ҮНДЭСТНЭЭ АВАРСАН САНХҮҮЧИД
2015/03/21 11 Comments
2013 оны 10 дугаар сарын 02-нд “Дефольт гэж ийм байдаг” өгүүлэл бичсэн чинь над руу тал талаас дайраад алангаа алдаж билээ. Тэр ч байтугай гүүгл хайлтын системээс арилгачихсан гээд бодчих. Ийм “монгол аргаар” дефольтоос сэргийлчихдэг бол сайхан л байна. Гэхдээ миний ganaa.mn блогоос арилгаж чадахгүй л дээ. Одоо энэ тэнэг шааруудыг тэрэн шигээ дайрахыг нь хармаар л байна. Одоо бол би герман, орос хоёр санхүүчийн тухай өгүүлнэ. Эдгээр нь хоорондоо үл авцалдах огт өөр системийн төлөөлөгчид ч гэсэн улс үндэстнээ аврах гэж гавъяа байгуулсан суут хүмүүс юм. Яагаад тэдний тухай өгүүлэх болсон нь манай эдийн засгийн үхээнц байдалтай холбоотой нь мэдээж хэрэг… Read more of this post