ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН ШҮЛЭГ М.ГОРЬКИЙ. “САЛХИЧ ШУВУУНЫ ДУУ”
2020/01/03 6 Comments
Энэ дэлхийд олон шүлэг байдаг боловч М.Горькийн “Салхич шувууны дуу” шиг хувьсгалт өөрчлөлтөд уриалан дуудаж, хувьсгалын дуулал болон алдаршиж, түүнд эрч хүч нэмж байсан нь үгүй. Энэ дууллыг монгол хэлнээ Бямбын Ринчин авхай орчуулсан бөгөөд нэг хэсэг дунд сургуулийн сурах бичигт орж, цээжлүүлдэг байлаа.
1901 оны 03 дугаар сарын 04-нд Санкт-Петербург хотноо Казанийн сүмийн дэргэд оюутнуудын сүрт жагсаал болсон бөгөөд хаант засаг түүнийг хүч хэрэглэн тараажээ. Энэ үед М.Горький Москвагийн “Искра” (Оч) байгууллагатай нягт холбоотой байж, оюутан, ажилчдын дунд хувьсгалт суртал нэвтрүүлэг хийж байсан бөгөөд оюутнуудын мөрдөг мөшгөхийн эсрэг олон нийтийн өргөн эсэргүүцлийг зохион байгуулж байсан юм.
Ингээд удахгүй нүргэлэн эхлэх хувьсгалыг зөгнөж, залуу хувьсгалч-оюунтнуудад зориулсан “Салхич шувууны дуун” шүлгийг бичиж, тэр үеийн “Жизнь” сэтгүүлд хэвлүүлжээ. Яг хэвлэлд өгөхийн өмнө М.Горький сүүлчийн “Их салхин хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй” гэсэн мөрийг нэмж засчээ.
“Салхич шувууны дуу” Орос орныг ирээдүйн хувьсгалд уриалан дуудсан хүчирхэг дуулал болж, тэр дороо түгэн, түүний дотор гадаадад хэвлэгдэх болжээ. Уг шүлэг хэт их тархсан учир түүнийг хэвлэсэн “Жизнь” сэтгүүлийг хаант засаг хаажээ. Ингэлээ гээд хувьсгалын дууллыг хааж чадаагүй юм. Дашрамд дурдахад “Салхич шувууны дуу” бол Октябрийн хувьсгалыг зөгнөөгүй (учир нь 1901 онд бичсэн), харин ялзарч, хоцрогдсон хаант засгийг унагахыг уриалан дуудсан хувьсгалын дуулал болж чадсан юм.
Тэнгис далайн буурал мандал дээгүүр салхин үүлсийг хуралдуулан, үүл далайн завсраар салхич шувуун харанхуй цахилгаан мэт халин элэн дэгдэнэ.
Тэр шувуун жигүүрээр долгионыг гэнэт дайран, нэгэнт үүл харвасан сум мэт дэгдэн дэгдэж, дуугаран явахад үүлс түүний эрэлхэг дуунд баярын чимээг сонсон байв.
Тэр дуун их салхийг хүсжээ. Тэр дуун хилэнгийн агуу хүчир, хүслэнгийн цог, ялахын үнэмшлийг дуурсган бийг үүлс сонссон байв.
Цахлай шувуун их салхийг зөгнөн гасална. Ахууна шувуун мөн эмээн гасалж амьдрахын байлдаан, тэмцлийн хав цэнгэлийг мэдэхгүй, тулалдагчийн аянга мэт дуунаас хэлмэгдэн цочно.
Тэнэг пингвин тарган биеэ гадна нуун далдлаад, ганц эрэмгий омогт салхич шувуун буурал хөөс бургих тэнгис далайн дээгүүр элэн халин ниснэ.
Үүлсийн чуулган улам харанхуй болон тэнгис далайн зүг нэн ойртон буухад долгио аянгын зүг тэмүүлэн сөрнө.
Тэнгэр дуугаран, долгио догшрон, хөөс сахран, салхитай тэмцэн цуугилдана. Салхин хоосон уурсаж, индранил эрдэнийн өнгөт долгисыг хаднаа товрог болтол балбалан цохилно.
Харанхуй цахилгаан мэт салхич шувуун хашхиран хальж, үүлсийг сум мэт нэвтлэн жигүүрээр долгисын хөөс хярган дэвж, их салхины омогт шулам мэт элэн халин, инээн уйлан, үүлсийг элэглэн инээж, бахдан баясан хүрхрэн уйлна.
Аянга хүрхрэн хилэгнэхийн дотор цочин алжаасныг хэдийнээ сонор шулам мэт мэдээд үүлс удтал нарыг халхлан далдалж үл чадахыг таньсан байна.
Салхи урхиран… аянга хүрхрэн…
Тэнгис далайн гүн усан дээгүүр үүлсийн сүрэг, хөх толон татан, далай аянгын сумыг шүүрэн барьж усны гүнээ сөнөөхөд толон туяа нь гал могой мэт яралзан мушгилзаж мөхнө.
Их салхи, их салхин хөдөлнө гэж дуудагч, энэ бол эрэлхэг салхич шувуу.
Хилэгнэн урхирагч тэнгис далайн дээгүүр цахилгааны завсраар элэн халин нисэх бөгөөд энэ бол ялахыг зөгнөн мэдэгч “Их салхин хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй” гэж хашхиран дуудна.
Их салхин хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй
М.Горький.
Тайлбар: Толон гэдэг нь өглөө үдшийн нар сарны гэрлээс ойсон үл мэдэг цайвар гэгээ, монгол хэлнээ с,т гийгүүлэгч сэлгэх тул “солонго” хэмээх үгтэй гарал нэг болно.
2020 оны 01 дүгээр сарын 03.
Их салхин хөдөлвөл нижигнэнхэн хөдөлтүгэй.
Таны бичсэн цаг үеэ олсон нийтлэл байна. Үүний өмнө би олон газар бичиж явуулсан нийтлэл сэтгэгдэлийн хуулбараа бичлээ. * Ерөнхийлөгчийн зээлийг тэглэх энэ халамж нь улс орны эдийн засгийг хохироосон шударга бус, ялгаварлан гадуурхсан арга хэмжээ байна үнэн хэрэгтээ зээлийг зээл авсан хугацаандаа амьдрах чадвартай хүмүүс үр хүүхдийнхээ машин байр бусад хэрэгцээнд зориулж хэдэн сараар нь авдаг шүү дээ харин сарын тэтгэврээрээ чүү ай амьдарч байгаа хөгшид зээл авдаггүй юм учир нь тэтгэврийн зээл авчихвал дараа сард нь амьдрах аргагүй болдог харин Баттулга зээл аваад амьдрах чадвартай/боломжтой/ хөгшчүүдэд улсын мөнгийг асгаж харин сар сардаа чүү ай хүргэдэг хөгшдийг зөнд нь хаясан байна, харин тэр мөнгө байгаа бол бүх ахмадууддаа тэр энэ гэж ялгалгүйгээр хуваагд өгчих байсан юм эсвэл бүр үнэхээр ядуу хөгшдийг үндсэн засаг захиргаа хороогоор дамжуулан олгож болох байсан Баттулгийн энэ явуургүй халамж өдөр тутам сар сараа аргацааж буй үйл олон хөгшдийг гомдоож хэдэн сараар нь зээл авч үр хүүхдэдээ хөрөнгө оруулдаг боломжтой хөгшдийг баярлуулжээ. Засаг юугаа харж байна . Монголд шударга явдал мөхсөний г ноён ерөнхийлөгчийн үйл ажиллагаа нотлох байна. Монголд олигархуудын эсрэг хувьсгалд босох хэрэгтэй болжээ. Хувьсгалд босох шудрагчууд байна уу Монголд . “Их салхи хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй” М.Горькийн хэлсэн энэ алдарт үгээр сэтгэгдлээ дуусгахаас өөр зам алгадаа
Над седой равниной моря ветер тучи собирает.
Между тучами и морем гордо реет буревестник,
черной молнии подобный.
То крылом волны касаясь,
то стрелой взмывая к тучам, он кричит, и — тучи слышат
радость в смелом крике птицы.
В этом крике — жажда бури!
Силу гнева, пламя страсти в уверенность в победе
слышат тучи в этом крике.
Чайки стонут перед бурей,— стонут, мечутся над
морем и на дно его готовы спрятать
ужас свой пред бурей. И гагары тоже стонут,—
им, гагарам, недоступно наслажденье битвой жизни:
гром ударов их пугает.
Глупый пингвин робко прячет
тело жирное в утесах… Только гордый
Буревестник реет смело и свободно
над седым от пены морем!
Всё мрачней и ниже тучи
опускаются над морем,
и поют, и рвутся волны к высоте навстречу грому.
Гром грохочет.
В пене гнева стонут волны, с ветром споря.
Вот охватывает ветер стаи волн объятьем крепким
и бросает их с размаху в дикой злобе на утесы, разбивая
в пыль и брызги изумрудные громады.
Буревестник с криком реет, черной молнии подобный, как стрела пронзает тучи, пену волн крылом срывает. Вот он носится, как демон,— гордый, черный демон ; бури,— и смеется, и рыдает… Он над тучами смеется, он от
радости рыдает!
В гневе грома,— чуткий демон,— он давно усталость
слышит, он уверен, что пе скроют тучи солнца,— нет,
не скроют!
Ветер воет… Гром грохочет…
Синим пламенем пылают стаи туч над бездной моря.
Море ловит стрелы молний и в своей пучине гасит. Точно
огненные змеи, вьются в море, исчезая, отраженья этих
молний.
— Буря! Скоро грянет буря!
Это смелый Буревестник гордо реет между молний
над ревущим гневно морем; то кричит пророк победы:
— Пусть сильнее грянет буря!..
Мөнгө, секс, мэдрэхүйн таашаалд хэт донтсон монголчуудын ухамсрыг өөрчлөх их салхи нижигнэн хөдөлтүгэй.
“Их салхи” нижигнэнхэн хөдөлөхгүй бол: Монголын тусгаар тогтнол маш эмзэг болоод байна. Гэтэл төр, шарын шашин хоёр нэг зоосны хоёр тал болж, шарын шашин ард түмнийг “согтоож” мухар сүсэгтэн болгон унтуулж, дээрээс нь “хар цагаан хэл амны бузар” гэж эв нэгдлийг цаг мөч болгонд Лам болгон ЗАДАЛЖ байхад “Их Салхи” нэжгэнэн хөдлөх магадлал буураад үүн дээр “дурын эсрэг ХҮЧ” тоглоод л… Монгол эх орон маань нэг бишээ…
— Их шуурга! Удахгүй их шуурга дэгдэнэ!
Эрэлхэг тэр салхич шувуу хилэгнэн давлагаалах тэнгисийн мандалд нижигнэх аянга цахилгааныг бахтай сөрөн:
— Их шуурга нүргэлэн хөдөлтүгэй хэмээн ялалтыг зөгнөн уухайлна.
— Буря! Скоро грянет буря!
Это смелый Буревестник гордо реет между молний над ревущим гневно морем; то кричит пророк победы:
— Пусть сильнее грянет буря!..
-Tempest! Soon will strike the tempest!
That is the courageous Petrel proudly soaring in the lightning over the sea’s roar of fury; cries of victory the prophet:
-Let the tempest come strike harder!