ХОЁР САЯ
2015/11/01 53 Comments
Миний ganaa.mn блогийн уншигчид 2 сая хүрэв. Энэ бол шинэ дээд амжилт юм.
Анх сэтгүүлч Д.Цэрэнжаваас блог гэдгийг анх сонсож билээ. Өөдөөс нь “блок” биш биз ? гэж хачин тэнэг асуулт асууснаа тод санаж байна. Энэ бол 2008 он байлаа. Цэрэнжаваар нэг сайн заалгаж аваад гэртээ очоод блогоо хийв ээ. Гэтэл уншдаг хүн байдаггүй. Утсаар хэдэн шавь, найз нартаа: “Би блог гэдэг юм нээчихсэн. Та нар заавал уншаарай” гэж захив. “Заавал” шүү дээ…
Тэгээд хараад байлаа. 10-аад нөхөр уншиж байна аа. Бодвол миний захисан найз, шавь нар л бололтой. Тэгээд бичээд л байв. Чардайж байгаад сард 2 өгүүлэл бичиж байгаа юм. Сүүлдээ өдөрт 20-30 хүн уншиж байна. Овоо ш дээ…
Одоо бодоход манайд блог нээх “хөдөлгөөн” дөнгөж эхэлж байсан эхний үед нь би блогоо нээчихсэн байж таараад байгаа юм. Тэр үед блог нээсэн нэг их олон хүн байгаагүй санагдана. “Түүхэн нөхцөл” нь тэгж таарсан болоод амжилт олсон байж ч магадгүй.
Тэр дорхноо блог нээх явдал моод болсон юм. Гэхдээ тэр үед блог нээгээд нэг хэсэг сонирхон бичиж байгаад хаячихсан олон хүн бий. Хаа очиж би эхэлсэн юмаа заавал дуусгадаг зантай юм шиг байгаам. Энэ л надад тус болсон юм.
Тэгээд Иргэний хөдөлгөөний удирдагч, найз Д.Энхбатаасаа асууваа. Яаж амжилт олох вэ ? гэж. Тэр чинь мань мэтийн дэргэд мэдээллийн технологийн талаар академич байхгүй юу ? Чи домен нэртэй болж ав гэлээ. Би “Ганхуяг” гэсэн нэрээ авна гэж зүтгэв. Гэтэл Д.Энхбат: “Чи дуугай л ganaa.mn” гээд авчих. Тэр чинь чамд хэрэг болно” гэв. Би ухаантай хүний үгэнд ордог бас нэг давуу талтай юм. Үнэхээр ч энэ нэр надад их тус болсон.
Хамгийн гол асуудал бол блогийн нийтлэлийн бодлого байв. Ухаандаа хүн хүний блог өөр өөр. Зарим нь яруу найраг сонирхож байхад зарим нь хэл, зарим нь олон улсын байдал гэхчлэн. Харин би болохоор “шинжлэх ухаан хийгээд шинжлэх ухааны хялбаршуулсан” гэдэг ангилалд орох блог хөтлөхөөр шийдэв. Энэ нь гэсэн их том талбар юм.
Тэгвэл энэ ангилалд юу орох вэ ? Эхлээд мэргэжлийн дагуу шинжлэх ухааны аналитик нийтлэлүүд орох нь гарцаагүй юм. Тэр нь улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, оюуны санааны гэсэн 4 том ай савтай. Эдгээрийг жигд хамруулах ёстой. Дээрээс нь түүх болон онолыг мартаж болохгүй. Ингэж миний блогт “түүх” болон “орчуулга”, “шинжлэх ухаан-онол” гэсэн хэсэг нэмэгдсэн юм. Мөн миний блог үндсэндээ залууст зориулагдаж байгаа болохоор тэдэнд зориулсан зүйл зайлшгүй байх ёстой. Ингээд “Залуу судлаачдад өгөх зөвлөмж” гэсэн булан нэмэгдсэн юм.
Онолын хэсэг. Энэ хэсгийг харьцангүй цөөн боловч манай нийгмийн хамгийн сэхээлэг хэсэг уншдаг юм. Миний “Нийгэм-түүхийн онолууд” 6 цувралаас эхлээд хаосын онол, геополитик хүртэлх олон бичвэрийг унших тоо хэмжээ нэмэгдсээр байна. Энэ бол сайн хэрэг. “Монгол металитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог”, “БНМАУ-аас Монгол Улс руу” өгүүллийг гадаадын хэд хэдэн хэлнээ орчуулаад байна. Мөн “Нийгмийн идэвхи ба Монгол”, “Аминч үзэл хийгээд хамтач ёсны тухай”, “Нийгмийн дэвшлийн замаар”, А.Баатархуягийн хамт бичсэн “Монголын түүх бичлэг ба түүхэн социологийн асуудлууд” өгүүллүүд онолын социологийн нэлээд тулхтай бүтээлд орно. Энэ хэсгээс шинжлэх ухааны арга зүй, шинжлэх ухааныг элдэв “бузар явдлаас” хамгаалсан олон өгүүллийг уншиж болно. Жишээ нь: “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа”, “Креационизмын боловсролд учруулах аюул” гэх мэт.
Орчуулгын хэсэг. Чадлынхаа хэрээр дэлхийд сонгодог онолоос орчуулахыг хичээж ирэв. Миний блогт германы сонгодог философич Гегель, Фейербах, Кант, америкийн П.Сорокин, хятадын Сун Ятсен, Мао Цедун, америкийн Хантингтон зэрэг дэлхийн сонгодгуудын олон бүтээлүүдээс үзэж болно. Мөн барууны Сорос, зүүний Хазин нарын бүтээл ч буй. Улмаар дэлхийг өөрчилсөн Франц, Америкийн Эрх чөлөөний Тунхагуудыг үзэж болно. Тэр ч байтугай Л.Н.Гумилёвын “Дэлхийн шим мандал ба угсаатны нийлэгжилт” алдарт ном миний орчуулгаар бүтнээрээ байж байгаа. Л.Н.Гумилёвын маш олон өгүүлэл миний блогт л байдаг. Цаашид аль болох олон сонгодгуудаас сонирхуулахыг хичээнэ.
Түүхийн хэсэг. Монголын түүхийг сонирхохгүйгээр бид юу ч хийж, бүтээж чадахгүй. Иймээс миний блогт түүх хүндтэй байр суурь эзэлдэг. Монголын түүхийг орчин үеийн түүхэн философийн үүднээс эрэгцүүлэн дүгнэх гэсэн бүтээлүүддээ би аль болох шинэ санаа, шинэ хандлага оруулахыг хичээдэг. “Алтайн хүн-“ээс эхлээд шашин дэлгэрсэн, тусгаар тогтнолоос эхлээд нэн шинэ түүхийн зангилаа гол асуудал бүрийг би ямар нэг хэмжээгээр хөндөж чадсан. Хэрэв эдгээр санааг өлгөж аваад цааш үргэлжлүүлбэл маш их зүйл гаргаж болох нь эргэлзээгүй. Ухаандаа “”Манжийн үе”, “Шашин авсан түүхийг эрэгцүүлэх нь”, “Уламжлалт шашны тухай эрэгцүүлэл”, “Түвдийг монголчууд бий болгосон”, “Панмонголизм”, “Зүүнгар”, Монголын анхны шашинт төр” бол үүний бяцхан л жишээ юм.
Аналитик хэсэг. Энэ хэсэг бол миний блогийн бахархал юм. Монголд системийн анализ хийдэг хэдхэн мэргэжилтэн байдаг. Харин би бол ард түмэндээ зориулж системийн анализыг үнэ төлбөргүй ил тод хэлж өгдөг цорын ганц хүн юм. Би уншигчиддаа сүүлийн үед сард 2-3 системийн анализ өгч байна. Энэ нь амар хялбар ажил биш боловч яг энэ хэсэг дээр над руу дайрдаг юм.
Гэхдээ энэхүү аналитик хэсгийг миний нөхөд ч, дайсан ч уншиж “улс төрийн баримжаа” авч байдаг юм.
Дурдан буй бүх сэдвээр бүтээл туурвих нь хүнээс асар их тэсгэл тэвчээр, нөр их хөдөлмөр шаардах нь мэдээж хэрэг. Сард 8-12 өгүүлэл тогтмол бичнэ гэдэг бол тоглоом биш билээ. Би “хамгийн” биш юмаа гэхэд “маш ажилсаг” гэсэн ангилалд ямар ч эргэлзээгүй орно гэж бодож байна.
Энэ бүхнийг нийлүүлбэл миний блог “соён гэгээрүүлэх” шинжтэй монголын цорын ганц блог болно. Иймээс миний блог анхнаасаа реклам байрлуулж байгаагүй, цаашдаа ч тэгнэ. Энэ хугацаанд би блогтоо зориулж хэнээс ч “сохор зоос”-ны дэмжлэг авч байгаагүйгээ ам бардам хэлж чадна.
Ингээд 8 жил болоход миний блог шинжлэх ухааны хялбаршуулсан чиглэлээр тогтмол ажилладаг Монголын хамгийн олон уншигчтай блог болж чадав. Хүн ер нь даврамтгай амьтан юм билээ. Эхэн үедээ 100 хүн уншихад би “магнайгаа хагартал” баярладаг байж билээ. Одоо ингэвэл уурлаад сүйд болно биз. Өдөрт болгон 1500-аас 2500 хүн уншдаг блогийг эзэн ингэхээс өөр яах билээ. Өдөрт уншсан хамгийн дээд үзүүлэлт 11.845 хүн болсон тохиолдолд ч бий.
Блогийн тоолуурыг аль олон жилийн өмнө би автомат дээр тавьсан юм. Дашрамд дурдахад тоолуураа над шиг ил тавьсан блог Монгол бараг байдаггүй юм. 2 сая гэсэн тоог би биш, “wordpress.com” цаанаасаа гаргадаг. Энэ чинь уншигчдын тоо биш, зүгээр л “нээж харсан” хүмүүсийн тоо гэж намайг гутаахыг хүсэгчид загнадаг л юм. Тэгвэл Монголоос 2 сая хүн “нээж харсан” блогоо тэд нэрлэх ёстой л доо, тэр хүмүүс…
Ganaa.mn өөрийн гэсэн фенүүдтэй болж, цар хүрээгээ улам тэлж, 2 саяын амжилт олсон нь түүний уншигчидтай шууд холбоотой. Энэ олон жил надтай хамт байж уншиж, шүүмжилж, сурталчилж байсан “Монголын хамгийн олон уншигчтай блог”-ийн бүх уншигчиддаа гүн талархлаа дэвшүүлж байна.
Та бүхэнд аз жаргал сайн сайхан байж, оюун ухаан чинь цэцэн цэлмэг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье !
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 11 дүгээр сарын 1.
Танд эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилт хүсье. Сайхан нийтлэл олныг бичиж, дүү нартаа ихийг зааж сургаж яваарай
amjilt
Ганаа ахаа, Танд маш их баярлалаа. Таны түгээсэн энэ “Их хөдөлмөрийн үр дүн” залуус биднийг маш их цэнэглэдэг. Энэ нүсэр ажлыг хийх бололцоогоор хангаж байдаг таны гэр бүлд гүнээ талархаж байна. Танд гялайлаа. 🙂
Танд баяр хүргье. Онол, аргачлалын хувьд ч мөн урам зориг өгөх тал дээр ч таны блог манай хамт олонд их нөлөө үзүүлсэн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсье!
http://shinjeech.mn/
https://www.facebook.com/shinjeech.setguul)
Баяр хүргэе. Сайхан мэдээ байна. Хэзээ 2 сая болох бол гээд тоолуурлуу чинь орох бүртээ хардаг, танилууддаа Монголын хамгийн олон уншигчтай блог гэж харуулдаг, суртачилдаг байлаа. Цаашид блогийн чинь амжилт улам өсөн дээшилж, Монгол крилл бичигт дэлхийн бүх Монголчуудын уншдаг, ханддаг, тархи оюунаа сэргээдэг блог болох болтугай гэсэн сайхан ерөөл дэвшүүлье.
Tand amjilt xusey. Keep going !!!
Дургүйг чинь хүргэсэн юмнуудыг хараж зүхдэг байдал чинь нэг ёсондоо таны онцлог, имиж болсон. Надад бол гайхалтай санагддаг.
Би залхуу хүн, тэнэг хүн хоёрыг би үзэн яддаг. Ийм бол наашаа орж ирэх шаардлага байхгүй. Жишээ нь чи…Энэ бол миний блогийн зарчим. Энэ нь чамд “гайхалтай” санагдаад байвал чи өөр блог олоод унш л даа. Даанч тэр чинь Монголд байхгүй. Би соёлч боловсон байдал заах гээгүй, харин эрдэм ном, шинжлэх ухаанд сургах гэж байна…
Танд баяр хүргье. Эрүүл энхийг хүсэн ерөөе. Гүнээ хүндлэн талархдаг уншигч тань танд мэхийе.
Таны ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Аварга амжилт шүү, баяр хүргэе. Эрхэм Судлаачдаа эрүүл энх хийгээд оюуны нүсэр ажилд нь амжилт хүсье. Би блог руу өдөртөө 3-4 удаа тогтмол ханддаг, байнгын уншигч нь..
Amjilt.bayar hurgie
Би байнга уншдаг.амжилтанд тань баяр хүргэж.сайн сайхан бүхнийг ерөөе.
Амжилт хүсий
Баяр хүргье. Амжилт хүсье. Улам л сайн, улам л ихийг бичээд бай. Мэдлэг мэддэг болгоноо олон түмэндээ түгээ. Өөр юу гэхэв.
Баяр хүргэе
Анх 400 000 болоод нэг нийтлэл бичиж байхад анх орж байлаа. Танд амжилт хүсье.
Сайн сайхныг танд хүсэж байна.
Баяр хүргье! Энэ их ажлыг хийхэд байнга ард нь байж байгаа гэр бүлийнхэнд чинь баярлалаа гэхээс өөр аргагүй юм байна. Таньд сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Ih bayarlalaa. Tand eruul enh, uarn buteeliin undur amjilt husen erooye.
Амжилт хүсье.
Танд баяр хүргэе! Ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэе!
Ер нь бол над мэтийн залуу хүнд бол бас нэг өөр өнцгөөр харах боломж олгодогт нь талархаж явдаг…гэхдээ улс төр гэхээсээ илүүтэй мэдлэгт нэмэр болох сэдвүүдийг чинь түлхүү унших нь дээр санагддаг. Зарим залууст бол тэр улс төр энэ тэр нь хэрэгтэй байх л даа, харин надад улс төр гээч их заваан бохир зүйл юм шиг санагддаг болхоор ойртох битгий хэд зурагтын мэдээгээр ч үзхээс халгадаг…
Бид адил бодолтой явдаг юм байнаа. Ганаа ахдаа баярладаг шүү. Амжилт, урт удаан наслаж, залуус бидэндээ сургаалиа хайрлаж явахыг хүсэе
Таны блогийн нийтлэлийг 1 удаа нээж харахад 1-ээр тоолдог бол баабар.мн дээр 7-оор үржүүлж харуулдаг юм. Та хуучны нийтлэл дээр ороод туршиж үзээрэй. Дээрээ ил тоолууртай байгаа. Шинэ нийтлэл нээж үзвэ уншиж буй хүмүүстэй давхцаад зөв тооцоолж чадахгүй.
Bayr hurgye! Nudiig mini neej ogch urgelj tarhinii tejeel avdag hundee yaj talarhahaa medehgui bn buh sedev tani sonirholtoi saihan bdag yalanguya tuuhiin talaar tanii mongol eh orniihoo toloo gesen setgel zurh tod medregddeg taniig odoo ued amidarch humuusiig gegeeruulj ard tumnee avarch bgad burhand talarhya
Гүнээ хүндэтгэж явдаг шүү!!!
Tand amjilt husie. Soyn gegeeruuleh nur ih ajiliin tani orgil ni bur undur bg. Shavi nar beldeh tal neg sanal bn. Clubin helbertei bval tanias surah zuil ih bnaa.
Танд эрүүл энх, эрч хүч дүүрэн байхыг хүсье!
Танд ажлын амжилт ,эрүүл хийморьтой явахыг хүсье. Өөрийн чинь бичсэн зүйлүүдийг болж өгвөл бүгдийг нь уншихыг хичээдэг бас болоогүй ээ болж байгаа үйл явдлуудад дотроо дүгнэлт хийх гэж оролддог ухаантай болсон. Жаахан өөрийн ухаантай болж байгаа юм болуу даа. За ямартай ч улам олон залуусд ухаан нэмээрэй Дахиад амжилт хүсье
Наадах чинь хамгийн зөв арга. Эхлээд минийхийг уншиж байгаад дараа нь намайг өөрийн дүгнэлттэй харьцуулж үзээд, эцэст нь бие дааж дүгнэж сурвал хамгийн сайн хэрэг.
Setgeh baidal chini mash ih taalagddag. Uuriinhuu bodsonoo taniihtai tulgahad saihan baidag. Medeeleld oir baidag ni bas mash ih tom davuu tal yum.
Ганаа ахдаа баяр хүргэе. өөрийн бодлоо шинжлэх, дүгнэхэд таны бодол, бичлэг ихээхэн тус болдог. бүх мэдээлэл нь гажсан, сурталчилгааны мэт болсон мэдээллийн ертөнцөд таны блог гэрэлтүүлэгч болдог гэж үздэг
2.0 сая ч бас том тоо шуу Хаяа том хуудээ уншуулдаг юм Хоорхий одооны хуухдууд соц уеийн бид нарын уеийнхээс ч мэдээлэл хаалттай болсон цаг шуу Гайхаж бна уу? Баахан л мэдээнцэрууд бугд худлаа юм бичдэг Бугд тархи угаасан Яг сайхан баримттай тэнцвэртэй мэдээлэл унэхээр ховор шуу дээ одоо цагт Information гэдэгийг орчин цагийнхан зугээр зугаа цэнгэл, хэруул зарга, толбортэй доромжлол болгоод хувиргачихсан юм бна лээ Баахан л мэдээний хог шааран дундаас зов мэдээлэл олж авах нь асар их тувэгтэй болжээ Дор хаяж мэдээллийн 5-8 баттай эх сурвалжаас л олж авч тунгааж бодохгуй бол тархины яргалалд орно Ийглийн Гантулга гуйа бас их сайн тоймч Олон эх сурвалжаас мэдээллээ аваад сайхан ярьдаг Моонон гуай бас хаяа нэг пост бичиж харагдах юм Та хэд нийлээд нэг сайхан агентлаг байгуулбал гое л юм Хавчиж шахаад суйд болох юм болов уу? За юу ч гэсэн танд Саятан блогчин болсонд баяр хургэе! хоер таван хошуутай
Сайн байна уу. Танд энэ оройн мэнд хүрэгьеэ. Таны блог дахь нийтлэлүүдийг уншин олон олон асуултын хариуг өөртөө олж авдагтаа баярлаж явдаг. Танд эрүүл энх сайн сайхныг хүсьеэ. Таны олон жилийн уйгагүй нөр их хөдөлмөр таныг ийм сайхан амжилтанд хүргэв. Сайн үйлс түм бумаараа түгэн дэлгэрэх болтугай.
Ах-д улам их амжилт хүсье. Энэхүү нөр их хөдөлмөр, шургуу тууштай байдал, хамгийн гол нь БҮТЭЭЛЧ санаа сэдлийн эх ундрага, хөдөлгөгч хүч нь таны хувьд юу байдаг вэ. Ажил амралтаа хэрхэн зохицуулж, хувийн менежментээ яаж хийх талаар уншигч дүү нартаа зөвлөх боломж бий юу.
Багшдаа эрдэм судлалын болон бусдыг гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье!
Таны блогыг саяхнаас уншдаг болсон юм. Блог дахь нийтлэлүүдийг уншснаар үнэхээр миний нүд нээгдсэн гэж хэлж болно. Баярлалаа.
Tanii dugneltuudtei sanal niildeg. ug n tan shig hun zuvhun dugnelt hiigeed bicheed l suuh n hangalttai sanagdahgui l baina daa odoo tsaad malnuud chine heniig ch nohoi hutsaj baigaagiin chinee sanah bolj hussenee l hiitsgeeh yum yag jingiin tsuvaa yavj l baidag jinger nohoi hutsaj l baidag gej baigaa yum shig!
Асар их тэвчээр, ухаан зарцуулсан байж таараа. Амжилт, аз жаргал хүсье. Жич: Баабарын тоолуураар бол та 14сая уншигчтай болж кк.
Баяр хүргэе. Бас таны блог нээгдсэнээс хойш 8 жилд мундаг чанартай, маш сайн судалгаа нийтлэлүүдийг тань шимтэн уншиж нэгийг ойлгож, хоёрыг мэдэж, гурвыг эргэцүүлж ирсэндээ танд талархаж байна. Нэг жижиг зүйл бодогдоод: Би таны блогоос уншдаг байсан. Харин сүүлийн 2-3 жил байна уу, sonin.mn дээр гарчихдаг болохоор тэндээс л уншаад байгаа. Над шиг хүн цөөн биш байхаа. Хэрвээ, sonin.mn дээр тавьдаггүй байсан бол, би зөвхөн таны блог руу орохоос өөр яах билээ…. гээд бодохоор потенциалын хувьд 2 саяаас нэлллээд хол явчих байсан байх аа, таны блогийн уншигчдын тоо.
Баярлалаа. Чиний зөв л дөө. Би sonin.mn-ыг оруулж тооцоогүй юм аа. Хэрэв оруулбал уншигчдын тоо их нэмэгдэнэ л дээ…
Баяр хүргэе Эх орноо гэх сэтгэл ЗҮРХ чинь “Данте” шиг гэрэлтүүлэх болтугай
Та бүхэн, аз жаргалтай сайн сайхан байж, оюун ухаан чинь цэцэн цэлмэг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье ! Судлаач Х.Д.Ганхуяг. Танд энэ ерөөлийг таныг хүндэлж явдаг жирийн уншигч дэвшүүлж байна.Ийм олон уншигчтай блогтой болно гэдэг асар их оюуны хөдөлмөрийн үр шим.Хугцаа яваад,нас ахих тусам, таны судалгааны дүн, дүгнэлтүүд тань улам тунгалаг,шижир болох нь дамжиггүй.Чадах зүйл байдагсан бол туслахсан.
tand amjilt
Хоёр сая уншигч, зочид, дэмжигчидтэй болсонд баяр хүргэе! Таны бүтээлүүдээс ихийг ойлгож, мэдэж авахыг хичээдэг шүү. Таны Монголоо гэсэн сэтгэлд хамгаас илүү талархдаг. Үйлс тань үргэлжид дэлгэрч байх болтугай.
Тарган тавтай намаржиж байна уу та. Танаас нэг зүйл хүсэх гэсэн юм. Нэгэн цагт ертөнцийн хамгийн хүчирхэг гүрэн байсан ЗХУ-ын талаар нийтлэл оруулж өгч болох уу.
Ганаа ахдаа эрvvл энхийг хvсэн ероое!!!
Ганаа ахдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ганаа ахын блогоос л өргөн цар хүрээтэй, гайхамшигтай сайхан нийтлэлүүдийг уншдаг шүү.
Сайн байн уу танд баяр хүргэе. Нөр их хөдөлмөр шүү.
Тантай Эгийн голын цахилгаан станцын талаар санал солилцмоор байн Одоо хөдлөөд эхлэх гэхлээр нь эсэргүүцээд эхэллээ. Тэр Дорнодын гишүүнээс энэ тэр гээд. Загалмайлсан эцэг гэдэг кинон дээр гэр бүлийн дотроос нөгөө мафитай эвлэрлүүрэх санал хэн тавина тэр урвагч шүү гэж аав нь хүү дээ сахиж байдаг. тэр шиг юм болоод байх шиг байн.
Орсууд ямар нэг аргаар Монгол улсыг усан цахилгаан станцгүй байлгах бодлго барьж байгаа нь нууц биш үү дээ. Сэлэнгэ, Хөвсгөл, Байгал нуур гэж орилдоод л. Монголчууд бид өөрсдийн гол мөрний усны тодорхой хувийг ашиглах эрхтэй билээ. Дунай конвенц гэж байдаг бүүр том байгууллага хүртэл байдаг тэр нь зохицуулаад евровчууд усаа ашиглаад болж л байна шүү дээ.
mundag yumaa. tan shig humuusiig harhaar uuruusuu ichih shig boldog shuu.
bayrlalaa
Tany saruul uhaan , orgon medlegiig bishirdeg.tand eruul enhiig husie