ХАГАС САЯ

Дөнгөж сая блогийн маань уншигчид хагас саяд хүрлээ. Иймээс миний блогийг уншиж ирсэн уншигч Та бүхэндээ баярласнаа илэрхийлж байна. Мэдээж Та бүхэн байгаагүй бол хүн уншихгүй бол бол би блогийг хаах байсан.
Нөгөө талаас энэ бол монголын нөхцөлд хамгийн дээд амжилт юм. Манайд олон блог байдаг боловч нийгэм улс төрийн чиглэлээр тогтмол ажилладаг блог арав гаруй байдаг. Харин улс төр, шинжлэх ухааны хялбаршуулсан ангилалд ордог нь бүр ч цөөн.
Миний блог тоолуур нь ил байдаг цөөн блогийн нэг гэдгийг Та бүхэн мэднэ байх. Өдөрт дунджаар 500-800 хүн тогтмол уншиж, дээд үзүүлэлт заримдаа 2300 давдаг нь миний хувьд бахархал байдаг юм.
Уншигч Та бүхний хэрэгцээг хангахын тулд зарим үед сард 5-11 өгүүлэл ч бичих шаардлага гарч байв. Сүүлийн үед сард дунджаар 7 өгүүлэл бичих болов. Энэ бол маш хүнд ачаалал гэдгийг хэн бүхэн мэдэх буй за.
Сүүлийн үед манай уншигчдын оюуны хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Оюуны хэрэгцээг нийгмийн сэтгэн бодох “дундаж хэмжээг” нэмэх аргаар л дээшлүүлж болно. Энэ шаардлагыг би блогтоо тавьсаар ирсэн, энэ нь зөв болохыг туршлага харуулж байна.
Цаг үе нь ч ийм болж байна. Энэ нөхцөлд урьдын адил “таалагдсан юмыг биш, хэрэгтэй юмыг хийнэ” гэсэн блогийн зарчмаа үргэлжлүүлнэ.
Хийх хэрэгтэй юм олон, бүр зайлшгүй болох ч үе байдаг…
Та бүхэнд баярлалаа.
Судлаач Д.Ганхуяг.
2012 оны 8 дугаар сарын 7.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

68 Responses to ХАГАС САЯ

  1. Anonymous says:

    Tand amjilt husie.

  2. bilgee says:

    танд амжилт хүсье

  3. Ирээдүйн хэрэгтэй зүйлсийг бичих их хөдөлмөрт чинь амжилт хүсье. Таны блог, бичсэн зүйлсийг нь амтархан уншиж, бас их баярлаж явдаг шүү.

  4. gankhuyag says:

    Нэгэн тайлбар: Та нарын олонхи намайг аймаар муухай ааштай гэж боддогийг би сайн мэднэ. Энэ бол сэтгэн бодох болон логик чадварыг дээшлүүлэх, “суран бүсний” монгол арга. Надтай шууд харьцсан оюутнууд надад хайртай болоод дагаад гүйгээд байдаг юм ш дээ. Яагаад ингэдэг юм гэхээр юмаа үзүүлээд “панаалдаж” байгаад “зүгээр” хийлгээд авчих гээд тэгдэг юм. Тэднийг “өмхий үгээр” ёстой “муухай” явуулна л даа. Үүнийг тэд “загнана” гэж нэрлэнэ. Зарим дассан нь бүр Танд “загнуулж” хиймороо сэргээнэ гэж ирнэ. Ямар ч гэсэн надад гомддог оюутан байдаггүй л юм. Харин залхуунууд нь мэдээж зугтаагаад алга болдог юм…

  5. Snow says:

    Nice nice bayar hurgie. Amjilt!

  6. Battur says:

    Танд амжилт хүсье. Шинэ нийтлэлүүдийн тань холбоосыг боломжоороо Твиттерт хуваалцдаг. Өөр олон ч хүн бас янз бүрийн сувгаар цааш нь дамжуулдаг байх, сүүлийн үед их анзаарагдаж байгаа, олон хүн таны нийтлэлийг уншдаг болж байна да л гэж бодож байлаа. Сайт дээрээ Paypal donation/дэмжлэг авах линкээ байрлуулбал нь дэмжих хүн ихээ байгаа гэдэгт итгэлтэй байна. Магадгүй танд хэрэггүй ч байж болох.

  7. Bat says:

    Танд амжилт хүсье.

  8. dk says:

    Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье.

  9. Tserenbat says:

    Amjilt huseye Ganaa ah. Olymp duusanguut 8 saryn suuleer nutagtaa ochino. Neg uulzaj zagnuulah yumsan 🙂 Tserenbat

  10. gankhuyag says:

    Чи ч загнахад урамтай ш дээ. Өөдөөс инээгээд л…

  11. Baadai says:

    Саятан блог гэж дуудуулах тун ойрхон сонсогдож бгаа биз? Тиймээ манай гэр таны ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэж бна. Би танд нэгэн удаа Аавдаа алагдуулах, ахдаа загнуулах сайхан гэж… удахгүй уулзанаа. Ганаа ах таньд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  12. bi says:

    TAND chin setgelee bayar hurgej amjilt husch baina ^^ paypal donation gej neevel zugeer bishuu

  13. Undrah says:

    Amjilt husie… togtmol unshdag bolood 2 jil bolj baina… Mash ih bayarlaj yavdag shuu bainga sonirholtoi saihan niitlel bichdegt ….

  14. Таньд Баяр Хүргэе Ганаа ахаа чин сэтгэлээсээ. Таньы блогоос маш их мэдээлэл авч оюунаа цэнэглэдэг шүү. Бүр донтсон юм шиг нетэд ороод шууд рефлексээрээ ganaa.mn ордог болчлоо

  15. Гүнээ says:

    Сайн байна уу Ганаа ах аа…. Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе… Эрхэм нөхөр Баадай нь ерөөлөөр удахгүй саятан блог болно гэдэгт бид итгэлтэй байна.
    Залуучуудаа, надад санал байна.
    1.Бүгдээрээ энэ блогоор дамжуулан саналаа бичиж байгаад, Ганаа ахын блогийн уншигч 500 000 хүрсэнийг тохиолдуулан энэ 8 сард уулзалт зохион байгуулая. Уг уулзалтаар судлаач, нийтлэлч Ганхуяг ахыг урьж лекц уншуулах саналтай байна.
    Сургуулийн заал ч юм уу, анги танхим ч байж болно шүү дээ. Сургуулийн анги танхимын асуудлыг шийдвэрлэх багш/уншигч/ байна уу. 2-3 цагаар түрээслээд уулзалтаа зохион байгуулж болно. Бүгд л оюутан байсан улс, ширээнийхээ ард суугаад Ганаа ахаар лекц уншуулж номын дуу сонсоё. Харин сэдвийг нь бүгдээрээ хэлэлцүүлгээр шийдье. Сэдэв нь, жишээлбэл “Бид гэж монголыг л хэлдэг”, “Монгол менталитет” . Сэдвээ хэлэлцээд урья. Сонирхсон асуултаа асууя.
    2.Энэ уулзалтаар Тинк танк клуб байгуулая.
    Та бүгдийг хүндэтгэсэн,

  16. B. Jamts says:

    Судлаачдаа баяр хүргэе! Олны оюуны хэрэгцээг хангах гэж сард дунджаар уншууртай 7 өгүүлэл бичнэ гэдэг нүсэр хөдөлмөр л дөө. Оюуны ундарга маань ширгэшгүй болохын тулд тэдгээр өгүүллүүдийг бичихэд зарцуулж буй хөдөлмөрийн зардал ямар нэг аргаар нөхөгддөг байвал бүр найдвартай болохсон болов уу л гэж бодогдож байна.

  17. gankhuyag says:

    Хүний угаасаа авъяас чадваргүй, тэгээд дургүй юм гэж байдаг. Энэ мөнгө төгрөг, бизнес гэвэл би ёстой тас харанхуй. Гэтэл зах зээлийн нийгэмд байдаг. Та нар анзаарсан байлгүй би “онол монолыг” бол “бүгдийг” нь мэдээд байдаг юм. Яг өөр дээрээ болохоор болдоггүй юм. Ямар нэг авъяас хэрэгтэй бололтой юм билээ. Би дүгнэхдээ миний ёс суртахуун “саад болдог” гэж боддог юм. Муу хүн чинь итгэж байсан хүмүүстээ (???) хулхидуулсаар байтал сүүлдээ бизнес гэхээр айдаг болчих юм байна ш дээ. Миний гол дутагдал энэ л дээ. Олон хүн намайг “загнадаг” юм аа. Гэвч яваандаа энийг бодохоос өөр аргагүй. Та нараасаа асууж зөвлөж байгаад болгоно доо…

  18. Baadai says:

    Гүнээ чи маш зөв санаа хэлж бна.9-н зохион байгуулвал ямар бэ? Энэ сард арай л Монголдоо очиж амжихгүй юм шиг бна.Гэхдээ санаж явбал бүтнээ гэгчээр чамд баярлалаа.Маш олон уншигчид ирнээ гэдэгт 100 хувь итгэлтэй бна. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  19. Bat says:

    Уулзах цугларах бол би очно шүү.

  20. baasandorj says:

    Amjilt husie Tanid.

  21. Гүнээ says:

    Эрхэм Баадай.. Өөрийн чин хүсэлтийг нөхдүүд хүлээж авна гэж итгэж байна. 8-р сард олимп дуусгаад нэг нөхөр маань ирнэ гэж байсан 9-р сард байх болов уу? Надад татгалзах зүйл алга аа. Саналаа хэлээд байгаарай залуучуудаа. Ямар сэдвээр, хугацаа г.м.-ийн талаар. Ганхуяг ахад албан ёсоор урилга өгөх юм. Хүндэтгэсэн,

  22. zalhuu says:

    Баяр хүргэе!

  23. Баяр хүргэе. Ганаа ах аа. Та энэ бүх бичлэгүүдээ ангилаад хэд хэдэн ном гаргавал их зүгээр байна. Ном гаргахад чинь дүү нь тусална гэж дээр хэлж байсан даа. Номин

  24. sanjaasuren says:

    судлаач Ганхуягтаа ажлын амжилт хүсье. таны бичсэн хөндсөн сэдэв зүйлийг алгасалгүй уншдаг. анх удаа л сэтгэгдлээ илэрхийлж байна. урьд өмнө нь уулзаж ярилцаж байхдаа олонтоо илэрхийлж байж билээ, та санаж байгаа байх. Орсон уншигчид хагас сая гэдэг хэмжээсийг уншаад их баярлалаа анд ах чинь.

  25. Цогоо says:

    юуны өмнө хагас сая уншигчтай болсонд чинь баяр хүргэе. Саяхан л 100, 200 мянган уншигчтай боллоо гэж байсан чинь одоо хэдийнээ хагас сая уншигчтай болжээ. Хагас жилийн дараа гэхэд 1 саятан уншигчтай блог болно гэдэгт итгэлтэй байна. энэ нийтлэл таалагдлаа уншаад үзээрээй. http://jargalsaikhan.niitlelch.mn/content/4321.shtml

  26. B. Jamts says:

    Номинчимэд анд ч сонирхолтой л санаа хэлсэн байна. Гэхдээ голдуу цаг үеийн шинжтэй байдаг нийтлэл, өгүүллүүдийг баахан хугацааны дараа бөөгнүүлж ном болгоод хангалттай сайн борлогдох эсэх нь бас эргэлзээтэй байж магадгүй.
    Уг нь болдогсон бол сонинуудад цаг тухайд нь мөнгөөр тавиад мөнгөтэй хэвлэгдсэний нь дараа энэ үнэгүй блогдоо тавьдаг байвал л хамгийн зөв зам байх.
    Гэхдээ сэтгэдэг аппарат нь гайгүй, англиар ойлгодог, дээрээс нь ширээний араас босох дургүй, суугаа стильтэй хүмүүсийн хувьд бол форекс л хамгийн идеал бизнес байх магадгүй. Гэхдээ амархан гэж бодож болохгүй. Түүнд орсон 10 хүнээс зөвхөн 1 нь л амжилт олдог, бусад нь бүгд шатаж дуусдаг гэж байгаа. Гэхдээ би бол болох нэг өдөр ирэх байх гэж бодоод л оролдоод л байгаа. Түүнийг хамжиж судлая гэвэл гашуун туршлагаасаа хуваалцаж болж л байна. Хэ хэ. Энэ бизнесийн нэг сонирхолтой тал нь бие биеэсээ сурсан мэдсэнээ нуугаад байх шаардлага огт байхгүй. Оросоос хэдэн вагон шоколад авч ирээд зарах гэж байгаа бол монголын зах зээл дороо ханачих аюултай тул хэцүү. Харин форексийн тухайд бол өдөрт 5-6 триллион доллар эргэлдэж байдаг дэлхийн хамгийн том зах зээлтэй л зөвхөн харьцах болохоор хичнээн хүн – жараахай азаа туршсан ч хоорондоо өрсөлдөх асуудал байхгүй. Их мөрний эрэг дээр зогсоод уснаас нь цайны, хоолны халбагаар, бүр шанагаар хутгасан ч их мөрний урсгалд нөлөөлөөд сүйд болохгүй биз дээ, тэрэнтэй л адил. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч гарч ирээд намайгаа шатаах байх гэж санаа зовохгүйгээр туршлагаа хуваалцаж байж болох эд.

  27. B. Jamts says:

    Гэхдээ Номинчимэдийн санааг туршаад үзэхэд бас болно л доо. Харин форекс оролдох бол емейлээр мэдэгдээрэй. Хамаагүй орвол сүйрэл болох тул эхлээд бусдын алдаан дээр суралцах нь зүйтэй. 🙂

  28. bi says:

    mongold tsuglarch ganaa guaigaar lekts taviulah bol bichlegiig ni internet deer taviad ogoorei pleaze mon handiviin dans needeg ch umuu gunee saihan sanaa gargajee

  29. Болд says:

    Эрхэм Д.Ганхуяг ахдаа баяр хүргэж эрүүл энх, ажлын их амжилт хүсэн ерөөе. Улсынх нь хүний тоо хийгээд нэт хэрэглэгч тэр тусмаа нэг хүний блогыг шимтэн, дэмжин уншигчидаар нь харьцуулбал, 1 монгол хүн өчнөөн гадны хүнтэй тэнцэхээр жишүүлбэл таны уншигчид саяаас халиад та арангаараа тэрбум руу дөхсөн гэж болох бхаа. Таны дутагдалыг нөхөж ажиллах үүргээ ухамсарласан бид мэтийн хүмүүсийн үгэнд орох гэж бгааг тань сонсоход сайхан бнаа. Гүнээгийн хэлдэгээр нэг уулзан лекц танаар уншуулж хамтдаа ярилцан их үйлсийн аянаа эхлүүлэх нь зүйтэй бхаа. Минийхээр та зүгээр нэг судлаач биш алгадах үгэн ташууртай Монгол эцэг, алдаа оноогоо мэтгэлцэгч үнэнч Анд, аргын хэлж чиглүүлэгч дотно Ах, аугаа МОНГОЛ оо гэсэн эх оронч эрдэмтэн нэгэн юмаа. Таны гэгээн амаргүй хөдөлмөрийн үр шим түмэн үедээ түгэн дэлгэрч мөнхөд дурсагдах болноо, АМЖИЛТ.

  30. Tgth says:

    Хагас сая уншигчтай болсон Судлаач Ганхуяг Танд баяр хүргэе.
    Амжилт хүсье.

  31. hmmm says:

    blogiin chin tooluur haana baigaan?

  32. enkhbayar.j says:

    Ganaa ahdaa bayar hurgey

  33. Dagiimaa.T says:

    Bidnii toloo tsag zav,setgel gargaj baigaad Tand bainga talarhaj yavdag negen.paypal/ donation gesen sanaa deer bichseng demjij baina. Setgegdel bichij chadahgui ch harin demjeed setgeleeree handiv orgoh bolno.P.S. “Taniig ih uurtai hun bna .”bodoj bsan . harin tolgoi bol uneheer ‘Gaval’ gaval’ .Tand bayarlalaa.

  34. Soogii says:

    Судлаач Танд баяр хүргэж амжилт бүхний дээдийг ерөөе!.Сэтгэл хөдөлгөм топ үнэлгээг хагас сая гэсэн тоонд хүрсэн уншигчидаас нь өгч,түүнийхээ ч дагуу сэтгэл ханамжийн баталгаа их өндөр гарч байгаа бус уу. Залуус та нартаа талархаж байна,энэ хүн олон жилийн нөр их хөдөлмөрөө монгол үндэстэнээ хөгжүүлэх чадварлаг бүтээлч оюунлаг хойч үетэй болгохын төлөө зориулж ирсэн нь талаар болоогүйд.Олон сайхан дэмжүүштэй саналууд гарч байна.Гүнээ Баадай хоёр байхад судлаач ахыгаа “чирээд” лекц уншуулахаар авчирна хэмээн найдаж байна.Мөн энэ хүнд байгаа бүхнийг,мэдээж толгойд нь буй үнэт “эрдэнэ”-ийг хэлж байгаам шүү,хэн нэгэнд өвлүүлж ,гарынх нь хэд хэдэн ясны шавь төрүүлмээр л бодогдоод байдгым,залуус та нар бас энэ талаар ярилцана биз .Судлаач Танд амжилт хүсье!

  35. Snow says:

    Guneegiin sanaliig demjij baina.
    Ganaa ah nom gargah bol tuslahad belen

  36. Ахын нийт бичлэг 250 гаруй байна. Үүнээс цаг үеийн чанартай нь 50 хувь байлаа гэхэд үлдсэн 100 гаруйг нь Түүх, Судалгааны зөвлөмж, Улс төр, орчуулга гэх зэргээр ангилж байгаад хэд хэдэн ном хэвлэвэл болохгүй гэх юмгүй. Энэ бүү хэл хэт цаг үеийн нийтлэлүүдээрээ ном болгоцон хүмүүс олон, гол нь ном болоод гараад ирсэн цагт хүн хүрэх хүртээмж, өгөөж нь хэдэн хувь илүү, нөгөө талаар санхүүгийн бага ч болов нөөц бий болох байх гэж найдаж байна. Хэвлэлтийн зардлыг бол аргалаад босгоод ирэх боломжууд бий. За ах минь нэг юм бодно байгаа. Хэвлэлийн эх бэлтгэл энэ тэрийг нь бид буюу манай “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас хийгээд өгнө, мөн нэг номыг нь, чадвал хоёр номынх нь зардлыг хариуцаад хэвлүүлээд өгнө, ингээд л босгоод ирнэ дээ.

  37. Номын түгээлт борлуулалтын асуудлыг ч бид хариуцах боломжтой, Мөн номын сурталчилгааг таны уншигч болж буй энэ олон залуусын хүчээр, онлайнаар, сайтуудаар, фэйсбүүкээр, твитерээр, мөн амаар ч хийнэ шүү дээ. Мөн зарим сонин хэвлэлүүдэд яриа өгөх маягаар ч хөөрхөн сурталчилгаа хийж болно. Таны бичлэгийг хэлсэн хэлээгүй шууд аваад тавьчихдаг сонинууд хэд хэд бий. Тэдгээрт хандаад нэг номынхоо талаар ярилцлага өгөе гэхэд эрх биш шууд үгүй гэхгүй байлгүй. Мөн ТВ, FM-ээр ч боломж бий. Ямар 10 000 ном зарж бизнес хийх гэж буй биш, 300 ширхэг ном зарахад л хангалттай, Энэ 300 гэдэг тоо бага тоо биш, хэрэгтэй 100 хүндээ хүрэхэд л зорилго биелэх нь тэр. Ялангуяа энэ хэмжээний бичлэгт хүрч унших түвшний хүмсийн тоо цөөн ч нөлөөлөх чадвар, чанар нь харьцангуй их байдаг.

  38. Baadai says:

    Номинчимэдээ бас л сайхан санаа бна.Ганаа ахын өмнөөс би чамд баярлалаа гэж хэлбэл болноо.Ганаа ах бас тэгэж байгаад нэрэлхүү талдаа хүн шиг бгаа юм.Удахгүй уулзалдаад” Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй Бүлээн усаар угаавал хиргүй” Санаж явбал бүтнээ. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  39. Гүнээ says:

    Сайн байцгаана уу залуучуудаа.
    Ганаа ахын маш мундаг хийж чадах зүйл бол эрдэм номын ажил болов уу гэж би бодох юм. Тэгэхлээр Ганаа ах маань, залуучуудын зөвлөж буйгаар ном бүтээлээ туурвиж хэвлүүлэх хэрэгтэй болов уу.
    1.Ганаа ах, хэвлэлийн компани байгуулбал яасан юм бэ/ном бүтээл зохиодог, орчуулдаг. Харин хэвлүүлэхээр бол хэвлэлийн компанид захиалга өгөөд л хэвлүүлнэ/. Та энэ блогийг уншдаг чадалтай олон залуучуудтай хамтраад гадаадын номыг орчуулж болно шүү дээ. Цаг үе нь ирчихсэн байна оо.

    Нөхдүүдийн санал дээр нэмж, миний бие найз нөхөдтэйгээ хамтран Ганаа ахын 1-2 номыг хэвлүүлэх зардлыг босгож санхүүжүүлэе.
    Ганаа ахын бүтээгдсэн ном монголчууд, тэр тусмаа бидний учраа олохгүй явж буй дүү нар/бас нэг үе-д/-т туйлын хэрэгтэй.

    Дараагийн туйлын чухал ажил.
    2.Эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж удирдах. Энэ нь монголын түүх, эдийн засаг, нийгэм, улс төр г.м., г.м. олон салбарт судалгаа шинжилгээ хийдэг, үнэлэлт дүгнэлт хийдэг эрдэм шинжилгээний хүрээлэнг бий болгох. Олон хүн хэрэггүй ээ, 3-4 шавь болоод, гараас нь юм гардаг шижигнэсэн залуучуудыг сургаад ажиллуулах.
    ШУА-ийн нийгмийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаагаар явбал холион бантан болно. Уучлаарай, Танд заах гээд байна уу даа.
    Заа харин үүнийг олон нийтийн хандиваар санхүүжүүлэх хэрэгтэй болов уу. Дүү нар нь үүн дээр бодолцоно оо.
    Хүндэтгэсэн,

  40. GNS says:

    Ганаа ахын ташуур байгаагаас л таны блог руу ордог болсон. Таны давхар иртэй нийтлэлүүдийг уншиж нүд нээгдэх шиг болж байна. Баярлалаа.

  41. GNS says:

    Хэдийгээр гэрээс коммент бичиж чадахгүй байгаа ч гэлээ (миний юу хэлэх гээд байгааг мэргэн ах юу эс андах вэ), таны нийтлэлүүдийг цаг алдахгүй уншдаг болсон. Бидний үеийн залуучуудын зөн харааг хурцалж байгаа Ганхуяг ахдаа амжилт хүсье.

  42. Snow says:

    Nominchimedee chinii sanaliig ajil bolgovol yaasiin bee, angilal gargaad, oruulah niitleluudiin jagsaaltiig ni gargaad sudlaachaar shuulgeye, tgd songosnii daraa zasaj yanzlah um baival sudlaach yanzlaad bugdeeree ug usgiin aldaag ntriig shuuhed ni tuslaad eh beltgegch ni bgaa bol bolchih um bishuu, erduu onlineer holbogdood hiichih um bna, harin zardal munguu handivaar hiigeed yavahad bolchih bhaa. 300 bol tom dun gehdee zaragdahaa hurvel baga too bhaa, 4 5 jiliin umnu manai nomnii zah zeeliig 2000 nomoor tootsoj bsan daa.

  43. bi says:

    guneegiin 2dahi sanaa mash zov sanal bn uuniig uneheer demjij bn erdem shinjilgeenii hureelen baiguulj dargaar ni ganaa ahiig tomilvol ene hun ch chaddag umaa hiine taarsan hols tsalingaa henees ch haraat busaar avna ganaa guyai erdem shinjilgeenii ajild l yaaag taarah hun uls ornii erh ashigiig hondoh tomoohon shiidver gargah gej bui ued ene hureelengiin erdemten sudlaachidiin hiisen shinjleh uhaanii undestei mongol ulsiin erh ashigiig turuund tavisan bodit baidalaa harsan ireeduin ashigiig ni tootsoolson tiim etsiin dugneltiig gargaj todorhoi shiidver gargagchidiig medeelel sudalgaagaar hangasan buruu shiidver garguulgahaas urdchilan sergiilsen tiim l butsetei gazar bol sain bn gej bodoj bn

  44. НОНА says:

    Танд амжилт хүсье

  45. Anonymous says:

    bayarlalaa, tand tanii ger byld chin setgeleesee talarhaj baina, Sain saihniig hysie.

  46. ganaa says:

    Bayarlalaa, Tand bolon tanii ger byld sain saihniig hysie, talarhaj baina tani shig mongol hyn baigaad

  47. Ganaa says:

    Судлаач танд хагас сая уншигчтай болсонд тань амжилт хүсзе

  48. B. Jamts says:

    Номинчимэд 23, 36, 37 дугаартай бичлэгүүддээ их сайхан санал гаргасан байна. Түүнийг Гүнээ, Баадий гэх мэт залуусын лекц зохион байгуулах саналтай уялдуулан хамтатгавал их зүгээр ажил болох юм биш үү. Лекцид ирэх хүмүүст урьдчилаад мэдээлчихвэл нэг нэг ном авах нь зөвхөн ном авах төдий ажил болох болох бус, бас нийгмээ соён гэгээрүүлэх ажлыг хүн бүр дэмжиж хувь нэмэр оруулсан хэрэг болно болохоор ном авцгаах байх. Түүнээс гадна Гүнээгийн 39-ийн 1д дурдсан саналын талаар надад бас бодогдож байсан юм. Энэ талаар болон өмнө санал болгосон форексийн талаар судлаач хэрэв хаягаа ирүүлбэл хувийн хаягаар нь бичсэн нь илүү тохиромжтой юм болов уу.

  49. delgermaa says:

    hi, za bayar hurgee ganaa ahdaa, zaluuchuudiin sanalig demjij baina, lekci uulzalt zohion baiguulah sanal ih taalagdaj bain ashuu!!!!

  50. За, Ганаа ахаар лектор хийлгэх нь дээ, хэ хэ. Ах бид хоёрын лекц уншдаг ч бараг л үлгэр байх аа даа. Танхимд цугласан улсаа үргээгээд гаргаж ч мэднэ. Лекцийг амжилттай уншина гэдэг бол бас нэлээдгүй овжин, зальжин, овсгоотой хүмүүс хийдэг ажил болохоос, байдгаараа байдаг ах хүүгийн хийдэг ажил биш юм. Ганаа ахын авьяас энд “Хүрэлцэхгүй” л болов уу даа. Харин ширээ тойрч суугаад ярилцвал шал өөр.

  51. Ер нь ном гаргаад хүмүүст хүргэх нь чухал болооос олныг зараад ашиг олох нь нэгдүгээр асуудал биш юм, бидний хувьд. Гэхдээ мэдээж хэрэг үнэгүй тараана гэсэн хэрэг биш. 2000-ийг борлуулахад асуудалтай. Жилдээ 300 номыг эзэнд нь хүргэж чадаж байвал энэ чамлахааргүй амжилт. Бид ямар “Сургамжит өгүүлэл”, эсвэл “Ногоон нүдэн лам”-ыг гаргаж буй биш. Сүүлийн хэдэн жил дотор нь хутгалдаж яваагийн хувьд номын зах зээлийг жаахан гадарлана аа.

  52. Ганбаа says:

    Человек это звучит гордо гэж Горький хэллүү? Их хүний үгнээс зээлдээд Полумиллион читаталей – это звучит гордо гэж хэлмээр санагдлаа. Танд улам их эрч хүч хүсье!

  53. ананд says:

    Наадах чинь намайг хүртэл загнана.Гэхдээ хэлсэн үг нь хатуу ч намайг мөн ч олон удаа ухааруулсан даа.Зөвд зөөлөн бурууд хатуу дамшиг байгаен золиг чинь …хэхэ.Маргаашнаас хүүхдүүдийн санал санаачлагыг дахиж сайн умшаад санаааоноогоо нэмэрлэе.

  54. B. Jamts says:

    Номинчимэд анд ханатай юм хэлж байгаа байх гэж бодож байна. Нэгэнт биччинхсэн юмыг ном болгочихвал интернетийн гадуур бас түгэнэ, дээр нь офлайн ертөнцөд бас үлдэх юм даа.

  55. Snow says:

    Nominchimed buruu oilgoj, 2000 nom zariya geegui, iim dun ergej bhad 300 asuudal zaragdah bh gsn um

  56. Гүнээ says:

    Ном хэвлүүлэх, түгээх, борлуулах бүх асуудлыг Номинчимэд анд-аас асууж лавлаж,, зөвлөгөөг нь тууштай дагана аа. Блогийн нөхдүүд чин үгэнд чин орно оо. Харин ном гарсан байхад 1 уншигч гэхэд л 2-3 ном худалдаж аваад найз нөхөд, ер нь энэ номыг уншиж, судалж ажил болгох төлөвийн нөхдүүдэд тарааж борлуулбал геометрийн прогресс-оор борлуулчих болов уу гэж итгэж байна. Амжилт.

  57. Гүнээ says:

    Бид огт хөдөлмөрлөхгүйгээр бүх мэдээлэл, оюуны бүтээлтэй танилцаж байгаа юм чин, бага ч гэсэн хөдлөөд 2-3 номыг танилууддаа түгээж борлуулж болно гэж бодсон юм оо.

  58. Baadai says:

    Маш сайхан,сайхан санаа,оноонууд гарч бгаад манай гэр бүл туйлийн их баярлаж бнаа. Ганаа ахын ном шилдэг бестеллер болноо гэдэгт 100 хувь итгэлтэй бгаа шүү.Бидний үе болон хойч үе,залүүчүүдын маань гарын авлага ном… ёстой янзтай. Удахгүй уулзалдах болноо. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  59. delgermaa says:

    nominchemediin nom taraah, olni hurteel boloh asuudal oor gedegtei sanal neg baina, zohion baiguulalt mash chuhal baih bolow uu?

  60. B. Jamts says:

    Гүнээгийн 39.2-т дурдсан саналтай холбогдуулж хэлэхэд энэ МонголТВ-гээр “Улс төр ба үндэсний аюулгүй байдал” гэсэн сэдэвтэй ярилцлага хэдүүн явагдаж байсан нь өнөөдөр давтаж байна. Тэр нэвтрүүлгээр системийн судлаач Банзрагч гээд залуу ярьж байна: Парламентийн дэргэд ерөнхийлөгч, УИХ-ын бодлогын үндсийг судлаж үндэслэж байдаг инститүт байх ёстой гэж. Тэгээд жишээ татаж байна. 2008 оны сонгуулиар зарим нэр дэвшигчид, бас 2009 оны сонгуулиар Элбэгдорж “аймгуудад улс төрийн эрх чөлөө олгоно” гэж ярьж явсан нь алдаа гэж. Хэрэв тийм судалгааны байгууллага байдаг бол жишээ нь ерөнхийлөгчийн хэлж ярьж болох юмны зах хязгаарыг заагаад өгчихдөг, жишээ нь АНУ-д тийм байдаг гэж. Тэгэхээр Парламентийн дэргэд тийм институт байх ёстой гээд төсөл боловсруулаад хөөцөлдөж нэг болох юм даа. Гэхдээ төрөөс санхүүжүүлбэл энэ бол бизнес биш, бас л нэг даргын карманы кормушка болдог юм болов уу, яадаг юм бол. Ингээд бодохоор судалгааны хувийн байгууллага байгуулаад ажиллуулж нэг болох юм даа. Гэхдээ эхлээд орон тоо зардалтай байгууллага байгуулахаас бус, судалгааны төслийн захиалга авахаас ажлаа эхэлбэл болох л юм. Төслийн санхүүжилт бэлэн болмогц тамга тэмдэг аваад л хэдэн хүнтэй судалгааны ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулж өрөө түрээслээд л ажлаа эхэлж болох юм даа. 🙂

  61. Hmmm says:

    -Gadaadad bgaa unshigchid Paypal aar handiv ugch boloh yum gedeg sanaliig demij bna.
    -Gankhuyag sudlaach MUIS t lekts unshdag bsan odoo ch lekts hiichih blgyide:)

  62. bi says:

    jamts goe sanal helj bn demjij bn

  63. delgermaa says:

    oo minii komment orohoo baisan um uu?

  64. delgermaa says:

    Jamtsaas asuuh: Undesnii Ayulgui baidalin Zowlol, strategi sudlalin hureelen, Undsen Huuliin cec ug ni eronhiilogchiin uil ajillagaani zah hyazgaarig zaah uuregtei bish uu?

  65. Болд says:

    Номинчимэд Гүнээ нарынхаа саналыг дэмжиж бноо, ямартай ч бичсэн бгаа зүйлээс нь эмхтгэн ном гаргах нь зүйтэй төдийгүй энэ олон телевиз студидэд тулгуурлан сэдэвчилсэн нэрэмжит нэвтрүүлэг, ярилцлага, бодлогын цагтай болоход ч асуудалгүй дээ. Тэгээд хүрээлэнг байгуулж албан ба албан бус гишүүнчлэлтэй болгон өдөр дутмын үйл ажилагаа эрхэлхүйцээр цомхон бүрэлдхүүн боломжийн санхүүжилттэй болгох талаар арга ухаан энэ олон хүмүүсээс олдон доо. Ганаа ахаа та бидэнд зөвлөн ярилцаад эхлүүлчихбэл учиртай. Заавал таныг нэг юманд уяж барин өөрөөр байлгах гээгүй болуу гэж санажийноо. Таныг ойлгож хүндлэн бгаа улсууд нэгдээд чухамхүү таны өдий хүртэл ганцаараа зүтгэсэн нөр их ажилд тань хамжаа болохыг тэмүүлж хүсэж бна гэж ойлгож бнаа. Ярьж бгаад очноо тан дээр түр баяртай.

  66. B. Jamts says:

    64-рт дурдсан асуултад хариулая. Би тэнд системийн судлаач Банзрагч гэж залуугийн МонголТВ-гээр ярьсан ярианд дурдсан зүйлийг л иш татсан болохоос өөрөө тэр асуудлыг мэддэгтээ ярьсан юм биш ээ. Зүгээр бодлоо хэлэхэд энд өөрийн чинь дурдсан 3 байгууллагаас тэр Банзрагчийн хэлсэн судалгааны байгууллагын үүргийг гүйцэтгэх зорилго тэр Стратеги судлалын хүрээлэн гэдэгт байж болмоор юм шиг санагдана. Нэрнээс нь харахад. Гэхдээ миний хувьд нэрийг нь сонссоноос цаашгүй л дээ. Харин тэр залуу бол УИХ-ын дэргэд тийм судалгааны хүрээлэн байх ёстой, гэвч байхгүй гэж байсан. За тэр ҮАБЗ, Цэц хоёр бол төрийн бүтцийн салаа мөчир л болохоос судалгааны бүтэц биш юм даа. Ер нь бол тэр Банзрагч гэж залуугийн хэлсэн зүйлийн гол санаа нь юу байсан гэхээр аливаа асуудлаар жишээ нь ерөнхийлөгч ч юм уу төрийг төлөөлөх эрхтэй хүмүүс шийдвэр гаргах гадаадад дотоодод элдэв юм ярихдаа хувийн болон тойрон хүрээллийн цөөн хүний үзэл бодолд тулгуурладаг. Гэвч уг нь тэгэх биш, мэргэжлийн судалгааны байгууллагуудын дүгнэлтэд тулгуурлаж байх ёстой гэж байсан. Тэр бол надад зөв санагдсан болно.

  67. bi says:

    66d bgaa jamtsiin yariad bgaa zuil chini jinhene ganhuyag sudlaachiin hamgiin sain hiij chadah bolon hiih estoi ajil ni uma

  68. delgermaa says:

    manaid ediin zasgiin hund hecuu 90 ond strategi sudalgaani hureelen baiguulagdsan tuuhtei, odoo Undesnii Ayulgui Zowlolin derged uil ajillagaagaa yawuulj baigaa, ug hureelen noen eronhiilogchiin helj yarih hoshgiroh zuilin hil hyazgaarig helj, zaah, oilguulah uuregtei um bolow uu gej munhag bi oilgood baigaa, deerees ni undesnii ayulgui baidalin asuudal hariucsan zowlohuud geed calin punluu awsan, toriin mongoor surj bolowsrolson humuus hajuud ni baigaa, mon eronhiilogchiin erh uureg ni mongol ulsin undsen huuliar todorhoi zaagdasan baigaa, uunees gadna HUWI HUNII dotood cenzur, MORALi gej neg um baina

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: