ХАМГИЙН ТЭНЭГ НЬ МАНАЙХ…

Биднийг сонгууль монгууль гэж цэцэрхэж суухад олон улсын зах зээлд зарчмын ихээхэн өөрчлөлт гарч байна. Энийг манайханд хэлээд нэмэргүй л дээ. Ухаандаа “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж 2011 оны 4 дүгээр сарын 12-нд хэлсэн гэх мэт. Өөдөөс бараг л хуц гэсэн дээ. Одоо хувьцаа чинь байна уу гэж би асуух эрхтэй. Үнэхээр тэнэг ард түмэнтэйгээ би сайн мэддэг юм, гэхдээ нэгэнт ингээд төрчихсөн юм чинь хэлээд л байна даа. “Ухаан орж” магадгүй гэж санасан хэрэг шүү дээ…
Оросын Зүүн боомтын төлөө
Оросууд зүүн талдаа 20 гаруй боомттой. Эдгээрээс ачааны бөгөөд хамгийн том нь Ванино юм. Ваниногийн “тулалдаан” олон жил үргэлжилж, одоо эцсийн шатандаа оров бололтой. Ваниногийн дахин хувьчлалд (боомтын 55 хувь) оросын бараг бүх томчууд үзэж тарж байна.
Мечел, Ваниногийн терминалыг эзэмшдэг СУЭК, En+Олега Дерипаски «Канопус», холдинг “Сибуглемет”, “Транс-Инвест”, “Колмар”, “ТИМ Консалт”, Владимир Лисиний Universal Cargo Logistics Holding BV холдинг, түүний хяналтад байдаг Туапсинский далайн худалдааны боомт зэргийн нэрсийг дурдахад л хангалттай.
Мечел гэхэд л энэ боомтын хажууханд Мучка буланд 25 сая тонн хүчин чадалтай шинэ терминал барьж байгаа, бас Приморийн Посьетэд далайн боомттой, тэндээсээ Япон, Солонгост кокс гаргадаг аварга атлаа Ванинод үзэлцэж байна.
Монголчуудын “сайн мэдэх” Олег Дерипаско одоо Ваниногийн хувьцааны 27 хувийг эзэмшиж буй атлаа энэхүү дахин хувьчлалд оролцож байна. En+бол Дорнод Сибирьт 25 миллиард доллараар хэмжигдэх хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж байна. Тэд Ваниног Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээл рүү нэвтрэх хаалга гэж үздэг байна.
Оросын Эрчим хүчний яамны тооцоогоор 2010 онд 106 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2015 онд 140 сая тонн болгон өсгөнө гэж үзэж байгаа аж. Энэ нь Квислендэд болсон үерийн улмаас Австралийн уурхай, төмөр зам, дэд бүтцэд саатал гарсны дагуу хийж байгаа үйлдэл юм. Оросуудын зөв ш дээ. Хурдан хийж байгаа биз. Манайд би л ганц өгүүлэл бичээд “дуусах” шив дээ…
Орон нутгийн түвшинд ч Оросууд идэвхижиж байна. Амур мужийн Сэлэмжийн район дахь Гербикан-Огожины чулуун нүүрсний орд газраа ашиглаж эхлэв. Энд Амур мужийн засгийн газар, “Оросын түлшний компани”, “Огожины эрчим хүчний компани” хамтран ажиллаж байна. Энэ жилээс эхлэн бүх шатны төсвөөс 4 миллиард гаруй доллар зарцуулж, 2014 онд жилд 5 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулна. 2019 онд хоёр дахь ээлж ашиглалтад орж хүчин чадал нь жилд 30 сая тонн болно. Мөн 7000-10.000 ажлын байр бий болж, Амур мужид гэхэд л 1.5 миллиард рублийн татвар төлөх аж.
Энэ сав газар нь Гербиканск, Дигитканск, Синниканск гэсэн 3 том орд газраас бүрдэх бөгөөд энд нь дээр дурдсан Орос-Хятадын хамтарсан “Огожины эрчим хүчний компани” ажиллах аж. Манай Өмнөговийн жижиг “Таван Толгой”-оос “их өөр” юм.
2030 он хүртэл Оросууд Таймыр, Тунгус, Канско-Ачинск, Улуг-Хем, Иркутск, Ленск, Южно-Якутск, Зырянск зэрэг аварга бассейнуудаа ашиглах төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ “мангар их” нүүрсээ Трансибир болон БАМ-ын төмөр замаар Япон, Солонгос, Хятад руу руу Монголыг “тойруулан” зөөх гэж байгаа нь манай нүүрсийг үнэгүйдүүлж мэдэх юм. Уг нь Монголын нутгаар дайрсан хэд хэдэн гарц гаргаж, Хятад руу зөөх хувилбар тэдэнд байгаа. Энэ нь манайд ашигтай, хэд хэдэн босоо тэнхлэг бий болно гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нь Орос-Хятадын харьцаанаас ихээхэн хэмжээгээр хамаарах ч бидний ухаан мэднэ. Санаагаар болдог бол оросоор төмөр зам тавиулаад вагонд нь монгол нүүрсээ “дайж” байвал зүгээр л байхгүй юу. Энэ талаар сэтгүүлч А. Баатархуяг их чухал санаа хэлсэн гэж бодож байна…
Хятадын хятад санаа
Хятад техникийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн үр ашиггүй тоног төхөөрөмжөө солих замаар ойролцоогоор 670 сая тонн нөхцөлт түлш хэмнэх гэж чармайж байна.
Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам (MIIT)-ны мэдээлж байгаагаар Хятад аж үйлдвэр дэх эрчим хүчний хэрэглээний нормоо ойролцоогоор 21 хувь хэмнэх аж. Энгийн үгээр бол металлургийн аж үйлдвэр дэх “нүүрс шатаах” хэмжээг эрс буруулах юм байна. Дэлхийн нүүрсний ихэнхийг “иддэг” аварга том эдийн засгийг ингэхээс өөр арга байхгүй юм байна.
2011 онд Хятад 3,52 миллиард тонн нүүрс үйлдвэрлэсэн бол 2015 онд Хятадын нүүрсний жилийн хэрэглээ 3,9 миллиард тонн болж, 2016-2020 оны хооронд жилд 4 миллиард тонноос илүү гарах аж.
Энэ их хэрэглээг мэдээж импортоор хангаж таарна. Судалгаа, консалтингийн Wood Mackenzie бүлгийн үзэж байгаагаар Хятад руу оруулах эрчим хүчний нүүрсний импорт 2030 он гэхэд 1 миллиард тонн болох аж. Нөгөө талд нь Хятад өнгөрсөн он гэхэд л нүүрсний экспортоо бараг 30 хувь бууруулсан.
2011 оны байдлаар Хятадын нүүрсний импорт 175 сая тонн байжээ. Энд Монголчуудын оруулсан хувь нэмэр асар их.
Хамгийн сонирхолтой нь Хятад, Энэтхэгт үндсэн нүүрс нийлүүлэгч нь Индонез, Австрали хоёр гэж экспертүүд үзсэн байна. Тэгвэл Монгол хаана байна гэсэн ихээхэн “сэжиг бүхий” асуулт зүй ёсоор үүсч байна.
Өмнө нь China Electricity Council Хятад дахь нүүрсний хэрэглээ 2015 онд 2010 оныхоос 970 сая тонноор өснө гэж мэдэгдэж байсныг харцуулаад үзэхэд Хятадын нүүрсний хэрэглээ 4,3 миллиард болох нь бараг эргэлзээгүй мэт. Хятадын нүүрсний импорт 2010 оныхоос 10,8 хувиар өсч, 182 сая тонн болсон, харин экспорт 23 хувиар буурч, 14,66 сая тонн болсон зэргийг харьцуулаад үзэхэд ийм байгаа юм.
Манай мэдэмхийнүүд эдгээр тоог үзчихээд баахан юм солиорохыг мэдэж л байна. Тэгвэл өөрөө Хятадын нүүрсний талаар “ганц тоо” олчихвол би их баярлана. Зүгээр суучихаад хүний хөдөлмөр нулимдаг новшийн зангаа больж үзээрэй…
Австрали үертэй ч…
Австралийн парламент шинэ хууль гаргаж, хүдэр, нүүрс олборлож байгаа компаниудын ашгаас 30 хүртэл хувийн шинэ татвар авах тухай Ерөнхий сайд Жулия Гиллардын оруулсан хуулийн төслийг дэмжжээ. Энэ хууль нь BHP Billiton, Rio Tinto, Xstrata мэтийн томчуудаас эхлээд 30 орчим компанийг хамрах аж. Энэ хууль үйлчилж эхлэх эхний гурван жилд албан ёсны Канберра 10.6 миллиард австрали доллар (11,2 млрд доллар) олохоор төлөвлөж байна гэж Reuters мэдэгдэв.
“Энэ бол Австралийн хөгжлийн шударга явцад ч, эдийн засгийн шинэчлэлд ч түүхэн өдөр” гэж Сан хөмрөгийн Газрын дарга Уэйн Суон мэдэгджээ.
Австралийн засаг төр компаниудаас цуглуулсан мөнгийг тэтгэвэр тэтгэмж, эдийн засгийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд зарцуулах аж. Энэ хуульд ажилтны тэтгэврийн сангийн хувийг одоо байгаа 9 хувиас 2019 онд 12 хувь болгон аажмаар дээшлүүлэх талаар заасан байна. Энэ ч бас “гайгүй” тэд тайлбарлаж байна. Ногоон нам нь татварыг 40 хувь гэж байсныг “доошлуулаад” 30 болгосон гэж тэд ярьж байна. “Их хуцвал” алт, уран олборлож байгаа компаниудаас нэмж татвар авах байсан юм гэж тэд айлгаж байна.
Уул уурхайн компаниудын холбоо нь энэ шинэ татвар үйлчлэх юм бол гадаадын хөрөнгө оруулалт гараад явчихна гэж манай Баабар шиг “айлгаж” үзсэн байна. Тэр мэрийг бол хуц л гэсэн юм байна. Мэдээж ш дээ…
Энэ хуулиа 2010 оны 5 сард парламентад өргөн бариад 2011 оны 6 сард парламентад олонхийн дэмжлэг авчээ. Дараагийн сонгууль 2013 онд болох аж. Ингээд Гиллардын засгийн газар үндэстнийхээ эрх ашгийг илэрхийлээд ялж явна. Улс гүрэн, засгийн газар гэж ийм байдаг юм байна.
Гэхдээ бэрхшээл байна аа. Үер хэдэн жил дараалан болов. Bowen-ны сав газар байх нүүрсний уурхайнуудаа царцааж байгаагаа “BHP Billiton” саяхан мэдэгдэв. Энэ нь үер, ажил хаялт хоёроос болсон гэж Reuters мэдээлж байна. Энэ сав газарт 7 том уурхай байх агаад жилд тутам 58 сая тонн кокс гаргаж, коксын дэлхийн зах зээлийн 20 хувьд нөлөөлж чадах аварга том эд аж.
BHP-ын энэ шийдвэрээс болж, коксждог нүүрсний үнийн өсөлтийг өдөөнө гэж зах зээлийн аналитикууд үзэж байна. “Одоо зах зээл хангамжийнхаа энэ гол хэсгийг алдсан юм чинь үнэ өснө. Ойрын хэдэн өдрийн дотор үнийн хөдөлгөөн гарна гэж би хэлэх байна” гэж UBS-ын аналитик Том Прайс мэдэгдэв. Энэ ч яахав, Австралийн дотоод асуудал.
Хамгийн балай нь манайх
Гэтэл Австралиуд манайд баахан лиценци аваад, төсөл боловсруулаад ороод ирж. Стратегийн гол өрсөлдөгчөө эх орондоо оруулаад ирдэг балай тэнэг улс гүрэн би л лав хайгаад олсонгүй. Энэ талаар би олон удаа хэлсэн боловч “тоодог” төр засаг, ард түмэн гэж даанч нэг алга…
Манай Mongolian Mining Corp 2012 оны төгсгөлд баяжуулах үйлдвэр нь ашиглалтад орохоор нүүрс олборлолтоо жилд 15 сая тонн болтол нэмэгдүүлнэ гэж гадаадад мэдэгдэв. Энэ бол манай “алдарт” Эм-Си-Эс-ийн гадаад нэр юм. Баяжуулах 3 үйлдвэрийн 3 дахь нь ашиглалтад орвол бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Манайхан гадаад, дотоод хоёр нэрийг нь эндүүрээд байдаг юм.
Манай олигархууд иймэрхүү юмаа Монголд биш, зөвхөн гадаадад мэдээлдэг болоод тун их удаж байгаа.
Монголын нүүрний энэ компани 2011 онд 7,08 сая тонн нүүрс боловсруулж байсан бол 2012 онд 11,7 сая тонн болгох юм байна. Энэ нь 2010 оныхоос 82,1 хувь, 2011 оныхоосоо 65 хувиар өссөн үзүүлэлт юм. Монголын эдийн засаг ингэж өсдөг бол мөн гоё оо !!! Хятадын коксждог нүүрсний эрэлт 2011 онд 568 сая тонн байсан бол 2015 онд 626 сая тонн болон өснө гэж тус компани тооцож байна.
2010 онд Монгол Улс Хятадад 15 сая тонн кокс экспортлосон, харин 2011 онд 20 сая тонн кокс экспортлосон. Харин Хятад 2011 онд нийтдээ 44,7 сая тонн кокс импортлосон. Энэ бол олон улсын тоо учраас худал зүйл байхгүй гэж бодож байна.
Оросууд Сибирь, Алс Дорнодынхоо асар их нүүрсийг зарахын тулд зүүн талын далайн боомт руугаа зүтгэж байна. Тэд одоогийн технологоор “идэхэд” 600 гаруй жил элбэг хүрэлцэх баялаг нүүрстэй. Тэд өөрийн нүүрсийг зарахаас биш, Монголын нүүрсийг зарна гэж зүтгэхгүй. Харин геополитикийн тооцоо илт ажиглагдаж байгаа, үүнийг “ил” яримааргүй байна.
Хятад аварга хэрэгцээгээ хангахын тулд дэд бүтцээ эрчимтэй сайжруулж байна. Монголын нүүрс, коксыг хил давмагц нь хэдэн “түмпэн барьсан” хужаа Өвөрмонголд “шатаагаад” байдаг юм шиг манай тэнэгүүд ойлгодог. Үгүй ш дээ. Тэд нүүрсийг төвийн болон өмнөд бүсийн “төмрийн завод”-даа шатаадаг юм. Энд далайн цаанаас авчрах Австрали нүүрс “шатаах” нь үнэ нь юу юм гэхээс хамаагүй амархан байхгүй юу.
Манай нүүрсийг хамгийн хямдаар Япон, Солонгосын зах зээлд гаргах хамгийн ойрын боомт Хятадын Тяньжин боомт мөнөөс мөн. Бараг зуун жилийн өмнө барууны бараа таваар энэ боомтоор дамжин ирж, манай түүхий эд гардаг байсан. Гэтэл одоо Хятадууд өөртөө ашиг олохгүйгээр Тяньжингаа манайд “зүгээр” ашиглуулаад Япон, Солонгос руу дамжуулаад байхыг нэг их сонирхохгүй. Хятадууд өөр хэд хэдэн гарц санал болгоно. Энэ нь Хятадууд төмөр замын хүчирхэг сүлжээ барьж байна гэсэн хэрэг юм. Үүнээс “өөр хувилбар” нь Ванино болж байгаа юм. Их л сонин нөхцөл байдал л даа. Ямар ч байсан бид төмөр замаа олон хувилбарт байдлаар тавих хэрэгтэй байх. Хэрэв үг сонсдог төртэй бол санал манал байгаа л юмсан…
Австрали болон бусад улсууд (!!!) манай өрсөлдөх чадварыг сулруулж байна. Энд нь манай олигархуудын амин хувиа хичээсэн тэнэг өрсөлдөөн ихээхэн тус нэмэр болж байна.
Энэ асуудлыг анхаарч байгаа хүн бараг ганц ч алга, бүгдээрээ цагдаагийн хэдэн хурандааг яаж шийтгэх, Нямдорж, Баттулга хоёрын хэн ялах, хэн нь үнэн хэлж байгааг олох гээд ухаанаа тавиад туучихаж.
Хэрэв цагдаа шийтгээд манай ийпоо олон улсад гарчихдаг юм бол хэдэн хурандаа шорон “явуулчихаж” болж л байна. Хэрэв Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрын хэрүүлээс хувьцааны үнэ нэмэгддэг бол хамаа алга, хэрэлдэж л байг. Энэ бүхний учрыг олоод ямбий төр нь засарчихдаг юм хамаа алга. Гэтэл хамаг юм урвуугаар яваад байна.
Би эндүүрээгүй бол монголын энэхүү дотоод тогтворгүй байдлын улмаас гадаад хөрөнгө оруулалт, хамаг юм зогсчихоод байна. Монгол Улс “үлдэх” гээд байна. Гэтэл үүнийг анзаарч байгаа хүн алга, бүгдээрээ улс төрийн хийрхэх өвчин туссан байна.
Миний хувьд “нэг үнэнийг” шууд хэлэх цаг болсон гэж бодож байна.
Монгол сэхээтэн шиг агуу ихийн өвчтэй, мэдэмхий атлаа юу ч хийх чадваргүй солиотой хувь хүн энэ дэлхийд байхгүй. Үүнээс уламжлаад монголын ард түмний олонхи уймраа тэнэг болж байна. “Сэхээтнүүд” нь ард түмнээ хорлож байна.
“Манай ард түмэн ухаантай” гэж хүн болгон магтсаар байтал ийм балай болсон юм байлгүй. Орос болон европын олон ард түмэнд “үргэсэн галуу шиг” гэсэн хэлц үг байдаг юм. Тэр нь юу гэвэл тэжээвэр галууг орой болоход манай хонь шиг хашчихдаг юм. Хашаанд байгаа галууг цочооход бүгдээрээ далавчаа сүр сар хийлгэн, бүгдээрээ нэг их сүрхий гуагладаг юм. Тэгээд хэдхэн минут болоод бүгдээрээ таг чиг болдог юм.
Монголчууд одоо үргэсэн галуу шиг л байна…
Энэ чинь хоттой хонь нэг дэр хийтэл үргээд “нам” болдогтой адилхан л байхгүй юу…
Монголын үхээнц, чалчихаас өөрийг үл мэдэх сэхээтнүүд бүх юмны учрыг олно гэж дайрах боловч ганц боловч асуудлын цаана гарч байсан тохиолдол байгаа бил үү.
Тэнэгээ мэдэхгүй нэг их нүүрс ярина, тэгээд монголын газрын зураг дээр дураараа баахан төмөр зам зурна, тэрнээсээ болж хэрэлдэнэ. Нарийн яривал гадаадад “зурсан зураг” барьчихаад хэрэлдэнэ. Өөрт нь ямар ч толгой байхгүй. Хүүхэд ч ингэж зурахгүй. Үй олон “тооцоо” ярьж “цэцэрхэх” боловч хамгийн “гол юм” нь ор тас байхгүй. Жишээ нь төмөр зам дээгүүр олон арван зүтгүүр, олон мянган ачааны вагон явах ёстой. Тэр олон зүтгүүр, вагоны ядахдаа тал нь монголын өмч байж, тээврийн нэмэгдэл өртөг бүтээх ёстой. Вагоноо гадаад хүнээр “жолоодуулах” гээгүй юм бол монгол машинист, инженер-техникийн ажилтнаа одоо ярих ёстой биз дээ. Энэ гол юмаа огт бодохгүй, зүтгүүргүй, вагонгүй, монгол машинистгүй “хоосон” төмөр замын “тооцоо” ярьсан дүнхүү толгойнуудыг хараад хэн ч гэсэн бөөлжис хутгана биз дээ. Энэ мэтчилэн монголын онгоцгүй нисэх буудал, монголын инженер, ажилчидгүй үйлдвэрийн парк барина гэж ярихыгаа манай аваргууд л ичдэггүйгээрээ бүтээн байгуулалт, стратеги энэ тэр гэж хэлж зүрхэлдэг байх…
Ийм балай “стратеги” ярьсаар байтал чинь Таван Толгой үнэгүйдэж байна гэдгийг би сануулж хэллээ шүү. Хувьцаа мувьцаа ч “өнгөрсөн хорвоо” болсон байх…
Хариуцлага ярих гэхээр мэдээж “буруутан” нь дэлхийн хямрал л болж таарах байх…
Ийм арчаагүй байж өөрсдийгөө нэг их төр засаг, нам мам, сэхээтэн мэхээтэн гэж солиорох хэрэг байхгүй л байхгүй юу…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ХАМГИЙН ТЭНЭГ НЬ МАНАЙХ…

  1. Baadai says:

    Mash UNEN bichjee.Ganaa ahaa yun sanal,manal.Odoo MANAN gedeg mangasuud yaj SONGUULID bie bieneesee neg suudal iluu awah be geed ard tumniihee umnu NUDNII BULAI bolj bna.MANAN d eh oron,ard tumen hereggui zuwhun dahin garch yaj ideh,yaj bulhaigaa nuuj daragduulah be gedeg ni gol ni shuu de.!!!Harin TA ih hurald heree dewshuulnee gedegt itgej bna.Tegej baij l TANII sanal,manal heregjeh bolnoo.UGUI gewel law l 406,183 unshigch gomdoh baih gej bodoh yumaa.! AMJILT AMJILT AMJILT

  2. ganbaa says:

    Tand bayarlav

  3. Anonymous says:

    Hutsvaa chi! Uhsenii nuurs muurs..Soliorson uvgun

  4. Odbayar says:

    Ene yamar ch sudalgaagui buhimdaldaa bichsen bichees bna..sudlaach hun saitar sudlaj bichih heregtei..

  5. Baadai says:

    3, 4 Ta 2 t harin ter huurs,muursuu chaddag yum bol sudlaad bicheej.Chadahgui baij bitgii olon yum SOLIOR gej heleh bna.Ene sait bol ta 2 iin heruuliin sait bish,ingej helseneerei ta 2 nowsh olon unshigchidiin HARAAL ideh bolno gedgiig 100% .Uur heleh ug alga.!!!

  6. Ganzorig says:

    Tsug amidardag naiz bailaa gehdee arhind aimar durtai. Neg udur bi tyynd dahia l uusan uu? gehed uuduus- chi ingej ajillaj yahiin chamaig uruvduj baina hairan tsag, zovlogo. Tsaana chine zygeer huvitsaa ene ter geed bayan boljiino. Bayajih ni baaraggyu. Chi ajilaasaa garaach gej bilee.
    Minii huvid arhind dondogchidiin zalhuural, hyalbarchilsan ami zuulgiin tuhai tarhi ugaaltiin yr dyn gej hyleej avsan.
    Comment-iig medlegiin huraangyu met setgedeg zaluus ene site-g bainga unshih heregtei gej bodoj baina. Huts uli, galzuur geheesee uritaad Shaabar metiin ih seheentyydiinhee ungasiig tailbarlaj, uhaj oilgodog shigee bodoj yzeh l heregtei gej zuvluh baina. Tanias yu unah ve te? Ysereed l tarhind chine neg hunaash nemegdene biz.

  7. delgermaa says:

    tiim bolj taarlaa, hyataduud heregtei edee holin afrik, daini baidaltai irak, afganistan, ediin zasgiin horiond baigaa iran geed une mongo hairlahgui, edgeer orond ded butec baiguulan orond ni ediin zasagtaa heregtei tuuhii edee avdag um bna lee, getel hajuu booornd baigaa mongolig ul toodog…ene mongolchuudiin heruul uruultai hamaatai uu? esgevel herelduulj baigaad UNEGUI bolgoj hussen zuilee avahad orshih uu??? DED BUTEC hereggui mashinaar mongolchuud oorsdoo avaachaad hil davuulaad chuluudaj baihad????

  8. delgermaa says:

    DED BUTEC mutec gelgui , mongolchuud oorsdoo mashinaaraa avaachaad hil davuulaad chuluudaj baihad???? deerees neg negniihee araar une unagaan…

  9. orsoo says:

    Manaih neeree iim sain sudlaachdaa sonsohod yadag bainaa. Dandaa l hoorondoo uhaanguitej baih yum. Mash heregtei oguulel baina, Ih yum medej avlaa, Mash ih bayarlalaa. Hundetgesen Chimegmaa

  10. gankhuyag says:

    Баярлалаа чамд. Намайг 7 удаа ажлаас халж, намаас хөөж, шүүхээр “хүн гүтгэсэн” гэж “энэ төр” шийтгэсэн. Монголд эрдэмтэн байх хэрэггүй л болов уу даа…

  11. orsoo says:

    Tiim uchraas bi Mongold hezee ch ochij olon jil sursan medsen zuilsee gargahgui. Endee taivan amgalan amidarch baisan ni hamaagui deer yum bn daa, ah min.

  12. Enkhbayar.j says:

    Bayar hurgey

  13. Enkhbayar.j says:

    Ganaa ahaa utsaa ogoh bolomj bna uu .Taniig demjij ajilmaar bna.Songuultai uls turtei holboogui shuu

  14. Anonymous says:

    Чимэгмаад. Судлаач Ганхуягийн судалгааны ажлууд,мэдлэг, туршлагыг Монголын төрийнхэн албаар үл тоомсорлодог юмаа. Энхбаяр нь тэр, Элбэгдорж нь ч тэр.Яагаад гэдгийг ойлгохыг хичээ. Тэд судлаачийн үгийг авалгүй дангаараа хохирдог бол дүүрч. Харин эх орон,ард түмнийг минь чирч байгаад л аймшиг нь байна.
    Ганхуяг аа. Чамайг дэмждэг олон мянган оюунлаг залуучууд байдаг. Бидний дэмжлэгээр энэ удаагийн УИХын сонгуульд үзээд алд л даа. Чи зөвшөөрвөл бид бэлэн.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: