“УХААНТАЙ ТӨР” ХААНА БАЙНА…

Монголд анхны төр үүссэний 2222 жилийн ойн өдрүүд болж байна. Үүнийг “хэнхэг” нь дэндсэн Археологийн Д.Эрдэнэбаатар санаачлан, “Хүннү”-гийн Я.Ганбаатар, Их Сургуулийн П.Дэлгэржаргал нарын хэдэн “өвчитүүд” Улаанбаатар Их Сургууль дээр шавь нар, дагалдан баясагч нартайгаа тэмдэглэв. Үүнийг “ухаалаг төр”-тэй болсон Монголчууд мэдсэн шинж огт алга. Монголчууд дэндүү “ухаантай” болсон байна… Read more of this post

Г.УЯНГА: ТОМ төртэй болмоор байна

“Ухаалаг” төр рүү эргэлт буцалтгүй
Монголчуудын зорилго ХҮМҮҮНЛИГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН нийгмийг байгуулах. Зорилгоо Үндсэн хуульдаа ингэж тунхаглаад үүнийхээ төлөө 22 жил явлаа. Энэ зорилгодоо хүрсэн эсэх, ямар байгаад ямар болсноо цэгнэж одоогоо өнгөрсөнтэйгээ харьцуулахад хангалттай хугацаа. Ядуурлын түвшин албан ёсоор 30 хувьд хүрсэн, баян хоосны ялгаа зааг хэтийдсэн, үйлдвэржилт байхгүй тул бараг бүх хэрэгцээгээ 100 хувь шахам импортоор хангадаг, улсаараа жилдээ олдог мөнгөнийхөө талаас илүүтэй тэнцэх өртэй, газраа ухуулж байгалийн баялгаа зарж хэдэн төгрөг олдог, олсноо хувааж аваад идэж дуусгадаг, том бүтээн байгуулалт хийх хуримтлал байхгүй, ирээдүйдээ итгэх итгэл, үндэсний бахархал төлөвшөөгүй, хувь иргэнээсээ аваад төрийн дээд түвшиндээ хүртэл мөнгийг бүх зүйлийн үнэ цэнэ болгосон ийм л нийгмийг бид байгуулчихжээ. ХҮМҮҮНЛИГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН нийгэм гэж үүнийг хэлдэг юм уу ?! Read more of this post

ХҮРЭЭНИЙ “УЛС ТӨРИЙН” АМЬДРАЛ (Түүхэн социологийн тэмдэглэл)

Манайхан XIX-ХХ зууны зааг үеийн Монголын байдлыг сайн төсөөлөхгүй байна. Ялангуяа Нийслэл Хүрээний байдлыг. Үүнийг зөв төсөөлбөл Монголын түүхийг бүрэн бөгөөд зөв ойлгох түлхүүр олдож ч юуны магад. Ингээд Нийслэл Хүрээнд түүхэн социологийн “аялал” хийгээд үзье. Read more of this post

ДАМПУУРЛЫН ӨМНӨ

Сүүлийн үед эрх баригчид ямар ч мэдээлэл гадагш цацахаа болив. Ингээд улс төрийн анализыг сэтгүүлчдийн хүүрнэл орлох болов. Монголын сэтгүүлчид системийн анализ хийж чаддаггүй юм байна. Улс төрийн үйл явцын учир начрыг олоход А.Баатархуягийн системийн анализ илт дутагдаж байна. Түүнийг “шал дэмий” дарга болгож. Би ганцаараа анализын “бүх орон зайг” нөхөж чадахгүй нь мэдээж. Гэвч сурсан зангаараа өөрийн анализыг толилуулж байна… Read more of this post

ТӨРГYЙ УХААН…

Ц.Элбэгдоржийн лекц уншиж “онол” гаргадаг хууч өвчин хөдлөв. Тэр “Том төрөөс ухаалаг төртэй” болъё гэв. Монголын төр найгаа алдсан нь үнэн бөгөөд үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Монголчуудад “ухаалаг болъё” гэчихсэн чинь баярлаад жигтэйхэн. Ц.Элбэгдорж “мориноосоо бууна” гэнэ, “онгоцондоо засвар хийнэ” гэнэ. Тэгээд Шинэ жилээр буудуулдаг хятад салют шиг л сэтгэл баясгав. Тэгээд л гүйцээ. Гар дотор буудчихаагүй нь их юм ш дээ… Read more of this post

ЛЕОНИД ИЛЬИЧИЙГ ДУРСАХ НЬ

Сүүлийн үед Баабар, Д.Баярхүү нар Ленинийг муулдаг ганц ажилтай болов. Сүүлдээ Брежнев рүү ордог болов. Өөр “ажил” тэдэнд байхгүй бололтой. Брежневийн хөгширсөн үеийн хэдэн зураг үзүүлж монголын залуу үеийг хордуулах хэрэггүй л дээ. Тэр хүн чинь залуудаа дэндүү сайхан, дэндүү жавхаатай хүн байсан юм. Хамгийн гол нь Монголд дэндүү ихийг хийсэн юм. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

НЭГ САЯ УНШИГЧ

Өнөөдөр миний ganaa.mn блогийн уншигчид НЭГ САЯ болов. 2008 онд сэтгүүлч Д.Цэрэнжаваас блок юмуу, блог юмуу гэж заалган анх өөрийн гэсэн блог нээж байснаас хойш 6 жил болжээ. Энэ хугацаанд надтай хамт сэтгэн бодож, эрэгцүүлэн дүгнэж, санаа оноогоо хуваалцаж байсан нийт уншигчиддаа амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Read more of this post

“УХААН ОРОХ” ХУГАЦАА

Монгол хүн гэнэт ухаан ордог гэж үнэн юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Үүнийг буруу гэж үзэх аргагүй л дээ. Гэхдээ цаг хугацаа, учир зүй гэж сүрхий юмс байна л даа. Үүнийг хамтдаа шинжлээд үзэхэд тун ойлгомжтой болно. Ингээд үзье л дээ… Read more of this post