400.000
2012/03/26 24 Comments
Дөнгөж сая миний блогийн уншигчдын тоо 400.000 хүрэв. Энэ нь Монголын нөхцөлд хамгийн дээд үзүүлэлт байх. Монголд улс төр, нийгмийн чиглэлийн аналитик болон шинжлэх ухааны хялбаршуулсан блог ажиллуулж, монгол үндэстэндээ “оюуны талх үнэгүй түгээх” миний зорилго ямар нэг хэмжээгээр амжилт оллоо. Бүх юм, бүх асуудал миний зөв байх албагүй нь мэдээжийн хэрэг. Гэхдээ л монголчуудынхаа сэтгэлгээ, эрүүлээр ухаарахад бага ч гэсэн нэмэр болсондоо би их баяртай байна.
Одоо бол монголчууд “онол” сонирхох цаг болсон гэж би үзэж байна. Учир нь одоогийн болж буй хачин замбараагүй үйл явцыг системийн хувьд задлан шинжлэхгүйгээр, орчин үеийн арга зүйгээр системийн шинжилгээ хийхгүйгээр ойлгох боломжгүй, хэрэв ойлгохгүй бол нийгмээ өөрчилж чадахгүй.
Иймээс би блогийнхоо “босгийг” улам өндөржүүлж, онол-арга зүйн асуудлыг илүүтэй хөндөнө гэдгээ илэрхийлж байна. Туршлагаас үзэхэд өөрийгөө “боловсролтой” гэж үздэг сэхээтнүүд миний ажилд голдуу саад хийж ирсэн. Эрлийз үнээ ядахдаа сүү өгдөг бол “эрлийз боловсрол” жонхуу гаргадаг. Хэрэв сэхээтэн юм бол өөрөө хийсэн бүтээсэн ажлаа хүмүүст үзүүлэх ёстой. Комментоор “онолдох” гэвэл би үл зөвшөөрнө, ийм утгагүй юм гэж хорвоо ертөнцөд байхгүй…
Иймээс хаана ч байхгүй, мөн хаа ч хэрэглэж байгаагүй нэг санааг би санал болгож байна. Намайг шүүмжилж надтай маргая гэвэл намайг шүүмжилсэн, маргасан материалаа миний хаягаар явуулахыг хүсч байна. Тэрийг чинь би ямар ч засваргүй, ямар ч тайлбаргүйгээр блогтоо өөрийн бүтээл мэт тавихаа амлаж байна. Зөвхөн Anonymous нэрний ард “зориг” ордог адгийн хулчгаруудад мэдээж хаалттай. Үүнээс илүү шударга ёсыг би мэдэхгүй…
Монголын төр, нийгэм хямрал, задралд орсныг монгол хүн бүхэн мэдэж, мэдэрч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Шууд хэлэхэд монголын төр огт болохгүй байна. Үүнийг бүгдээрээ “мэдэж” байгаа ч ХЭРХЭН, ЯАЖ гэдгийг мэдэхгүйг би сайн мэднэ. Монгол орон, монголын нийгмийг системийн хувьд монгол үндэстний эрх ашгийн үүднээс шинжилсэн хүн (нам, төр) ор тас байхгүй. Харин би бол өөрийнхөө түвшинд шинжилсэн гэж хэлэх ёс суртахууны болон мэдлэг, мэдээллийн эрхтэйг миний блогийн уншигчид мэдэх буй за. Хэрэв Монголд төр, нам, хувь хүн хэн боловч ийм зүйлийг санал болговол би ч гэсэн өөрийнхийгөө түүнтэй дуртайяа харьцуулахсан. Одоогоор даанч тийм юм алга байна…
Энэ тохиолдолд онол-арга зүйн боломж, гарц хайх хэрэгцээ үүсэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ улс үндэстнээ аврах гэж хэлж болохуйц цогц санааг блогоор илэрхийлнэ гэдэг бол утгагүй л дээ. Хэнд өгөхийм ?!
Аливаа юмыг заавал сөнөөж, заавал “O”-ээс эхлэх нь монголчуудын зан биш л баймаар ?!
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 3 дугаар сарын 26.
UNEN uur heleh ug alga.Zaluuchuud ynsh,uz,sudal.AMJILT AMJILT AMJILT.
Uuchlaarai bayar hurgehee martsan bna.AMJILT AMJILT AMJILT
Баадай чамд их баярлалаа. Би залуучуудад лекц унших гэж хэд хэдэн удаа оролдов оо. “Боломжгүй” гэж хариулдаг юм билээ. Гэтэл Сарандаваа, Арго нар “бөөгийн лекц” уншиж болдог, би бол болохгүй гэсэн “нам, төрийн тушаалтай” юм байна лээ л дээ. Энийг нь би яаж мэдэхэв. Тэгвэл Сарандаваагаа “Мөнгөний тархи”-аар нь Сангийн яамны сайд, Аргогоо “олон хэл” мэддэгээр нь Гадаад харилцааны сайдаар тавиад л гүйцээ ш дээ. Гэхдээ энэ бол XXI зуун гэж би боддогийм ш дээ…
400000n huniig gegeeruulj um oilguulsand ih bayarlala bi bas tednii 1 olon um oilgoson adaglaadl 7sariin 1 talaar yg undeseer ni oilgolttoi bollo tand ulam ih amjilt husehiin yaldamd mongolchuud bid bolohgui bgaag bugd medej mederch bga tanii helsneer herhen yaj hen udirdaj yamar arga zamaar oorchiloh ve bid mash hurdan ene namagnaas garahgui bol bidnees ch dor garaaga ehelj bsan ulsuud uchraa olj hogjood hurdlahgui guitsegdehee boliloo bidnig hoorondo uraltsaar baital minii harj bgaagar ardchilsan nam dotroh moah aar chig hiigeed battulga bolon adil sanaatai humuuseer udirduulaad neg oroldood demjsen shig demjeed ogvol yasiiin be gej bodloo gehdee medeej sudalgaa onol buhiil zuiliig oroltsuulan
Танд баярлалаа. Гэхдээ монгол ТВ-ын “Боловсрол” сувгаар хүртэл дандаа лам, бөө, изотерик, оккультистууд “сургааль номлолоо” айлдах бүрэн эрх чөлөөтэй, харин цэвэр шинжлэх ухаанд ямар ч орон зай байхгүй тохиолдолд монголчуудад зөв сэтгэх, эрэгцүүлэх ямар ч найдвар, горьдлого байхгүй. Үүнийг би монголчуудыг санаатайгаар солиоруулж, балайруулж байгаа хорлогчинтой үйлдэл гэж ойлгодог. Эсвэл зөвхөн дарга нар нь “онол” гаргадаг явдал манайд л байдаг байх. Уг нь “би” (шууд утгаар нь ойлгож болохгүй шүү-Д.Г.) хийх ёстой л доо. Ямар ч улсын төв телевиз, дарга нар нь төр улсын түвшинд ингэж балайрдаг жишээг би л лав мэдэхгүй. Ингэсээр байтал бидний үр хүүхдүүд хүртэл “солиотой” мухар сүсэгтэн болж байна ш дээ. Ийм л байна…
bayar hurgeye.nad metiin bolovsrolgui end neg yum unshihaar unen ch yum shig tend neg ni yum yarihaar ter unen yum shig boldog etgeeduuded tanii ene blog barimjaa chig ugdug.tsaashdiin ajild tani amjilt huseye.
Сайн байна уу? Таньд дахин баярласан талархсанаа илэрхийлье. Твиттерт таньд хандаж.., лецкийн унших тухай хүсэлт гаргасан хүн байна. Таньтай яаж холбогдох уу?
ГАНАА АХДАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭЕ.
Erdenechuluun bagshiigaa dagaj ochood tanaas mash saikhan zuvlulguu avch baij bilee. Onol arga zuin asuudliig iluuteigeer hundunu gedeg chini bidnii zaluusiig eruuleer setgehed tus bolno gedegt ergelzehgui baina. Tanii zaluu sudlaachidad ugsun zuvlulguu chi ikh zuil bodogduuldag shuu. Amjilt husye,
Баярлалаа танд амжилт хүсье. Үүнийг маш олон хүнд хүргэх арга хайх юмсан. Таныг өнөөгийн дэлхийн санхүү мөнгөний системийн |АНУ-ын нөөцийн сан, Дэлхийн банк, ОУВС-ийн үйл ажиллагаа, Хятад хэрхэн өөрийнхөө бодлогыг үндэстэн дамнасан корпарациудтай уялдуулж чадсан гэх мэт олон сонирхолтой асуудлуудыг хөндөнө гэж найдаж байгаа шүү.
Танд амжилт хүсэе
olon hun unshsan bna. Minii blogiig hoyor provider damjuulan 100 000 hun l unshsan.
Hoyort tanii blogiig unshdag, eruul realnost setgelgeeteo humuust bayar hurgeye.
Guravt medeej ter humuusiin setgeld asssan galiig yugaar ch uneleshgui, toogoor ch ilerhiileh bolmjgui bilee.
DAHIN. BAYAR HURGEYE.
Сонирхолтой, хэрэгтэй зүйл бичиж байгаад баярлалаа.
Мүхар сүсэг гэснээс монгол залуучууд нэг бол шал дэмий мухар сүсэгтэй (бөө мөө гээд) эсвэл шашныг асар их үзэн яддаг ийм 2 туйлд хуваагдсан мэт.
Та монгол дахь шашны талаар ямар бодолтой байдаг вэ?
Ганц шашин биш ээ. Ер нь монголчуудын оюун санааны амьдрал болохоо байсан. Одоо бол бидний оюун ухааныг шашны мухар сүсэг, шинжлэх ухааны нэр барьсан луйварчид, улс төрчид л удирдаж байна. Биднийг ёс суртахуун, гоо зүй, үндэсний гүн ухаан, үндэсний шинжлэх ухаан л аврана даа. Манайхны олонхи өөрийгөө шинжлэх ухаан “сайн мэддэг” гэж боддог боловч үнэн хэрэг дээрээ юу ч мэддэггүй. Учир нь судалгаа шинжилгээ байнга хийдэг мэргэжлийн хүн л шинжлэх ухаан ярьж болно. Тийм биз дээ…
Танд баяр хүргэе! Уул нь тооноос чанар илүү гэж ярьдаг боловч энэ удаа таны тоон үзүүлэлт чанар хоёр баланслаж байгаа гэдэгт итгэлтэй байна.Олон хүн,ялангуяа залуучууд олнооор Таны блогоор зочилж хэрэгтэй мэдээлэл,баримт,судалгааны арга барил гээд л шаардагдах бүхнээ “далайгаас сувд шүүрч” байгаа мэт олж авдаг нь үүний нотолгоо бус уу.Нийтлэлүүд тань олон түмний улс төрийнсоёл,боловсролыг дээшлүүлж. системийн ялзралаас хэрхэн гарах арга замд сургаж байна.Өмнөх нийтлэлүүдээрээ дэвшүүлж байсан онолын үндэслэлүүд нь өнөөдөр амьдрал пракикаар батлагдаж байгаа нь бас л нэгийг хэлээд байгаа бус ээ.Хэдийгээр Та мэрэг төлөгч биш ч гэсэн хэлэсэн ярьсан бичсэн бүхэн нь биелэгдээд буйг юу гэж ойлгохов.Системийн шинжлжгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж задлан шинжилж нэгтэгэн дүгнээд бүр хялбаршуулаад багцлаад хүргэж байгаад тань олон хүн талархаж байдаг аа.За тэгээд бидний дээр заларч буй эрх мэдэлтэн,хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хэзээч үл тасрах маш бөх зүйлээр хэрсэн гэж бодож мөрөөдөж байсан аалзны тор нь цоороод, томоос том нүх гараад түрүүчээс нь хачиг хувалзнууд нь доошоо унаж эхэлж байх шигээ,үлдсэн бэрдүүд нь амиа хоохойлж үлдэхийн тулд аль муу аргыг л бодож олж хэрэгжүүлэхийг харцгаах л үлдэж байх чинь.Үнэн хэрэгтэй судлаач маань ийм зүйлээс гарах хохиролыг урьдчилан харж их л сэрэмжлүүлдэг дээ.”Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ,ус ч хийсэн сэгсэрнэ” гэдэгтэй агаар нэг байхаа. Таны нийтлэлүүд өөрийн тань хэлсэн “боловсролтой” гэж өөрсдийгөө тооцдог сэхээтнүүдийн эсрэг “босго” тань өндөрсөн ч эх орон,улс үндэстнээ гэсэн олон хүмүүсийн оуныг ундаалж, мэлмийг нээх болноо. Судлаач Танд амжилт хүсье!
Танд амжилт хүсье. Таны блогийг үргэлж уншдаг.
Судлаач Таны эрдэм шинжилгээ, судалгаа, эрэл хайгуулын ажилд өндөр амжилт хүсье,
saihan zuil unshlaa bayarlala taniig mash ih hundelj yavdag
Ganaa axdaa bayarladag shuu, Tanii blogoos bi uurtuu uxaaral, medleg olj avaxiig xicheedeg um, uuriinxuu xolion bantan medeelliig cegcruulen oilgoxod tusaldag. amjilt xusie, duu n neg uulzanaa,
Баяр хүргье. Лекц уншвал нэг сонсох юмсан
tand bayar hurgee!!! niigem maani tor uls maani arga olohguig bid harj baina, medrej baina, tor uls tolovshih tuuhen processig bid yaj “hurdan” bolgohih bugd ih um unshij ,surch, yarilcaj ,metgelzej baij gargah bolov uu??? cag hugacaa bidniig huleehgui um daa…tegehdee ITGEL ZUTGEL baihad BUTEEL garana shuu dee, tiim uu GANAA ahaa???
Yamar ix xuch xudulmur, oyun uxaan bolon tsag xugatsaag shaardan buteegdsen bol tanii niitleluud, Yamar olon xun tanii tarij baigaa oyunii talxnaas xurtej baigaa bol, yamar olon xund medleg tugeexiig bi toolj barashgui.. Tand bayarlalaa!
sain baina uu
ta ter muulj baigaa zaluuchuudad ach holbogdol buu ogoo. Manaihan ugaasaa l tiimerhuu teneg haranhuidaa baij baival az jargaltai uls yum shig bn sh dee. Bi tanii blogiig meddeggui baij, ard tumnee uhaaruulah oroldlogo chin amjilttai butah boltugai.
Сайн байна уу? энэ бол их тоо, танд баяр хүргье.
Яахаа алдаад байгаа “энэ хараал идсэн мухар сүсгийн талаар” таныг санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсэж байна. Танд амжилт хүсье.