ХЯТАД ХҮЧИРХЭГЖИЖ БАЙГАА

Баабар л ХКН-ын сүүлчийн өдрийг тоолж, Хятадыг амаараа сөнөөгөөд байгаа болохоос миний уншиж, мэдэж байгаа хэмжээнд Хятад аймаар хүчтэй болж байгаа. Тэд өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Баабарын хэлж байгаа шиг тийм ч амархан сөнөнө гэж би л лав бодохгүй байна. Юм үнэнээрээ дээр байдаг. Алив улсын хүч чадлын гол шалгуур нь батлан хамгаалах байдаг юм. Үүнийг жишээ болговол илүү ойлгомжтой гэж санана.
2009 оноос Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи Хятадын зэвсэгт хүчний батлан хамгаалах зардлыг цэргийн тоо болон зэвсэглэлийн хэмжээгээр нь харьцуулж үзээд дэлхийд хоёрдугаартт орж байгаа гэж дүгнэсэн. Энд нэг зүйлийг онцлон дурдаж байна. Хятадууд өөрийн хүч чадлыг цаг ямагт багасгаж хэлдэг бүр эртний гүн ухаантай гэдгийг бодолцвол энэ нь ихээхэн зоримог гэмээр дүгнэлт юм.
АНУ-ын Батлан Хамгаалах Яамны жил тутмын илтгэлд 2010 онд Хятад цэргийн хүчин чадлаа бүс нутгийн маргаанд нөлөөлөх, юуны өмнө эрчим хүч агуулсан газар нутагт хүрэх боломж олох зорилгоор ихээхэн нэмэгдүүллээ гэж тэмдэглэжээ.
Хятадууд хөлөг онгоцны эсрэг холын тусгалт пуужин хийж ирэх арван жилд нисэх онгоц тээгч цохилтын бүлгийнхээ зэвсэглэлд оруулах гэж байна гэж америкийн аналитикууд дүгнэж байна. Ингэснээрээ тэд Азийн цэргийн зонхилох хүч болох гэж эрмэлзэж байна гэнэ. Өнөөдөр ийм байр суурийг АНУ л эзэлж байгаа бөгөөд тэд үүнийгээ хадгалан үлдэнэ гэж мэдэгдэж байна.
Пентагоны илтгэлд өгүүлснээр Хятад шумбадаг болон хөлөг онгоц бөөнөөр үйлдвэрлэхээс гадна “мэдээллийн дайны” хүчин чадлаа асар их нэмж байна.
2011 оны 8 дугаар сард “Ляонин” нисэх онгоц тээгчээ ажиллуулж, 2012 оны 11 дүгээр сард J-15 онгоцыг тавцан дээр нь буулгав. Манайхан Хятадууд украйнаас хуучин онгоц аваад засаад авчихсан гэдэг нь үнэнхүү тэнэг яриа. Энэ бол Номхон далайн шинэ мангас, шинжлэх ухаан технологийн дэвшлийн аймшигт хүч юм. Тэнд хүчний балансыг эргүүлээд хаяж байна ш дээ.
Манайхан л тэнэгээрээ мэдээгүй байгаа болохоос өөр ч аймаар юм бий. Ноднин гэх үү дээ, Хятад толгой нь олон салдаг тив хоорондын балластик пуужин анх удаа амжилттай туршив. Хаана гэж үү ?
Манайхны нүүрсээ зардаг Шаньси мужид байдаг “Учхай” гэдэг полигоноос 2012 оны 7 дугаар сарын 24 -нд “Дунфэн-41” (DF-41) пуужинг хөдөлгөөнт зам дээрээс хөөргөсөн. Энэ DF-41 пуужин хятадын цөмийн нударгын үндэс болох ба 10.000-14.000 километр холын тусгалтай, толгой нь арав задарч тус бүрдээ залуурдаж болдог, маш өндөр нарийвчлал бүхий тусгалтай.
Хятадад үүнээс арай бага тусгалтай DF-31, DF-31A зэрэг пуужингууд бий, эдгээр нь америкийн экспертүүдийн үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн эсрэг чиглэсэн байдаг. Харин энэхүү шинэ DF-41 нь АНУ-ын эсрэг гэж америкууд хардаж байгаа юм байна.
Америкийн тусгай албадын үзэж байгаагаар DF-41-ийг Оросын SS-27 гэдэг хөдөлгөөнт пуужинд болон орос технологид тулгуурлан хийсэн гэж үзэж байгаа.
Баабар ч яахав, Оросуудыг аль хэдийн сөнөөгөөд хаячихсан хүн. Миний хувьд, Монголын хувьд хүчирхэг Орос байж л байгаа гэж санана. Ядахдаа “хуучин” технологоо Хятадад өгөөд л сууж байна. Тэгэхээр шинэ нь ямар юм гэвэл хүний ухаан санаанд багтамгүй.
Оросууд долоохон хоногийн өмнө манай хойно сансрын локацийн хамгийн орчин үеийн 2 том станц барив. Тэхэд манай хэдэн тэнэг лаларууд оросын шинжлэх ухаан “хоцрогдсон” гээд л сууж байгаа ш дээ, худлаа гэвэл Баабарын гарын үсэг ч дотор нь явж л байгаа…
Мөн энэ оны 8 дугаар сард Хятадууд шинэ ангиллын пуужинт суурьтай шумбадаг завьнаас 7200 км алс тусдаг “Цюйлан-2” гэдэг тив хоорондын пуужин харваад хаях нь тэр. Jin гэж нэрлэдэг ийм мундаг шумбадаг завь одоо Хятадад 2 байгаа, удахгүй 8-ыг нэмж хийх гэнэ.
Ноён Баабар Орос, Хятад хоёрт дургүй байж болно. Гэхдээ бодит байдлыг гуйвуулах эрх байхгүй. Хүнд чинь эрүүл ухаан гэж баймаар.
Их л сайндаа намайг Хятадыг өмөөрлөө энэ тэр гэнэ биз. Судлаад харсаар үзсээр байтал хүчтэй болоод байхад чинь би худлаа хэлэх ёстой юу…
Ер нь ингэхэд Орос, Хятад хоёрын төр ямар байсан ч тэд бол манай мөнхийн хөрш гэдгийг мартаж болохгүй.
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 9.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

25 Responses to ХЯТАД ХҮЧИРХЭГЖИЖ БАЙГАА

  1. Ө says:

    Хэрэв хүн нэгэн үнэхээр хужаа орсуудыг сөнөх гэж байгаа дуусч байнаа гэсэн бол тэр хүн үнэхээр марс дээр амьдар ч байгаад дэлхийд шинээр ирсэн хүн байхаа ….

  2. Өлзий says:

    Ер нь хараад байхнээ та бид 2 шиг ер нь системийн талаар яриад байдаг тайлбар хийгч нэг байхгүй байнаа Ганаа ахаа залуучууд юу яриад байгаагаа мэдэхгүй мөртлөө, юм мэдэхгүи толгойгоороо бодоод яриад байх юм аа. Урьд урьдынхыг харахлаар…

    • уншигч says:

      Өө чи бас системийн талаар ярьдаг хүн болж таарч байна уу?

  3. anxaa says:

    uneheer unen shuu, manaihan l uzen yadaad, sonoogood baigaa bolohoos bish USA, EU hurtel sandarch, yaj huch hurdiig n aldalgui guitsej, hoshuu iluugee hadgalj uzeh ve hemeen hyamralaas hoish am negden metgeltseh bolson. hil zalgaa l manaihan uuniig n ul oishooj, munharch, am duugarsan negnee hyatad erliiz bolgood hayachihaj baigaa bolohoos bish. avtomashin, nisdeg ongots, ter buu hel germanchuudiin ali hagas zuunii terteed uildverleh geed baraagui 4dh ueiin tsomiin tsahilgaan stantsiig oorsdiinh n erdemted, injeneruudiig “hudaldan” avch ajilluulaad suraltsaad bosgoj baina. zugeer l udur tutmiin hereglee gar utsaa harahad Huawei gedeg ner udiid tanil bolj baigaa bailgui de…tuuhend baatar ers daisnaa hichneen uzen yadaj baisan ch gsn aguu daisan, ursuldugchuu urgelj unelj, hundetgej irsen saihan yos bii. buh zaluusiinhaa ulger jishee, bas todorhoi hemjeend erdem oyuniig n zalj yavaa humuusiin neg boloh Baabar guai zergiin humuus tiimerhuu uzel uhuulga hiij baigaa bol bas l…tuuh yarih durtai ch gsn busad uls undesten ch bas tuuhteig sanaj yavbal zugeer baih da. uls toriin shiljiltiin ue urd hurshiin hamgiin tom asuudal baij boloh ch yaj iigeel ted shiideh bolno.

  4. anxaa says:

    gehdee manaih ch gsn ali neg talaaraa ulger jishee, yamar neg baidlaaraa butsaad aguu uls undesten boloh chadal chadvar baigaa gej boddog. alivaa zuil shuumj, ergelzeeguigeer hezee ch bii boldoggui.

  5. gg says:

    Buruu dugnelt sanagdlaa. Hyatadad 60 say orchim ezengui hooson bairnuud baina suuliin 10 jiliin ediin zasgiin hiimel usultiig hangah geed. Ter olon baishinguudiig barih geed tendhiin oron nutgiin zahirgaanuud bankuud n 2 trillion garui dotood or tavichihsan buyu tednii niit valuitiin nuutsnii guravnii hoyrtoi tentseh urtei baina. Iim ulsiig huchirheg gehuu ugui yu?! 6 jiliin umnu tend jildee 40000 garui dotoodiin eserguutsliin jagsaaluud boldog baisan oiriin jiluuded 100 000 garui bolj ers ihessen gehdee dotoodiin eserguutsliin jagsaaluudiig tednii hevleld ogt medeeldeggui.

  6. Ганаа says:

    Одоо улс болгон зовлонтой байгаа ш дээ. Ухаандаа АНУ-ын гадаад өр одоо 16 триллион доллар, тэдний ипотекийн болон санхүүгийн зах зээл авах юм байхгүй. Тэгээд хэн ч АНУ-ыг сөнөх гэж байгаа гэж ярьдаггүй. Хэнийг нь сонгож аваад гасладаг, хэнийг нь сонгож аваад магтаад байгааг би ойлгохгүй байна. Миний бодлоор хэн нь ч мөддөө сөнөхгүй. Хаашаа юм би Хятадыг сөнөж байхад нь мандаж байна гэж худлаа хэлсэн болж байна уу…

    • gg says:

      Hyatadiin usult mandalt gedeg n tomhon hotuudiig n toirch amidardag hun amiinh n 10% hurehguid n hurteeltei zuil. Dor hayj hagas terbum hun n sariin 50 dollaraar ami zogooj baigaa. Tiimees ch tend jildee 100 000 garui eserguutsliin hudulguunuud bolj baina. Beejingees holgui negen tusgai sangiin aj ahuid zuvhun elit darga nar ba sansariin nisgegchidiin hooliig belddeg tsever organik hunsnii gazar n baina niit gol usniih n 90% n buren bohirdson. Iimerhuu ulsiig eruuleer hugjinu mandana gej todorhoiloh ih hetsuu l bolovuu.

  7. Б.Хүрэлтогоо says:

    Ер нь бусдыг элдэв хоёроор хэлж, нүд амруу нь чичлэх нь яавч ухаантай хүний шинж биш. Хамгийн чанга хашгирагч аль хэдийн нь худалдагдсан хулчгар байх, таг дуугүй нэгэн хамгийн эрэлхэг байх үүх түүхийг бид сайн мэднэ… Энэ зах зээлийн мэхийг харсанч! хэн хэн юу гэж хашгирч, хэн би , би гэж байгаад,
    түмнээ зүдрээв… бид ухаанаараа биш гэхэд хохиролоороо ойлговол ойлгох бүх мэдээлэл, дүгнэлтийг Судлаач эрхэм Д.Ганхуяг эс ширхэг бүрээр нь хэлсэн дээ. Одоо бид мэдэрсэн жаахан юм байгаа бол олноос цөөн гэлгүй, үг, санаа болгондоо тээн практих, амьдрал дээрээ хэрэгжүүлвэл, хараал ерөөлд хууртахгүй даваад гарах ухааны цулдалтай л болж байх шиг… Хэний ч хараах хэрэггүй юм даа. Бид л өгсөнөөс, гараас ч яг булаагаад авсан нь үгүй л байна… Одоо л харин нь тогоон дотроо оруулчихалгүй, шудрага, зөв, зарчимч заагтай сэтгэлгээг хаа хаанаа өрнүүлэхгүй бол оюун санаа, бие сэтгэлийн дархлалаа суларсан байх вий л гэж эмээнэм…

  8. bilgee says:

    Баабарын ХКН-ын талаарх нийтлэлийг өмнө нь уншихад арай л залсан байсан нь мэдэгдээд байсан юм. Та харин их сайхан хариу барилаа. Орос Хятад хоёр маань бас 5-дагч үеийн сөнөөгч хийж сүүлийн шатандаа орж байгааг нэмж хэлэх хэрэгтэй. АНУ агаарт ноёлдог цаг нь удахгүй дуусна.

  9. Ганаа says:

    Хариу барих ч юу байхав. Баабар бид хоёр энд хэрэлдээд яадгийм. Гол нь хөрш орнуудаа бодитойгоор нь дүгнэж байвал бидэнд л хэрэгтэй ш дээ. Орос сөнөчихсөн, хоцрогдсон, Хятад сөнөж байгаа гээд орилоод байх хэнд хэрэгтэй юм. Өнөөдөр нь нэг юм донгосчихоод маргааш нь очиж уучлал гуйгаад тэнэгтээд байж болохгүй ш дээ…

  10. dk says:

    Хятад хүчирхэг улс, түүнчлэн ХКН маш хурдацтай шинэчлэгдэж байна, үүнийг эс хүлээн зөвшөөрвөл мунхагийн харанхуй болой.
    Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье.

  11. Anonymous says:

    uneen unen, bodit um gedeg bultaxiin argagui. xarin anxaaruulgiig turiin baiguullaguudiig udirdan zalj baigaa dargancaruud xerxen ajildaa tusgax ve gedeg l emgeneltei. bi l lav ene met sonirxoltoi dugneltiig strategiin sudalgaanii xureelen, olon ulsiin xureelen zereg xudlaa sudlaachdiin amnaas garaad baigaag medexgui. xelexeer xudlaa olon ulsiin xarilcaa enee teree gene l dee. medej baina. Ganaa ax u gej bodoj bn

  12. Bak says:

    Би хувьдаа Баабарыг Хятадын Коммунист намын төгсгөл ойртож байна гэж бичжээ гэж ойлгосон.

  13. Б.Хүрэлтогоо says:

    Мөнхий хоёр сайхан хөрш шүү… Бидний зуун зууны харилцаа… нэг нь нэгэнгүйгээрээ байхын аргаүгүй болтлоо эрчисжсэн, агаар, тэнгэр шиг нүдэнд үл харагдах ч, бие биенээ тэтгэх амьдралын цэцэг болсон харилцаа…ертөнцийн нэг оршнол… Сайхан сэтгэл, сайхан ёс зүй нь өөрөө бусдыгаа үүрч явдаг ертөнц бусуу… Бидний мөнхийн харилцаа, ойлголцол, улам улам сэтгэл зүрхнийхээ ариунаар тэтгэгдэг… Судлаачид баярлалаа…

  14. Anonymous says:

    baabar hyatadiin armiin tuhai bish kommunist namiin tuhai, niigmiin setgel zui herhen uurchlugduj bgaa tuhai uuriinhuu uzel bodliig ilerhiilsen shuudee. tuunees baabar yamar daldiig hardag bish oiriin ireeduid yu bolohiig yaj medeh ve? ter hunii olj avsan medeelel deeree undeslesen dugnelt uzel bodol ni baih. baabar hyatadiig muulaachgui magtaachgui bna. tegeed ch eri ni manaihan ter tegej helsen bol tiim yum bolj taaraa, esvel ter bol hudlaa, tiim yum hezeech bolohgui ni gartsaagui gej het itgel unemshiltei yaridag ni uchir dutagdaltai. iim sudlaach baih gejdee. yumiig zuv oilgoj zuv dugnelt hiih heregtei.

  15. уншигч says:

    Баабар дэндүү туйлширч баярласан бна
    Хятад коммунистуудыг 2 хуваадаг гэсэн Хятадын цөөхөн элитүүд коммунизмаас салж шинэчлэлт нэрийн дор каптализмаар 30 гаруй жил удирдаж хүчирхэг улс болгожээ Цөөнх коммунист намын гишүүдээр дамжиж аварга орныг хянаж эв нэгдэлтэй байлгаж эв нэгдэлд заналхийлсэн бүхнийг устгахад ашигладаг юм бна Харин Монголд коммунист сэтгэлгээнээс салахгүй зууралдах юм Үүнийг Энхбаяр улс төрийн зорилгоор ашиглах юм Монголын томчууд Хятад Монголыг чимээгүй соёлтой эзлэн түрэмгийлэх бодлогодоо коммунист сэтгэлгээг хадгалсан газар бүрийг бай болгож бгааг анзаарахгүй юм даа

  16. lkhavgaa says:

    Баабар хүн төрөлхтний бодож олсон улс орныг сөнөөдөг олон намын тогтолцоог Хятад авч нэвтрүүлбэл гойо гэж байх шиг байна. энэ олон намын тогтолцоо чинь манай сайхан орныг яаж суухыг бутаргаж байгааг яг одоо харж болно. олон нам бол Хятадын бутрал, Баабар Хятадын задралын тухай мөрөөдлөө бичсэн байгаа. хүн төрөлхтний өмнө одоо социализм комунизмаас өөр зам үлдсэнгүйшив дээ.

  17. Guranz says:

    АНУ-н армийг сүүлийн үеийн технологиор хангадаг 40 гаруй паблик компаниуд бий. Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд очдоггүй тийм технологиудийг эдгээр компаниуд АНУ засгийн газартай хавсайдан армидаа нэвтрүүлж байдаг. Орос болон Хятадад ямар технологио яаж армидаа нэвтрүүлээд байна вэ? АНУ аас хулгай хийж байгаа юу? Хятадын байлдааны нисэх онгоц тээвэрлэгч ганц байдаг нь үнэндээ Оросын хог дээрээс олж авсан эд. Үүнийг та аварга том мангас мэтээр дөвийлгөн бичиж байгааг би гайхаж байна. Технологийн хувьд тэд америкаас хол хоцорсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ хэлэхэд АНУ 5-р үеийн байлдааны F-35 онгоцыг экспортлох хүртлээ 50 жилийн хугацаатай 1.5 триллион долларын өртгөөр хийж байна. Иймэрхүү хэмжээний төсөвтэй армийн шинэчлэлтэй дүйцэх том төслийг манай хөршүүд явуулж байна уу. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс хэт нэг талыг барихгүй байвал сайн байна. Ер нь хэзээдээ ч нэг тийм анти-америк үзэлтэй болцгоочихсон юм. Хөөрцөглөөд байгаа орос хятад чинь биднийгээ бол сайн дөнгөж л байгаа шүүдээ.

  18. Ганаа says:

    Гуранз аа. Чи бид нар том улсуудын технологийн уралдааны шүүгч биш. Би технологи яривал чамайг зажлахгүй залгина. Гэхдээ Монголдоо шүү дээ. Энд би антиамерик үзлийг номлоогүй, зүгээр л хоёр хөршийгөө хараахгүй байх тухай энгийн жишээ авсан юм.

  19. bilgee says:

    @guranz Чиний зөв. Одоохондоо бол АНУ эхэнд байгаа. Яг чухамдаа Оросоос биш Украйнаас авсан эд шүү дээ. ОХУ ч шууд өгчихгүй л байх тэрхүү карриерийг, Чи “хог” дээр байдаг гэж манайхны ярьдгаар Японоос орж ирдэг машин шиг юм яриад байнаа даа. Хоосон төмрийг нь аваад өөрсдөө гүйцээж онгоц болгосон юмшүүдээ битгий бас тэгж нэг талыг бариа хөө. Цахилгааны, байлдааны, холбооны зэрэг зүйлийг бүгдийг нь өөрсдөө хийсэн улсыг чи чадахгүй гэж байна уу. Хятад бас 5дагч үеийн 2 онгоц туршиж буй 2дох улс боллоо. Ф-35 дээр нэмж хэлэхэд тэр хөтөлбөрт орсон улсууд сүүлдээ авахаа болихоор ярьж байгаа тал бий шүү. (Австрали гэх мэт) Учир нь хөгжүүлэлтийн хувьд маш удаан явж байгаа. Яагаад Иранд С-400г заруулахыг АНУ эсэргүүцдэг юм. учир нь маш хөнөөл учруулж чадах систем учраас…..

  20. Migo says:

    Ер нь Орос нь алдсан хүчээ эргүүлэн авч, Хятад нь улам бүр хүчирхэгжиж байгаа нь яах ч аргагүй үнэн. Сталин ч нэгэнтээ, Хятад улс нэгэн цагт хүчирхэгжих үед бидний дунд жийрэг байх хэрэгтэй гэж Монголыг тусгаар тогтнуулах санал гаргасийм гэдэг билүү. Алсыг харсан байгаа биз. Гэтэл бид харсаар байтал нүдэн дээр томрох эдийн засаг, цэрэг улс төрийн энэ хүчирхэг гүрнүүдтэй улам бүр нягтарч (хэхэ, бөөрнөөс нь зүүгдэж л гэх юм даа) хөгжил рүүгээ явахаа хичээхгүй хаа байсан Америк шүтээд л суугаад байх юм.

  21. Нямаа says:

    Бид бол тэнгэр заяатай, харин муу тэнэг Иванууд, өмхий Хужаанууд гэж их ярих болж. ШУ, Түүхэн зүйн зарчим гэгддэг зүйлс хаачсан юм вэ? Манай эрдэмтэд жаахан амбицтай баймаар юм.

  22. mbj says:

    Unenshuuu mongol ch gsn tsomiin zevseg tsahilgaan stantstai bolh est gj boddj bna

  23. ERdem says:

    cyber war, bioweapon war bas bdagiig martaj dee. minii bodloor hogjil tiisheegee yavj bgaa. bi hytadad olon jil surch ajillaj hodolmorloj baina.negen udaa tsagaan sariin omno banknaas mongo avah geed ochtol banknii belen mongo duussan,gadaa ni humuus boonooroo hachin emh zambaraagui bj bilee.dotroo bodoj bailaa.neg negen muu etgeed banknii system hakerdaad humuusiin dansnii medeelliig ustgachihval yaah be?Esvel haa negtee ongotsnii buudal deer neg hun ireed haniagaad ovchin haldaaval yaah be gej? Bas l sonin zuil shuu.ter uyed mash ih tsereg zevseg, ongots tank terguutnuud hereg bolohuuu?2-r daind USA chimeegui bj bgaad bombog hayasan. teren shig odoo bas yu gargaj irehiin buu med.ebola virus ene ter yarigdaad l bna.sonin shuu bas sonin.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: