ХҮССЭНЭЭРЭЭ “БААТАР” БОЛДОГГҮЙ

Сүүлийн үед чи яагаад юм бичихээ байчихаав, айгаад дуугай болчихсон уу гэх мэт новшийн монгол зангаар намайг баадуудах явдал ихсэв. Бодох гэхээр тархи нь ажиллахгүй, хийх гэхээр зориг нь хүрэхгүй, гацаад зогсчихсон арчаагүй новшнуудад юу ч хэлэхгүй гэж бодож байсан юм. Гэтэл 7 дугаар сарын 1-ний асуудал хэрээс хэтрэв. Сүүлдээ бүр голлон зохион байгуулсан гэж болохуйц нөхдүүд хүртэл тэмцэгч, шударга үнэний дуу хоолой болж ч байх шиг. Тэгвэл ч харин өөрөөр ярина. Учир нь би “Хэлээгүй үгэндээ би эзэн, хэлсэн үгэндээ би боол” гэсэн зарчим баримталдаг юм. Манайд бол “хэлсэн үгнээсээ буцах сайхан, идсэн хоолоороо бөөлжих сайхан” л болсон байна. Эхний удаад өөрийнхөө 2008 онд хэлж ярьснаа сануулахаар шийдэв. Энэ нь бусад хүмүүст хэлсэн, үйлдсэнээ сайн санаж байгаарай гэсэн эхний дохио (!!!) бөлгөө…
Би хангалттай сануулсан…
2008 он гарав. Улс төрийн гол гол хүчний бүлэглэлийн зан авир нэг л биш байгааг судлаачийн хувьд анзаарч, сэтгэл түгшиж эхлэв. Тэгээд 2008 оны 1 дүгээр сарын 31-нд “Сонгуулийн дараа Та нар яахийм” өгүүлэл бичив.
…Ялзарсан таараар туг хийж, бохир мөнгөө багсайлгаж, чанга, гоё орилж байгаад хуучнаараа давхиад орчихвол энэ сонгууль чинь нийтийн самуун болно шүү…Хариу өгөх хүнгүйг чинь мэдэж байгаа хэдий ч Сонгуулийн дараа яахийм гэж би Та нараас даапаалан асууж байна…
Сонгуульд улайрсан монголчууд сануулга анхаарна гэж байхгүй л дээ, намайг баахан хараав. Системийн хямрал, задралын илт шинжийг манай бодит байдал дээр харуулах шаардлага гарсан учир 2008 оны 5 дугаар сарын 31-нд “Бурангуй системийн сүүлчийн амьсгал” өгүүлэл бичив.
…Монголд МАХН, АН болон Ерөнхийлөгч нам гэсэн гуравхан нам байдаг…МАХН, АН хоёр бол хэд хэдэн бүлэглэлүүдээс тогтож, тэдгээр нь хоорондоо холилдож, улс төрийн тайзан дээр “Учиртай гурван толгой” тоглож байдаг…
…Харин Ерөнхийлөгч нам бол: 1. Н.Энхбаярын МАХН-ын дарга байх үеийн авилгалын сүлжээний үндсэн хэсэг, 2. АН-ын “Алтан гадас” болон Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн гол хэсэг, 3. Төрийн байгууллагад шургалсан тодорхой албан хаагчдаас бүрддэг юм. Ерөнхийлөгч Нам бол МАХН, АН хоёрын гол гол бүлэглэлүүдэд үлэмж нөлөөтэй, тэдний арчаагүй зөрчил дээр тоглож амьд явдаг. Ухаандаа АН-ыг Ц.Элбэгдорж биш, Ерөнхийлөгч Нам удирддаг…
…Аливаа хүнд байдаг олон зөн билгүүдээс хамгийн хүчтэй нь амьд явах зөн билэг юм. Албан тушаал буумагц л маргааш нь гарцаагүй шоронд орох учраас тэр ямар ч хүнээс илүүтэй эрчим гаргадаг юм. Амьд явах зөн билгээрээ өөрийн байгуулсан авилгын сүлжээний жижиг аалзнуудаас нэг нэгээр нь барьж идэх буюу идэхээр сүрдүүлэх замаар тэсч үлддэг юм. Хэн ч байнгын айдас дор амьдрах дургүй учраас Ерөнхийлөгч намын аалзны тор тал талаасаа сэмэрч эхэлж байна…
…Ингээд ирмэгц тэр энэ сонгуульд аль ч намыг ялуулахгүй байх, сонгуулийг бантан болгох, улмаар засаглалын хэлбэрийг өөрчлөх дэс дараатай алхмуудыг хийж эхлээд байна…
…Үүнийг тун цөөхөн хүн мэддэг бөгөөд бусад нь аль хэдийнээ байхгүй болтлоо задран сэмэрч буй аалзны торон дотор байр сууриа олох гэж үхэн хатан зүтгэдэг юм. Ингээд л нэг бүхэл олигархи бүлэглэл МАХН, АН гэсэн хоёр нүүртэй болж аваад биднээр тасралтгүй тоглодог юм даа…
…Путин Оросыг босгож ирээд ахин гарч ирсэн бол Н.Энхбаяр Монголыг унагаж орхиод “Монгол Путин” болох гэж ядаж байгааг олж харахад нэг их хүнд биш. Путин болох эхний алхам нь МАХН-ын Бага Хурлыг үймүүлж, өөрийн хүмүүсээ УИХ-д аль болох олныг оруулах явдал болно. Дээрэмчид аймшигт ахлагчаасаа айхын хамт цаг ямагт зайлуулахыг боддог зүй тогтол байдаг л юм даа. Ийм систем угаасаа удаан насалж чаддаггүй…
…Нэг гараараа МАХН-ыг, нөгөө гараараа АН-ыг тэвэрчихээд шинэ бүрдэх УИХ-ыг үймүүлж, төр засгийг бужигнуулж байгаад засаглалын хэлбэрийг өөрчилж “Монгол Путин” болох нь Н.Энхбаярын амиа хоохойлох цорын ганц арга юм…
…Сонгуульд ялагдсан нь түүний үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гудамжинд гарна, ялсан нь сандал суудлаасаа болж хагаралд орно. Засгийн Газар бүрдүүлэх, томилгоо хийх гээд ёстой жинхэнээсээ онигоо, дажин болдогийг Та бид ямар мэдэхгүй биш. Залгаад энэ намар орон нутгийн сонгууль гэж нэг том галзуутай байлдаан болно. Ард түмний төр засагт итгэх итгэл бүрэн алдрана. Яг энэ үед нь эртнээс бэлтгэсэн засаглалын хэлбэрийг солих үйл ажиллагаа эхэлнэ дээ. Үүний тулд шинээр бүрдэх УИХ, намуудыг аль болох ихээр үймүүлж бужигнуулах хэрэгтэй. Хамгийн бүдүүлэг арга нь бие даан нэр дэвшигчдийг аль болох олноор нь, бөөний үнээр нэр дэвшүүлэх арга юм…
…Н.Энхбаярын энэ хорлогчинтой төлөвлөгөөнөөс болж Монгол орон ужгирсан хямралд орох нь нэн тодорхой байна…Улс төрийн хувьд амьд л үлдэж байвал Монголчуудын хувь заяа хамаа алга болж. Энэ хорон үйлдлийг МАХН ч, АН ч зогсоож чадахгүй юм.

Би өөрийн прогноз хийсэн…
Сонгууль ойртож байдал улам түвэгтэй болсон ч хувилбаруудыг таамаглах боломжтой болов. Ингээд 2008 оны 6 дугаар сарын 23-нд “Солиорол” өгүүлэл бичиж, сонгуулийн хувилбаруудын прогноз гаргав.
…МАХН ялжээ хувилбар: Засгийн Газар бүрдүүлнэ гэж нэг лайтай юм болно. Ц.Мөнх-Оргил гэхэд л Ерөнхий сайд болно гээд одооноос итгэчихсэн байх жишээтэй. Ингээд л хуучин болон шинэчүүл, томчууд болон хот, дүүргийн дундчуудын хооронд жинхэнэ дайн болно. Тэрэнд нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр идэвхийлэн оролцоно. Энэ нь МАХН-ыг задлах хамгийн том аюул болно…
…АН ялжээ хувилбар: Засгийн Газар бүрдүүлэхэд АН-ын далд дарга Н.Энхбаяраас гадна МАХН-ын тодорхой бүлэглэлүүд идэвхитэй оролцоно. Төрийн албанд хайр найргүй их цэвэрлэгээ болно. Ийм том донсолгоог манай арчаагүй төр даах эсэхийг би л лав мэдэхгүй. Үйлдвэржилт биш, үйлс нь хазайх гээч нь гарцаагүй болно…
…Хүч тэнцжээ хувилбар: МАХН, АН хоёрын хүч ойролцоогоор тэнцвэл мөнөөх улигт ХААН сонголт болж, 2004–2008 оны эвсэл нэртэй цуврал хуйвалдаан гарцаагүй болно. Одоо болох хуйвалдаан нь өмнөхөөсөө долоон дор, олон бүлгийн хооронд явагдах учраас хэтэрхий заваан юм дахин давтагдана…
…Холимог хувилбар: Хоёр намын хүч тэнцэж, дунд нь Иргэний эвсэл болон бие даагчдын бүлэг гарч ирэх хувилбар. Мэдээж энэ бүлгийн санхүүгийн хүч одоохондоо сул байгаа учраас бүрэн ялна гэхэд эргэлзээтэй…
…Манайд олон хүн УИХ сонгууль болж байгаа гэж бодож байгаа боловч үнэн хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн сонгууль аль эрт эхэлснийг тун цөөн хүн анзаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнгээр засаг төр шиг юмаа эмхлэх одоогоор хэн ч үл мэдэх заваан, онигоотой, хөгийн үйл явцын өрнөл нь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нэгэнт задралд орсон систем өөр төлөв байдалд орж байж л сая тогтворждог зүй тогтолтой. Энэ бол Бурхан багш ч зогсоож үл чадах, хөгжлийн зарчим байгаа юм…
…Ингээд Ерөнхийлөгчид өрсөлдөх хэдэн хүнийг дагасан буюу баримжаалсан улс төрийн хүчний дахин хуваарилалт болно, эсвэл цоо шинэ улс төрийн хүчин гарч ирнэ. Одоо мэдэгдэж буйгаар Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж, Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөх болно. Би үзмэрч биш, гэхдээ л шинжлэх ухаан, зүй тогтол гэж нэг сүрхий юм бий л дээ…

7 сарын 1-ний үеэр би дүгнэж л байсан
Ингээд 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болов. Тэр үеэр төр засгийн мэдэгдэл мэдээлэл байсан болохоос чөлөөтэй, бодит үнэнийг хэлэхийг оролдсон хүн бараг байгаагүй. Яагаад гэвэл тэгэх итгэл үнэмшилтэй, мэдээлэлтэй хүн байгаагүй. Онц байдлын дараа 7 дугаар сарын 9-нд “Улс төрийн сонин”-ы А.Баатархуяг бид хоёроос өөр “юм бичих” зоригтой сэтгүүлч, судлаач гараагүй нь баримт шүү дээ. Гэхдээ А.Баатархуяг бид хоёрын “тайлбарлах өнцөг” арай өөр байсан байх…
Одоо нэг их сүрхий улсууд анаалийз манаалийз хийгээд жигтэйхэн. Дөрвөн жилийн өмнө бол ингэж анализ хийгээд бичээд байх хоншоортой аавын хүү байхгүй л байсан даг. Тулалдааны дараа баатар болох утгагүй байдаг юм. Дөрвөн жилийн дараа баатар болох гэвэл ёстой шившиг болдог юм. Тэр үед айхгүй бичиж байсан би одоо яахаараа Та нар шиг адгийн шааруудад аймхайгаараа дуудуулдаг билээ. Нотолгоо нь миний 2008 онд бичсэн өгүүллүүдийн жагсаалт энэ байна.
2008 оны 7 дугаар сарын 9-нд “Улс төрийн мухардал”, 2008 оны 8 сарын 17-нд “Тэтгэврийн өвгөн хийгээд монголын улс төр”, 2008 оны 9 дүгээр сарын 3-нд “Ядарсан хийгээд даварсан цагдаа”, 2008 оны 9 дүгээр сарын 4-нд С.Баярын онцгой нөхцөл”. Эдгээрийг болон энд дурдсан өгүүллүүдийг миний блогоос одоо ч шалгаад үзэж болно. Эдгээр өгүүллээс Та одоо ч олон асуудлын утга учрыг ойлгож болно, учир нь сүүлд нь “бодож” байгаад биш, тэр үед нь хэлсэн үг үнэтэй байдаг юм. Үүнийг би яагаад нуршаад байна гэвэл:
7 дугаар сарын 1-ний асуудал бол улс төрийн том бүлгүүдийн зөрчилдөөн хэрээс хэтэрч, нийтийг хамарсан эмх замбараагүй явдалд санаатайгаар, дээрээсээ өдөөн турхирсан, улмаар тэр нь хяналтаас гарч үймээн самуун болсон улс төрийн гэмт хэрэг мөн. Хууль хуудсандаа бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг билүү дээ. Энэ хэргийг одоогийн ялзарсан төрийн байгууламжийн хүрээнд үйлдэл болон сэтгэлгээний ядмаг түвшинд шийдвэрлэх чадваргүй бөгөөд боломжгүй, сонгуулийн өмнө бол бүр ч боломжгүй…
Учир нь төрд байсан болон байгаа олон хүн 2008 онд юу хийж байснаа “мартчихсан” байна. Гэхдээ сануулаад өгөх гадаад, дотоодын судалгаа, баримт энэ хугацаанд хангалттай хуримтлагдсан. Судлаач хүн дөрвөн жилд ямар ч баримт олно ш дээ…
7 сарын 1-ний үйл явдал нь сонгуулийн өмнөх нам дамжсан улс төрийн бүлэглэлүүдийн зөрчил, хуйвалдаан, тэднийг даган хуваагдсан цагдаагийн дээд удирдлагын будлиан, тэнэглэлээс эхтэй, үүнд жижиг нам, иргэний хөдөлгөөн, ТББ-ын зарим удирдагчдын хийрхүү, биеэ худалдсан бусармаг үйлдэл ихээхэн нэмэр болсон гэж ямар ч эргэлзээгүй дүгнэж болно.
Энэ асуудлын хүнд хэцүүг би их эртнээс ойлгосон бөгөөд “ядарсан ард түмнээ муудалцуулахгүй” гэж олон удаа хэлж байсан. Хэрэв гол оролцогчид нь огт “ойлгохгүй”, энэ асуудлаар сонгуулийн улс төр хиймээр байгаа бол би ганцаараа “тэнэг царайлчихаад” дуугай суугаад байх нь утгагүй…
Надад Ц.Элбэгдорж шиг “зарчим” ярьж сүржигнэх, Н. Энхбаяр шиг “шударга” болж харагдах ямар ч шаардлага байхгүй. Хэдэн жилийн өмнө “баатар” болж байхгүй ямар үхснээ хийж байсийм ?! Ухаандаа би 4 жилийн өмнө “Ядарсан хийгээд даварсан цагдаа” аналитик өгүүлэл бичиж байсан. Тэгээд “санаж” байгаа бол сүржигнэхээ больж үз. Олон жил “хадгалж хадгалж” байгаад яг сонгуулийн өмнө үймүүлмээр санагдаад байгаа бол ёстой дэмий л байна. Яахав, хэн нь хохирохыг харах уу ?! Би л лав хохирохгүй дэг…
Монголын ядарсан ард түмний сэтгэл зүйгээр ахин тоглох, үймүүлэх, самрах, дайсагнуулах боломжийг би хэнбугайд ч олгохгүй…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 3 дугаар сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ХҮССЭНЭЭРЭЭ “БААТАР” БОЛДОГГҮЙ

  1. Anonymous says:

    Онц байдлын дараа 7 дугаар сарын 9-нд “Улс төрийн сонин”-ы А.Баатархуяг бид хоёроос өөр “юм бичих” зоригтой сэтгүүлч, судлаач гараагүй нь баримт шүү дээ. Гэхдээ А.Баатархуяг бид хоёрын “тайлбарлах өнцөг” арай өөр байсан байх…
    Энэ ч тийм шүү. Мартсанаас Алдарт гэгддэг ноён Төрийн соёрхолт БААБАР ер нь юу гэж бичдэг бол доо хөөрхий. Ингээд бодохоор…

  2. mn says:

    sudlaach yag l helj baij.yum ingej taarna gej baihuu

  3. tsogoo says:

    таны олон нийтлэлийг уншсан хүний хувьд би таныг дүгнэхдээ таны хувьд зогсох газар болон хамгаалах зүйл нь Тусгаар тогтносон Монгол улсын эрх ашиг юм байна гэж боддог. Олон нийтлэлд чинь анзаарагдсан. харин эх орноо худалдаж байсан, худалдаж байгаа олон хүний хувьд таны нийтлэлүүд айдас, аймшиг болох байхдаа. Ер нь судлаачийн бичсэн анализ, прогнозууд нэг их хол зөрдөггүй гэдэг дээр олон хүн санал нйилэх байх. (Ялангуяа ХҮН) Судлаачид ажлын амжилт

  4. Anonymous says:

    Ganaa chi shuu. Bid demjine shuu.

    Ta ulsiin ikh hurald devshvel bid handiv tsugluulaad demjie l dee Yagaad bolokhgui gej.

  5. Судлаач хүн болохоор өнгөрсөн, өнөөгийн олон зүйлсийг задлан шинжлэн дүгнэлт хийдэг байх. Зориг гарган асуухад энэ нөхцөл байдлаас яаж гарах юм бэ? Энэ 7 сарын 1-ний асуудлыг хэзээ зөв шийдэж чадах вэ? Ер нь уншиж байхдаа зөв шийдвэрлэлт өнөөгийн хэдэн арван жил гарахгүй гэсэн битүү утга илэрхийлээд байх шиг… Энэ асуудлыг учир начрыг зөвөөр олж шийдвэрлэх боломж бидэнд байхгүй юу?

  6. gankhuyag says:

    7 сарын 1-ний асуудал бол Монгол төрийн байгууламж, түүний функциональ ажиллагаа, үр нөлөө ямар арчаагүй байгааг илт харуулсан “сайн” үзэгдэл. Өөрөөр хэлбэл Монголд төр засаг байхгүй гэдгийг бүрэн нотолсон. Эндээс сургамж авъя гэвэл МОНГОЛ ТӨРИЙГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ хэрэгтэй. Энийг хэлмэгц л “Аа, аягүй “амархан”, “нэг гоё” Үндсэн Хууль “зохиогоод” л, бас нэг “лаг шударга” сонгууль явуулаад л болчихно” гээд манайхны ихэнхи солиороод унадаг юм. Бишээ гэхээр “хоосон онолдоод” гэнэ. Энийг чинь “эрдэм номтой”, судалгаа мудалгаатай хүн хийдгийм гэхээр “онгироод” гэж загнана шүү дээ. Би гэхэд л лавтайяа 20 гаруй жил ингэж загнуулж байна. Үнэнийг хэлэхэд манайхан их “зовлонтой” ш дээ. Тэгээд онолгүй “цээжнийхээ бангаар” хэр хол явахыг нь харъя. Уг нь бол боломж, гарц олон л байгаа ш дээ…

  7. Buren duuren sanal neg baina. Ev hamt yos end tendgui aldagdsanii ur urhag yum daa.

  8. bi says:

    emgeneltei ineedtei gehees oor uy gehev tand amjilt huse

  9. Anonymous says:

    Olon hun asuusan baih.
    Ta songuulid ner devshihgui yum uu?

  10. gankhuyag says:

    Үгүй дээ. 1. Мөнгө байхгүй. 2. Арай гэж мөнгө олоод сурталчилгаа хийх гэж оччихоод сонгогчдыгоо “загнана”. Урагшгүй, иймхэн юм мэдэхгүй энэ тэр гээд. Тэгээд л хөөгдөнө дөө, юун сонгогдох монгогдох…

  11. So says:

    ganaa boljee sain bn

  12. Anonymous says:

    Таныг нэрээ дэвшүүлбэл маш олон хүн,чин сэтгэлээсээ дэмжих болноо.Маш олон хүн шүү!

  13. Nyamka says:

    za estoi saihan bolloo. oird iim yum unshaagui huls burzaiv. harin ta bolomj gartsiin tuhai todorhoi bicheerei.tanais budaa idie.

  14. Javhaa says:

    Онолгүй “цээжнийхээ бангаар” хэр хол явахыг нь харъя гэж таны хэлдэг үнэн. Сүүлдээ засгийн газрын олон ажил “нэр зүүсэн” аргалсан төдийгөөр хэрэгжүүлж ярьж байгаа нь тун ч аюултай байдал руу явж байгааг илтгэнэ.
    Завхарсан засаглал + Байгалийн баялаг = ?!…

  15. уншигч says:

    Сайхан бичсэн байна. таны бичсэн нийтлэлүүдийг унших дуртай.

  16. delgermaa says:

    erh bish ene toriin erchuud hamrinhaa caadhig harj tor tumnii erhi ashgiig nen terguund tavidag bailgui dee…yadarsan hun itgelteigee duusdag gedeg

  17. gankhuyag says:

    Энэ “төрийн эрчүүдэд” итгэдэг Тан шиг хүн байлгүй яахав. Яг одоо бүх төрлийн судалгааны дунджаар монголчуудын ердөө 3-5 хувь нь “төрд” итгэж байна. Олон улсад бол энэ үзүүлэлт 25-20-иос доошлоход “үхлийн хэмжээ” гэж үздэг. Таны “гэгээн төрдөө” итгэхийг боль гэх эрх надад байхгүй, харин энэ блог бол “итгэх эс итгэх” асуудал биш, харин баримт судалгаа, шинжлэх ухаан ярьдаг блог гэдгийг сануулах эрхтэй гэж санана…

  18. delgermaa says:

    ganaa ahaa 400 000 hun ard chini baina, za yahav tal ni baig; ih huch shuu dee, ta ih hurald neree devshuulehgui um uu???? tor niigmiig “deer dooroos ” hamt shinechleh heregtei bish uu???

  19. delgermaa says:

    medeej bodit baidalig medrehee baitlaa “itgeltei” zuuraldah um bol JINHENE ERSDEL bizee, gehdee minii “YU HUSEH”-s iluu “YU hiij boloh” ni iluu chuhal uchir tani BLOKoor saatna hariu haih um

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: