САЙН БАЙНА УУ, 2012 ОН…

С.Баяр “эрүүл мэнд”-ийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөхөөр шийджээ. Олны цуурхлаар “хүүхэн эргүүлж” болоод байсан хүн “эрүүл мэндээр” ингэтлээ дорд орно гэж огт байдаггүй юм. Олон хүнд “хорвоо ертөнц эргэчихсэн” юм шиг бодогдож байгаа байх. Зарим нь жигтэйхэн “баярлаж” байгааг би дэндүү сайн мэдэж байна. Хэн хэн нь гэдгийг тодорхой ярих цаг тун ч удахгүй. Олон хүн намайг Н.Энхбаяр судлаач гэж хочлох. Орь ганц судлаач гав ганцаараа төр, нам нэртэй олон хүнтэй зэрэг зэрэг “байлдах” боломжгүй байсан юм. Тэрнээс биш бусдыг нь, нэн ялангуяа “сүүдэр”-т байсан хүмүүсийг огт “мэдэхгүй” буюу “мартчихсан” гэсэн хэрэг огт биш. Одоо тэд нар “гэрэлд гарах цаг” болсон гэж бодоод байх шиг. Тэгвэл надад ч гэсэн тэднийг ”гэрэлд цохиулах” боломж дэндүү хангалттай байгаа. Энэ явдал бол “Сайн байна уу, 2012 он” гэснээс өөр юм огт биш. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

“ЦАХИМ” СОНГУУЛЬ

Чимээгүй сонгууль тохиролцсон ёсоороо болов. Энэ удаад техникийн томоохон “дэвшил” гаргаж иргэдээс биш, компюьтерээс санал авдаг болж байна. МАХН 2005 оны 12 дугаар сард болсон III Бага Хурлаараа “Цахим нам” болох хөтөлбөр дэвшүүлсэн юм. Тэр нь 4 жил огт биелэлгүй байсаар веб сайтаа ч олигтой хийж чадахгүй байсан “маанаг” нөхдүүд гэнэт “ухаан орж” цахим сонгууль явуулав. С.Баярын “инноваци” ингэж хэрэгжиж байгаа бололтой. “Цахим сонгууль“ гэгч шинэ луйврын тухай ард түмэндээ өгүүлбэл цаашдаа тэдэнд хэрэг болж магадгүй. Уг нь бол маанаг хүмүүс тэр чигээрээ үлддэг гэдгийг нотлох нь илүүц ажил. Гэхдээ л энэ луйврыг илчлэх нь судлаач хүний үүрэг болой. Read more of this post

ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ

Энэ нөхөн сонгууль нэг л “чимээгүй” яваад байгааг олон хүн анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд өдийд ёстой “манаргаж” өгдөгсөн. Чимээгүй байх нь ядаргаагүй амар л юм. Би энэ сонгуулийг “заяа нь мэдэг” гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улс төрийн бүлэглэлийн сүлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийн орсон улс төрийн бүлэглэлүүд сүлжээнд гарцаагүй ордог юм байна. Тэгээд л чимээгүй байгаад байхгүй юу. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

Л.Н. Гумилев. Нэгдүгээр хэсэг

ХАРАГДАХ БОЛОН ҮЛ ХАРАГДАХ ЗҮЙЛИЙН ТУХАЙ
ЭНД ӨНГӨЦ АЖИГЛАЛТ НЬ СУДЛААЧИЙГ БУРУУ ЗАМ РУУ ОРУУЛДАГ ГЭДГИЙГ БАТЛАХ БА ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ БОЛОН ӨӨРИЙГӨӨ ШАЛГАХ АРГУУДЫГ САНАЛ БОЛГОНО Read more of this post

Л.Н.Гумилев. Оршил

ЮУНЫ ТУХАЙ ЯРЬЖ БУЙ БОЛОН ЯАГААД ЭНЭ НЬ ЧУХАЛ БОЛОХ ТУХАЙ.
ЭНД ЭТНОЛОГИЙН ЗАЙЛШГҮЙГ БОЛОН УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН (ЭТНОГЕНЕЗ) ТАЛААРХ ЗОХИОГЧИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ТАЙЛБАРЛАХ БӨГӨӨД УНШИГЧДЫГ ЗӨРЧЛИЙН ТӨӨРҮҮЛЭГТ ХӨТӨЛСӨН ЗОХИОГЧ ЭНЭХҮҮ БИЧВЭРИЙН ҮЛДЭХ ХЭСЭГТ ҮНДЭСЛЭЛИЙГ НЬ ГАРГАНА. Read more of this post

Л.Н.ГУМИЛЕВЫГ ТА НАРТ БЭЛЭГЛЭЕ…

Суут Л.Н.Гумилевын түлхүүр бүтээл болох “Этногенез и биосфера Земли” алдарт бүтээлийг анх 1990 онд уншиж, түүгээр ёстой нэг өвчилж байж билээ. Бусад жижиг бүтээлээс нь хэд хэдийг орчуулсан боловч яг үүнийг орчуулах гэхээр нэг л сүрдээд чадахгүй олон жил санаархаж явсан юм. Ингээд хэдэн жилийн өмнө гэнэт зориглон үйлээ үзэж орчуулж билээ. Read more of this post

ГАЦАА ХИЙГЭЭД ГАЧЛАН

Энэ удаагийн нөхөн сонгууль том улс төрийн цоо шинэ тоглолт эхлүүлж байгаа нь тодорхой байна. Н.Энхбаяр нэрээ татсанаар энэ сонгуулийн ач холбогдол буурсан мэт харагдавч хөшигний цаана улс төрийн амь дүйсэн тулалдаан болж байна. Нэг тохироод л, нэг буцаад л ёстой “шогтож” өгч байна. Үүнээс болоод энэ нөхөн сонгуулиар дамжин улс төрийн задрал улам эрчимжиж, яаж ч болохгүй гацаанд орчихоод байна. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

ШИНЖЛЭХ УХААНЫ ХУВЬСАЛ: МЭДЛЭГЭЭС ОЙЛГОЛТОД, БОДИТ БАЙДЛЫН СОНГОДОГ МЭДЛЭГЭЭС ХОЖМЫН СОНГОДОГ БУС ОЙЛГОЛТОД

Шинжлэх ухаан гээч юм бараагүй хол хөгжөөд явчихжээ. Зарим нь шинжлэх ухаан “зогсчихсон”, “мухардчихсан” гэж дүгнэх. Бидний мэдэх уламжлалт шинжлэх ухааны салбарууд цоо шинэ төлөв байдалд орж, эдүгээ шинэ зүйлийг олон шинжлэх ухаан хавсарч, нийлж байж хийх болжээ. Цоо шинэ “багц” шинжлэх ухаан үүсч байгаа олон шинж илт байна. Түүний тэргүүн эгнээнд нь яваад байхгүй юмаа гэхэд ядахдаа бараагий нь алдчихгүй явбал зүгээр юмсан гэж бодоод энэ өгүүллийг аль зун орчуулсан юм. Улс төр, эдийн засаг, ашигт малтмал гэж байхад юуны чинь шинжлэх ухаан гэж хэлэх хүн байвал Та бид “тулга тойрсон яриа”-наас заавал холдож сэтгэлгээгээ шинэчлэх ёстой гэж би хэлэх байна. Үүнтэй төстэй, нэгтгэн дүгнэсэн бүтээл үй олон буй ч энэ өгүүлэл шиг товч бөгөөд ойлгомжтой өгүүлсэн нь тун цөөхөн. Харин зохиогч нь орос хүн учраас бараг л хамаг юмыг оросууд нээчихсэн мэт хандсан тал буй. Гэхдээ тэрийг нь хаячихсан нь дээр л дээ…
Зарим хүнд энэ нь их хүнд, амьдралаас хэт хол мэт санагдаж магадгүй. Эсвэл хадуураад шашин, шинжлэх ухаан хоёрыг шууд л хөзөр шиг хольчихож хараахан болохгүй байх. Бид сэтгэлгээгээ илүү өндөр түвшинд гаргаж, энэ бүхнийг ойлгож, ойлгохыг оролдож байж л ирээдүйгээ бүтээж чадна. Шинжлэх ухааныг үүнээс илүү хялбарчлах боломж огт үгүй байх…Бид хэдий болтол хуучнаараа явах гэж ?!
Read more of this post