А.БААТАРХУЯГ: ”Х” СОНГУУЛЬ…
2024/06/11 2 Comments
Манай Х.Баатархуяг ойрд гараагүй ёстой жинхэнэ аналитик өгүүлэл бичжээ. Ямар ч гэсэн тойрч суугаад ярьж хөөрөлдөх юмтай боллоо.
Read more of this post2024/06/11 2 Comments
Манай Х.Баатархуяг ойрд гараагүй ёстой жинхэнэ аналитик өгүүлэл бичжээ. Ямар ч гэсэн тойрч суугаад ярьж хөөрөлдөх юмтай боллоо.
Read more of this post2024/06/09 1 Comment
Одоо УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт эцэслэн гарч сурталчилгаа эхлэхээр монголчууд солиорч эхэлдэг. Аль нам, эвслийг дэмжих эсэх, хэн хэнийг дэмжих дэмжихгүй асуудлаас өөрийг үл анхаарна, маргана, хэрэлдэнэ. Гэтэл хамгийн гол бөгөөд чухал асуудал бол хулгайч, дээрэмчин, авилгач төр засаг халагдаж, солигдох уу, үгүй ядаж хулгай дээрэм нь багасах эсэх асуудал юм. Энэ асуултад би үгүй гэж хариулна. Учир нь маш их бохирдсон төр засаг нэг удаагийн сонгуулиар бүрэн цэвэршихгүй, тийм зүй тогтол дэлхийд байхгүй. Үүнийг тайлбарлахыг хичээе…
Read more of this post2024/05/25 3 Comments
Л.Мөнхбаясгалан маань УИХ-д нэр дэвшчээ. Энэ сэтгүүлч шар хүүхэнтэй эхлээд зайнаас, дараа нь биечлэн танилцсанаас хойш 20-иод жил өнгөрчээ. Энэ шар хүүхний алдаа оноо, өгсөж уруудсан тэмцлийн бүх үйлс нь миний төдийгүй монголчуудын нүдний өмнө болсон юм. Товчоор бол годойсон сэтгүүлч охиноос Монголын улс төрд нөлөө бүхий томоохон улс төрийн сэтгүүлч болсон замнал юм. Яагаад сэтгүүлчийг улс төрч гэж нэрлэв гэвэл Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгүүд улс төрийн шинжтэй, муухан улс төрчөөс илүү нөлөөтэй байдаг учраас тэр. Одоо Баясаагийнхаа талаар мэдэх зүйлээ товч өгүүлье.
Read more of this post2024/05/22 1 Comment
Намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарласан нь намуудын дотор ч, гадна ч бөөн маргаан дагуулав. Зарим нь авилгач, хулгайч, дээрэмчин “хуучин” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь цүнх баригч, тэрний энэний талын “шинэ” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь “яг адилхан” гэв. Нэр дэвшилт бол ердөө л сонгуулийн анхдагч нөхцөл буюу “байгаа” хүмүүс юм. Ард түмэн энэ “байгаа” дундаас сонгодог. Намууд нэр дэвшигчдээ азаа үзэх гэж биш, харин улс төрийн тодорхой тооцоогоор дэвшүүлдэг. Ямар ч муу нам зөв буруу, амжилттай амжилтгүй нь хамаагүй тооцоо хийдэг. Энэ тухай маш товч өгүүлсү…
Read more of this post2024/05/18 1 Comment
Энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой болж байна. Сонгууль явагдах гадаад болон дотоод нөхцөл, сонгуулийн хууль журмын болон сонгуульд оролцож, сонголтоо хийх сэтгэл зүйн төлөв байдал зэрэгт маш их өөрчлөлт оржээ. Энэ бүх “сайн муу” өөрчлөлтийг бүхэлд нь ухаарч ойлгохгүйгээр сонголт хийх нэн түвэгтэй.
Read more of this post2024/05/08 Leave a comment
Ялалтын баярын мэнд дэвшүүлэхийн хамт ялалтад хүрэх хүнд ачааг эрчүүдтэй хамт үүрэлцсэн зөвлөлтийн эмэгтэйчүүдийн талаар зарим тоо баримт өгүүлье.
Read more of this post2024/05/02 2 Comments
Манайхан асар их байгалийн баялагтайгаа гайхуулан шагших боловч баялгаа бүртгэнэ, хянана гэдгийг огт мэдэхгүй. Нэгэнт хянахгүй, тоохгүй болохоор эрх мэдэлтнүүд дураараа дургих нь мэдээж хэрэг. Мөн монголчууд байгалийн баялаг ярихдаа нүдэнд ил байгаа хэдхэн томыг ярина, чингэхдээ хэрүүл хийхээс хэтрэхгүй. Жи: ОТ, ТТ, Эрдэнэт гэх мэт. Энэ хэдээс өөр баялаг, орд газрыг бараг мэдэхгүй, огт сонирхохгүй. Гэтэл 30 гаран жилийн дотор Монгол орныг хөдлөн гулд ухаж амжсан бөгөөд энэ хэрээр манай баялгийн хэмжээ бүх төрлөөрөө олон дахин нэмэгдсэн. Энийг ч бас сонирхохгүй. Нэгэнт ард түмэн нь сонирхохгүй байгаа тохиолдолд гадаадынхан сонирхох нь мэдээж хэрэг. Ингээд монголын баялгийн талаарх өрсөлдөөн, баялаг ашиглахтай холбогдон үүссэн буй зөрчил, хандлагын тухай товч өгүүлье.
Read more of this post2024/04/17 Leave a comment
С.Амарсайхан ЗГ руу шадар болж зугтаж, Д.Сумъяабазар сайдаа өгч очоод үзэлцсэн ч золионд гарав. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ намын генсекээ дэргэдээ аваад намдаа Ежов байгаад Берия болтлоо “өссөн” Х.Нямбаатарыг хот даяарыг илбэн тохинуулагч жанжнаар томилоод байгаа хэр нь хуучин хотынхны “өв залгамжилсан” нүсэр бүтцийг эвдэх гэж зүдэрч байна.
Read more of this post