ЦААНА ЧИНЬ КОКСНЫ ҮНЭ…
2012/12/02 11 Comments
Засгийн Газрын 100 хоног яах вэ. Цаана чинь коксны үнэ өсөөд эхэллээ… Read more of this post
2012/12/02 11 Comments
Засгийн Газрын 100 хоног яах вэ. Цаана чинь коксны үнэ өсөөд эхэллээ… Read more of this post
2012/11/26 51 Comments
Саяхан МАН хоёр сонгуульд дараалан ялагдаж үхэх сэхэхийн дэнсэнд ирэв. МАН сүйрснээр монголын улс төрийн системийн задралыг хурдасгаж байна. Онол, чиг баримжаа, үнэт зүйл, зарчим, үйл ажиллагаа “бүгдээрээ л зөв” гээ биз дээ. Тэгээд “бүгдээрээ зөв” юм бол яахаараа ингэж сүйрдэг юм ? Үүнийг бодсон хүн байгаа юу ?! Read more of this post
2012/11/10 11 Comments
Цаана чинь монголын улс төрийн гурван хүчин хүчин “хамтарсан” мэдэгдэл гаргав. АН, “Шударга ёс” эвсэл, МАН гурав гэнэ. “Энх тайван” тогтов уу гэсэн чинь үхсэн хойноо, бүгдээрээ анхан шатандаа боловсон хүчнээ удирдаж дийлэхээ байчихаад “хамтарсан мэдэгдэл” гаргаж байгаа юм байна. Тэнэг нь дэндэхээрээ өөрсөддөө хүртэл мэдэгдэл гаргадаг болсон юм байна. Чааваас гэж… Read more of this post
2012/11/03 34 Comments
Бүтээн байгуулалт гэвэл Монголчууд ухаанаа тавиад туучих бололтой. Тийм юм байхгүй ш дээ. Ингээд Испаниар жишээ авсан өгүүллээ толилуулъя. Системийн шинжилгээ хийгээгүй ямар ч бүтээн байгуулалт боломжгүйг ухаарвал би ихэд баярлана. Энд Испанийн тухай мэт боловч Монголын тухай байгааг эрхбиш ойлгоно биз… Read more of this post
2012/10/28 7 Comments
Манайхны эрүүл мэндийн систем ярьж байгаа нь ёстой эрүүл биш. Монголын эрүүл мэндийн салбар шиг дампуу юм хорвоод үгүй. Дассан сурснаараа л “систем” гэхээс биш, түүнд системтэй төстэй зүйл нэг ч байхгүй. Одоо шинэ систем бүрдүүлэхээс өөр арга байхгүй. Аргаа бараад гадаадын зарим системүүдийг харьцуулснаа толилуулж байна. Үүний дээрээс сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятад, Солонгос, Малайз зэрэг Зүүн-Өмнөд Азийн орнуудын системийг нэмж үзвэл тун олон юм мэдэж авч болох байх. Уг нь бол манайд эрүүл мэндийн системийг янзлах шиг амархан юм байхгүй л байхгүй юу… Read more of this post
2012/10/17 60 Comments
Хориод жилийн өмнө Сталины хөшөөг нурааж билээ. Тэр үед бүх зүйл “ойлгомжтой” байсан. Коммунизмын бэлэгдэл болсон аймшигт дарангуйлагчийн хөшөөг нураагаад оронд нь ардчилал, зах зээл байгуулна гэж бид омог бардам хэлж чадаж байв. Одоо Лениний хөшөөг нурааж байна. Даанч оронд нь хэлэх юм алга. Коммунизмтай тэмцэнэ гэвэл түүн шиг инээдэмтэй юм байхгүй. Хамтран ажиллаж, хамтран хулгай хийчихээд ямар нүүрээрээ тэмцэх юм. Одоо Ц.Элбэгдоржийн “ардчиллын хоёрдахь давалгаа” гэсэн хөгийн үзэл суртлын төлөө ура хашгирах болж байна уу… Read more of this post
2012/10/14 7 Comments
Саяхан Токиод ОУВС болон Дэлхийн банкны жил тутмын хуралдаан болов. Их л хүнд байдалд болох шиг болов. Манайд улс төр гээд хямрал анхаарах завтай хүн, “тэр муу” дэлхийн эдийн засгийг тоодог нам төр алга бололтой… Read more of this post
2012/10/11 15 Comments
Одоо МАН-ын хувь заяаг яриад жигтэйхэн. Бараг л хүн толгойтой бүхэн анализ хийж байх шиг. Эрхэмүүд ээ, өнгөрсөн хойно одоо анализ хийх өмнө нь анализ хийх газар тэнгэр хоёр шиг ялгаатай байдаг юм. Ухаандаа ийм анализ хийгээд би “намын даргын нэр хүндэд халдсан” учир МАН-аас хөөгдөж байлаа. Ингээд “Монголын мэдээ” сонины 2004 оны 7 дугаар сарын 15-ны № 138 дугаарт нийтлүүлсэн өгүүллийнхээ хэсгээс дахин толилуулж байна. Тэр үед нам нь ч, төр нь ч, ард түмэн нь ч тэр бүгдээрээ намайг хуц л гэсэн ш дээ. Тэр үед системийн хэмжээний ийм дүгнэлт хийж чадсандаа би баярлаж байна. Одоо ч гэсэн энэ дүгнэлтийнхээ цэг таслалаас ч буцах сонирхол алга. Даанч тэр үед бүгдээрээ намайг “шизо”-той гээд “гудамжинд хаясан” л даа. Аль 1998 оноос хийсэн системийн хямралын санаа маань энхбаяризмд гишгүүлээд одоо хүрч байгааг хийгээд онолын дүгнэлт хуучирдаггүй гэдгийг олон жилийн дараа ойлговол сайн л байна. Тэр үед миний үгийг авсан бол “Үндэсний удирдагч”-ийн чинь “хөл гозойхгүй” л байсан байх… Read more of this post