МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Цагаатгал хүсэх тухай
Судлаач Дашзэвэг овогтой Ганхуяг би бээр “Монгол Таймс” сонины 2005 оны 3 дугаар сарын 08/138 дугаарт “Их өр…8 сая…О.Цолмон” гэсэн өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм. Тэр өгүүлэлд: “Их өрийн төлбөр хийгдэж байсан яг тэр үеэр АНУ руу 8 сая ам.доллар Монгол банкнаас шилжсэн байна” гэсэн бодит баримтыг дэлгэж тавьсан юм.

Энэ өгүүлбэрийг тухайн үеийн Монгол банкны Ерөнхийлөгч, эдүгээ УИХ-ын гишүүн О.Чулуунбат өөрийн болон Монгол банкны нэр төрийг гутаасан гэж үзэж шүүхэд хандсан юм.
Эхний удаагийн шүүх хурал намайг “хүн гүтгээгүй байна” гэж тогтоосон. Гэтэл О.Чулуунбат дахин заалдаж, нийслэлийн шүүх хурлаас миний “хувийн байдлыг тогтоох” гэсэн шалтгаанаар хэргийг ахин сэргээсэн.
Ингээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн яг өмнө 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр намайг Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйл “Гүтгэх” гэсэн хүндэвтэр гэмт хэргээр шийтгэсэн юм. Шүүхийн мөн энэхүү тогтоолоор Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачилсан “Өршөөлийн хууль”-ийн дагуу намайг “өршөөсөн” болно.
Үүнийг би төр нь иргэнээ доромжилсон явдал гэж үздэг юм.
Бараг хоёр жил үргэлжилсэн энэ асуудал ингэж дууссан юм. Харин би огт дуусаагүй гэж бодож байна. Эдүгээ би анкет бөглөх тохиолдолд “ял шийтгэл”- ээ байнга бичих ёстой болж байна. Миний хүүхдүүдэд ч ингэж бичих шаардлага үүсч байна.
Одоо Монгол банкны нэр төр гэж огт байхгүйг олон улсын болон төрийн байгууллагууд бүрэн нотолсон. Харин би үүнийг бусдаас эрт мэдсэнийхээ төлөө ял шийтгэл хүлээх ямар нэг үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Мөн 43 тэрбумын хэргээр өөрөө шүүхэд очоод байгаа ноён О.Чулуунбатад ямар ч нэр хүнд байхгүй гэдгийг би дахин баталж байна. Хэрэв тэр үүнийг үгүйсгэх гэж дахин оролдох аваас би үүнээс ч илүүг нотлох болно.
Иймээс миний “ял шийтгэл”-ийг цагаатгах асуудлыг анхааран үзэхийг Танаас хүсч байна.
Гавъяат хуульч Б.Чимид багш: “Хэрэв чи цагаатгагдах гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өршөөлийн зарлигаас эхлээрэй” гэж надад захисан учраас би ийн үйлдэж байна.
Хэрэв намайг цагаатгасан тохиолдолд хэний ч эрх ашигт хохирол учрахгүй юм. Ноён Н.Энхбаяр болон хатагтай О.Цолмон нар гомдол гаргаагүй. Мөн ноён О.Чулуунбатад “Таныг гүтгээгүй” байна” гээд хэлчихэд ямар нэг асуудал огт үүсэхгүй.
Миний хувьд энэ асуудалд Та хэрхэн хандах болон яаж шийдвэрлэснээс хамааран “Шударга л байцгаая” гэсэн Таны уриаг хэмжих болно.
Жич: Би “Цахим засаглал”-тай улсын иргэний хувьд энэхүү өргөдлөө өөрийн ganaa.mn блогт тавихаас гадна Таны албан сайтны “захидал бичих” гэсэн хэсэгт илгээв. Би өөрөө ЕТГ-т ажиллаж байсан учраас энэ өргөдлийг бүртгэлд албан ёсоор оруулна гэдэгт найдаж байна.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Таны хүнээр дамжуулан хэлүүлсэн “Баярлалаа” гэсэн үгийг хүлээн авснаа энэ дашрамд нотолж байна.
Таны ажилд их амжилт хүсье.
Таныг хүндэтгэсэн: Судлаач Д.Ганхуяг
2009 оны 12 дугаар сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

22 Responses to МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ ТАНАА

  1. уншигч says:

    Зиаг. тэр есөн үсгийг хүнээр дамжуулдаг юм байж !?. Шударга! ерөнхийлөгч маань харин Таны /судлаач хүний/ нийгэмд дэлгэн тавьж байсан, байгаа бoдит баримтуудын талаар /ер нь ганц таны ч биш/ юм хийх байх л гэж хувь хүнийхээ хувьд харж байгаа. Юм хйих гэсэн хүнд бол гарц болоод баримт хангалттай байгаа гэж бодогдоно. Олон хүн үүнийг хүлээж байгаа байхаа.

  2. Soogii says:

    1-tei sanal neg baina.”Orgui dorhino ohintoi ni deer” ee gej huneer damjuulaad ch bolonoo talarhalaa ilerhiilsen ni bolj dee.Sudlaach D.Ganhuyagiin niitleluud niigemd bugshsan shudraga bus buh zuiliig barimtaar notlon delgej [end hamragdaagui salbar gej barag baihgui dee,uls tur,nam,evsel holboo,bank sanhuu,hil gaali,hyanaltiin alba geed l…]shudraga ardchilsan nuugem baiguulahiin tuluu niigmiin nileed hesgiig songoltoo hiihed tusalsan.Odoo Erunhiilugch
    herhen shudraga baihiig bodit jisheen deer hartsgaaya daa.
    Sudlaach Tand amjilt husye!

  3. aya says:

    эрхмийн бичсэнийг мөн ч олон жил!!! уншлаа, with all the comments. юу ч өөрчлөгдсөнгүй. нэг л их үгээр арсалдаж бие биеэ айлгасан, цоллосон, магтсан гарууд…бас бүхнийг мэднэ гэх,сайн муу буруу зөвтэй нь.. би зүгээр л инженер хүн, босгосон нь нурааснаасаа арай илүү байх..Та хэд нэг л их харсан сонссон бүхэндээ бухимдсан, хараасан улс бололтой.. уг нь сэтгэл дүүрэн амьдрахад тийм ч олон юм хэрэггүй шд.. нэг асуулт байнаа, эрхэм Та ил гарч царай зүсээ харуулж болох уу? нэг л хэрэгт дурлаад байна.. эсвэл нэг Квазимодо шиг амьтан байгаа, эсвэл нөгөө “76+бусад”-ын нэг байгаа гээд пивний хэдэн найзуудтайгаа мөрий тавьчихаад байна… уур чинь хүрвэл шууд загначихаарай (as usual..),тэгвэл дахиж илүү дутуу тэнэг юм бичихгүй

  4. gankhuyag says:

    Эрхэм Aya. Энэ бол өгүүлэл биш, иргэн хүн төрийн институтэд хандсан өргөдөл учраас яг энэ асуудалтай холбоотой сэтгэгдэл бичвэл би ихэд баярлах байна. Сэтгэгдлийн “сайхан муухай” нь энд огт хамаагүй, бас намайг заавал дэмж гэсэн үг огт биш. Та энэ сэтгэгдэл-саналаа миний блогийн өөр аль ч хэсэгт бичиж болно. Тэнд яръя л даа. МУ-ын Ерөнхийлөгчид хандаж бичсэн миний өргөдлийг хувь хүний “шинж чанарын” асуудал болгон хувиргах зайлшгүй шаардлага Танд байхгүй л баймаар юм ?!

  5. aya says:

    уур нь арай хүрээгүй юм байна гэж тааж хариу бичиж тэнэгтье..яг Ерөнхийлөгчид бичсэн өргөдлийн тань хувьд буруушаагаагүй гэдгээ илэрхийлэхийг хүсч байна,болгооно уу

  6. Уянга says:

    Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруу шийтгэл оногдуулсан гэдгээ дахин баталхаас нааш энэ асуудалд Ерөнхийлөгч нейтральный л хэвээр үлдэх байх даа. Хэрвээ таны дэвшүүлж байсан фактууд өнөөдөр ил болсон бол яагаад асуудлыг дахин шинээр сөхөхгүй гэж? Тэгэж байж л өөрийнхөө буруугүйг нотолж, цагаатгал хүсэхэд хаалтгүй болох байх. Энэ төрөөр дархлаажсан “криминалуудын” булхай нь илэрч, үнэн төрх нь илчлигдэхээс нааш яаж ч байсан ширэлсэн арьсаа хуу татахгуй л дээ. Тэгэхлээр тэрнийг нь хуу татах механизмаа зөв л хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь Чулуунбат гүтгүүлсэн гээд байгаа хүн тухайн үед хийж байсан операциа шалгуулчихья гэж хэзээ ч дуугарах хүн биш шт. Тэрнийг нь Монгол Банкныхан дотороосоо л гаргаж тавихгуй бол бид гаднаас нь мянга хашгираад юу ч олж долоохгуй. Яамаар ч юм дээ. Мөнгөтэйсэн бол ч…

  7. radnaa says:

    tsagaatgagdsan tohioldold chuluunbat gutguuleegui Sudlaach ah hun gutgeegui tsolmon 8 saya-iig shiljuulsen bol unen geed yavbal mun sonin yum bolno shuu. Za ter ch yaahav tsagaatgagdah yostoi uchir ter yosoor boloosoi.

  8. Mongol says:

    Хэхэ дуусгахдаа Ганаа ах “ач санаарай” гэж байгаам шиг дуусгажээ дэээ. Миний л бодол шүү.

  9. gankhuyag says:

    Би өөртөө ч, нийгэмдээ ч, мөн энэ асуудалд холбогдох бүх хүмүүст хамгийн хор уршиг багатай хэлбэрийг сонгож чадсан гэж бодож байна…

  10. Anonymous says:

    Yestoi pod hiisen Urgodol baina. Jijigheen avsaarhan ch gesen mash olon yum helj ugch baina shdee.

  11. Шүүх says:

    Ер нь урьд өмнө шүүхээс буруу шийдсэн хэргүүдийг сөхөж, “шүүхийг шүүхэд” өгвөл зүгээр юм биш үү, тэгээд шүүх танаас уучлал гуйж, буруу шийдвэр гаргасан долигоногч, хахуульд дурлагч шүүгчийг зайлуулах ёстой. Мөн таны баримт нотлогдвол О.Чулуунбат өөрөө дээлээ толгой дээгүүрээ нөмөрнө. Бат-Ялалт ийм хэргүүдийг судлаад шүүхийг шүүвэл их том хэргүүд илэрнэ. Ганхуяг гуай, Дашрэнцэн гуай, сэтгүүлч Уянга нар өнгөрсөн хэдэн жилд асар олон аймшигтай баримтуудыг гаргаж тавиад өөрсдөө буруутсан шүү дээ. Одоо эдний зөв байсныг баталж, /ганцхан удаа зөв нь батлагдсан ба гаалийн Баатар Элбэгдорж Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад шоронд орсон/ бусдыг нь шүүх цаг ирсэн. мөн эдэнтэй хамт шүүхэд том цэвэрлэгээ хийх цаг болсон

  12. цолмон says:

    Одоо Элбэгдоржийн АМ АЖИЛ 2 нь аль зэрэг зөрдөг нь дахин нотлогдох болно. Хийж байгаа ажлын ихэнх нь өмнөх ТОВАРИЩийн замаар яваад байгаа юм биш үү? Хаана байна тэр:Овооны наадам,цадигаа алдсан шагнал 2 ыг хазаарлах чинь????

  13. цолмон says:

    Ганхуяг судлаач аа. Манай төр засаг одоо болох цагаан сараар бас л баахан МЯНГАТ МАЛЧИН өлгийдэх байх даа? Тэд нар хэдэн малтай байх нь хувийн хэрэг баймаар?Тэглээ гээд Монголд мах хямдарсан уу?Харин ч малчид маань зуд боллоо МАЛ-ТӨРИЙН ИВЭЭЛд байх ёстой гээд,өвс нэхээд суучихдаг.Үүнээс болоод малчид нь чанар бус тоо хөөж байна. Ямаан дотортой УИХ ын гишүүд ,ямааны тоонд хязгаар тавихгүй бол цөлжилт улам л ширүүсч байна даа.Холимог хуурга гэдэг холимог л байдаг байх даа. Дээд нь суудлаа олохгүй байхад яалтай ч билээ????????

  14. baska says:

    burhan taniig iveeg .amjilt

  15. odbayar says:

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ таныг цагаатгаж, нэр төрийг тань сэргээнэ гэдэгт итгэж байна.

  16. Baatar says:

    ganhuyag sudlaachee.
    taniig hen ch toohoo bolijee.
    ta end setgegdel bichsen garduudtai hereldeed uuriiguu ulam doosh ni hiij bna daa
    uur yu ch gehev dee

  17. sun says:

    Sain uils delgereh boltugai gej commentoo ehlemeer bna
    Taniig demjij baina er hun huuliin hureend bolon es surtahuunii hemhemjeend yu gej yarih ni tuunii hereg tul end zarim neg naizuud buhimdah shaardlaggui bailtai yahav ooriigoo zov gej bodsonoo bichigildee busdad yunii hamaa bna er ni tegeed unen hudal gej baihgui harin huuliin hureend esvel tuunees gaduur l gedeg ug baidag …
    hundetgesen
    SUN

  18. gankhuyag says:

    16-д Энэ бол зөвхөн Таны бодол байх аа. Миний блог монголдоо хамгийн олон уншигчтай. Хэрэв гярхай хүнд бол энэ блогийн статистик ил тод байгаа.

  19. Salbadai says:

    Надтай адилхан коммэнт дээр бичиж байгаа хэдэн өгүүлбэрээс цааш юм бичиж үзээгүй , бичсэн хэдэн өгүүлбэрийнхээ хэмжээнд өчүүхэн сэтгэдэг 3,8,16 мэт гаруудад хариу юм бичих гэж алтан цагаа үрэлгүй,том ажилдаа,нийтэд хандсан ажилдаа цагаа зарцуулаарай гэж аймшиггүйгээр таны өөдөөс хэлмээр санагдлаа,уучлана байх гэж найдаж байна.Оюуны чадвартай,үзэл бодолдоо үнэнч нэг нь өөрийн гэсэн блог,ВЭБ хуудас, ядахнаа бичих бүтэн овог нэртэй байдаг байхаа.Одоо оюунлаг хүмүүс, ямар улсууд ийм юм комэнт дээр бичдэг гэдгийг ойлгодог болсон доо.Хараарай одоо 19-д гээд баахан юм бичнээ,тэд.he he

  20. VperV says:

    Хүлээж л байя даа. Судлаач аа. Түүний Таний асуудалд хэрхэн хандах нь шинэ Ерөнхийлэгчийн маань эр зоригийн болон ёс суртахууны төдийгүй өөрийнх нь амлалтандаа хэрхэн ханддагийн нэг үзүүлэлт болно.

  21. gankhuyag says:

    Мэдээж.

  22. Bodonguud says:

    Таны энэ зүйлд хэрхэн хариу өгөхийг харж байя…
    Гэхдээ цаадах чинь мэдэх юм болов уу даа.
    Таны оюун ухааныг хүндэлж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: