МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЯАГААД ХӨГЖДӨГГҮЙ ВЭ ?
2015/03/15 19 Comments
Сүүлийн үед эдийн засгийн онол ярих хүн ховордож, эдийн засгийн факт ярих нь олшров. Зүгээр нэг факт хэлэх биш, харин “тоогоор зовлон тоочихоо” эдийн засаг гэдэг болов. Эдийн засгийн тулхтай анализ бүр оргүй алга болов. Ийм арчаагүй байж яаж эдийн засгаа хөгжүүлэх юм ?!
Эдийн засгийн онолгүйгээр эдийн засаг ярих бол гэмт хэрэг юм. Ингээд манай эдийн засгийн онол хийгээд сэтгэлгээ ямар түвшинд байгаа талаар зарим зүйлийг товч өгүүлэх гэсэн юм. Цаашдаа эдийн засгийн суурь онолын талаар хэд хэдэн цуврал өгүүлэл бичих санаатай. Гэхдээ загнаад солиороод байвал заавал бичих албагүй. Зүй нь үүнийг үргэлжлүүлээд, өлгөж аваад өргөн хэлэлцүүлэг болговол нэн сайнсан. Өөрснөө юу ч мэдэхгүй, хүнийг юу ч хийлгэхгүй адгийн монгол зангаа татвал зүгээр гэдгийг монголын эдийн засагчид хийгээд сэхээтнүүдэд сануулж байна.
Харрод -Домарын загвар
Рой Харрод (Roy Forbes Harrod 1900-1978) хэмээх английн нэг том эдийн засагч байх. Оксфордын Их Сургууль төгсөөд тэндээ багшаар үлдэж. Ингээд 1947-1950 онуудад НҮБ-ын ажил эрхлэлт, хөгжлийн тогтвортой байдлын дэд комиссийн гишүүн, 1952-1953 онд ОУВС-гийн эдийн засгийн зөвлөхөөр ажилажээ. 1966 онд Хармсийн нэрэмжит шагнал хүртжээ.
1956 онд “Эдийн засгийн динамикийн онол: эдийн засгийн онолын шинэ гаргалгаа хийгээд түүнийг эдийн засгийн бодлогод хэрэглэх нь” (“Towards a Dynamic Economics: Some Recent Developments of Economic Theory and Their Application to Policy”) ном бичсэн нь түүнийг дэлхий дахинаа алдаршуулжээ.
Р.Харродын “Эдийн засгийн динамик”-ыг дайны дараах кейнсийн сонгодог ажлын нэг гэж үздэг юм. Энэ бүтээлд өсөлтийн орчин үеийн онол, цикл хөгжлийн үзэл баримтлал, циклийн эсрэг зохицуулалтын онолын асуудлын үндсийг тавьсан байна. Энэ онолыг 1950-1960-аад оны практикт хэрэглэсэн нь хэсэгчилсэн амжилтад хүргэсэн гэж зарим нь үздэг.
Харрод динамик гэдэгтээ бүтээгдэхүүн гаргалтын түвшин үе үе биш, цикл биш, харин удаан хугацаанд өөрчлөгдөж байгаа эдийн засгийн төлөв байдлыг ойлгож байсан. Эндээсээ Харрод өсөлтийн баталгаатай ба жам ёсны хурдац гэсэн ойлголт гаргаж ирсэн юм. Өсөлтийн баталгаатай хурдац гэдэг бол дээд зэргийн ашиг өгөх боломжтой бүтээгдэхүүн гаргалтын тийм хурдац бөгөөд өөрөөр хэлбэл динамик тэнцвэрт байдал юм.
Харродын онолоо бүтээхдээ капиталын байнга өсөн нэмэгдэж буй хэмжээг бүрэн ашиглахад шаардлагатай орлогын өсөлтийн хурдцад гол анхаарлаа хандуулсан юм. Харрод өсөлтийн хурдац тогтмол эсэх, хэрэв жам ёсны өсөлтийн хурдац баталгаат хурдцаас хазайвал ямар засварлагч хүчин зүйлүүд байхав гэдэгт хамаг анхаарлаа хандуулсан.
Эдийн засгийн өсөлтийг яг ингэж үзсэн өөр нэг хүн нь америкийн эрдэмтэн Евсей Домар (1914) байсан юм. Энэ хоёр үндэсний орлогын өсөлт хуримтлалын норм хийгээд үндэсний орлогын капитал багтаамжаас хамаарна гэж үзэж байлаа. Ингээд тэдний онолын үндсэн дээр хийсэн эдийн засгийн загварыг Харрод-Домарын загвар гэж нэрлэж заншжээ.
Харрод-Домарын загварт эдийн засгийн өсөлтийн цорын ганц хүчин зүйл нь капитал гэж авч үзсэн ба бусад хүчин зүйлүүдийн үйлчлэл нь капиталд зангидагдана гэж үзсэн. Эндээсээ эрэлтийн өсөлт нийлүүлэлтийн өсөлттэй тэнцүү гэсэн анхдагч үндэслэл гарган тооцоогоо хийсэн.
Загварын гол санааг товчлон өгүүлбэл: цэвэр хуримтлалын хэмжээ, ялангуяа хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тутам өсөлтийн хурдац өндөр байна. Харин капитал багтаамж их байх тутам эдийн засгийн өсөлтийн хурдац бага байна.
Энэхүү загварыг байнгын, харьцангуй жигд өсөлтийг дэмжих гэж гаргасан гэдгийг зохиогчид дурдсан. Ингээд энэ загвар “өсөлтийн онол”-ын үндэс болж дэлхий дахинаа тархаж нэр алдар нь цуурайтаж, эдийн засгийн ном сурах бичгийн гол үндэс болжээ. Улмаар цаашдын бүх онол, загварууд эндээс эх үндсээ авах болсон аж. Энэ нь одоо болтол үргэлжилж байна.
Солоу-гийн загвар
Америкийн эдийн засагч Роберт Мертон Солоу (Robert Merton Solow. 1924.08.23.) мөн энэ үед өсөлтийн эдийн засгийн онол хийгээд загвар бүтээжээ. Түүнийг “эдийн засгийн өсөлтийн онолын салбар дахь суурь судалгаа” хийсний учир 1987 онд Нобелийн шагналаар шагнажээ. Массачусетийн технологийн Их Сургуулийн профессор, Гарвардад суралцаж философийн докторын зэрэг хамгаалсан, мөн Колумбийн Их Сургууль төгссөн. 1964 онд Эконометрийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 1979 онд Америкийн Эдийн засгийн холбооны Ерөнхийлөгч, 1999-2002 онд Олон улсын Эдийн засгийн Холбооны Ерөнхийлөгч байсан. Жон Бейтс Кларкын медаль (1961), “Эдийн засаг дахь амжилтын төлөө” В.Леонтьевын медаль (2006), Ф.Сайдманы шагнал (1983), А.Смитын шагнал (1985) тус тус хүртсэн.
Солоу эдийн засгийн өсөлтөд технологийн параметрийн хувь нэмрийг харгалзсан макро эдийн засгийн загварыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл Солоу өмнөх Харрод-Домарын загвар дээр шинжлэх ухаан технологийн хүчин зүйлийг харгалзсан боловсронгуй загвар бүтээсэн юм.
Энэ нь эдийн засгийн онолд Солоугийн загвар гэж алдаршсан. Гэхдээ Роберт Солоу алдарт загвараа 1950-1969 оны хооронд бүтээсэн юм.
Эдийн засагт үүнээс арай өөр Рамсай-Касс-Купманы загвар, Мэнкюй Ромерын загвар, Вэйлийн загварууд байдаг боловч Солоугийн загвар суурь үндэс нь болдог юм.
Эдгээр бүх загварууд, түүний дотор Солоугийн загвар дэлхийн эдийн засгийн өсөлтийн шалтгааныг тайлбарлаж чаддаггүйг нь бүрэн нотлогдсон юм.
Учир нь эдгээр загваруудад хөдөлмөрийн үр ашгийн параметрийг байнга өсөх нөхцөл болгон авсан тохиолдолд л эдийн засгийн өсөлт гардаг. Бодит байдалд ийм зүйл байнга болдоггүй
“Өсөлтийн онолд” тулгуурласан америкийн эдийн засагч Э.Фелпс 1961 онд хуримтлалын алтан дүрэм боловсруулсан юм. Тэр нь: “Капиталын хуримтлалын алтан түвшин гэж нэрлэж болох нийгмийн хамгийн дээд хэрэглээ хийгээд эдийн засгийн тогтвортой төлөв байдлыг хангагч капиталын хуримтлалын түвшинд, өөрөөр хэлбэл эдийн засгийн зохистой тэнцвэртэй түвшинд капиталын орлогоос бүрэн хөрөнгө оруулсан нөхцөлд л хүрч болно” гэж сургадаг.
Онол мухардав
Онол загварууд ч яахав, ингээд хөгжөөд байж. Гэтэл практик…
Практик яг үүний эсрэгээр явсныг хүн төрөлхтөн олон жил анзаарсангүй. Хөгжингүй орнуудад ч хүн биширмээр эдийн засгийн өсөлт гарсангүй, хөгжиж буй орнуудад ч олигтой дэвшил гарсангүй. Асар их чармайлт гаргаж амжилт олсон хуруу дарам цөөн орныг эс тооцвол гайхуулах юмаар бага аж.
Эдийн засгийн өсөлт динамик биш, харин үе үе, цикл байдлаар явагдаж байгаа нь илт ажиглагдах болов. Хамгийн хачирхалтай нь баян орнууд баяжаад, ядуу орнууд ядуураад, тэр тусмаа ядуу орны тоо ихсээд байгаа зүй тогтол илт болов. Үүнийг өсөлтийн онол хийгээд загварууд яагаад ч тайлбарлаж чадахгүй болов.
Энэ талаар дэвшилтэт эдийн засагчид бодож эрэгцүүлэх болжээ. Эхэн үедээ барууны биш эдийн засагчид шүүмжлэв. Энэ нь “уламжлалт” шинжтэй байсан учраас огт тоосонгүй. Мэдээж ш дээ, муусайн социалист, коммунистууд эдийн засаг мэдэхгүй. Гэтэл байдал бишдэж, барууны эдийн засагчид гараад ирэв.
Тэдний нэг нь америкийн эдийн засагч, эдийн засгийн өсөлт хийгээд гадаад дэмжлэгийн асуудлын мэргэжилтэн Ульям Истерли (William Russell, Easterly) юм. Энэ хүн одоо Нью-Йоркын Их Сургуульд эдийн засгийн профессор, мөн энэ Их Сургуулийн дэргэдэх Судалгааны Институтыг (Development Research Institute) удирддаг. Истерли 16 настайдаа Дэлхийн Банкны судлаач-эдийн засагчийн ажилд орохын хамт Пол Нитце-гийн нэрэмжит Олон улсын Судалгааны Төвд адъюнкт профессороор давхар ажиллаж эхэлсэн гээд л бодчих.
Истерли Дэлхийн Банкинд 1985-2001 онуудад ажиллахдаа макро эдийн засгийн болон хөгжлийн онолын асуудлын зөвлөх (консультант) болж чадсан байна. Дараа нь Истерли Олон улсын Эдийн засгийн Институт (Institute for International Economics) болон Даяар Хөгжлийн Төвд (Center for Global Development) ажиллах болжээ. 2003 оноос Нью-Йоркийн Их Сургуульд ажиллаж, багшлах болжээ. Африк, Латин Америк, Оросоор нэлээд явжээ.
Ингээд 2001 онд “Өсөлтийн эрэлд: Жим дундах эдийн засагчдын адал явдал” (“The Elusive Quest for Growth: Economists’ Adventures and Misadventures in the Tropics'”) хэмээх алдарт номоо бичжээ. Энэхүү ном барууны тусламж, түүний дотор хөрөнгө оруулалт тусалж буй орондоо ч, туслуулж буй орондоо ч үр ашиггүй гэдгийг бүрэн нотолсон юм.
Үүнээс 5 жилийн дараа Истерли өөрийн онолыг улам үргэлжлүүлж “Цагаан хүний ачаа: Яагаад Барууны бусдад туслах гэсэн бүх оролдлого ийм их гай, ийм бага тус авчирдаг вэ” (“The White Man’s Burden: Why the West’s Efforts to Aid the Rest Have Done So Much Ill and So Little Good”)
Түүний эдгээр номууд Баруунд жинхэнэ шуугиан дэгдээсэн юм.
Истерли “Өсөлтийн эрэлд” номдоо гуравдахь ертөнцийн орнууд Барууны дэмжлэг байлаа ч гэсэн эдийн засгийн өсөлтөд хүрээгүй, заримдаа Барууны дэмжлэгээс болж эдийн засгийн уналтад хүрсэн гэсэн дүгнэлт хийсэн юм. Өөрөөр хэлбэл Дэлхийн II дайнаас хойш эдийн засгийн жинхэнэ шидэт эм гэж үзэж байсан эдийн засгийн олон хэрэгслүүдийн үр ашгийг тэр шүүмжилсэн юм.
“Монгол загвар”
Алдарт Харрод-Домарын загварыг бүтээсэн хоёр хүний нэг Евсей Домар 1959 онд энэ загвараасаа татгалзсан юм. Эдүгээ Харрод нь нас барж Домар үлдээд байгаа юм. Шалтгаан нь буруу, үр бүтээл багатай, бодит байдалд нийцэхгүй гэж зохиогчид нь өөрсдөө үзжээ.
Гэсэн хэдий ч бодож сэтгэх хэлэлцүүлэг, нэн ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагын практикт, мөн төлөвлөлтийн практикт одоо болтол ашигладаг байна. Шалтгаан нь орлуулах ямар ч онол байхгүй. Гэхдээ 1945 онд Харрод-Домарын загвар гарснаас хойш эдүгээ 70 жил болж байна.
Бидний ойлголтоор дэлхий ертөнц дайнаас хойш асар их өөрчлөгдсөн. Түүний дотор эдийн засаг маш их өөрчлөгдсөн. Гэтэл онол нь хуучнаараа байгаад байдаг.
Истерли дүгнэн бичиж байна: “Дэлхийн II дайны дараа эдийн засгийн шинжлэх ухаан янз бүрийн шалтгааны улмаас, түүний дотор нийгэм-эдийн засгийн хоёр системийн сөргөлдөөний улмаас хоцрогдсон улсуудын өсөлтийн асуудалд санаа тавьж эхэлсэн юм. Түүнээс хойш янз бүрийн жор туршиж, олон янзийн онол дэвшүүлж үзсэн боловч эдгээр нь бүгдээрээ практик дээр ажиллах чадваргүй байсан юм”.
Дэлхийн эдийн засгийн бодит байдлыг үзвэл өнөөдөр эсвэл баян, эсвэл ядуу орнууд олширч, дундаж орон гэж бараг алга болж байна. Өөрөөр хэлбэл “өсөлтийн онолын” амласан конвергенц (ойртох, ижилсэх үйл явц- Х.Д.Г.) явагдсангүй.
Харрод-Домарын “өсөлтийн” загвар даяар загвар учраас Зөвлөлт болон социалист бусад орнууд өргөн хэрэглэж байсан юм. Мэдээж нэрийг нь хэлэхгүй л дээ. Ингэхлээр Монголын эдийн засагчдын бүхэл бүтэн үе 1950-иад оны энэ загвараар хүмүүжжээ. Хөгшчүүд нь Харрод-Домарын загвараар, залуучууд нь Солоугийн загвараар гэвэл арай ойлгомжтой болох байх. Хамгийн инээдэмтэй нь залуучууд нь хөгшчүүдээ хоцрогдсон гэж загнаж байна. Таарсан таар шуудайнууд байж…
Ухаандаа манай Засгийн Газарт 20 мянган хувьсагч бодож загвар хийдэг баагий байдаг ш дээ. Тэр нөхөр 1950-иад оны Харрод-Домарын загварыг хэтэрхий хөгжүүлчихсэн бололтой. Хэрэв тэр нөхөр 20 мянган хувьсагч үнэхээр бодсон бол Нобелийн шагнал авах ёстой л доо. Гэхдээ Монголын эдийн засгийг унагасан гэж шагнах бол арай л сэрүүднэ…
Ийм балай эдийн засагч, улс төрчид дүүрэн болоод л Монгол Улс өрөнд ороод байхгүй юу. Ийм болохоор нь би зориуд шарыг нь гозойлгохын тулд “Монголд ганц ч эдийн засагч байхгүй” гэж байн байн хэлдэг юм. Тэгэхлээр олон хүний уур нь хүрч, уушиг нь сагсайдаг юм. Надад уурлаад яахийм ?! Наад навсайчихсан эдийн засгаа харахгүй юу ?!
Хэрэв намайг худал гэж мэтгэх хүн байвал Монголын Засгийн Газар, Сангийн Яам, Монголбанк, Эдийн засгийн гол гол байгууллагууд эдийн засгийн ямар онол, загвар баримталдаг юм бэ гээд асуу л даа. (Чшшш. Цаадуул чинь 1950-иад оны Харрод-Домарын загварыг ашигладаг юм. Бас тэрнийхээ нэрийг ч мэддэггүй юм…Х.Д.Г.)
Энэ асуултад хариу өгөх эдийн засагч, улс төрч сэхээтэн Монголоос тун цөөн гарна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ асуултад шинэ үеийн шинэ эдийн засагч, улс төрчид хариулна. Тэд эдүгээ боловсорч бэлэн болоод байна…
Одоо Та Монголын эдийн засаг яагаад хөгждөггүй вэ гэсэн асуултад хариулж чадах боллоо…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 15.
Та Ерөнхийлөгч бол, Ерөнхий сайд бол, гишүүн бол. Эх орноо хөгжүүл л дээ. Энэ ард түмэн чинь сонгодог ш д гэж олон арван удаа хэлж байна даг…
Bayartsogtiin tuhai unshaad uhtlee ineelee ter yagaad nobeliin shagnal avaagui ve? Iim l uchirtai baij mongol hogjihgui bga shaltgaan ni yag iim humuus tolgoid ni suusand bn
БСШУ-ны сайдаа, Нийслэлийн засаг даргаа, ИТХ-ынхаан, Боловсролын газрын дарга аа. Сургуулиудын спорт заалны ашиглалт, үйлчилгээг шинэ төвшинд гаргах хэрэгтэй байна. Сургуулийн зааланд цаг авахад 30-40 мян үнэтэй, гэхдээ заавал 2 цагаар өгнө гэх юм. Тэхээр зааланд тоглох бол 60-80 мян төг төлөх болж байна. 3 хүүхэд 30 минут тоглох хүсэлтэй байлаа гэж бодое. Тэгвэл 15 мян төг болно. 1 хүүхэд 5 мян төгрэг гаргаад 30хан миунт тоглох нь Ийм байж болох у. Яг бодитоор бол тэр гуравт 60-80 мян төгрөг бол тоглох эрх нь нээгдэнэ. Энэ бол хүүхүүдийг тоглуулахгүй, мөнгөтэй томчууд тоглоно, хүүхдүүд биеийн тамираар хичээллэх хэрэггүй, орлогоч оруулахгүй, PC тогло, бие бялдараа бүү хөгжүүл, сул дорой нэгэн бол гэсэнтэй яг адил. ҮҮнийг засаг дарга нар, Нийслэлийн боловсролын газрын дарга анхаараачээ. Та нар бол хүссэн үедээ захирал нар луу яриад үнэгүй тоглодог байх л да. Санал: 1. Спорт заалыг 30 минутаар ч тоглох боломжтой болгое, 2. Цаг авахад тухайн сургуулийн хүүхдүүд давуу эрхтэй баймаар байна. 3. Хүүхдүүд хямд үнэтэй тоглох эрхтэй. 4. Заал өгдөг хүмүүс хүүхэдэд эелэдэг хандмаар байна. 5. Тэр их орлогоын зарцуулалт ил тод баймаар байна. 6. Заал авахад зардал их гарахгүй тул үнийг нь буулгамаар байна.
ЭЗ-ийн тэлэлтийн үед ЭЗ-ийн өсөлт ба инфляц зэрэг үүсдэг. Монголд өсөлтийг нь эрх баригчид инфляцийг нь ард түмэн иддэг шударга бус тогтолцоогоос болоод бүгд гацсан бн.
Судлаачийн нийтлэлийг мөд уншсангүй. Олон сайхан зүйл нийтэлжээ. Монгол даяар дүүрэн эдийн засагч, мэргэшсэн, онолжсон хүмсүүд байна. Миний хувьд тогоон дахь асуудлаа л шийдэж ядаж чадахгүй юм. Энэ онолгүйгээр 13 зуунд яаж бид дэлхийг дагуулж байсан юм бэ.
1. Монгол даяар дипломтой хүмүүс байгаа болохоос эдийн засагч, мэргэшсэн, онолжсон хүмүүс байхгүй шахам гэж энд би хангалттай хэлсэн.
2. XIII зуунд биднийхээр тэнгэр шүтэх үзэл (тэнгэризм), тухайн үеийн монголчуудынхаар мөнх тэнгэр ивээж байсан. Харин Европ болон Дорно дахинд дундад зууны балар харанхуй ноёрхож байсан. Энэ чинь л тэр үедээ л хүчирхэг “онол” гэсэн үг.
Эдийн засгийг урсгалаар нь тавиад хөгждөггүй гэдгийг барууныхан нотлоод байна. Манай зах зээлийн онолчид зах зээл бүхнийг зохицуулаад хаячихна, тэгэж толгойгоо өвтгөсний хэрэггүй гэж хуурсаар байгаад хүмүүсийг мөнгөний боол болгочихлоо. Түрүүвчээрээ далласаар байгаад баяжина гэж мөн ч олон хүн итгэж байна. Хүмүүст баялаг бүтээж байж баяжиж сайхан амьдардаг гэдгийг ойлгуулдаг эдийн засагч төрд гарах хэрэгтэй байна.
20.000 хувьсагч гэж бодохоос инээд хүрээд байдаг юм. Огт толгой муу нөхөр л дэндүү олон хувьсагч зарлаж ашиглана. Хувьсагчийн тоо цөөн байх тусмаа л илүү чадварлаг эдийн засагчийн хийж буй бодлого болно. 1000 хувьсагч хүртэл ихэднэ шүү.
Заа даа, монголд манай дээдэс юм даа, эдийн засгийн алуурчд/ хэн мэдлээ 300 гаадхан еврей гэр бүл л гэдэг/-ын гар хөл, түүгээр хүмүүжиж, тэдэнд олзлогдсон ямар нэг эвгүй момент болоход эх орноо хаяж зугтах нөхцөлөө хангасан баагийнууд л байх шиг санагддаг. Сонгуулийн хар хайрцаг тэр бол зүгээр л тоглоомын хайрцаг. Яаж ч бодсон улиг болсон нөхдүүд 3,4,5 дахин сонгогдох …монголд ганц нефть нэрэх үйлдвэр барих болохоор л тэр нь унах зэрэг бол том орны нөлөө бас дээр нь бидний эв нэгдэлгүй за гэж хэлээд хэлсэндээ хүрдэггүй, мухар сүсэгт хуншгүй урвагч хоёр нүүрт зан чанар маань бусдын олз болоход түлхдэгийг ойлгодоггүй маань даанч харамсалтай “Гэгээрсэн еврейчүүдийн протокол”-д дурьдсан шиг үзэн ядаж байхдаа ч нэгнийгээ дэмждэг бол бид арай өөр байхсан… бидний өнгөрсөн түүх… бидний хоорондын атаархалын тэмцэл шүү…
Ганаа гуай их чухал сэдэв хөнджээ. Асуудал ийм байдаг байж. Шийдэл нь юу байх бол гэдэг хамаагүй чухал зүйл. Монголын эдийн засагт тохирох шинэ загварыг бий болгох хэрэгтэй санагдана. Та энэ талаар юу гэж боддогоо бидэнтэй хуваалцвал ямар вэ?
Их хуралд ямар хүн хууль батлаж,хуулиа сахиулахаар гарч ирэх нөхцөл болзолоо тогтоож сонгуулиа явуулахаас бүх ард түмний гуравхан сая хүний хэрхэн амьдрах эхлэл тавигдах байх,дээрээ суудлаа зөв хүн нь олвол шүүдээ эрхэм гишүүдээ.Чингэс хаанд зөвхөн Монголоо гэсэн зүрх сэтгэл байснаас энэ олон диплом бол дараагийн асуудал.Их хурал бол жинхэнэ эх орноо гэсэн нам бус хуулиа дээдэлдэг хүмүүсийн байх газар шүү,гишүүдээ өөрөөсөө эхэл эх орноо гэж бодвол.
Deereesee avahuulaad dooshoo hurtel zalhuurch, belenchlilj, oor busdiig deeremdej, reketlej, shantajilj amidrah huseltei, teriigee ch bieluuleed yavj bgaa. Daanch uunii ur dun n bol yavtsgui, harin ch ulam yaduurna gedgiig haa haanaa ch oilgohgui baina. Oorsdoosooo (adilhan hooson yum chin) deeremdej avch chadahgui bolohoor Gadaadiin horongo oruulaltiin huuli, taatai nohtsol ene ter gedeg nereer baahan gadniihniig huurch urij avchraad, orood irenguut n baga bagaar nogoo songodog argaa zugatadtal hereglej ehelne. deeremdeh, tonoh, reketleh, shantaajlah. Zugataad baihaar n barij avch shorond hiij ehelj gaarlaa shuu dee. Za odoo ch gadniihan naashaa zuglehgui. Heniig deeremdeh bolj bnaa. Odoo baigaa heden undesnii uildverlegch, gadaad dotood jijig businessiihnniig deeremdej ehleh baih daa. Ichmeer l yum. Zalhuu, hoirgo, huvia hicheesen, ner tor, uls oron, yadaj Chingis geed orilood baidag neriig bdohgui bitgii hel baastuulsan oodgui humuus dee, bid. Er n yavj yavj ene Chingis chin ooroo bidnii ijil iim hun baisan yum bolov uu ch gej bodogdoh yum. Za gar, hol, tarhi tolgoigoo sain yumnii toloo, jinhene buteelch hodolmoriin toloo (horloh, reketkeh, deeremdeh bish shuu!) ajilluulahgui bol niigmeereee suirlee shuu, humuus ee!
Zagas tolgoinooso otdog
Мундаг юм аа
Судлаачийн бичсэн зүйлтэй санал нэг байна. 90-ээд оны эхэнд Япон \Хорино\, мөн Англиас эдийн засгийн 2 профессор ирж зах зээлийн эдийн засаг гэж юу байдаг, хэрхэн ажилладаг талаар лекц уншиж, түүнийг нь ТВ-ээр хүртэл нэвтрүүлдэг байв. Тухайн үед тэрхүү лекцийг сонсдог, мөн олшруулсан микро болон макро эдийн засгийн сурах бичиг олж уншсан эдийн засагчид хэмээх хүмүүс ‘invisible hand’ гэдэгт итгэж бүх юмыг зах зээл өөрөө шийднэ гэж итгэж байсан ба одоо ч гэсэн тэд нарын зарим нь түүндээ итгэсэн хэвээр байна даа гэж би хардаг. Гэвч судлаачийн дурдсан, мөн гадаад профессоруудын хэлж байсан зүйл нь дор хаяж хоёр зуун жил хөгжсөн зах зээлийн эдийн засагтай орнуудад хэлж ярьж, заадаг зүйл байсныг одоо л ухаарч байна, би хувьдаа. 1991 онд нөгөө хоёр Английн профессортой Манчестерийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд очиж уулзаж байхад “танай шийдвэр гаргагчид манайд 1 курсэд заадаг э\з сурах бичгээр бодож сэтгэж улс орны хөгжлөө хардаг” гэж хэлж байхад нь хувьдаа маш их эмзэглэж байсан билээ. Харин 10-аад жилийн дараа мөнөөх л Их сургуульдаа очиход хөгжлийн эдийн засаг гэж байдаг юм байна, өөрсдийгөө эдийн засагчид гэж боддог хүмүүс үүнийг сурах хэрэгтэй юм байна гэж мунхаг би ойлгож билээ. Харамсалтай нь энэ чиглэлээр сурдаг э\з ховор болтой. Мөн тэр үед Штиглиц манай сургуульд ирж лекц уншихдаа олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын хуучин соц. болон хөгжиж байгаа орнуудад хэрэгжүүлсэн бодлого буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байж билээ. Энэ талаар мөн нийтлэл нь гарсан байдаг.
Гэтэл одоо Монголд ‘homo economicus’ нар олширч нөгөө магтаад байдаг зах зээлийн үзэгдэж харагддаггүй гар нь бүтэлгүйтдэг гэдгийг ойлгохгүй байна уу даа гэж хардаг. ‘Market failure’ мөн ‘state failure’ гэж байдаг талаар манай э\з гэх хүмүүс ярьж байхыг санахгүй юм байна. Удаан нуршисны эцэст хэлэхэд, хөгжлийн эдийн засаг \development economics\ -ийн талаар бид түлхүү сурч, бодлого боловсруулахад бодолцох хэрэгтэй болов уу.
yostoi alivaa hvn surah chigleliig erhem bolgovol… gedeg janjinii vg baidag daa.getel haashaa yaj yavahaa medehgui bgaa ediin zasagchid uls turchidtei yana daa…
Монголд онол ярьж,онлоор удирдаж буруудсан юм алга,эрх мэдэлтнүүдийнхулгай,хүн амын залхуу байдал,мэдлэг чадваргүй байдал,тогтсон буруу ёс заншил бидний хүч чадлыг барж,хойш чангааж байна.
Мундаг сэтгэгч, аналитик хүн юм. Манай сэхээтнүүд оюутолгойн хэмжээний гэрээ хийх оюуны потенциал байхгүй. Оюутолгойн баялгийг мөнгөөр үнэлээд гадны компанид зараад нийт иргэддээ ТЭНЦҮҮ хувааж өгөх ёстой. Тэр мөнгөөр архиа уух нь уугаад, амьдралаа босгох нь босгоод байгалийн шударга, энэрэнгүй шалгарал нэг удаа явагдаг. Даанч ТЭНЦҮҮ хувааж ӨГНӨ гэхээр л тамын тогооноос уур савсаад буцлаад эхэлдэг юм.
Зах зээлийн үл үзэгдэгч гар, эрэлт, ниийлүүлэлт гэдэг зүйл Монголд лав нөлөөлөхгүй бололтой