АМЖИЛТ ДҮҮГИЙН ДУРСГАЛД

Саяхан аймшигт мэдээ ирэв. Манай Баадай Бурхны оронд очсон гэж дүү нь надад мэдэгдэв. Дөнгөж сая энэ 8 дугаар сарын 13-нд ингэж бичиж байсан хүн шүү дээ…
“Залуучууд маань энэ бүгдийг сайн ойлгоод эхлээд унш, үз, судал дараа нь сайхан гэрэлт ирээдүй харагдана шүү. Ганаа ах таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй уулзах болноо. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ…”
Царай зүсийг нь хараагүй хүнтэй сэтгэл зүрхээрээ ийм ойр дотно болно гэж би бодож байгаагүй юм. Нетээр харьцсаар байтал бүр дүүгээс минь ялгаагүй болчихож….
Нэлээд эрт манай Гүүнээтэй хэрэг болгож яриад Ганаа ахтай хийх уулзалтыг хойшлуулж өгөөч, би хоцрох гээд байна гэж хүсэлт тавьсаар байгаад хойшлуулсан билээ. Ингээд их баяртай ахтайгаа мөд уулзана гэж ярьж байсансан. Бид хэд ч их баяртай мөд уулзана гээд бодож суутал ийм гай болж…
Хийх юм ч, хэлэх үг ч олдохгүй юм. Ядаж байхад жинхэнэ нэр ус, хаяг гээд мэдэх юм юу ч алга. Дүүд нь хаягаа явуулаад л холбогдох байх гээд хүлээгээд сууж байна.
Ямар ч гэсэн Баадайгийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж санасан бодсон бүхэн чинь бүтнэ гэж итгэлтэй хэлж чадах байна. Яагаад гэвэл түүний АМЖИЛТ, АМЖИЛТ, АМЖИЛТ гэдэг үгийг бид мартахгүй.
Эрхэм дүү маань Бурхны оронд заларч, үүрдийн амгаланд орших болтугай. Ум ма ни бад ми хум.
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to АМЖИЛТ ДҮҮГИЙН ДУРСГАЛД

  1. Purevee says:

    Ум ма ни бад ми хум.

  2. Гүнээ says:

    Саятан блог гэж дуудуулах тун ойрхон сонсогдож бгаа биз? Тиймээ манай гэр таны ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэж бна. Би танд нэгэн удаа Аавдаа алагдуулах, ахдаа загнуулах сайхан гэж… удахгүй уулзанаа. Ганаа ах таньд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

    Comment by Baadai | 2012/08/07

    9-н зохион байгуулвал ямар бэ? Энэ сард арай л Монголдоо очиж амжихгүй юм шиг бна.Гэхдээ санаж явбал бүтнээ гэгчээр чамд баярлалаа. Маш олон уншигчид ирнээ гэдэгт 100 хувь итгэлтэй бна. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

    Comment by Baadai | 2012/08/07

    Зүсийг нь танихгүй боловч, сэтгэл зүрхийг минь өндөр уулын оргилд аваачдаг блогийн эрхэм нөхрийгөө сайн оронд сааталгүй төрөхийг ерөөе.

  3. Soogii says:

    Гэгээн бүхнийг сэтгэлдээ тээж явсан нэгэн сайхан хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд гүнээ харамсаж байна.Судлаач ахтайгаа уулзах уулзалтыг үнэхээр тэсэн ядан хүлээж байсан сан.Хүсэл мөрөөдлийг нь биелүүлэж, нөхөд тань хэлж бичиж байсан үг гэгээн дүрийг нь сэтгэлдээ тээж энэхүү уулзалтыг зохион байгуулж, андаа дурсах болно хэмээн итгэнэм.Мөнхийн амар амгалан бурханы орондоо тавтай морилдоо.Ум ма ни бад ми хум.

  4. Монголхүү says:

    Эвий эвий. Залуу хүний хувьд юу бодож, сэтгэж, мөрөөдөж, юунд хүсэж тэмүүлж байсын бол доо. Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монголын маань үрс тэрбум, их наяд болох болтугай …

  5. Anonymous says:

    ум маани бад ми хум

  6. Зоригоо says:

    Цагаа тулахаар мөн ч хатуу хорвоо юм даа. Би ч бас Баадай гэдэг залуу дүүтэй танилцана гэж хүлээж байсаан. Надаас лав залуу хүн байх гэж боддог байсан. Хайран сайхан залуу. Бодвол гадаадад сурч байсан биз. Эх орондоо эргэн ирж ихийг хийж бүтээх ямар сайхан мөрөөдөл тээж явсан бол… Эх орон бидэндээ сайн төрлийг олж эргэн төрөх болтугай!

  7. Anonymous says:

    yм маaни бад ми хум.

  8. bi says:

    hairan hun 1 ch gesen mongol hun eh orondoo heregtei umsan ahiinhaa ger buld gun emgenel ilerhiilye um maanii badmi hum eh orondoo ergen toroh boltugai

  9. Ganaa says:

    Зөв бодолтой сайхан сэтгэлтэй Монголын сор болсон нэгэн залуу биднийгээ орхин одсонд харамсаж гэр бүлийхэнд нь гүн эмэгнэл илэрхийлэе.Ум ма ни бад ми хум.

  10. ананд says:

    Хэлэх үг олдохгүй байна даа. Хөөрхий минь,яачихав даа?
    Уулзана гэж бодож явсан сайхан хэдэн дүү нарын минь нэг байлаа.
    Ганаа минь,Баадайгийнхаа Монгол дахь гэр бүлийг нь олох арга байна уу? Бидний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлээрэй.

  11. Болд says:

    Баадайгын дүү болон таних хүмүүс нь байвал Ганаа ах луу юмуу 94849030 утсаар холбоо барихыг хүсье. Бид уулзалдан Баадайнхаа дурсгалын хүндэтгэх гэж бгаамаа. Мөн удахгүй төлөвлөж байсныхаа дагуу Ганаа ахтайгаа уулзалт зохион байгуулах гэж бгаа тул энэхүү блогыг уншигч, дэмжигчид, оролцохыг хүсэгчид дээрхи утсаар болон ganbold55@gogo.mn хаягаар хандаж холбогдон санал хүсэлтээ уламжлахыг хүсье.

  12. gankhuyag says:

    Надад ийм нэг мэдээ ирэв :
    Би та бүхэнтэй Баадай нэрээр танил болсон Батбаатарын гэр бүлийн хүн байна.Бид жирийн л нэгэн монгол гэр бүл Норвегид байж байгаад 8 сард Монголдоо ирсэн юм. Норвегид байхдаа судлаач Ганхуягийн байнгын уншигч болсон билээ. Нөхөр маань сэтгэлийн маш хөдөлгөөнтэй, заримдаа сайтад ширүүн гэмээр коммент бичихэд нь ирмүүн сэтгэлийг нь хүндэтгэсэндээ би хориглодоггүй байлаа. Миний хувьд гэр бүлд арга билэг гэдгийг тэнцвэржүүлэх зорилготой. Нөхөр маань улс орны тухай, би бясалгал иог ярьдаг дүр зурагтай. Бид Kundalini2011.bogspot.com ажилуулж хүмүүст сэтгэлийн гэгээ өгье гэсэн санааг судлаач Ганхуягийн сайтаас санаа авсан юм. Амьдралд аргын энерги болж явсан нөхөр маань зуурдаар өнгөрлөө. Та бүхэн манай нөхрийг эмгэнэж дурсаж байгаад талархая. Алтанцэцэг

  13. Buya says:

    emgenel erelhiilii

  14. ganbaa says:

    um mani badmi hum.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: