БОДЛОГОГҮЙ ТӨРИЙН ГУТАМШИГ

Монголын “Тамгагүй төр”жүжгийг хориглож, жүжгийн багийг хөөснийг монголчууд ихэд түгшин хүлээж авав. Монголчууд энэ явдлыг хятадуудын бүдүүлэг, дээрэнгүй зантай холбож байгаа боловч үнэндээ бол соёл, урлаг, түүх, үзэл сурталтай огт холбоогүй юм.

Read more of this post

АН БУДАЖ ШУНХДАН ТАЙЗНАА ГАРЧ ИРЭВ

Сонгуулийн өмнөх жил сурталчилгаа, пиар аль хэдийн эхэлж ХМХ-үүд монголчуудыг зай завсаргүй бөмбөгддөг “ёс заншил” тогтоод их удсан билээ. Харин энэ жил “таг чиг”, “амар тайван”. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө больчихоо юу ?! Тэгвэл ёстой нар баруунаас гарна. Энэ удаад улс төрийн өрсөлдөөн тэмцэл нууц байдалтай, хөшигний цаана өрнөж, ёстой жинхнээсээ “алалцаж” байна. Үүнийг улс төр судлалд “хивсэн дорх нохдын зодоон” гэж шог боловч онож нэрлэдэг. Гэвч тэртээ тэргүй сонгууль тулсан учраас удтал нуух ямар ч боломж байхгүй. Гэтэл саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар сонгуулийн “тохиргоо”-ны нэлээд том хэсэг ил гарав. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

ШАРЫН ШАШНЫ ИНСТИТУТИЙН ХЯМРАЛ БА МОНГОЛ

Одоо зунжин намаржин наадамдаж, амарч, зугаалж цэнгэх үйл дуусч, орон гэртээ цуглаж, ухаан сэхээ орсон гэж бодож байна. 

Монгол Улс Х Богдыг тодруулсан, Ц.Хуланг шүүхээр ялласнаар 30 гаруй жил Богд Зонховын буюу Шарын шашныг тойрсон хямрал оргил цэг рүүгээ дөхөв. Иймийн тул Шарын шашныг тойрсон даяар сөргөлдөөн болон Монголын дотоод дахь улс төр-шашны сөргөлдөөн тэмцлийн “адал явдлыг” товч өгүүлэхээр шийдэв. Монголчуудын олонхи Шарын шашин, Далай лам болон Богдын институтын түүхийг их бага хэмжээгээр гадарлах учраас авч үзэх хязгаарыг 1990-ээд оноос эхэлье. Үнэхээр ч 1990-ээд оноос шарын шашныг тойрсон геополитикийн хүчтэй зөрчил эхэлж, МУ түүнд татагдан орсон нь хөдөлшгүй баримт юм.

Read more of this post

ЗЭС БОЛ “ШИНЭ НЕФТЬ”

Сүүлийн үед АНУ-ын “Forbes” болон ОХУ-ын хэд хэдэн сайтад удахгүй болох зэсийн хомсдол, зэс болон ногоон эрчим хүчний суурь зөрчил, манай ОТ болон дэлхийн бусад ордын ач холбогдлын тухай маш олон өгүүлэл гарах болов. Дэлхий дахинаа зэсийн үйлдвэрлэлийг идэвхитэй хэлэлцэж байхад ганцхан манайд л “явган хэрүүл” хийгээстэй. Эх орон, үндэстнээ хөгжүүлье гэвэл зөвхөн энэ түвшинд сэтгэж үйлдэх ёстой.  Энэ удаад “Ногоон эрчим хүчний гол метал ховордож байна. Дэлхийд зэсийн төлөө тэмцэл хэрхэн өрнөж байгаа вэ ?”өгүүллийг орчуулан хүргэж байна. Сонирхож байвал нетийн хаанаас ч олж болох учраас сурвалжийг зориуд дурдаагүй. Үүнд үндэслэн бодож сэтгэж, үйлдэх асар их ажил байгаа ба үүнийг хийх эсэх нь Та бүхний мэдэх хэрэг…

Read more of this post

ЗАСАХ УУ, ШИНЭЭР ХИЙХ ҮҮ…

Сүүлийн үед төр засгийн бузар булай энд тэндгүй садарч байна. ЖДҮ-ээс эхлээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС г.м. Ард түмний дургүйцэл жигшил, уур хилэн бадарч байна. Энэ нь манай улс төрийн систем ажиллах ямар ч чадваргүй болсныг илт харуулна. Одоо бол доодос нь уурлаж хилэгнэсэн, дээдэс нь яах аргаа олохгүй сууж байна. Энэ нөхцөлд манай улс төрийн системийн өнөөгийн байдлыг шинжлэх ухааны үүднээс шинжлэх дүгнэж, “одоо яах вэ ?”, “юу хийх вэ ?” гэсэн асуултад хариу өгөх ёстой. Үүнд тус болох үүднээс онол-арга зүйн зарим асуудлыг товч хөндөе...

Read more of this post

АЖ ҮЙЛДВЭРЭЭ Ч, БАС СОЁЛОО Ч АВАРНА…

Ялалтын баяр болж байгаатай холбогдуулан дайны ялалтад маш их нөлөөлсөн “нүүлгэн шилжүүлэлт” хэмээх дэлхийн түүхэнд байгаагүй аварга их үйлсийн тухай товч өгүүлье.

Read more of this post

ГЭРИЙН ДААЛГАВАР: ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ…

Манайхан гэрийн даалгавар хэрэгтэй, хэрэггүй талаар маргалдаад олон жил болж байна. Гэхдээ аль алийг нь харьцуулсан, харшуулсан үндэслэл бараг үгүй. Би саяхан гэрийн даалгаврын сайн мууг харьцуулан жишсэн материал олов. Маш чухал материал учраас түүнийгээ орос хэлнээс орчуулан хүргэж байна… 

Гэрийн даалгавар өгөх практикийг хэвээр нь үлдээх үү, эсвэл бүрэн халах уу  ?

Read more of this post

ХӨШИГНИЙ ЦААДАХ ЗОДООН…

Уг нь өдийд УИХ-ын сонгуулийн ажил эхэлж, элдэв төрлийн реклам, гэмт хэргийн илчлэлт өргөн хүрээнд явж, улс төрийн байлдаан ид явагддаг байв. Одоо бол таг чиг. Олон нийт ч улс төрийг бараг сонирхохоо болив. Харин ил харагдаж байгаа юм нь нүүрсний хулгайн шүүх, Хөгжлийн банкны нээлттэй хэлэлцүүлэг, ОТ-н далд уурхайн нээлт. Энийг ч гэсэн нийгэм онцгой их сонирхохгүй байна. Ингээд өнгөц харахад монголын улс төр зогссон мэт санагдана. Гэвч улс төр хэзээ ч зогсдоггүй бөлгөө. Харин манай улс төр маш эрчимтэй явагдаж байна. Гэхдээ их далд, нууц, мөн тун өвөрмөц байдлаар явагдаж байна. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post