ЖОЛООНЫ АРДАХ АРХИ

Үүнийг би зүгээр л сонирхуулж байгаа юм. Олон улсад жолооны ард уувал яадаг тухай зарим мэдээлэл хүргэе гэж бодов. Read more of this post

АМЖИЛТ ДҮҮГИЙН ДУРСГАЛД

Саяхан аймшигт мэдээ ирэв. Манай Баадай Бурхны оронд очсон гэж дүү нь надад мэдэгдэв. Дөнгөж сая энэ 8 дугаар сарын 13-нд ингэж бичиж байсан хүн шүү дээ…
“Залуучууд маань энэ бүгдийг сайн ойлгоод эхлээд унш, үз, судал дараа нь сайхан гэрэлт ирээдүй харагдана шүү. Ганаа ах таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй уулзах болноо. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ…”
Царай зүсийг нь хараагүй хүнтэй сэтгэл зүрхээрээ ийм ойр дотно болно гэж би бодож байгаагүй юм. Нетээр харьцсаар байтал бүр дүүгээс минь ялгаагүй болчихож….
Нэлээд эрт манай Гүүнээтэй хэрэг болгож яриад Ганаа ахтай хийх уулзалтыг хойшлуулж өгөөч, би хоцрох гээд байна гэж хүсэлт тавьсаар байгаад хойшлуулсан билээ. Ингээд их баяртай ахтайгаа мөд уулзана гэж ярьж байсансан. Бид хэд ч их баяртай мөд уулзана гээд бодож суутал ийм гай болж…
Хийх юм ч, хэлэх үг ч олдохгүй юм. Ядаж байхад жинхэнэ нэр ус, хаяг гээд мэдэх юм юу ч алга. Дүүд нь хаягаа явуулаад л холбогдох байх гээд хүлээгээд сууж байна.
Ямар ч гэсэн Баадайгийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж санасан бодсон бүхэн чинь бүтнэ гэж итгэлтэй хэлж чадах байна. Яагаад гэвэл түүний АМЖИЛТ, АМЖИЛТ, АМЖИЛТ гэдэг үгийг бид мартахгүй.
Эрхэм дүү маань Бурхны оронд заларч, үүрдийн амгаланд орших болтугай. Ум ма ни бад ми хум.
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 13.

МУН СЭХЭЭНД ОРОВ

Муны шашин буюу Нэгдлийн Сүмийг үндэслэгч Мун Сон Мен хүнд хэлбэрийн хатгалгааны улмаас Сеүлийн эмнэлгийн сэхээнд оров гэж CNN мэдээлэв. Мун энэ 8 дугаар сарын 14-өөс эмнэлэгт хэвтсэн ажээ. Эмч нар түүний амьдрах боломжийг 50:50 хувь гэж үнэлжээ. Read more of this post

ХАГАС САЯ

Дөнгөж сая блогийн маань уншигчид хагас саяд хүрлээ. Иймээс миний блогийг уншиж ирсэн уншигч Та бүхэндээ баярласнаа илэрхийлж байна. Мэдээж Та бүхэн байгаагүй бол хүн уншихгүй бол бол би блогийг хаах байсан. Read more of this post

100 НОМ

Саяхан Оросын Ерөнхийлөгч В. Путин орос залуучуудын уншвал зохих 100 номын жагсаалт гаргах үүрэг өгчээ. Тэгээд энэ санаа сайхан санагдаад twitter дээр зарлаж орхисон юм. Манай залуус тэр дороо дэмжээд 100 ном гээд нээчихлээ. Гэтэл гадаад ном ороод болдоггүй. Тэхээр нь гадаад ном, дотоод ном гээд хоёр хуудас нээчихлээ. Гэтэл олон хүнд хүрээгүй юм болов уу нэг л идэвхи муутай болчихлоо. Иймээс Та бүхнээс туслалцаа хүсч байна. Read more of this post

БҮГДЭЭРЭЭ ХОШГИРООД Л..,

Бүгдээрээ хошгироод л..,судлаач нь бичээд л..,тэрийгээ хараагаад л..,тэгээд 3-8 жилийн дараа бүгдээрээ “ойлгоод” л.., “амаа бариад” л… Одоо хошгирч болсон л гэж бодож байна. Тарвагыг хошгируулж байгаад яг хулхинд нь буудчихдаг юм ш дээ. Энэнд чинь “цэцэрхээд” байх юу ч байхгүй. Харин би урьдын адил сануулж хэлсэн шүү. Харж л байгаарай, Та нарыг “бодох” ч зав өгөлгүй шууд л “хулхидана”… Яг “сум” тусахад “ойлгоод” ч нэг их хэрэггүй л болов уу даа…Боодог л болно доо, тэрийг чинь гадаадынхан л иддэг юм, тэднийг монголын “өөх тос”-ыг шингээхгүй гэж бодож байна уу… Та нар “сануулга үл ойшоох” адгийн ард түмэн болж, тэгвэл хохь чинь л байхгүй юу…Өөрийгөө “ард түмэн” гэх хүн Та нарын дунд байгаа юу…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 1 дүгээр сарын 4.

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аз жаргалыг хүн өөрөө хичээвэл олж болдогт би итгэдэг. Ирэх жил мөн ч олон юм болохыг монголчууд бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ үед хийх сонголтоос бидний хувь заяа ихээхэн хэмжээгээр хамаарна. Read more of this post

ХАСЧУЛУУ: СУДЛААЧ ГАНАА ХУУЛБАРЛАГЧ…

Миний бичсэн “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийг манай нэгэн уншигч сэтгүүлч Мөнхчимэгийн бичсэнтэй ихэд төстэй байгааг олж илрүүлжээ. Тэгээд Хасчулуу гэдэг энэ хүний харьцуулсан шүүмжлэлийг хүргэж байна. Би тайлбар хийхгүй гэж түүнд амласан юм. Бид хоёрын яриаг “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийн комментуудаас үзнэ биз дээ. Ингээд Хасчулууд улам олон төстэй зүйл олоосой хэмээн амжилт хүсэхээс өөр ажил надад үлдсэнгүй. Одоо энэ хүний сэтгэл нь ханаж, ихээхэн кайф авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Read more of this post