ГАЛ ДЭЭР ТОС НЭМДЭГГҮЙ Л ЮМСАН…
2012/06/17 70 Comments
Уг нь би сонгууль гэсэн энэ балиар юманд нь оролцохгүй гэж бодож байсан юм. Яагаад гэвэл нэгийг нь шүүмжлэхээр нөгөөгийх нь “талын хүн” болчих гээд “их зовлонтой” байсан юм. Ингээд тэнэг хэрүүлд оролцож байснаас дуугай байя гэж бодсон санаатай. Аминдаа л нэг МАН-ыг шүүмжилсэн бол дараа нь АН-ыг гэхчлэн “тэнцвэр” барьдаг санаатай. Ер нь бол мэдээлэл, задлан шинжлэх боломжтой, чадвартай сэхээтэн хүн нийгэмд ямар нэг үүрэг хүлээдэг гэж би ойлгодог юм ш дээ. Тэгтэл манай тэргүүлэх сэхээтнүүд хүртэл “тэнцвэрээ” алдаж эхлэв. Үүний тод жишээ нь Баабар болно. Энэ тухай өгүүлсү.
Баабарын сонгуулийн “онол”
Сонгууль дөнгөж эхэлмэгц Баабар “Ялагдах эрхгүй сонгууль” гэсэн лут “онолын” өгүүлэл бичив. Агуулга нь АН гэж цэвэр, ариун сайхан амьтан, МАН гэсэн бузар булай амьтанд 20 гаруй жил дарлуулж ирсэн. Одоо бол яасан ч ялагдаж болохгүй гэнэ. Тийм эрх ч байхгүй гэнэ. Би байтугай монголын бүх ард түмэн энэ хоёр намын холбоо сүлбээг сайн мэднэ. Ийм атал ардчилал, АН сайхан гэсэн хуучин дуугаа дуулахын хэрэг юусан билээ. Миний ойлгож байгаагаар хоёулаа л адилхан новш ш дээ.
Энийг нь мэдэж байлаа ч гэсэн би Баабарыг шүүмжилж ёстой болохгүй байлаа. Түүнийг шүүмжилбэл МАН-ыг өмөөрөгч, коммунист гэсэн “сум” гарцаагүй ирэх байв. Миний хувьд Баабар мэтээс айгаад байх юу ч байхгүй, зүгээр л хэрүүл дээр хэрүүлийн нэмэр биз гэж бодоод хэлээ хазаад өнгөрөв.
Энэ онолын өгүүллээ олон сайтуудад хувилж, олон хоног тавьж гайхуулав. Тэгээд хэн ч юу ч хэлэхгүй болохоор улам даврав. Тэгээд дөнгөж сая “Дөрвөн оны сонгууль” гэсэн удаах өгүүллээ бичив. Харин энэ бол “онол” биш, харин ардчиллаас урвасан гэмт хэргээ нуусан түүний “нохой зан” -гийн нотолгоо болно.
Нотолгоо…
“Дөрвөн оны сонгууль” өгүүллийн ихэнхи баримт сэлт үнэн юм. МАН (тухайн үеийн МАХН) сонгууль луйвардсан, гаднын пиарчид авчирсан, сурталчилгаагаа хэтрүүлсэн, ялагдсан, луйвардсан энэ тэр бол бүгд үнэн. Тэгээд юу гэж ? Баримтыг санаатайгаар дутуу авч, нэг тийш хүчтэй гуйвуулбал чамд “үнэмшдэг” тэр ерээд он чинь өнгөрсөн, Баабар аа…
Одоо үйл явдлыг дэс дараагаар нь авч үзье.
Дөрвөн оны сонгуульд “Эх орон-ардчилал эвсэл” орсон. АН нь М.Энхсайхан даргатай, “Эх орон” нам нь Б.Эрдэнэбат даргатай. Тэд Баабарын хэлдгээр ялсан. Ялсан мөртлөө яагаад ялагдсан юм ? Энд Баабарын заль мэх эхэлж байна.
Яагаад гэвэл “Эх орон” намаас нэр дэвшсэн тойргуудад АНУ-аас дөнгөж ирээд байсан Ц.Элбэгдорж “Нүүх үү, үлдэх үү ” гэсэн хөгийн лекц шиг юм уншиж, ноён Баабар өөрийн биеэр “Эх орон-ардчилал” эвслийг хорлон сүйтгэх ажил хийсэн. Ингээд “ардчилал” ялагдсан юм…
Ц.Элбэгдорж, Б.Баабар хоёр туслаагүй бол, тэр хоёр МАН-тай хуйвалдаагүй бол ардчилал гарцаагүй ялах байсан…
МАН-ыг яаж л бол яаж муу хэлж болно, харин өөрсдийнхөө урваж, хуйвалдсаныг хүртэл МАН-аас болсон гэвэл ёстой хуцваа л байна. Та нар өөрсдөө ардчиллыг худалдсан. Худлаа гээд үз л дээ. Хэрэв надтай маргах гэж байвал “урвасан” тоо, “буцсан” тоонуудыг чинь би он сар, өдрөөр нь ч гаргаад өгч чадна. Баабар өөрөө ичихгүй бол тэр шүү дээ…
Баабар “онол” ярихдаа бараг миллиметрээр хэмждэг шахуу юм ярина, улс төр бужигнахад шохойгоор зурж эхэлнэ, сонгууль болоход сүхээр цавчина. Ийм адгийн зантай байж болохгүй ш дээ…
Та бид энэ нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Энэ нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх явдал. Хэрэв ноён Баабарт нэг нь “сайхан”, нөгөө нь “муухай” харагдаж байгаа бол судлаач надад хоёулаа, бас дээрээс нь үүнийг ятган бичиж буй Баабар бүр ч муухай байна.
Ядахдаа “гавъяагаа” дурсахаа боль л доо. Энэ үед Бат-Үүл, Баабар хоёр л “тэмцэж” байсан гэж хэлэхээсээ ич л дээ. Миний мэдэхээр олон хүн тэмцэж байсан, тэгсэн чинь одоо зөвхөн Баабар, Бат-Үүл хоёр л “тэмцсэн” болчихдог юм байна. Ухаандаа ноён Баабарыг цагдаа “зүгээр” л дуудсан бол намайг шүүхээр шийтгэж байсан. Тэгэхлээр Баабарынхаар бол би гэдэг хийх юмгүй нөхөр зүгээр л шийтгүүлж байсан юм байна, тэмцээгүй юм байна. Энэ нь ч гэсэн Баабарын “түүх бичлэгийн” арга мөн л байна…
Яахав Баабар өөрөө л мэднэ биз, би онолоор ч, практикаар ч, улс төрөөр ч, ёс суртахуунаар ч байлдахад бэлэн байна.
Яагаад гэвэл би ялагдаж, хөөгдөж, хэлмэгдэж явсан болохоос урваж шарваж, худал хэлж байгаагүй…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 17.
bitii shaalda chi.
Ингээд байвал ёстой орвонгоор чинь “шаана” шүү. Чи л салхинд нь үхэх байх. Одоо би баримтгүй, намайг доромжилсон коммент болгоны хариуг “үржүүлж” өгөх болно. Тэгээд хэн хохирохыг нь харах уу ?!
tanii chig handlag uzel bodol taalagddag shuu.
MAN – AN yalgaagui shd ugaasaa.
1rt bichsen nohor baabar ooroo bhaa ha ha man an 2 deeguuree mash dotno tevreldsen heveer bga songuuliar salj bui dur uzuulj bga bolovch hamgiin deed tuvshinii tom garuud ni nyagt holbootoi ene ni muu zuil bish bolovch ene holboogoo uls eh ornoo hogjuulehed ashiglah bish hamgiin buruu muuhaigaar ashiglaad bh um tegeed odoo yahav ard tumend songolt bii gej uu manan g songohgui 3dagch iig demjih uu getel nogoo 2soo ch 7n dor enhbayar osh honzon hanhluulsan mahn zuudend ormoor songolt huleej bdag ard tumen bid songoltgui um bishuu geed songuulia ogohgui baiya geheer 4 4n jileer evluuldeg bolchihson toroo yaj emhluulj odor tutmiin amidralaa heviin yavuulah ve zambaargui torgui bolchihvol tertei tergui eniig ni anaad suuj bui gadaad dotoodiin torol buriin zorilgot hesgiihen uuhailan mongol orniig samarch hayah bizee teheer songuuli hemeeh jujig gedgiig medseer baivch erhzuit toroo baiguulj avya gej bodood ali 1 oortoo taalagdsaniig ni zurah l bolj taaraad bndoo
Сайн байна уу Ганаа судлаач аа. Үнэн зөв, бодитой, баримттай, судалгаа, онол, практикийн өндөр түвшинд хийгдсэн нийтлэлүүдийг нь уншиж танилцах дуртай байдаг.
Ардчилсан намын өндөр албан тушаал хашиж байсан хүнтэй 2008 оны сонгуулийн дараа уулзаж байсан. Тэр хүн надад юу хэлж байсан бэ гэвэл “…..Ард түмэн болон намын жирийн гишүүд Ардчилсан нам, МАХН/хуучин нэрээрээ/ хоёр нь дээд түвшиндээ 1 нам болоод 10 гаруй жил болсон. Нэгдсэн нэг бодлого, наймаагаар бүх зүйл явагддаг. Түрийвч ч нэгтэй.Манай намаас ч тэр нөгөө намаас ч тэр юу ч гарахгүй. Юу нь ардчилал вэ хө, тийм зүйл манай намд байхгүй юм чин Монгол Улсад юу гэж байх вэ дээ, юу гэж бий болгох вэ дээ… Тэгэхлээр чи, үүнээс хойш энэ нам нь илүү, энэ нам нь дутуу гэж битгий хэлж бай даа… ” гэж захиж билээ. Үнэндээ, бодоод байхад Ардчилал гэсэн нэрийн дор энэ нам 20 жил амьдарлаа даа. Эднийг сонгохгүй бол ардчилал аюулд учрана, эдэнгүй бол монгол ардчилалгүй болно нь ч гэх шиг. МАН-тайгаа яг адил. Ялгарах зүйл байхгүй. Гуравдагч хүчнийг МАН-тайгаа нийлж байгаад устгана. Шинэ цагийн коммунистууд гэж нэрлэмээр юм. Чухал чухал царай гаргаад худлаа ярина, хулгай хийнэ, ирээдүй цаг дээр ярина. МАН нь мөн адил. 90-ээд оны өмнө байсан коммунистууд эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байсан шүү хөө. Алдаа гаргавал хариуцлагаа шууд хүлээдэг, огцордог мөнгө идвэл шорондоо явдаг г.м. Хууль ямар ч байсан 100 хувь биш юм аа гэхэд 90-95 хувьтай тэгш л үйлчилж байсан юм даг.
Ардчилсан нам, Ардын нам хоёрын ялгаа, адил төстэй байдлын талаар хэлэлцүүлэг явуулмаар юм даа. Энэ хоёр намын он, оны сонгуулиар амлаж байсан мөрийн хөтөлбөр, уриаг мартсан байна, бидэнд сануулж өгч туслана уу. Энэ хоёр нам байгаа цагт Монгол Улс, монголчууд нар харахгүй ээ. Шинэ цагийн МАХН мөн л адил. Албан тушаал олдоогүй, гомдож цөхөрсөн улсууд. МАНАН-ын араас явж буй нам гэж харагдаад байх юм.
Хүндэтгэсэн,
“…..Ард түмэн болон намын жирийн гишүүд, Ардчилсан нам, МАХН/хуучин нэрээрээ/ хоёр нь дээд түвшиндээ 1 нам болоод 10 гаруй жил болсоныг мэдэхгүй ээ” гэж уншина уу.
1945 оны дайны дараа нэг Америк нөхөр ҮЗЭЛ СУРТАЛаар л тухайн орныг өөрийнхөө эрхшээлд оруулж болохыг хэлсэн бдаг юм.харин одоо бүх том гүрнүүдийн бодлого гэхэд болно.Харин энэ бодлогыг сайн биелүүлж бгаа нийтлэлчийг Баабар гээд хэлэхэд нэг их хол зөрөхгүй.Баабар хүн шиг л амьтан болохоор ДОЛЛАР хэрэгтэй биз дэ.Зэнээ агсан нэгэн удаа “Монголын гал голомтыг шалдан банди нар хэд хувааж бна.Баабар,Элбэгдөрж,Батүүл нар чинь ардчилсан хувьсгалын үр дүнг хувалз мэт сорсон адгийн шаарнууд шүү дээ” гэж хэлээд удалгүй сэжигтэй нас барсан бдаг юм.Баабарын “түүх бичлэгийн” арга нь зөвхөн үзэн ядалт гэдэгт би лав л эргэлзэхгүй бна.Энгийнээр бол баабар өт судлаач шүү дэ.МАНАН гэж бие,биенийхээ харыг гайхав гэгчээр… Ганаа та лааз өшиглөөд явж бгаа өт судлаачтай маргавал тэр нөхөр таны хаана ч хүрэхгүй гэдэгтээ би 100 хувь итгэж бна.Эцэст хэлэхэд МАНАН гийн нөхдүүдэд ичих булчирхай байхгүй гэдгийг Монголын ард түмэн маш сайн мэдэж бгаа шүү дэ.Ганаа танд эрүүл энхийг хүсье.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
Yostoi zagatnasan gazar maajiw! Ganhuyag guaid talarhya!
Baabar gej Mongoliin erh ashgaas urwagch, tumnii olon bankuudiig “reform” nereer Lu.Bold, Golommt banknii hujaa Bayasgalan nartai huiwaldaj idsen hulgaich, Mongolchuudiig dandaa hagaralduulj baidag hyatadiin hutguur, Oyu-Tolgoig Kanaduudad sul uguh zamiig zasch niigmiin tarhiig ugaasan uwaigui amitan, Mongolchuudiig undestniig muhuuh hariin bodlogoor Elbegdorjtoigoo hamt atom tsumiin ayuliig magtan duulagch! Hudlaa geed umuuruh hun baiwal ner usaa tawij baigaad hun shig yariarai!
Munkhtur
За даа одоо ч Баабарт үнэмшээд түүнийг агуу нийтлэлч гэж хошуурагчид ховордоод үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай байдаг гэтэгт итгэдэг хүмүүс олширсоор байх шигээ.Баабарынхаар бол бүх авилгачид МАН-х юм байна л даа.Гэтэл ардчилсан хувьсгал ялангуут улс орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байсан улсын том том объектуудыг хувьчлал нэрээр гадны зөвлөхүүдийнхээ заавраар үнэгүйдүүлж өөрсдөө эзэн сууж хөлгүй баяжих сууриа тавиагүй гэж үү? Авилгачид баяжаад байна ард түмнийг цөлмөөд байна энэ сонгуулиар ардчилсан намыг л ялуулж эднээс салахгүй бол эх орон маань ёроолгүй ангалд унах нь байна гэж сөөнгөтөөд бархираад байхын оронд ардчилсан намынхаа “бэрдүүдээс” яаж салахаа ярихгүй яасын? Энэ хоёр нам бие биенээсээ дээрдээд байх юм огт байхгүй нэг тэрэгний хоёр дугуй л гэсэн үг.Баабартангууд өөрсдийнхээ эрх мэдэл албан тушаал байр суурь эдлэж хэрэглэж байгаагаа хөндлөнгийн нүдээр нэг хараасай,МАН-хнаас юугаараа дутуу гэж,нөгөө ” хоёр хар хэрээ биенийхээ харыг гайхав” гэдэг шиг.МАН,АН хоёр түрүүчийн сонгуулийг дараа хамтарсан засгийн гарзар гэгчээ байгуулж “өвөр түрийдээ ” орон байж улс орныхоо аль өнгөтэй өөдтэйг цөлмөөгүй гэж үү, аяа Баабар авхай яасан худлаа яринаа,аан Бид сонгуульд ялах хэрэгтэй нь туйлын үнэн харин авилгач ардын нам ардчилсан нам хоёроос аль алинаас нь салж ялах хэрэгтэй болов уу. Үнэнийг дандаа нуун дарагдуулж байдаг аливаа багийг ховх татан хуулж хаядаг судлаач Танд баярлалаа,Танд амжилт хүсье!
үнэн үгэнд хүн дургүй,үхэр унасан хүнд нохой дургүй. Ганхуягаа би үргэлж дэмждэг шүү.
Баабар бол бүхэл бүтэн үеийн оюун санааг “алж” итгэл үнэмшлийг хулгайлсан. Монгол түмний оюун санааны ертөнцийг хагарал бутралд оруулж нэгдсэн удирдлагагүй болгосон нүгэлт хүн. Үүнийгээ яаж хийдэг вэ?
Залуу үеийнхний нэн шаардлагатай, сонирхлын төвд байгаа нэгэн сэдвийг сонгож авна. Эхлээд тухайн сэдвээ нийт масст таалагдах байдлаар сонирхолтой шинэлэг хэлбэрээр бүтээнэ. Дараа нь ХАРИЙН ҮЗЭЛ СУРТЛААР нэвт хучиж төөрөгдөлт оруулна. Эцэст нь өөрийн улс төр эдийн засгийн бүлэглэлийн явцуу эрх ашгийг ШУРГУУЛЖ ӨМГӨӨЛЖ байгаа гэмгүй хүний дүрээр НИЙГМИЙН ОЮУН САНААГ АЛЖ хагалан бутаргадаг. Энэ нь хамгийн том нүгэл байдаг.
Хятад өөрийн түүх онцлогоос урган гарсан ЛУУ хэмээх үзэл суртал – эдийн засагтай байдаг. Япон Солонгос Тайван Вьетнам зэрэг улс өөрийн түүх онцлогоос урган гарсан БАР хэмээх үзэл суртал – эдийн засагтай байдаг. Орос өөрийн түүх онцлогоос урган гарсан БААВГАЙ хэмээх үзэл суртал – эдийн засагтай байдаг.
Монгол өөрийн түүх онцлогоос урган гарсан ЧОНО хэмээх үзэл суртал – эдийн засагтай байх ёстой. Баабар ХАРИЙН БУЮУ БАРУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛ-аар ЧОНО ҮЗЭЛ СУРТАЛ , ЧОНО ЭДИЙН ЗАСГИЙГ АЛЖ БАЙНА. Монголчууд БӨРТЭ ЧОНЫН удам билээ.
Монгол Ардын Нам = Долларын төлөөх КОКA КОЛА нам
Монголын Ардчилсан Нам = Долларын төлөөх ПЕПСИ нам
МАХН = COCA COLA diet for $
WWW UBMAN MN
Америк баримтат кино үзээрэй. HACKING DEMOCRACY хэмээх Монголчилбол АРДЧИЛЛЫГ ХАКЕРДАХ НЬ гэсэн нэртэй америк баримтат кино. АНУ-д үйлдвэрлэсэн санал тоолох автомат машины будлиан ба сонгуулийн шинэ луйвар
Уг баримтат киноны 1 цаг 11 минут 00 сек-с 1 цаг 17 минут 00 сек-ын бичлэг нэг талаас АЙДАСТ автуулж нөгөө талаас ЭГДҮҮЦЭЛ хүргэж дараа нь хөндлөнгөөс харахад АМЕРИК эмгэнийг ӨРӨВДӨХӨД хүргэлээ.
WWW UBMAN MN
Saikhan baina unshigdaj baina baabariig unshihaas zalhaj baina tenii teneg yumiig hun unshuhaa baisan bainoo, yamar shantajchin8 enkhbayariaar ih zanimaaldsan l daa niigmiig erguulj chadsanug ni tegeed demii baisan yum shuuh gazar ni shuuh l baisan elbegdorj bol bur avah yum baihgui l dee, thank you Ganaa ahaa
Хохь чинь Ганхуягаа тогтсон үзэл бодолгүй гуйвсан чиний л хохь
Hun yu chadna tuugeeree amidardag, Baabariin huvid niitlel mungunii ajil mungiig ni avsan hun chini magtana uu gehees muulahgui sh de. Oyu tolgoi zahialgaar bichij l bsan. Iimerhuu zuild accent ugulgui mongol hunii avch geehiin uhaanaar handdag hetiidvel hen ch toohgui, bi Baabariig tanias tsuuhun unshigchtai gej bodohgui bn bas haritsuulmaargui bn ta 2 parillel bas unique. Tand amjilt
Миний үзэл бодол энэ блог. Энд бүх юм тогтсон, бүгдээрээ ил байгаа. Хэрэв чам шиг лалар эндээс ямар нэг зөрчил олбол би ихэд баярлана. Гэхдээ чам шиг дураак намтайгаа нийлээд ч хойт насандаа ч олж чадахгүй. Энийг тогтсон үзэл бодол гэдэг юм…
eostoi zow hariu ogchee, niigmiin omno huleesen uureg, hariuclagatai uureg gej bii, uneheer baabar humuusiin tolgoig erguulehdee nugelgui garamgai
ta man-iin gishuun bolson gesen unen uu . namiinhaa toloo duugarch baigaa gej oilgoj baina . hariu
Миний нийтлэлийн 70 хувь нь МАН-ыг шүүмжилсэн байгаа. Тоо мэддэг юм бол тоолоод үз. Ер нь Та нар намайг ухаад юу ч олж долоохгүй, наад “атга” тархины чинь хэмжээ дутна. Та нар намайг “намд элсүүлэхээс” өөр юм “олж” чадахгүй. Та нарыг намтай юутай хээтэй чинь би басаж байна. Чаддаг юм бол олчихооч…
hundet sudlaach seheeten ahda mash ih bayarlalaa iim humuus bga tsagt mngol orond ardchilal shudarga yos irne gej itgel turjbn aa baabar metiin huurmag seheeten ner luivarchid sonotugeii
uneher ene hunii hamgiin chuhal hamgiin une tsenetei niitleliin neg bainaa ehnbayar chuluunbat narin luivrig ilchilsentei agaarnegn chuhal zuilbolje enehu niitlel
Баабар ч яахав, Цаана нь хэн хэн байгаа гэж бодож байна. Цээгий Ээгийнүүд, Анх ч учираа олохгүй уншдаг л байв.. гэж
МАН-АН хоёрын “эвцэлд” орсон талаар, коммунист нам, ардчилсан нам хоёр хэрхэн нэгэн хөнжилд шургаж дэлхийн түүхэнд байгаагүй “гаж” түүхийг бичсэн талаар ингээд нэг бичээд өгөх хүн гараад ирдэг нь юутай сайн хэрэг вэ. Би ч чадлынхаа хэрээр л бичиж байсан боловч хүнд төдийлөн хүрч чадахгүй байв. Энэ удаа нэлээд өргөн хүрээтэй хүрсэн байхаа гэж найдна. Тэр ч утгаараа баярлаж байна. Ганцхан зүйл л зовоож байна. Тэр бол дахин МАНАН үүсчихвэл яанаа. Ганцхан зүйлд найдаж байна. Энэ хугацаанд монголчууд сонголтоо хэрхэн хийхэд суралцаж авсан байхаа гэсэн хүжийн галын дайтай гэрэл юм. Гэвч 100 лампын чийдэнтэй тэнцэх хэмжээний агуу сайхан гэрэл ч байж мэднэ. Харах л үлдээд байх шив.
Халх голийн хурсунд 90 баатар нойрсож байна.
Тэд быгдээрээ наранд зохиулж нас бартсгаасан юм Энэ бол Баабараас гаралтай.
ta ali namiin gishuun be
zaluusaa, end hamgiin gol sanaa ni: Та бид энэ нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Энэ нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх явдал…eniig olon dahin unhij, bodoj, oilgohig hus’e…niigmiinhee omno irgediin yadahnaa 50 huwi ni oorsdiin uurgee uhamsaaraa huleedeg, hariuclaga uurdeg bolchih um bol…
“Манай баасан” гэж таны нийтлэлийг олж уншлаа. Энэ нийтлэлд ямар нэгэн мөнгө тооцоо байгаа юу? Энэ нь таныг биш, Баасан авгайг хардаад байгаатай маань холбоотой юм. Тэр авгайг сайн танихгүй ч, сэтгэлд үл нийцээд байдгаа нуух юун. Ер нь иргэний хөдөлгөөн болоод, хувьсгал тэмцлийг удирдахад нэлээд зүрх зориг, тодорхой хэмжээний солиорлын түвшин хэрэгтэй байдаг уу? Би энгийн иргэн хүн шүү. Бас л нэгэн сөргөлдөгч, хэдэн намын бөөс мэтээр бодож болохгүй. Үнэн хэрэгтэй.
29.Чамд зөвлөхөд сэтгэлд чинь үл нийцэж бгаа бол тэр хунтэйгээ уулзах хэрэгтэй.Гэхдээ чам шиг зориг,зүрхгүй аймхай,хулчгар амьтан чадахгүй харин чиний дэргэд бөөс бол амьтан шүү. Үнэн хэрэгтэй чи бол энгийн иргэн биш харин хутган үймүүлэгч хорт могой гэвэл та битгий уурлаарай!!! Ганаа танд эрүүл энхийг хүсье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
29-д. Баасангаас ямар юмных нь мөнгө авах юм ?! Би хэлээд байна ш дээ. Энэ Их Хурал монголын “буяныг” барах эсэх асуудал ярина. Энд Баасангийн судалгаа, эрч хүч, сэтгэл зүрхийг гүйцэх хүн байхгүй гэж. Харин олигархитай биш, Баасантай тэмцэнэ гэвэл ёстой солиорол…Чиний л хэлсэн үг шүү…
Thank you! Baabariig shuumjleh eruul uhaantai hun, tuuntei sanal niileh unshigchid Mongold bas baidag yum baina gedgiig harahad taatai baina!
baabar uuriiguu magtahaa martdaggui murtluu busdiig martah baitugai yuuch hiigeegui bolgoj bichsen ny ih haramsaltai. gehdee ter uguulel deer zasgiin gazar 300 saya dollar zeelj avsan gej bna. songuulid yalahiin tuld ulsaa hudaldlaa gej ene unen bol ih l ayultai yum bolj bna daa.
ta yagaad 27 -n hariultand hariulahgui baina ..dahin asuuya ,. ta ali namiin gishuun be
34.Сэдэв,гарчигаа эхлээд сайн харчихаад Баасан,Баабар 2-н хэний тухай яригдаж бгааг ойлгох хэрэгтэй байхаа.Уг үнэндээ би нэр дэвшигч Баасанг зоригтой дайчин,хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлж чаддаг мундаг тэмцэгч гэж бодож явдаг шүү.Харин цуг тэмцэж бсан бусад нөхдүүд бүгд л нам,эвсэлд элсээд дуугүй болоо биз дэ.Тэгэхээр нэр дэвшигч Баасанг Баабар шиг болохгүй гэдэгт итгэлтэй бдаг юм шүү. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
35-аа, хөлсний бичээч ээ, чи балай юм уу, хаашаа юм ?! Чи гурав дахиа асуулаа, би илжиг ч ойлгомоор хоёр удаа хариуллаа. Энэ балай асуултанд чинь би бараг сар тутам хариулж байгаа. Намайг нийтдээ 5-6 удаа “намд элсүүлж” байна. Би МАН-аас хөөгдсөн. Тэгээд шүүхээр шийтгүүлсэн. Ийм тохиолдолд чи л тэнэгээрээ намд элсдэг байх. Намгүй амьдарч болж л байна, гэхдээ муугүй шүү…Ер нь ингэхэд энэ новшийн намуудаар үхснээ хийхийм ?! Чам шиг хөлсний бичээч миний намд элсэх эсэхийг “мэддэг юм” биш. Чи байна ш дээ, чаддагаараа өөр сайтуудаараа тэнэж яв. Гэхдээ чамаас илүү ухаан муутай хүн нетэд нэг их олон байхгүй дээ…
38-д Би лав бие даан нэр дэвшигч Баасанг энэ сэдэвтэй холбож ойлгохгүй.Эрхэмээ танд л гэж хэлэхэд Баабар эрэгтэй,Баасан эмэгтэй бөгөөд цогтой тэмцэгч…Уучлаарай эцэст нь коммэнт бичихээр биш удахгүй уулзаад эрхэм тантай ямар ч сэдвээр ном хаялцахад бэлэн гэдгээ хэлэх бна.Би өөрөө таныг олох болноо.Одоо блогоо болон уншигчидаа хүндэлвэл танд баярлах болно. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
wpmongolia. Миний уншигчдын тоо буурах эсэх нь чамд огт патлийгүй. Би чамайг блог руугаа оруулахгүй. Ахиж орох гэж оролдвол би чамайг нохойн гөлөг болгоно !!! Миний блог чам шиг тэнэгүүдийн хэрүүл өддөг газар биш, энэ бол миний оюуны өмч. Энд юу байлгах, юу байлгахгүйгээ ганцхан би мэддэг юм. Сүүлдээ бүр байчихаад надад сайн хүн байж болохгүй нь шив дээ, ёстой хуцваа л байна…
сайхан юм бичиж байдаг танд баярлаж явдаг шүү. Мэдэхгүй олон юмаа энэ блогоос мэдэж авдаг шүү. Танд амжилт хүсэе. сайн сайханыг хүсэе.
40. Чи бол Монголын хамгийн арчаагүй,адгийн шаар,аймхай хулчгар новш!!! Эрдэмтэй мэдлэгтэй хун бардам,омогшиж амидардаг !!!.Судлаач Ганаа бидэнд их мэдлэг олгодог учраас бид бас хүндэлдэг юм.Дашбалвар агсан ” Амиддаа бие,биенээ хайрлаа…гэж мундаг хэлсэн шүү!!! Чи харин цонхоо онгойлгохгүй бол хорвоогоос халиж магадгүй шүү!!! Битгий атаархаж амидар өөрт чинь л муу шүү!!! Ганаа танд эрүүл энхийг хүсье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
yag unen heljee ganhuyag aa. baabar bol hen ih mongo ogsond ni tohiruulj tuuhiig guivuulsan zuil olniig bichdeg. baabar, elbegdorj,dorligjav.. metuud bol os honzongiin huudiinuud
GANAA AXAD ENE UDRIIN MEND XURGEY. BID METIIN BODOL, MEDEELELD UCHRAA OLOXGUI XUMUUST BODLOO CEGCLEX, UNENUUG XARICUULAX BOLOMJ OLGODOG TAND SAIXAN UG XELEX XEREGTEI. ZAAVAL XERUUL XIIXDEE GOL N BISH. NIIGMIIN XUGJIL GEJ UZVEL BID TERIIG L TUULJ BAIGAA CH UM UU, XYAMRAL GEJ UZVEL BID DENDUU URAGSHGUI BAINA. GEXDEE ARGA ZAM, BOLOMJ BAIX L ESTOI DOO. TAND SAIN SAIXNIIG XUSYE
ganaa akhaa bi mash ikh bukhimdaj bn aa. Kheden naizuudtaigaa niileed surgalt khij bgaa.Gekhdee khuukhdiin baiguulguudad bidnii temtsel deed ueiinkhenruugee temtseegui ee dood ueiinkhen 85 khoish onii zaluuchuudiig zuv khandlagatai bolgokhod chiglegdej bgaa.Durakuud yuch yarisan khog shaar met uzekh yum. Odoo dood ueiinkhenruugee khandaj zuv tuluvshuulekh ni bidnii uureg gej bodoj bn.Mongol khunii setgelgee odoo ymar bkh yostoi ve.Duu nartai khugjiltei engiin baidlaar surgalt bolgoj tuluvshuulekh gesiin chadakh yum maani ene l bn daa
taniig demjdeg shuu. Odoo mongol khunii unet zuil ymar bkh yostoi talaar zuvulguu uguuch. Ene songuuliig chutgur avaasai songokh khunch unendee alga uuchlaarai
ӨНӨӨГИЙН ТӨРД БАЙГАА, ЦААШДАА ДАХИН ЛУЙВАР ХИЙХЭЭР НЭРЭЭ ДЭВШУУЛЖ БАЙГАА МАН, АН – ЫН ХЭДХЭН ТООНЫ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, МОНГОЛ ОРНОО ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДАА С ЭНЭ СОНГУУЛИАР БУРМӨСӨН САЛЦГААЯ АА МОНГОЛ ТУМЭН МИНЬ ХЭДИЙ БОЛТОЛ ХЭДХЭН ТООНЫ УЛААН ЛУЙВАРЧДАД, ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧУУДАД, ГЭР БУЛИЙНХЭНД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ??? СУУЛДЭЭ ЛУЙВАРЧИД ЧИНЬ ӨӨРСДӨӨ, ӨӨРСДИЙНХӨӨ УР ТӨЛИЙГ, АХ ДУУГ, ХАМААТАН САДНАА ГАРГАЖ ДАХИН ЛУЙВАРДАХ ГЭЖ БАЙНА БОЛГООМЖЛОХ ТУН
та битгий ундуйцааай. хүмүүст тархины тэжээл хэрэгтэй болохоор уншиж байгаа шүүдээ хүмүүсийн нэвтрэх чадвар янз янз болохоор янз бүрийн зүйл бичих нь ойлгомжтой шүүдээь Гэхдээ Та яөв бичдэг Танд амжилт
Би Таныг сайн ойлгож байна. Миний блог тэнэгүүдийг ухаантай болгох зорилго тавиагүй. Харин нийгмийн дунджаас дээш боловсролтой хүмүүс эрэгцүүлж бодох, мэдлэгээ цэгцлэх, ухаарахад зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан, аналитик блог. Монголд үүнээс өөр аналитик блог байхгүй учраас би тэнэг буюу хөлсний бичээч нарыг блогтоо ганцыг ч оруулахгүй. Бусад хүмүүс ойлгохгүй байж болох ч би тэднийг сайн мэддэг юм. Бүр дотор нь орсон юм шиг мэддэг. Надад ч, Танд ч “янз янзийн юм” огт хэрэг байхгүй. Харин нэмж, баяжуулж, баримтжуулсан нэмэлт мэдээлэл хэрэгтэй. Тэр “янз янзын юмаа” тэнэгээрээ улс төрчид л сонсдог юм байгаа биз.
maxn heden suudal avah bol tanid bagtsaa baidag bolov uu?
Baabar guain bichseniig unendee ogt unshij bgagui yer ni unshya ch gdj boddoggui harin tanii niitleliig ehnees ni unshij ehellee. shimten unshnaa. td ene jil songuuli yaah ve ogoh uu yahu manai duuregt said Zorigt, setguulch Uyanga, oor hen bilee Nyamdavaa, Bayarsaikhan, Batbaatar hen hen ch bga yum bh shig bnalee. Hend ogohoo medehgui yum. ogohgui baiya geher humuus ogoh heregtei ene ter gehiin. yaaval dr ve?
ЕС асан Д.Бямбасүрэн
Оюутолгойн гэрээ хангалтгүй болсон. 30 жилийн дараа Монгол Улс 600 сая давсан долларын өртэй хоцрох нь гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрынхан тооцоолж гаргасан байна. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засгийн нэгдмэл орон зайг задлаад нэг хэсэг нь Монголын хууль дүрмээр явдаг , нөгөө хэсэг нь гадны хөрөнгө оруулагч бөгөөд Хятад улсын хууль дүрмээр явдаг, гурав дахь хэсэг нь алт зэсний эрэлчин Фрийдландын хуулиар явдаг хоорондоо зөрчилтэй үхэрийн бөөр шиг эдийн засагтай болох замыг тавьчихлаа. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд хүнд цохилт болно.
Сонгуулийн өнгийг харахад нүгэлээ хамт үүрэлцлээ гэсэн ч АН илүү санал авах байх. Гэхдээ засгийн эрхээ дангаар байгуулах хэмжээнд олонхи болж чадахгүй байх. Хуучин МАХН одоогийн МАН-ын байр суурь нэлээд суларч хариуцлага хүлээх ёстой. Ард түмнээ мэхэлж, инфляцид сөхрүүлж, ирээдүйгээ зээлийн барьцаанд тавьсан, газар нутгаа худалдсан гэх олон асуудлаар харицлага хүлээх болов уу. ИЗНН, МАХН-МҮАН эвсэл бүлэг байгуулах хэмжээнд орж ирэх байх. Гол өрсөлдөөн энэ дөрвөн хүчний дунд өрнөх болов уу.
ЕС асан Д.Бямбасүрэн
Эх сурвалж ::::::::: 24tsag.mn
Бямбасүрэн гуайн хэлсэн ортой л байх. Цаад эдийн засгийн суурь нь угаасаа эргэлзээтэй болчихсон ш дээ. Харин сонгуулийн хувьд гэвэл парламентад дөрвөн хүч өрсөлдөнө гэж хэзээ ч байдаггүй. Энэ бол бараг “хууль” шахуу даа…
Ганхуяг ах та сүүлийн их бухимдаад байх юм. Таны бичлэгийн хариуд Баабар ганц ч ган хийхгүй байгааг юу гэж ойлгох вэ? Эсвэл таныг үл тоож байна уу? Цаад чинь таныг бодвол массд нөлөөлөх хэмжээгээр хамаагүй илүү байгаа л даа. Яалтчгүй. Уншигчийн зүгээс харахад ийм байгаа. Сангийн сайд байхдаа хийсэн зүйл бол угтаа зөв л байсан. Тэгээгүй бол өнөөгийн Зоос, Анодшдээ.. Ерөнхий нуруун дээрээсээ хааяа нэг хазайж суудаг нь адуучны зан. Хэтэрхий цомбойгоод байвал .. мэргэн ахд загнуулах үг нэгээр нэмэгдлээ тэгээд…
Дуучин Сарантуяа, Ариунаа хоёрыг хооронд нь жиших боломжгүй. Мөн тэр хоёрыг дуурийн Долгор, саяхан шагнал авсан Э.Амартүвшин нартай жишвэл бүр ч утгагүй, Малыш аа. Баабар бид хоёулаа өөр өөрийн уншигчидтай. Би бол “эстрад” биш, “сонгодог хөгжим”. Иймээс миний уншигчид цөөн байж болох ч чанартай. Тэр Сангийн сайд байхдаа юу хийснийг нь чи биш, би мэддэг юм. Харин би хаашаа ч хазайдаггүй. Надад чам шиг “шал мангар” масс огт хэрэггүй, харин толгойтой, тэрэндээ “юм хийх” оюунт хүн хэрэгтэй…
Byambasurenguian ugend neg unen baina, ter ni HARIUCLAGA …gol ni teriig medreh, huleeh ni …
ganhuyag ta songodog hogjim gej ooriigoo saihan todorhoiljee ene yag unen bi lav unshigchiin huvid taniig umiig uneneer ni jinhene mongol sudlaachidiin henii ch erh ashigt tohiruulaagui zov shudraga mortloo sinjleh uhaanii uudnees analiz hiisen sudalgaanuudiig hiideg gej boddog
Ганхуяг ах та ганцаараа ш дээ.. таньд ганц энэ блог чинь л байна. Хичнээн хашгираад хананы цаанаас хуц гэж байгаагаас өөрцгүй. Надад бол тань шиг “толгойндоо юмтай” нөхдүүдээр юу гэж ч хэлүүлсэн юм сурчих хүсэл бол байна. Гэхдээ та бол төгс биш учраас санал бодлоо хэлж болно гэж бодож байгаа шүү. Та ч тэгээд таалсанаа үлдээгээд таалагдаагүйгээ устгачихдаг, сураагүй биш.
М. Идений Нарны домог уншаад халагладаг шиг нэг цагт таны бичлэгүүдийг уншаад ойлгоно гэж л найдахаас… орчуулгын болон өөр юм үнэхээр бичихгүй юмаа та нээрээ…
Чамд л ганцаараа мэт санагддаг байдаг байх. Чи энэ уншигчдын тоог хар. Ганц блог бараг хагас сая уншигчтай байвал Хятадад ч гэсэн баярлана. Чамайг сургаж байснаас циркийн нохой сургасан нь хамаагүй дээр. Тийм, би “орчуулгын болон өөр юм” бичдэг. Өөр юу бичүүлэх гэсэн дураак вэ, чи ?! Ингэхэд чи төр засагт өргөдөл бичиж байгаа биш, энэ блогт юу байлгахыг би мэддэг юм. Төр, хувь хүн хоёрыг ялгаж сурчихаад донгосч бай. Одоо чи зайл…
Малышаа жаахан ном унш,бод,сэтгэ,дүгнэлт хийж сураа. Чамайг ядахдаа 1-с 2 уншигчидтай блогтой бол би чамтай тэр нарны домгоор чинь маргахад бэлэн бна.Уг үнэнийг хэлэх юм бол тэр Баабар чинь судлаач Ганаад үг хэлэх байтугай өөдөөс нь нүдрүү нь харж чадахгүй нөхөр шүү дэ.Ингэж ойлгож чадвал чамд баярлах болно.Бидэнд хов,жив,худал,хуурмаг хэрүүл маргаан хэрэггүй!!! 469,064 бага тоо биш шүү!? Та Баабар ахынхаа блогтоо морил до!!! Уучлаарай! Харин дахин бидний блогт хулгайч нохой шиг шагахгүй бол маш их баярлах болноо. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ
Ene nuguu divtaat maani “bainashd” http://baabar.niitlelch.mn/content/3153.shtml
demjdeg hunee hamgaalahad uy ni buruu gej teneg umuu chi
Номтойбаярыг алаад хаясан. http://www.youtube.com/watch?v=Wu6MLUQCjV4&feature=related залуусаа энийг заавал үзээрэй.
Gankhuyga guaid durtai ene ter hudlaa yarihgui, buhimdah zuil zunduu bn, mani hun gehdee ogtsom. Bichij l bai bi unshij l baiya,
ene neg nuhriig bichiheer l Gankhuyag ah mangar uurlah yum, ertnii ustei 2 shigl.
Ганаа ах, эрдэнэс-таван толгойн хувьцааг авах нь зөвүү буруу юу? энэ хагас сайнд хаагдлаа, компаниудын хувьцааны талаар
Чи бол Малыш, бас чи бол Болд. Нэрээ ингэж олон солих утгагүй, эрхэм GNS-ээ. Хэд хэдэн нэрээр өөртэйгээ “яривал” олдохгүй гэж бодож болохгүй. Наад төрөөсөө асуу. Чамд хэлээд өгөх байлгүй…Чи нетэд ингэж байгаа юм чинь амьдрал дээр бол бүр ч олон нүүр гаргасан новш л байж таараа…
хөөе гурван нэртээ, чамд ийм юм хийхийн тулд олон нэр авч байхаас өөр хийх юм байхгүй хүнүү? Яасан балай нөхөр вэ, чи?
baabar songuuliin prognoz hiijee, tani ali deer “Tor Nuraj baina” gej dugnej baisantai ih ijil dugnel boljee …
Манайхан бас арайчдээ гэмээр хүмүүс сонгох юм аа. Мон-Ураны Наранхүү, Америк нөхөртэй Оюунгэрэл, Номтойбаяр, Худалч Г.Баярсайхан, Сумъяабазар, Гаалийн Адьшаа, Хулхи зам тавидаг ДамбаОчир гэх мэт
Bold гэгч нь Болд гэх би биш шүү нэр нэгтийн чих нэгээ гэж хэхэ