ЖИРИЙН НЭГ ЯВДАЛ
2013/05/29 9 Comments
Манайхан их мартамхай гэж би байнга хэлдэг. Учир нь би судлаач болохоороо “юм мартаж өгдөггүй” зовлонтой амьтан байгаа юм. Ийм “жирийн нэг явдал” болсон юм л даа. Хэлбэл эрхбиш санах байлгүй дээ…
Ардчиллаар “тоглосон” нь
2005 оны наймдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид нэрээ татаж болох сүүлчийн өдөр байсан юм. Ажлын цаг аль хэдийн дууссан ч тойргийн хорооныхон “дээрээс” ямар нэг шийдвэр хүлээн юугаа ч мэдэхгүй шивэр авир хийн зогсоно. Тэд ямар нэг “том юм” боллоо гэдгийг зөн билгээрээ мэдрээд байв.
Удалгүй тухайн үеийн Онцгой байдлын сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар тойргийн хороон дээр “хөтөлцөн” орж ирлээ.
Ингээд С.Баярцогт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Элбэгдорж нэрээ татаж байгааг ард түмэнд “зарлав”. Тэгвэл яах гэж тоглоом хийж байгаа юм шиг АН-аас УИХ-д нэр дэвшсэн юм гэдгээ огт тайлбарласангүй. Ингэж С.Баярцогт АН-ыг төлөөлж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нөхөн сонгуулиас нэрээ татаж байгааг тойргийн хороонд “мэдэгдэх”, түүнийг нь У.Хүрэлсүх МАН-ыг төлөөлж хоёр нүдээрээ харж “баримтжуулахаар” ирсэн нь энэ юмсанж. АН-ын УИХ-ын нэг суудлыг ингэж наймаалав.
Маргаашийн хэвлэлд тэр хүмүүс үүнийгээ ингэж тайлбарласан юм:
Ц.Элбэгдорж: Миний хувьд УИХ-ын гишүүн энгэрийн тэмдэг 40 мянган айлын орон сууцны түлхүүрээс үнэтэй гэж бодохгүй байна. Нэг тойргийн өрсөлдөөнөөс илүү улс орны хэмжээний тогтвортой байдлыг эрхэмлэж, ард түмний сонголтоор байгуулсан Засгийн газрын бодлого хөтөлбөрийг тасалдуулахгүйн тулд би нэрээ татаж байна.
Р.Гончигдорж: -АН Ц.Элбэгдоржийг 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Гэтэл ганцхан тойргийн биш, бүхэл бүтэн 76 тойргийн хувь заяа, улс орон, Засгийн газрын тогтвортой байдлыг МАН хөндлөө. Иймд Ц.Элбэгдорж АН-ын гишүүний хувьд биш, Ерөнхий сайдын хувьд Монголын төрийн тогтвортой байдлыг авч үлдэхээр шийдэж нэрээ татлаа. Нөгөө талаас МАН, АН хоёрын хооронд байгуулсан гэрээний дөрөвдүгээр заалтыг баримталж нэрээ татлаа.
Ч.Улаан: -АН, МАН хоёр өмнөх зөвшилцлийн зарчмуудыг баталгаажуулж гэрээ хийлээ. Цаашид хамтын ажиллагааныхаа гэрээний заалтыг баримталж зөвшилцөж ажиллана.
(Тэр 2005 оны наймдугаар сарын 2-нд байгуулсан “МАН, АН-ын хамтын ажиллагааны гэрээ”-г хэлж байна-Х.Д.Г.)
Үр дүн нь 2006 оны 1 дүгээр сарын 13-нд Ц.Элбэгдoржийн Засгийн Газрыг МАH-ын гишүүд болон Ардчилсан намын дөрвөн гишүүний (?!) саналаар огцруулав.
Олигархийн эрх ашиг
Яагаад ингэдгийг Та нар мэдэх үү ?! Нэг удаа биш шүү дээ ?! Бараг 20 гаруй жил ингэж балиартаж байна !!!
Олигархуудын эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхол гэж байдаг юм. Энэ ашиг сонирхлын хангахад нам, улс орны эрх ашиг шиг “хэрэггүй юм” байдаггүй юм. Дээрх явдал бол эхнийх ч биш, сүүлчийнх ч биш, зүгээр л “сонгодог” явдал юм. Яагаад “сонгодог” гэхээр ардчиллыг үүнээс илүү доромжлох боломжгүй.
Дээрх “сонгодог” жишээнээс олон ноцтой дүгнэлт хийж болно. Дашрамд дурдахад олон хүн олон удаа, түүний дотор би эдгээр дүгнэлтийг хийж байсан ч манайхан чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд бас л олон жил болж байна.
Одоо чихээ бөглөөд, нүдээ аньсан ч нийгмийн нуралтаас зайлсхийж чадахгүй. Иймээс дараах дүгнэлтийг цээжилж ав !!!
1. Олигархи бүлгүүдэд намын хамаарал гэж байхгүй, ганцхан улс төр, эдийн засгийн нэгдмэл эрх ашиг гэж буй.
2. Тэд засгийн эрхийг барьсаар олон жил болсон бөгөөд эдүгээ монголын нийгмийн бие даасан (давхраа) болон хувирсан.
3. Тэд өөр хоорондоо байнгын, үл эвлэрэх зөрчилд байдаг бөгөөд энэ нь монгол төрийг бусниулагч, монголын нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулагч, үймүүлэгч үндсэн хүчин зүйл мөн.
4. Тэд хэдийгээр ихээхэн зөрчилтэй боловч ээлжлэн төр барих мөнхийн сонирхолтой.
5. Энэ удаагийн сонгууль бол нэг талаас олигархийн өрсөлдөөний илрэл, нөгөө талаас өндөр түвшинд бэлтгэсэн жүжиг юм. Ард түмэнд олигархиас өөр сонголт үлдээгээгүйгээр үүнийг нотолж болно. Өөр олон бусармаг үйлдлүүдээр ч нотолж болно.
6. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олигархуудын зөрчил дээд цэгтээ тулж төрийн хямралд гарцаагүй хүргэнэ.
7. Олигархууд мөн чанараараа монгол үндэстний дайсан болж хувирав. Эрх мэдэл, мөнгө хоёр олигархуудад өчүүхэн төдий ч ухаан нэмсэнгүй. Угаасаа харанхуй мунхаг, тэнэг улсууд тэр чигээрээ үлддэг юм байна.
8. Монголчууд энэ мэт гаж явдлыг жирийн үзэгдэл гэх төөрөгдлөөсөө салах цаг болсон. Шууд хэлбэл Монголын ард түмэн олигархийн ноёрхлыг эвдэхгүйгээр үндэстний хувьд сэргэн мандаж чадахгүй.
Ес дэх дүгнэлт: Нэгэнт ард түмэнд сонголт үлдээгүй тохиолдолд “дурын өөр сонголт” хийх оюуны болон үйлдлийн боломж байдаг бөгөөд үүнийг хаосын удирдлага гэж нэрлэдгийг сануулах нь судлаач миний үүрэг болой.
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 29.
Khaosiin daraa ch deg juram bii boloh( tuuniig bii bolgoh bolov uu?)
Болно, бас болгоно. Одоо “хоосон онол” гэхийг нь харна даа…
Uuniig tod sanaj baina! Odoo uuniig sanaad, hort ur dung n bodoj songoltoo hiih hun baigaasai l gej naidya!
ямар сонголт хийх?
UNENDEE TOM UURCHLULT HIIHGU BOL YUCH UURCHLUGDUHGUI…ZUGEER HUIVALDAN TOHIROO BAIDAG, HOER NAM IL BOL URSULDUUD BAIGA MET BOL TSAANA BOL BUGD MUNGUN DEER NEGDEJ NUUZAR UULZAJ HOR NAIRUULDAGIG N, MEDDEG HUMUUS BUGD MEDNE….HUVISGAL HIIJ NEG MUR ZAILUULVAL HUSSEN HUGJIL HURDAN IRNE DE
нөгөө мянган жавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэдэг мөн үү гүй юу
Ер нь энэ намуудын тохиролцсон гэрээнд заавал Баярцогт,Батболд нар байж л байдаг.Одоо ч еронхийлогчийн сонгуульд Батболд (“Чингис” зочид буудлыг унэгуй авсан) цаагуураа Элбэгдоржийг дэмжчихсэн явж л байна.Энэ бол олигархиудын сонгуулиар халхавчилсан тоглоом юм.
ОЛИГАРХИ гэх бусармаг замаар хөлжсөн?! өөрсдийн эрх ашгаа төрийн бодлого болгон хэрэгжүүлдэг?! нийгмээ сорон мөлжигч хэсэгхэн “цайрчихсан” УЛСУУД өргөжин садан төрөл танил сүлбээгээрээ хүрээгээ тэлж, тэднийхээ тархи ходоодыг атган дөрлөж хөтлөн хүссэнээ хийлгүүлчээд хэрэгтэй бол өмнөөсөө золигт гаргадаг СҮГНҮҮД бараг давхраажих шахаад эрх ашгаа ил тунхагладаг болох л дутаад бна даа. Тэгээд болоогүй чинийх нэг минийх ганцхан гэдэг шиг нэгнийгээ олигархи энэ тэрээр нь дуудахдаа өөрийгөө сугалж үлдээчих санаатай. Тэгсээр бгаад эзэн биегүй буруугаа чихдэг “хадны мангаа гэдэг шиг” хоосон нэр болгох бодолтойг нь яана. Бодитой хийгээд хөдөлмөрлөөд хөрөнгөжсөн цөөн ч гэлээ бусад руу жадны үзүүрийг чиглүүлж олон түмний тархийг бас мангууруулах санаатай гээд тэдний балаг хор мундахгүй дээ. Энэ бүгд тэгээд жирийн нэг явдал болж бгаан бүүр АЙМШИГ !!!
Энэ нөгөө олон дэмжигч уншигчидийн нэг нь ч таны санааг ойлгосонгүйг онцолмоор байна. яг одоогийн байдлаар илэн далангүй байх нь буруу үр дүнд хүргэх аюултай гэж бодож байна. энэ асуудлууд дээр таны байр суурийг зөндөө хүлээлээ одоо л авлаа хариултаа өөр арга гарц угаасаа дэлхийн түүхэнд одоогоор гараагүй байна.