МУУСАЙН ОЛИГАРХУУД

Манайд олигархи гэдэг үг бараг хараал болж. Тэр нь ч зөв. Өөр хэнийг хараах юм ?! Уг нь цөөнхийн засаглал гэсэн гэсэн үг бөгөөд эртний Грекийн Платон, Аристотель нар анх хэрэглэсэн. Аристотель нь “Улс төр” хэмээх алдарт ном бичсэн юм. Үүнийг Б.Даш-Ёндон багш монгол хэлнээ гайхамшигтай сайхан орчуулсан боловч уншсан хүн хуруу дарам. Олигархи гэж чухам хэн хэн гэвэл “мэдэх хүн” Монголд байхгүй. Энэ талаар өгүүлсү…
Зөвхөн Монголд “болсон” яриа
Монголд аль хөгийн юм болохыг тэр гэхэв. Гэхдээ сүүлийн үед олон улс төрч, улс төр сонирхогч хөгшин, залуу олон хүнтэй хийсэн бүх яриаг “нийлүүлбэл” нэг иймэрхүү агуулгатай болно.
– Ардчилал, зах зээлээс олигархи гардаг юм
– Хуцваа, муу коммунист
– Тэгвэл олигархууддаа дарлуулж л байхгүй юу
– Үгүй, муусайн олигархуудад дарлуулахгүй
– Тэгээд чи яах гээд байгаам ?
– Энэ улс орон, нам, төр сөнөж байна, бид ядуурч байна.
– Тийм. Тэгээд хэн ингээд байгаам ?
– Олигархууд л байхгүй юу. Одоо муусайн олигархуудыг сонгохгүй, үзэж тарна
– Ёстой харагдаач !!!
– Тэгвэл яахыг хэлээд өгөөч !
– Чи дөнгөж сая намайг коммунист гэж хараасан биз дээ
– Уг нь сайхан “удирдаад” өгөх хүн (нам, төр) хэрэгтэй байна л даа
– Эхлээд “хэлээд” өгөх хүн хэрэгтэй л дээ
– Хэн хэлж өгөх юм ?
– Та нарын “номын цагаан солиотой”, “хоосон онол”, “шизотой” гэдэг хүмүүс
– Тэр чинь Та л байна ш дээ…
– Одоо тэгж л таарч байна. Гэхдээ би ганцаараа барахгүй л дээ.
– Танаас өөр “шизотой” хүн олон бий юу ?
– Эрх биш улс үндэстэн юм хойно байлгүй яадаг юм. Хөгшин ч байна, залуу ч байна.
– Тэднүүсээ олоод өгөөрэй. “Шизо” нь аль болох “их” байвал бүүүүр сайн шүү…
Би “олон юм” мэддэг боловч энийг л ёстой “ойлгохгүй” байгаа юм. Гэхдээ ихээхэн “дэвшил” гэж бодоод баярлаад байгаа юм…
Олигархи
Олигархи бол харьцангуй цөөн иргэдийн гарт (жишээлбэл, томоохон монопольжсон цөөн тооны иргэдийн бүлгийн төлөөлөгчид) эрх мэдэл төвлөрүүлж, нийт иргэдийн биш, тэдний хувийн буюу бүлгийн ашиг сонирхолд үйлчилдэг улс төрийн дэглэм юм.
Аристотель “баячуудын засаг” гэсэн утгаар язгууртны (аристократ) эсрэг байдлаар ойлгож ирсэн байдаг. 1911 онд нэрт социологич Роберт Михельс “олигархийн төмөр хууль” гэгчийг томъёолсон бөгөөд ардчилал нь зарчмын хувьд том нийгэмд боломжгүй, учир нь ямар ч ардчилсан дэглэм гарцаагүй олигархийг төрүүлж байдаг гэдгийг нотолсон. Үүний жишээ нь коммунист орнуудын номеклатурын засаглал, барууны ихэнхи орнууд дахь корпоратив болон плутокократи засаглал (ялангуяа АНУ), хөгжиж буй орнуудын компрадор хөрөнгөтөн болно. Одоо болтол үүний эсрэгээр нотолсон хүн байхгүй.
АНУ өөрөө олигархигүй юм шиг дандаа гаднын олигархуудыг “тоолж”, шүүмжилж байдаг бөгөөд тэдний нэг америкийн профессор Маршалл Голдман силогархи гэсэн нэр томъёо гаргасан нь хүчний гэсэн үгнээс гаралтай юм гэсэн. Хэрэв энэ мэтээр яриад байвал олигархи төст засгийн хэлбэрийг тоолох хүн энэ дэлхийд цөөхөн. Жишээ авъя:
Анархи (засаггүй), Аристократи (язгууртны), Бюрократи (хүнд сурталтны) , Геронтократи (хөгшин), Демархи (сугалааны, тохиолдлын), Диархи (хоёр хүний), Клептократи (Хулгайчдын), Корпоратократи (корпорацийн), Критархи (шүүхийн), Критократи (шүүхчдийн), Милитократи (цэргийн), Охлократи (үймсэн олны), Теократи (шашны), Тимократи (дархлаажсан цөөнхи, олигархи), Этнократи (нэг угсаатны) гэхчлэн үй олон “юм” байх.
Ер нь бүгдээрээ “муу” тал руугаа орно, бас бүгдээрээ манайд цэцэглэн хөгжиж байгаа гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй. Тэгвэл “сайн” засаг байдаггүй юм уу гэсэн асуулт үүсэх нь мэдээж хэрэг. “Сайн” юм байлгүй яахав, жишээ нь идеократи (үзэл суртлын), Меритократи (нэр хүндтэйчүүдийн), Ноократи (оюун ухаантны), Технократи (шинжлэх ухаан техникийн) олон л байна. Харин энэ “сайн”-ууд нь манайд байхгүй нь даанч “сайхан” даа. Яагаад гэвэл муунууд нь сайныгаа, “чөтгөр нь бурхныгаа дийлдэг” үе байдаг юм. Тэр нь манайд болж байна, гэхдээ удахгүй л дээ…
Уг нь плутократия гэсэн нэлээд оносон нэр томъёо байдаг боловч “дассан сурснаараа” олигархаараа явсан нь дээр байх. Би манайхны нэр томъёогоор байлддаг, цэцэрхдэг өвчнөөс “үхтлээ айдаг” болоод л ингэж байна.
Улмаар 1953 онд Роберт Даль “полиархи ардчиллын” онол дэвшүүлсэн бөгөөд тэрээр либерал ардчиллын суурь институтын төгс бус байдлыг цохон дурдахын хамт түүний олигархаас “цэвэрлэсэн” хэлбэрийг санал болгосон юм. Энэ нь онолын ихээхэн шинэ эрэл хайгуул болсон учраас би ихэд олзуурхаж Р. Далийн “Ардчиллын тухай” номыг найз, доктор Ч.Энхбатын хамт чадан ядан орчуулж “Зориг сан”-гийн шугамаар үнэгүй тарааж билээ.
Гэтэл ардчиллын онолыг аль хэдийн гаргуун “мэддэг” болсон монголчууд өөдөөс түй гэж байгаа юм чинь. Ядаж байхад номын нэр нь сүр бараа муутай, ердөө л “ардчиллын тухай” гэхээр чинь монгол хүн “тоож” харагдана ш дээ. Одоо би боддогийм. Өөрөө мэдээд номын нэрийг “Ардчиллаар дарга болж, баяжих арга” гээд засчихсан бол арай олон монгол унших байсан байх. Тэр үед чинь ардчиллын “баярын салют” харна уу гэхээс онол монолыг нь уншиж судалж тэнэгтэх хүн байгаагүй л дээ. Ингэж байтал нөгөө ардчиллаас нь олигархи гараад ирэх нь тэр.
Тэднийг манай лидер, Үндэсний удирдагч, Гималайн уул, ардчиллын алтан хараацай энэ тэр гэж шүтэн биширч байсан болохоос хэн ч олигархи гэж байгаагүй. Тийм биз дээ. Гэтэл өөрийг нь идээд шулаад, хулхидаад ирэхээр арай гэж нэг юм ойлгов. Сайндаа ч ойлгочихсон юм биш. Олигархууд нь муудалцаад бие биенийхээ булайг дуудахдаа нэрлэсэн юм. Саяхан 2009 он болтол олигархи гэсэн үгийг өргөн хэрэглэж байгаагүй. Олигархи нэрийг олигархи л өгсөн. Хэн гэдгийг нь таах боломжийг Танд үлдээж байна.
Алин боловч олон улсад өргөн хэрэглэдэг нэр томъёо манай үгсийн сангийн хамгийн түгээмэл үг болов. Харин өөрийгөө л хэлчихсэн байж магадгүй дээ, монгол зохиогч нь.
Монгол олигархи
Олигархи олон янз. Монголын нийгмийн харилцааны онцлог, монгол менталитет, хөрөнгийн анхдагч хуримтлалын шинж чанар зэргээрээ монгол олигархи хосгүй сонин шинжтэй. Жишээлбэл:
1. “Шинэ” хөрөнгөтөн учраас нүнжиг суугаагүй. 2. “Зүгээр” хуримтлалын арга нь жинхэнэ зах зээлийн аргатай зөрчилд орсон, 3. Удирдлага, менежментийн арга барил тогтоогүй, 4. Мэдлэг, боловсролын түвшин өрөвдөлтэй, 5. Компрапор шинжтэй, 6. Улс төрийн аргыг голлон хэрэглэдэг гэх мэт.
Олигархи байвал өрсөлдөөн заавал байна, энэ өрсөлдөөн төр засаг руу заавал шилжинэ, төр засаг заавал дүрэмгүй болно, улмаар төр засаг хямралд заавал орно гэсэн аль ч улсад байдаг зүй тогтлоор “манай” үйл явдал болжээ.
Монгол олигархийн хамгийн гол шинж нь компрадор буюу гадаадын эрх ашгийг шууд илэрхийлэгч болсон явдал юм. Энэ шинжийнхээ улмаас тэдний зөрчил болж байна.
Гуравдагч ертөнцийн орнуудын жишгээс үзэхэд компрадор засаг маш тогтворгүй, 3-5 жилд цикл хямралд ордог, үндэсний эдийн засгийг сүйрэлд оруулагч гол хүчин зүйл болдог. Мөн компрадор хөрөнгөтний хувийн амьдрал голдуу эмгэнэлтэй, үр хүүхдүүд нь илүү зовлон амсдгийг одоо дураараа дургиад байгаа манай маанагууд мэдмээр л санагдсан шүү.
Иймээс манай олигархууд тоглолтын ил тод, шударга дүрмээр өрсөлдөж, төр бол бизнесийн өрсөлдөөний талбар биш, монгол үндэстний хамтын амьдралыг хангах дээд хүчин гэдгийг ойлгох цаг болсон гэж бодож байна.
Шууд за гээд ойлгохгүйг чинь мэдэж л байна, тэгвэл зэрлэг өрсөлдөөнийхөө хөлд ядарсан ард түмнээ битгий чирж алчих гээд бай л даа. Хэрэв миний өөдөөс хуц гэвэл би Та нарыг зайлуулах мянга түмэн арга ард түмэндээ заагаад өгчихөж дөнгөх л байх. Мөнгө хүчтэй ч гэсэн биет утгаар нөлөөлдөг бол мэдээлэл хэдэн үеийн дараа ч арилдаггүй, устдаггүй, энд эрчим хүчний асар ялгаа байдаг юм. Үүнийг хоцрогдсон шугаман сэтгэлгээтэй наад балмад толгой чинь ойлгохгүй тул мэдээллийн онол, хаосын удирдлага мэддэг чаддаг залуу хүмүүсээс асуугаад үзээрэй л дээ…
Одоо Баяр хариуцна
Одоо бүх асуудлыг С.Баяр хариуцна. 2008 онд тэр хариуцлагын тогтолцоо, Хийх ёстой түүхэн сонголт хийнэ гэсэн, ингээд бодлогоо шинэчлэн тодорхойлж…үр өгөөжээ өгөхүйц тогтолцоог бүрдүүлнэ гэсэн, Монгол төрийн “хар хайрцагны” бодлогоо бид хамтаараа дахин нэг сайн дэнслэнэ гэсэн. Тэгээд энэ санаа бол Монгол орны түүхэн онцгой нөхцлөөс урган гарсан гэсэн.
Яагаад ганц Баяр гэж ?! Монголын улс төрийн систем дотор институциональ шинжтэй нь систем нь МАН юм. Энэ нь МАН-ын сайн муутай огт холбоогүй, зүгээр л өөрөө бие даан ажилладаг систем юм. АН ийм биш. Нотолгоо нь АН бие даан “төр” бүрдүүлж чадахгүй. Энд би шинжлэх ухаан ярьж байна. Тэгээд энэхүү ганц институционал намын дарга, Ерөнхий сайдын үг “хоосон агаар” байх учиргүй. Гэтэл бодитой болон бодитой бус олон шалтгааны улмаас дээр дурдсан стратегийн ач холбогдол бүхий чиглэлд ахиц гарсангүй.
Би Баярыг хэтэрхий сайн мэддэгийн хувьд түүний талаар хоёрдмол сэтгэгдэлтэй байв. Нэг талаас түүний биеэ хэт тоосон, хүйтэн цэвдэг, хэт аминч, туйлбаргүй муйхар занд итгэхгүй байв. Нөгөө талаас түүний өндөр боловсрол, зоримог, олон шийдэлт сэтгэлгээнд үнэхээр итгэж байв. Эхлээд найдав, дараа нь цайруулан бодов. Төрийн бодлогод олон нийтэд тэр болгон хэлж болохгүй, заримдаа “хараалгуулж” байж хийх ажил бишгүй байдаг.
Тэгээд л дуугай байгаад байлаа. Гэтэл туйлбаргүй зан нь яваад байгаа бололтой. Энэ зан нь түүнийг бие хүний хувьд устгахад хангалттай юм.
Олон хүнд ноён Баярын боловсрол, шийдэмгий зан “ил” харагддаг бөгөөд энэ нь түүнийг халдашгүй мэт харагдуулдаг. Баяр ч гэсэн өөрийгөө “Үхэшгүй Кащей” гэж бодоод хүн айлгаад сурчихсан арга барилтай. Энэ балай занг нь би их эртний мэднэ л дээ. Шоолж байгаагаа олон хүнд хэлж байсан биш…
Хэрэв ноён Баяр 2008 онд Монголын ард түмний өмнө хэлсэн үгийнхээ төлөө юу ч хийхгүй, хийх ч албагүй, улмаар олигархуудыг хамгаалагч “улс төрийн манаач” болон хувирч байгаа бол түүнийг оюун ухаан, сэтгэлгээний хувьд няцаах нь судлаач миний үүрэг билээ.
Учир нь би түүнд хэсэг зуур итгэж харзнасан болохоос биш, түүний өмнө ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Тэр одоо хаан юм уу, заан юм уу, ёстой яршиг л байна. Эсвэл тэр “морьтой явалдаж, хүүхнээс унасаар” байгаад ийм балай болцон юм байлгүй. Тэгвэл тэр хариуцлага хүлээх чадваргүй гэдгээ эртхэн шиг хэлж байсан нь дээр байх, нэг их ухаантай царай гаргаад байх хэрэггүй. Төр улсыг удирдахын тулд эхлээд хүнийг зүгээр л хайрлаж сурах хэрэгтэй л дээ…
Тэгээд чаддаг, мэддэг юм бол ноён Баярын удирдсан нам нэртэй олигархууд Монгол Улсыг системтэй хөгжүүлэх онолын концепцоо гаргаад ирэхийг нь харъя л даа…
“Үхэшгүй Кащейн” цаана нэг их сүрхий амьтан байхгүй ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 3 дугаар сарын 29.

.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to МУУСАЙН ОЛИГАРХУУД

  1. Mongol Tolbo says:

    Хараал ерөөлийнх нь донж нь таарчихаж. Зөв ойлголт өгөхөөр бичдэг иймэрхүү судлаачид цөөхөн байх юм аа. Баярлалаа

  2. Гүнээ says:

    Би тантай адил энэ хүнийг хардаг, итгэдэг, монгол орны төлөө ажиллахыг нь хүлээдэг байлаа. 1990 оноос хойш гэхэд болно. Заа бараг танайс илүү байж магадгүй. Ерөнхий сайд болсноос хойш ам ажил нь зөрсөөр, хийж буй үйлдлийг нь хараад “алдаад байна даа, зогсох байх” гэж найдаад байсан. 2008 оны 7-р сарын 1-нээс хойш бол энэ хүнийг хүн ч биш юм гэдгийг маш сайн ойлгосон. Ард түмэн дүнгээ тавьчихсан даа.

  3. Mongol Tolbo says:

    Таны web хуудасны link ажиллахгүй байна. жишээ нь 2008 оны 7 сарын 5 ний бичлэгийн link ийг twitter холбоос хийх гээд болсонгүй. Бүх агуулгууд ганц ganaa.mn гэсэн linkтэй байна гэсэн үг. Үүнийг хурдан засуулаа

  4. gankhuyag says:

    Сүүлийн үед надаар их оролдож байгаа. Гэхдээ надад туслах хүмүүс гараад ирдэг юм аа. Би ч өөрөө шалгая, засахыг бодъё. Баярлалаа.

  5. Baadai says:

    Unen.Ug uneniig heleh yum bol 5 zaluusiin ami nas S.Bayartai holbootoi.S.Bayar olon helsen ugniihee tuluu hariutslaga huleej chaddaggui ni hotlogdloo.Er ni TA odoo songuulid ursulduh tsag ni bolson gej manai ger bul uzej bna.Yagaad gewel mongol ulsad UHAAN-tai nom unshij,sudalsan,turshlagatai hun heregtei bna.Tand mungu hereggui,402,399 ene olon demjegch bna shuu de.Er hun zorisondoo,emeelt mori hariasandaa.Bugdeerei sudlaach GANHYUAG-g demjee.Harin gomdooj bolohgui shuu.!

  6. bi says:

    za tiim bdag baijee tand itgej bas naiddag shuu nogoo talaar bolorbold gyain orchuulsan ez aluurchinii talaar tanii bodol yu bdag boloo gej asuumaar bn ta baabariin saitaar haaya shagaidag bol yag odoo baatarhyuagiin bichsen niitleluudiin hamgiin suuliin dugaart ene huntei yarisan zuiluud bn uuniig uy gej uzej bgaa ve eniig zaaval helj ognuu ene uneheer undesleltei zuiluud yariad bnuu esvel nogoo taliin tarhi ugaalt uu

  7. Ganaa says:

    S.Bayar ah Mongoloos zugtaah beltgelee hiigeed baij bna gene lee.

  8. gankhuyag says:

    6 чи наад асуултаа ахиад нэг бод доо. Нэг нөхөр хэдхэн цувралд бүхэл бүтэн “онол” багтаагаад ярилцлага өгчихдөг, бас нэг нөхөр тэрнийх нь “зөв буруу”-г ганц комментод багтаагаад хэлчихдэг, бусад нь тэрийг нь хараад “ойлгочихдог” болсон бол энэ ертөнцийг танин мэдэх шиг амархан юм байхгүй. Тийм биз дээ.
    Харин энэ цуврал ярилцлагад би олзуурхаж, их баярласан. Их том, бас зоримог ажил. Илт татгалзах, маргах үндэслэл би одоогоор олж хараагүй. Ер нь бол “зөвшөөрч” болмоор байна. Учир нь цуврал дуусаагүй байна. Зохиогч үүнийгээ цаашаа улам дэлгэрүүлэн бичихийг хүлээж байна.

  9. Гүнээ says:

    5. Баадай-г дэмжиж байна. Ганаа судлаач аа, та УИХ-д нэр дэвш. Дүү нар нь гутлын улаа эргэтэл, урсах хөлсөө арчих ч завгүйгээр сонгуулийн ажилд явж өгнө өө. Та ганцаараа бус, Баадай нь хэлсэн 400 000 гаруй дэмжигч, тэдний гэр бүл найз нөхөд нэмэгдэнэ. Та мэдэхгүй байж магадгүй, Та асар их дэмжлэгтэй шүү. Ганаа ахыг Дэмжих бүлэг байгуулая.

  10. Anonymous says:

    миний бодлоор Баяр 2008 оны сонгуулийн гол будлианы эзэн. Яагаад гэвэл тэр сонгуульд ялахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдэг нь мөрийн хөтөлбөртөө ороогүй 1,5 төгрөгийн шоу хийж ард түмнийг ядуу доройгоор нь доромжилсон амлалт өгсөн явдал юм. 1 сая төгрөгний хувьцаа эзэмшүүлэх илүү дэвшилттэй ард нийтэд хэрэгтэй том бодлогыг унагасан хүн шүү дээ. ямар ч улс эх орноо боддоггүй нь тэндээс л харагдсан даа.

  11. Anonymous says:

    Баяр хуучин коммунист нийгмийн жирийн л удирдлагын нэг дүр юм даа. Нам нь л энэ орныг захирч, баялагийг эзэмшиж ард түмний нуруун дээр сууж байвал болоо. тэнэг ард түмэн боолчлогчдож байгаагаа мэдэхгүй бол хохь нь гэж боддог юм шиг байналээ. Эргээд харахад сүүлийн 20 жилд энэ монголын нийгмийг бодлогын хувьд ардчилсан үзэлтэй хүмүүүс авч явж байна. МАН, МАХН бол зүгээр л завшигч луйварчид

  12. Munkhbat says:

    1.Oligarhi gedgiig tomyolj ogsond tani bayarlalaa. 2. tany bichsen nomyn ner solih tuhaid bol sanaa niillee,( zah zeeld ashig olj bolohoor baij gej bodov) ta heden ond bichsen nom yum be? haanaas olj unshij boloh bol? 3.Minii huvid ( bi hen ch bish shuu, tany husdegeer ene blogt zochildog dundajaas deesh tuvshiniih bish gedgee bol mash sain medne) oligarhi gej heniig nerleh ve gesen asuultiig asuumaar sanagddag yum. mongol mentaliteteer bol H.Battulga miniiheer oligarhi bish, ter hun zamaa tseverhen zassan gej boddog. M.Enhbold bol miniiheer jinhene oligarhi mun. Ter hun neg ch udur ganzagyn naimaa hiij uzeegui ( zaaval uzeh eostoi bish ch gesen)……) za tsaash n urgeljluuvel Nyamdorj, Badamjunai geel yavj ugnu. Ene bid hediin ( dundajaas dood tuvshnii hed shuu dee) pivo uuj suuhdaa yaridag jigshin zevuuzdeg sedev, humuusiin heseg dee. Mun ta yagaad ih hurald ner devchih tuhaid bodoj bolohgui gej?? Des daraalal muutai olon yum bichsen bol hultsel ochie.
    Munkhbat.

  13. khaschuluu says:

    gankhuyag.wordpress.com гэж ороод жинхэнэ url-ийг авч бас болно. Ганаа ахын блогийн домайн их уян хатан бус, хөлдүү байгаа, энэ нь мэдээлэл цааш түгэхэд их нэрмээс болно.

    Нийтлэл гоё болж ээ.

  14. Соёмбо says:

    Аливаа үндэсний үзэл суртал бол аливаа нийгмийн хөгжил дэвшлийн үндсэн гол хөдөлгүүр байдаг. Монгол яагаад хөгжихгүй байна вэ? гэвэл ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ одоо болтол байхгүй, 70 жил коммунист үзэл суртлаар сүүлийн 20 жилд барууны үзэл суртлаа таваргалаа. Улс орон хөгжье цэцэглэе гэвэл ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СУРТАЛ –аа бий болгож Монгол түмэндээ өдөр шөнөгүй өглөө оройгүй төрийн байгууллага нь ч тэр төрийн бус байгууллага нь ч тэр салаа утгагүйгээр байнга сурталчлах шаардлагатай.

  15. Соёмбо says:

    Манай Монголд барууны үзэл суртлыг үхэн хатан өмгөөлөн хамгаалдаг сурталчлан түгээдэг нэр бүхий хуруу дарам цөөхөн хүмүүс байдаг бөгөөд тэд энэхүү балмад үйл ажиллагаагаа өөрсдийн олж авсан эрх ямба, хоосон нэр хүнд, эдийн засгийн бүлэглэл хүрээлэл болон хууль бусаар дээрэмдэж олж авсан өмч хөрөнгөө хамгаалах найдвартай илд бамбай гэж үздэг байна. Бидний Монголчууд нэг түүхтэй нэг соёл иргэншилтэй нэг эрх ашигтай нэг өвөг дээдэстэй байсаар атал яахлаараа өөр өөр үзэл бодолтой байх ёстой юм бэ? Уг нь би Монголчууд бид нэг шашинтай гэж хэлэх боломж 20 жилийн өмнө байсан боловч барууны үзэл суртлын балагаар олон шашинтай болсон учраас ингэж хэлж чадах нь одоо лөөлөө болжээ. Ингэж л улс орныг хагалан бутаргаж эмх замбараагүй хөл толгойгүй болгох замаар далдаас биднийг засаглаж бидний гал голомтыг биднээр самруулдаг байна. Үүнд Монгол банк хэмээх Ерөнхийлөгчөөсөө бусад ажилчид нь төрийн албан хаагчийн статусгүй байгууллагыг ашиглан АНУ-н Холбооны Нөөцийн Банк Монгол улсын үнэт байгалийн баялгийг үнэгүйдүүлж хууран мэхлэж авдаг байна.

  16. delgermaa says:

    bayarlalaa tand, Ganhyag sudlaach, orchuulagch Bolorbold, setguulch Baatarhuyag, Amarlin…ene humuus niigmiinhee toloo ih um hiij bna, ulam olon hun unshidag, boddog, setgedeg, hiideg boloh boltugai

  17. bi says:

    hariult ogsond ih bayarlala ooroo dugnelt hii gesen ug gej oilgoloo taniig sudlaach hun bolohoor asuusan uma dahin bayarlal tand amjilt huse tednii yarij bga zuiluudtei bi bas sanal 1 bga

  18. Nyamsuren says:

    ta songuuliin prognoz hiisen uu? AN man 2 dald orohgui l baih daa ene songuuliar.

  19. ганбаа says:

    хагас ухаан алиа салбадай Элбэгдоржийг Баяр ерөнхийлөгч болгосон нь хамгийн том алдаа одоо улс орноо хагалж хүн ардаа 2 хувааж шүүхийг муу дээрээ муухай болгож амжлаа шүү дээ ширекийн илжиг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: