ГАЦАА…

Саяхан Монголд хоёр том мэдээлэл гарав. Нэг дэх нь Баабар Оросуудыг “бутартал” авав. Энэ нь дэндүү ойлгомжтой хэдий ч дотоодын ноцтой сөргөлдөөний эхлэлийг тавив. Хоёр дахь нь өчигдөр Жен мин жибао сонинд нэгэн “жижиг” мэдээ гарав. Read more of this post

ОДОО ДЭЭД ШҮҮХИЙГ “ШАТААЖ”, “БОСЛОГО” ГАРГАЖ БОЛНО…

Манай ямбий төр хуулиа сахья гэж байнга уриалдаг. Төрийн үй түмэн гэмт хэргийг эсэргүүцвэл олон нийтийг үймүүллээ, хууль бусаар төрийн эрх мэдэл авах гэлээ гэж монголчуудыг зэмлэдэг. Бүгдээрээ сонгуульд шударгаар өрсөлдөж төрөө барья гэж эд нар донгосдог биз дээ. Хаана байна тэр чинь… Read more of this post

ХАМТДАА АНАЛИЗ ХИЙЕ Л ДЭЭ…

Наадам болж, биднийг налайж найрлаж байх хооронд цаана чинь төрийн эргэлт бэлэн болоод байна. Манайхны олонхи анализыг дэндүү боловсролтой, гаргуун ухаантай лут хүн хийдэг гэж бодоод байдаг юм. Энд боловсрол, мэдлэг, мэдээллийн бааз, туршлага гээд олон хүчин зүйл нөлөөлөх нь мэдээжийн хэрэг. Хэрэв мэргэжлийн хүмүүс тусалж, чиглүүлээд өгвөл Та ч гэсэн анализ хийж чадна гэж би бодож байна. Read more of this post

АМЬТНЫ ЭРХЭНД АТААРХАХУЙ…

Саяхан нет эргүүлж суутал Нидерландын парламент 116:30 буюу дийлэнхи олонхийн саналаар урьдчилан ухаан алдуулалгүйгээр амьтан алахыг хориглосон хууль гаргажээ. Уг амьтан “ухаан алдсан” эсэхийг эмч мэмч заавал үзэж нотлох ёстой юм гэнэ. Энэ бол “манай төр” иргэдээ шууд буудчихдагийн дэргэд үнэхээр атаархмаар жишээ л дээ. Би ч сониуч болохоороо ер нь ингэхэд амьтад ямар хууль хуудастай байдаг бол гээд хальт хайгаад үзсэн чинь ээ, гэгээн бурхан минь, энэ дэлхийд чинь амьтад нь маниасаа хамаагүй дээр эрх, эрх чөлөөтэй болчихсон юм байна. Read more of this post

ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…

Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Read more of this post

КОНЦЕССЫН ТӨЛӨӨ ЮУ ЭСИЙГ ХИЙХ БИЛЭЭ…

Энэ бол Оросын алдарт “Арван хоёр сандал” романы гол баатар Остап Бендер хуурамчаар гэрлэхийнхээ өмнөхөн хэлдэг үг. Ямар гэрлэлт болдгийг уншсан, киног нь үзсэн хүмүүс сайн мэднэ дээ. Монголд бол концессыг бид “Өглөө” киногоороо сайн мэднэ. Read more of this post

ТӨМӨР ЗАМААР ЭХЛЭВ…

Биднийг өнөөдөр хувьсгал хийх үү, үгүй юу гэж маргаж байх хооронд Таван Толгойг эзэмших асуудал дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд орж, бодит алхмууд хийж эхэлжээ. Энэ удаад хамгийн сүүлчийн сонирхолтой мэдээллийг “түүхийгээр” нь хүргэж байна. Учир нь манайхан дотроо ид байлдаж, бараг ухаангүй байгаа болохоор боловсруулж, бэлэн болгосон анализ дүгнэлт одоохондоо хэрэггүй гэж бодож байна. Read more of this post

ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…

Нэг сайхан нартай өдөр монгол хүн бүр 536 ширхэг “хувьцаатай” болчихдог юм байна. Үнийг нь мэддэггүй дээ. Эдийн засаг хөгжөөд ирэхээрээ үнэгүй хувьцаа гаргадаг болчихож. Тэгсэн чинь хувьцаа эзэмших эрхийг чинь “батламжлав” гэсэн наалт хийхийгээ хэлсэн юмсанж. Тэгээд Та бидэнд “чамлахаар чанга атга”, яваандаа наадах чинь “чулуу болно” гэж Засгийн газар албан ёсоор хэлж байна. Ингээд ирэхээрээ хулхидах нь ч хулхидаж л таарна. Харин жаахан “зөөлөн” л хулхидуулж үзээрэй дээ… Read more of this post