“ЮМ” ХИЙНЭ ГЭНЭ ҮҮ ?
2009/09/24 20 Comments
Монголын төрд 1990 оноос Соёлын сайд болж улмаар хашиж болох бүх дээд албан тушаалыг бараг 20 жил сэлж тэлээлсэн Н.Энхбаяр одоо УИХ-ын гишүүн болж “юм хийнэ” гэнэ ээ…
Хорин жилийг ямар ч “юм хийхэд” хангалтай хугацаа гэж хэн ч хэлэх байх. Ийм хугацаанд феодализм, социализм, капитализмын алийг нь ч байгуулж амжина гэж би бодож байна.
Монгол хэлний “юм” гэдэг шиг хэтэрхий өргөн утгатай, тодорхойгүй үг дэлхийд бараг байдаггүй байх. Тайлбар тольд өгүүлснээр бол юм гэдэг бол “аливаа байгаа бүх бодот, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр” болно.
Ингэхлээр бидний хамгийн сайн мэдэх “юм хийх” болон түүний эсрэг утгатай “юм хийгээгүй” буюу “юу ч хийгээгүй” хэмээх хэллэгүүд нь ямар нэг тодорхой утга заахаасаа өмнө бидний сэтгэлгээний гажгийг харуулна. Read more of this post