ДУРААРАА ЖИРГЭЖ БОЛОХ УУ
2012/04/03 15 Comments
Монголчууд “дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ” гэж ярьдаг. Энэ “дунд чөмгөөрөө жиргэнэ” гэдгийг ойлгодог хүн Монголд л лав байхгүй. Сүүлийн үед интернет нэвтэрч twitter, facebook гэж нэг сайхан юм гарав. Манай залуусын гол цаг тэнд өнгөрч байна. Манайхан баруунд хэвлэл мэдээлэл, интернет ёстой чөлөөтэй гэж боддог юм шиг. Ёстой горьдов оо. Барууныхан бусдыг л эрх чөлөөтэй бай гээд баадуудаад байдаг болохоос өөрсдийнх нь “эрх чөлөө” гэж ёстой “авахын танаггүй”. Тэд манай “монгол туршлагыг” судалсан нь хамаагүй дээр. Манайд “эрх чөлөө” л байна, даанч “өөр юу ч байхгүй” нь сайхан даа. Ингээд жишээ авъя.
Саяхан хөл бөмбөгчин Фабрис Муамбе-г арьс өнгөөр нь муулаад “твитдээд хаясан” англи оюутан Лайам Стейсийг шүүхээр оруулж 56 өдөр шоронд хийхээр болжээ. 21 настай энэ залуу шүүхийн танхимд цорхирон уйлсан боловч нэмэр болсонгүй. Тэнд шүүх бол шүүх байдаг аж.
“Ньюкасл” багийн дэмжигчдийг зохисгүй үгээр дайрсан твиттерч Питер Коупленд гэж нэг лайтай нөхөр 4 сар шоронд “залрах” болжээ.
Хөл бөмбөгч байсан Стэнли Коллиморыг бас л арьс өнгөөр нь ялгаад “жиргээд хаясан” хуулийн оюутан нэг баагий 2 жил засан хүмүүжүүлэх ял авчээ.
Дандаа твиттерүүд ингэж балраад байгаа юм биш аж. facebook-ын сайхан гарууд тэднээс юу гэж дутаж байхийм !
Нэг facebook баагий “Smash down in Northwich Town” уулзалт нээж, өөр нэг баагий энэнд нэгдэхийг хүсэгчид цуглахыг уриалан дууджээ. Энд “Northwich тауныг цохъё” гэснийг бодоход нэг бодлын гэм халгүй, нэг бодлын “бүх олигархууд” нь тэнд цуглачихсан, манайхаар бол “засгийн газар” нь байсан бололтой. Ингэвэл бараг “зөв” ч юм шиг. Ердөө иймхэн “юм” хийсэн гэж шүүхээр мань хоёрт тус бүр 4 жилийн ял өгчээ.
Донкастер хотын Пол Чэмберс гэж нэг facebook сэтгэл нь тавгүй үедээ: “Робин Гудын нисэх буудал хаагдсан. Та нарт долоо хоногийн хугацаа өглөө. Дараа нь дэлбэлнэ, хэлтэрхийгээ ч цуглуулж чадахгүй шүү” гээд “аваад хаяж”. Шоронд ордгийн даваан дээр сэтгэл зүйч энэ тэр болж байж 1000 евро-оор торгуулаад салж. Их “азтай” эрээ.
Энэ баруунд чинь шүүхийг доромжлох нь битгий хэл, шийдвэр гарахаас өмнө шүүхийн талаар юу ч донгосч болдоггүй эд аж. Хөл бөмбөгчин Жон Терри гэгч шүүхээр шийтгүүлэх гэж байсан аж. Гэтэл найз хөл бөмбөгчин Жой Бартон энэ үйл явцыг нь “тайлбарлаад” найзаа өмөөрөөд “жиргэчихсэн” чинь өөрөө шүүхэд дуудагдаад сүйд болж байна. Манайд энэн шиг 7 сарын 1-нийг “тайлбарласан” хүнийг шийтгэнэ гэвэл ч ёстой дүүрлээ л дээ. Төв цэнгэлдэхээрээ нэг том шорон хийж аваад автобус баазаа шоронгийн бааз болгож байгаад бүгдээрээ л наадамд явж байгаа юм шиг шорон руугаа явдаг байх даа. За ингэж “мөрөөдөөд” ч яах юм билээ…
Бас нэг нөхөр крикетийн хуучин багийнхаа нөхрийн гэрээний талаар “илүү юм” твитэрдээд 90.000 евро-д уначихаад сууж байх жишээний. Хүн гүтгэсэн юм гэнэ…
Энэ чинь зөвхөн сүүлийн 2 сар гаруйн “гэмт хэргийн” мэдээ. Гэхдээ миний “олсон” нь энэ. Цаанаа хэд байх бол гэж төсөөлөөд үзэх гэтэл энэ муу толгойд багтахгүй шинжтэй.
Ний нуугүй хэлэхэд миний хувьд бол “арай л чанга” санагдаад болдоггүй дээ. “Ганц муу” твитийн төлөө шүүх мүүх болоод юун сүртэй юм гэж бодогдож л байна. Монгол хүн болохоор ингэж “өрөвдөж” байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ бодууштай л юм…
Тэгээд залуучууддаа энийг зүгээр л сонирхуулъя гэж бодсон юм. Юу дуртайгаа хийхийг “эрх чөлөө” гэж иргэд нь ойлгодог, эрх мэдлийг “дээд эрх чөлөө” гэж төр, албан тушаалтнууд нь ойлгодог бол ардчилсан шударга нийгэм байх суурь үндэс байхгүй болно. Энэ утгаар бол Та бид хамгийн эрх чөлөөгүй ард түмэн л дээ. Харин үүнийг бол жич ярина…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 04.
UNEN.Zaluuchuud mini ta nar bugdeeree bitgii uls turch boloo.Ehleed naad tolgoigoo sain tseneglee,unsh,uz,sudal,dugnelt hiij sur.Mongold shuuh bgaa yum shig.Herwee jiriin irgen bi shuugchiin umnuus garaa zangawal law l HORIH yal awch l taarna.Gehdee mongold SHUUH baidag,ugui 2iig songuuliin umnu haruulah baih gej jiriin irgenii huwid itgej bna.Songuuli muu talaaraa zugeer ch yum shig,Law l bi songuuliin daraa sain,saihaniig olj harsangui udii hurlee.Uurtuu l gomdohoos.Boloogui ene songuuliar MANAN gaas hagtsaj chadanaa gej itgel duuren bgaa shuu.AMJILT AMJILT AMJILT
BARUUNIIHNII BUSDAD ZAAVARLAAD BDAG UMNUUD NI OORSODOD NI OGT BDAGGUI OORSDOO TIIM UILAJILLAGAA HIIDEGGUI UM SHIGEE
oort ni baihgui zuiliig busdaas shaarddag komplex bna
Энэ баруунд чинь шүүхийг доромжлох нь битгий хэл, шийдвэр гарахаас өмнө шүүхийн талаар юу ч донгосч болдоггүй эд аж. БАРУУНХАН ИЙМ ЖИЖИГ ЗҮЙЛ ДЭЭР ШУДАРГА ЦАРАЙЛЖ ШОУ ХИЙХДЭЭ МАСТЕРУУД ШҮҮ ШАЛ ӨӨР ЗҮЙЛҮҮД ТЭДНИЙГ ИНГЭЖ ШУДАРГА ЦАРАЙЛАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛГООД БАЙГАА ХАРИН ТЭД ТОМ ЗҮЙЛ ДЭЭР БОЛ ГОНЖИЙН ЖОО ДОО ХҮНИЙ ЭРХ АРДЧИЛАЛ ГЭЭД ЯВЖ ӨГНӨ…………Smash down in Northwich Town – Нордвич дүүрэгт нь (очоод) будаа болгоод өгье гэсэн үг дээ Та бид хамгийн эрх чөлөөгүй ард түмэн л дээ Энэ бол түмэн үнээн АМЖИЛТ ХҮСЬЕ
дунд чөмгөөрөө жиргэх гэж нээрээ юү гэсэн үг вэ?
ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮМҮҮС ЯМАР УВАЙГҮЙ ЖУДАГГҮЙ ЁС ЗҮЙГҮЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ 4 “БААТАР”-Г ШҮҮХ ХУРАЛД ЦАГДАА БОЛОН ӨМГӨӨЛӨГЧ НАР НЬ СААД ХИЙЖ БАЙГААГ ХАРАХАД ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. ИЙМ ДАРГА НАРААР ЦАГДААГ УДИРДУУЛЖ, НЯМДОРЖООР ЯАМАА ЭЗЭГНҮҮЛЭХЭЭР ОДОО ЯАНА? ЖИРИЙН АРДЫН ХХҮХДИЙГ ШУУД Л АЧИНА ШҮҮ ДЭЭ???? ҮҮНЭЭС САЛАХЫН ТУЛД ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ УИХ – Д СОНГОЁ
ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭХ=ТЭНЭГТЭХ
Сайхан бичиж ээ, амжилт хүсье.
Huue Ganaa akhaa tanii bichsen tsahim argaar songuuli yavuuldag orn gants Estonia baina geh met iin tuhai niitlel chini heden sard garlaa tuuniiig chini hevleld tavij bolokh uu
миний эрх, эрх чөлөө чиний хамрын үзүүрээр таслагдна. Үүнээс цааш давбал эрх, эрх чөлөөний үндсэн ойлголт утгаа алдна. Энийг л манай залуучууд ойлгочих хэрэгтэй юм гэж би хувьдаа боддог…
2011 оны 12 дугаар сарын 24-нд “Юун электронсог юм” өгүүлэл бичиж, сонгуулийг луйваргүй явуулах арга надад байгаа, асуувал хэлж өгнө гэдгээ тодорхой хэлсэн. Одоо болтол хэн ч асуугаагүй болохоор гарцаагүй луйвар болно. Энэ өгүүллийн сурвалжийг иш татан нийтэлж болно.
irgediin maani yadahnee 30-40 huvi ounlag , setgedeg, irgenii uureg hariuclagiin uhamsartai bolchihvol …mashintai mashingui sanalaa ogno, sanalaa bulhiagui toolno, hyanaltaa tavina…ihenhi irged sharikovin sethuutei baihad “barigdashgui oshoon avagchid” naadah um daa…
Бидний эрх чөлөөний ойлголт жоохон өөр шүү дээ. Дээрээс нь угийн дэл сул сайхан гарууд чинь эрх чөлөө гээч юмыг чинь хог шороотой хутгаад тэр гэж танихааргүй болгочдог болтой. Хүүхдээ гэрт нь хаяад явсан бол сургалтад мөнгө төлж суухаас эхлээд олон хариуцлагын механизм ажилж эхэлбэл өөр болно л доо. Миний багад хажуу айлын эхнэр нөхөр 2 хүүхдээ гаднаас нь түгжээд алга болсон чинь хүүхдүүд нь шатаад үхчихсэн байж билээ. Гэтэл хөөрхий аав ээжийг өрөвдөөд захиргаанаас гэр барьж өгөөд мөнгө төгрөгөөр туслаад сүйд болсон сон. Хүнийг ийм байдлаар хариуцлагатай байхыг хөхиүлэн сайшааж ирсэн шүү дээ. Элдэв дүрэм журмаа эхний ээлжинд болъё гэхэд хууль шигээ мөрддөг болчуул мангар том зүйл болно доо.
Барууныхныг хуулиа чанд сахисных нь төлөө бид тэднийг шоу хийж байна гээд яриад сууж байна гэдэг бид ч мөн ногооноороо байнадаа.
Миний эрх чөпөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана…………. бодит амьдралд ч виртуалд ч адил