ТӨМӨР ЗАМААР ЭХЛЭВ…
2011/05/12 6 Comments
Биднийг өнөөдөр хувьсгал хийх үү, үгүй юу гэж маргаж байх хооронд Таван Толгойг эзэмших асуудал дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд орж, бодит алхмууд хийж эхэлжээ. Энэ удаад хамгийн сүүлчийн сонирхолтой мэдээллийг “түүхийгээр” нь хүргэж байна. Учир нь манайхан дотроо ид байлдаж, бараг ухаангүй байгаа болохоор боловсруулж, бэлэн болгосон анализ дүгнэлт одоохондоо хэрэггүй гэж бодож байна.
Оросууд саяхан Нью-Йорк хотноо Америкийн төмөр замын Холбооны удирдлагуудтай хэлэлцээр хийсэн байна. Энэ хэлэлцээний дүнгийн талаар 2011 оны 5 дугаар сарын 12-нд ИТАР-ТАСС-ын сурвалжлагчид Та бидний сайн танил “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин ярилцлага өгч Таван Толгойн орд газрын дэд бүтцийг байгуулах төсөлд АНУ Оростой хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгджээ.
Тэрээр: “Одоо Монголд уг орд газрын дэд бүтцийг байгуулах эрхийн төлөө конкурс явагдаж байна, үнэн хэрэг дээрээ энэ нь Таван Толгойн нүүрсийг боловсруулах эрхийн төлөө асуудал юм. Өнөөдөр АНУ-ын мэргэжил нэгтнүүд Монгол дахь Оросын компаниудтай америкийн фирмүүд хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд энэ нь маш сонирхолтой хэтийн төлөв бий болгож буйг анх удаагаа хүлээн зөвшөөрлөө” гэсэн байна.
АНУ-ын мэргэжил нэгтнүүдтэй хийсэн хэлэлцээрийн явцад хоёр талын хамтын ажиллагааны хамгийн сүүлийн үеийн чиглэлийн зарим нэг үр дүнг Якунин танилцуулжээ. Тухайлбал, Оросуудад зориулан америкийн мэргэжилтнүүдийн тусгайлан зохион бүтээсэн “тэргэнцэрийг” оросын төмөр замд нэвтрүүлэх” тухай асуудлыг дурдсан байна.
Судлаачийн тайлбар: Энэхүү тэргэнцэр гэдэг нь манайхны маргаад байсан төмөр замын царигийн асуудлыг шийдсэн хэрэг мэт. Миний ойлгосноор вагоны хөдлөх ангийн дор суулгаж, царигаа өөрчилдөг, вагоны дугуй солих илүү дамжлагыг арилгасан техникийн шинэ шийдэл бололтой.
“Энэ тэргэнцэр нь дэд бүтцийн 125 тонн ачааллыг даах бөгөөд түүний сөрөг нөлөө нь одоо хэрэглэж буй технологитой харьцуулахад хамгийн бага хэмжээтэй байх юм. Энэхүү тэргэнцрийг америкчууд манай дэд бүтцэд зориулан тусгайлан хийсэн бөгөөд одоогийн вагоноос хэд дахин удаан засваргүй явах чадвартай шинэ вагон үйлдвэрлэх юм. Энэ нь ашиглалтын нөөцийг асар их хэмнэж буй хэрэг бөгөөд төмөр замын арчлалтад ихээхэн хэмнэлт гаргана” гэдгийг Якунин онцлон дурджээ.
Түүнээс гадна хоёр тал төмөр замын тээврийн шинэ холхивч (подшипник) үйлдвэрлэх тусгай завод барих, ажиллуулах төслийг Самар хотноо эхлүүлж чадсан байна. “Энэ үйлдвэр одоо нэгэнт ажиллаж эхэлсэн бөгөөд манай оронд ийм бүтээгдэхүүн энэ болтол үйлдвэрлэж байгаагүй” гэж Оросын төмөр замын тэргүүн тэмдэглэв.
Мөн энэ хэлэлцээрийн явцад аюулгүй байдлын өвөрмөц технологи бүхий Америкийн төмөр замын тээврийн Туршилтын Төвтэй оросын мэргэжилтнүүд хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрсэн гэдгийг тэр мэдэгджээ.
Таван Толгойн ордыг ашигласнаар Монголын ДНБ 2015 он гэхэд хоёр дахин өсөх юм. Энэ орд газрыг бүрэн хэмжээгээр ашиглахын тулд 400 км урттай төмөр замын салаа хийгээд цахилгаан станц барих шаардлагатай. Урьдчилсан байдлаар “Оросын төмөр зам” компани болон түүний хамтрагчид конкурсын анхан шатыг даваад байна.
Энэ консорциумын бүрэлдэхүүнд “Оросын төмөр зам” компаниас гадна “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” (СУЭК) болон солонгос, японы компаниуд багтаж байгаа юм. Энэ консорциумын өрсөлдөх давуу тал нь Монголын нүүрсийг Хятад болон бусад боломжит хэрэглэгчдэд хүргэх бүрэн хэмжээний тээвэр-ложистик сүлжээгээр хангах явдал болно.
Tur zasagaa ogtsruulj,oligaarhuudaa yallaj shiitgeheh gej temtseldej baih hoorond sudlaach Tanii torgon medremj unuudriin hamgiin chuhal asuudliig hundjee.Tumur zamiin tuhaid bol 2 taltsaad l Hyatadiig demjihuu,Orosiig uu,nariin tsarigtaig uu urguniig tavih uu gej mun ch ih
baildsandaa.Deer suuj bui erh darhtanguudad ene niitleliig yun turuund hurgemeer baina.Uchir ni ted uursdiin huviin uchuuhen
yavtsuu erh ashgiinhaa uudnees uur hoorondoo negdej,huivaldaj baigaad l ulsiin erh ashgiig ulandaa gishgesen shiidver gargadagiig bid yamar medehgui bish.Delhiin 2 tom guren Tavan tolgoin ord gazriin ded butetsiig baiguulah talaar yariltsaj baina gedeg ni tedend ene ordoos yamar ih ashig unah ni hend ch oilgomjtoi,bid ch endees mash ih yum hojij,ene tusul bidniig hugjil uud hutluh ni haragdaj baigaa bus uu.Dashramd durdahad erunhiilugch Ts.Elbegdorj UB tumur zamiin hamtarsan niigemleg baiguulah tuhai 1949 oni gereeg unuugiin nuhtsul shaardlagad zohitsuulan uurchluh asuudliig Orosiin erunhiilugch D.A.Medvedevtei ene sariin 7-d yarihdaa hundsun ni bas negiig bodogduulah shig.Sudlaachiin “tuuhii” gej nerleed baigaa ene medeeleliig bolovsruulj bolgohiig ni huleeh yum bol hugatsaa aldaj,nuguu “Buhiin doodohiig harj turj uheh”-n ulger boloh tul tsagaa olson niitleld tani bayarlall.Tand amjilt husye.
наад нэг сэтгэгдэл шиг юм аа.Криллээр бичээч. Ямар хэцүү юм бэ ? Унших гэж бөөн ядаргаа.
Яасан бухимдуу хүн бэ,амьдрал тань их хэцүү байгаамаа даа, нийтлэлээ уншаад өөрийнхөө сэтгэгдэлийг бичвэл Танд амар бишүү. Уул нь энэ хүний блог дээр иймэрхүү зүйл бичмээргүй л
байсан юм,судлаачаас хүлцэл өчье.2-т бичсэн хүнд амар амгалан,тайван байхыг хүсье.
5 толгойд Монголчуудад ашигтай бгаасай билээ Наймаа хийж сураагүй Оросуудтай болгоомжтой харилцмаар бна 1990 онд Хятадтай нууцаар тохиролцож Монголоос цэргээ татаж гарсан Оросын урвалт өнөө хүртэл Монголчууд мартаагүй
бна
Монгол минь хэзээ нэвтээ нэрж, төмрөө боловсруулж, нүүрсээ түлдэг болох юм бол гэдгийг миний муу өгөр толгой олж харж чадахгүй нь бололтой. Юу нь болдоггүй юм болдоо? Тайлбарлаад өгөөч.
Сайн байна уу ? Хасчулуу. Би ч гэсэн яг чам шиг боддог. Амархан юмыг хийж чадахгүй бол шалтгаан нь чи бид хоёрын толгойд биш, төрд л байж таарна. Харин чи санаа оноогоо урьдын адил бичиж байгаарай.