ОДОО ДЭЭД ШҮҮХИЙГ “ШАТААЖ”, “БОСЛОГО” ГАРГАЖ БОЛНО…

Манай ямбий төр хуулиа сахья гэж байнга уриалдаг. Төрийн үй түмэн гэмт хэргийг эсэргүүцвэл олон нийтийг үймүүллээ, хууль бусаар төрийн эрх мэдэл авах гэлээ гэж монголчуудыг зэмлэдэг. Бүгдээрээ сонгуульд шударгаар өрсөлдөж төрөө барья гэж эд нар донгосдог биз дээ. Хаана байна тэр чинь…
Хэрэв төр нь хуулиараа явахгүй бол хуулийг зөвхөн иргэд сахидаг хөгийн юм хаана ч байхгүй. Үүний тод жишээ нь монголын адгийн төр ИЗНН-ын бүртгэлийг санаатайгаар гацааж буй явдал болно. Энэ хүмүүс яг хуулиараа явсан. Хууль ёсоор эвлэлдэн нэгдсэн. Хэрэв Монголын Дээд Шүүх улс төрийн зэвсэг болж Монголын иргэдийн эвлэлдэн нэгдэх, сонгуульд оролцох Үндсэн Хуулийн эрхийг шууд хасч байвал манай иргэд одоо Дээд Шүүхийг шатааж, бослого гаргах хүртэл эсэргүүцэх эрхтэй. Өөр яах юм…
Та нар арай дэндэж байна. Өөрсдөө төр барьж чадахгүй, бусдаар бүр ч бариулахгүй гэдэг чинь хаанахын ёс юм. Хэл ам болоод яахав гэж бодоод би хэлдэггүй л байсан болохоос биш, 1996 оноос хойш Монголд хууль ёсны төр ганц ч байгаагүй…
1996 онд Ардчилсан Холбоо Эвсэл гэж байлаа. Хуулиараа бол хамтарсан байгууллага байгуулах ёстой байсан. Байгуулаагүй. Үүнийг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёр сайн мэднэ. Тэгэхэд Дээд Шүүх хаана байсан юм. Үр дүн нь Монголын төрийг сөнөөсөн. 1996-2000 онд 4 Засгийн Газрыг унагаж, Ерөнхий сайдад 7 хүний нэрийг 13 удаа дэвшүүлж, дөнгөж 4-ийг нь томилсон, Засгийн Газрын гишүүн бөгөөд сайдаар давхардсан тоогоор 55 хүний нэр дэвшүүлж, 28-ыг нь томилсон. Ардчилсан Холбоо эвслийн 49 гишүүнтэй байсан бөгөөд 21 нь Ерөнхий сайд, сайдад нэр дэвшиж, 11 нь хавсран томилогдож ажилласан. Та нарын ийм хөгийн “статистикийг” өнөөдөр хүртэл үргэлжлүүлж болно шүү дээ…
Дараа нь 2000 оноос Н.Энхбаяр өөр намын болон нам бус олон хүнийг төрд татан оруулснаар Засгийн Газрыг хууль бус “хамтарсан” шинжтэй болгож, төрийг феодалжуулсан. Тухайн үед энэ талаар дурдахад намайг сүйд хийсэн дээ…
Дараа нь 2004 оны сонгуульд МАХН ялагдсан. Тэгээд луйвардсан. Тэгээд хууль бус Эв Нэгдлийн Засгийн Газар байгуулсан. Ерөнхий сайд нь Ц.Элбэгдорж байсан биз дээ. АН-ынхан МАХН-ын бүлэгт элсэж байсан чинь хууль ёсны юм уу. АН-ын зөвлөл гэж монголын ямар ч хуулинд байхгүй байгууллага ажиллуулж байсан чинь хууль ёсны юм уу.
2008 онд бас л адил. Одоо ч гэсэн хууль бус Засгийн Газар ажиллаж байгаа. Энэ бүх хууль бус явдал олон жилийн турш нүднийх нь өмнө болж байхад Монголын Дээд Шүүх огт “байгаагүй”, тэр ч байтугай ганц ч үг гон хийгээгүй чинь худлаа юу. Одоо юу вэ бүртгэхгүй ч гэх шиг. Хийх ёстой ажлаа мэдэж ав, малууд аа.
ИЗНН-ынхан гэмт хэрэг хийгээд танай новшийн шүүхийн системээр дамжиж яваад эцэст нь Та нар дээр очиж хавтаст хэргээ шийдүүлэх гэж байгаа юм огт биш.
Дэлхийн аль ч улс оронд улс төрийн намыг бүртгэдэг хэдхэн газар байдаг. Зарим нь Үндсэн Хуулийн Цэцэд, зарим нь Сонгуулийн Хороонд, зарим нь Дээд Шүүхэд бүртгүүлдэг. Өөр ямар ч хувилбар байхгүй.
Манайд гай болоод хамгийн тэнэг балай байгууллага нь бүртгэдэг хууль гаргачихсан юм байна. Хөөе балай тэнэгүүд ээ, наадуул чинь гэмт хэрэг огт хийгээгүй. Та нар фашист, нацист, хэт даврагч нам биш л бол ямар ч намыг үг дуугүй бүртгэх ёстой. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Та нар зөвхөн бүртгэдэг, эвлэлдэн нэгдсэн иргэдэд үйлчлэх байгууллага. Өөрсдийгөө шүүгч гэж тэнэгтэх хэрэггүй л байхгүй юу. Энэ байдлаараа бол авгай хүүхэддээ хүртэл би “дээд шүүгч” гэж балайрах лаларууд байна л даа…
Наадуул чинь нэгдэх Их Хурлаа албан ёсоор хийгээд телевиз болон хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр гарсныг нь Монголын ард түмэн бүгдээрээ үзсэн байхад Та нар ямар үхснийх нь “баталгаа цаас” нэхээд байгаа юм.
Эхлээд “Ардчилсан Холбоо” эвсэл, дараа нь “Эх орон-Ардчилал” эвсэл сөнөж байхад Та нар хөрөнгийг нь бүртгэж байсан уу. Үгүй ш дээ. Хэдийдээ Та нар эвслийн хөрөнгө мөнгө бүртгэдэг сүрхий амьтад болчихоов. Тэгээд бас хараат бус гэж солиорохыг нь яана. Ингээд байвал би хэнээс хараат байгааг чинь нотлох л болно…
Таалагдсан бол бүртгэдэг, таалагдахгүй бол бүртгэхгүй юу юм, Та нар. Ухаандаа би Н.Энхбаярт үнэнхүү дургүй. Гэлээ гэхдээ түүний эвлэлдэн нэгдэх эрхийг хорьж чадахгүй. Та нар гэж үнэхээрийн балай тэнэг юмнууд МАХН-ыг бүртгэнэ, бүртгэхгүй гэж хэчнээн сар бантан хутгаж, төр улс, нийгмийг үймүүлдэг юм. Улс төрчид нь үймүүлнэ, одоо бүр байчихаад Дээд Шүүх нь улс, нийгмийг үймүүлдэг болж.
Ардчиллын нэн тодорхой суурь зарчим гэж буй. Үүний амин гол нь эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрх чөлөө байдаг. Одоо удахгүй Та нар Энхсайханы намын бүртгэл дээр улс төржих нь гарцаагүй.
МАН, АН хоёроос өөр нам Монголд байж болохгүй гэсэн “шинэ хууль” нэгэнт гарчихсан, түүнийг нэр бүхий улс төрчид удирдан залж байгаа нь тодорхой байна. Энэ тухай би жичид нь бичих болно…
Нөгөө шударга байна гэж гарч ирсэн Ерөнхийлөгч нь “шүүхийг шинэчлэнэ” гээд амаараа солиороод байхын оронд наад ялзарсан Дээд Шүүхдээ энэ намыг бүртгэ гэж хэлж болдоггүй юм уу. Газар нутгаа гадаадад зарж байснаас арай л дээр байх. Гэхдээ тэрбээр энэ хууль бус үйлдэлд сэмхэн дэм өгч байгаа мэдээлэл байна лээ. Надад ирсэн мэдээлэл нэг их худлаа байдаггүй л юм…
Би ИЗНН-д элсчихээд байгаа юм биш. Гэхдээ хамгийн нэр цэвэр нам гэдгийг нь сайн мэднэ. Би эрх баригчдын энэ жигшүүрт үйлдлийг хараад үнэнхүү дургүй хүрч байна. Ер нь ингэхэд ИЗНН-аас айгаад байгаа юм бол төр мөр удирдана мудирдана гэж солиорохоо больсон чинь дээр…
Төр нь хуулиа сахихгүй байхад ИЗНН дангаараа хууль сахиж, зарчим барих нь уг нь бол зөв, баярламаар хэрэг. Гэхдээ одоогийн нөхцөлд үүнийг чинь зөв гэж би л лав хэлэхгүй. Хэрэв тодорхой хугацаа өгөөд намыг чинь бүртгэхгүй бол одоо Дээд шүүхийг шатааж, бослого гаргасан ч Та нарыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй гэж би судлаачийн хувьд зөвлөж байна. Өөр яах юм…
Эсвэл өргөдлөө татаж аваад ажлаа хий. Хэнд ч хэрэггүй тэр Дээд Шүүхээр үхснээ хийхийм. Насан туршаа “дээд шүүх” мэт сэтгэдэг энэ тэнэгүүд удахгүй Монголд багтаж шингэх газаргүй болно гэдгийг би батлан хэлж чадах байна…
Хэрэв “нэг муу” бүртгэлээс болж үймээн самуун гарвал би бүх боломжоороо дэмжинэ гэдгээ эртхэн хэлчихье. Харин хариуцлагыг нь “улс төрийн” Дээд Шүүх хүлээх нь мэдээжийн хэрэг. Иргэдээ гарцаагүй нөхцөл байдал руу түлхчихээд өөрсдийгөө төр гэвэл ч ёстой яршиг л байна…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 9 дүгээр сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ОДОО ДЭЭД ШҮҮХИЙГ “ШАТААЖ”, “БОСЛОГО” ГАРГАЖ БОЛНО…

  1. Manlai says:

    Тантай санал нэг байна. Энэ дээд шүүх илт улс төржиж байна.

  2. Anti Nuclear Movement Mongolia FACEBOOK GROUP says:

    Novsh ingehed Mongold shudragaar ajildag baiguullga baina uu?
    Bi deer yed irgenii erhiin daguu umchluliin erhee sergeelgeheed sum dundiin shyygchees algiin chinee tsaas gyuj hed honood.baingiin margaashaas ni zalhaad uuralsan chine. Ingej yarival! tegej yarival chinii ene asuudliig huulind zaasnii daguu 90 honogt shiideh erhtei gej tomrood. Adagt ni bi deerhi shyygch nadad- Mongol ulsiin irgenii huuliig chamd zoriulj yulchilyylsenii hulsund mungu tuluh heregtei gesen. tyryyvchinde baisan 3000 tugrugnuuhuu 2500 tuluud salj bilee.

  3. Ganaa says:

    Estoi zorigtoi chuhal sedev hundluu duu,Mongold ene talbaraas uur ingej shuluun shudraga uneniig bichij baigaa neg ch talbar alga,uuchlaarai baival end URL haygiig ni bichij uldeene uu.Ezen ni ch gesen zuvshuuruh baih gej naidaj baina.Arai dendlee,huulia deedel gedeg ,tegsen atlaa ajiglaad baihad darga setertenguud huul zurchdug,nam tuvtei niigmees salj,turuu deedeldeg niigem bii bolgoloo gesen chini uridniihtai adil namiin gishuun bish bol hun bish bolj baina.Mongold neg l budlian baih bolloo,ene ih ayultai shuu.Tsuuhuulee baij neg ih muudaltsalgui yanzlahgui bol Mongol mini bolhoo baih ni ee.

  4. Anonymous says:

    Sudlaach Tand mash ih bayarlalaa,amjilt husee6

  5. Lol says:

    Namiin omnoos bichij bgaa bol teriigee shudraga heleech.sudlaachaa

  6. gankhuyag says:

    Энд би нам огт яриагүй, малаа. Төрийн ялзралыг ярьсан. Тэгээд ч надад нам ямар хамаа байна. Төр засгийнхаа шударга бусыг гайхана гэж бодсон чинь юу вэ ?! Намайг “байцааж” тэнэгтдэг байна ш дээ. Миний хэр шударгыг миний бичлэгүүдээс хангалттай үзэж болно. Би нэг л төгрөг хулгай хийсэн бол, нэг л удаа худлаа хэлсэн бол өдийд шоронд сууж байх байсан. Иймээс Монголд надаас шударга ёс нэхдэг хүн нэг их олон байдаггүй юм. Чам шиг тэнэгээс бусад нь шүү дээ…Харин би тун удахгүй чамайг намтай чинь хамт олно…

  7. Anonymous says:

    Ganhuyag sudlaachaa ta unen zuil bichij. taalagdaj bna. harin commet deer haraaj bgaa chin taalagdahgui bna.

  8. deleted says:

    urgeljlel. iimerhuu usan tolgoituudaar tsaaduul chin zalgamj halaagaa beldene shd. yu bolloo geed l tani shig umnii uchir amarhaan olchihdog garuudiig deesh n gargah ve dee. tsaaduul chin tegj uursdiinhuu door nuh uhahgui shd. er n turiin albanii huuli iimerhuu zoriulalttai boluu gej bi boddog. za tegeed ta olloo geed ch yaah um bilee. usan tolgoittoi zuuraldah tiim ch taatai baidaggui gedgiig nadaar heluuleh yuun. minii yahoo ID:netmongolia bi bas um bichih gej oroldonoo. daanch hevledeggui um bilee. tanias jaahan zuvluguu avmaar bna.

  9. gankhuyag says:

    Таныг ойлголоо. Гэхдээ Та миний зарим санааг эндүү ойлгож. Нэг. Би “дээшээ” гарах гэж “юм” бичдэггүй. Энэ бол миний зарчим. Хоёр. Дарга, нам хоёроо давхраар нь “нүхэнд” унагах “авъяастай” дураак ховор талдаа шүү дээ. Одоо Танд ойлгомжтой болов уу…

  10. deleted says:

    Ta bas minii sanaag oilgosongui. taniig deeshee gar esvel garaasai ch gej bodsongui. zugeer l usan bichig useg buren tailagdah chadvargui humuus yagaad deeshleed bdag tuhai uuriin bodloo l helsen um. tanaas zuvluguu avch baih tuhaid ta hariulsangui. duugai baisaniig zuvshuurluu gej oilgoh uu.

  11. Цолмон says:

    Маш үнэн зөв бичсэн байна. Ер нь ч үргэлж үнэнийг бичдэг шүү. Ажлын ажилт хүсье. Элбэгдоржид “ШУДАРГА БАЙЯЛ ДАА” гэж орилж байсныг нь өглөө бүр сануулж баймаар байна.

  12. Гуулин халбага

    Дээд шүүх бол МАХН-ын эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага юм бишүү? Хэрэв шатаавал бүр гоё байр бариад Тусгаар тогтнолын Дээд шүүх гдг нэр өгөх байлгүй дээ

  13. erbold says:

    amar sain uu. tani niitlelog bnga unshdag. suliin uyed yasan urtai bn aa. erbold

  14. Anonymous says:

    !4.Elgegiin zuuchlagh

    Namiin ner avah,burtguuleh bugd bolzoltoi,bas hanshtaig ta nar meddeggui yum uu?Yunii umnu Oyu Tolgoin gereeg zaaval demjdeg baih, 7-r sariin 1 nii tuhai hezee ch suhuj bolohgui,Alt diler,umch huvchlaliin talaar dursaj bolohgui,Za bas Zorigiin hergiig sanaj bolohgui,Tavan Tolgoi deer erunhiilugchiig yamar tohioldold demjih geh met bolzoluud bainaa. Mun zuuchlagchdaar damjuulj handiv urguh hereg zaabal baina.Za namaa burtguuleerei,bas tsuuhun zuvshuurul uldsen shuu.hurdlaarai.

  15. Anonymous says:

    sain bichijee

  16. Anonymous says:

    Bid uzel bodol negtei yum baina. Ene tord baigaa novshnuudyg bi uzen yaddag. Eh ornoo, gazar shoroogoo hariinhand hudaldsan shaarnuudyg uhaj sendchuulj uilj baigaa gazart amidaarne bulahyg husej baina, Ter tsag irne gedegt itgej baina. Novshnuudyg ulam sain ilchil, bidnii huree orgosno. Amjilt husye.

  17. Anonymous says:

    ДЭЭД ШҮҮХ ГЭЖ ОДОО ЭЛБЭГ ДОРЖИЙН ХУВИЙН ӨС ХОНЗОНГОО АВАХУУЛДАГ УЛСЫН ГЭСЭН ХАЛХАВЧТАЙ БАЙГУУЛГА АЯА ЯА ЯА ЭНД БИД ЧИНЬ ӨӨРСДИЙНХӨӨ ХООЛОЙГ БООМЬЛОХ ХУВИЙН БАЙГУУЛАГАД ТАТВАРЫНХАА МӨНГИЙГ НЬ ТӨЛЖ Л БАЙ ГЭЖ ДЭЭ ЭЭБЭЭ ЧИ МИНИЙ ААВ ЭЭЖ БИШ ШҮҮ БИ ЧИНЬ ХУВИЛАЙ ХААНЫ ОРИГ ҮР САД ЮМ ЧИНЬ ЦАГААЧ ТАЙ АДИЛХАН БХ ЮМ БЭ МИНИЙ ӨӨРИЙН БАС ААВЫН МИНЬ ӨВӨӨГИЙН МААНЬ ӨНДӨР ӨВӨӨГИЙН МААНЬ ТӨРСӨН ХАЙРТАЙСЭХ ОРОН ГАЗАР ШОРОО НЬ ЮМ ШҮҮДЭЭ БИ ЖИНХЭНЭ МОНГОЛ УДАМ УГСААНЫ ГАЗАР ШОРООНЫ ХҮН ШҮҮ ДЭЭ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: