МОНГОЛД АВИЛГА “ОГТ БАЙХГҮЙ”…

Манайхны авилгын талаарх төсөөлөл тун ядмаг бөгөөд хэт гэнэн. Авилгадагч нь том гэгч дипломат цүнхэнд, эсвэл “лаг том” шуудайд дүүрэн “ногоон” чихэж үүрчихээд авилгачийн гэрт юмуу албан өрөөнд орж ирнэ. Зарим нь бүр заавал баригдах гэж байгаа юм шиг “гэрч” буюу зуучлагчтайгаа орж ирдгийм ш дээ. Тэгээд ширээн доогуур нь түүнийгээ сэмхэн гулгуулна. Авилгач тэрийг нь тосч аваад “түй” гэж байгаад л мөнгөө “нэг нэгээр нь” тоолоод л, сейфэндээ өрж хийгээд л…Ёстой атаархаж үхмээр…”Яааааг”, энэ үед нь л “бариад авах” ёстой байхгүй юу. “Яааая”, энийг л “баримтжуулаад” авсан бол ёстой “янзтай”, даанч манайхан ингэж чадахгүй л дээ гэж олонхи монгол иргэн үнэн сэтгэлээсээ харамсах. “Манайхан” гэдэг нь АТГ юмуу даа, би сайн “ойлгодоггүй” юм.. Read more of this post

САЙН БАЙНА УУ, 2012 ОН…

С.Баяр “эрүүл мэнд”-ийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөхөөр шийджээ. Олны цуурхлаар “хүүхэн эргүүлж” болоод байсан хүн “эрүүл мэндээр” ингэтлээ дорд орно гэж огт байдаггүй юм. Олон хүнд “хорвоо ертөнц эргэчихсэн” юм шиг бодогдож байгаа байх. Зарим нь жигтэйхэн “баярлаж” байгааг би дэндүү сайн мэдэж байна. Хэн хэн нь гэдгийг тодорхой ярих цаг тун ч удахгүй. Олон хүн намайг Н.Энхбаяр судлаач гэж хочлох. Орь ганц судлаач гав ганцаараа төр, нам нэртэй олон хүнтэй зэрэг зэрэг “байлдах” боломжгүй байсан юм. Тэрнээс биш бусдыг нь, нэн ялангуяа “сүүдэр”-т байсан хүмүүсийг огт “мэдэхгүй” буюу “мартчихсан” гэсэн хэрэг огт биш. Одоо тэд нар “гэрэлд гарах цаг” болсон гэж бодоод байх шиг. Тэгвэл надад ч гэсэн тэднийг ”гэрэлд цохиулах” боломж дэндүү хангалттай байгаа. Энэ явдал бол “Сайн байна уу, 2012 он” гэснээс өөр юм огт биш. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

“ЦАХИМ” СОНГУУЛЬ

Чимээгүй сонгууль тохиролцсон ёсоороо болов. Энэ удаад техникийн томоохон “дэвшил” гаргаж иргэдээс биш, компюьтерээс санал авдаг болж байна. МАХН 2005 оны 12 дугаар сард болсон III Бага Хурлаараа “Цахим нам” болох хөтөлбөр дэвшүүлсэн юм. Тэр нь 4 жил огт биелэлгүй байсаар веб сайтаа ч олигтой хийж чадахгүй байсан “маанаг” нөхдүүд гэнэт “ухаан орж” цахим сонгууль явуулав. С.Баярын “инноваци” ингэж хэрэгжиж байгаа бололтой. “Цахим сонгууль“ гэгч шинэ луйврын тухай ард түмэндээ өгүүлбэл цаашдаа тэдэнд хэрэг болж магадгүй. Уг нь бол маанаг хүмүүс тэр чигээрээ үлддэг гэдгийг нотлох нь илүүц ажил. Гэхдээ л энэ луйврыг илчлэх нь судлаач хүний үүрэг болой. Read more of this post

ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ

Энэ нөхөн сонгууль нэг л “чимээгүй” яваад байгааг олон хүн анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд өдийд ёстой “манаргаж” өгдөгсөн. Чимээгүй байх нь ядаргаагүй амар л юм. Би энэ сонгуулийг “заяа нь мэдэг” гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улс төрийн бүлэглэлийн сүлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийн орсон улс төрийн бүлэглэлүүд сүлжээнд гарцаагүй ордог юм байна. Тэгээд л чимээгүй байгаад байхгүй юу. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

ГАЦАА ХИЙГЭЭД ГАЧЛАН

Энэ удаагийн нөхөн сонгууль том улс төрийн цоо шинэ тоглолт эхлүүлж байгаа нь тодорхой байна. Н.Энхбаяр нэрээ татсанаар энэ сонгуулийн ач холбогдол буурсан мэт харагдавч хөшигний цаана улс төрийн амь дүйсэн тулалдаан болж байна. Нэг тохироод л, нэг буцаад л ёстой “шогтож” өгч байна. Үүнээс болоод энэ нөхөн сонгуулиар дамжин улс төрийн задрал улам эрчимжиж, яаж ч болохгүй гацаанд орчихоод байна. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

“ЮМ” ХИЙНЭ ГЭНЭ ҮҮ ?

Монголын төрд 1990 оноос Соёлын сайд болж улмаар хашиж болох бүх дээд албан тушаалыг бараг 20 жил сэлж тэлээлсэн Н.Энхбаяр одоо УИХ-ын гишүүн болж “юм хийнэ” гэнэ ээ…
Хорин жилийг ямар ч “юм хийхэд” хангалтай хугацаа гэж хэн ч хэлэх байх. Ийм хугацаанд феодализм, социализм, капитализмын алийг нь ч байгуулж амжина гэж би бодож байна.
Монгол хэлний “юм” гэдэг шиг хэтэрхий өргөн утгатай, тодорхойгүй үг дэлхийд бараг байдаггүй байх. Тайлбар тольд өгүүлснээр бол юм гэдэг бол “аливаа байгаа бүх бодот, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр” болно.
Ингэхлээр бидний хамгийн сайн мэдэх “юм хийх” болон түүний эсрэг утгатай “юм хийгээгүй” буюу “юу ч хийгээгүй” хэмээх хэллэгүүд нь ямар нэг тодорхой утга заахаасаа өмнө бидний сэтгэлгээний гажгийг харуулна.
Read more of this post

ЭНХБАЯРИЗМЫН СҮҮЛЧИЙН ОРОЛДЛОГО

Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн үр дагаврыг одоо болтол хэнд ч дүгнээгүй байгаа. Энэ зунжингаа тун ч олон далд үйл явдал болж, хэлж заншсанаар улс төрийн хүчний дахин хуваарилалт болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, өрнөлийн үед болон дараа нь юу болсныг тун цөөхөн хүн мэдэж байгаа. Энэ талаарх бодит баримт өгүүлэхийг зорьсон цуврал өгүүллийн анхныхыг толилуулж байна.
Дашрамд дурдахад энэ өгүүлэлд улс төрийн ерөнхий болон гадаад хүчин зүйл, нам хоорондын болон лидерүүдийн харилцаа, санхүү мөнгө, намуудын болон нэр дэвшигчдийн сонгуулийн луйвар, энэ үеэр болсон заваан явдлууд зэрэг олон зүйлсийг оруулаагүй, харин сонгуулийн үйл явцын пиар, зохион байгуулалтын талаас нь МАХН-ыг гол болгож өгүүлснээ учирлаж байна. Үнэнээ хэлэхэд нэг өгүүлэлд багтахгүй байна.
Read more of this post

ТЭРГҮҮН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ

Сүүлийн хэдэн өдөр Ц.Элбэгдорж Солонгосоос “хахууль” авсан тухай чих дөжиртөл ярьж байна. Үүнийг учрыг би сайн мэдэхгүй юм. Гэхдээ хэдхэн жилийн өмнө 2006 онд ноён Н.Энхбаярыг Солонгосын шашны нэгэн байгууллагаас асар их мөнгө дагалдуулан “шагнаж”, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр улсын зардлаар очиж авч байсныг би мэдэх юм. Энэ талаар “Улс төрийн сонин”-д бичиж байсан өгүүллээ дахин нийтэлж байна. Хэрэг хуучирдаггүй юм гэдгийг Та ойлгоно гэдэгт найдаж байна. Read more of this post