“БҮРЭН ЗУРАГЛАЛ” ХИЙГЭЭД “БҮРЭН” АСУУДЛЫН ТУХАЙ…
2020/04/11 1 Comment
Саяхан “Ийгл” телевизээр ээлжит “Бүрэн зураглал” нэвтрүүлэг гарав. Энэ удаад ёстойгоосоо “бүрэн зураглал” болжээ. Эхлээд УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХ-ийн “гацааны” тухай ярив. Тэгснээ коронагийн тухай ярив. Тэгснээ хямралын тухай ярив. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “яах гэж байгаа ?” тухай асуув. Нөгөөх нь: “төсвийн хөрөнгө оруулалтыг (конторын барилгууд ?!) зогсоовол эдийн засаг борцлогдоно” гэв. Дараа нь Монголбанкны Лхагвасүрэнгээс “мөнгө байгаа юу ?” гэж асуув. Нөгөөдөх нь “мөнгө байгаа” гэж хариулав. Ямар ч асуудал алга. Нэгэнт “ямар ч асуудал байхгүй” учраас нэвтрүүлэг төрийн дуулал, төрийн сүлд, төрийн далбаа, шашин, ёс суртахууны асуудлыг ярив. Товчдоо бол “Бүрэн зураглал” нэвтрүүлэг монголын “Дайн ба энх” зохиол болжээ… Read more of this post