ХААЛГАА ОЛЖ БУУД…

Баабар “Тонуулчдын том хаалга” өгүүлэл бичив. Үнэхээр сайн бичжээ. Өөлөх юм алга. Гэвч ерөөсөө төрийг биш, тодорхой төрийг буудах ёстой. Хэн ч харсаар байтал ХАМТАРСАН ТӨР, ЯЛГААГҮЙ ОЛИГАРХИ байсан атал Баабар сурсан зангаараа МАН-ын “төрийг” бууджээ. Гэвч харамсалтай нь одоо тийм төр байхгүй ш дээ… Read more of this post

ГАДНЫН КОКС

Манайхан ч нүүрс кокс ярихаа байгаад удаж байна. Нэгэнт Монголын төр засаг энэ тухай ярихгүй болохоор гаднын кокс мокс “яаж байгааг” харж суух юм байна ш дээ. Монголчууд уураа хүрэхээрээ сүүлдээ ийм мэдээлэл өгсөн судлаачаа загнадаг ганц ажилтай болсон юм шиг байна лээ…Намайг загнаад яахав дээ… Read more of this post

БААБАР БАЛАЙТАХ ТООЛОНД…

Манайд “Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн афоризм дэлгэрээд их удаж байна. Монгол зохиогч нь Баабар. Уг нь Оросын Лев Толстойгоос иш татсан санаатай. Тэрийг нь юу ч үл мэдэх, юу ч үл унших “усан тэнэг” монголчууд ихэд бахархан алхам тутамдаа иш татан дүвчигнэх бөлгөө. Энэ талаар өгүүлэх гэсэн юм… Read more of this post

БИД ХААНА АМЬДАРДАГ ВЭ ?

Бодоод байсан чинь Монголчууд хаана амьдардгаа ч мэдэхээ байчихсан юм байна. Эрх биш Монголд л гэж хэлнэ байх. Тэгээд цаашаа бол Зүүн Хойт Ази, Төв Ази хоёрын алинд нь ч байгаагаа мэдэхгүй балайнууд. Энэ Баабар л Зүүн Хойт Ази энэ тэр гэж толгой эргүүлээд тэр байхгүй юу… Read more of this post

ХЭРЭВ ТОМ СЭТГЭЕ ГЭВЭЛ…

Сүүлийн үед манайхны “геополитикийн өвчин” хөдлөв. Энэ удаад “төмөр замын цариг” гол асуудал болов. Хэрэв нарийн царигаар баривал Хятадын цэрэг цуваад ороод ирэх юм гэнэ, хэрэв өргөн царигаар баривал Оросын цэрэг ороод ирэх юм гэнэ. Өөрийгөө боловсролтой гэж бодсон мангуунууд Та нарт энэ чинь XXI зуун гэж хэд хэлэх ёстой юм. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлсү… Read more of this post

ШИНЭ ЕРТӨНЦ

Ганц туйлт ертөнц өөрчлөгдөж байна. Хятад эрчимтэй өсөж, Энэтхэг хүчирхэгжиж, Орос эргэн ирж, Бразиль гэх мэтийн шинэ тоглогчид гарч ирэв. Энэ болон бусад олон үйл явц сүүлийн 20 жил тогтож ирсэн АНУ дангаар ноёрхсон олон улсын системийн ахин авч үзэхэд хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын ирээдүйн байгууламжийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл олширч байна. Энэ ертөнц их өөр болжээ. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлье. Read more of this post

КОКС БА “ЧУЛУУ”

Энэ жил коксждог нүүрсний зах зээлд муугүй хэтийн төлөв нээгдэж байна. Дэлхийн нүүрс, коксын зах зээлийг харахад 2011 онд үнэ өсөөд 2012 онд буураад одоо хэвийн болж байна. Энэ хэлбэлзлийг манайхаас бусад олон улс ашиглаж чадсан байна. Манайх л гэж лойчихсон юмнууд өр ширэнд орж байгаа юм байх аа. Дэлхийн хамгийн их баялагтай байж өрөнд ордог лаларууд гэж байдаг л юм байна. Иймээс манай усан тэнэгүүд энэ мэдээллийг ашиглаасай гэж үүнийг бичиж байна. Read more of this post

ХОЁР ХӨРШ НАЙЗАЛЖ БАЙНА

Дөнгөж өчигдөр Хятад-Оросын стратегийн аюулгүй байдлын талаарх наймдахь удаагийн уулзалт Бээжинд болов. Энэ уулзалтад оролцож буй ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николоай Патрушевыг ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Ципин хүлээн авч уулзжээ. Тэгээд Си Ципин: “Оростой стратегийн харилцаа хамтын ажиллагаагаа бүх талаар шийдвэртэй хөгжүүлэх явдал бол Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн” гэж мэдэгдэв. Read more of this post