ТӨР СҮЙРҮҮЛЭХ АВЪЯАС
2013/06/01 66 Comments
Монголчуудын олонхи өөрийгөө улс төр, хуулийн тун өндөр мэдлэг боловсролтой гэж боддог ба энэ талаар хар мянган “онол ном” ярьж, чалчиж, телевиз шаттал донгосдогийг бид сайн мэднэ. Гэхдээ тэд хамар дор нь өөр нэг “зэрэгцээ төр” бий болчихоод тун удаж байгааг огт мэддэггүй юм. Ийм тэнэг байх ахул төр мөрөө бэхжүүлнэ, төрт ёс энэ тэр гэж солиорох хэрэггүй ш дээ. Энэ тухай өгүүлэх гэсэн юм…
Ийм юмыг Иргэний танхим гэдэг…
Хүн төрөлхтөн парламентын хэлбэр ихээхэн дутагдалтайг олон жилийн өмнө олж харсан юм. Гэхдээ үүнээс дээр хэлбэр бас байхгүй. Ингээд энэхүү “дутагдлыг” нөхөх арга бодож бодож нийгмийн танхим (палата) гэж зүйлийг олжээ. Зарим газар иргэний танхим ч гэж нэрлэдэг.
Мөн чанар нь дараах агуулгатай: Аль ч нийгэм янз бүрийн анги, давхаргуудаас тогтоно. Дашрамд дурдахад манайтай адил анги давхаргыг Марксын “юм” гээд хаячихсан манайх шиг тэнэг газар энэ дэлхийд ганц ч байхгүй. Энэхүү анги давхаргууд баян ядуугаас гадна янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсээс бүрддэг нь нийгмийн хамгийн сайн төлөөлөл болж байдаг. Иймээс нийгмийн гол гол давхаргын төлөөллийг сонгож аваад нийгмийн танхим бүрдүүлье, тэд тухайн нийгмийн давхарга бүлгийн санал бодлыг хуулинд тусгаад парламентдаа өгч байг. Энийг парламент хэлэлцэж байвал нийгмийн зөвшилцөл бүрдэнэ гэсэн агуулгатай юм. Энд бүх юм маш нарийн хуультай.
Ухаандаа Францын нийгмийн (иргэний) танхимд хоёр усан үзэмчин, хоёр дарсчин, хоёр загасчин, хоёр нэхмэлчин гэх мэт маш нарийн сонгох. Сонгох ч гэж дээ, тухайн салбарын олон төрийн бус байгууллага ярилцаж байгаад сонгож явуулна. Их эрх мэдэлтэй. Ингэж байж их сүрхий хуулийн төсөл, санал боловсруулж парламентад олон шат дамжуулж өргөн барина. Бүх шат нь их нарийн хуультай. Тэгэхгүй бол парламентын эрхийг булаах бөгөөд ингэвэл парламент гэж байсны ч хэрэг байхгүй.
Дэлхийн олон оронд иргэний танхимийг ингэж, ойлгодог, ингэж байгуулдаг, ингэж ажиллуулдаг.
Элбэгээгийн “танхим”
Монгол хүн нэг юмны сураг сонсвол цаад учир, агуулга нь юу юм гэдгийг сонирхоно гэж номонд хазгай. Төрийн тухай ямар ч ойлголт төсөөлөл байхгүй Ц.Элбэгдорж худлаа ярьсаар байгаад 2009 онд Ерөнхийлөгч болов. Яг төрийн талаар хийх юм юу ч байдаггүй ээ. Гэтэл Иргэний Эвслийн 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Иргэний Танхим” байгуулна” гэсэн нэг өгүүлбэр байхыг тэр олж харав.
Тэрийг нь Иргэний эвслийн болон Ногоон Намын дарга байсан Д.Энхбат бид хоёр анх хийсэн юм л даа. Их л ярьж бодож байж хийсэн юм. Худлаа гэвэл үүнийг шалгаад үзсэн ч болно. Бас Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хөтөлбөрт “иргэний танхим” гэсэн ганц ч үг байхгүйгээр үүнийг давхар нотолж болно.
Ингээд ноён Ц.Элбэгдорж нэг “сайхан юмтай” болж авав. Тэр “юмыг” зүгээр хийдэг биш, дандаа сүржигнэж дүвчигнэж, заавал бүрээ бөмбөр нижигнүүлж хийдэг өвчтэй билээ. Гэхдээ юу ч ойлгосонгүй, зүгээр л “иргэний танхим” гэдгээр өөрийгөө рекламдаж болохыг мэдэрсэн хэрэг л дээ…
Ингээд энэ асуудлыг УИХ-д оруулав. Нөгөө хэд нь ёстой таарчихсан мангуунууд нь мэдээж хэрэг, баахан мөнгө зарж, “өөрийгөө алах” юмыг батлаад “хаяв”.
Ингээд Ц.Элбэгдорж Төрийн Ордонд нэг том танхим тохижуулав. “Иргэний танхим” гэсэн бичиг хадав. Ингээд л Монголын Иргэний танхим болчихож байгаа юм. Энэ усан тэнэг юмаа Монголын төр иргэндээ ойртож байна гэж 4 жил рекламдав. Мулгуу ард түмэн баярлав. Ингээд Монгол Улс зэрэгцээ төртэй болж нурж байснаа сүйрч эхлэв…
Зэрэгцээ төрийн технологи
Уг нь манай Үндсэн Хуулинд УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д байна гэж заасан байдаг. Ц.Элбэгдорж зэрэгцээ төр байгуулснаас хойш дараах “технологитой” болов. Ямар ч хууль байхгүй юм чинь “технологийг” нь Ц.Элбэгдорж тогтоодог юм байгаа биз дээ…
Ц.Элбэгдорж “зарлал” гаргана. Иргэний танхимаар асуудал хэлэлцүүлнэ гэж. Хэн хэн “хэлэлцэхийг” ганцхан Ц.Элбэгдорж мэднэ. Үүнийг Төрийн Ордонд орох зөвшөөрлийн үнэмлэхээр “зохицуулна”. Амархан ш дээ. Ингээд “сонгосон” улсууд Ц.Элбэгдоржийн “төслийг” хэлэлцэнэ. “Батална”. Үүнийгээ УИХ-д оруулна. Батлахгүй гэвэл “Иргэний Танхимаар” хэлэлцчихсэн байхад Та нар муусайнууд юу юм ?!” гэж хэлээд л болоо.
УИХ ямар угаасаа олигтой байсан биш, одоо бол “муухай дээрээ улцан” болов…
Ингэж хууль бус “төр” нь хууль ёсны төрөө “айлгадаг” систем тогтов. Нөгөө дүүрчихсэн усан тэнэгүүд нь жинхнээсээ айж байгаа юм чинь…
Би МАН-ыг цол хэргэм, алдар нэр, эрдэм номоо даахгүй хар мянган хуульч, туршлагатай улс төрчидтэй гэж бодсон чинь үхсэн баас. Бүгдээрээ “иргэний танхим” гэнгүүт гүлдгэс гээд амаа хамхиад таг болж байгаа юм чинь…
Ёстой дээрэлхүүлж байхдаа таарсан шаарууд, одоо Та нар нэг их эрдэм ном, “онол монол” гэж худал хуцахаа болих л хэрэгтэй ш дээ…
Энэ бүх “технологийг” Ц.Элбэгдорж ямар ч хуульгүй, зөвхөн өөрийн “сайн дураараа” үйлдэв. Хэрэв тэр жинхнээсээ “иргэний танхим” байгуулъя гэж бодсон бол бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд хуулийг нь гаргах хангалттай хугацаа байсан. Гэтэл түүнд жинхэнэ “иргэний танхим” биш, зөвхөн дураараа дургиж төр үймүүлэх, өөрийгөө рекламдах л шаардлага байсан юм. Тэр монгол төрийг хангалтай үймүүлж чадсан юм. Ингэж зэрэгцээ төр байгуулахаас өөр төрийг яаж үймүүлэхийм…
Төр сүйрүүлэх авъяас
Төрийн дээд түвшинд ингэж нуралт үүсгээд энэ балиар системээ Монгол төрийн бүх түвшинд нэвтрүүлэв. Улаанбаатар хот, бүх аймгууд, бүх дүүргүүд өвчин туссан мэт “иргэний танхим” байгуулав. Энэ нь зүгээр л нэг тохижуулсан өрөө юм. Сүүлдээ бүр байчихаад хороонд хүртэл “иргэний танхим” байгуулж солиорч байна. Хороо чинь өөрөө иргэдийн байгууллага юм байгаа биз дээ. Хуучны хорооны “улаан булан”-г “иргэний танхим” гэчихээр “ардчилал” болдог хөгийн юм гэж байхгүй л дээ…
Хамгийн аймшигтай нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн Үндсэн Хуульт байгууллагыг шууд үгүйсгэсэн, түүнтэй зэрэгцэн ажиллах хууль бус, зэрэгцээ сүлжээ улс орон даяар бий болгов.
Ямар нэг асуудал гарвал “үүнийг “иргэний танхимаар” хэлэлцүүлнэ” гэсэн бэлэн хариутай болов. Уг нь ИТХ-аар хэлэлцүүлнэ гэх ёстой биз дээ…
Мөн “Иргэний Танхимаар хэлэлцсэн асуудлыг саатууллаа” гэж бусдыгаа айлган сүрдүүлэх болов. Хуцваа л байхгүй юу. Та нар ер нь хэн юм, юу юм ?!
Нөгөө талаар энэ тэнэг юмаа төр ард түмэнтэйгээ ойр боллоо гэж пиардав. Өдөр болгон, телевиз радио шаттал орилов. Ард түмэн нээрээ тийм юм байлгүй гэж бодох болов.
Одоо иргэнд үйлчлэх жирийн ажлаа хийчихээд тэрийгээ “иргэний танхим” хийлээ гэж, “түмэнд ойрхон төрийн үйлчилгээ” хийлээ гэж шоудаж байна. Больж үз, наад шоугаа…
Ингэж төр сүйрүүлсэн нь багадаагүй юм. Нэмж сүйрүүлэх “юм” бодож олов. Ц.Элбэгдорж хэдэн жил дараалан “шууд ардчилал”, “орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ” гэж орилж байна. Манайханд ардчилал гэсэн юм болгон таалагдах болсон ч тэрэнд чинь хэмжээ хязгаар гэж байдаг юм.
Яагаад гэвэл шууд ардчилал гэж энэ дэлхийд байдаггүй юм. “Шууд ардчилал тогтооно”, “орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ” гэдэг бол хоосон чалчаа үг. Энэ бол Монгол Улсыг бие даасан аймгуудын холбоо болгон сөнөөх алсын хорт бодлого бөгөөд улмаар ганц хүний дарангуйлал, дураар авирлах дэглэм тогтоох гэсэн далд оролдлого гэдгийг би монголчуудад сануулж байна.
Сүүлдээ “иргэний” гэдэг үгийг ашиглан боловсролоор тоглох болов. Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Иргэний боловсрол” гэдэг “хичээлийг” Монголын сургуулиудад заах болов. Хүн “ардчилсан” байж болох ч боловсролоор “тоглох” болтлоо ардчилж болмооргүй. Даанч ийм хичээл энэ дэлхий дээр Монголоос өөр газар байдаггүй юм. Энэ бол хошин шог биш, харин эмгэнэл юм.
Өөрөө огт боловсролгүй байж хүүхдүүдийн боловсролоор тоглох бол хамгийн адгийн гэмт хэрэг мөн. Ер нь юу ч мэдэхгүй хэвтэж “лекц уншина” гэж дайрдаг мангуу зангаа татах хэрэгтэй ш дээ, энэ Элбэгдорж…
Үүний үр дүнд Монголын боловсролын систем сүйрлийн байдалд орсон бөгөөд үүнийг нэн даруй засаж залруулах нь монголчуудын нэн тэргүүний зорилго мөн. Гэхдээ энэ дампуу алдааг засахад олон арван жил орох нь эргэлзээгүй юм.
Улс төрийн ийм авантюризм бол Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Харин энийг бол би хийлгэхгүй. Та нар “нам төр, ард түмнийг” бүгдийг нь залиллаа ч намайг залилж чадахгүй. Яагаад гэвэл би монгол судлаач…
Харсаар үзсээр байтал зэрэгцээ төр үүсч, төрийн систем сүйрч байхад энэ олон хуульч, улс төрчид гэсэн мануухайнууд нь зүгээр хараад загнуулаад сууж байгааг харахаар бөөлжис хутгам. АН ч яахав “өөрийн хүнээ” дэмжиж гэж бодож болох, тэгвэл МАН хаана байна ?!
Хаана байна, МАН-ын тэр их эрдэм ном, онол монол чинь ?! Муусайн усан тэнэг, лаларууд, одоо Та нар онол номтой, үзэл баримтлалтай гэж гайхуулахаа болих л хэрэгтэй ш дээ…
Үгүй ядахдаа МАН-ынхан Та нар нэр дэвшүүлсэн хүнээ янаглан хорлохгүй байх хэрэгтэй ш дээ. Та нар үнэхээр адгийн шаар болж гүйцэж, яахав энэ намраас бүх намаараа “үхэхээрээ” мэднэ дээ…
Ц.Элбэгдорж Солонгост очиж “Та нар манай хоёр дахь эх орон, ах дүүс” гэнэ, тэгээд газраа зарна. Киргизид очиж “Та нар манай хоёр дахь эх орон” гэнэ. Энэ нөхөрт хэдэн эх орон хэрэгтэй юм ?! Монгол хүнд ганц л эх орон хэрэгтэй !!!
Ямар ч гэсэн Ц.Элбэгдоржид төрийн тухай, төр барих тухай гэгээн ариун ямар ч үзэл бодол байхгүй нь тов тодорхой. Би түүнийг Монгол төрийг сүйрүүлэх ямар нэг бодлого, даалгавартай гэдэгт бат итгэдэг. Тэр эвдэн сүйтгэх ямар нэг гоц авъяастай нь эргэлзээгүй. Эсвэл Харвардад ингэж “заадаг” ч байж магадгүй…
“Сайн сайхан” байсан төрийг ганцхан Ц.Элбэгдорж муу муухай болгосон гэж хэлээгүйгээ би онцлон тэмдэглэж байна. Монголын олигархи адгийн төрийг бүтээсэн эзэд нь МАН болон АН мөнөөс мөн юм. Одоо энэ төр нурж байна. Гарцаагүй нурна.
Ц.Элбэгдорж бол тэдний нэг том толгойлогч юм. Энэ талаар би цуврал аналитик өгүүллүүд бичих ба түүний эхнийх нь энэ болно.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олигархийн зөрчил тэмцэл үлэмж аюултай төлөв байдалд орох нь нэн тодорхой байгаа тул ингэж үйлдэх нь миний хувьд судлаачийн нэр төрийн хийгээд зайлшгүй үүрэг болсны учир ийн үйлдэж байгаа юм.
Үүнийг би хийхгүй бол миний хойч үе намайг өршөөхгүй буй за…
Х.Д.Ганхуяг
2013 оны 6 дугаар сарын 1.
Elbegee Zorigiig alsan baij magadgui dee…
Za gadaadad olon jil bolood 2011 ond irhed Mongol uneheer oligarhiin daranguilald ortson haranhui niigem baisan deer n komunist daranguilagch Tsedenbaliinhaa hoshoog nemeed baritsan haranhui zam n shuluudtan uls baisan. Elbegdorjiin gol ajil MAN-ii niigemiig buzarlasan hahuuliin har tahaltai il shuluun gargaj temtssen n ih sain zuil gej bodoj baina. MAN-iinhan tolgoi deeree zalsan oligarhuud ba hahuuliin kuliturtei hen neg n yamar ch uneer hamaagui temtseh yostoi yum. AN-d ugaasaa MAN haranhuilliin ovchin baigaatai uguisgeh arggui uchir n AN-uudiin aavuud n haranhui komunistuud baigaa tiimee ch sayhan hevlliin komentiig haana “tsegtslene” geed Saihanbileg Bayrtsogt Altanhuyag nar hogoo chireed budaa boloh shahlaa.
Elbegdorj ba AN-d bol 100% sainiig n naah n asar utgagui zuil harin MAN-ii niigemiig buzarlasan hir burtagiig arilgaj baigaag n magtaj saishaah n zuitei bas tedniig ajilaa boditoi sain hiihiig ba 1996-97 onii niigemiig busnuilsniig n davtahguig hatuu sanuulj davhar huumjileh n chuhal yum.
1. Монголд Ю.Цэдэнбалын хөшөөг босгох ёстой.
2. Ц.Элбэгдорж олигархи төрийг бүтээлцсэн гол хүний нэг.
3. Би намар болон удахгүй болох үйл явцыг тооцоолон шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ярьж байна.
3. Хоёр нам адилхан новш гээд байхад чи “ухуулга” хийх гэсний хэрэггүй. Энэ чинь утгагүй…
“Za gadaadad olon jil bolood 2011 ond irhed Mongol uneheer oligarhiin daranguilald ortson haranhui niigem baisan deer n komunist daranguilagch Tsedenbaliinhaa hoshoog nemeed baritsan haranhui zam n shuluudtan uls baisan”. Ene chin unen. Elbegdorjiin huvid buruu, Elbegdorj harina odoo mongol ulsyg suiruulj butalj duusch baigaa hun.
Zuv zuil bichjee. Alban tushaalin tuluu eh oron, gazar nutag, naiz nuhduu hudaldaj baigaa gadni gar hul bologsod Mongolin turuus udahhgui archigdah bolno.
Тиймээ Иргэний танхим гэж сүртэй хаягтай өрөөнүүд байдаг. Гэхдээ тэнд иргэдийн хэдэн хувь нь цуглаж асуудлыг хэлэлцдэг нь тодорхойгүй. Өдөр дутмын ажилаа хийж хэдэн төгрөг олох гэж зүдэрч яваа хүмүүст тэнд очих цаг зав байхгүй. Гэхдээ үүнийг илүү боловсронгуй болгож болно. Тэгвэл иргэдэд илүү ойр болж асуудлуудаа шийдэхэд амар болно. Энэ 1111 төв их зүгээр шүү. Цаашид илүү хөгжүүлэх хэрэгтэй.
Ц.Элбэгдоржийг бол гадарлаад байгаамаа. Харин тэр С.Ганбаатар гэж хүнийг л сайн ойлгохгүй юм. Энэ хүний талаар нийтлэл бичээч. Таныг дэмждэг шүү.
Ganhuyagaa, sayhanii Bloomberg business setguuld “Mongoliig hudaldaj avsan amerik hun” (The american who bought Mongolia) geed neg niitlel garsan baina lee, google-deed uzehed garaad irne. Ene talaar yu bodoj bna ve. Bichsenbolgoniig chini talarhan unshdag shuu.
Elbegdorj “Mongolyn tsumiin sanaachilga” nertei Mongolyn uranyg olborloj, atomyn tsahilgaan stants barij, tsumiin hog shaar bulshlah myangan jil tsusaar uilj, suugeer ugaagaad ch ul arilah nugliig MAHAH-taigaa niilj hiisen. Uranaa zarna gej Enetheg, Kuvait, Emirat, Amerik geed baahan donshuuchilj, bur suuld Irand ochij atomyn tsahilgaan stants uzeed “-Tsumiin energiig herhen “enhiin zoriulaltaar” ashiglaj baigaag” baharhan huursun. Uran, atomoor oroldson uls hezee ch eruul enh, amar taiwan baij chaddagguig hun turluhtnii unuug hurtelh tuuh gerchildeg. 2-hon jiliin umnu bidend Fukushima sanuulsan. Odoo bid uranaa Frantschuudaar uhuulaad uilee uzej baina. Ulaanbadrah sum udaan zadrah, udaan tsatsrah hort tuyany golomt bolloo! Udahgui Mongol tuurgatny golomt nutag hun, mal, baigaltaigaa suidne! Elbegdorjiig odoo zailuulj, eh oron, gazar shoroogoo gedeg Bat-Erdeniig songohoos uur awral baihgui shuu!
Minii ug tashimgaigui unen bolhyg http://www.golomt.org orj uzeh buizaa!
Монголчуудад маш үнэтэй хэрэгтэй зүйл нийтэлж байдаг танд ажлын амжилт хүсье . Элбэгдорж одоо дахин сонгогдох гэж улайрч байна. Аль нэг намын нэр барьсан энэ хэдэн улс төрийн тоглоомчдыг түлхэн унагах цаг ирж байна. Ю.Цэдэнбалын хөшөөг босгох санал нэг байна. Энэ хүний 60-д онд хятадуудыг Монголоос хөөж гаргасан гавьяатай хүн. Монголчууд бид ер нь хүчирхэг байсан үеийнхээ Их засаг хуулийг одооний нөхцөл байдалтай уялдуулж дахин мөрдөж яагаад болохгүй гэж?
та ч ёстой уйгагүй хөдөлмөрлөх юмаа. уншигч хүмүүст таны зүгээс хандах хүсэлт байвал бичээрэй хө: жишээ нь яг ийм сэдэвээр хийсэн судалгаа байвал бичнэ үү эсвэл яг ийм сэдвээр мэдсэнээ бичнэ үү, яг ийм сэдэвээр хамтдаа post хийх үү гэх мэт. За дөө ах ч ширүүн дээ. ууртай коммент чулуудах биздээ.
1. Надад болон бидэнд битгий саад бол гэсэн ганцхан хүсэлт байна.
2. Надтай хамтран ажиллах гэсэн хүмүүс байдаг ч олонхи нь миний шаардлага, ажлын ачааллыг даахгүй “зугтаад” явчихдаг юм.
3. Тэгээд үлдсэн ажилсаг, эрдэм сурах, тэвчээртэй цөөхөн хэдхэн хүн надтай хамт ажилладаг юм. Энэ нь надад хангалттай.
4. Бид хэрэгтэй судалгаагаа өөрөө олоод авчихдаг юм.
5. Хэрэв шалгуур даавал хүн нэмэхээс татгалзахгүй. Гэхдээ энэ бол их хэцүү…
зөө зөө 5 point-оос тавууланд нь zero шаах юм байн дөө. уншаад л хааяа бүлт бүлт комент бичээд л сууж байя.
6. Бусад бүтээлч хүмүүсийн ажилд бид саад болдоггүй.
“6. Бусад бүтээлч хүмүүсийн ажилд бид саад болдоггүй.” ккк
Элбэгдорж мөрөөрөө байж чадахгүй боловсролыг хүртэл сүйрүүлж байна: 70 000 тарааж өгдөг маш буруу зүйл байсан. Үүнээс харьал өөрөө нөгөө яриад байдаг лирбализмаа огт ойлгодоггүй нөхөр юм байна л гэж харсанв Одоо ч гэсэн оюутны 70 000-аа 90 000 болгоноо далд сурталчлаад явж байна. Монголчууд хожимдсон хойн оо ухаарах байх даа. Эсвэл огт ухаарахгүй байсаар дуусах юм боло вуу?
Өгч байгаагийн авах л хэрэгтэй шт авахгүй бол бүр хоосон хоцорч хохирно шт. Тэртэй тэргүй ийм дарга нартай байхад бид хэзээ ч өөдлөхгүй, чоно махнаас гарлаа гэж сонссон уу? Харин өөрчилье гэж бодож байвал энэ олигархжсан төрийн өдөөс зэвсэг бариад ч хамаагүй тэмцэх л хэрэгтэй эд цөөхүүлээ бид олуулаа л юмсан.
Улс орныг удирдах гэж юу вэ? Хамгийн түрүүнд тухайн улсад эрхэм зорилго гэж байх ёстой. Хүн ардаа яаж хөгжүүлэхийн, улсаа яаж хөгжүүлэхийн, энэ улсын үнэ цэнэ, үнэт зүйлс, приоритетыг хаана тогтоох юм, мөөрөдөл, хүсэл зорилго нь хаана байгаа, хэзээ хаана хүрсэн, олон чухал асуултад хариулсан цөөн үгээр илэрхийлсэн тунхаг байх ёстой болов уу.
Дараа нь хамгийн чухал баримт бичиг УЛС ОРНЫ СТРАТЕГИ ЗОРИЛГО гаргах, Стратеги зорилго бол ХАМГИЙН ЧУХАЛ БИЧИГ БАРИМТ. Энэ бол зүгээр бичиг баримт биш юм. Энэ бол хамтын ажиллагааны тунхаг, харилцан ойлголцол, хамтын дундын үнэ цэнэ, үнэт ЗҮЙЛ байх ёстой. Манай улс эдийн засгаа яаж хөгжүүлэх, ард түмнээ яаж хөгжүүлэх, эрх ашгаа яаж бэхжүүлэх, ЮУ ХИЙХ, ЮУ хийхгүй, ДАЙНААР БОЛ БАЙЛДААНЫ СТРАТЕГИ боловсруулах ёстой юм уу. Манай улсын хамгийн том улс төрчид, экспертүүд, доктор профессорууд, корпорацийн төлөөлөгчид, СУДЛААЧ нар, олон намын лидерүүд, хамт сууж байгаад СТРАТЕГИ ЗОРИЛГО, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ тунхаглах ёстой. Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нь энэ бичиг баримтыг л хийгээд, түүнийхээ дагуу явж байгааг л хянаад сууж байх ёстой.
За тэгэхээр бидэнд ЭРХЭМ ЗОРИЛГО, СТРАТЕГИ төлөвлөгөө байгаа юу? Байгаа.
Тэр нь ажилдаг уу? Үгүй,
Яагаад ? Хамтдаа хийгээгүй учраас.
Яагаад ? Улс төрчид нь нэгдмэл ойлголттой биш, нэгдмэл ДУНДЫН ҮНЭ цэнэ байхгүй, хувийн эрх ашиг л илүү байгаа учраас л даа.
Тэгвэл ДУНДЫН ЭРХ АШГАА НИЙЛҮҮЛЭЭД, УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛВЭЛ тэд одоо байгаагаас илүү идэж болно гэдгийг мэдэхгүй бна гэсэн үг, Мэдэхгүй бна гэдэг чинь УДИРДАХ (МЕНЕЖМЕНТ) н ухаан байхгүй бгаа тэр биз дээ.
Бусад улсыг хар л даа БҮГД улсаа супер хөгжүүлээд, ард түмэндээ мэдэгдэхгүй супер идэж уугаад л бгаа, бүх оронд ш дээ, гэхдээ тэрийг нь ард түмэн нь мэдэхгүй. Яагаад гэвэл ухаан нь тэрийг ойлгоход хүрэхгүй.
Манай улс төрчид бүгд 0 зэргийн менежерүүд. 0 зэрэглэлийн менежерүүд зөвхөн БААТАРЛАГ гавьяа буюу байгуулах ажил л хийнэ. Дандаа гүйцэтгэлийн ажил хийж байгаа биз дээ. Сурууль барина, төмөр зам барина, цэцэрлэг барина, хууль хийнэ, станц байгуулна. Энийг чинь БИЗНЕСхэн хийдэг юм. Энэ бол стратеги зорилго төлөвлөгөө биш, OPERATION PLAN, ACTION план.
ДҮГНЭЛТ- улс төрчдөө орчин үеийн удирдах ухаанд сургах, гэхдээ SORRY би тэднийг сурах хүртэл, хүлээх БОЛОМЖ байхгүй. Тиймээс мэддэг хүмүүстэйгээ ХАМТДАА УЛС ОРНОО УДИРДАХ. Гэхдээ энэ боломжтой ЮУ?
1. Стратеги чухал нь үнэн. Чи зөв ярьж байна. Миний энэ талаар бичсэн олон өгүүлэл энэ блогт байгаа.
2. Хамтдаа хийгээгүй учраас ажиллахгүй гэдэг чинь буруу. Яагаад гэвэл стратегийг хүн болгон хийж чаддаггүй.
3. Дундын эрх ашиг гэж байхгүй, үндэсний эрх ашиг гэж байдаг.
4. Нийтлэг удирдах менежмент гэж байхгүй, Монгол менежмент (онцлогтой) буй, түүнийг олох ёстой.
5. Баялгаа гадаадад биш үндэстэндээ зориулж “иддэг” ерөнхий зарчим байдаг.
6. Манайхан бизнесээ ч зөв хийж чаддаггүй.
7. Улс төрчдөд удирдах ухаан заахаасаа өмнө хулгай хийхийг нь зогсоох ёстой. Тэднийг хулгай хийхгүй “зүгээр байхад” л Монгол Улс хөгжинө.
8. Тэхээр чи өөрөө сайтар суралцах хэрэгтэй…
Ганаа ах би, энэ хүмүүсийг шал тэнэг гэж бодохгүй бгаа, идеал хүн гэж байхгүй шдээ, нэг жишээ байна :
Эхнэр нөхөр 2 аймшигтай хэрэлдэж, тэр хоёрыг нийтлэг эрх ашиг, тэр 2г холбох ямар нэгэн үнэ цэнэ байхгүй бол тэр 2 хэрүүлийн дараа сална биз дээ. хэрэв тэр 2 тэр ХҮҮХЭД, ХАЙР, БҮТЭЭСЭН амьдралаа салахаас илүү гэж бодвол тэр 2 үлдэнэ цаашид амьдарна.
Энэ юу СИНЕРГИ биз дээ. Синерги гэдэг чухал зүйл бна, сүүлийн үеп SYNERGIC TEAM гэдэг нэр гарч бгаа, амжилттай ажиллаж бгаа командууд ашигладаг бгаа гэсэн. Хаха, гэхдээ энэ чинь бидний яриад бдаг Этик руу ороод явчихаж бна шддэ.
За яахав гэхдээ ямар тохиолдолд Тэвчээр, Харилцан хүндэтгэл, ХАМГИЙН ГОЛ НЬ “БУСАД ХҮНИЙГ ҮГ ХЭЛЭХийг ЗӨВШӨӨРӨХ, хүлээж авах дүрэм чухал мөн үү. Тэгвэл хамтдаа тэр стратегич нар нийлээд стратеги боловсруулаад гаргах хэрэгтэй биз дээ.
1. Эхнэр нөхөр хоёр хэрэлдээд салахыг сална гэдэг, эвлэрэхийг эвлэрнэ гэдэг.
2. Энд ямар ч синерги байхгүй. Энгийн юм болгоныг синерги (онол) гэвэл солиордог юм.
3. Синерги болон этикийн талаар сургаар ярих утгагүй. Юмыг мэдэж байж ярьж бай.
4. Би лав чам шиг “стратегичтай” хамтарч юу ч хийхгүй. Чамаас холхон байсан нь дээр…
5. Чи харин тэр “стратегаа” өөрөө хийнэ биз…
Ганаа чиний уур xилэн xараал дундаас чадан ядан ойлгоxийг xичээлээ, уул нь иx л сайн судлаад бичсэн байx шиг байна, чи өөрийн үзэл бодлоо бодитоор Монголд xэрэгжүүлэx гээд үзвэл яасан юм бэ? Өөр xэлбэл ерөнxийлөгч болоx гээд зүтгэлдээ тэгвэл манай улс зөв зүгрүүгээ яваx юм биш үү. Би л лав чамайг 100% дэмжинэ.
1. Чи үхтлээ нуугдчихаад ямар юмаараа намайг дэмжихийм.
2. Дасгалжуулагч болгон тамирчин, эрдэмтэн болгон дарга байх албагүй.
3. XXI зууны хөдөлмөрийн хуваарь дундад зууны үеэс маш нарийн болж хөгжсөн.
4. Намайг дундад зууны Монгол сэтгэлгээгээр няцаах боломжгүй.
5. Системийн аналитикийнхаа үгийг авбал энэ улс үндэстэнд хэрэгтэй.
6. Надад дарга болох ямар ч хүсэл алга.
7. Улс орноо зөв чиг рүү явуулахын тулд би бүхнээ зориулна, гэхдээ чиний дэмжлэггүйгээр…
Xun xundee, dees erchindee gedeg yumdaa
Нэн тодорхой санал хэрэгтэй болохоос хоосон зүйр цэцэн үг хэрэггүй л дээ.
Ta neg horoog ch yum uu, sumyg avaad yavna gevel sanaand chini bagtdag uu? Tanyg horoon dargaar songomoor baina.
Уг нь би ямар ч дарга болох дургүй. Чамайг хүсээд байвал танай хорооны дарга болмоор байна. Чи хаягаа хэлчих л дээ. Чамайг би “дүрвүүлээд” нүүлгэчихэж чадах л байх. Шалтгаан нь чам шиг хийх ажилгүй хөгийн амьтан ямар нэг өө сэв гаргаж л таараа…
Ганаа ах ч ширүүн байна даа. Үе үе оппонентээ сэмхэн нясалчихаад суудаг болж. Тэгтэл нөгөөх нь дуугай л байна. Цаадах чинь тэгж байгаад ХО-ын адал явдлууддаа бичих явцдаа таныг нэг хавчуулахаа мэднэ дээ. Бэлтгэлтэй л байж хариуг нь сайн баридам шүү, хэ хэ.
Мэдээж би бэлтгэлтэй байгаа. Дэндүү сайн ч байж мэднэ…
Ингэхэд ер нь намайг яахийм ?! Худал хэлсэн гэх үү, хулгай хийсэн гэх үү, газар нутгаа зарсан гэх үү, наймаа худалдаа хийсэн гэх үү, надад ямар ч ял зэм байхгүй ш дээ…
уншлаа, бичлэг нь мөн хариулт сэтгэгдлүүд нь сайхан болжээ.
хамтран ажиллах хэмжээний шалгуурт угаас тэнцэхгүй ч бичиг цаасыг нь зөөнө гэдэг шиг туслаж суралцаж болох уу. төр хуулийн мэдлэгт суралцая.
Яагаад тэнцэхгүй гэж ?! Зүгээр л ажил хийх, юм мэдэх чин хүсэл л байх ёстой. Тийм хүн л юм сурдаг, амжилт гаргадаг. Тэрнээс биш тэр боловсрол энэ тэр ёстой падгүй.
Та ч “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орвол ч сайхан ярих байхдаа. Таныг телевизээр үзэх юмсан.
Чухам аа чухам. Эртхэн л оруулах хэрэгтэй байгаам даа.
Таалагдаж байна, энэ талаас нь бодож байгаагүй юм байна. Гэхдээ надад нэг эргэлзээ байгаад байдаг юм аа, Сонгууль байна гэдэг нь төлөөллийн ардчилал байна гэсэн үг, төлөөллийн ардчилал буюу шууд бус ардчилал, шууд ардчилал 2 зэрэгцэн орших хэрэгцээ шаардлага байдаг уу? ер нь хамтдаа оршиж болох уу?
Шууд ардчилал боломжгүй болоод л энэ парламент энэ тэр гээд төлөөллийн ардчилал бий болсон ш дээ. Шууд ардчилал дэлхийн практикт байхгүй. Хайж байгаа оролдлого бол бий. Цахим засаг гэх мэт. Ц.Элбэгдорж л ганцаараа “шууд ардчилал” гэж солиорч байгаа юм. Тэр дандаа ингэж худлаа шоу хийдэг ш дээ…
Таны эсрэг үзэл бодолтой бичдэг хүн байдаг гэсэн үгүү? харьцуулж нэг уншиж үзэх юмсан.
Би өөрөө голдуу олон талын үзлийг биччихдэг юм аа. Тэхээр эсрэг үзэл бодол бараг гарахгүй ш дээ. Би адгийн тэнэг юмыг л шүүмжилдэг. Тэр нь үнэн байдаг болохоор эсрэг үзэл бодол бараг байдаггүй. Ингэхэд чи намайг шүүмжилсэн, буруу гэж хэлсэн хүнийг үзсэн үү ? Үгүй л болов уу ? Харин муухай ааштай, зөрүүд гэх мэт бол байгаа л байх….
Taalgdlaa. Zarim neg gazar saikhan ineelee. (Daanch ineeseniikhee daraa iim l khogiin novshnuud ta bidnii tolgoi deer bna gej bodokhoos unekheer durgui khurlee) Ingej bichsen niitleluudiig unshaad l dotroo eregtcuulj bodood l ….Tantai bolon tanii “saikhan” (MANAN-iin gar khol bologch esvel sokhroor shuten bishregchded bol “muukhai” ni medeej ) niitleluudiig nadtai adil amtarkhan unshigch, uzel bodloo ilerkhiilegch zaluus ta bukhentei sanal bodloo soloiltcokhoos tcaash (odookhondoo) khetrekhgui ni dee. gekhdee odookhondoo. Gekhdee tcaashdaa uls orniikhoo toloo ene “khogiin novshnuud”-tai temtcej, ene “bokhir” uls toriig zadalj, khogjuulekh zorilgotoi zaluus bolon “hen bukhen”-d GANAA sudlaach ta bolon tanii khodolmorch bag mash sain tuslagch, zovlogch baij chadakh um baina gesen negen dugneltend bi khureed baina. Ene metchilen barimt, digneltuudiig Mongoliin ireeduin irgeded oilguulj baian gedeg ni tanii “bag”-iin khuvid Mongoliinkhoo toloo khiij bui tomookhon khodolmor zutgel gej bi oilgodog.
Za odoo “zugeer l unshigch” bi sanaa khelie:
“Bal darga” – ene khunii aldsan bolon onsoniig medekhguigeer (ter yeiin nokhtcol baidliig sudalj uzelguigeer) muulj, shuud khoshootei ni temtcegch nar deer comment bichsen (Irgen) negneer hyzgaarlagdakhgui ni haramsaltai. Bi “Irgen” taniig shuud shuumjlekhguigeer zugeer l ooriin bodloo khelie gej bodloo. Ta magad unshval dotroo erkhbish negiig ergetcuulen bodokh buiza gej naidana. “Bal” dargiin ene ulsiinkhaa toloo bodson, khiisen bukhnii derged onoogiin uls torchdiin khiiseniig jishikhiin arga baikhgui.
“Bal darga” ter yeiin (bas odoogiin) gadnii yamar ch daranguilagch shig avirlaj, tansaglaj, uls ornoo gadniikhand khudaldaj baigaaguig tuukh (ta bidnii aav, eej, emee ovoo ch yalgaagui) medne gedgiig durdakhad l khangalttai. Ter yeiin aldaa zavkharal, tcotcialist lageriin (ter yed tegej nerledeg baiv) ornuudiin uls toriin baidal, 2 talaasaa khashigdsan 2 gurniikhee dund : Mongol ulsiin tusgaar togtnol, (yadaj l ediin zasgiin suuria aytaikhan tavichikh heregtei baiv) mal aj akhuin orniig khodoo aj akhuin oron, tcaashilbal khodoo aj akhui-uildveriin oron bolgokh tedgeer urt tolovlogoo, zoriltond khurch, kheregjuulekjiin toloo aldakhaasaa iluu onoj yavsan uchraas l ta bid 21 r zuunii bosgon deer yamar ch l baisan 1921 onii Mongol ulstai kharitcuulshgui uls orniig khuleej avsan gej bi boddog. Onoogiin olon erdemten, merged, tcaashilbal odoo uls orondoo zutgej baigaa olon khun ter l 20 r zuund medleg bolovsrol ezemshsen (surch chadsand ni bol muugui bolovsrol shu ) baidag um.
Dakhin khelekhed Stalinaas ekhluulsen khelmegduulel, yargallig ter yeiin bukhii l zuild nylzaan buu oilgogtun. Omchlol khuvid baij baij l (khatuugaar khelekhed ashigiig khamgiin ikh bailgakh buyu khunii “ediin shunal”-d suurilsan ediin zasag l iluu khogjdog gedgiig delkhii negent oilgoson) uls oron ediin zasgiin khuvid khogjdog ni unen uchir ene l zamaar bid busdiin jishgeer khiogikh gej yvaa bile. ”Ashigiig khamgiin ikh bailgakh” – gesen onol deer suurilsan ediin zasgiin ene togtcoltoog uls toriin togtoltcootoigoo kherkhen zov kholboj chadasn ni neg ontcgoos kharakhad khogjood baigaa um shig nadad sanagddag. (Minii l bodol)
End kharin “Bal” dargiin ekhner bolokh Filatova gegch oros emegtein talaar unekheer durdakhgui baij chadakhgui ni. Mongoliin khguukhdiin toloo ter oros emegteig guitcej “UM” khiisen khun baival nadad kheleed ogoorei. Bi sonsoj bas bakharkhay. Ter yed ter l oros emegtei Mongoliin khuukhdiin toloo fond baiguulj, olon tcetcerleg, yasli, surguuliig Mongoliin khuukhdiin toloo barij baiguulsan daa. “Nairamdal” lager, khuukhdiin park (36 ga gazart ter yedee mon ch ikh khorongo huch zarj baiguulsan umiig ikhenkh gazriig ni novshnuudad zarim novshnuud ni zaraad odoo niit gazriin 1/4 deer ni park maani baikh shivde) geed l yarival ikh um bii. Ter yed khamtarch zutgej baisan mongol khumuus iluu ikhiig khelne dee. Brejneviig Mongold irekhed ni khurtel mashind ni orj suuj baigaad “Ulaanbaatart neg gaigui oron suutcnii khoroolol barij ogooch khemeen guisaar baij zovshooruulsen gedeg” odoogiin 3-r khoroolliig Orosiin khorongoor (“belgiin khoroolol ch gej nerledeg”) barij baiguulsaniig medekh khun tcoon bolj dee. “Ajaa, mama” ene zergiin dolignol khaa ch baidag bylduuch, dolignuur novshnuudaas garakh l umiig gol bolgoj ter khunii khiij buteeseniig ballaj , balluurdaj baigaag bid zogsookh l estoi. Tcedenbal, tuunii gergii Filatova hoer Mongoloos khichneen alt mongo valut, baylag, khorongo avch gadagshaa avch garaad odoo tuugeer ni ur khuukhed, ach guch nar ni saikhan amidarch baigaa talaar olj medsen khun baival kharin bicheerei. Bi jinkhene utgaar ni bayarlana.
Bichsen comment maani alga bolchloo. bas l tcag gargan baij bichsen umsan
Ganaa akhiin esreg baina gedeg maani : Neg bol you ch oilgodogguigees sokhroor buyu khelber kharj shuten bishregchid baina. Esvel medseer baij ooriin ochuukhen khar amia bodogch nar l (tegekhguigeer ikh mongo olj chadakhgui buyu business ni yavdaggui) eserguutetcekh baikhdaa. Medeej bukheld ni sanal niilevch zarim neg zuil deer sanaa zorokh tokhioldol bol baikh shuu de. Nadad l lav edgeer niitleluudiidiin khuvid odoogiin baidlaar Ganaa akhtai uzel bodol zorson zuil negeeken ch garaagui l baina. Tcaashdaa ch garakhgui baikh gej bodoj baina (Uchir ni minii dotroo bodoj yavdag, bukhimdaj yavdag ter l zuilsiin talaar Ganaa akh bichdeg uchraas. Tegeed ch bi akhmad khun bukhniig akhaa gej duudaad baidaggui. Zugeer l gualdag. Gankhuyag gedeg ene khunii adil ekh oronch bas sudlaach, erdemten bukh l khumuus nadad taalddag um)
Иргэдийн хуралд намаас л голдуу сонгогдож бна! Нам бол манайдаа л тохирсон мафи! Тэр тусмаа АН, МАН! Дээр доргүй олигархижсан, мафи намуудаар төр бариулах нь зөв юм уу эсвэл хэн ч ороод саналаа хэлж болдог нээлттэй танхимаар шийдэж байх нь зөв юм уу!? Яваандаа энэ танхимын зарчим үндсэн хуульд ороосой гэж бодож бна! Элбэгээг ч энийг харсандаа ийм зүйл сэдсэн байх гэж тэнэг би найдаж бна! Намыг улс төрөөс зайлуулмаар бна! Яг одоо бол АН-хан “мисс”-үүд бусад нь бүгд “мүдак”-ууд болчихсон цаг үед бид “амьдарч” бна!!! Гэтэл үгүй ш дээ!!! Нам бусчууд, намынхан дунд ч Монголоо гэсэн сэтгэлтэй, юм хийе, бүтээе гэж боддог хүн олон бна! Тэднийг 4 жил наркоозонд оруулах ёстой юм уу!? Хэрэв тийм юм бол Монгол хүний амьдралын цикл-ийг ер нь 4 жил болгож өөрчлөх талаар бодвол яасан юм бэ!? Олигархийн боов хөхсөн, муу муухай бүхний үүр уурхай болсон Монгол намуудыг үзэн ядаж бна! “Загас толгойноосоо…” гэдэг үг Монголд яг тохирч байгаа!
1. Яг наадах дээр ирээд зогсчихдог юм. Ерөнхийдөө бол бүгдээрээ л “мэдэж” байгаа.
2. Яг хийх болохоор бүгдээрээ “онолдоод” хадуураад алга болдог юм.
3. Тэхээр төсөл хийгээд яг “онолын” 2-3 баг суух ёстой л доо.
4. Гэхдээ тэд нар нь чадна гэж баахан мөнгө авчихаад “алга” болчихдог юм.
5. Жишээ нь намайг бол огт хавьтуулдаггүй юм.
Танд баярлалаа. Та болон бусад чадалтай, боловсролтой хүмүүс төрийн бодлогод хувь нэмрээ оруулж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай! Монголд ер нь одоо төрийн алс, хэтийн бодлого, залгамж чанар гэж юм байгаа юм уу!? Мэдэхгүй, би л лав юу ч олж харахгүй байна! Зөвхөн л сонгуульд ялах, 4 жил засаг барих, тэр хоорондоо амжиж идэж ууж авах гэсэн л нэгхэн зорилтоор Монголын улсын бодлого явагдаж байх шиг байна! Хуучин нийгэмд бол ард түмний амьдрал хүнд байсан ч гэсэн “Ямар ч гэсэн төр, засаг маань намайг хулхидахгүй!” гэсэн ирээдүйдээ итгэх итгэл хүмүүсийн толгойд байсан байх! Одоо бол 4 жилийн дараа хэн ч гарч ирээд яаж ч бусниулж магадгүй, ард түмнийг хамгаалах ямар ч хамгаалалт байхгүй учраас хүмүүс ирээдүйдээ итгэх ямар ч итгэл найдваргүй болсон нь ч энэ их архидалт, хачин хачин гэмт хэргүүдийн шалтгаан болж байгаа байх! Тиймдээ ч олон сайхан залуус гадагшаа гарч боол болж, гадаадад боловсрол эзэмшсэн олон сайхан залуус Монголд ирж мафийн гишүүн болохыг хүсэхгүй тэндээ үлдэж байгаа байх! Товчхон хэлэхэд Монголын төрийн бодлого, тогтолцоо болохгүй, хэн ч толгойд нь очсон сайжрахгүй байна!!! Монголчууд болдог бол нийтээрээ төрийн хэтийн бодлого, нийгмийн үнэт зүйлсийнхээ дэс дарааллыг дахин тогтоож Нам бол 15-р зууны үеийн ХААН биш юм!!!, өнөөгийн төрийн албан хаагчид бол социализмын үеийн дарга даамлууд биш харин үйлчилгээний ажилчид мөн!!!, Мал бол нийгэмд Хүнээсээ доогуур рейтингтэй байх ёстой зүгээр л амьтан!!!, хувь хүний малын тоог 1000-аас дээш гаргаж, махны үнийг тэнгэрт хадаах нь Монгол төрийн өндөр приоритет-тэй бодлого биш байх ёстой!!!, Монгол хүн хятад, солонгос г.м гадны хүнээс илүүтэйгээр төрд чухал юм!!!, зөв, шударга, соёлтой нийгмийн эх булаг бол суурь боловсрол юм!!! … гэх мэт зүйлсийг бүгд хүлээн зөвшөөрч бүх юмаа дахин шинэ үнэт зүйлийнхээ бодлого дээр суурилж огцом биш яваанд нь цэгцлэхгүй бол Монгол хөгжихгүй, бид Монголын хөгжил гэж “бавцгаах” шаардлага алга!
Элбэгдоржийг харвардын боловсролтой гэх юм тэр бол худлаа шүү дээ!! ядаж Англи хэлээ зохих түвшинд мэдэж байж харвард марвардад сурна. Гэтлэ Англиар сайн бичих нъ байтугай ОЙЛГОДГҮЙ хүн билээ!! Цөөн хэдэн Ардчиалал Эрх Чөлөө, Зах зэээл, Мөнгө, гэсэн үгнүүдийг цээжлээд ТВ-д бэлдсэн ярилцага өгдөг. тэр яриаагааа ч зөв хэлж ойлгуулж чададгүй хүн билээ!!
10 төгсөөд конкурсэнд ч орж чадахгүй улаан шугамны цаана хоцорооод Эрднэтэд үйлдвэрт 2 жил номрчин хисиэн хүн яаж ч бодсон оюуны потенцал ямар байх нъ тодорхой. балууных нъ Харвард балаууны харвард!!! Америкууд нэг чалчаа гарынг аваачаад хэдэн үг зааж өгөөд харвард төгсгөлөө гэээд Монголд явуулж гар хөлөө болгож байгаа л хэрэг,. ямар балуугаараа харвард төгсдийн!! эхлээд ядаж англиар уншиж ойлгодог байх ёстой !!
Эрдэнэтэ нормчиноор илгээлт өвөрлөөд дараа нъ МАХН ын ивээлээр Цэргийн дунд сургуулд явсан нөхөрийг боловсролтой, ухаантай гэх үндэс үнэндээ алга даа!! юу үнэн тэр ҮНЭН!!
Ganaa ah? ene udaagiin eronhiilogchiin songuuliin sanal huraaltaar bidnii nerviteed bga, shuumjleed bga olon zuild eyregeer baga ch gesen nolooloh huchin tanii bodloor?yg ter ene geheer bas sonin.hariug setgegdlees chin olj unshihiig hicheey!
Бичлэг комментуудыг уншлаа. Би үнэхээр ийм л байдгийм байх гэсэн мунхаг хэсэгт нь орж явжээ. Арай л харанхуй байна даа бид, өнөөхүүд нь ч үүнийг тун сайн ойлгоцон маниусаараа тоглохыг ч үзүүлэхийн
Энэ “иргэний танхим” гээчийн “технологийг” нь Ц.Элбэгдорж тогтоодог юм гэж ямар зөв оновчтой хэлээ вэ үүнийг нь мэдэхгүй тархиа бариулчихсан нэлээдгүй улс “хуухнагын хөхөөл” хошгироол явцгаах юм доо хэхэ. Харин тэр “шууд ардчилал” нэрийн дор “ганц хүний дарангуйлал, дураар авирлах дэглэм тогтоох гэсэн далд оролдлого” гэдэг “нууц” үнэнээс гадна улам илүү аймшигтай заваан юм?! гай?! оршин бгааг сэрэмжлүүштэй дээ. “орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ” мэт нь хариуцлагаас бултаж буруугаа бусдад нялзаах гэсэн арчаагүй оролдлого мэт. Тухайлбал төрийн бодлогоо авч яваа нам, улсыг тэргүүлж бгаа ерөнхийлэгч, ерөнхий сайд нар сүүлд буруудахгүй замаа засаж бгаа царайн тэр! буцаагаад ард түмэн олон нийт рүүгээ бухах гэж бгаа ёр нь тэр! гэлтэй. Та нар хэлэлцсийшд? чи очоод хэлэлцүүлэгтээ оролцохгүй хийлцэхгүй яасийн? (яс юман дээр очиж тоо бөглөж бэлдчихсэн жүжгийн туслах дүрд тоглоод яах ч юм билээ) гээл “тухайн нөхдүүд” “орон нутгийнхан” өөрсдөө шийдцийшд бид саналынх нь дагуу хийгээл бсан гэж бүлтрэх гээл ядаж байх шиг… Энэ өнцгөөс харвал “БААБАРТАНГУУД” өөрсдөө буруу муу юм хийгээд хэрэгжүүлээд үүрэг гүйцэтгээд яваагийнх нь дохио нотолгоо ч юм шиг кк. Энгийнээр зүйрлэн хэлбэл та нар жаргах гээд хөгжих гээд эрх чөлөөг мэдэрч эд хөрөнгөжин амар сайхан даа болох гээд бгаа биз дээ бид түүнийг чинь та бүгдийн өмнөөс хийгээл зовоол 23 жил “ТУРЖ” үхтлээ тамираа барагдтал тархиа гашилтал “АРДЧИЛЖ” явноо гэдэгтэй агаар нэгэн буй. Үнэндээ нэр зааж нэг хүн нэг хэсэг нөхдийг буруушаан буруутгахаас илүүтэйгээр бидний цөөхөн монголчууд “болохгүйгээ хэлээд хэлцээд” зөвийг хийгээд явах замгүй болтлоо “ТӨӨРЧИХСӨН”-өө мэдэхгүй, тархиа угаалгаж бгаа нь олон болчихсон нь гачлантаймоо. Нийгмийн энэхүү сүүлийн 23-н жилийн гажуудсан замналыг хариуцах эр зоригтой “БААБАРТАН” олдохгүй дээ хөөрхий. Ардчилсан Ерөнхийлөгч маань нэгэнтээ “Бид-төр засаг хүнийг, иргэн таныг жаргаах үүрэг байхгүй жаргах зовох чинь таны асуудал, бид тэр эрх чөлөөг эдлэх эрхийг чинь 23 жилийн өмнө олж өгсөн өдгөө харин эдийн засгийн эрх мэдлийн өгөх гэж бна” гэж хэлсэнээс үзвэл түмний татвараар оршин буй төр, түүний удирдлагын үүрэг нь бодлого зам чиглэл бололцоог иргэдэд олгох ёстойгоо өдий хүртэл хаячихсан яваан илэрхиймоо.
Gaihaltai, zaluuchuud bidend iluu ihiig zaaj surgaarai
Танд амжилт хүсье.
Өнчин хүүхдүүдийг асардаг нь энэ их нүгэлээ наминчлах бас нэг арга уу ээбээгээс зүгээр 1 сайхан сэтгэлээр асарчих ухаан гарахгүй байх л даа. Ээбээ хөдөө хүүхэд байхдаа ядуу тарчиг өлсгөлөн өсч, энэ нь хязгааргүй идэх хүслийг төрүүлж өөрийг нь ийм хувиа хичээгч болгоход хүргэв үү. Мөнгөний гойго
За ах минь амжилт хүсье, Монголчууд улам бүр нэгдэх хэрэгтэй байна даа.
Часхийтэл сайхан дуугарлаа. Дээр нь нэмээд уламжлалт төрийн тогтолцоогоо судалж үзээд жинхэнэ ардчилалын механизмыг барьж аваад ярих хэрэгтэй. Тэгвэл та хэнд ч ялагдашгүй байж чадна. Нээрээ шүү.
Улс гэдэг бол олон хүн. Төр гэдэг нь эрх мэдэл. Энэ хоёр үг нийлээд олон нийтээрээ эрхэмсэг \эрх дархтай\ оршихуй гэдэг утгатай үг болно. Ийм чадвар олгох механизмыг тогтолцоо гэнэ. Мөн үү?
Судалгааг энэ зүгт хийгээд шинэ улс төрийн тогтолцоог бүрдүүлэх тал дээр хамтран ажиллавал ямар вэ?
Энэ тогтолцоо эвдрээд эвдлээд олон жил болж байна. Тэгээд үүнийг нэг их ярихгүй л байгаа ш дээ. Одоо ажиллах цаг болсон. Хамтран ажиллахын хувьд надад олон санал ирдэг ч хэн ч тулхтай ажиллаж байгаагүй, баахан сонсож байгаад “алга болдог” болохоор би хэлж мэдэхгүй байна. Дараа нь надаас сонссоноо ТВ-ээр “өөрийн” мэт ярихыг нь би олон удаа харсан. Мөн олон хүн миний ачаар “дарга” болсон…Тэгж “хамтран ажиллавал” би чадахгүй…
Өнөөгийн улс төрийн хамгийн дээд өндөрлөг Ерөнхийлөгч хэмээгч нь төр сүйрүүлэх авьяастнаар тодорч хамгийн адгийн шаараараа дуудагдаад байна наад зах нь танд. Цаашилбал нийт ард түмэнд. Хаачив энэ хүний эрхэмсэг оршихуй?
Та юу гэж бодож байна. Энэ тогтолцоо хаанаа алдав?
Тогтолцооны алдаа яриад олон жил болж байна. Би системийн хямрал гэж аль 1998 оноос эхлээд л бичсэн ш дээ. Бүгдээрээ л шизотой гэсэн. Одоо ч ихэнхи нь тэгж байна. Одоо алдаанаас гадна тогтолцоо өөрөө нурж байна. Энэ чинь нийгмийн сүйрэл гэсэн үг. Үүнийг хэлэхээр “хүн муу хэлж байна” гэж намайг загнаад байна. Ийм л байна…
http://biznetwork.mn/topic/show/39552/10#last Тогтолцоог шинэчлэх тал дээр иймийг ярьдаг хүн байна. Та таарч байсан уу?
За даа, манайхан ч бараг л “бүгдээрээ” ярьдгийм даа. Бараг өдөр болгон таардаг. Тэгээд залхсан. Одоо бол “хоосон философдох” биш, улс төрийн практик шийдэл гаргах хэрэгтэй гэж л ойлгодог болсон. Харин “бэлэн юмтай” хүнтэй таарч байгаагүй. Бодвол байхгүй биз…
уламжлалт тогтолцоонд маань бэлэн онол, практик дадал, шийдэл бүх юм байгаа юм биш үү? Би таны анхаарлыг тийш нь л хандуулах гээд байна л даа.
Би хүнээр заалгуулж анхаардаггүй…
tanii ene niitleliig ashiglasan bichleg bna. http://biznetwork.mn/topic/show/40944#last Ta uuniig yu geh ve?
уншлаа, бичлэг нь мөн хариулт сэтгэгдлүүд нь сайхан болжээ.
хамтран ажиллах хэмжээний шалгуурт угаас тэнцэхгүй ч бичиг цаасыг нь зөөнө гэдэг шиг туслаж суралцаж болох уу.
bi uls tur gadaad hariltsaagaar mastert surch bga, odoogoor dunguj ehlej bga bolohoor oilgoj medeh yumguich tani niitleluudiig zah zuhaas ni unshihad uneheer sonirholtoi bsn bolohoor ih yaraad halti negdsen bolohoos nuugdsan yum bish shuu. yamarch bsn uunees hoish tani blogiin idevhiten unshigch bolnoo, ene udaagiin erunhiilugchiin songuuliin talaar, bas songuuliin internet surtalchilgaanii talaar bichvel..
tani ajild amjilt husie!
Tuvshin.B
Замын ноход хуцаад л… жингийн цуваа явдаг. Бусдыг өөнтөглөж хуцаад өөрөө ядаж шийдвэр гаргагчдад хүлээн зөвшөөрөгдөж байж мэдэмхийрээч. олигтойхон ч хэдэн нийтлэл бичиж чадахгүй. Ингэхэд өөрийн тань энэ хэдхэн бардамнал цэцэрхэл, омгорхол, магтаалаас өөр юу байна, өөрөө ямар ажил үйлс хийж гийгүүлсэн юм бэ дээ тэгээд дуулаагүй л юм байна, уучлаарай, ингэж хэлсэнд өөдөөс баахан сүрийг үзүүлж, худлаа том том шаана биз. Хэдий муу нэртэй ч таны энэ улс төрчид та биднээс илүү хийсэн юмтай, алдсан нь бий, гэхдээ оносон нь илүү болов уу, ард түмэндээ үнэлэгддэг л юм.
1. Шийдвэр гаргагчдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол хулгайч дээрэмчид, усан тэнэгүүдийг зөвшөөрсөн хэрэг мөн. Тэд нарын хэн нь ч бүтэн хуудас юм бичиж чадахгүйг би сайн мэднэ, бас баталж чадна.
2. Дуучин дуугаа дуулж “юм” бүтээдэг, бөх бол барилдаж “юм” бүтээдэг гэх мэт. Харин судлаач бол ном өгүүлэл бичиж “юм” бүтээдэг. Би тэрийг л хийж байна.
3. Харин монголын улс төрчид юу ч хийж чадахгүй байж худлаа чалчдаг, хууран мэхэлдэг. Чи усан тэнэг, эргүү лалар болохоороо тэднийг “юм хийдэг” гэж боддог юм байна.
4. Ингээд чи “юм хийнэ” гэдгийг огт ойлгохгүй усан тэнэг учраас би чамайг блогтоо ахиж оруулахгүй. Гуд бай…
Иргэд улсаа удирдахад оролцож байна гэж бодож гэнэдсээр дуусах бас нэг улгэр юмдаа та минь.