Өнгөрсөн 2009 оны 10 дугаар сарын 3-нд “гахайн томуу” манайд гарснаас хойш бүтэн улирал өнгөрч байна. Ханиад өнгөрснөөс хэзээ хойно бидний “гарыг мушгиж” байгаад вакцин хийнэ дээ гэж би сануулж байсан. Бүтэн гурван сар гаруйн дараа одоо хүчиндэн хийж байгаа вакциныг цаадуул чинь Улсын нөөцийн хөрөнгөөр 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсныг уншигчиддаа мэдэгдэж байна. 2007 оны 11 дүгээр сард УИХ ханиадтай тэмц гээд 6 тэрбум төгрөг баталж өгснийг нь баахан оношлогооны аппарат шахаж, бидэнд “үйлчлээд” аль хэдийн дуусгачихаж. Өөрсдөө болохоор вакцинаа аль эрт нууцаар хийлгэчихээд одоо “үлдсэн” ард түмнээ албадан вакцинжуулж байна.
Монголчууд, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэнд бол вакцинаар мөнгө шахдаг бизнесийн туршилтын туулай огт биш. Луйварчид банк, барилга, ашигт малтмал дээрэмдэхээс бүр хэтрээд монголчууд бидний эрүүл мэндээр тоглож бизнес хийж байгааг би судлаачийн хувьд анхааруулж байна. Ядахдаа бидний эрүүл мэндээр тоглохыг бүгдээрээ таслан зогсоох хэрэгтэй байна даа…