ШИНЭ ЖИЛ ХИЙГЭЭД 122.000…

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэж, ирэх ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Аз жаргал гэгчид хүн бүр өөрөө хөдөлмөрлөж, сэтгэж, ажиллаж, зүтгэж баймаажин хүрэх бөгөөд товчдоо бол ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ТЭМЦЭЛ гэж би ойлгодог юм аа. Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 10

ОЙЛГОЛТ, НЭР ТОМЪЁО ХИЙГЭЭД КАТЕГОРИ…
Залуу хөгшин гэлтгүй аливаа судлаачдын хувьд нэр томъёоны будлиан хамгийн зовлонтой, бас хамгийн хэцүү нь байдаг. Иймээс ойлголт, нэр томъёо, категори зэргээ сайн цэгцэлж авахгүй бол сүүлд нь лай болдог учраас энэ өгүүллийг бичиж байна. Энэ өгүүлэл “үндсэн ойлголтод тайлбарлал хийх”-тэй төстэй. Гэхдээ Таныг үргэлж “зовоох” зүйл учраас ярихаас өөр арга байхгүй болоод ингэж байна. Read more of this post

УЛС ТӨРИЙН “ВЕКТОР”-ЫН ӨӨРЧЛӨЛТ…

Би гээч хүн Налайх хотод төрж өссөн, 1954 оны нөхөр л дөө. Манай хоёр хөрш болон бусад гүрнүүд манайд хэрхэн нөлөөлснийг өөрийнхөө амьдрал дээр жишээ болгон яривал нийт монголчуудад, ялангуяа залуучуудад зүгээр мэт. Энийгээ өгүүлсү… Read more of this post

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Цагаатгал хүсэх тухай
Судлаач Дашзэвэг овогтой Ганхуяг би бээр “Монгол Таймс” сонины 2005 оны 3 дугаар сарын 08/138 дугаарт “Их өр…8 сая…О.Цолмон” гэсэн өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм. Тэр өгүүлэлд: “Их өрийн төлбөр хийгдэж байсан яг тэр үеэр АНУ руу 8 сая ам.доллар Монгол банкнаас шилжсэн байна” гэсэн бодит баримтыг дэлгэж тавьсан юм.
Read more of this post

Л.Н.ГУМИЛЕВ. Зургадугаар хэсэг

УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТ ДЭХ ОРГИЛОХ ШИНЖ
ЭНД ТҮҮНГҮЙГЭЭР УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН ҮЙЛ ЯВЦ ЭХЭЛДЭГГҮЙ, МӨН ЯВАГДДАГГҮЙ ШИНЖ ТЭМДГИЙН ТУХАЙ, ТҮҮНЧЛЭН УГСААТНЫ СИСТЕМ ДЭХ ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДЛЫН ШИНЖ, МӨН ТҮҮНИЙ ГАДААД ҮЙЛЧЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ЧАДВАР БОЛОН ИДЭВХИЙН ХЭМЖЭЭ БОЛОН ДҮҮРДЭГ ТЭДНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗЭРГИЙН ТУХАЙ ӨГҮҮЛНЭ.
Read more of this post

ТОМУУТАЙ ХИЙСЭН “ДАЙН”…

Уг нь би “Ханиадны дараа тооцоо бодно” гэсэн юмсан. Гэтэл “өндөржүүлсэн бэлэн байдал”-аа сунгасаар байгаад Шинэ жил дөхүүлчихдэг байна ш дээ. Дараа нь Цагаан сар, Мартын 8 гэнэ дээ, харж л байгаарай… Нэгэнт шинэ жил дөхсөн учраас манай яруу алдарт Засгийн Газар томуутай хийсэн тэмцлээ ард түмэндээ тайлагнаж байна. Нэгэнт ”хар данс” нь байж байхад “тооцоо” бол оройтохгүй л дээ. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

БИ Ч ГЭЖ БИ, ТӨР Ч ГЭЖ ТӨР…

Саяхан миний нэг шавь аль эрт бичээд мартчихсан нэг өгүүллийг маань авчирч өгөөд заавал блогтоо тавиарай гэж хүссэн юм. Яагаад гэсэн чинь одооны залуучууд Таны блог нээснээс өмнө бичсэн олон зүйлийг мэдэхгүй шүү дээ гэж байна. Энэ өгүүллийг осолгүй л ноён Н.Энхбаяр ид мандаж байсан 2003 оны сүүлээр хуучны “Монгол Таймс”, одооны “Улс төрийн сонин”-д бичиж байсан санагдана. Одоо үзэхэд системийн хямрал өнөөдөр биш, аль эрт эхэлсэн, олон талаар дордсон нь хэнд ч ойлгогдоно буй за. Ямар ч үндэстэн үзсэн туулсан юмаа эргээд нэг харчихаж гэмгүй л байх. Тэр үед нийгэм маань намайг даанч ойлгоогүй дээ…Одоо бол энэ төрийг өөрчлөх ёстой гэсэн цорын ганц дүгнэлт гарцаагүй гарна биз дээ… Read more of this post

Л.Н.Гумилев. Тавдугаар хэсэг

БИДНИЙ ДОТОРХИ БАЙГАЛ
ЭНД ХҮНИЙ ЯМАР ХЭСЭГ БАЙГАЛЬД ХАМААРАХ, ЯМАР НЬ ҮГҮЙГ БОЛОН ЕРТӨНЦИЙН ЯМАР ХЭСЭГ НЬ ХҮНИЙ БИЕЭС ГАДУУР, БАЙГАЛИЙН ГАДНА ОРШДОГ ТУХАЙ ӨГҮҮЛНЭ. ТҮҮНЧЛЭН ЯАГААД ЭНД ЯРЬСАН БОЛОН ДЭЭР ӨГҮҮЛСЭН ЗҮЙЛС НЬ УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛНА. Read more of this post