ЗАРЛАЛ – МЭДЭЭЛЭЛ
Саяхан би миний нэр ус, зураг бүхий материалыг зарим сонин хэвлэн нийтэлж байгаа тухай мэдээлэл хүнээс авлаа. Би сүүлийн 2 жилийн турш Монголын нэг ч сонин хэвлэлд ганц ч материал өөрийн биеэр зөвшөөрөл өгч нийтлүүлж байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрэв би ямар нэг сонинд материал өгөхөөр бол эхлээд блогтоо тавьдаг заншилтай гэдгийг манай уншигчид сайн мэдэх билээ. Энэ нь хэн ч гэсэн шалгаад үзэхэд хамгийн дөхөм арга юм. Иймээс миний нэрийг барьсан сонин хэвлэлийн талаарх мэдээллийг надад дамжуулахыг Та бүхнээс хүсч байна. Учир нь би Монголын ямар ч сонинг уншдаггүй…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 13.
Like this:
Like Loading...
Related
About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ
1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн.
Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг.
Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.
Za.
Э.Дагиймаагийн “Улаанбаатар таймс” Г.Өнөрбаярын 24 цаг.мн
time.mn site-d tanii niitlel baina lee
Сүүлийн үед манай сайтууд гайгүй болж, нэлээд засарч байгаа. Нэр ус, миний блогийн хаягийг дурдаад сайтууд нийтлэхэд дургүйцэх зүйл надад байхгүй. Харин нэг анхааруулах юм байна. Энэ нь аль “дивангалавт” бичсэн өгүүллийн он сар, өдрийг мартаад тавьчихаар чинь “өнөөдөр” бичсэн юм шиг болчихоод хүмүүсийн толгой эргүүлээд байдаг юм л даа. Энийгээ анхаарна биз. Харин сонинууд бол дэмий л байна…
Энэ блог руу шагайдаг хэдээс сонин уншдаг нь ховор байх даа, над мэтээс авахуулаад…
за
sonin umshdaggui shdee
монцамэгийн мэдээн дээрээс таны “хүн төрөлхтөн нэг л биш” (нэрийг нь яг таг санахгүй байгааг уучилна уу) гэдэг нийтлэлийг уншсан санагдаж байна
tani nertei, zuragtai niitleluudiig info.mn, zindaa.mn ih tawij baihaa shuu
Та нэг вэб-д зохиогчийн булантай юм байна лээ. Р.Эмүүжинтэй цуг
Tegvel yadaj oor blog ruu bas shagaidag baih gej naiday da “grandeura”.