ХҮРЭЭНИЙ “УЛС ТӨРИЙН” АМЬДРАЛ (Түүхэн социологийн тэмдэглэл)

Манайхан XIX-ХХ зууны зааг үеийн Монголын байдлыг сайн төсөөлөхгүй байна. Ялангуяа Нийслэл Хүрээний байдлыг. Үүнийг зөв төсөөлбөл Монголын түүхийг бүрэн бөгөөд зөв ойлгох түлхүүр олдож ч юуны магад. Ингээд Нийслэл Хүрээнд түүхэн социологийн “аялал” хийгээд үзье.
Нийслэл Хүрээний төрх
Жүгдэр зураачийн зурсан “Монголын нийслэл хүрээ” бүтээлд (зүүн) хүрээг баруун өмнөд, зүүн, зүүн өмнөд, их шавийн хороо харчууд гэсэн 4 хэсэгт хуваан зурж тэмдэглээд “баруун өмнөд хороо харчууд”, “зүүн өмнөд хороо харчууд” гэх мэтээр хороо харчуудын нэрийг тэмдэглэсэн байдаг.
Хүрээний “баруун өмнөд хороо” харчууд гэдэг хэсэгт Түшээт хан, Сайн ноён хан, Засагт хан аймгийн суурин жасаанууд байрлаж байжээ. Эдгээр суурин жасаануудын орчимд харъяат аймгийн олон хошууны нэрээр нэрлэгдсэн жижиг хороод байжээ. Нийтдээ 16 хороо байсан ба түүний 11 нь баруун өмнөд хороо харчууд хэмээх хэсэгт оршиж байжээ. Хүрээний хороо харчуудын олонхи нь Түшээ хан аймгийн харъяат байсан гэсэн дүгнэлтийг түүхч О.Пүрэв хийсэн байдаг. Эдгээр хороо нь дотроо зэрэг дэвтэй байсан ба хамгийн нөлөө бүхий нь Дархан чин вангийн хороо байжээ. Голдуу ноёдын өргөө байсан учраас “элит” хэсэг нь байж. Ер нь бол Дархан чин ван Пунцагцэрэн 4 уулын дундах газар нутгийн эзэн нь байж Хүрээн дотор хашаа хатгах зөвшөөрлийг олгодог байжээ.
Энэхүү баруун өмнөд хорооны зэргэлдээ Түшээт хан, Сэцэн ван, Дайчин ван, Баатар ван, Дайчин бэйсийн хороод байсан боловч яг “элит” хэсэгтээ арай ордоггүй байжээ.
Харин нөгөө талын “зүүн өмнөд хороо” харчуул хэсэгт Амбан хан, Сэцэн хан, Зоригт ван, Эрдэнэ вангийн хороод байжээ. Эдгээр дотроос төрийн яамд, албан газрууд голлон байрласан Амбан ханы хороо хамгийн нэр хүндтэй “элит” нь байжээ. Яагаад гэвэл төрийн албан хаагчид нь яамдаа тойроод хашаа бариад буучихдаг байсан бололтой. Ингэхээр чинь Амбан ханы хороо бол яах аргагүй “сэхээтний” хороо болж таарч байгаа юм. Энд “муухай” хороо бас байжээ. Жишээлбэл, хөдөө гадаанаас ирсэн элдэв хэрмэл, явуулын нөхдүүд бөөгнөрсөн “Бадарчны дов” гэдэг хороо байжээ.
1911 болон 1921 оны хувьсгалчид хийгээд дэвшилтэт үзэлтэй хүмүүсийн дийлэнхи олонхи нь “зүүн өмнөд хороо”, “амбан ханы хороо”-оос гаралтай байгаа нь санамсаргүй явдал биш гэж санана. Эдгээр хороодоос салаалан Түвдийн Буриадын, Дарьгангийн, Сангийн яамны гэсэн тусгай хороод бүрэлдэж байжээ.
Үлэмж цөөхөн хүн амтай атлаа ихээхэн олон хэсэгт хуваагдсан Хүрээ шиг хот бусад оронд байгаагүй байх. Хүрээний энэ олон хороодыг засаг захиргааны нэгж гэж үзэж болохгүй юм. Зүгээр л монгол сэтгэл зүйгээр ялган нэрлэсэн тусгай хэсгүүд юм. Бас хоорондоо өрсөлдөж, хүүхэд банди нар нь монгол заншлаар зодолддог байсан гэж байгаа.
Монголын хүн амыг бараг тоолж байгаагүй болохоор нарийн тоог тэр болгон хэлдэггүй. Гэхдээ Оросын олон экспедицийн тоог харьцуулсан түүхч О.Пүрэв Хүрээнд 1910 онд 60 мянган хүн байсан бол 1918 онд 100.000 болсон гэсэн тооцоо хийсэн нь их үндэстэй.
Нийслэл Хүрээний лам нарын гол хэсэг Зүүн хүрээ, Гандан хийд ба тэнд 20.000 лам суудаг гэж И.М.Майский тооцжээ. Мөн академич Майскийн тооцоогоор монголын хотын хүн амын 62% нь хятадууд байжээ.
Баруун зүүн дамнуурчин нэртэй хятадын хоёр том хороолол Хүрээний баруун зүүн талд оршин байжээ. Мөн Маймаачин хэмээх Хүрээний зүүн талд хятад хороолол байжээ. Баруун дамнуурчинд алдарт есөн гудамж байсан ба энэ нь одоогийн “бөмбөгөр зах” хавьцаа болно.
1915 оны байдлаар Хүрээнд 445 дэлгүүр, мухлаг, гуанз, үйлчилгээний газар байснаас баруун дамнуурчинд 217, баруун өмнөд хороо харчуудын хэсэгт 122, зүүн өмнөд хороо харчуудын хэсэгт 4, зүүн дамнуурчинд 5, Амбан ханы хороо, Сангийн яамны хороонд 26, Маймаа хотод 71 байжээ. Одооны Улаанбаатартай их төстэй, дандаа “гадаад үйлчилгээний” газрууд байна.
Мөн Майскийн тоолсноор 1919 онд Хүрээнд 3000 орос байжээ. Хүрээний оросуудыг Консулын дэнжийн оросууд, Хүрээний оросууд гэж 2 хуваадаг байжээ.
Нийгмийн амьдрал
Дээр би эрдэмтдийн судалгаанд үндэслэн Хүрээний ерөнхий байдал, хүн амын тоог харуулахыг хичээв. Одоо нийгмийн амьдралыг төсөөлөөд үзье. Их сонин л доо. Учир нь Хүрээний амьдралыг түүхэн социологийн үүднээс хэн ч сонирхож байгаагүй юм.
Нийслэл Хүрээ маань хоёр зууны заагт 100.000 мянган хүнтэй байж. Энэ бол өнөөгийн ойлголтоор аймгийн төвийн дайтай юм. “Хэн нь ямар юмаа хийгээд яваад байгааг өдөртөө мэддэг” гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хэрэв тэр үеийн монголчуудын амаар дамжуулан мэдээлэл тараах уламжлалыг харгалзвал Хүрээнд ямар ч нууц байгаагүй гэж бараг бүрэн итгэлтэйгээр хэлж болно.
Нийт хүн амын 62% нь хятад гэж байна. Хүрээнд “хөх өнгө” илт давамгайлсан байдгийг олон хүн тэмдэглэсэн байдаг. Яахав, орос болон бусад гадаадынхан нийлээд 60% гээд бүдүүвчилье. Ингэвэл 60 мянгыг хасаад 40 мянган монгол үлдэнэ.
Энэ нь Хүрээ, Хиагт, Ховд, Улиастайн монгол хүн ам 40.800 гэсэн Майскийн өөр нэг тоонд дөхөж байна. Бүдүүн багцаагаар ойролцоо байна. Энэхүү 40 мянган хүний 20 мянга нь лам нар.
Лам нар эхнэр авдаггүй. Тэр үеийн хуулиар хятад хүн монгол эхнэр авч болохгүй. Монгол эхнэр авсан хятадууд цөөнгүй байсан ч энэ нь нэлээд хожмын явдлаас гадна их түгээмэл үзэгдэл байгаагүй. Эндээс хүн төрөлхтөнд түгээмэл “хүүхэн булаацалдах” үзэгдэл Хүрээнд их байжээ гэж дүгнэж болно.
Эмэгтэйчүүдийг лам нарын хороололд хонуулдаггүй учраас залуу лам нар шөнийн цагаар харчуудын хороолол руу гүйлдэх нь мэдээжийн хэрэг. Түүнчлэн Хүрээний цөөнгүй хүүхнүүд “гадаадууд” буюу хятадуудтай чамгүй “өргөн” харилцаатай байж. Тэр үеийн шөнийн Хүрээ одоогийн Улаанбаатараас “нийгмийн идэвхээрээ” нэг их дутахааргүй “ихээхэн адал явдалтай” байсан гэсэн удаах дүгнэлт хийж болно.
Хүний тоо бодохуй
Цаашаа түүхэн социологийн энгийн аргуудыг ашиглан зарим дүгнэлт хийе. Үүний тулд зарим нэг хялбаршуулал хийе. 40 мянган монгол хүнээс 20 мянга нь эмэгтэйчүүд гэж саная. Тэр үед хүүхэд цөөн байсан гээд 5 мянга гэж бодъё. Ингэвэл XIX-XX зууны зааг үед Нийслэл Хүрээнд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой 15 мянга орчим монгол эр хүн байсан гэж багцаалж болно.
Түүнчлэн энэ 15 мянгаас хэд нь “улс төрөөр” оролдох боломжтойг багцаалах гээд үзье. Ийм боломжийг түүхэн социологийн аргууд бидэнд олгох юм. Би энд 15 мянгаасаа “хасах” арга хэрэглэх гэж байна. Гэхдээ нэмэх хүн ч бас бий. Ухаандаа хөдөө амьдардаг атлаа улс төрд нөлөөлдөг хүмүүсийг нэмж тооцох ёстой. Эдгээрийн тоог гаргах тийм хэцүү юу ? Үгүй л дээ.
Ингэж тооцоо хийж үзвэл Их Хүрээнд улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, хувьсгал хийх боломжтой хүмүүсийг бараг нэр нэрээр нь гаргаж болно.
Манай түүхчид их олон судалгаа хийж, арвин их баримт судалгааны эргэлтэд оруулсан боловч асуудлыг ингэж түүхэн социологийн үүднээс үзэж байгаагүй юм.
Нийслэл Хүрээний 15 мянган монгол эр хүн бүгдээрээ “улс төрөөр” оролдоно гэж байхгүй. Тэр үеийн Монголд улс төрөөр хэн хэн оролдох вэ ? гэж асуувал мэдээж хэрэг эрх мэдэл бүхий феодалууд буюу том дунд ноёд, том дунд лам нар, бичиг цэргийн түшмэдүүд зэрэг сэхээтэн, албан хаагчид байх ёстой. Ийм хүмүүсийг 1000 гэж үзье. Ингээд 15 мянгаас 1000 хүн нь “улс төрд” ойрхон гэж багцааллаа.
Одоо бид ойролцоогоор 1000-аад хүнтэй үлдэж байна. Бид дэс дараалан ойртох аргаар “хувьсгал” хийх боломжтой хүмүүсийн хүрээ заагийг багцаалахад тун дөхөж байна. Энэ 1000 бүгдээрээ дугуйлан байгуулаад хувьсгал хийнэ гэж байхгүй. Тэдний дотроос хувийн шинж чанар, нийгмийн идэвхи, албан тушаал, бусдад нөлөөлөх, оройлон манлайлах чадвар зэрэг шинжүүдээрээ ялгарсан цөөн хүмүүс л бусдыгаа дагуулж их үйлсийг санаачлах учиртай.
Тухайн үеийн Нийслэл Хүрээнд тусгаар тогтнолын төлөө “хувьсгал” эхлэх хүмүүс миний тооцоогоор 100-аас нэг их хэтрэхгүй. Түүхэн баримт ил болсон одоо үед тэднийг бараг нэр нэрээр нь гаргасан ч болно.
Нам бүлэг хийгээд хувьсгалчид
Түүх бичлэгээс үзвэл Хүрээг Сүй Шү Жан эзэлсэн 1919 оны сүүлчээр улс төрийн хэд хэдэн нам үүссэн гэж үздэг. Энэ бол яг европ утгаар нам биш байсан нь ойлгомжтой.
Алдагдсан тусгаар тогтнолоо олж авах, хятадын дарлалаас гарах, автономит эрхийг олж авах арга замыг эрэлхийлсэн нийгмийн янз бүрийн бүлгүүдийн хар аяндаа үүссэн зохион байгуулалтын хэлбэр буюу монгол уламжлалаар дугуйлан маягийн зүйл байжээ.
Сүй Шү жангийн үйлдэл нийт монголчуудын жигшил зэвүүцлийг төрүүлж, тусгаар тогтнолоо олж, хятадын дарлалаас гарах явдал тэдний сэтгэлийн чин хүсэл байсанд эргэлзэх зүйл үгүй. Үүнд нийгмийн анги бүлгийн ялгаа огт байгаагүй. Үүнийг бүх төрлийн түүхэн сурвалж нотолдог. Нууцаар уулзалдаж, санал бодлоо хэлэлцдэг дугуйлан маягийн зүйлээ монголчууд нам гэж нэрлэж ирсэн. Ингээд Хүрээнд хэд хэдэн “нам” байгуулагджээ.
40 мянган хүнтэй нүүдэлчдийн хотод нууц гэж байх уу ? Энэ бол бараг боломжгүй гэж би бодож байна. Манай түүх бичлэгт Нийслэл Хүрээнд “Угсаатны нам” (Ноёдын нам), “Түшмэдийн нам”, “Ардын нам” гэсэн улс төрийн тусгай тусгай бүлгүүд үүссэн тухай ярьж бичдэг. Эдгээрийн дотроос “Ардын нам”-ын тухай онцгойлдог. Олон нам дотроос их үйл хэргийг Ардын Нам гүйцэлдүүлж чадсан учраас энэ нь ч зүй ёсны хэрэг. “Хүрээний бүлэг”, “Консулын бүлэг” хоёроос “Ардын Нам” анхлан үүссэн байдаг.
Саяхан болтол Ардын Намыг хаад ноёдоос тусдаа харц ядуучууд байгуулж амжилтад хүрсэн гэж түүх бичлэгт өгүүлж байв. Марксист онолын дагуу ангийн тэмцлийн үүднээс тайлбарлах гэж тэр шүү дээ.
Гэтэл “Ардын Нам”-ыг судлах явцад нэрт түүхч С.Ичинноров тухайн үеийн улс төрийн хүчнүүдэд хамааруулж болох 52 хүний нэрсийн жагсаалтыг гаргасан нь ихээхэн шуугиан дэгдээж одоо болтол маргаан дэгдээж байгаа юм.
Энэ жагсаалтын тэн хагасад нь ван, гүн, бэйс, тайж, түшмэл зэрэг хэргэм зэрэг бүхий 26 хүн орсон байдаг. Яг “марксист онолоор” бол хувьсгалыг язгуур угсаатнууд бус, харин ядуу зүдүү, үгүй ядаж дарлагдсан хүмүүс хийх ёстой. Гэтэл энэ жагсаалтад хувьсгалчдын хамт “дарлагч феодалууд” тэн хагас нь байх нь тэр.
Энд түүх судлал, бичлэгийн уламжлалт арга мухардалд орж байгаа юм.
Монголын нийгмийн үзэгдлийг заавал европ “онол”, тухайлбал ангийн тэмцлийн үүднээс тайлбарлах албагүй л дээ. Эндээс орчин үеийн онолын социологийн дараах гаргалгааг нэлээд итгэлтэйгээр хийж болно:
1.1919 оны сүүлч 1920 он эхээр Монголын тусгаар тогтнолыг сэргээх, хятадын дарлалаас гарах эрмэлзэл монгол эх оронч болгоны мөрөөдөл болжээ.
2. Тэд өөр хоорондоо эл асуудлыг хэлэлцэж, арга замыг ярилцаж монгол заншлаар дугуйлан маягийн зүйл байгуулжээ. Үүнийг түүхчид “хувьсгалт бүлэг”, “нам” гэж нэрлэжээ. Мэдээж тэд эхэн үедээ нийгмийн зэрэг зиндаагаараа уулзаж учирдаг байжээ.
3. Асар удалгүй жижиг Нийслэл Хүрээнд энэ нь харилцан мэдэгдэж, бүлгүүд санал солилцон зарим нь нэгдэн нийлж, үйл ажиллагаагаа зохицуулан ажиллах болжээ.
4. Нэн ялангуяа Богд хааны ил далд дэмжлэг, зөвшөөрлийг бүх бүлэг авч байжээ. Энэ нь ч харьцангуй амархан ажил байжээ.
5. Монголын ноёдын бүлэг буюу түүний тэргүүн Богд хаан хятадын дарлалаас гарах арга арга зам хайж Англи, Америк, Япон, Орос зэрэг улсуудад зэрэг зэрэг ханджээ.
6. Олон арга замын зөвхөн нэг нь болох Оросын шугамыг баримталсан хувьсгалчдыг ноёдын бүлэг эхэндээ нөөц байдалтай байлгаж байжээ.
7. Ингээд бусад арга зам нь бүтэлгүйдмэгц бүх бүлэг хувьсгалчидтай нягт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх болжээ.
8. Ийнхүү тусгаар тогтнолоо олох, Зөвлөлт Оросоос тусламж авах үйлст монголын нийгмийн дэвшилтэт бүх хүчин ямар нэг байдлаар оролцжээ. 1921 оны хувьсгалд гэсэн үг.
9. Чингэхдээ хаант төрөө унагадаг, үгээгүйчүүдийг тэтгэдэг Зөвлөлт засгаас ихэд болгоомжилж байжээ. Гэсэн ч Монголын “феодалуудад” гамингийн гараас гарах өөр арга байгаагүй.
10. Энэ бүхнийг Нийслэл Хүрээ даяараа гамингуудаас бусад нь “мэдэж” байжээ. Гамингууд ч гэсэн асар удалгүй “мэдэж” хувьсгалчдыг хайж эхэлсэн нь бас л ойлгомжтой юм.
Түүхэн гүн ухааны зарим асуудал
Дээр дурдсан дүгнэлт болгонд монголын нийгмийн харилцааны онцлог, Нийслэл Хүрээний онцлог ихээхэн хэмжээгээр тусч байгаа нь ойлгомжтой юм. Монголын нийгмийн онцлогтой холбоотой эл үзэгдлийг аль нэг ангийн тэмцлийн үүднээс буюу гадаад онолоор тайлбарлах оролдлого утгагүй.
1921 оны 7 дугаар сарын 8-нд Ардын Түр Засгийн Газрын төлөөлөгчид Богдод бараалхахад Д.Бодоо: “Бидний ардын төлөөлөгчдөөс Богд хаан болон олон лам ноёд Та бүхний сануулсан ёсоор Их Орос улсын тусламжийг олж, гадаадын харгисийг сөнөөж, газар орноо бүрэн бүтэн болгон авав” гэж хэлснийг Магсар хурц тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн “үндэсний үзэлт ноёд, Түшмэдийн ба Ардын нам харилцан тохиролцсоны дүнд Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс бүрэн эрх бүхий төлөөлөгчдийг Зөвлөлт Засгийн газарт томилон илгээсэн” гэж Д.Бодоо, Д.Чагдаржав нар Д.И.Макстеникт өгсөн бичигтээ дурдсан юм. Энэ нь “ноёд”, “түшмэл”, “ард”-ын намууд хамтран ажилласныг хөдөлбөргүй нотолж байгаа юм.
Харин “Ардын Нам”-ынхан нийгмийн хувьсгал хийх итгэл үнэмшил зорилго чиглэлтэй болж, европ утгаар нам болон төлөвшсөн нь арай хожмын буюу дараагийн асуудал юм.
Энд гадаад нөлөөлөл нь мэдээж хэрэг Коминтерн, Оросын Коммунист большевикуудын намын идэвхитэй нөлөөлөл, хувьсгалыг экспортлох үйл ажиллагаа байсан нь ямар ч эргэлзээгүй. Гэхдээ аль ч хувьсгалд гадаад хүчин зүйл ямар ч их нөлөөтэй байсан дотоод хүчин зүйл түүнээс ямагт дутахгүй нөлөөлөл үзүүлдэг нь нэгэнт батлагдсан үнэн юм.
Тэгвэл манай хувьсгалчдад юу нөлөөлсөн бэ ? Юуны өмнө Монголд зах зээл нэвтэрч, эдийн засаг асар хурдан тэлж, уламжлалт нийгмийн бүтэц задарч байлаа. “Шинэ” үүсч байсан нийгмийг хуучны угсаа залгамжлах шашинт төр яагаад ч удирдаж чадахгүй байв. Энэ бол нийгмийн шинэ хувьсгал зайлшгүй болохын улс төр, нийгэм-эдийн засгийн суурь нөхцөл мөн.
Түүнчлэн Монголын уламжлалт нийгмийн бодит зөрчил, нэн ялангуяа “феодал ангийн” арчаагүй байдал энэ зөрчил дээр нэмэгдсэн юм. Монголын “феодал анги” нийгмийг удирдах өчүүхэн ч чадваргүйгээ автономит засгийн үед хангалттай харуулсан юм. Монголын феодалууд эрх мэдлийн төлөө бие биенээ хөнөөх хүртэл дайсагнаж, эгзэгтэй үед тусгаар тогтнолоо худалдаж, гуйвж дайвж, урваж шарвадаг, мөн үхээнц дорой байдлаа алхам тутамдаа нотолж байв.
Ийм нөхцөлд нийгмийн хувьсгал хийж олон зуун жил тогтсон, үлэмж хоцрогдсон, угсаа залгамжлах “феодалын байгууллыг” халж, орчин үеийн, үйлдвэржсэн, соёлжсон, шинэ нийгэмд дэвшин орох нь жам ёсны бөгөөд дэвшилтэт үйлс байсан юм.
Ганцхан Монголд төдийгүй дэлхий дахинд, ялангуяа Дорно дахинд “феодалын” байгууллыг халсан нийгмийн асар том дэвшил явагдсан юм. Үүнийг үгүйсгэх, баллах ямар ч боломж байхгүй.
Гэтэл сүүлийн үеийн монголын нэн шинэ түүхчид 1921 оны хувьсгалын болон нийгмийн дэвшлийн түүхийг үгүйсгэдэг ганцхан ажилтай болов. Тодруулбал 1911 оноор 1921 он хийгээд тусгаар тогтнолыг гутаан доромжилж, түүхийн хачин тэнэг “байлдааныг” өдөөн турхирч, энэ хэрээрээ Монголчуудыг оюун санааны хувьд хордуулах болов.
Социализмын түүх Сүхбаатар, Чойбалсан гэж эхэлдэг байсан бол ардчиллын түүх Богд, Барон гэж эхлэх болов. Ийм утгагүй юм тэнэг юм гэж байхгүй ш дээ…
Өнөөгийн түүх бичлэгийг мухардмал байдлаас гаргах гэж онолын социологичийн сайн санаа гарган би түүхэн гүн ухааны олон өгүүлэл бичсэн. Би хийх ажилгүйдээ үүнийг хийгээгүй. Манай өнөөгийн нийгмийн хөгжлийн онол-практикийн асуудлыг боловсруулах явцад түүхэн гүн ухааны буурь суурьтай дүгнэлт алхам тутамд хэрэг болж байна. Гэтэл манай түүхчдийн сүүлийн үеийн бүтээлүүдэд энэ талын юм үзээд өгье гэсэн ч алга, дандаа улс төрийн хэрүүл, арчаагүй үзэл суртал, явган хов жив л байна. Гэхдээ түүхч Н.Хишигт нарын тулхтай, суурь бүтээл туурвидаг бүтээлч хүмүүсийн ажлыг огт үгүйсгээгүй байна. Ингээд ажлаа хийдэггүй, хийж чаддаггүй хүмүүсийн өмнөөс арга буюу түүх рүү орох хэрэг гардаг юм.
Гэтэл өөдөөс судлаач Ганаа мэргэжлийн түүхч биш гэж муулж давхиад бас л олон жил болж байна. Ингэж новшрох хэнд хэрэгтэй юм ?!
Хэрэв монголын нэн шинэ үеийн түүхчид ажлаа хийхгүй улс төрийн түүх бичиж улс орон үндэстнээ үймүүлж давхиад байвал тэр түүхийг чинь би бичсэн ч яадаг юм. Та нараас дутна гэж л лав байхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 12 дугаар сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

37 Responses to ХҮРЭЭНИЙ “УЛС ТӨРИЙН” АМЬДРАЛ (Түүхэн социологийн тэмдэглэл)

  1. GNS says:

    Нээрээ л бодмоор зүйл. Түүхийг хүссэнээрээ зохиож бичээд байж болохгүй нь тодорхой. Хятадууд болон Чосонууд л нэг иймэрхүү юм зохиох дуртай. Гэхдээ авууштай нь өөрсдийгөө муу байсан биш бүр эртнээсээ хүчирхэг агуу байсан гэж харуулахыг оролдсон юм хийдэг. Сүүлийн үед Оросууд бас алтан орны байлдан дагуулалыг ярилцаж байгаад өөрчилж бичье гэж тохирч байх шиг. Гэтэл зарим нэг сонин нэртэй хүмүүс хэтэрхий дэндээд байгаа шүү. Чадал нь Хүрвэл нууц товчоог дахиад зохиочихооч гэмээр л санагддаг юм…

    • demjigch says:

      suuliin ued orosiin tuuhchid oros oron ba niit azi eurrope-iin tuuhiig shal uur baidlaar bichih bolloo.ene n uls turiin zorilgotoi um shig.tuhailbal:chingishanba mongol uls gej got baigaagui ba tartaria gej aguu uls bsan. ter uls haytadadiin tsagaan hermiig barisan gej bh um.

  2. haliun says:

    Neeree shuu namaig l 10n jild bhad mongoliin tuuh gedeg hicheelch gazardeere l hed hed ergesen shuu !!! jil bolgon surgaltiin sistemiin uurchlult ntr geed l surah bichig aguulamj ntr n uur bolchihono …. Gaigui sain tuuhiin bagshtai bsan tuldaa joohon yum oilgoj avsan yum bolov uu daa zailuul. Etseg ehiin buyand huviin surguuli tugssun gehdee erunhii bolovsroliin surguuli bol yag shine sistem shine nomooroo l yavsan bh. tiim bolood l minii ueiin zaluus bol estoi yu ch 100% oilgoj uhaarch amjaagui bh l daa 10 jild tgd yalanguya tugsuhiin umnuh heden jil bol 9 sariin negend dandaa l chingis haan yarial uran zohioliin hicheel deer nuuts tovchoo unshuulj tseejluuleed l mongoliin tuuh gesen hicheeleer 13-r zuunii mongoliig goloj uzeed l. Ih sorguulid orood uurchlugduh bolov uu getel yalgaagui ee Mongoliin tuh gedeg hicheel buh oyutan sudlah estoi gej zaaj uguud Mongol Ulsiin ih surguulid n ter hicheel deer n Nuuts tovchoo huuluulj bichuldiishuu!!! tgher minii ueiin zaluuchuud chingisiig shutej busdiig n doromjilj Tuvdengiin bor geher hurdnii mori gej hariualh n argagui bizdee … Mongoliin tuuhen Mongol ulsiin tuluu Chingis haanaas uur hun yu ch hiigegui bgagui yum shig l handahn argachgui bizdee …. hmm Bodhoor l gutarch setgel sanaagar unah yum

  3. Amraa says:

    Tuuh tuuheeree…, erhem sudlaachid amjilt!

    • Orgilkhuu says:

      Түүх түүхээрээ үлдэнэ гэдгийг хүн
      юу ч гэж ойлгож болно. Түүх гэдэг судлах арга барилаасаа шалтгаалан ихэнхдээ түүхч судлаачдаар дамжин тэдний хөрвүүлсэн хэлбэрээр хойч үедээ хүрдэг. Туйлын үнэн түүх гэж байх уу гэдэг онолын болон философийн асуудал болоод явчихна. Түүх гэдэг тийм ч амар зүйл биш байхаа.

  4. Altangerel says:

    Их сонирхолтой юмаа. Түүх рүү орж уншиж танилцана гэж юу байдгийг мэдрүүлэх мэт.

  5. Anonymous says:

    Ganaa ahaa amjilt ta shuu

  6. urgelj says:

    Хүрээний ойлголтыг авч чадлаа. Өмнө нь миний төсөөлөлөөр бол Хүрээ гэж Гандан, Богдын хүрээ болон хэсэг хятадын бөөгнөрөл гураваас хэтрэхгүй байлаа.

    • demjigch says:

      suuliin ueiin sudalgaagaar chingis oros hun bsan n batlagdaj baigaashuu. naizuud mine mongol gej tseejee deldehee zogsood um unshij uzeech. mongol gej baigaagui gej bna tsaana chine!!!!!seruun zuudlehee bolitsgoo!!!

    • Ганаа says:

      Энд тэндгүй “солиотой” ба “эрүүл” түүхчид бий. Мөн албан ёсны ба сайн дурын түүхчид бий. Бас “сайн” ба “муу” түүхчид бас хаа сайгүй олон бий. Ийм нөхцөлд тэр улсын тэр гэдэг түүхч тийм бүтээлдээ ингэж бичжээ гэсэн баримт хэрэгтэй байдаг. Гадаадад ч гэсэн чам шиг зоргоороо бурдаг баагийнууд зөндөө байдаг. Гэхдээ дэлхийн хэмжигдэхүүнээр бол өнөөгийн монголчуудын дийлэнхи олонхи түүхийн мэдлэгээрээ “солиотой” талдаа ордог юм…

  7. Ganaa says:

    Одоо цагт оюунаа уралдуулах чадвартай улс ховор болж.Гашуун ч үнэнийг хэлчих чадвартай хүн үгүйлэгдэх юм.Таны судалгааны ажилд амжилт хүсхээс хэтэрч чадахгүйдээ заримдаа бухимдах юм.

  8. Orgilkhuu says:

    Ганаа ах уг түүхэн асуудлыг суурь талаас нь сайн дүгнэж бичжээ. Манайд өнөөдөр түүхийн асуудлуудыг өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ хэт автан баримт материалуудыг өөрсдийн үзэмжээр ялгаж өөрсдийнхөөрөө хөрвүүлэн бичих нь маш их байна. Харин Ганаа ахыг энэ тал дээр бол түүхийг хувийн үзэл бодлоо бага шингээн суурь талаас нь эх сурвалж сайтай бичдэг гэж боддог. Сүүлийн үеийн түүхчдийн дэмийрэлд сайн хариу өглөө.

  9. Delger says:

    Kirilleer bichij boloxgui baina. Minii komputrees bolj baix shig.

    Bi 2 talaasaa uuguul niislel xureenii xun. Manai aaviin eejiin aav ni xureenii tomxon lam baij. Gexdee vinain yosiig saxiagui, ulaanii ursgaliin exnertei tom lam baij. Medeej buuduulsan. Xarin eejiin aaviin eej tom taijiin xureenii buyu baga xatniix ni oxin baij. Ovoogiin aav ni ix xatantaigaa xureenees ix xolgui xodoo baidag, baga xatan ni xureend suudag iren ochin baidag baisan baina. Medeej bas l buuduulsan.

    Ovoo maani 4 nastaidaa mongol bichig zaalgasan, tuunii egch mon adil bichig usegtei bolovsroltoi xun baisan. Tednii yaridag baisnaar bol Maiskiin nomond bichsen too barimt ixeexen asuudaltai.

    Maiskiin bichseneer bol mongolchuud xaranxui buduuleg bichig useggui baisan, bas bugd shaxuu ongonii ovchtei baisan gedeg. Ovoo maani uuniig ogt xudal gedeg baisan bogood xarin ch esregeeree tuxain uyed orosuud tag xaranxui baisan gedeg yum. Mongolchuudiin xuvid gereer bolovsrol olgox yavdal tugeemel baidag baisan. Uunii ur dund tuxain uyiin mongolchuud bugd bish xedii ch nasand xursen erchuudiin dor xayaj 50% ni bichig usegtei baisan baina. Uunii todorxoi jishee bol yu ch ugui guilgachin Damdingiin xuu Suxbaatar bichig usegtei baisan yavdal. Tegeed ch orsuud manai tuuxiig zoxiomjloxdoo xuvisgalt bulguud gudamjind uxuulax xuudas naaj baisan gej xaruuldag. Niiteeree bichig useggui baisan yum bol uxuulax xuudas naaj yaaxiin?

    Mon xun amiin tal ni tembuutei gedeg ch shal xudal. Xerev tal ni tembuutei baisan, ter uyed tembuug buren emchlex bololtsoogui baisan, tembuu xundervel urgiin gajigt xurgedeg zergiig bodoltsoj uzvel ta bid nar end ingeed mergen tsetsen margaj metgeed suuj baix uu? Gexdee medeej aris ongonii xaldvart ovchnii tarxalt xun amiin 50% bish bolovch 10%-d buyu ilt medegdexuits ayultai tuvshind bol xurchixsen baij.

    Xureend yagaanii (biluu, ulaan ch biluu) gudamj gej baisan tuxai ovoo maani yaridagsan. Teruugeer ixevchlen lam nar guilddeg baisan bogood, daraa shar shuvtalsan lamtai suux xuuxen xarin xovor baisan gedeg yum. Magadgui yagaanii gudamjaar lam nar golduu yavdag, ted nar gol tolov tembuu tusdag baisan baix.

    Er ni Maiskiin nomiig unshij baix uyed yamar neg todorxoi zorilgo buxii noloo orson ni medregddeg. Unendee Mongoliin 20-r zuunii exen uyiin aj baidliig todorxoilson ex survalj Maiskiigaas oor baixgui. Tegexeer yaaltai ch bilee. Eronxii xandlaga chigleliig ni unen geed too barimtad ni xarin bolgoomjtoi xandmaar.

    Xarin yaalt ch ugui unen zuil bol Mongolchuud tolgoigoo ugaaxaas busdaar usand ordoggui baisan ni bol unen baix. Ovoogiin egch yariandaa tolgoigoo ugaachxaad gereesee gardag tuxai olontaa dursdag baisan. Zovxon xureeniixen tolgoigoo ugaadag baisan gevel oroosgol. Emee maani xodoonii xun baisan, mon l manai eej, ovoo gexchlen nerlej tolgoigoo ugaagaad gej yaridag baisan yum. Xarin tednii yariand xuvtssaa ugaasan, usand orson gex tuxai ogt dursdaggui baisan yum.

    • Ганаа says:

      1. Монголчуудын бичиг үсэггүй тас харанхуй байсныг манжийн төр хүртэл мэдээд “Та нар төрийн ажлаа ч явуулж чадахгүй байна. Иймээс монгол бичгээ сур” гээд монгол бичгийн сургууль байгуулж байсан 1890-ээд оны түүхэн баримтууд байдаг юм. Үүнийг танай лам өвөө мэдэхгүй.
      2. XX зууны эхэн үеийг тодорхой бичсэн Майскийгаас өөр хэдэн зуун хүн байдаг. Чи юу ч мэдэхгүй байж битгий худал ярь.
      3. Хүрээний гудамжинд наасан бичгийг бичиг мэддэг ганц нэг нь чанга дуудаж уншаад бусад нь сонсдог байсан юм. Хятадууд дао зи бао-гаа буюу ханын сонингоо тэгж уншдаг. Энэ бол Дорно дахины ёс. Юм мэдэхгүй байж битгий олон юм ярьж бай.
      4. Хавтгай тэмбүүг оросын олон удаагийн экспедици эдгээсэн. Йод, бром, хинин, бага зэрэг мөнгөн усны хольц бүхий тариагаар эмчилдэг байсан юм. Үүнийг монголчууд “улаан тариа” гэдэг байсан. Уг нь би улс үндэстнийхээ нэр төрийг XXI зуунд хайрлаад, бас ичээд энэ талаар бичихгүй байсан юм. Гэвч XXI зуунд “оюун ухааны тэмбүү” туссан чиний мэтийн дураакууд ойлгохгүй бол би тусгай өгүүлэл бичсэн ч болох юм.
      5. Монголын түүхийг чиний өвөөгийн худал яриагаар бичдэг юм биш. Түүнийг түүхэн баримтаар мянга дахин шалгаж нягталж байж бичдэг юм. Энд би шинжлэх ухаан ярьж байна.

    • Orgilkhuu says:

      Чиний ярьж байгаа зvйлс хоорондоо харшилдаад байх юм.

      Ганц жишээн дээр чиний eгvvлж буй зvйлс ач холбогдолгvй болохыг харуулая. Танай евеегийн хэлж байгаагаар 19 зууны сvvл 20 зууны эхэн vеийн Монголчууд харанхуй бvдvvлэг бус Оросуудаас ч илvv гэгээрсэн байж. Гэтэл Орост аль 18 зууны сvvлийн хагаст сэргэн мандал, гэгээрлийн vе болоод енгерчихсен манай улсаас соел, шинжлэх ухааны хувьд тасарчихсан байсан. Оросыг дэмжиж тал зассандаа бус гашуун vнэн ийм л байсан.

    • bataa says:

      Lam nar baih yostoi too heterhii ih bolson baisan XX zuunii ehend 650.000 orchim huntei ulsad 320.000 orchim eregtei hun nogdono ternees hiided suuh bolomjgui nyalh huuhed tahir dutuu erchuud oyun uhaan homsdoltoi erchuud shorond baigaa erchuud hasahaar niit hodolmor erhleh bolomjtoi 250.000 erchuud baisan bn (huuhduud bol honi hariulah geh meteer aj ahuin ajild tuslah bolomjtoi) tegeed 120.000 orchim lam 700 garui sum hiided huvaagdaj suuchihaad hodolmor buteemj baihgui tuvd nom tseejleed oroi ni huuhen erguuleed yavaad bhaar ene uls chini tegeed sonodog yum bgaa biz dee ajil hiih yadaj ooriigoo tejeeh bolomjtoi erchuud-n tal huvi ni yu ch hiihgui busad ni ed nar-g tejeej baisan bn tembuu tarsan shaltgaan ch gesen ehner avdaggui lam nar oor oor huuhnuud tataj changaadag bsantai holbootoi ehnertei hun bol ovchin avah taraah bolomj bhgui niigem setgel zui deer togloj yadarsan humuusees mongo tataj amidardag lam nar XXI zuund iheer urjij baigaa ni butsaad 100 jileer uharch baigaa yum shig sanagdana ene ch bid nar-n buruutai holbootoi medrel muutai BOO shunaltai Lam deer guij ochij hamag baidagaa ogood bhaar ed nar osoj urjih ni argagui

    • oderdenee says:

      өвөөгийнхөө үгийг үнэн гэж бодолгүй яахав гэхдээ асуудалд олон талаас нь хандаж сур түүх гэдэг үлгэрээс арай өөр юм шиг билээ

  10. sukhee says:

    санаатай ба санаагуй орхигдон гээгдсэн туухэн уйл явдлуудлыг дэс дараатайгаар олон нийтэд цаад наад санаа оноотой нь хамтад нь дэлгэн танилуулах ажил эхэлж байна гэж ойлголоо баяр хурэгье

  11. Анализ , судлагааны ноён пролетари Ганаа ах таньдаа хэдхэн санал өргөе! хүлээж авна уу?хөсөр хаяна уу ? та өөрөө мэд дээ.1-рт Системийн болон хэсэгчилсэн анализ , судалгааний онол зүйн, болон сэтгүүл зүйн мэргэжилийн дугуйлан….клуб,…дамжаа…курс …төв….институт ….академи …зэргийн аль боломжит хувилбарыг нээж ажиллуулж , нийхэм зон олноо гэгээрүүлэх их үйлсэд яагаад зүтгэж болохгүй гэж, Монголийнхоо хөгжлийг тэр хэмжээгээрээ хурдасгана.Олон олон мэдлэг боловсролтой час хийсэн шударга шүүмжиллэгч, судлаачид төрөн гарснаар нийгэм ч гэсэн сэхээрнэ, төлөвшинө ,эрүүлжинэ..Судалгаа прогноз хийх хэрхэн төвөгтэй байдгийг дүү нь сайн мэдэхгүйл дээ ,өөрийн судалгааны багтай болбол танд мөн ч тус хэрэг болно доо .2-рт Сонин ,сэтгүүл,ном.тохимол хэвлүүлвэл маш сайн сан.Манай хөдөө орон нутагт интэрнэт гэдэг юм чинь өдрийн од шиг ховор, Хооллоо яаж олий гэж байгаа хүмуун яаж компютерь авах вэ дээ?ном сэтгүүлийг бол яаж ийж байгаад авчихана .3-рт Телевизтэй гэрээ байгуулж өөрийн хөтөлдөг нэвтрүүлэгтэй болбол та өлхөн аваад явж чадна . 4-рЛекц семинари зохион байгуулвал нэн сайнсан . Таны амьдралын нэгэн зорилго бага ч болов биелэх болтугай гэж ерөөе!!! Танд би сэтгэлээсээ тусалж чадна.Гүнээ хүдэтгэн ёсолсон, наран ургах Дорнод нутгийн хөвүүн Л.Энхээ.

  12. ta Baron Ungernii talaar tag martchihsan bololtoi esvel albaar bichihgui baih shig baina gej sanagdav. Baabar Bayarhuu nar yamar negen uzel bariltlald avtan bichdeg baih gehdee ta ch mun ijil yag tednii esvel uzel barimtlal avtan bichdeg met sanagddag. Uugeer yu heleh geed baina geheer ta nar bugd hedii “unen” zuil bichdeg bolov ch zarim negen zuiluudiig sanaatai bolon sanaandgui orhigduuldag ni unshigchidiig yamar vaa negen helbereer “tarhiiig ni ugaah” gej oroldoj baiga met. tarhi ugaana gej ontsgui helsend uuchlaarai uur ok yu gej heldeg bilee ene muchid sanaand orohgui baina. Gehdee Baabar ta 2 esreg testeg yum bichdeg ni unheer bidend bas naana tsaanta ergetsuulhen bodoj balance bii bolgohod unheer duhum tus boldog tul bayarlaa gej helye. Herev Baabar iig CNN/BBC gej bodvol taniig RT/CCTV gej harj boloh met :). Bas neg ajiglagdsan zuil gevel ta urgelj Baabar zereg nuhdiin bichlegiig unshij hyanaj araas tailbar hiisen zuil bichdeg ch Baabar bolon nuhud tanii bichsen deer yur tegehgui. Ug ni mun tanishig tegdeg baisan bol tanii bichsen zuiliig mulguu bid chin shuud l zalgiad bailgui bas neg jajilj uuh bulchilhainaas salgaj zalgih bailaa. Odoo uursdiin tarhigui uls tul zalgiad l baidag heregdee :).
    Tanid amjilt husye

    • Ганаа says:

      Сүүлийн үед Барон Унгернийг “бурхан мэт” болгосон нь зохион байгуулалттай суртал нэвтрүүлэг байсан. Энэ талаар юм цөөхөн бичсэн нь миний буруу биш. Би энэ талаар бичих үүрэг хэний ч өмнө аваагүй. Хэтрээд, давраад байхаар нь ганц нэг хэлсэн тал бий. Энэ бол тархи угаалт биш, түүхэн үнэнийг тогтоох шударга оролдлого. Бароныг орох оронгүй, зуйгуул, дээрэмчин байсан гэдгийг нотлох шиг амархан юм байхгүй. Баабартангуудыг миний өөдөөс бичихийг би боль гээгүй. Чаддаг юм бол бичиг л дээ. Харин хариу нь их л хатуу байна гэдгийг би амлаж байна. Би бүх юманд бэлэн байдаг…

  13. Ayan says:

    >Дэлгэрт

    Таны өвөөгийн хэлснгийг нээх үгүйсгэх хүсэл алга. Харин та өвөөгийнхөө яриаг наанатай, цаанатай хүлээн авч, бодох хэрэгтэй. Наанатай цаанатай гэж юу вэ? Жишээлбэл, хүн өөрийнхөө (ганц хувь хүний) туршлагыг “олон хүний туршлага” мэт сэтгэдэг явдлыг бодолцох хэрэгтэй.
    Жишээ нь, би япон/америк зэрэг оронд ажилладаг агаад “япончууд чинь юу ч хийж чадахгүй юм, ийм амархан юм чадахгүй” гэж ярьдаг хүмүүстэй мэр сэр таардаг. Ийм яриа сонсохдоо мэдээж хэрэг энэ хүн юу хийж байна (тарианы ажил, барилга… этр янз бүр) гэдгийг бодон хүлээж авдаг. Хөдөө байгаад, хэдхэн тосгоны хүнтэй харьцаад тэр үндсэн дээрээ “эд чинь юу ч мэддэгүй юм байна” гэх хүмүүс ч хааяа байдаг. Энэ хүмүүс хүүхдүүддээ япон/америк-д үзэж харснаа ярьвал тавь, зуун жилийн дараа таны бичсэн зүйл болно. Тэгэхээр танай өвөөгийн оросуудын тухай хэлснийг энэ өнцгөөс хүлээж авах хэрэгтэй (цаана нь ямар улс байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ, мөн Москва, Питерийн асар мундаг эрдэмтэд, сэхээтнүүд монголд байгаагүй нь мэдээж)

    Бусад бичсэн зүйлээ ч энэ талаас нь эргэцүүлбэл. Тэмбүүгийн хувьд бол тусдаа сэдэв. Мөн Хүрээний ниймийг нийт монголтой хольж андуурч бас болохгүй.

  14. Delger says:

    Shuumjleliig oilgoj xuleej avch baina. Minii xuvid sonsson duulsnaa sonirxuulj bichix gej baigaad xetruulchixsen shig baina. Tuunees surtei dugnelt xiix gesen zuilgui. Dutuu gutsuu oilgogdson bol uuclaarai.

    Zarim xumuus xeterxii ix medemxiireed, yalanguya Baabar metiin novshnuud, xureend mongol xun baigaagui yum shig xutsaad uur xurgeed baidag yum. Baisan mongol ni lam, esvel yanxan. Busad ni xujaa. Tegeed nad metiin xureenii ugshiltai ulsiig erliiz xurliiz bolgoj xaragduulaad baidagt unendee durgui. Er ni ch iimerxuu yaria ertnees dee, “Xotiinxoo? Aav eej chin ali aimgiinx ve” geed l asuugaad baidag. Mongol xun gedgee notloxiin tuld zaaval ali neg aimgiinx baix albatai yu?

    Xarin ch iimerxuu asuudliig shinjlex uxaanii undestei neleen sain tonxox zailshgui shaardlagatai. Xun bur tseejniixee bangaar xudlaa shaatsgaana.

    Ganaa axad xelexed minii ovoo lam baisan gej bi bicheegui shuu. Emeegiin aav ni lam baisan yum. Xarin minii ovoo shine ueiin Mongoliin anxnii sexeeten, bagsh xun baisan yum. Uyel duu ni tuuxiin uxaanii doktor S.Idshinnorov gej xun bailaa. Shanzav Badamdorjiig urvagch baigaagui gej anx bicheed tuuxchdiin nudiig oroi deer ni gargaj baisan ter xun.

    Uzsen xarsnaa yarisniig ni xetruuleed davsalchixsan minii buruu. Tuunees ovood maani xudal yarix yamar ch shaardlaga baixgui. Er ni bol nadad yarisnaa nom bolgoj bicheegui ni xarin ovoogiin maani aldaa baix.

    • Ганаа says:

      Энд чиний удам судрыг сонирхсон хүн нэг ч байхгүй. Харин С.Идшиннноров гуайг би сайн танидаг байсан. Шанзав Бадамдоржийг урвагч байгаагүй гэдэг дээр тэр ёстой эндүүрсэн. Чиний хамаатан дандаа зөв ярьж байх албагүй…

    • Delger says:

      End udam sudraa sonirxuulax gesen xun alga. Taniig yadaj ood bolson ovgon etsgiig mini doromjloxgui baival zugeersen gesen dee tailbar xiiv.

      Shanzav Badamdorjiin tuxaid bol bi bas burxan bolooch axtai sanal niildeggui yum.

    • Ганаа says:

      1. Чи л өвөө мөвөө гэж эхэлж сонирхуулаа биз дээ. Надад чиний өвөө ямар хамаа байна. Одоо болохоор миний өвөөг доромжлоод гээд чи үнэнхүү солиотой юм.
      2. Чи Шанзав Бадамдоржийн хамаатнаа дам нотолсон. Санал нийлдэггүй байсан юм бол чи үхснээ хийж “бурхан болсон” хүнийг иш татаж миний эсрэг (монголчуудын эсрэг) иш татсан юм.
      3. Чи ийм эргүү байж надтай ярьж юугаа хийнэ. Ахиж над руу орж ирвэл чи мангуугаа л нотлох болно…

  15. Delger says:

    Orgilkhuu-d xelexed mass (olon niit), niigmiin elit xeseg (tsoonx) gesen 2 tes oor zuiliig bitgii xoorond ni xutgaj xun gutge. Ooriinxoo tenegiig gaixuulj baigaa yum shig, tes xondlon yum yariad

  16. ganbat says:

    tegeed bich l dee chi. dandaa hudlaa tegsen ch ingesen ch yadgiin gej baih yum.

    100 dotor too bodoj chadhgui hevtej. Hureenii 100 myangan hunii 60% gadaad, 20000 lam gesen 5000 huuhed 15000 eregtei. Emegtei hun uldehgui baina??? Ganaa maanag mini. Dahiad sain bod

    • Ганаа says:

      Чи сард 8-12 өгүүлэл бичиж Та нарт зүгээр уншуулж байгаа хүн Монголд надаас өөр олохгүй. Бич л дээ гэнэ шүү. Энэнээс илүү яаж бичих юм ?! Ойлгохгүй байгаа өөрийнхөө эргүү толгойд гомд…
      Би чамд Хүрээнээс “хүүхэн” олж өгөх албатай биш. Монгол эрчүүдийн олонхи чам шиг маанаг болохоор хүүхнүүд нь гадаад (хятад) эрчүүд рүү явах нь зөв ш дээ. Гадаадууд чинь “тоо бодож” чадахгүй ч ядахдаа дуугай байгаад байдаг юм…

    • enkhbold says:

      XIX-XX зууны зааг үед Нийслэл Хүрээнд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой 15 мянга орчим монгол эр хүн байсан гэж багцаалж болно Ganbataa ene 15000 dotor chini lam nar bas orno sh dee lam chini mongol er hun yum bgaa biz dee chi lam nar-g nigem amidrald oroltsohgui er hun bish baisan geed 20.000 chigeer ni hasaad bn yum-g oilgoj unsh bas 100,000 orchim gej bagtsaaldsan baina er ni tegj yaridag odoo mongol uls 2.9 say huntei baihad zarim ni 2 hon say huntei zarim ni 2.5 say zarim ni 3 say gej bichdeg bagtsaaldaj bgaa yum

  17. Ardiin huvisgal, Bogd, Bodoo, Suhbaatar geed suuliin jiluuded mash ih l medee medeelel hevlegdej bid bas zuv ch bai buruu ch bai zohih hemjeenii oilgolttoi bolloo. Harin bid ardchilsan huvisgaliin talaar unen zuv medeelel baihgui met sanagdah yum. Baabarguai ch bichihgui yum. Oroltsogchid ni erh medeltei amid seruun baidag bolhoor bas emeedeg ch baij medeh yum. Buu med. Ta sanal niilj baina uu? Ter uyed horin hedhen nastai medlege turhslaga nimgen nogoonooroo l baisan baimaar gemeer Elbegdorj Batuul zereg unuudur adrchilaliin altan haraitsainuud gej aldarshsan erhmuudiig l medehees bish Boshigt, P.Nergui, Byambasuren zereg tuhain uyed bas gar bie oroltsoj baisan geh ulsuudiin talaar oilgolt alga. Ganaa Ta neg sudlaach hunii huvid ter uyed bas amiradj baisan hunii huvid Ardchilsan huvisgald hen hen herhen oroltsoj baisan, 80 aan onii suul uyees 90 oonii ehen uye hurtelh talaar uls turiin taiznii ard urnuj baisan uil yavdluudiin talaar medeh zuil baival esvel sudlaj taamaglaj gargalgaa hiisen zuil baival bidnii sonoriig myalaaj bolohson bolov uu?

    • Ганаа says:

      Ардчилсан Хувьсгалын түүхийг бичих цаг болсон баймаар. Надад уг нь бий л дээ…Гэхдээ өөрсдөө түүхээ бичихийг нь хүлээж байна…

  18. ganbat says:

    bodson too chin buruu baina l gelee. Ardchilliin tuuj yu baihav dee. Chamaig bolgart communismiin onoloor zereg hamgaalahiin chini omno communism ni nuraad unachihsan uchraas iim zolgui tavilantai bolson gedgiig odoo bugd medne

    • Ганаа says:

      Би Болгарт нийгмийн процессын удирдлага судалсан. Процесс удирддаг мэргэжилтэй хүн монголд цөөхөн байдаг. Харин “коммунист онол” хамгийн сайн онол байдаг юм, тэнэг лалар аа…

  19. Purevdavaa says:

    Ухаантай байрын сэргэлэн цовоо хүүхэд төрөхөөр номын хүн болгоно гээд лам болгочихдог. Тэгээд үр удам нь тасарч байгаан. Тэнэг юм гарвал адуучин болгоно. Ингээд л Монголчууд тэнэгүүдээр дүүрсэн юм даа. Тэр хувьсгалчид ч гэсэн зүгээр хар мэдрэмжээрээ л эрх чөлөө хүсч байснаас бус бас бүдүүн баргийн тэнэгдүү л нөхөд байцгаасан даа. Монголын маань түүх их харамсалтай шүү, бид өөрсдийгөө л балласан улс. Үхэр Монголчууд байсан гэдэг нь үнэн л дээ.

  20. Zantai zaluu says:

    Ганхуяг ахаа, Та бол түүхч биш, түүх сонирхогч, баабар ч ялгаагүй түүх сонирхогч. Түүхч гэж өөрийгөө хэлүүлмээр байгаа бол ядаж сонирхогчийнхоо талаас сайн юм бичилдээ. Энэ мэтийн номоос шууд хуулсан, хуулсан юмныхаа учрыг олоогүй бантан бичихээ болилдоо. Ядаж л нийслэл хүрээнд 100 мянган хүн байсан гэсэн хуучин тоо яриад явж таарахгүй, бас хүрээг хэд хуваадаг байсан гэнэ үү. Жүгдэрийн зургийг үнэхээр үзсэн хүн ингэж бичих үү. Баруун дамнуурчны 9 гудамж бөмбөгөр хавьцаа байсан ч гэх шиг. Согтуу хүн юу ч ярьж болно ш дээ гэдэг шиг сонирхогч хүн юу ч бичиж бас болно л доо. Гэхдээ таны бичсэн зүйлийг уншаад, тухайлбал, Нийслэл хүрээ 100 мянган хүнтэй байжээ, Хүрээг 4 хуваадаг байжээ, баруун дамнуурчин бөмбөгөр хавьцаа байжээ гэсэн буруу мэдээлэл, төсөөллийг хэн нэгэн аваад түүндээ итгэчихвэл Та юу гэх үү. Би зүгээр л түүхчдийг муулах гэж бичсэн гэх үү. Үүнд л түүхийг түүхчид бичихийн утга учир нэгээхэн оршино. Рамандаа жаажгана ах минь.

    • Ганаа says:

      Харин ч би хамгийн их мэддэг, чаддаг юмаа ярьж байна. Би зарим хүмүүс шиг мэдэхгүй юмаа ярьж, мэдэмхийрч солиордог хүн биш. Би анх Намын Түүхийн Институт гэдэг Монголын хамгийн мундаг газар 23 настайгаасаа ажиллаж эхэлсэн. Монголын хамгийн мундаг түүхчидтэй олон жил хамт ажиллаж байсан. Би монголын нэн шинэ түүхийг жинхэнэ архивийн эхээс нь уншиж судалсан. Түүхийн мэргэжилтэй хүнд ч ийм завшаан тэр болгон олддоггүй юм. Түүнээс гадна намайг түүхийн гүн ухаан, онолын социологоор зориуд бэлтгэсэн. Энэ бол түүхийн онол-арга зүйн үндэс болдог юм. Муу тэнэг лалараа, би чамд байтугай монголын ямар ч түүхчид түүх бичлэгийн арга зүй зааж чадна, заах ч болно. Та нар ёстой раамандаа яйжигна. Удахгүй би Та нарт үзүүлээд өгнө. Үүнийг би амласан. Одоо ч амлаж байна…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: