БҮГДЭЭРЭЭ ХОШГИРООД Л..,

Бүгдээрээ хошгироод л..,судлаач нь бичээд л..,тэрийгээ хараагаад л..,тэгээд 3-8 жилийн дараа бүгдээрээ “ойлгоод” л.., “амаа бариад” л… Одоо хошгирч болсон л гэж бодож байна. Тарвагыг хошгируулж байгаад яг хулхинд нь буудчихдаг юм ш дээ. Энэнд чинь “цэцэрхээд” байх юу ч байхгүй. Харин би урьдын адил сануулж хэлсэн шүү. Харж л байгаарай, Та нарыг “бодох” ч зав өгөлгүй шууд л “хулхидана”… Яг “сум” тусахад “ойлгоод” ч нэг их хэрэггүй л болов уу даа…Боодог л болно доо, тэрийг чинь гадаадынхан л иддэг юм, тэднийг монголын “өөх тос”-ыг шингээхгүй гэж бодож байна уу… Та нар “сануулга үл ойшоох” адгийн ард түмэн болж, тэгвэл хохь чинь л байхгүй юу…Өөрийгөө “ард түмэн” гэх хүн Та нарын дунд байгаа юу…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 1 дүгээр сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to БҮГДЭЭРЭЭ ХОШГИРООД Л..,

  1. gankhuu says:

    сайн байна уу? Та судлаач хүний хувьд бинзэний үнэ яагаад нэмэгдээд байгаагийн цаад учир шалтгааныг тайлбарлаж өгөөч. Миний хувьд энэ зүйлийг ухаж ойлгохгүй байна. Бас нэг зүйл. Яагаад Монгол улс дотооддоо бинзэн үйлвэрлэдэг үйлдвэртэй болж чаддагүй юм бэ? Монголд нефтийн нөөц байдаггүй юм болов уу

  2. maliish says:

    Энэ талаар ярих бүрд хаанаас ч юм чулуу шидээд болохгүй байсан даа.. Одоо үнэхээр чанга үе хамарт тулж ирээд байна. Шууд хэлэхэд бугласан идээ хариугүй хагарах дөхлөө. Худлаа амлалтандаа хүрэх гэж мөнгө хэвлэж болохгүй гэдгээ ухаарахгүй улстөрч нэртэй гүзээтэй бацаанууд монголчуудыг алж байна. Hефть өссөн үү? Хятадын Daqing 33 -ийн ханшаар манай экстортийн нефтийн үнэ тодорхойлогдоно. Бидэнд 76 ямаа болон эрх мэдлийн төлөө яахаас ч үл буцах 2 нам, тэдний төлөөлөл өнөөдөр хойшид ч хэрэггүй. Намын жиба нар өнөөдөр яаж заваартаж байгааг бид бүхэн харж байна. Монголын улс төр, эдийн засаг бүгд завхаралд бүрмөсөн автагджээ…..
    Шудрага үнэн чинь гэвэл энэ байна.

    Click to access table13.pdf

    Ердөө л мөнгөний ханш унаж байна. Төгрөгийн ханшийн уналт 11 сарын 24 нээс эхлэж ажиглагдсан. Монгол банк хэд хэдэн удаа долларын интервенц хийж, бодлогын хүүгээ өсгөж зах зээл дээрх бэлэн мөнгө, зээлийн тэлэлтийг багасгаж төгрөгийн хомсдолын үүсгэх гэсэн оролдлого нь “улстар”-чдийн энэ хоосон мөнгө цацах амлалттай нь ёстой яагаад ч наалдахгүй байна. Пүрэвдорж гуай ёстой байдгаа л хийж байгаа ч ийм улс төр төр засаг бол амлалтаараа бидний ирээдүйг үнэхээр үнэгүйдүүлж байна даа найз нар минь. Ийм үед нэг л нөхцлөөр хожих буюу хохиролгүй туулах боломжтой юм. Маш их зээл төгрөгөөр авч гадны үнэт цаасанд эргэлтэд оруулсан эсвэл дотоодын үл хөдлөх хөрөнгө цуглуулж амжсан бүлэг.

  3. maliish says:

    Монгол нефттэй эсэхийг 2007 онд Хятадуудын (канад сокогоос монголчууудыг харуулж байгаад 93 сая доллараар авсан) Тамсаг, цахиуртын хөндий, тосон уул дахь хайгуулых нь лиценз дууссан байхад нь сунгаж өгсөн элэг муутай хүнээс асуу.

  4. Dari says:

    Bi suhbaatar duuregt dandaa sanal ugch bailaa. Tendees gaigui bolvsroltoi, arai ch hulgai hiigeed hudlaa heleed yavchihgui baih gesen democratic humuust ni sanalaa ugdug, nileed ih hun tedniig demjeed baih shig baidiin harin dun ni garhaaraa, ene olon jil nuguuduul ni l garchaad / Gargachaad/ baidiin. tegeed bidniig teneg maliig ni duudaad baihaar uneheer yah eostoi ve?? jagsaal tsuglaand hurtel oroltsoj yavj bailaa. Ymarch ur dun baidgui, neeree l bid hoshgirch baigaad boodog bolood duusch bainaa. Yanaa, bi l lav boodog bolchihgui sanaatai ih uzdeg, busad maani yadiin bol???

  5. Ganaa says:

    Бензиний үнэ гэнэт нэмэгдлээ. Дагаад такси 1000 төгрөг болсон байна. Талхны үнэ өнөөдрөөс нэмэгдэнэ биз дээ. Ингээд дашин шиг боловоо хөөрхий.

  6. maliish says:

    Үнэн хэрэгтээ Алтанхуяг Баттулга 2-ын дайн шиг харагдаж байна. Алтанхуяг ч жижигхэн амбицтай нөхөр юм даа.

  7. Amaraa says:

    Heterhii ih mungu amlaj, teriigee ugsun ner zuuh geed l albaar mungunii hansh unagaj baina gej hardaad baigaa sh dee, hansh unasan hoino uguh say tugrug ni unaagui ueiin heden ch tugrugtei tentseh yum bilee

  8. grandeura says:

    Судлаач гуай та ажилаа хийхгүй юм уу? Үүний урдах сэдэвтээ ойлгуулчихсан байсан юм биш үү?
    Хүмүүс хооронд нь уралцуулах ийм сэдэвэнцэр нээх хэрэг байна уу?
    Юу бичиж байгаагий нь харж суудаг ажилтай болоо юу?
    Тэртээ тэргүй хошгирдог хэсэг нь хошгироод л дуусдаг, хаана ч адил. Хошгирогч хэсэг нь судлаач Д.Ганхуяг гэж байдаг гэдгийг ч мэдэхгүй явж байгаа.

  9. maliish says:

    нэгэнт сэтгэгдэл бич гэсэн самбар байлгаж байгаа юм бол эзэмшигчийн зүгээс редактор хийх нь бүдүүлэг үйлдэл хөө.

  10. gankhuyag says:

    Би блогоо “нийгмийн дунджаас” дээш мэдлэг мэдээлэлтэй оюунлаг хүмүүст зориулсан юм. Миний хэлээгүй, буруу хэлсэн, анзаараагүй олон “юм” байх нь мэдээж. Үүнийг оюунлаг хүмүүс олон талаас нь харж нэмэлт мэдээлэл бичиж хамтаараа монголчуудаа үнэн зөв мэдээллээр хангая гэж самбарыг байлгасийм. Энэ нөхцлийг хангаагүй сэтгэгдлийг би арилгах эрхтэй. Миний блог иргэдийн санал сэтгэгдэл хүлээн авах газар биш, МИНИЙ ОЮУНЫ ӨМЧ. Бүдүүлэг санагдаад байвал өөр сайт уншихгүй юу…

  11. delgermaa says:

    jenk-battulga olon ob’ekt huvichalj avsan sanagdah um, odoo avsan gazruudiin uilchilgee, baij baigaa baidlig harahaar um hiij buteej chaddag hun mon gej uu gemeer bodogdoh um, deerees ni MCS Odjargald ih ataarhadag nohor um uu gemeer bodol torood baih um, sanalaa bichne uu

  12. delgermaa says:

    bi lav ooriigoo ard tumen gej helehgui ee, bi neg ochuuhen jijig heseg baij boloh, onogdson uurgee bieluuleed, tusgaar togtonson mongol ulsin irgeneeree haya neg omogshood l, ene toriinhoo toloo booj uhej medeh neg tiim ohton

  13. bold says:

    Ganaa ax oird yagad chimeegui bolchixvoo? Naana chini ex orond mini yul bolood bna da? MAHAH salsnaas bolj ediin zasag xezuudeh bolloo gex yum. Yag yu bolood baigaag ta neg ul undestei tailbarlana bga

  14. УДВАЛ. says:

    Сайн байна уу? Таны бичсэнийг уншиж сайхан мэдээлэлүүдийг авч байдагтаа их баярладаг шүү. Таны цаашидын ажилт их амжилт хүсэе.

  15. Болд says:

    Ухааны сүвтэй л бол ойлгож мэдэхээр сайн бичжээ танд амжилт. Дээр судлаачыг үгүйсгэн доромжлох гэж ядсан арчаагүй сохор гөлчгийнүүд бол бараг Эбо өөрөө дөө зайлуул эсүүл угаадсын долоогч гөлгүүд нь бололтой. Хулхиндаа буудуулж үхээл далдрах үхээнц мөндөлнүүд хойшид бүү үүгээр тэнэцгээ, өөрсдийнхөө мухар нүхэндээ очиж хошгирцгоо за ккк

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: