БОДОХ ЮМ…

Манайхан сонгууль монгууль, Энхбаярын баривчилгаа энэ тэр гээд ухаанаа тавиад туучихсан байхад энэ дэлхий дахинд чинь бодмоор, түгшмээр өөрчлөлт их л гарах юм. Дэлхийн том үйл явцыг нэг их сүрхий салж чиглүүлээд байхгүй ч гэсэн бодож эрэгцүүлбэл бидэнд хэрэгтэй байх гэж санана. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

YYНИЙГ ОДОО ХИЙ, ЭСВЭЛ…

Энэхүү системийн шинжилгээг би 2004 онд анх удаа, дараа нь 2010 онд нийтэлсэн юм. Тухайн үед судлаач Ганаа “онол монолоо” л бичиж байгаа биз гээд “тоогоогүй” юм. Одоо анхны хувилбараас үг, үсэг ч өөрчлөлгүй дахиад нийтэлж байна. Найман жил “юм ойлгоход” хангалттай хугацаа гэж бодож байна. Нөгөө талаас бол системийн шинжилгээний дүгнэлт нэг их өөрчлөгддөггүй юм. Хэрэв манай монголчууд үүнийг “тоох” юм бол би “гарцыг” хэлж өгөхөд бэлэн байна. Энэ гарцыг лав л МАН, АН хоёр баталгаатай мэдэхгүй. Тэд “асуухгүй” байвал би “сайн дураараа” хэлж өгөх албагүй. Үгүй гэвэл хамаа алга, би 4 дэх удаагаа хэлэхгүй. Энхбаярын зохиосон энэ машин одоо “эзнээ” идэж байна, дараа нь мөн ч олон хүн “иднэ” дээ. Миний хувьд бол “төр нурахад түмэн хүн үхдэг” гээд л хараад л суугаад байна даа, учир нь шинжлэх ухааны системт шинжилгээ, дүгнэлт аваагүй юм чинь, би яахийм… Read more of this post

ОДОО БОЛЬЁ ОО, ХӨ…

Хадгаламж зээлийн хоршооныхон суулт хийнэ гэнэ. Миний хувьд одоо ёстой больё доо, хө. Та нарт тус болж, Та нарын төлөө бичиж, зүтгэж баярлалаа ч байхгүй салсан. Тэр ч яахав. Одоо Та нар “улс төр” хийж байна. Одоо боль, балайнууд аа… Read more of this post

ХАМГИЙН ТЭНЭГ НЬ МАНАЙХ…

Биднийг сонгууль монгууль гэж цэцэрхэж суухад олон улсын зах зээлд зарчмын ихээхэн өөрчлөлт гарч байна. Энийг манайханд хэлээд нэмэргүй л дээ. Ухаандаа “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж 2011 оны 4 дүгээр сарын 12-нд хэлсэн гэх мэт. Өөдөөс бараг л хуц гэсэн дээ. Одоо хувьцаа чинь байна уу гэж би асуух эрхтэй. Үнэхээр тэнэг ард түмэнтэйгээ би сайн мэддэг юм, гэхдээ нэгэнт ингээд төрчихсөн юм чинь хэлээд л байна даа. “Ухаан орж” магадгүй гэж санасан хэрэг шүү дээ… Read more of this post

ДУРААРАА ЖИРГЭЖ БОЛОХ УУ

Монголчууд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ” гэж ярьдаг. Энэ “дунд чөмгөөрөө жиргэнэ” гэдгийг ойлгодог хүн Монголд л лав байхгүй. Сүүлийн үед интернет нэвтэрч twitter, facebook гэж нэг сайхан юм гарав. Манай залуусын гол цаг тэнд өнгөрч байна. Манайхан баруунд хэвлэл мэдээлэл, интернет ёстой чөлөөтэй гэж боддог юм шиг. Ёстой горьдов оо. Барууныхан бусдыг л эрх чөлөөтэй бай гээд баадуудаад байдаг болохоос өөрсдийнх нь “эрх чөлөө” гэж ёстой “авахын танаггүй”. Тэд манай “монгол туршлагыг” судалсан нь хамаагүй дээр. Манайд “эрх чөлөө” л байна, даанч “өөр юу ч байхгүй” нь сайхан даа. Ингээд жишээ авъя. Read more of this post

МУУСАЙН ОЛИГАРХУУД

Манайд олигархи гэдэг үг бараг хараал болж. Тэр нь ч зөв. Өөр хэнийг хараах юм ?! Уг нь цөөнхийн засаглал гэсэн гэсэн үг бөгөөд эртний Грекийн Платон, Аристотель нар анх хэрэглэсэн. Аристотель нь “Улс төр” хэмээх алдарт ном бичсэн юм. Үүнийг Б.Даш-Ёндон багш монгол хэлнээ гайхамшигтай сайхан орчуулсан боловч уншсан хүн хуруу дарам. Олигархи гэж чухам хэн хэн гэвэл “мэдэх хүн” Монголд байхгүй. Энэ талаар өгүүлсү… Read more of this post

400.000

Дөнгөж сая миний блогийн уншигчдын тоо 400.000 хүрэв. Энэ нь Монголын нөхцөлд хамгийн дээд үзүүлэлт байх. Монголд улс төр, нийгмийн чиглэлийн аналитик болон шинжлэх ухааны хялбаршуулсан блог ажиллуулж, монгол үндэстэндээ “оюуны талх үнэгүй түгээх” миний зорилго ямар нэг хэмжээгээр амжилт оллоо. Бүх юм, бүх асуудал миний зөв байх албагүй нь мэдээжийн хэрэг. Гэхдээ л монголчуудынхаа сэтгэлгээ, эрүүлээр ухаарахад бага ч гэсэн нэмэр болсондоо би их баяртай байна. Read more of this post

ХҮССЭНЭЭРЭЭ “БААТАР” БОЛДОГГҮЙ

Сүүлийн үед чи яагаад юм бичихээ байчихаав, айгаад дуугай болчихсон уу гэх мэт новшийн монгол зангаар намайг баадуудах явдал ихсэв. Бодох гэхээр тархи нь ажиллахгүй, хийх гэхээр зориг нь хүрэхгүй, гацаад зогсчихсон арчаагүй новшнуудад юу ч хэлэхгүй гэж бодож байсан юм. Гэтэл 7 дугаар сарын 1-ний асуудал хэрээс хэтрэв. Сүүлдээ бүр голлон зохион байгуулсан гэж болохуйц нөхдүүд хүртэл тэмцэгч, шударга үнэний дуу хоолой болж ч байх шиг. Тэгвэл ч харин өөрөөр ярина. Учир нь би “Хэлээгүй үгэндээ би эзэн, хэлсэн үгэндээ би боол” гэсэн зарчим баримталдаг юм. Манайд бол “хэлсэн үгнээсээ буцах сайхан, идсэн хоолоороо бөөлжих сайхан” л болсон байна. Эхний удаад өөрийнхөө 2008 онд хэлж ярьснаа сануулахаар шийдэв. Энэ нь бусад хүмүүст хэлсэн, үйлдсэнээ сайн санаж байгаарай гэсэн эхний дохио (!!!) бөлгөө… Read more of this post