БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ 10 дугаар сарын 1-нд болох гэж байна. Хятад энэ 70 жилд алдаа гажуудал байсан хэдий ч нийгмийн асар их дэвшил хийснийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэ их амжилтын ноён оргил нь саяхан буюу 1980-аад онд Дэн Сяопиний удирдлагаар эхэлсэн шинэчлэл (модернизаци) юм. Хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопинийг манайхан ямар нэг хэмжээгээр мэдэх боловч яг юу хэлснийг нь огт мэддэггүй гэхэд болно. Дашрамд дурдахад ЗХУ энэ шинэчлэлийн ихэд сонирхон, Дэн Сяопиний зохиол бүтээлүүдийг орчуулж, зарим нэг эхлэл хийж байсан юм. Ингээд Дэн дарга 1979, 1980 онуудад Хятадын шинэчлэлийг эхлүүлэх үедээ гадаадын капитал, зах зээлийн эдийн засаг, шинэчлэлийн мөн чанарын талаар юу гэж хэлж байсныг түүний цөөн ишлэлээр нь харуулахыг хичээе. Бидний хувьд Хятадын шинэчлэл яаж эхэлсэн нь тун их сургамжтай, мөн одоо ч гэсэн бодууштай, авууштай санаа маш их… Read more of this post