ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аз жаргалыг хүн өөрөө хичээвэл олж болдогт би итгэдэг. Ирэх жил мөн ч олон юм болохыг монголчууд бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ үед хийх сонголтоос бидний хувь заяа ихээхэн хэмжээгээр хамаарна.
Сонголт хийхийн тулд хувилбарууд байх ёстой. Хувилбаруудаас сонгохын тулд харьцуулсан мэдээлэл байх ёстой. Хэрэв мэдээлэлтэй бол сонголт хийж болно. Гэхдээ энэ нь тийм ч амар асуудал биш. Учир нь улс төрийн тодорхой хүчин амлалт, бүтээн байгуулалт, онол, хөтөлбөр зэрэг хуурамч мэдээллээр биднийг мэхлэхийг оролдоно. Мөн мэдээллийг нуух, төөрөлдүүлэх, няцаах, гүтгэх зэрэг үй түмэн ёрын арга хэрэглэх нь гарцаагүй. Үүнийг бараг л байлдаантай зүйрлэж болно байх.
Үүнийг сөрөн зогсоож чадах хамгийн хүчирхэг, хамгийн найдвартай зэвсэг Та бидэнд байгаа. Энэ бол шинжлэх ухааны онол-арга зүй, анализад үндэслэсэн мэдлэг, мэдээллийн систем юм. Нэг “нууц” хэлэхэд ийм зэвсэг эрх баригчдад огт байхгүй.
Иймээс би ирэх жил Монгол орны улс төр, нийгмийн байдлын талаарх онолын болон аналитик өгүүллүүд урьдын адил бичиж үнэн зөв мэдээллээр монголчуудаа хангахыг урьдын адил хичээх болно.
Та бүхэн сайхан баярлаарай.
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 12 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

  1. dk says:

    Судлаач Д.Ганхуяг Танд шинэ жилийн мэнд хүргэе^^
    2012 он: Шинэ он, шинэ жил

  2. Чингүн says:

    Сайн байна уу. ТА-нд БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛД ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ТАНЫ ӨГҮҮЛЛЭГ, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ, ШИМТЭН УНШДАГ БИЛЭЭ. ХҮНДЭТГЭСЭН,

  3. bold says:

    Tand shine onii mend xurgye.

  4. Соёмбо says:

    Хүн өөрөө л хичээвэл ямар ч олигархи засгийн эрхэнд гарсан байсан аз жаргалыг олж чадна өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хайж олоод тэр ажлаасаа таашаал авч тэр ажлаараа олон хүнд тус хүргэж өөрөө ч аж амьжиргаагаа дээшлүүлж үр хүүхдээ зөв хүмүүжүүлж тэдэндээ хүндлэгдэж амьдарч болно шүү дээ….. Хомосапиянс буюу ухаант хүн үүссэнээс хойших 120 орчим мянган жилд Монгол улсын нутаг дэвсгэр дээр бурангүй засаг тогтож хичнээн олон тогтож хичнээн урт хугацаагаар үргэлжилснийг алийг тэр гэх билээ…….Монгол хүн бүр дор бүрнээ өөрөө өөрийгөө олох эрэлд мордоцгооё…….2012 ондоо багтаж бүгдээрээ өөрсдийгөө олцгооё Монголчуудаа мориндоо

  5. эрдэнэ says:

    танд амжилт хүсье

  6. Soogii says:

    Баярлалаа Танд. Арагшаа ухрах бус,урагшаа тэмүүлж хөгжиж амьдрахад судлаач Таны олон жилийн нөр их хүч хөдөлмөр,оюун ухаанаа зарж бичсэн онол практикийн нийтлэл,мэдээлэл орчуулгууд тань уншигч биднийгээ үргэлж хурцалж ирлэж,ухааруулж байдагаа. 2012 он Танд болон Танай гэр бүлд хүмүүний амьдралын алив сайн сайхан бүхнийг авчрах болтугай! Ухамсарт бүх амьдралаа зориулж буй судлагаа шинжилгээний ажлын тань үр дүн ирж байгаа 2012 онд мэдэгдэхүйц илрэн гарна гэж найдая.Танд амжилт хүсье!

  7. Соёмбо says:

    Бидний Монголчууд зүү утсаа ч хийж чадахгүй бүх юмаа гаднаас авдаг … Бидэнд орчин цагийн өндөр технологи байтугай хоцрогдсон технологи ч байхгүй … Бид газрын баялагаа зарахаас өөрөөр мөнгө олох арга одоо болон ойрын 50 жилд байхгүй… Тийм үү таминь ээ… Зах зээлийн нийгэмд мөнгө их чухал бөгөөд Монголчууд бид өөрсдөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээж Япон шиг Хятад шиг Ази Латин америк Австрал Европ болон дэлхийн зах зээл дээр гаргаж вальют буюу ам..доллар олж ирэх ёстой билээ… Би буруу бодож байна уу тэгвэл засаад хэлээд өгөөч найзуудаа

  8. МАХН says:

    таньд аз жаргал сайн сайхныг хусье.

  9. orhon says:

    Танд шинэ оны мэнд хүргэе. Ирэх ондоо эрч хүчээ улам нэмж, залуус бидэндээ ихийг мэдүүлээрэй. БИД хичээнээ. АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ.

  10. шинэ оны мэндээ

  11. Цолмон says:

    ТАНД ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

  12. Battulga.Ch says:

    Tand shine jilin bayariin mend devshuulj, sain saihan buhniig husie!

  13. Namuujin says:

    Shine ondoo ulam ihiig butrrj uram zorigtoi baihiig husie

  14. Товчхон бөгөөд ухааруулсан сайхан мэндчилгээнд тань баярлалаа. Ирэх жил Монголчууд бид сонголтоо хэрсүү ухаалгаар сайхан хийгээсэй гэж хүсэн ерөөе. Тэрний тулд таны мэдээллийн гайхалтай зэвсэг ч тун хурц хийгээд оновчтой байхыг хүсэн ерөөж байна. Таныг хүндэлсэн, байнгын уншигч…

  15. Anonymous says:

    shine oni mend hurgee, eruul enh, ajlin amjilt hus’e, sanaj buteej yavahad amidral saihan, tand bayarlalaa, olon saihan niitlel huleej bna

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: