775 ЖИЛИЙН ӨМНӨ

Одоогоос яг 775 жилийн өмнө 1237 оны 12 дугаар сарын 15-нд Бат хааны цомхон атлаа дэлхийн хамгийн хүчирхэг арми оросын Рязань хотыг бүслэн хаажээ. Монголын агуу их армид хүний олон цөөн огт хамаагүй байлаа. Рязань хот монголчуудын бүсэлсэн анхны хот байсан бөгөөд ердөө л зургаан өдөр тэсч чаджээ. Ингэж монголын 240 жилийн дарлал эхэлсэн юм.
Хэдхэн хоногийн дараа монголчууд 1238 оны 1 дүгээр сарын 20-нд Москва хотод тулж ирэв. Москва тэр үед оросын нийслэл байгаагүй юм. Москваг оросын ван Юрий Вседолодовичийн бага хүү Владимир, воевод Филипп Нянка нар “цөөн тооны” хүнтэй хамгаалж байжээ. Тэрхүү “цөөн тооны” хүн нь ердөө л арван таван өдөр монголчуудтай байлдаж чадсан байна.
Дараа нь монголчууд Зүүн Хойт Оросын нийслэл Владимир хотыг 2 дугаар сарын эхээр бүслэн хааж, арван найман өдрийн дараа эзлэн авчээ. Ингээд Суздаль, Агуу их Ростов, Тверь, Кострома, Ярославль зэрэг оросын “алтан тойрог” гэж одоо ч нэрлэдэг хотуудыг дэс дараалан эзэлжээ.
Энэ бүхэнд Монголчууд ердөө л хоёр сарын хугацаа зарцуулсан байна. Гитлерийн блицриг хэмээх цахилгаан дайн бол үүний дэргэд хүүхдийн тоглоом л байхгүй юу.
Дээр дурдсан хотуудаас зугтан гарсан оросууд цуглаж нэгдсэн цэргийн хүчин байгуулсан байна. Ингээд шийдвэрлэх тулалдаан 3 дугаар сарын 4-нд Сить голын эрэг дээр болжээ.
Оросын вангууд бүгдээрээ нийлээд ч монголчуудад бут ниргүүлжээ. Олон ван нас барсан ба их ван Юрийн толгойг Бат хаанд хүргэж үзүүлсэн гэдэг. Үлдсэн нь харин монголчуудын холбоотон болж Агуу Их Орос болох зам нь нээгдсэн билээ.
Дараагийн аян дайн 1240-1242 онд болсныг бид бүгдээрээ мэднэ. Киев, Караковыг шатааж, Унгарыг дайрч, Легницэд чех, немцийн рыцаруудыг бут цохиж есөн шуудай чих болгосон монголын хүчирхэг армийн бүх хүн Триестийн хавьцаа Адриатикийн тэнгисийн эрэг дээр гараад үнэхээр урам хугарсан гэдэг.
Яагаад гэвэл тэр нь ертөнцийн захын Сүн далай биш байлаа…
Тэнд хэр олон цэрэг байсан вэ ? Их Хаан Бат, Орд-Ичин хоёрт шилээгүй, голоогүй 20 мянган монгол дайчин өгсөн гэдэг. Оросын уудам орон зайд тархсан олон хотуудад зэрэг зэрэг тулалдсаныг үзэхэд армийн үндсэн хүчийг нэлээд олон хуваажээ. Ингээд нэг хотод 1000-5000 монгол дайчин ногдож байгаа юм. Үүнийг эрдэмтэд аль хэдийн бодоод гаргачихсан.
Хэрэв тэдний замд манай Улаанбаатар шиг худалч хулгайч дүүрэн, идэж уух наргиж цэнгэхээс өөрийг мэдэхгүй, бараг бүгдээрээ аймхай хулчгар, бирдүүд болон бэртэгчин пиг дүүрэн хот тааралдвал хэдэн монгол дайчин илгээх байсан бол ?! Дээрх харьцаагаар аваад үзвэл 30-50 монгол цэрэг л хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд 2-3 хоногийн дараа ялалтын мэдээ дуулгах байсан нь ямар ч эргэлзээгүй…
Тэр цагаас хойш хүн төрөлхтөн зохион байгуулалт гэж юмыг монголчуудаас сурсан бололтой юм шиг байгаа юм. Одоо бол хамгийн зохион байгуулалтгүй юмыг олоод ир гэвэл бас л ганцхан Монголоос л олох байх…
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 12 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

32 Responses to 775 ЖИЛИЙН ӨМНӨ

  1. g_bold55@yahoo.com says:

    Тэр цагаас хойш хүн төрөлхтөн зохион байгуулалт гэж юмыг монголчуудаас сурсан бололтой юм шиг байгаа юм. Одоо бол хамгийн зохион байгуулалтгүй юмыг олоод ир гэвэл бас л ганцхан Монголоос л олох байх… Хэхэ үнэн гоё хэлжээ сайхан бичжээ. Ухаарах хүнд мөн чиг олныг өгүүлжээ баярлалаа танд

  2. Anonymous says:

    Гайхалтай сайхан бичжээ. Танд баярлалаа.

  3. Irves 40.000 says:

    saihan bichjee , unen , unen .

  4. Anonymous says:

    Багшдаа амжилт хүсье.

  5. Bat says:

    Би бас сүүлийн үед бодоод байгаа юм ,эдийн засаг нийгмийг зөвхөн ЗӨВ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ л хөгжүүлдэг юм байна. Гэтэл Баабар мөн либертари сан гэх зэрэг байгууллагуудын номлоод байгаа, тэр Айн Рэнд гэгч еврэйн тагнуулын ном бол ганц л юм хэлдэг. Тэр нь удирдлага зохион байгуулалт хэрэггүй, зах зээл өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, бүрэн эрх чөлөөтэй хувь хүмүүсийн нийгэм байх ёстой гэдэг.
    Энэ бол хамгийн хорлонтой нийгмйин тэсрэх бөмбөг юм. Тийм болхоор тэдний номоор ямар ч улс тэр чөлөөт ардчилсан нийгмээр нь хөгждөггүй, юм байна, Өмнөд Солонгос, Сингапур, Чили, Тайвань дээр нь манайтай их төстэй гэвэл Казахстан гээд бүгд тэрнийх нь эсрэгээр хийгээд хөгжөөд байгаа юм.

    • Anonymous says:

      zov yarij bn

    • Болд says:

      Яг тийм шүү, бодит байдалд харагдаад бгааг үгүйсгээл бгаа болохоор баабар барууныханы номлол харгис хийгээд аюултай ба эцэст нь эндүүрчихэж уучлаарай гээд өнгөрдөг хөгийн гарууд л даа.

    • Guranz says:

      Зах зээл өөр өөрийгөө хөгжүүлдэг нь ч үнэн төр оролцох юмандаа оролцдог нь ч үнэн. Өөрөө хөгжинө гэхээр ард иргэд нь элгээ эвхээд суудаг гэсэн үг биш шүүдээ. Яриад байгаа тэр Сингапур Тайванд чинь төр бүхнийг хийгээд байхгүй байгаа. Баялаг бүтээхэд төрийн оролцоо бол хэрэгдээрээ нойл гагцхүү зөв зүйтэй эрхзүйгээр хангаж сайн менежмент хийх явдал. Аан тэрнээс төр чиний идэж уух өмсөж зүүх бүгдийг чинь зохицуулж суудаг гэж юу байсан юм.
      Одоо онлайнаар хэсэг нөхдүүд Гегель Марксын онолыг шүүрч аваад л шүлсдээд байдаг болж. Өнөөдөр аж үйлдвэржсэн орнуудаас дарлагдаж доромжлогдсон ажилчин ангийг татаад гаргаад ирдээ. Олдохгүй. Гэтэл буцаад 200 жилээр ухарсан үл гүйцэлдэх онол сурталчлаад байгаа хүмүүс хэр эрүүл сэтгэхүйтэй байна вэ. Батотгон Сарандаваа нараас ялгагдах юм тэдэнд алга. 19-р зууны эхэн дунд үеийн Европын нийгэм аж үйлдвэр нь төлөвшөөгүй, Европчууд анх удаа аж үйлдвэржилт гэдэг юмтай нүүр тулж үзсэн, ажилчин анги аргагүй дарлагдаж доромжлогдож хүнд хэцүү нөхцөлд амьдарч байсан нь үнэн тиймдээ ч тухайн үедээ Англиас бусад эх газрын Европт Гегель моодонд орж байсан. Сүүлд Маркс ч моодонд орж байсан боловч түүний онолыг төрөлх Герман нь ч тоогоогүй. Маркс асуудлыг хувьсгалт хүчирхийллийн аргаар шийдэх ганц гарц дэвшүүлсэн. Тухайн үедээ харьцангүй төлөвшөөд байсан Германы нийгэм түүний онолоор явбал махаа идэж байж үйлдвэржүүлсэн орноо хөмрөх байсан болохоор Марксын онол хэрэгжээгүй.

  6. Zorigoo says:

    Bat says-d: Ta bas buruu l oilgood baih shig… Deer durdsan humuus chini arai ch bas zohion baiguulalt hereggui gej nomlohgui baigaam l daa. Hamgiin gol ni yavah yostoi yum zah zeeliin jamaaraa yavag. Teruund ni tor zohitsuulah uuregtei oroltsohoos bitgii saad teeg bolooch ee, irged ni huuliinhaa hureend zov zuitei amidraach ee l gesen sanaa tsaana ni baigaa sh dee. Minii huvid bidnii tsoohon mongolchuud bie bienee hemlej amidrahaa l bolih yumsan gej boddog hun. Yum l bol erliiz hurliizaar ni duudna. Yalt ch baihgui onoodriin ene baidald China gedeg ene ulstai mash zov bodlogoor zov haritsaj l amidrana uu gehees muulaad bid amjilt olohgui. Harin ch het ih erliiz hurliizuudiig todruuldag ulsuu oorsdoo yor ni yamar humuus ve gej bi hardag. Yor ni minii bodloor eh ornoo hudaldaj bui mongolchuudaas mongol gesen setgeltei mongol hel soyoltoi hyatad tsagaach ch yum uu, erliizuud barag deer gej boddog shuu. Tiim urlag uls toriin odod bidnii meddeg humuus zondoo l baina sh dee. Tehed tsever mongol hun mortloo mongoloo hudaldaj idej baigaa novshnuud tednees ih baihiim. Haramsaad barshgui. Tiim uu Ganaa ah aa!

  7. Ганаа says:

    Бүх монголчуудын нүдэн дээр монголын либералууд, либертариуд, социалистууд, нийгмийн ардчиллууд бүгдээрээ нийлээд хулгай дээрэм хийж байна. Цаадуулд чинь хулгай дээрэм хийхэд онол монол ямар ч падгүй. Ийм атал Та нар “онолоор” маргалдах чинь инээдэмтэй. Хэрэв би эндүүрээгүй бол Баабар 1990-ээд оноос л социал демократ байсан, намын дарга нь ч болж үзсэн, харин 2000 оноос либерал, саяхнаас либертари болсон. Барагтай хүн ингэж олон хувирч, чингэхдээ “шинээр сурсан” сургаал болгоноо номлож чадахгүй л дээ…

  8. амирлан says:

    танд баярлалаа.

  9. Aldaraa says:

    Е.Тэмүжин-Чингис хаан: Олноос олон, цөөнөөс цөөн гарз учирна. Удирдлага дах зохион байгуулалтын гол зарчим. Улс компани томрохоороо зохион байгуулалтаа алдаж зардал өртөг нь нэмэгдэж хөрөнгө шамшигдуулалт ихсэж, түүнийг зохицуулах гэж хяналтын зардал өсөж ялзардаг. Ашиг сонирхлын бүлэг-намууд өөртөө хөрөнгө цалин хангамж гаргаж төрийн цомхон аппарат данхайлгаж, бие биеэ хардан шалгах гэж хяналтын аппаратыг бас өсгөдөг. Ухаант менежерууд компаниа томорч хяналтаа алдахаас өрсөж, задлаж жижигрүүлж зардлаа бууруулах гэж хичээдэг. Тиймээс гадных монгол судлалаас менежментийг судладаг. Дэлхийн №1 Мексик тэрбумтан Карлос Слим Элуний шүтээн бол Чингис байдаг. Эндээс хараарай http://www.forbes.com/billionaires/

  10. Ганаа says:

    Ойлголоо. Тийм болоод л Ц.Элбэгдорж, АН хоёр эрх мэдлийг орон нутагт өгч Монгол Улсыг “задлаж жижигрүүлэх” гэж байгаа юм байна. “Монголын Аймгуудын Холбоо” гэж болбол Та нарт бага зардалтай болмоор санагдаад байгаа биз ? 22 аймгийг 22 “засгийн газар” удирдана ш дээ. Зардал буурч байна уу ?! Ингээд Та нарын “онол” сөнөв. Компани улс хоёр шал өөр юм байдаг юм. Нэгэнд нь наймаачид ажилладаг, нөгөөд нь үндэстэн амьдардаг юм.
    Алдараа чамайг бага шиг цэцэрхэж бай гэж би олон удаа сануулсан даа…

    • Aldaraa says:

      ойлголоо би компанийг улстай жишиж цэцэрхсэнээ уучилъя Компани улс хоёр шал өөр хүлээн зөвшөөрч байна

  11. tugs says:

    Яг Яны “Бат Хаан”-ыг уншиж байх үед тохиолдсон сайхан нийтлэл байна. Оросын болон монголчуудад ялагдсан зүүн европын орнуудын түүхчид чухам Батын арми 200-300 мян хүний хүчтэй байсан болохоор тэд аргагүй ялагдал хүлээлээ гэх зэргээр өөрсдийн шившигтэй ялагдлаа цайруулах гэж оролддог тал их юм шиг байгаам. Энэхүү романд ч ялгаагүй монголчуудыг уран нарийн арга хэрэглэж ялалтад хүрсэн гэхээс илүү, тэд хүн хүчний илүүгээр л ялсан, үнэндээ монгол цэрэг бол баавгай агнаж өсдөг орос тариачны хажууд бол бие бялдар тэсвэр хатуужлаар дорой байсан гэх ньюанс их гарч ирэх юм. Чингис хааны цахилгаан дайны стратеги буюу удаан-удаан-хурдан-хурдан гэсэн энэ тактикийг германчууд уг нь ихэд дуурайж блицкригээ явуулж бас ч гэж чамгүй амжилт олж байсан ч гэж дуулж байлаа. Тийм болохоор яахын аргагүй монголчуудын үлдээсэн олон төрлийн ухаан өнөө хэр нь судлагдсаар, бүр амьдрал дээр хэрэгжсээр ч байгаа байх гэж боддог юм. АНУ-н нэг генералын цэргүүддээ өгсөн илтгэлийг сонсож байхад АНУ цэргийн академид Чингис хааны явуулсан тодорхой тулаанууд дээрхи стратегүүдийг тусгай хичээл болгон үзэж, бүр тэрийгээ Иракийн дайнд мөрдлөг болгон ашиглаж байсныг хүртэл дурдууштай. Гэтэл тэр үеийн бүр төрөхдөө л агуу агуу стратегичид болоод заяачихсан тэдгээр удирдагчид маань одоо хаачив? Тэр үеийн Монгол армийн замд өнөөдрийн Улаанбаатар эсвэл Монгол шиг улс дайралдсан бол үнэхээр л “гайхамшигтай” удирдагчдынхаа ачаар газрын зурган дээр лав л ахиж гарч ирэхгүй болтлоо гишгүүлэх байсан гэдэг нь үнэхээр эргэлзээгүй. Гэхдээ бид нэгэнт л тэдгээр агуу хүмүүсийн үр хойч нь үнэн л юм хойно тэрхүү холч ухаанаас нь өчүүхэн ч болтугай бидний дотор хадгалаастай, нуугдаастай байгаа гэдэгт итгэдэг юм

  12. delgermaa says:

    Ganaa ahaa: mongolin gaigui bodoj setgedeg humuus hoorondoo mash ih zorchiltoi umaa, neg heseg ni ardchilal hunii erh liberalizm, neg heseg ni shinjleh uhaan , neg heseg ni tengerizm( za tegeed buur amerikiin eronhiilogchiig sarmagchingaar ni duudaad l), bugd l “TUILIN UNENG” yariad l … man metiin jiriin dundaj hun bol ene holion bantan dund tolgoi tarhi ni ergeed galzuurah um shig baina…zaluuchuud yaj salgaj yalgaj chadaj baigaa um gehees….

  13. Баясаа says:

    Энэ бүхнийг уншиж байхад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөх юм. Гэхдээ дэлхийг донсолгож явсан Чингэсийн Монгол минь одоо яагаад ийм байгаа юм бэ? Бас өөрийгөө Чингэсийн хунтайж гэж өргөмжлөөд байгаа тэр Давааням гэгчийг ойлгохгүй юм. Миний уншиж сонссон бүхэн таны хажууд өчүүхэн болохоор ухаж ойлгож дөнгөхгүй юм.

  14. Anonymous says:

    alivaa yum dooroosoo ylzardag hrn manai mongol deereesee ylzartsan. uls tor geech yum bi bodohdoo ulsiin tulguur hodolgogch huch gj boddog

  15. Miigaa says:

    Морин дээрээс дэлхийг эзлэхэд амархан Морьноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэдэг хойчын залгамжлагчид нь эв нэгдэлтэй, сайн түшмэдүүдтэй байсан бол одоо ямар байх байсан бол…. юу ч гэсэн их долоогийн нэг…

  16. Anonymous says:

    ганаа ахаас нэг асууя. баабарын бичлэгүүд тархи угаалт гэдэгт… та энэ талаар нэг юм хэлээч.

  17. bat says:

    энэ улсыг агуу стратегчид бус орчуулагч, сэтгүүлч хүмүүс удирдаад байхаар яаж ч дээшлэх билээ. шүүмжлэгчид бол ёоз ёозоороо байнаа байна..

  18. Зочин says:

    Сайхан бичсэн байна. Баярлалаа танд

  19. ganaa says:

    бахархал гуниг хоёр зэрэг төрж байна.

  20. smsr says:

    mongol ulsad Science bhgui bolsnii, mongol hun bolovsrolgui munhag bolsoniig, nen darui academic bolovsrold shinechlel hiij unaltaas gargah shaarldagatai bolsoniig ene sariin 20,21nd harlaa. tun haramsaltai bna. olnii setgel sanaag uimuulsen Oyungereltei tootsoo bodoh ni zuine hereg bolovch ene tsuuhald itgej unemshij chadsan irged maani uurtuu dugnelt hiih heregtei. Ardiin bagsh ni margaash yu ch bolj magad hicheeldee ireed yahav gej helseniig sonsohoor unen gutarlaa. Bolovsroliig tugeegch, shinjleh uhaanii anhan shatnii bolvsroliig olgogch hun ooroo huuhduuddee ingej helsen gehed chihendee ch itgeegui.
    busdaas buruugaa haihaar oorsddoo dugnelt hiigeechee.

  21. smsr says:

    bid iim bhaar turiin tolgoid yamar humuus ni garch yaj tohuurhah ni oilgomjtoi sh de. bid jaahan setgedeg, jaahan uhaalag, alivaag ergetsuulj chaddag, neg yosondoo hun shig bolchihvol hen bidneer ingej tohuurhaj, doromjiloh bilee dee ta minee. odoo ur huuhdiinhee ireeduin unah unaa, umsuh huvtsas gehees iluutei hun boloh tal deer anhaaraach. bugd ungu mungund durtai bolchihojee.
    end gadaadad eruul, uhaalag, zuv amidrah gej guildej bhad manai mgl-uud goyoh, zuhaatsahad l hamag tsag zavaa zartsuulah yum.
    yostoi stress hudulchihluu. tanii blogt buhimdalaa gargasand uuchlaarai. oilgoh orchind ni buhimdahaas. oor oligtoi talbar alga.

  22. smsr says:

    Mongol oron uur mandan badrag!

  23. tuvshin says:

    Энэ үзэл бодлыг чинь нэг блогийн хэмжээнээс яаж гаргах вэ. Яаж илүү олон хүнд хүргэх вэ? АН, МАН, МАХН эд улс төржсөн мафи, эсвэл мафижсан улс төр мөн үү? Аль аль намд надад сайн танилууд бий. Одоо бол ардчилсан намын найз нар маань бөөн албан тушаал зүүдэлсэн улсууд болсон. Энэ ажилд очоод миний амьдрал дээшлэх үү л гэсэн яриа. тэрний хүн энэний хүн гэсэн талцаастай. 1-р гарын үсэг зурдаг ажилд очихгүй бол ямар хэрэгтэй юм гэсэн голоостой… биш юм даа гэж бодоод сууж байдаг. Таны нийтлэлээс гэрэл гэгээ, асуудлын гарц харагдаж байдаг. Үзэл бодол нийлдэг ганц хүн бол та юм шүү. Таны бичсэн нийтлэлүүд байндаа яг тусдаг. Гэгээрсэн хүн гэж байдаг даа. Одоо байгаа чинь л гэгээрсэн хүний шинжтэй.

  24. oogii says:

    orosuud odoo hurtel mgl chuud hezeech deesh gargahgui gj boddog yaagad gvl ted olon jiliin darlagdaj bsan veee hezeech martagui gevch bid odoo boltol oros ah nar gesen heveer l bdag batkhaanii baildan daguulaltiin ved mgl tsergiin morinoos altan hvrtel tah olj tuuniigee odoo hurtel gertee zaldag bsan ene yag yamar uchirtaa yum boloo ganaa ah helj uguuch

  25. Сүүлчийн тод өгүүлбэрийг уншаад яагаад ч юм инээчихлээ. Гэхдээ нөгөө Чойномын шүлэгт гардаг “Элгээ хөштөл инээлээ гэсэн чинь дэрээ нэвтэртэл уйлсан байлаа”.

  26. dorj says:

    mongoliin ezent guren chini hun turluhtnii niigmiin hugliin tuuhend garsan neg uzegdel shuudee. mongold orshin baisan nuudelchid hurel, tumriig heregledeg bolsnoos hoish 13-r zuun hurtel 1000-1500 orchim jil hurdan shalamgai hudulguunt chanraar, morin tseregt tohirson taktik davuu baisan. magadlaliin onoloor bol ene 1000-1500 jild nuudelchdiig hen neg ni negtgen huchtei tur baiguulah ni gartsaagui bsan. hunnu, jujan, tureg, siambiin ued ued tom suurin hurshuud ni sul doroi baij taaraagui yum. harin chingis haanii ued buh moment mongolchuudiin tald bsan uchraas mongoliin ezent gurnii ayan dain mash amjilttai bolj bsan. harin ene moment aldagdanguut bid uruudaj suirehdeee tulsan yum. mongolchuudad asar tom suuri esiin zasag, aj uildver hugjuuleh bolomj baigaagui. zuvhun dainii olz tatvaraar huchirheg baij chadahguig tuuh haruulsan. bidnii gaihuulaad baidag morin urtuu, gerege passport ed nar chini ugaasaa umnu ni uur helbereer bsan yumshuudee. Ertnii romd bur ailiin gert ni shuudan hurgedeg uilchilgee, siri, vavilon, muslimanuudad tsaasan passport bsan yum. galt zevseg garch irsneer nuudelchdiin davuu baidag buren ustsan, nuudelchid ih hemjeenii galt zevseg, sum uildverleh yamarch ediin zasgiin bololtsoogui bsan yum. tuhain ueiin sain zohion baiguulalt gedeg bol hedhen jiliin nastai ed bdag yum.

  27. Anonymous says:

    Сайн байна уу. Та сайхан өвөлжиж байна уу. Та өргөн болон нарийн царигтай төмөр замын талаар ямар бодолтой байгаа вэ? төмөр замын бодлогын баримт бичигт 1100 км таван толгой-Чойбалсан өргөн царигтай байна гээд заасан.

  28. Brs says:

    Орда кино санаанд орчлоо. Сүүлд нь эргүүлээд даралсан даа. Хэхэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: