ТӨР СҮЙРҮҮЛЭХ ДОНТОН
2024/04/04 4 Comments
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгч тэр нь бараг бүх телевизээр гарав. Энд ярьсан олон сэдвээс манайхан Ц.Элбэгдорж руу хийсэн дайралтыг нь “тогтоож авсан” ба бусдыг нь бараг анзаарсангүй. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр л гэв гэнэт Ц.Элбэгдоржийг яриад байгаа юм биш л дээ. Л.Оюун-Эрдэнэ ноднин Цагаан сараар буюу 2023.02.28-нд том ярилцлага хийж, Ц.Элбэгдоржийн нүглийн тухай их дэлгэрэнгүй ярьсан нь одоо ч сүлжээнд байгаа. Ноднин хэлснийг нь “мартчихдаг”, саяхан хэлснийг нь “тогтоодог” хайнга зан бол яав ч зөв сэтгэлгээний арга биш юм. Сонгууль дөхсөн үед хийсэн энэ ярилцлага нь илүү анхаарал татсан нь эргэлзээгүй. Иймээс энэ ярилцлагыг шинжлэн үзье…
Read more of this post