ХЯТАД ХҮЧИРХЭГЖИЖ БАЙГАА

Баабар л ХКН-ын сүүлчийн өдрийг тоолж, Хятадыг амаараа сөнөөгөөд байгаа болохоос миний уншиж, мэдэж байгаа хэмжээнд Хятад аймаар хүчтэй болж байгаа. Тэд өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Баабарын хэлж байгаа шиг тийм ч амархан сөнөнө гэж би л лав бодохгүй байна. Юм үнэнээрээ дээр байдаг. Алив улсын хүч чадлын гол шалгуур нь батлан хамгаалах байдаг юм. Үүнийг жишээ болговол илүү ойлгомжтой гэж санана. Read more of this post

ИНГЭХЭД АМЬД УУ…

Саяхан буюу 2013 оны 1 дүгээр сарын 5-нд хоёр намын сайтыг үзэв. МАН нь nam.mn, АН нь demparty.mn хаягтай юм.
АН-ын сайт мэдээллийн харагдах байдлын хувьд хамаагүй дээр юм. Ядахдаа УИХ-ын зарим гишүүдийнхээ facebook, twitter хуудсуудыг холбочихоор чинь байнга “шинэ” харагдаж байгаа юм. Заль л байхгүй юу. Яг мэдээллийн чанар бол авах юм байхгүй л дээ.
Энд би үлэмж хоцрогдож арчаагаа алдсан МАН-ын мэдээллийн системийг ярих гэсэн юм.
Read more of this post

ХЯТАД ШИНЭ СИСТЕМД ШИЛЖИВ

Фьючерс гэдэг бол суурь активыг худалдах биржийн стандарт хугацаатай санхүүгийн хэрэгсэл юм. Энд худалдагч худалдан авагч нар зөвхөн үнийн түвшин, нийлүүлэх хугацаа хоёрыг л тохирох бөгөөд тоо хэмжээ, чанар, боодол зэрэг бусад параметрүүдийг биржийн гэрээгээр урьдчилан тохирсон байдаг. Хоёр тал биржийн өмнө фьючерс биелэх хүртэл хариуцлага хүлээнэ. Монголоор хэлбэл биржийн төвлөрсөн, алсыг харсан, удаан хугацааны, урьдчилсан гэрээний систем юм. Хятад коксждог нүүрсний зах зээлээ ийм систем рүү оруулж байна даа. Read more of this post

АРДЫН ЭЛЧ НАРТ

Сүүлийн үед би их загнуулж байна. “Аналийз” хийсэнгүй гэнээ. Бичихээр загнана, бичихгүй болохоор бас загнана. Бүгдээрээ улс төр сонирхоно. Яг улс төрийн “юм” бичихээр огт сонирхохгүй. Ухаандаа кино үзээд тайлбарлуулж байгаа маанагдуу хүнтэй төстэй юмуу даа, манай монголчууд. Тэгээд “киногоо” мартчихна, ахин дахин тайлбарлуулна, үнэнээ хэлэхэд би залхаж байна шүү. Дүлзэнг буудах орос цэрэг хүлээж байх хооронд чинь энэ төр засаг чинь дүүрэн Дүлзэн болчихоод байна, Ардын элч нараа.
Энд би анализ хийгээгүй, зүгээр л өнгөрч буй жил болсон болсон явдлыг жагсаан бичиж байна. Яагаад гэвэл үйл явдал маш хурдан болсон учраас манайхан “бодож” амжаагүй, тэгээд “мартчихдаг” зантай, тэгээд намайг “загнаад” байгаа учраас ингэж байна л даа…
Read more of this post

775 ЖИЛИЙН ӨМНӨ

Одоогоос яг 775 жилийн өмнө 1237 оны 12 дугаар сарын 15-нд Бат хааны цомхон атлаа дэлхийн хамгийн хүчирхэг арми оросын Рязань хотыг бүслэн хаажээ. Монголын агуу их армид хүний олон цөөн огт хамаагүй байлаа. Рязань хот монголчуудын бүсэлсэн анхны хот байсан бөгөөд ердөө л зургаан өдөр тэсч чаджээ. Ингэж монголын 240 жилийн дарлал эхэлсэн юм. Read more of this post

МОНГОЛЫН ӨР НЭМЭГДЭХҮЙ

Манайхан өрийн бичиг гаргаад баярлаад хуваагаад жигтэйхэн. Одоо түрүүчийн чинь балай ажлын гор нь гарч өрөнд орж эхэлж байна. МАН, АН хоёр Монголыг ёстой алж байна. Энийгээ монголын ард түмнээс нууна гэвэл ёстой горьдсоны чинь гарз. Ингээд тэнэг ард түмэн минь “шинэ” бонд хуваахаасаа өмнө ямар өртэй болж байгаагаа мэдэж авцгаа… Read more of this post

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАЙН

Хятад эрчим хүчний хэрэглээгээрээ 2009 онд АНУ-ыг гүйцэж, 2011 онд дэлхийн эргэлзээгүй лидер болсон юм. ExxonMobil-ийн аналитикуудыг үзэж байгаагаар дараагийн хорин жилд Хятадын аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээ 20 хувь өснө. Энэ нь тэд эрчим хүчнийхээ “өлсгөлөнд” орно гэсэн хэрэг юм. Read more of this post

“КОММУНИСТУУДЫН” АМЖИЛТ

Ардчилсан Нам засгийн эрхэнд гарснаас хойш Орос, Хятад хоёр хөршийг коммунистууд гэж хараан зүхэх явдал системт шинж чанартай болж байгааг бүгд мэдэж байгаа. Айл ч гэсэн хөршүүдээ харааж амьдардаггүй. Гэтэл хараан зүхэж буй Хятад нь ХКН-ын Их Хурлаа хийж лавтайяа 100 жилийн хөгжлийн зорилтоо тодорхойлов. Орос ч гэсэн ихээхэн амжилт олж байна. Бид л “мууг” нь олж хараад байгаа болохоос. Энд манайтай хамаатай нэг л жишээ авч байна… Read more of this post