А.БААТАРХУЯГ: ТОМ ТОЙРОГ БА ЖИЖИГ НЭР ДЭВШИГЧИД…
2020/01/21 Leave a comment
Энэ жилийнх онцлогтой, эрх баригчид эрдэж голдуу жижиг мажоритар хувилбарыг сонгоод унадаг бол МАН болгоомжилж тойргоо томсгов. Савалтаас айж буй хэрэг л дээ. Яагаад айв?
Оны өмнөхөн уламжлал ёсоор эрх баригч нам сонгуулийн хуулийг өөрчлөв. Манай хамгийн тогтворгүй хууль бол “Сонгуулийн тухай” хууль. Гэхдээ хуулинд нэг сүрхий зарчмын засвар хийдэггүй, мөнгө тараахгүй, худалдаж авч болохгүй гэх мэт тунхагийн шинжтэй онцын ач холбогдолгүй заалтуудыг солихоор халхавчлан голдуу тойргийг томсгох, эсвэл багасгах гэсэн хоёрхон хувилбарыг л хуульчилдаг. Read more of this post