ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАЙН

Хятад эрчим хүчний хэрэглээгээрээ 2009 онд АНУ-ыг гүйцэж, 2011 онд дэлхийн эргэлзээгүй лидер болсон юм. ExxonMobil-ийн аналитикуудыг үзэж байгаагаар дараагийн хорин жилд Хятадын аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээ 20 хувь өснө. Энэ нь тэд эрчим хүчнийхээ “өлсгөлөнд” орно гэсэн хэрэг юм.
Хятадын Аж Үйлдвэрийн Яамны мэдээгээр тэдний гадаад нефтээс хамаарах хамаарал 2011 онд 55 хувь байгаа ба энэ үзүүлэлт 2015 онд 60 хувь, 2020 онд 65 хувь хүрэх юм.
Одоогийн байдлаар Хятад дэлхийн 30 орноос нефть болон хий авч байна. Үүнийг бүтцийг задлан үзвэл: Ойрхи Дорнод, голдуу Саудын Арав 56%, Африк 27%, Ази болон Ази Номхон далайн орнууд 13,5%, Латин Америк 3,5 % тус тус байгаа юм.
Судан. 2011 онд тэнд болсон ард нийтийн санал асуулгаар Судан умард, өмнөд гэж хуваагдав. Одоо тэнд зэвсэгт мөргөлдөөн байнга гарах болсон ба гол шалтгаан нь суданы нефтийг Умрын хоолойгоор шахах үнийн асуудал болно.
Хятад Суданы нефтийн 50-60 хувийг худалдан авдаг юм. Өөрөөр хэлбэл Судан Бээжингийн нефтийн хэрэглээний 7-9 хувийг хангадаг. Арав гаруй жилийн өмнөөс Хятадын үндэсний нефть хийн КННК корпораци хамгийн том хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Одоо Хартум хотын нефть боловсруулах том заводын хувьцааны 41 хувь, “Petrodar” консерциумын 41 хувь, “Grеater Nile Petroleum Operating Company” консерциумын 40 хувь, мөн Улаан тэнгис дэх Порт-Судан хотын экспортын танкерын том терминал хятадуудын мэдэлд байдаг.
Ливи. Ливийн дайнд Хятадууд хамгийн их хохирсон юм. Америкийн эдийн засагч Пол Крейг “Орос, Хятад хоёрыг Газрын дундад тэнгисээс шахан гаргахын тулд бид Ливид Каддафийг түлхэн унагахыг хүсч байна” гэдгээ шууд мэдэгдэж байв.
Ливид дайн болохоос өмнө тэнд олборлож байсан нефтийн 11 хувь Хятад руу явдаг байв. Хятад Ливид 18,8 млрд $-ын 50 том төсөл хэрэгжүүлж байсан ба тэнд Хятадын 30.000 ажилчин бүхий 75 томоохон компани ажиллаж байлаа.
Иран. Иран Хятадын нефтийн импортын 12 хувийг хангадаг юм. Иран зоригтой тулдаа, Оросын пуужин байгаа тулдаа, Ормузын хоолой нарийхан тулдаа л байж байна.
Сири. Зүв зүгээр байсан Сирийг одоо юу болгож байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Сири дангаараа бол нефтэд онцын нөлөөгүй. Харин газар зүйн байрлалын хувьд бол “алт” юм. Эндээс Газрын дундад тэнгис хийгээд бүх Ойрхи Дорнодыг “удирдаж” болно. Тэхээр нефтийн бүх урсгалыг “удирдаж” болно гэсэн үг.
Саудын Араб, Ангол, Кувейт, Ирак, Ливи Оман бүгдээрээ АНУ-ын “мэдэлд” байгаа. Энэ бол “баруун” тал нь. “Зүүн” талд нь америкийн “талд” Индонези гэхчлэн олон бий. Энд их олон улс орно л доо. Хэрэв тэд АНУ-ын шахалтаар нефть нийлүүлэхээ болих л юм бол Хятад “үхлээ” л гэсэн үг.
Хятадын “талд” Орос, Судан, Иран, гандан буурахгүй Уга Че Гавесын Венесуэл байгаа. Гэвч сүүлийн үед Уго Чавесын бие муудав. Тэнд удахгүй аягүй бол үймээн гарна биз.
Гэхдээ эдгээр улсууд богино хугацаанд энэ болзошгүй алдагдлыг нөхөж амжихгүй.
Сүүлийн үед энэ дайны хаялга Ази Номхон далайн бүс нутагт шилжиж байгаа нь тодорхой байна.
Хятад үүний хариуд ямар арга хэмжээ авч байгаа вэ, эсвэл ямар арга хэмжээ авч болох вэ.
Хятадын бодлогыг таах нь тун хэцүү ажил нь мэдээжийн хэрэг. Гэхдээ тааж болох л байх.
Мэдээж хуурай, аюулгүй замыг сонгож л таарна биз дээ. Аль эсвэл үгүй юм уу ?!
Дэлхий дахинаа болж буй энэ дайнд санаа амар, “хутга хувилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж” жаргаж цэнгэж суугаа ганц улс нь Монгол юм. Худлаа гэвэл Та нар телевизээ асаагаад үз л дээ, дандаа шоу.
Саяхан баахан мөнгө “зүгээр” авчихсан, одоо ёстой “жаргаад” байдаг хэрэг ээ, хө, хө. Иргэдийн жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зээлийн мөнгөнд тэр мөнгөнөөсөө “баталгаа” гаргаж өгөх гэнэ, цаана чинь. 50-250 саяар нь “тараана” гэж байна, бондын мөнгөө. Ёстой янзтай…
“Жаргаж цэнгэж” байх хооронд чинь дэлхийн нүүрсний хөгжилд дараах хандлага бий боллоо гэдгийг л хэлэх гэсэн юм.
1. Европын орнуудын экологийн шаардлага эрс нэмэгдэж, цахилгааны “декарбонизаци” хийж байна.
2. Байгалийн хийд тулгуурласан нүүрсний биш цахилгааныг эрхэмлэх болов.
3. Азийн орнууд “хямд” нүүрсэнд баримжаалах болов.
4. Хятад нүүрсний импортлогч улсаас экспортлогч улс болон хувирах эрсдэл бий болов.
5. “Хүлрийн хувьсгал” болсны улмаас АНУ-ын нүүрсний экспорт өсөв.
6. Нүүрсийг асар хол зөөхөд үнэ асар их өсч байна. Энэ нь өрсөлдөх чадварт нөлөөлөх болно.
Монголын төр засаг хийгээд мэдэмхийчүүдэд нэг зүйлийг зориуд урьдчилан сануулж байна. Дээр дурдсан зургаан зүйл дүгнэлтийг би “зохиогоогүй”, олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн дүгнэлт юм. Та нар “хувь хүний” дүгнэлт гээд солиороод явдаг шүү.
Ер нь би зохиосон ч яадгийм, ядаж л Та нараас арай дээр сэтгэнэ…
Х.Д.Ганхуяг
2012 оны 12 дугаар сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАЙН

  1. уншигч says:

    Эсэргүүцлийн тэнхэлгэ гэгдэх Сири Иран Хезболлах гурвын холбооноос Сири унах нь гарцаагүй болжээ дараагийн бай Хезболлах тэгээд Ливанд хямрал болно дагаад Израйль Хезболлахын дайн гарна Хезболлах дарагдаж байж л Ираны эсрэг дайн болно гэж тааамаглал гадны мэдээнээс харагдаж бна л даа Иран Ормузын хоолойг барьцаалсан нь Монголд адилхан муугаар нөлөөлж бна Дайн гарахаас өмнө хурдхан шатахууны үйлдвэрээ босгомоор юм яагаад үйлдвэр гацаад бна оросуудад худалдсан лоббичид шатахуун дамлагчид зориуд гацаадаг гэж үнэн гэдэгт итгэдэг

  2. Энхбаяр says:

    1.5 тэр бум доллар гэдэг бол бага мөнгө биш засгийн газрын бонд мөн адил эргээд хүү төлж буцааж худалдан авах зэрэг эрсдэлтэй актив улсын нэр хүнд найдвартай байдлын гэрч болох учиртай тийм байхаа. Дээр дурьдсан 1.5 тэр бум доллароор манай оронд нэг гол салбарыг хөгжүүлсэн шиг хөгжүүлж түүний дэргэдэх жижиг нэгж үйлдвэрүүд өөрсдөө үүсээд гараад ирэх юм . Төслийн үр өгөөжөө хурдан өгдөг мөн нөөц нь багасахгүй тэр салбарт хөрөнгө оруулалт хийвэл яадын бол миний бодлоор хятадад эрчим хүч үйлдвэрлэж түүнийгээ нийлүүлэхээр тооцоолж эрчим хүчийг бий болгох олон төрлийн станц, сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглаад үзвэл яадын болоо хятад бол том улс, мөн адил том зах зээл, том загасыг баръя гэвэл томхон шиг уурга хэрэглэх хэрэгтэй байхаа энэ засаг минь зоригтой хөдөлөөд өгвөл ч би лав тэр зах зээлийг судлахад бэлэн л байна. Ганаа ахын энэ бичсэнийг ойлгох ухаан дутсан байж болох юм ийм санааг олж харлаа

  3. Ganaa.D says:

    монголын эрчим хүчний хэрэгцээ том гүрнүүдтэй харьцуулхад бага юм чинь өөр эрчим хүч хэрэглэх асуудлыг шат дараалан хэрэгжүүлвэл дэлхийн хэмжээний хүндэрч байгаа асуудлууд биднийг багахан зовоох бол уу. Сэргээгдэх эрчим хүчээр сумдыг хангах жишээтэй. Гэнэт их идэх ч осолтой доо.

  4. delgermaa says:

    Hyatad uneheer AFRIKIIG ooriinh bolgochihson um baina lee, Irakt minii oilgolsnoor Ameriktai an man “uzelzej”, hamaagui baga uzardalaar haiguul olborloltin lizenzuudiig olood awsan um uu daa, za tegeed Iran Pakistantai “mash nairsag” harilcaj cergiin baaz, dalain boomtuudiig barina bosgoj neftiin zamaa batalgaajuulsan, Asi Nomhon Dalaid bol saya Amerikt “zewsgiin huchee neleen sain UZUULJ, Afganistand mon olon haiguulin lizenziig gartaa oruulsan, Natogiin cereg garahad hyataduud tend ezen uldeh, tegeheer Hyatad huswel Mongoloos mash hyamd nuurs awch caashin unetei zarsan ch yahaw dee, bolohgui bol “TUSHAAL” ogood l awna…bolomj neg udaa l oldono…

  5. Enkhbold says:

    Odoo ta nar harj bgaarai ene 1.5 terbum huvaahad jijig dund uildver tosol nerteigeer darga nar-n hamaatanuud huvaagaad avchihna tegeed ted yu hiideg be geheer Ereen-s yanz bur yum avch ireed savlaad mongol hayag naachihdag yu hiisen geheer ter-gee uzuulchiheed tom tom jeep unaad Naadam hiiseer bgaad mongoo duusgana tegeed butsaaj tolno gej hezee ch bhgui 1 songuuliar yadarsan jijig dund uildver-hen avsan zeel-g huchingui bolgoe geed tegeed boloo. Hudalaa gevel ta nar songuul omno gadaadad tor-n zardalaar suraltssan oyutanuud-n zeel-g huchingui bolgoe geed huchingui bolgoson gadaadad tor-n mongoor hen sursan geheer bas l darga nar-n huuhduud hamaatan sadanguud tegj ted huuhduudee ondor tolbortei surguuliudad unegui surgaj avsan ene zeel-g ogoh omno yu yarij bsan geheer odoo chadaltai humuus-g gadaadruu zeel ogood yavuulna ted irgej ireed mongol-g tanigdahgui bolgono geed showdaj bsan. Odoo bolhoor ene zeel ogsonoor jijig dund uildver hogjood hun bolgon ajiltai bayan tansag bolno gej yarij bgaa tegdeg bol saihan bn gehdee darga nar-n hamaatanuud t-m yum hiihgui bhoo.

  6. Xoco says:

    бонд монд ч яамай.. Хөгжил гэх хөгийншил биднийг юуруу дагуулж байна вэ. Мөхөл сүйрэл биш үү. Энэ маягаар удвал энэ хэдэн эргүү том гүрэн нь хоорондоо дайтаад дуусна. Мань мэт нь хоморгонд нь дуусна…
    Гэхдээ тийм юм болохгүй ээ. Өрсөж өөрсдийгөө хамгаалах л болно..

  7. jamar says:

    ali delhiin 2r dainii uyed germanuud nuursnees benzin, dizel gargaj messershmidt ongotsoo tseneglej nisgej baiv. fischer tropsch iin tehnologior hiij bailaa. odoo ch ene tehnologiig hereglej baigaa. hyatadiin shenhua ovormongold sayahan mash tom uildver baiguulaad ajillaj baina.

  8. Ганаа says:

    Аль хэдийн хоёр жилийн өмнө яг энэ талаар би бичиж байв.

  9. anxaa says:

    “Delhii niiteeree evsen, hamtdaa uragshlah ermelzleer” gesen saihan ugeer tailbarlaj neleen zuil amjuulj baigaa uls shuu..Ooroos n iluu setgen bodoj baigaa huniig omhii, muu, sanaatai gej zarimdaa ih haralgan shuumjleh ch utgagui yum baigaam da manaihan. 20-30 jiliin daraa gehed delhiin hemjeend uildverlesen erchim huchnii 1/5-iig Hyatad dangaaraa ashiglah todiigui, uuniigee ch medeed aimshigtai ih arga hemjee avchiin shd. Hyatad toloologch yavaagui centimetre gj barag uldehee bailaa. Africa ch yahav, ali heden jiliin omno Hyatdiin gart orchihson gej shuumjleh ch unen hereg deeree Europe-chuudiin eremdegleed hayasan ulsiig todorhoi hemjeend horongo oruulalt hiij, hyamdaar unelsen uu ugui yu hamaagui naimaaltsaj chadaj baigaa garuud..muu n muudaa deerelhuu geh uu, muu muudaa ashgitai geh yostoi ch yum uu buu med..Odoo deer n ter sudlaachiin durdsan heden oirh dornodiin yarshig tuvugtei heden uls gehed l USA huchindeh geed chadahgui baigaa yumiig huurhuun eviig n olood avchihaj baina shd..Za tegeed tsaashilbal dalaigaas avahuulaad sar hurtel hyatad toloologch yavj baigaag yarihiin bish…200 atomiin tsahilgaan stantsiin heregjilt n bielegdeed duuschihval odoo yamar ch baihiin, holoos zooson nuursee ashiglaj duusaad, oirh ruugaa orno..geed l iimerhuu mayagaar ch geopolitics, business, hugjil hiideg bol ch yanztai da uls oron. Manai l gej neg heden yum uzeegui, erguu mal yumnuud l heden “Tolgoigoo” yaj huvaah veeeee, yaj hend uguh veeeeeee geed buhel arvan medreltej baital, tsag hugatsaa uragshlaad, bid butsaad huuchraad uldeh vii de…Oo bid buruu tolovloj tootsoolj, oh sorry ged nuguu BP.iin Tony Hayward shig tv-eer neg Sorry geed heden jiliin daraa boon tsatgalan garuud bitgii suuchaasai l gj zalbirahiin. Hudlaa tseejee deldej Chinggisee magtaj baisnaas jaahan setgeleesee handaasai da uls orniihoo ireeduid herev 1 ch atugai “Guai” n ene haviar orj gardag bol… Guie tegeed sudlaachiin helj baigaa bur tuiliin unen, manaih shig (“hugjij baigaa, manaih shig teriigee temdeglej, hoortsogloj baigaa”) <-yeroosoo l ene haaltan dotor shuu!!!!..uls oron alga. Bidend aldaatai hiigeegui, ehluulee ch ugui zuils olon baina, busad gurnuudiin haramsaj baigaa zuil manaid bolj amjaagui bayarluushtai yum baina, "ardchilal" baina, baylgaa zov ashiglaj chadval bayalag baina..Setgel l baihgui yum shig baigaam. yer n l yasnii alivaa ajild handdag n.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: