ШИНЭ ЖИЛ ХИЙГЭЭД 122.000…

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэж, ирэх ондоо эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Аз жаргал гэгчид хүн бүр өөрөө хөдөлмөрлөж, сэтгэж, ажиллаж, зүтгэж баймаажин хүрэх бөгөөд товчдоо бол ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ТЭМЦЭЛ гэж би ойлгодог юм аа.
Эдүгээ “Ажиглагч” блогийг ажиллуулж байгаа сэтгүүлч Д.Цэрэнжав найзаараа заалгаж өөрийн гэсэн блог нээснээс хойш нэгэнт хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд миний блогоор 122.000 уншигч зочилжээ. Зочныхоо тоогоор миний, өөрөөр хэлбэл Та бидний блог Монголын хамгийн олон уншигчтай нь болж байна.
“Цахим өртөө”, “Даяар Монгол” сайт, сүлжээ болон холболт хийсэн олон зуун блогуудаар дамжин миний бүтээл бүр ч олон хүнд хүрч үрждэг учраас хамгийн түрүүнд тэд нартаа ихэд баярлаж байна.
Нийтдээ 101 өгүүлэл нийтлэл тавьсан бөгөөд энэ нь долоо хоног бүр нэг өгүүлэл бичсэн гэсэн хэрэг юм. Өөрийгөө болон гэр бүлээ тэжээх их ажлын зэрэгцээгээр санхүү мөнгөний ямар ч дэмжлэггүй, бусдын оролцоогүйгээр ингэж чадсандаа заримдаа өөртөө ч итгэмээргүй байдаг юм.
Энэхүү нүсэр хүнд ачааллыг даах урам зориг, эрч хүч өгсөн Уншигч Та нартаа баярлалаа. Намайг эсэргүүцэгчид ч гэсэн дэмжигчдээс минь дутахааргүй эрч хүч өгсөн гэдгийг би цохон дурдаж байна. Эрчим хүч гэсэн хувирамтгай, шилжимтгий, мөнхийн зүйлийг ер нь бол олж болно шүү дээ. Магадгүй бүр цаанаасаа Орчлонт Тэнгэрээс Та бидэнд өгдөг ч юм бил үү…
Дашрамд хэлэхэд би энэ блогныхоо “шинжлэх ухаан”, “залуу судлаачдад өгөх зөвлөмж”, “орчуулга”, “Л.Н.Гумилев” гэсэн хэсэгт илүү дуртай, харин “улс төр” гэсэн хэсэгт нь жаахан сүжиггүй хүн шүү дээ.
Миний блогт зөв ч, бас буруу ч юм олон байгаа нь мэдээж. Гэхдээ Монгол үндэстнийхээ оюун сэтгэлгээ, хувь заяанд бүх талаар тус нэмэр болох миний ТАВИЛАН хэвээрээ гэж ямар ч эргэлзээгүй хэлж чадах байна. Нийтдээ 1800 гаруй коммент бичигджээ. Коммент бичилгүй уншдаг бүр ч олон уншигч байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Ирэх жил бидний амьдралд томоохон бөгөөд ихээхэн өөрчлөлт гарна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Ямар ч тохиолдолд монголчууд бид АМЬДРАЛЫН ИДЭВХИТЭЙ ЗАРЧИМ баримтлах цаг нэгэнт болсон. Үүнийг Та ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭХ ёстой байх. Эдүгээ ОЮУН СЭТГЭЛГЭЭ бүх асуудлыг шийдвэрлэх цаг ирчихээд байна.
Ингээд Та бүхэндээ амжилт хүсч, ирэх жил улам илүү эрч хүчтэй уулзалдахын ерөөл дэвшүүлье. Сайхан баярлаарай !
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 12 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to ШИНЭ ЖИЛ ХИЙГЭЭД 122.000…

  1. Saaral says:

    Баярлалаа, таньд ч бас шинэ жилийн мэндийг хүргэж сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  2. ganaa says:

    ta ch ovoo gar bna shuu. olon notstoi barimt delgeerei . ideechin uugaachinguudig ilchleerei .bas saihan bayrlaarai. shine ondoo tom tom hulgaichuudiin unen nuuriig ilchleerei.tanias ih l ym huleej bna daamongolchuud…amjilt husie

  3. baterdene says:

    Tanid eruul enhig husen eruue. Bayarllaa.

  4. Buya says:

    Танид ч бас ШИНЭ ОНЫ МЭНД хүргээд судалгааны ажилд тань Уншигч биднийг улам хурцлах шинэ санаа олныг хүсье!

  5. Mongol says:

    Та ч бас сайхан баярлаарай. http://galaarid.blogspot.com/
    ийшээ ороод хамгийн сүүлийн бичлэгийг нь хүмүүсээ уншаарай. Өнөөгийн бидэнд маш ихээр дутагдаж байгаа мөртлөө маш хэрэгтэй зүйл бичсэн мэт санагдлаа

  6. Unshigch says:

    Bi yer ni comment bichdeggui, gehdee tanii bichseniig bolon commentuudiig unshih durtai. Tand bolon tanii buh unshigchdad shine onii mend hurgeye.

  7. Уянга says:

    Юуны өмнө судлаачдаа болон түүний гэр бүлд, мөн түүний блогоор зочлогсод, уншигчиддаа ирэж байгаа шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аз жаргал гээч нь хаа нэгтээ алс хол биш, яг өнөөдөр та бид гартаа атгаж яваа гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд хүн өөрөө өөрийгөө олж, алгаа дэлгэн аз жаргалаа олж харах, нэгэнт олж авсан аз жаргалаа алдахгуй, бат бэх, нэр хүндтэй дааж явах энэхүү эрхэм үйлсэд Ганаа судлаачийн оруулж буй хүчин зүтгэл багагуй бөгөөд энэ ялдамд Таныг дэмжижгч залуусын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд гүн талархал илэрхийлье. “Хүн хэлэхээс, цаас чигжихээс нааш” гэдэгчлэн дэмжсэн, баярласан, өсөрхөсөн, өөнтөглөсөн энэ олон өнгө дунд сүлжилдэн замхрахгүйгээр хүмүүсийн, ялангуяа залуусын тархийг зөв чигт залуурдах луужин болж, ирэх ондоо ололт, амжилтаар дүүрэн явахын ерөөлийг дэвшүүлье. Санаа зөв бол заяа зөв гэдэгийн адилаар 2010 он Та бидний, нийт Монголчуудын маань заяаг түших болтугай.

  8. Оска says:

    Happy Good New Year!

  9. Enkh says:

    Bayrlalaa tanid tanii buh niitlel zaluu humuus bidniig zorigjuulj ysenhruulj yavdag shuu. Tanid shine onii mend hurgey saihan bayrlaarai

  10. zorigtsoc says:

    Шинэ жилийн мэнд хүргэе… Ганхуяаг багшаа…

    http://monsoc.blogspot.com/ Блогыг хөтлөгч Н.Батзориг

  11. Ganbayar, Eagle TV says:

    Эрхэм таны гэр бүлд шинэ жилийн мэнд хүргэе.

  12. enkhee says:

    shine jiliin mend hurgie.

  13. цолмон says:

    Ганхуяг судлаачдаа 2010 онд их ажил амжуулахыг хүсэхийн ялдамд, Танд болон танай гэр бүлийнхэнд эрүүл энхийг хүсье. АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ…… Таны утас уруу хэдэн удаа залгалаа. Уул нь ду хоолойгоороо мэндчилье гэсэн боловч,Та завгүй байсан бололтой. Таныг болон гэр бүлийг тань хүндэтгэсэн Цолмон. Эрдэнэт хот

  14. Tsogtsaikhan says:

    сайн байна уу Та,
    би таны нийтлэлүүдийг тогтмол уншдаг бөгөөд харин сүүлийн үед УИХ-ын гишүүдийн 76 тэрбумын талаар, хавтгайрсан халамжийн талаар, Таван толгойн нүүрсийг Энэржи Ресурс -ын тавих гэж буй төмөр замаар дамжуулж Хятад руу болон ОХУ-р дамжуулж далайд гаргах талаар ямар бодолтой байдгийг мэдмээр байна. Та энэ талаар нийтлэл бичиж үзээч,
    Аан бас 1911, 1921 оны хувьсгал, эрх чөлөөний хөдөлгөөний мөн чанарыг энгийн үгээр залуучуудад зориулж нийтлэл бичиж өгөөч

  15. bold says:

    sain baina uu tanii bologt zochiloh turtai tand irj bui shine ondoo az jargal ervvl enhiig hvsii temee bi kommet bichdeggvi etebhtei unshig ch tanaa ger bvld sain saihan bvhniig hvsii

  16. amur says:

    Сайн байна уу?
    Танд болон танай гэр бүлд ирж буй шинэ оны мэнд.
    Гоё, сайн бичлэгүүд олон байдаг шүү.
    Ажлын амжилт.

  17. уншигч says:

    Ганхуяг абугай:
    Ганаа.мн блогт тантай болон таны уншигчидтай бүтэн жил хамт байж, их ч зүйл ойлгож авлаа.
    Танд болон танай гэр бүлийнхэнд ирж буй шинэ жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

  18. Bolor says:

    Tand unen ug, erxem chanar, zorig tevcheer, xolch uxaaniig zaluu ueiinxendee xairlaj baigaa ariun uilstee ulam bur uragshlaxiin ulziizei eruul devshuulj, tand bolon tanai ger buliinxend xamgiin sain saixniig xusey.

  19. ganzorig says:

    Танд болон танай гэр бүлийнхэнд ирж буй шинэ жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

  20. Gantumur says:

    Сайн байна уу?Таны блогтой сая учирч байгаа ч гэсэн Таньд болон таны дотно улсуудад юуны өмнө гарч байгаа шинэ оны мэндийг хүргэж,ард түмний минь нуграшгүй шудрага хоолой болсон таны өмнө гүнээ хүндэтгэн мэхийн мэндчилье.Таны нийтлэлүүд үргэлж шөнийн цэлмэг тэнгэрт гялалзах од шиг байх болтугай

  21. Үүдэн says:

    Зах хязгааргүй мэт шуургат хар далайд залуур далбаагаа татан замчилж яваа таныг дагасан далайчны нэг байна. Хүрэх мөрөөдлийн газар, очих тэр арлын бараа тодорч байгааг би харж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: