ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…

Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Энэ тухай өгүүлье.
Дэлхийн III дайн ?
Америкийн ирээдүй судлаачид НҮБ-ын эдийн засагчдын илтгэлд үндэслэн манай гаригт эрчим хүчний нөөцөөс биш, харин хоол хүнснээс болж дайн гарна гэж үзэж байна. Мөнхийн өлсгөлөн байдаг африкчууд Европ руу, энэтхэгчүүд Орос, Казакстан руу, латин америкчууд АНУ, Канад руу, хятадууд хаашаа ч хамаагүй (?!) явах нь гарцаагүй бөгөөд энэ нь дайны шууд мөргөлдөөн болон хувирах өндөр магадлалтай гэж тэд үзжээ.
2007 онд Римд болсон НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (UN Food and Agriculture Organization-FAO) хуралдаан энэ талаар сануулсан байна. Олон эксперт 2017 он гэхэд зарим орнууд хүн амынхаа голыг зогоох гэж зэвсэг барьж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ. Хоол хүнсний эрхийн асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгч “өлсгөлөнгийн дүрвэгч” гэсэн эрхийн статусыг яаралтай хүлээн зөвшөөрөхийг улс орнуудад уриалсан байна. Энэ логикоор хүн амьд явах эрхтэй юм чинь хооллох эрх хамгийн эхэнд байж таарна…
Энэ оны эхнээс НҮБ-ын дээр дурдсан FAO байгууллага хүнсний бүтээгдэхүүний үнэ түүхэн рекордод хүрснийг тэмдэглэжээ. Нийтдээ хүнсний 55 бүтээгдэхүүний үнэ, ялангуяа эрдэнэ шиш 2 дахин, улаан буудайн үнэ 65 хувь өсчээ. Дэлхийн хамгийн ядуу 2 тэрбум хүн орлогынхоо 50-70 хувийг хоол хүнсэндээ зориулдаг аж. 1.25 ам. доллараас бага орлоготой ядуу ир¬гэдийн тоо 2010 онд гэхэд л даруй 44 саяар нэмэгджээ.
Хүнс тэжээлийн хэмжээ ган, зуд, үер зэрэг цаг агаарын хүчин зүйлээс цаг ямагт хамаарч иржээ. Энэ удаад бол цаг агаараас биш, ерөөсөө хүн амын тоо хэт олширсон, хоол хүнсний хэрэгцээ өссөнөөс шалтгаалж байна. Дэлхийн хөдөө аж ахуй энэ аварга хэрэгцээг хангаж хүчрэхгүй нь тодорхой байна.
Дэлхийн хүн ам 1970 оныхоос хоёр дахин өсч, жилд тутам 80 саяар нэмэгдэж, өдөр тутам дэлхийн “хоолны ширээнд” дунджаар 219.000 “хоолны сав” нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд ойролцоогоор 3 тэрбум хүн мах, сүү, өндөг зэрэг гол гол бүтээгдэхүүнээр хоолныхоо чанарыг сайжруулдаг байна. Жишээлбэл, хятадууд “улам их” иддэг болжээ.
Гэтэл цаг агаар хоол хүнсэнд ихэд нөлөөлж, жишээлбэл 2010 оны ган Оросын ургацын 40 орчим хувийг залгижээ. Гэхдээ ган бол юу ч биш аж. Хамгийн гол амин сүнс нь ус аж. Усалгаат тариаланд өргөн хэрэглэснээр хөрсний ус эрс доошлох үзэгдэл дэлхий даяар болж байна. Саудын Араб мэтийн 18 улсын хөрсний ус бараг дуусч байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хөрсний ус доошилж байгаа орнуудад амьдарч байна.
Хятад, Энэтхэг хоёр ихээхэн хүнд байдалд байгаа аж. Энэтхэгт усжуулах системд зориулан 20 сая орчим цооног өрөмдөж гаргасан нь одоохондоо 175 сая индусыг тэжээж байна. Умард Хятадын тэгш газарт (энэ бол газар зүйн нэр томъёо-Д.Г.) улаан буудайн ургацын бараг тэн хагас, эрдэнэ шишийн гуравны нэгийг ургуулахдаа хөрсний усыг замбараагүй их соруулж авдаг байна. Энэ нөөц дуусвал ганц Хятад ч гэлтгүй аль ч улсын хувьд зайлшгүй сүйрэл болох аж.
Шинжлэх ухаан-техникийн хувьсгалын ачаар дэлхийн нэгж талбайгаас авах үр тарианы ургацыг 3 дахин өсгөж чаджээ. Гэвч аливаа юманд боломжийн дээд хязгаар гэж байдаг аж. Эрлийзжүүлж гаргасан мал, ургамлын төрлүүд генийн ихээхэн өөрчлөлтөд орж, “хоол биш, хор” болоход ойрхон байгааг олон эрдэмтэд сануулсаар байна. Ухаандаа сүүлийн 16 жилийн турш Японы цагаан будааны ургац өссөнгүй. Англи, Франц, Германых ургац ч мөн адил зогссон байна. Энэ нь дэлхийн III дайн гарах үндсэн бөгөөд голлох нөхцөл болох аж.
Цатгалдсан Монгол
Түүх үзээд байхад Монголд хүн өлсөж үхсэн тохиолдол их цөөн, бараг байгаагүй гэж үзэж болно. Энэ нь нөгөө хэдэн малын буян л даа. Одоо хоцрогдсон, ашиг шим муутай, үр ашиг багатай гэж муу муухайгаа дуудуулж байгаа ч хэрэв дэлхийн хүнсний хямрал болбол монголчуудыг аврах гол зүйл таван хошуу мал гэдэг нь ойлгомжтой.
Манайд хамгийн сүүлчийн хүнс тэжээлийн хомсдол дэлхийн II дайны үеэр болсон байдаг. Гэхдээ малынхаа буянаар бусад улсуудыг бодоход хамаагүй бага зовлон зүдгүүр амссан юм билээ. Ахмадуудын ярианаас үзэхэд дайны үед дан махаа идээд “дажгүй” амьдарч болдог л байж. Ганц зовлон нь гурил, цай, тамхи олдохгүй их хэцүү байсан гэж тэд ярьдаг юм. Дашрамд сонирхуулахад “нохой хамартаа хүрэхээр усч” гэгчээр бид дайны үед өөрсдөө үр тариа нэлээд ихээр тариалж, тамхи мэтийн ургамал ургуулж, зэрлэг цайны ургамал түүж сурсан байдаг. Дайны дараа хоол хүнс элбэг болмогц үүнийгээ мартаж орхижээ, бид. “Малчдаа аврая гэвэл” өгүүлэлдээ би нэгдэл юмуу хоршоолол байгуулж бүтээмж нэмэх зайлшгүй шаардлагыг үндэслэсэн л юмсан.
Манай хүнс тэжээлийн удаах гол сурвалж газар тариалан юм. Уламжлалт нийгэмд цаг ямагт туслах шинж чанартай байсан, харин социализмын үеэс бие даасан салбар болсон үндэснийхээ газар тариаланг хамгийн ихээр анхааран дэмжих цаг болжээ. Хүнс тэжээлийн гуравдахь том сурвалж нь төмс, хүнсний ногоо болно. Энийг ч гэсэн манайхан нэг их мундаг биш ч гэсэн бие даан тарьж ургуулж чадна гэж бодож байна.
Монголчууд газар тариалан эрхэлж чадахгүй гэдэг дүгнэлт нэгэнт хоцрогдсон. Энэ бол монголчуудын бие даан хөгжүүлж болдог, бас чаддаг хамгийн чухал салбар мөн.
Газрын наймаа
Гэтэл саяхан манай төр засаг ихээхэн хэмжээний газар нутгаа гадаадад түрээслэх шийдвэр гаргасан талаар би дараах дүгнэлт хийж байсан.
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халх голын сав газарт тариалан хөгжүүлнэ гэж солонгосуудад 270.000 га газар 99 жилийн хугацаагаар түрээслэх шийдвэр гаргасан. Солонгосын ГХМ олохоор төлөвлөсөн 7 тэрбум $-оос хувь хүртэж болохуйц ийм шийдвэрийг тэр олон жил хуйвалдаж ирсэн нэр бүхий улс төрчидтэй (?!) хамтран гаргасан нь лавтай…Газар нутгаа далдуур тасчин зарах нь зөвхөн атаат дайсны хийх ажил буй за…” (www.ganaa.mn. 2011 оны 3 дугаар 9.)
Гэтэл саяхнаас Монголын зарим сайт, цөөн сонинууд “Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдаж авсан” тухай албан мэдээллийг солонгос эх сурвалжаас иш татан мэдээлж эхлэв. Эдгээр мэдээллийн ихэнхийг зүсийг нь үзээгүй боловч миний хүндэтгэж явдаг залуу судлаач Амарлин дүү бичсэн байх юм. Цөмийн хаягдлаас эхлээд энэ мэт ноцтой асуудлыг нягт нямбай судалсан түүний сонирхолтой ажлуудыг golomt.org сайтаас дэлгэрүүлэн үзэхийг зөвлөж байна. Ингээд Амирлингийн цагаа олж сануулсан сонирхолтой бөгөөд түгшүүрт мэдээллээс бага зэрэг товчлон иш татъя.
“Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 (гучин мянга) га газар худалдаж авлаа” гэсэн мэдээ гарчээ. Энд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гэжээ. Мөн сонины 2011 оны 3 сарын 10-ны дугаарт Монголоос нэг тэрбүм пянг (Солонгосчуудын газар хэмжих нэгж, 1 пянг (pyeong)=3.3.ам. метр) газар худалдаж авснаа тэмдэглэж баяр хийсэн тухай мэдээ олдлоо. Дурьдсан 1 тэрбум пянг дахин га-д хөрвүүлж шалгаxaд 330 мянга 600 га болж байна.
Түүнчлэн Австралийн “Future Directions International” дүн шинжилгээний байгууллагын мэдээ, Хонкогт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, америкийн “Corn & Soybean Digest” хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэг олон сурвалжид Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарсныг олж баталгаажууллаа. Тооцож үзвэл 3306 хавтгай дөрвөлжин км гэдэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагтай дөхөж очиж байна. Монголчууд бид бүхэл бүтэн сумын дайтай нутгaa гадныханд худалдчихаад “200 -хан га газарт жишиг сангийн аж аxуй байгуулна” гээд мэдэн будилж суух гэж үү?

Энэ мэдээллийг хаашаа ч хөдөлшгүй ихээхэн ноцтой баримт гэж би үзэж байна. Бид уул уурхай гэж давхилгүй яахав. Гэхдээ нүүрс, зэс, уран идэхгүйгээс хойш хүнс тэжээлээ одооноос анхаарч байсан нь өлзийтэй гэж бодож байна.
Сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын хувьд ихээхэн эргэлзээтэй боловч нэр төрлийн хувьд монголчуудын хүнсний хэрэглээ ихээхэн өөрчлөгдөж дэлхийн жишиг рүү дөхсөн нь баримт юм. Гэхдээ л үндсэн хүнс гэж байдаг бөгөөд энэ нь монголчуудын хувьд мах, гурил, төмс л болов уу даа. Ухаандаа дэлхийн хүнсний хямрал болж цаг хэцүү болбол чипс, доширак, жүүс, ундаа, шоколад, кимчи зэргээр дутаад үхчих нь юу л бол…
Миний бодлоор Монгол Улсын стратегийн тэргүүн зэргийн зорилт бол хүнсний үндсэн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангаж, хүнсний хувьд гаднаас хараат бус болох явдал гэж үзэж байна.
Оросууд яг энэ Халх голын сав газар Сүмбэр, Эрээнцавын сангийн аж ахуйг иж бүрнээр нь барьж өгсөн. Тэнд монголчууд тариалан эрхэлж болоод л байсан. Зүв зүгээр ажиллаж байсан юмыг “ардчилал” гээд бүгдийг нь сөнөөгөөд хаясан даг. Одоо юу нь болохоо байчихаад газраа зарах гээд байгаа юм ?!
Монголыг зарж байна…
Монголын газар нутгаас зарах үлэмж нүглийг Солонгост очиж казино тоглодог, тэдний шашны байгууллагаас шагнал авдаг, сонгуулийнхаа мөнгийг тэндээс босгодог улс төрчдийн бүлэглэл үйлдсэн нь гарцаагүй. Ц.Элбэгдорж, Сү.Батболд нарыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс тасалж худалд, 99 жилээр гаднынханд түрээсэл гэж сонгоогүй нь лавтай. Арай дэндэж байгаа юм биш үү…
Энэ асуудал ганц Солонгосоор дуусаагүй аж. 2010 онд Ц.Элбэгдоржийн Энэтхэгт хийсэн айчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Энэтхэгийн хөдөө аж ахуйн компаниудаас Монголд тариалангийн газар төлбөртэй түрээслэхийг албан ёсоор санал болгосон байна. (http://farmlandgrab.org/post/view/11985). Одоо бүр санаа амар дэвэн дэлхийгээр хэсч газраа зардаг болж, энэ новшнууд…
Эдүгээ Монголын төр засаг иргэддээ тараах 21 мянган төгрөгөө ч өгөх мөнгөгүй хувхай царайлж энд тэндээс сэмхэн зээл авч, гуйлга гуйж байгаа “нууц”-ыг чинь би зарлаж байна. Би л лав дампуу төрийн нууцыг хадгалах үүрэг хүлээгээгүй. Энэ тохиолдолд концээслох, газар зарах хоёрхон арга үлддэг юм.
Манай Үндсэн Хуулинд заасан: Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана”, “Монгол Улсын нутаг дэвсгэр, улсын хил халдашгүй дархан байна” гэсэн заалтууд хаашаагаа алга болчихсон юм ?!
Монголын газар нутгийг гадаадад 99 жилээр зарж, түрээслэсэн Ц.Элбэгдорж, Сү.Батболд тэргүүтэй эрх баригчдыг энэ бусармаг үйлдлээ бүх ард түмэнд тайлбарлахыг шаардаж байна. Хэрэв тайлбарлахаас татгалзах буюу чадахгүй бол гэрээг хүчингүй болгон тэднийг огцруулж, гадаад руу нь хөөж явуулах нь зүйд нийцнэ. Энэ талаар өргөн хэлэлцүүлэг явуулахыг бүх монголчууддаа уриалж байна.
Манайд чинь Солонгостой шууд “ах дүү бололцъё” гэж илт номлодог “Алтан гадас” болон МАН-ын улс төрийн явцуу бүлэглэл, түүний үзэл сурталчид бий болоод тун их удаж байна. Монголчуудыг үүх түүх, үндэс язгуураар нь гутаан доромжилсон бичлэгээр нь тэднийг амархан таньж болдог. Тэд “тэнэг”, “эх оронч”, “хууль мэддэггүй”, “муухай” монголын ард түмнээс болоод муухай төр засагтай болсон гэж шууд дүгнэдэг. Заримдаа ч тэднийг монголын “муу муухай” ард түмний дунд ингэж зовж байхаар тэр “сайн сайхан” ард түмэн рүүгээ очоосой гэж боддог юм.
Солонгостой сайхан харилцах хэрэгтэй хийгээд газар нутаг зарах хоёр огт авцалдахгүй ойлголт юм. Удахгүй над руу Монгол-Солонгосын ах дүүгийн найрамдалд сэв суулгалаа гэж дайрах нь гарцаагүй. Аягүй бол “Энхбаярын хүн” болгож ч магадгүй.
Та нар Н.Энхбаяртай үй зайгүй “найзууд” байгаад дайсан болсон юм чинь дайсан нь байсан би яасан ч болох шүү дээ ?! Гэхдээ миний хувьд түүнтэй 10 гаруй жил тэрсэлдчихээд одоо дагаж гүйх нь юу л бол. Харин Энхбаяраас айгаагүй байж одоо Та нараас айдаг ч ёстой яршиг л байна…
Эдүгээ улс төр-эдийн засгийн бодит, тулгамдсан асуудлыг хуурамч, зохиомол төлөв байдал руу оруулж олон түмнийг төөрөлдүүлэх заль мэх явагдаж байна. Цаад утгаараа Энхбаяр төр засгийн хулгай дээрэмд ихээхэн тус нэмэр болж байна. Төр засаг Энхбаяр хэмээх “хадны мангаа”-гаар айлгачихаад хулгай дээрмээ санаа амар үргэлжлүүлэх болов. Энхбаяр хулгайч байсан бол төр засаг яг одоо дээрэм хийж байна. Ялгаа нь энд л байгаа юм. Тэд мөн чанарын хувьд ямар ч ялгаагүй авч яг одоо “эх оронч дээрэм” хийж байгаа төр засаг хавьгүй илүү аюултай болж байна.
Дурдан буй давхцал монголчуудад нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэх боломж олгохгүй байна. Иймээс “төр засаг-энхбаяр” гэсэн зохиомол хэрүүлээ орхиж, цөмийн хаягдал булсан, газар нутаг зарсан гэх мэт бодит тулгамдсан асуудлыг илүүтэй анхаарах цаг болсон.
Эрх баригчид газар нутаг зарсан мунхаг үйлдлээрээ хувьсгалын асуудлыг нээлттэй бөгөөд бодитой болгож байна. Одоо бол тун олон хувилбараар (?!) гарцаагүй өрнөж таарах хувьсгалыг буруутгах үндэслэл байхгүй л санагдана. Учир нь тусгаар тогтнолын асуудал хууль эрх зүйн хүрээний асуудал огт биш гэдгийг ноён Э.Бат-Үүлээс бусад нь ойлгож л таарна…
Иймээс Эх нутгаа зарагсад эртхэн зайлаарай…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

33 Responses to ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…

  1. Дерфү says:

    “Аймар” нийтлэл байна. Жирийн монгол хүн миний үзэл бодол ойрын хэдэн cар ард түмэн, төр заcаг гэcэн хоёр тал руу cавчиж гүйцлээ.
    Энэ нийтлэл баc cавлуулав.

  2. Orgil says:

    Ene sedveer uter turgen buguud iluu delgerengui bichsend uneheer bayarlaj bn. Bi gadaadad surdag oyutan hun l dee. Deerh medeeleliig sonschihhood tanid medseg humuustee helhees iluu yu ch hiij chadkuu dee buhimdaal suuji bn. Nuguu jagsaj baridag humuus ni jagsaj barij humuusiin anhaarald end asuudaliig oruulaasai daa.

  3. oyun says:

    Яриад бичээд бөйхаар бариад хориод байна, жагсаад цуглаад байхаар хутгаж үймүүлээд байна. Тэдний хийсэн ажлын балаг хангалттай байхад хууль тэдэнд үйлчилэхгүй юм. Яах вэ Ганхуяг ах аа .

  4. gankhuyag says:

    Цөхөрч санаа зовох хэрэггүй дээ. Наадуул чинь нэг их удахгүй өөрсдөө тэс үсэрнэ…

  5. anxaa says:

    hehe aihtar bichij bna shu. neeree erchim huch, hog hayagdal, bombortsgiin dulaarliin zeregtsee huns tejeeliin homsdliin asuudal delhiin tomoohon berhsheeluudiin neg bolood bui. “uul uurhai” gej bujignaldaj, nuguu heseg n ard tumnee mangartuulj baihaar bas neg delhii dahintaigaa hol niiluulen bodit asuudluudad, muu sanaalan boduushtai avch uzeh olon asuudal baih yum. tedgeeriin neg n yaltchgui ene hool hunsnii asuudal, tuuntei holbogdon garah torol buriin berhshuuluud haragdah yum end tend yum unshij baih yavtsad. eh ornoo gesen setgeltei tor zasgiin erh barigchidtai baih yumsan…

  6. Ogi says:

    Za muu hujaa bitgii hutsaad bai, Dornod ter chigeeree hujaa bolson, hujaa hyrgengyi ailiig ail gehee bolison yum bish yy, iim baihad enenees uur yamar arga hemjee avah geed baigaa muu amisgaa ve, odoo Hyataduudiig huuj gargaad solongos orj irsen ni manai yndesnii ayulagyi baidald arai l deer baimaar yum, Dornod aimag ter chigeeree l manaih baisan, udii boltol ashiglaagyi baij, hyn ashiglah geheer hutsaad baih yum, 3000 mongol ajiltai, amidraltai boloh ni cham shig hujaad hamaagyi baij bolno, mongolchuud bidend hamaatai shyy

  7. Anonymous says:

    Yag unen shuu! Uls oron oligtoihon avaad yavj chadahgui buur gai bolood baigaa bugnuud zailaarai! Uiliin ur ni irnee, ta hediin!!

  8. Anonymous says:

    Ogid: huuye, chi sedevees halihgui shuu! Manai mongolchuudyn tom aldaa shdee, dandaa sedveesee haliad alban sedvee amin huvitaigaa holiod chi delden, chi maijig geed unadag! Tegeed ternii jinhene zolios ni “ajil ni”! Hujaa ch bnauu ju ch bna, mongolyn tuluu setgej bodoj bval boloo bish uu?! Unuudur mongol ni mongoloo deeremdeed huuraad yaduuruulad bgaa shdee!! Yumyg boditoi dugnej suryaa!!!

  9. oto says:

    Anhaa! naadah chine bas aldaatai bodol. Solongoschuud tarialaingiin talbaidaa Solongos ajilchidaa oruulj irehgui bas gazar tarialangiin huvid ulamjlal bagtaigaas gadna oor uzeltei Mongolchuudiig ajiluulahgui! Ted medeej hyamd tosoroos gadna tarialangiin ajild dadsan hujaa nariig oruulj irne. Hyjaagiin hodoo tosgond orlogo mash dooguur gazar zondoo amidrahiin erhend ajillahaas oor meddeggui tarialanch hujaa nar zondoo bolohoor Solongosuud baga hucheer ih ashig olohiin tuld tendees l ajilchid zooh bolow uu! Ugaasaa end tednees yanz buriinundesten oruulj ireh tusam Mongol ulsiin hun amiin bodlogo aldagdana uu gehees saijirahgui! Manaihan neg bol hun am zuin bodlogoo yagshtal barij ajillaad hyazgaaraas hetersen hujaa nariig oruulahiig ogt horigloh yum uu eswel ter huuliin tsoorhoigoor yanz buriin hujaa nar oruulj irdeg company (uunii dotor mongol company ch ih baigaa yum shuu)-diin esreg ard tumnii hodolgoon orhuulehees oor bodit ur noloo uzuuleh arga odoohondoo baihgui l bolow uu!

  10. Anonymous says:

    Монголын газар нутгийг гадаадад 99 жилээр зарж, түрээслэсэн Ц.Элбэгдорж, Сү.Батболд тэргүүтэй эрх баригчдыг энэ бусармаг үйлдлээ бүх ард түмэнд тайлбарлахыг шаардаж байна. Хэрэв тайлбарлахаас татгалзах буюу чадахгүй бол гэрээг хүчингүй болгон тэднийг огцруулж, гадаад руу нь хөөж явуулах нь зүйд нийцнэ. Энэ талаар өргөн хэлэлцүүлэг явуулахыг бүх монголчууддаа уриалж байна. humuusee ene uriag demjeerei.

  11. gankhuyag says:

    Ogi-д. Намайг хужаа “болгох” гэж Энхбаяр 10 гаруй жил оролдоод чадаагүй байхад чи бол яршиг л байна. Тэндхийн “жишиг аж ахуйд” зэрлэг зулгаах ажил байна гэнэ лээ. Бас Г.Бадамжунайн “урилгаар” удахгүй орж ирэх Энэтхэгийн аж ахуйд жорлон цэвэрлэх ажил гарах юм билээ. Чамд яг таарна…

  12. antigmo says:

    Маш чухал тулгамдсан асуудлыг хөндсөнд талархаж байна. Үндсэн нэр төрлийн хүнсээр ядаж тусгаар улс болох шаардлагатай байна. Солонгосчууд Монголын хамгийн үржил шимтэй газар тарилангийн бүсийг биологийн хувьд сүйрүүлж эхлээд байна. Учир нь солонгосчууд байгалийн натурал сортууд бус генийн өөрчлөлттэй тарималууд тарьж тоосонцороор нь Халх голын сав газрыг биологийн сүйрэлд нэгмөсөн оруулах гэж байна. Харин манай эрх баригчид лав тархиараа бодохгүй байна. Мөн Монголын шар буурцгийн холбоо /Түвдэндорж, зөвлөх Аюурзана/генийн өөрчлөлттэй шар буурцгийг бас тэдний дэмжлэгээр тариална гэж тэнэгтэж байна. Энэ тухай өчнөөн судалгаа мэдээлэл, баримтат кинонууд хүртэл байдаг. Монгол хэлээр Seeds of Dectruction – Сүйрлийн үрүүд гэж ГӨАБ-ийн тухай ном хүртэл гарсан. Хүнсний хомсдол бол зориуд ажиллагаа юм бна лээ…эрдэмтэн хүний өчнөөн ишлэлтэй маш их мэдээлэлтэй ном бна лээ. Урвагчдыг одоо эрхбиш таньж байгаа байлгүй….

  13. Anonymous says:

    yax be?mongolchuudaa bid yaj ex oron gazar nutgaa xamgaalan temtsex be?negdej temtsevel ur dund xurne shuu dee..

  14. gankhuyag says:

    Монголчууд одоохондоо гасалж гангинахдаа тулаагүй. Өдөөн хатгах бол “цалинтай ажил”. Чи “ажлаа” огт хийж чаддаггүй балай байна…

  15. дүү says:

    Ганаа ах минь, бид хөөсөн ч эцэстээ цаадуул чинь үлдээд бид хөөгдөх юм шиг байна даа. Ер нь ч хөөгдөөд эхэлчихсэн байна. 61-ийн гармын тэнд нэг солонгос нөхөр газар худалдаад авчихаж. Тэрэнд 2.5 саяыг төлж байж ясаа тавих хувь тавиланд нийслэлчүүдийг шахан оруулж байна. Бид ясаа тавих ч газаргүй болж. Тэгээд байхад эргүү үхэрнүүд төр засагтаа хайртай гэж жигтэйхэн. Алж идэх эзэндээ мал ээнэгшдэг шиг л байх юм. Баатархуяг нэг удаа Үхэхэд хучих шороо үлдэх нь үү ч бил үү нэг нийтлэл бичиж байсансан. Үнэндээ үхэхэд хучих шороо ч алга болж. Та нар шиг цөөн тэмцэгчид нь шизотой болж хувираад улсаа зарагсад нь ухаантан болж байгаа энэ ямар гээч цаг үе вэ? Энэ улсад ер нь ирээдүй гэж байна уу гэж хашгирмаар л болох юм. Гэхдээ бичээд байгаач гэж гуйя. Энэ хөгшин хөлдүү ард түмнийг минь гэсгээж хайрла, гэгээрүүлж хайрла.

  16. hehe says:

    Gazriig ergeltend oruulsan geed l huurtsguuguud bdag bizde ter baychuud. Baga baihad l Dornodoos irsen buriad zaluu manai tendhiin zarim sumiin heseg gazriig Mongol hunii nerdeer hyataduud avtsan gej yarij bsan. Bodvol Mongolchuud ni “amidrahiin erhend” ter hyataduuddaa sanal tavidag biz! Odoo bur uursdiinhuu nerdeer avdag boloo biz. Bid yahav svh dalaital uher amar gsen setgehuitei ard tumen. Ene talaar bayn hvnd heleheer minii duu yahav sain mungu huraaj bgaad ed naraas erguuleed hudaldaad avchihgui yu gej daapalna. Dashbalbar guai yariltslaganda manai irged hangaluun saihan amidraltai boloogui tsagt ene gazar geech umiig huvichilj bolohgui geed bsan hel amaar ni zailuul um tuuraad(Litvinenkog horduulsantai adil um bolson bolov u) hordood uud bolson!um mani padme hum! Haaya bas yag ene Kyrgyz-d bolson um Mongold garch medeheer bgam shig sanagdah um. Benzin, umnii une,uul uurhai,tungalag gol gorhi, arhi, guilga, yaduus, gadniihan…tegeed ….!

  17. gankhuu says:

    одоо яах вээ яалтай билээ дээ.Өнгөрсөн сонгуулиар Элбэгдоржийн мөнгө авч газраа зарах гэж байна гэсэн бичлэгийн дараа Элбэгдорж ерөнхийлөгч өөрөө үгүйсгэж байсан.ТЭр их мөнгө эрх мэдлээ авсандаа аваад орж чаддаг юм байхдаа. ХЭрэв тийм бол удмаараа сүйдэх нүгэл хийсэнтэй адил болжээ. Ус чандмань эрдэнэ гэж нүүрс алт нь ч дүүрч манид олдохгүй уух устайгаа байх юмсандаа яалтай хорвоо вээ миний үр удам ямар үед нь төрчөөд байнаа. Одоо нэг хүчтэй шударга хүн гарч ирээсэй. Тэр баатар нь төрөөсэй яах вээ яах вээ

  18. Ганаа says:

    Манайх шиг уудаг усаараа бохироо цэвэрлэдэг өөр улс дэлхий дээр байдаг бол уу?.Яана даа,усны бодлого барьдаг яамны дайтай газарт ажилладаг мэргэжилтэнүүдэд хийж байгаа зүйл байдаг байгаа,эрх биш аааа?

  19. Anonymous says:

    Энэ туxай мэдээлэлүүдийг сайтуудаас зоxион байгуулалттай авч xаялаа. Бүр цагаандаа гарч байна даа… Xарин та зөрүүлээд гаргаад ирлээ. Баярлалаа.Xарин үүнийгээ битгий орxиж үзээрэй.

  20. chook says:

    иргэн төрөө хүндлэх бус , төр иргэнээ хүндлэх учиртайг энэ мунхагуудад нэг сайн ойлгуулаад бичээд өгөөч.76хулгайч , луйварчин ЗГ-ын хэдэн асрамжийн эмгэнийг төр гэж бодоод дээдэлсэнгүй, хүндэлсэнгүй гэж тунхаглах юм

  21. Bayaraa says:

    Sain bna uu? Tanii bichsen zuiluud mash iheer humuusiig tataj mongoliin ireeduid herg bolohuits baidag uchraas taniig hundelj yavdag. Bid heseg nohodiin hamt http://www.gonews.mn saite ajilluulj ehleher bolood baina. Manai hamtarch ajillach medee medeelelees tani ooriin sire der huuliin daguu avch tavij baih geree hiihiig husej bna. Bidentei hariltsah hayar gonews.mn@gmail.com

  22. chuka says:

    Сайн байна уу Ганхуяг аа
    Амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

  23. Anonymous says:

    ta ene bichsen zvile udur tutamiin bvh hevlel deer olon niited hvrtheer taraagaach, minii huvid say l olj harla.boduul nadaas uur olon hvn ene zviliin tuhai sonsoogvi bga baih gej bodloo. vneheer aimar,

  24. gankhuyag says:

    Сайхан л санал байна. Гэхдээ өдөр тутмын хэвлэлд тавих нь байтугай энэ блогоо арай ядан хамгаалж байна. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ихэнхи нь “аваргуудын” мэдэлд байдаг юм ш дээ. Тэгэхлээр яалаа гэж миний өгүүллийг тавих вэ дээ.

  25. Namuujin says:

    Ta bol ueiin ued hend ch hudalddaggui jinhene eeree baij chaddag mundag hun shuu. Tand ulam amjilt husie. Tan shig iim eh oronch uzeltei humuus olon bol Mongoliihhoo ard tumniig dor ni eed ni garganadaa. Tanii ug ter Ih hural Zasgiin gazart heregtei baina shuu

  26. Namuujin says:

    Tanii ene niitleliig golomt.org -oos olj unshaad setgel ih evdlee. Bid nar chini ter dor yamar ch medeelelgui amiidardag yum bna. Amarlin ta nar shig humuusiig uneheer demjij baina. Yanadaa minii eh oron. Yadahdaa gazar nutagtaigaa baih yumsandaa. Sochializmiin ued harin ch ene zovlon baigaagui yum bish uu, Deerem, hunsnii ayul, hor geed

  27. Anonymous says:

    nutgaa zarsan elbeg guaig buuhaar ni duuj lii

  28. Ugydggmgj says:

    Судлаач Ганхуяг маш нарийн асуудлыг зөв хөндөж тавьсан байна. Үүнийг хэн болгон ойлгох ёстой. Ийм хүмүүсийн амыг барих гэж мөн олон этгээдүүд дайрч давшилдаг нь нэн тодорхой. Цөхөрч болохгүй. Бичээд байгаарай. Үг бол сумнаас хур зэвсэг шүү. Дэмжиж байна. Ганбаатар

  29. Anonymous says:

    Ereend ochood amtan boldog dotooddoo xemleldeed baidag tegeed tsooxyylee jooxon uxaantai bail daa

  30. Anonymous says:

    odoo bol humuus taraah hamgiin shildeg 1 arga bol facebook eer taraah yvdal shu taraagaad ogoorei humuuseeee

  31. akmb says:

    Дээр бичсэн болон ашиглахгүй газрыг зарсан нь дээр гэсэн бодолтой нөхдөд: Солонгосчуудад зараарай гэж бидний өвөө нар бүлээн цус, халуун амиараа Халхголыг хамгаалсан хэрэг үү? Тэдний амь нас ямар ч үнэ цэнэгүй болж байгаад харамсмаар. Тэгээд ч тэр жишиг аж ахуй гэж байгаа чинь ирээдүйд бидэнд ямар ч хүртээлгүй тусна. Солонгосчууд, Ли Мен Баг үнэхээр мундаг алсыг хардаг нөхөр байна лээ. 40, 50 жилийн дараа дэлхийд хоол хүнс хомсдож үнэ нь ямар ч баялгаас илүү чухал зүйл болно гэдгийг мэдчээд ирээдүй, хойч үеийн солонгосчууддаа зориулж хийж байгаа зүйл болохоос Монголд ямар ч ашиггүй. тэнд тарих ногоо тариа, гахайнаас манайхан үнэгүй шахуу авчих юм төсөөлбөл том эндүүрэл. манайхан ямар ч бодлого байхгүй. тэнд нэг ашиглахгүй газар байна манайд түрээсэлчих улсад тэдэн доллар, батлуулчихвал чамд тэдийг өгий, -За гээд л бараг хийчихсэн хөнгөн хуумгай үйлдэл мөнөөсөө мөн.

  32. Bat says:

    Yag zov. Ganhuyag zov helnee. Ter mash unench, ondor medlegtei undesleltei yaridag yum.

  33. З.Хорвоо says:

    Монголын газар нутаг дархан дархалаатай гэж бодож явсан Эх нутаг захиргаадалт захиргааны улсаас салж зах зээлд шилжин орсон нь бага багаар балаг тарьж дархлаагаа алдаад байна.Хялбархан амьдрах,биеэ зовоохгүй,нам хүчин даган гүйж хөрөнгөжих,амиа хөөх үзэл нь газар авч үндэсний улажлал алдагдаж,Монголын төрт есны түүхээ умартан,гадны улсаас царайчилж,уруу дорой зан гаргаж,сонгуулиар 2 нүүр гарган,ард түмний эрх ашгаас намын эрх ашигаа дээр нь тавьж дээдэлсэн энэ нүгэлтэнгүүд далд ор,газар шороо гал голомтоо бадраах нь ил гар.Монголчууд минь.Сэрэх цаг боллоо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: