НЭГ САЯ УНШИГЧ
2013/11/19 109 Comments
Өнөөдөр миний ganaa.mn блогийн уншигчид НЭГ САЯ болов. 2008 онд сэтгүүлч Д.Цэрэнжаваас блок юмуу, блог юмуу гэж заалган анх өөрийн гэсэн блог нээж байснаас хойш 6 жил болжээ. Энэ хугацаанд надтай хамт сэтгэн бодож, эрэгцүүлэн дүгнэж, санаа оноогоо хуваалцаж байсан нийт уншигчиддаа амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Бодвол миний блог анхны хэдэн блогийн нэг байсан байх. Блог нээсэн гээд хэдэн шавь нартаа хэлсэн чинь эхний өдөр 7 хүн уншиж билээ. Сарын дараа 22 хүн уншихад их баярлаж байсан минь сэтгэлд тодхон. 2 сарын дараа 40 хүн болоход рекорд үзүүлэлт гэж хөөрч байсан минь одоо бол үнэн инээдэмтэй. Одоо өдөрт 1200-1500 хүн уншиж байгаа өнөөдөр бол “уур хүрэх” нь мэдээж. Хүн давардаг гэж үнэн шүү…
Би анхнаасаа шинжлэх ухааны хялбаршуулсан, нийгмийн ухамсрын “дундаж түвшинг” дээш татах, улс төр-нийгмийн аналитик блог байлгана гэж дотроо бодсон юм. Гэтэл ийм юм бодсон хүн Монголд захаасаа аван байх нь мэдээж хэрэг. Тэдэнтэй өрсөлдөх хэрэг мэдээж гарна. Би юугаараа ялж чадах вэ ? Өгүүллийн аналитик чанар, давтамж буюу тоо гэсэн хоёрхон үзүүлэлт байгаа юм. Энэ бол цуцалтгүй хөдөлмөрлөнө гэсэн үг байлаа.
Ингээд хөдөлмөрлөж гарав. Эхний жил сард 2 өгүүлэл, дараа жилээс сард 4 өгүүлэл, сүүлдээ одоо бол сард 8-12, зарим тохиолдолд 14 өгүүлэл бичих болов.
Ажлын ийм ачааллыг дааж надтай өрсөлдөх аавын хүү одоо болтол гараагүй л байна. Зарим хүн надад залуу насаараа гайхуулдаг л юм. Би өөдөөс нь тэгвэл хоёулаа уралдая гэдэг. Хамгийн шударга шаардлага, болзол гэж бодож байна.
Эхний жилүүдэд их зовлонтой байв. “Дайснууд” зохион байгуулалттай дайралт хийдэг болов. Би ямар нэг юмаар хоцрогдоод байв. Энэ бол мэдээллийн технологи байсан юм. Энэ үндсэн дутагдлыг арилгахын тулд би мэдээллийн технологийн мэдлэгээ нэмэхээр шийдэв. Гүн ухааны тусгалын онол, системийн болон мэдээллийн онолын суурь зарчмуудыг угаасаа мэддэг байсан маань шинэ мэдлэг эзэмшихэд их дөхөм болсон юм. Ингээд жилийн дараа гэхэд би бараг хакер болов. Ямар ч гэсэн дайснуудаа олж, зогсоож чаддаг болов.
Би өгүүллүүддээ тоо баримт, он сар өдөр, сурвалжийг ямагт тавьдаг. Энэ нь шинжлэх ухааны академик хүрээнд олон жил ажилласны давуу тал юм. Үүний хамт хэт академик уйтгартай хэллэгээс аль болохоор зайлсхийхийг хичээснээр бичлэгийн өвөрмөц арга барил тогтсон юм. Гэхдээ их дутагдал бий л дээ, соёлгүй, бүдүүлэг гэсэн шүүмжлэл байнга гардаг юм. Соёлтой бичихээр манайхан чинь тоохгүй юм байна ш дээ…
Би бараг бүх сэдвээр бичдэг. Чингэхдээ “нийгмийн дунджийг” дээш татахаар бичихийг хичээдэг. Ихэнхи өгүүлэл энэ ч ёсоор болсон. Яагаад гэвэл би ямар ч ажлыг ор нэр хийж байгаагүй. Энд ахиад л зовлон гарна. Сэдэв чиглэлийн мэргэжилтэн, томчууд маргаан өдөөнө. Тэд тийм сүрхий юм бол энэ сэдвээ олон нийтийн анхааралд оруулах чинь яасан юм ?! Эндээс маргаан гарна.
Маргаан гэснээс манайхан сэдвийн дагуу маргана, мэтгэлцэнэ гэдгийг ёстой мэдэхгүй. Маргааны ихэнхи нь намайг хувь хүний хувьд “шинжлэн дүгнэсэн” байх. Үүнийг би ёстой зөвшөөрч байгаагүй. Намайг шинжлээд өгөөч гэж би хэнийг ч гуйгаагүй.
Түүнээс гадна манай боловсролын ерөнхий түвшин, оюун сэтгэлгээний чадвар ихээхэн муудсаны улмаас тас харанхуй, мунхаг тэнэг нөхдүүд хэрүүл өдөх. Үүнийг би бас л зөвшөөрөхгүй. Ингээд би “нийгмийн дундаж түвшнөөс доош мэдлэг боловсролтой бол миний блог руу бүү шагай” гэж шууд л хэлдэг болсон. Манайхан надаас “харилцааны соёл” нэхдэг ч манай нийгмийн “дундаж мэдлэг” боловсролыг доош унагахгүй байх шаардлага түүнээс хавьгүй илүү чухал юм.
Өнөөдөр ganaa.mn блог нэг сая уншигчтай болов. Монголын нөхцөлд хувь хүний блог ийм олон уншигчтай болсон нь их амжилт гэж бодож байна.
Би олон хүний нөхөр болж, тэдний сэтгэн бодоход тус болж, олон оюутны ажил, мэдлэг олоход хамт байж, монголчуудын оюун сэтгэлгээ, мэдлэг ухаанд тус нэмэр болсондоо туйлын баяртай байна.
Миний блог энэ бүх хугацаанд гадаад дотоодын хэнээс ч санхүүгийн ямар нэг тусламж авч байгаагүй. Тодруулж хэлбэл би нэг ч төгрөг хэнээс ч авч байгаагүй. Би зүгээр л хүний сэтгэл зүтгэл юуг ч хийж бүтээж болно, хэнийг ч ялж болно гэдгийг харуулахыг зорьсон юм. Би өөрийн гэсэн үзэл бодолтой хувь хүн ямар хүчтэй байдгийг л харуулахыг бодсон юм. Өч төчнөөн хүн цалинжуулаад үр дүнтэй ажиллаж чаддаггүй сайт, блогууд олон бий. Би ямар ч цалингүй, ямар ч дэмжлэггүй, ганцаараа бор зүрхээрээ явсан.
Би “шал дэмий” ажил хийгээгүй гэдэгтээ би итгэлтэй байна. Яагаад гэвэл Монголд тогтмол ажилладаг, шинжлэх ухааны хялбаршуулсан, аналитик блог тун цөөхөн, бараг байхгүй. Монголын улс төрч, эдийн засагч, эрдэмтэн мэргэн, академич, докторуудын нэг нь ч ард түмэн рүүгээ хандсан ийм блог ажиллуулдаггүй, тэдэнд ийм сэтгэл зүрх байдаггүй юм.
Бусад оронд ч сайн дураараа, үнэ хөлсгүйгээр, мэдлэг мэдээлэл, шинжлэх ухааны аналитик ажлыг ингэж бэлнээр нь өгдөг блог бараг байхгүй. Хэрэв байвал буяны, сайн үйлийн бүхэл бүтэн байгууллагууд л байдаг. Би Монголд ганцаараа шахам мэдлэг түгээх, соён гэгээрүүлэх үүргийг тогтмол, байнга биелүүлэхийг хичээж ирсэн. Би хүмүүн бусын хүчин чармайлт гаргаж, хэн ч даахгүй ачаалал үүрч, хэн ч төсөөлөхийн аргагүй тэсгэл тэвчээр гаргасан.
Энэ 6 жилийн хугацаанд би блогтоо 400 өгүүлэл бичжээ. Зөвхөн 2013 онд 100 өгүүлэл бичиж. 7600 коммент байна. Мөн дэлхийн сонгодгуудаас шилж байгаад нэлээд олон орчуулга хийсэн. Орчуулга бол бичсэнээсээ илүү хөдөлмөр ухаан зардаг зовлонтой ажил шүү дээ. Багцаагаар бодвол комментын гуравны нэг орчимд хариу өгч, заримтай нь “хэрүүл” хийгээ биз. Их ажил шүү.
Миний блог зарим үед нийгмийн сэтгэл зүйд муухан шиг намаас дутахааргүй нөлөөлсөн тохиолдлууд ч бий. Би өдөрт блогтоо 4-6 цаг зарцуулдаг юм. Түүнээс гадна би tweetter-т чамгүй цаг зарцуулдаг.
Намайг хэрүүл их хийдэг гэж ярьдаг шүүмжилдэг юм, тийм, би харанхуй мунхагийг үзэн ядах, үл тэвчих үзлээр хүмүүжсэн, харанхуй мунхагтай “мэддэг хэлээр” нь л ярихаас өөр ямар ч арга байдаггүй юм.
Би чинь блогоос гадна “гэдсээ” болон гэр бүлээ тэжээх үүрэгтэй эр хүн. Тэсгэл тэвчээртэй сайн хань, үр хүүхэдтэйдээ Бурханд залбирнам…
Энэ хугацаанд Монголын нийгэм ямар нэг дэмжлэг надад үзүүлээгүй, мөн ямар нэг “өөрийн зохион байгуулалтад” орж идэвхит байдалд ороогүй. Энэ л миний хувьд хамгийн хэцүү нь байсан. Сүүлийн үед миний оролдлогыг “албатай” юм шиг, “заавал байх” ёстой мэт ойлгох болсноос гадна зарим нь дайсагнан үзэх болсныг харамсан тэмдэглэж байна. Зарим хүний хувьд миний блог ердөө л бэлнээр нь авч оюуны цангаа тайлдаг ус төдий зүйл болсон мэт санагдана. Зарим нь нэг сайхан аналитик юм бичээтэх гэж захиалга өгдөг болж байна. Зарим нь надаас бүр “онолын концепци” хийхийг шаардана. Уг нь болно л доо. Гэхдээ би чинь төмрөөр хийсэн хүн биш шүү дээ…
Манай ард түмэн их сонин, надад болохоор бараг Бурхан багш ч дийлэхээргүй “лаг өндөр” шаардлага тавина, шалгана, шаардана, шүүмжилнэ, харин төр засаг, дарга нартаа ямар ч шаардлага үл тавина. Ингэхэд би-ganaa.mn ард түмний өмнө ямар үүрэг амлалт авсан юм ?! Би зүгээр л мэдсэн сурснаа монгол үндэстэнтэйгээ хуваалцаж байгаа судлаач хүн. Гэтэл өөдөөс чи ямар гавъяа байгуулж, ямар “материаллаг баялаг” бүтээсэн юм гэж загнагсад олширч байна. Тэр ч байтугай намайг хүрз бариад мод тарих, гудамж цэвэрлэх, сумын засаг дарга хийж “юу чаддагаа харуул” гэж шаардах болов. Энийг бол би ёстой чадахгүй. Би ямар нэг шатны засаг дарга байтугай, сайд хийх “жижиг гар” биш. Яагаад гэвэл би оюуны баялаг бүтээгч орчин үеийн монгол судлаач. Үүнээс илүү сайхан нэр төр, “том” албан тушаал хаа байна ?!
Ganaa.mn-ын шүүмжлэлд өртсөн төр засаг, албан тушаалтнууд миний өөдөөс ямар нэг хариу хэлж, өөрийгөө цагаатгаж, маргаж байсан тохиолдлыг Та бүхэн санахгүй нь лавтай. Яагаад ?! Учир нь би хөдөлшгүй баримттай, бүрэн үндэслэлтэй, ямагт үнэн бичдэг учраас тэр, мөн ganaa.mn-ыг эсэргүүцвэл цаанаас нь бүр ч их мэдээлэл гарна гэдгийг тэд сайн мэддэг учраас амаа хамхидаг юм. Үнэний, мэдээллийн, мэдлэгийн хүч гэж үүнийг хэлдэг юм.
Ний нуугүй хэлэхэд зарим үед монголын нийгмийн ухамсрыг өөрчилж болохгүй юм байна, би элсэнд ус асгаж шал дэмий ажил хийж байна гэж үе үе бодох болсноо хэлэх нь илүүдэхгүй байх. Гэхдээ энэ бол би ард түмэндээ “гомдсон” гэсэн үг биш, харин би арга барилаа, ард түмэн сэтгэлгээ, үйлдлээ өөрчлөх хэрэгтэй гэсэн хэрэг юм.
Энэ олон жилд миний бичсэн үндэслэлийг буруу зөрүү гэж, худал хуурмаг гэж намайг няцаасан нэг ч өгүүлэл Монголд гараагүй юм. Энэ бол би үнэнийг хэлсэнтэй, шинжлэх ухааны тэргүүний арга зүйг ашиглаж цаг ямагт баримт нотолгоотой бичиж байсантай холбоотой. Мөн олон жилийн турш би өөрөө өөрийгөө үгүйсгэсэн, өмнөхөө мартсан, өмнөхтэйгөө зөрчилдсөн зүйл ганцыг ч бичиж байгаагүй. Энэ нь системийн шинжилгээний арга зүй эзэмшсэний ач буян буй за.
Олон хүн, ялангуяа залуус намайг “лаг их мэдлэгтэй”, “юм болгоныг мэддэг” гэж боддогийг би сайн мэднэ. Надад бусдаас “илүү”, “юм болгоныг” мэдээд байгаа юу ч байхгүй. Харин олж авсан мэдлэг, мэдээллээ шинжлэх ухааны шинэлэг арга зүйн дагуу системчилдэг туршлага, ажил мэргэжилдээ үнэнч, цуцалтгүй хөдөлмөрлөх дадлага буюу системийн аналитик чадвар л байгаа. Би байнга хөдөлмөрлөж орчин үетэйгээ хамт ямагт “залуу” сэтгэхийг л хичээдэг.
Одоо бол Та бидэнд нэг л зорилго байгаа бөгөөд энэ нь шинэ зууны харанхуй мунхагийг оюун ухааны гэрлээр гийгүүлэх явдал мөн. Манай Монгол бол социал оюун сэтгэлгээний хүрээнд үнэнхүү балайртлаа хоцрогдсон үндэстэн мөнөөс мөн.
Сая уншигчтай болсон ямар ч хүн баярладгийн адил би ч гэсэн баярлаж байна. Үүний хамт гүн ухааны утгаар эрэгцүүлж байна. Асар их хүч чармайлт гаргасан боловч би хүрсэн үр дүнгээ чамлаж байна. Монгол Улсад “ажил хийх” миний цорын ганц эрх бол миний блог юм. Миний блог бол миний нэр төр юм. Хүн нэр төрийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авдаг…
Зүй нь би нийгмийн суурь судалгаа хийж, нийгмийн хөгжил дэвшлийн онол-практикийн хувилбар, тооцоон дээр ажилласан бол Монгол үндэстэнд үр өгөөж хамаагүй илүү байх нь эргэлзээгүй. Гэтэл Монголын “ардчилсан төр” надад ийм боломж олгох нь байтугай, дайсагнан хандаж байгаа нь нууц биш юм.
Үүний шалтгаан нь манай нийгэмд ч байж болно, манай дээдсийн сэтгэлгээ үйлдэлд ч байж болно. Ямар ч гэсэн Та бүхэнтэйгээ САЯ уншигчийн баяраа тэмдэглэж байгаадаа сэтгэл тун хангалуун байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 11 дүгээр сарын 19.
Tand eruul enh, amjilt husen erooe!
яаж тоолоод байна. худлаа даа.баабар.мнийн бүх нийтлэлчдийн нийтлэлүүдийг уншсан хүмүүсийн тоо 7 д хуваагддаг нь их сонин. Эсвэл нэг хүн уншихаар долоогоор нэмэгддэг болохоор тэр байх. танайх бас худлаа тоо тавьсан байж болно. шалгаад үзээрэй
Пифагор бол тоогоо өөрөө боддог. Чи бол хүнээр шалгуулдаг. Иймээс чи Пифагор биш. Судлаач Аристотель…
Zaa Ganaa ahdaa bayar hurgiee unshigchdemjigch
Tanii blogiig 2 jiliin omnoos unshij ehelsen. Uunees hoish minii uzel bodol, harah untsugt tom oorchlolt garsan gej uzdeg. Tand bayrlalaa Ganaa ahaa. “Хүн нэр төрийг зөвхөн хөдөлмөрөөр л олж авдаг” gej saihan hellee, Bayr hurgey tand!
Bayar hurgii Ganaa sudlaachdaa! Mongoliin ard tumentei medleg, setgelgeegee huvaaltsaj baidagt talarhaj baidag shuu
tand bayar hurgeye. amjilt husie
Bayar xvrgeie !
Баяр хүргэж улам их амжилт эрүүл энх сайн сайхныг танд ерөөе. Монгол албан ёсны кирилл үсгээр сэтгэгдлүүдээ бичүүлж байвал залуу хүмүүст төрөлх хэл соёлоо мартахгүй байхад хэрэгтэй биз ээ. Англи франц хэл бол уг нь колоничлол боолчлолын хэл юм шүү. Аль эрт мөхсөн латин хэлний 23-хан тэмдэгттэй, зарим авиаг 2-3 тэмдэгт бичиж байж тэмдэглэдэг, нэг ижил үгээр маш олон утгыг илэрхийлдэг, дуудлага нь бичлэгээсээ шал өөр, ихэнх үг нь түмэн салаа утгуудтэй, өгүүлбэрийн тогтсон бүтэц үгүй нь хичнээн ядуу хэл болохыг нь гэрчилдэг. Моод монголоор дуусдаг гэдэг. Энэ бол зөвхөн өнгөрч бгаа моод
Тиймээ албан ёсны хэл бичгээ хэрэглэх л ёстой, тэгэнгүүт их мэдэж цэцэрхэгсэд түмэн юм яриад бдаг ч ЦАГ нь болоод сэргээд сайхан “босоо монгол” бичгээрээ бичдэг хэрэглэдэг болтолоо хагас дутуу зэрэмдэглэн латин үсгээр мутантлан заваарах хэрэггүйл дээ.
Баярлалаа. Эруул энхийг хусье.
Баяр хургэе.амжилт хусье.
Reblogged this on Ганболд.
Bi tanii blogiig 5 jiliin umnuus unshij ehlen, tsaanaasaa neg eh oronch setgel nuugdaastai bichleguudiig chin tesen yadan huleedeg bailaa. Odoo ch ter huleelt maani arilaagui buguud taniig tsaashdaa ch gesen munhag ardiinhaa tarhind gegee tusgaj yavaasai gej husch baina.
Minii huvid tantai ijil zugeer suuhiig ul tevchin, uurtei chin ochij uulzaj, ergen toirniihondoo eh oron, eruul uhaan, erdem medlegiin ach holbogdliin talaar taniulahad bololtsooniihoo hereer nuluu uzuulehiig hicheej yavlaa. Minii huvid tani shig olon jil sudalgaa hiisen turshlaga ugui tul hund ugee hurgehiin tuld uuruu iluu bolovsroh yostoigoo oilgoson.
Etsest ni, minii ajiglasnaar tanii bichij helj baigaa zuils todorhoi heseg humuust bodit nuluu uzuulj baigaa bolovch niigmiin olonhid hurch chadaaguigeer barahgui olonh maani ulam bur l tenegreliin namagt shigdej baigaa yum shig sanagdaad taivan suuj chadahgui yumaa. Gehdee ter tanii bichlegees shaltgaalsan zuil bus, manai niigmiin olonh maani burhan bagsh amidaaraa zalraad surgaalia aildsan ch toohoorgui adguuslag bolsnoos bolson gej bodoj baina. Medeej ene olon haranhui humuusiig gegeeruuleh uureg gantshan tand tohoogdoogui ni todorhoi. Harin tsaashid yamar argaar dovtolbol olon hund hurne gej ta boddog ve?
Танд баяр хүргэе. Таны хичээл зүтгэл, тууштай зан чанар, шударга зарчим, Хамгийн гол нь Монголын төлөө гэсэн чин сэтгэл, хандлага хөдөлмөр тань асар олон залуусыг төлөвшүүлэн, зоригжуулж байгаа шүү. Таны нэг хүнд ахдам зүтгэл чармайлт чинь яг энэ утгаараа үр дүнгээ хэдийнэ өгөөд эхэлсэн. Цаашдаа та улам олуулаа болно. Бүр олуулаа болно. Тэгээд шинэ үйл хэрэг жинхэнэ ёсоор эхлэх л болно…
Баярлалаа, саятан болсонд баяр хүргэе Ганаа ахаа, танд болон танай гэр бүлд таныг дэмжигч хэн бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, урт удаан цэнгэл сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж МОНГОЛоо гэсэн таны үйлс гэрэлтэн бадамлан “үүрд оршиг” ээ хэмээн авшиг талибая. Таны олон жилийн нөр их хөдөлмөрийн үрээр боссон хөрөнгөний бус “эрдмийн саятаны” хур шим тань олон ангасан “оюуны” монгол хөрсийг услан бордож. ирээдүйг гийгүүлж ариусгаад, өнгө өнгийн сайхан гэгээрлийн цэцэгс болж дэлгэрэх нь дамжиггүй юмаа. Тандаа дахин ТАЛАРХАЯ..
Ганаа ахаа, Та өөрийн оюун ухаан, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл, нэр төр, хөдөлмөрч чанараараа эх орон, ард түмнийхээ төлөө үхэж чадах хэдэн зуу, хэдэн мянган Данко нарыг бий болгож байгаа буянтан билээ.. Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Залуучууд бид бүхэн Танд талархаж байдаг. Хүндэтгэсэн,
Их хөдөлмөр зарцуулж байгаа. Танд баярлалаа.
Ganaa ahad bayar hurgie
Akh ta bol ene ueiin Mongoliin Ayn Rand sh dee
Тэрийг чинь ямар ч ном уншдаггүй атлаа “ном умш” гэдэг Сосорсарам л ярьдаг байх. Түүний “гүн ухаан” шиг хөгийг юмыг орчуулж, сурталчилж Монголыг хөнөөгчид олон байгааг би дэндүү сайн мэддэг юм. Зөвхөн “хар амиа бодох” Та нарын гүн ухаан явцгүй. Үүнийг би нотлох л болно. Чаддаг юм бол хариулаарай. Та нар бүр давраад философийн түвшинд очихоор шийдээ юу ?! Эхлээд философи сайн уншихаа мартав аа, санууллаа шүү…
Haha. Ta bol mundag zuils bidend haruuldag gedgiig chini helsen bolohoos yamar yag tiim gesen utgaar heleh gesengui. Tanii ug gashuun bolobch unen l dee. Minii filisofi meddeg gej yu baih be. Gol ni yum hiij chaddag hun ongiroo baidag hedgiig bi huleen zuvshuurch bna.
Юун Айн Ранд вэ?! Тоглож байгаа байлгүй дээ. Ганаа ах чинь түүний шал эсрэг хүн шүү дээ. Айн Ранд бол баруун талын үзэлтэй хүн. Өнөөдөр Монгол баруун талын ялангуяа неолиберал үзэлд живж байгаа үед Ганаа ахыг “зүүний сэтгэлгээг” төлөөлөн доривтой шинжилгээ судалгаа, анализ хийж түүнийгээ олон нийттэй хуваалцаж чадаж байгаа бараг цорын ганц гэж болохоор судлаач гэж хувьдаа үздэг.
Таньд болон таны гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөе.
Bayar hurgej amjilt ,eruul enkhiig husie.Ooriig tani mash sain oilgodog shuu buu shantraarai ulam ikhiig bicheerei dee.hong kongoos unshigch
Танд болон таныг энэхүү нөр их оюуны хөдөлмөрөө хийж бүтээх боломжийг бий болгож өгдөг танай гэр бүлд сайн сайханыг хүсэн ерөөе.
Olon chigleleer niitlel bichij baidagt tani bayarallaa. Uuliin oroigoos onhoruulsen tsas dooshloh tutamaa tomrodog shig tsag hugatsaa ongoroh tusam unshigchdiin too osno gej itgej baina.
Ганаа ахдаа баяр хүргэж, сэтгэлгээний хөдөлмөр тань цаашдаа улам өндөр үр дүнтэй байх болтугай гэж ерөөе. Эрүүл энх, сайн сайхныг хүсье. Эрүүл биед саруул ухаан оршдогийн үлгэрээр Та эрүүл байж хойч үеэ сурган хүмүүжүүлж, хүн, иргэн болох чиг хандлагыг тогтоож өгнө шүү дээ.
Bayar hurgii.
Ganaa ahdaa bayar hurgej olon tumniig gegeeruuleh buyant uilsed chini ulam ih amjilt husen erooe! uls ornii hogjil devshil gedeg ouyn uhaanii hogjil l yum baina gedgiig hogjiltei geh orond ireed harj baina. tegeheer hurz barij hogjidoggui uhaarch gegeerch l hogjild hurdeg gedgiig bidendee oilguulah gej najidaa barj baidag tandaa ih bayarllaa urt nasalj udaan jargaj ihiig bidendee uhaaruulj yavaarai gej erooe!!!
Баяр хүргэж улам их амжилт эрүүл энх сайн сайхныг танд ерөөе.
Баяр хүргэе. Таны блог улам олон уншигчтай болж байгаа нь “нийгмийн дундажийг” дээш татах зорилго чинь биелэж байгаагийн нэг илрэл байх. Ямартай ч танд “татагдаж” байгаа, дээшилж байгаа гэж найдаж байна. Одоо бид өөрсдөө жаахан зүтгээд өгвөл амархан дээшилнэ дээ.
Сая уншигч гэдэг бол агуу амжилт,итгэмээргүй тоо.Энэхүү амжилтанд судлаач маань өөрийн нөр их хөдөлмөр, дээд сургуулиар олж авсан мэдлэгээ амьдарлын турш баяжуулж шинээр суралцаж,эрэлт хайлт хийн олж авч,нээж хүрэхийн аргагүй эрдэмийн оргилын орой өөд мацаж яваа мятрашгүй зүтгэлээрээ хүрсэн, бахархал болсон хүн гээд хэлчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу.Хаанаас нь гардаг юм бол гэж гайхмаар их эрч хүчтэйн дээр нэг хүн бүү хэл нэг байгууллагт ч ахадмаар судалгаа шинжилгээнйихээ ажлыг тасралтгүй хйиж нийгмийнхээ оюун санааны хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгаад нь сая уншигчидынхаа өмнөөс судлаач Танд баяр хүргээд,мятрашгүй дайчин тэмцэгч,цаг ямагт ялагч байж энх тунх амьдарахыг хүсэн ерөөе! Баярлалаа,судлаач Танд амжилт хүсэе!
tand bayar hvrgej, ervvl enkh az jargal, urt udaan nas, ene horvoogiin hamgiin sain saihan bvhniig hvsen yuruuy
Танд баяр хүргэх ч бага санагдаж байна. Зөвхөн үнэнийг олонд хүргэж байгаад чинь үргэлж талархаж явдаг шүү. Мэдлэгээ буруу тийш залсан хөгийн нөхдүүд даанч дэндүү олон юм даа. Гэхдээ л үнэн жаахан байсан ч гэрэлтүүлж чаддаг гэдэг үнэхээр үнэн юм. Гэр бүлд чинь аз жаргал хүсч, оюуны мэлмий тань улам бүр гэрэлтэж явах болтугай. Хайрлаж хүндэтгэж явдаг олон зуун хүн зон байна гэдэг хүн бүрийн хүсээд болгочихдог зүйл биш шүү. Гэхдээ эрдэм, мэдлэг уйгагүй хөдөлмөрөөр шүү. Мундаг ааа
За танд баяр хүргий. Бас ингэж их хөдөлмөрлөдөг, уйгагүй тууштай байдагт чинь их баярлалаа.
Өчүүхэн миний бие бол таны нийтлэлийг амтархан уншдаг нэгэн болой.Танд амжилт хүсье
Tiimee, bichih yamiig tani huleen baidagaa nuugaad yahav,,, amjilt
bayar hurgey. Ulam bur amjilt husey.
Ганаа ах аа баяр хүргье! Мэдээлэл, мэдлэг 2-ийг өгч байдагт баярладаг шүү
Их хэрэгтэй мэдээллүүд байдаг шүү, таны ажил бүтээлд амжилт хүсье.
Òàíä ажлын амжилт õ¿ñüå.
Woooow, Tand amjilt husiye!
Tand bayr hurgie! Amjilt husie Gankhuyag ahaa. Unshigch ,hamaatan.
Биеэ бодоорой Ганаа ахаа
2013 оноос 1998 оныг хасахаар 6 жил болдог л юм байх даа. бодвол ганаа нь өөрөө л ойлгодог байх даа.
Тийм байна, алдчихаж. Уучлаарай. Гэхдээ засчихсан. 2008 он гээд.
Таны соён гэгээрүүлэх машид амаргүй ажилд бие хайргүй зүтгэж байгаад тань баярлаад баршгүй. Эрдэм мэдлэг тань нийгмийг цаашид ч улам бүр гийгүүлэн түгэх болтугай.
Байнгын уншигч Мөнх
Танд ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.
Халуун баяр хүргэе!
Энэ энгүүн баярын мялаалга өргөж, Сосорбарамын толгойн эргээ түргэн гарахыг хамтдаа ерөөе! Түүний Монгол сэдхил хаа холдохов… Дэлгэр сайхан Монгол оронд минь Айн Рэнд нь ч хаа хүрэхэв…
Таньд баяр хүргэж эрүүл энх, ажлын амжилтыг чин сэтгэлээсээ хүсье..
Саятан болсонд баяр хүргэе! Живаатан болох цаг удахгүй буй заа.
Баяр хүргэе, мөн цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье
BURHAN tanyig bolon tanai ger buliig iveeh boltugai!
Чин сэтгэлээсээ баяр хүргэе. Ухаарал, бодол эргэцүүллээр дүүрэн таны нийтлэлүүдийг байнга шимтэн уншдаг шүү. Мэдлэг харамгүй түгээдэгт тань маш их баярлалаа. Ажил бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Баяр хүргье! Хувийн сайхан бодролыг чинь уншаад харамсаж байгаа зүйлсийг чинь ч гэсэн мэдэрлээ… бид аль болох хөдлөхөөр хичээх болно.
Баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Bayar hurgie!
Niitlel dugneltuud chin uneheer gaihaltai bdg shu!
Gehdee negent ene niitlel.n sedev n ta ooroo tul bolomj.g ashiglaad sudlaach ganaagaa jaal shuumjilmeer sansgdaad boldogguie uuchlaarai.
1.Ta ih ongiroo sagsuu – ene niitlel gehed l buhleeree ooriigee magtan duulsan ungo ayastai. Busad n ch gsn sedev oor ch iim shinj bainga medregddeg.
2. Ta busdig dord uzdeg, talarhah chadvargui-ta bichihdee …Mongolin niigem nadad yamar neg baidlaar demjleg uzuuleegui gejee. 1 saya unshigch gdg tom demjleg bish gju!?
3. Ta ooroo busdig bainga shuumjildeg ch ooroo shuumjlel huleen avah chadvargui-end l ghd mash olon humuus tand chin setgel.see bayar hurgehed ta neg ch hariu talarhal heleegui atal gants neg shuumj mayag.n ugend durs gd surj bh jisheetei.
Тийм. 1. Би Та нарын хэлдгээр “онгироо сагсуу”. Уг нь монголоор “билэг танхай” гэдэг юм. Би чаддаг мэддэг болоод тэгдэг юм. Та нар ядахдаа миний зууны нэг, мянганы нэгд хүртэл ажил хийчихээд шүүмжилж сур. Зүгээр л юу ч хийхгүй, хийгээгүй байж комментоор өө сэв эрж шал дэмий чалчих чинь шүүмжлэл биш. 2. Зүгээр сууж байгаад хоосон филофософддог, цэцэрхдэг баагийнууд монголоор дүүрэн. Тэднээс болж Монгол сөнөж байгаа юм. Иймээс тэднийг би ямагт дорд үзэж, дээрэлхэж ирсэн, цаашдаа ч тийм байна. Надад талархах хамаагүй л дээ, миний хэлснийг гүйцээгээд, үргэлжлүүлж бодоод, цааш нь сэтгэдэг хүмүүсийг би дэмжлэг гэсэн юм. Ингэдэг хүн цөөн, харин чам шиг бэртэгчингүүд олширч байна. 3. Надтай эн зэрэгцэх юмуу надаас илүү ажил хийдэг хүний шүүмжлэлийг би мэдээж хүлээж авна. Тийм хүн үнэндээ алга. Надаас олон дахин залхуу, ямар ч ажил хийхгүй байж намайг шүүмжлэх гэвэл ёстой горьсоны чинь гарз…Эцэс нь хэлэхэд би талархал болгож энэ өгүүллийг бичсэн бөгөөд хүн шүүмжлэхийн тулд өөрөө ажил хийж туурвин бүтээж сур гэж чамд хэлмээр байна…
Та нар шиг чалчаануудын шүүмжлэлийг аваад байсан бол миний блог ийм амжилт яагаад ч олж чадахгүй байсан….
Ингэхэд чи одоо тэнэг юм уу хаашаа юм ?! Намайг шүүмжлээд Та нар ямар үр дүнд хүрэх юм ?! Би төр засаг, нам, байгууллага биш ш дээ. Надаас өөр шүүмжлэх юм баймаар л юм…
Uuniig kheneetekh gej heldeg yum… Gehdee zulgekh ni zugeer baisnaas havigui iluu…
мөн ч их хөдөлмөр шүү, баяр хүргэе, хүргье, за нөгөө шинэ үсгийн дүрмийн алийг нь ч мэдэхгүй байна, зөвөөр нь хүлээгээд авчихаарай:)
Bayarllaa ganaa ahaa
Алгасахгүй уншиж явдаг шүү. Биеээ бодоорой Ганаа ахаа!
Ганаа ах таны хеделмерийг тань бодит унелемж бол нэг сая гэсэн тоо байна аа.Танд сайн сайхан бухнийг хусье.
Миний өдөр бүр заавал ордог цөөхөн блогийн нэг бол ganaa.mn юм. Энэхүү тэмдэглэлтэй өдөр танд зориулж хэдэн сайхан үг бичье гэж бодсон боловч та надад боломж олголгүй “системийн бүрэн анализ” хийчихжээ. “Монголд ганцаараа шахам мэдлэг түгээх, соён гэгээрүүлэх үүргийг тогтмол, байнга биелүүлэхийг хичээж ирсэн” эрхэм ХҮН танд аз жаргал, эрүүл энх, судалгаа бүтээлийн хамгийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Та мөнхөд үлдэх хөшөөгөө аль хэдийн босгочихсон билээ. Биеэ бодож яваарай!
ganaa ahdaa bayar hurgye! tand hamgiin sain saihan buhniig husye! mongoliin niigem ubeheer ih hotsrogdoj munhagiin haranhui dundaa bsaar bn end tend och garch gereltuulj bgaa bolovch niigmiig ter ayar ni hamarch chadahgui bn eniig bodlogo sudalgaa sistemteigeer tor zasgaas zoriud hiih ajil ene hund hetsuu ajliig hiihed tor bolon tumen olond tani shig us agaar shig heregtei um ta yamar ch bsan biye bodoj bgaarai tanii ta bidnii husen huleej bui haranhuig gereltuuleh buh niiteeree soeljij uhaajih naran met saihan uye ireh l bolno ter saihan odriig ali boloh hurdan iruulehiin tuld tus tusiin ajilaa urgeljluulen hiingee ali boloh negdej nyagtrah uneheer ouynlag hiij chadaj bui hunee huleen zovshoorch 1 setgel zutgeltei boloh ni hamgaas chuhal bn mongolchuudad undesnii negdel nyagtral dutagdaltai bn ganaa gyai taniig zovhon mongol sudlaachiin ajilaa hiij saihan amidrahiig husye iim humuus jinhene niigmiin elit hesegiin 1 bolj yavdag um bn gedgiig gadaadad ajillaj amidardag hunii huvid ih sain ajiglaj medersen tand amjilt ger buliihend ni az jargal husye!
oo tanig unshih durtai….Ta shyy… Ene ongorson balarsan mongolig sain helj chichlej bgaarai…
Ynen hezeech ilyydehgyi
4 jil tanii blogiig unshij bn.saihan bdg shy.odoo bodohod tanii helsneer oyunii tsangaagaa tailj baij dee.oor nemergyid uuchlaarai
Гүн талархал илэрхийлье.
Gankhuyag guai tand amjilt husie.
Ta mongoliin niigem, humuusiig uhaaruulj, soyon gegeeruulehed mash tom huvi nemer, uureg guitsatgaj bna. Baabar guai ta hoyor bol ene chigleld avarguud yum.
Ta oguulluudee nom bolgoson uu?
Tand amjilt husie.
Tantai uulzaj taniltsah zavshaan oldono gej naidnam.
Tantai ner negt negen.
Bayar hurgey, Nur ih hodolmor bna
1000 000 уншигч биш байх аа, харин 1000 000 сая хандалт байж болох юм. Монголын бүх сонгогчид хөдөө хотгүй ороод 1 318 000 орчим ш дээ… шаардлагатай гэвэл баталж нотолуж болно шүү
Би уншигчдаа “хандалт” гэж нэрлэмээргүй байсан юм. Чамд “хүний муу” үзэх сайхан байж болох ч миний амжилтыг яагаад ч бууруулж гутааж чадахгүй. Ийм юм “нотолж” байдаг ямар завтай новш вэ ?! Тэгээд ч чи үхснээ “нотолдог” юм. Ядахдаа миний хагаст хүрсэн олон уншигчтай блог Монголоос олоод хэлчих л дээ, өө сэв хайсан балай минь…
кккккккк, сэтгэгдлийн хариулт янзтай
Амьд, эрүүл, нөхөрсөг хандлага их сайхан байна аа.
Sain bna uu? Ganaa ah aa. Tanid amjilt husch sain saihan buhniig ereej bna. Mongoliin niigmiin haranhui buduuleg baidald tanii avchirch baigaa gerel ulam tod gerelteh boltugai, Hucheel zutgelees iluu unet emch herenge hund zayagdaagui tul tanii unet buhneer baharhaj bna. Jigjidiin zusland ail baisan 3 jaahan huuhedtei Zorigoo Tugsuu 2-g ta sanaj bgaa baih. Manai ger bul tanii bichsen buhniig unshin dagaj us uuh adil sergedeg. Tanid bayarlalaa. Udahgui bi negen blog neene. Bas bichsen, sudalsan,haritsuulsan, hariu ersen zuil nileed bna. Ter buhniigee tanii adil busadtaigaa huvaaltsahiig husch bna. Tanii eh oronch er zorig bidnii setgeliin galiig asaaj, husel zorigiig mini temuuleleer duurgej bna. Udahgui eeriin bloc-r uulzaya. Taniig hundetgesen Ulsiin Ih Hurliin arhiviin shinjeech bsan, J. Tugsjargal. Ganaa ahaa geriinhendee bidnii mendiig ulamjlaarai. Tanai huuhduud ih tom bolson baih daa. Bid uulzaagui barag 10-d jil bolson bna.
Дүү нарынхаа сургийг сонсоод их баярлаж байна. Удахгүй уулзана гэж найдаж байна.
Tand bayar hurgie. Sursan medsen zuileee unegui huvaaltsaj bdagt urgelj bayarlaj bdag shuu.
Sain baina uu ta. Tand bayar xvrgie. Bi dund bolowsrol ezemshsen xvn l dee. gehdee xuwiin chadwaraar bol ix deed surguuliin sain tugsugchidtei en zeregtsene gej bodoj yawdag. Neg zviliig tanaas asuumaar baina. Bolowsrol, medleg gej tanii xuwid yu we? Ene zvgeer l asuult shvv. Bayarlalaa tanid.
Сурсан заалгасан юмнаас чинь мартсан гээсэн юмыг чинь хасаад тархинд чинь яг одоо байгаа юмыг мэдлэг гэнэ…
Юуны өмнө баяр хүргэе. Жилийн өмнө таны блогоос хэн нэгэн fb дээр тавьж байсныг олж уншаад эх сурвалжаар нь таны блогийг олж билээ. түүнээс хойш байнга л ордог сайт, блогуудын нэг болсон. Харин өөр сайт, блог, мэдээллийн чанартай бүхэн дээр таны бичсэн үзэгдэх харагдах нь бараг үгүй гэхэд болно. Хэрэв бүх уншигчид FB ээрээ тараасан бол энэ 1сая уншигч (хандалт) энэ тооноос хамаагүй илүү байх байсан гэдэгт итгэдэг. Бусад унишгчиддаа хэлэхэд би өнөөдөр ganaa.mn блогийг өөрийн хуудсан дээрээ мэдээлж шаре хийлээ. та бүхэн ч бас постолж шарелцгаагаарай. бусдадаа ч оюуныг нь тэлэхэд тусалцгаая. ирээдүйд 5 сая дахь уншигч (хандалт) , 10 сая дахь уншигч гэсэн гарчигтай сэдэв, нийтлэл бичих болтугай гэж ерөөе
Өнөөдөр миний ganaa.mn блогийн уншигчид НЭГ САЯ болов. ТА ХААНААС 1 САЯ ГЭДГИЙГ МЭДСЭН ЮМ БЭ ТАНЫ БЛОГ ДЭЭР УНШИГЧДЫН ТООЛОГЧ ЯАГААД БАЙХГҮЙ БАЙДАГ ЮМ БЭ ТЭГЭЭД ГЭВ ГЭНЭТХЭН ИХ ТОМ ТОО ЗАРЛААД АСУУСАН ХҮНИЙ ХАРААГААД БАЙХИЙМ: ТА УНШИГЧДАА ТООЛОХ ЯМАР АРГЫГ НЬ ХЭРЭГЛЭДЭГ ЮМ БОЛ
Аль ч олон улсын сайт цаанаасаа тоолууртай байдаг юм. Чиний наад цэхэр чинь хардаг юм бол би тоолуураа ил тавьчихсан байгаа. Дашрамд хэлэхэд манайд тоолуураа над шиг ил тавьсан хүн цөөхөн байдаг юм. Чи муу тэнэг лалар нүдэн дээрээ ил байгаа юмыг “хардаг” болчихоод дараа нь шүүмжил. Олон тэнэг байдаг ч гэсэн чи бүр онцгой юм…
Ийм элий амьтад хаа сайгүй, бөгс ухах гэж оролдсоныгоо шүүмжлэл гээд бодчихно. Хаяачдээ
Доктор Н. Хавх монгол хүний сайн талуудыг нь : “ нэг чигт шударга шулуун гүндүүгүй байдал, бусдыг хуурч мэхлэх, залилах явдалгүй бат үйл, бусдыг тэтгэх болон бусдаас харж хүлээж хүсэх хиргүй тунгалаг сэтгэл, ах зах дээд хүмүүст үзүүлэх сэтгэлээ дагасан хүндэтгэл, бусдыг сэтгэлээрээ шууд мэдрэн таних онцгой чадвар, өрөвч зөөлөн харимтгай сэтгэл, бусадтай хиргүй цагаан сэтгэлээр харьцах харьцаа, сэтгэл санааны их эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл“хэмээх тодорхойлжээ. /Таны бичсэн “МОНГОЛ МЕНТАЛИТЕТ” хэсгээс иш татав./ Үүнийг ч бас судалгааны нэг хэсэг, монгол менталитет гэнэ биз. Эерэг тал дээрээ тулвал судлаачид маань хөдлөгөх хүч болох боломжтой. Харамсалтай нь хэт сөрөг талруугаа туйлшрамтай менталитетай байгаа анзаарагддаг. Таны дурьдсан өөрчлөх арга барил тань энэ байгаасай гэж уншигчын хувьд хүслээ.Таны хэлсэн: Ний нуугүй хэлэхэд зарим үед монголын нийгмийн ухамсрыг өөрчилж болохгүй юм байна, би элсэнд ус асгаж шал дэмий ажил хийж байна гэж үе үе бодох болсноо хэлэх нь илүүдэхгүй байх. Гэхдээ энэ бол би ард түмэндээ “гомдсон” гэсэн үг биш, харин би арга барилаа, ард түмэн сэтгэлгээ, үйлдлээ өөрчлөх хэрэгтэй гэсэн хэрэг юм.
Таныг Бурхан ивээг.
Монголд нэг их олон судлаач байхгүй ш дээ. Улиралд 1, жилд 4 өгүүлэл бичихгүй хүн бол өөрийгөө юу ч гэж хэлсэн судлаач биш ш дээ…
tand amjilt husie.
Танд баяр хүргэе.
Та бол … -“Би олон хүний нөхөр болж, тэдний сэтгэн бодоход тус болж, олон оюутны ажил, мэдлэг олоход хамт байж, монголчуудын оюун сэтгэлгээ, мэдлэг ухаанд тус нэмэр болсондоо туйлын баяртай байна.” гэж хэлэх бүрэн эрхтэй хүн. Таны оюун мэдлэг, эрдмийн цуцашгүй хөдөлмөрөөр би бахархаж байна. Боломж гарсан тохиолдол бүртээ Таны блогоор орж монголын улс төр, нийгэм, соёлын асуудлаар өөрийгөө хаана явааг харж, баримжаалж явдаг хүний нэг бол би. Таны бүтээлүүдтэй уншиж танилцчихаад өөрийгөө голоод сэтгэгдэл бичиж байсангүй. Таны уншигчид хэдэн сая, тэрбумаар өсөх болноо. Манай залуучуудын оюун сэтгэлгээ, нийгмийн хөгжил энэ тэрд хандах хандлага, түүнийг үнэлэх үнэлэмж нь бидний үеийнхээс шал өөр, “зөв” чиглэлтэй болж байгаа нь намайг баярлуулдаг юм. Өнөөдрийн дунджуудыг “өөд татах”-аас илүүтэй залуу, шинэ үеийнхэндээ хандах хэрэгтэй гэж би боддог. Танд эрүүл энх, эрдмийн амжилт хүсье
Мэдээж залуучууд энэ нийгмийг авч явна. Гэхдээ үе болгон юм болгоныг “цоо шинээр” эхлэн хийх шаардлага байхгүй…
Харин олж авсан мэдлэг, мэдээллээ шинжлэх ухааны шинэлэг арга зүйн дагуу системчилдэг туршлага, ажил мэргэжилдээ үнэнч, цуцалтгүй хөдөлмөрлөх дадлага буюу системийн аналитик чадвар л байгаа.
Энэ л хүнд хамгийн хэрэгтэй зүйл байгаам даа. Би ч энийг сурч чадахгүй л байгаа хүндээ. Баахан мэдээлэл хүлээн аваад байдаг тэрийг задлан шинжлээд өөрийн гсн дүгнэлт гаргаж чадахгүй л байна. Гэхдээ хичээж л байна. Бид нар бүгдээрээ хийдэг юмаа арай илүү хичээгээд хийгээд байвал бүх зүйл бага багаар сайжирна гэж боддог. Таныг өөрийн мэдлэгээсээ харамгүй хуваалцдагт баярладаг.
Сайн байна уу. Таны блогийн уншигчидийн тоо 1 сая хүрсэнд баяр хүргэе. Сүүлийн үед Таны блог руу орох нь цөөрсөн, үүний учир нь сонин.мн дээрээс өгүүлэл, нийтлэлүүдийг чинь уншаад байгаатай холбоотой билээ.
Миний хувьд блогоос тань мэдэээл, гол нь мэдлэг олж авдаг. Шинжлэх ухаанчаар, судалгаа, төвч байр сууринаас, баримт, нотолгоотой бичдэг тул үнэн үү, худал уу, хэний даалгавраар, ямар эрх ашигийн төлөө бичсэн бол гэж эргэлзэх, нягтлах шаардлага байдаггүй нь үнэн сайхан байдаг. / Одоогийн ихэнхи монголын эрдэмтэн, судлаачид, сэтгүүлчид гэгдэх өөрсдийгөө худалддаг нөхдүүдийн бичсэн зүйлүүд бол ямагт худал, хуурмаг, нэг талыг хэт барьсан байдгаараа шууд мэдэгддэг л дээ/
Дэлхийд, нэн ялангуяа Монголын өнөөгийн нийгэмд болж буй нийгэм-улс төр,эдийн засаг, түүх, уламжлал гээд бүх сэдвийг хамарсан нийтлэлүүд чинь манай нийгэмийн гажуудсан үнэн нүүр төрх, эрх баригчид, улс төрийн намуудын жинхэнэ нүүр царайг уншигчдад сайхан ойлгуулж өгдөг.
Миний хувьд бараг анхнаас нь эхэлж уншсаар өнөөдрийг хүрчээ. Таны нийтлэлүүд ухаалаг уншигчидаа бол сургаж, өсгөж, хөгжүүлж ирсэн гэж бодож байна.
Нийтлэлүүд чинь өнгөрсөн, одоог задлан шинжлээд зогсохгүй ирээдүйд үйл явдал яаж өрнөхийг ч хүртэл яв цав хэлж өгч чаддаг юм билээ. Энэ бол хувь хүний онцгой авьяас, ухаан билэг биш, харин эзэмшсэн эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арга барилыг хэрэглэж чадаж байгаагийн нотолгоо юм гэж Та өөрөө сайхан хэлсэн байна. Үүнтэй түмэнтэй санал нийлж байна.
Хийсэн ажил, бичсэн нийтлэл, өгүүллэгүүдийг чинь дайрч доромжлох, үгүйсгэн харлуулах хэн бүхэнд Та тохирсон хариултыг нь өгдөг шүү. Тэнэгүүдтэй тохирсон хэлээр нь харьцаж байхгүй бол ойлгохгүй гэдэг нь үнэн шүү.
Монгол судлаач Танд мөнгө төгрөгөөр тусалж чадахгүй ч оюун ухаан, сэтгэл, зүтгэлээрээ ямагт дэмжиж явдагаа хэлье.
Сайхан цаг айсуй, тэр цагийг хамтдаа авчирах их үйлсэд нь амжилт хүсье.
П. Батжаргал
Австрали улс, Брисбане хот.
Баяр хүргье. Чадаж байгаа юманд арга алга. Үнэхээр танаар бахархаж байна.
Bayar hurgey tanid. Blog-g chin unshij ihiig surch medej avdag shuu. Bayarlalaa tanid.
Баяр хүргэе.
Их судлаачдаа эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Залуус бидэнд хатуу үгээр ташуур өгч, нүд нээсэн олон өгүүллэгүүд чинь бидэнд их зүйлийг ойлгуулдаг шүү. Энэ олон сөрөг сэтгэгдэл, хар хүмүүсийн урсгалыг зөвхөн дан ганцаар сөрөн бат зогсож байгаа нь бахархууштай. Таны блогоос оюуны охь хүртэх олон сая саяаар нэмэгдэх болтугай.
Өөрийгөө томоор харж, хийсэн зүйлээ өндрөөр үнэлж, хэний ч шүүмжлэлд зоригтой хариу өгч чадаж байгаа өнөө цагийн ганц Монгол судлаач, нийтлэлч юм байна гэсэн бодол төрж байна. Та одоо илүү томорч дэлхийн хэмжээнд дуугарвал яасийн. Тань шиг бичих аргаа олчихсон хүн Улсаа өмгөөлөх хүчирхэг үгсийг дэлхийн чихэнд дуулгавал зохилтой хэмээн мөхөс би мунхаглан бодном.
дахин баяр хүргээд…монгол хэлний бичих дүрэм өөрчлөгдөж байна.зөөлөн болон хатуугийн тэмдэг байхгүй болно гэх .энэ талаар ямар бодолтой байна.
sain uils delgereh boltugai
Таныг бурхан тэнгэр ивээг.
Таны дусаасан ганц дусал ус над шиг хүмүүсийн оюуны цангааг гаргадаг шүү. Живаа, живаа уншигчидтай болоорой.
bayar hurgey
Bayar hurgey. Heregtei l hun dee . Neg guilt bna.Shine huchinii talaar 1bicheech.Tany ug l unend oirhon gej bodoj bgaa uchir handaj bna.Ternees hen negnii tseejnii bangaar bursan zuil hereggui l dee
Би ч бас байнгын уншигч нь…
Үнэхээр их хөдөлмөр…
Younii omno Ganaa ah tand (tanii ene ikh huch hodolmoriin gol tetgekh huch tcom bolson tanii gergii bolon ur huuhed tani bas) 1 say unshigchtai bolj ene saihan bayraa unshigch , demjigch bidenteigee hamt temdeglej baigaad talarhaj az jargal hamgiin sain saihan buhniig husen erooe. Tanii ene ikh huch hodolmor bolson oyunii edgeer buteeluud chin hezeee ch
—-………элсэнд ус асгаж шал дэмий ажил…….—— BISH gedgiig olon unshigch zaluusiinhaa omnoos helmeer baina. UR DUN YAMAGT GARSAAR baigaa gedegt ta ergelzwh hereggui. Bid tun udahgui negden TOM Zorilgoo bieluulekh ye hezee modgui irekhbuizaa. Mongol zon dahiad OLON UDAA MANAN-iin “tom amlagch hogiin umnuudad” huurtahgui baihaa (BI ingej l naidaj baina daa)
Za tanidaa sain saihan buhniig eruul enhiig bas ajliin amjiltiig dahin husen erooe.
Torguud hovuun “Galdan”.
Энэ бол үнэхээр их хөдөлмөр.
Оюуны их хөрөнгө оруултанд тань баярлаж явдгаа илэрхийлье.
За Ганаа ахад ямарч байсан ажлын өндөр амжилт хүсье. Болдог бол илүү олон өгүүлэл, анализ бичиж уншигч биднийхээ оюуны цангааг тайлж байгаарай гэж захъя. Шүүмжлэгчид болон хэрүүл хийгчид, хүсэлт тавигчдыг буруугаар ойлгох хэрэг юу байна. Төр нь ард түмнээ мэдрэхгүй байхад тань мэт ганц нэг хүмүүст л гомдоллоо тайлж, сэтгэлээ онгойлгодог байлгүй дээ.
ТАНД ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ! Би таны блогийг 600 мянга орчим уншигчидтай байхад анх мэдээлэл уншиж байлаа.
Танд маш их баярладаг шүү. Энэ бол үнэхээр сэтгэл зүрх, хөдөлмөр шингээсэн ажил шүү.Улам улам их амжилт хүсье. 1822915 дахь уншигч