СОНГУУЛИЙН ДАРААХ АСУУДЛУУД

Манайхан сонгууль гэхээр ухаанаа тавиад туучихдаг. Харин дараа нь гэвэл боддог хүн цөөхөн. Онцгой тохиолдол болохгүй бол аль нэг нь ялж л таараа. Яагаад онцгой гэхээр манай төр нурж байгаа учраас юу ч болж болно. Төрийн энэ нуралтыг нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хаацайлах боломжгүй. Энэ тухай ярих гэсэн юм…
1. Намын систем
Төр юунаас бүрддэг вэ ? гэсэн энгийн асуултад тийм ч амархан хариулж болдоггүй юм. Манай төр бол хоёрхон намаас бүрддэг. Энэ хоёр нам нь хэдхэн олигархуудаас бүрддэг. Олигархи бол цөөнхийн засаг, ардчилал бол олонхийн засаг. Иймээс Монголд ардчилал байхгүй.
Үүнийг нотлохын тулд “онол монол” болоод давхиад байх хэрэг байхгүй. Хэнд ч ойлгомжтой асуудал. Манайд өмч хувьчлалын үеэр нийгмийн болон байгалийн байгалийн баялгийг завшсан олигархи давхраа (анги) засгийн эрхийг барьсаар олон жил болж байна. Тэд дандаа цэвэр ариун хөдөлмөрөөрөө баялаг олоогүй.
Олигархууд эрх мэдэл, эд баялгийн хэт шуналаасаа болж өрсөлдөөн тэмцэлд орж Монгол Улсыг хөлдөө үрэх хэмжээнд хүрээд байна. Бид үүнийг зогсоох ёстой.
Би тэдний хөрөнгийг хурааж шоронд хийх гээд байгаа юм биш. Надтай надгүй тэд бие биенээ шоронд хийгээд байна. Энэ байдал цаашид эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Хэрэв энэ чигээрээ байвал Монгол Улс олигархуудын өрсөлдөөний улмаас шоронжсон улс болно. Үүнийг хэн ч хүсэхгүй байгаа боловч ийм болдог жамтай. Яагаад гэвэл нийгмийн үйл явцын өрнөл, зүй тогтол гэж байдаг юм. Иймээс сонгуулийн дараа нам хоорондын болон нам дотоодын өрсөлдөөн тэмцэл улам хурцдана. Үүнийг зогсоох боломж байхгүй.
Тэхээр намуудыг яаж шинэчлэх вэ гэдэг асуудал гарч байна.
2. Төрийн удирдлага
Төр бол удирддаг. Төр бол хамгийн муу мененер гэсэн хэлц үг тодорхой жижиг түвшинд байж болох асуудал болохоос макро түвшинд нийгмийг төрөөс өөр удирдах ямар ч субъект байхгүй. Монголын нөхцөлд төрийн ролийг үгүйсгэнэ гэдэг бол монголыг сөнөөнө гэсэнтэй адил.
Харин төр өөрөө бодлоготой байх ёстой. Бодлого гэдэгт би төрийн бодлого нэртэй хэнд ч хэрэггүй 300 гаруй цаасыг хэлж байгаа юм биш. Харамсалтай нь манай төр бодлогогүй болсон. Энэ нь олигархуудын дураараа авирладагтай шууд холбоотой.
Үндсэн Хуулийг зөрчиж, төрийн удирдлагын суурь зарчмууд, салбарын болон орон нутгийн удирдлагын зарчмуудыг хольж хутгадаг явдал жирийн үзэгдэл болсон.
Төрийн удирдлагын энэхүү алдаа согог сонгуулийн дараа улам хурц тод болох бөгөөд үүнийг аргацаах, торгоох боломж бас л байхгүй.
Төрийн удирдлагыг буюу Үндсэн Хуулийг хэрхэн яаж өөрчлөх эсэх асуудал гарч байна.
3. Боловсон хүчин
Аль ч улс гүрэн үндэстнийхээ хамгийн шилдэг тэргүүний хүмүүсээ төрдөө ажиллуулдаг атал манайх хамгийн тэнэгүүдийг ажилуулдаг зарчимтай болж байна. Энэ бол төр мөхөхийн үндсэн шалтгаан мөн.
Ах дүү, хамаатан садан, танил тал гэсээр байтал манай төрийн алба цус ойртож төрийн алба залгуулах ямар ч чадваргүй болоод байна. Энэ утгагүй байдлыг таслан зогсоох үйлдлийг хэн ч эхлэхгүй байна.
Төрийн албан хаагчид боловсрол мэдлэг нимгэнтэйгээс гадна албан тушаалаа ашиг олох хэрэгсэл гэж үздэг “нянтай” учир ажил сөнөөх хамгийн шилдэг хэрэгсэл болж байна.
Ажлын арга барилын хамгийн харгис дэглэм тогтсон учир идэвхи санаачлага, шинийг эрэлхийлэх, бүтээлч хандах явдал төрийн албанд үгүй болов.
Төрийн албаны энэ ялзралыг зогсоох боломж байхгүйгээс гадна сонгуулийн дараа улам хурц хэлбэрт орно. Өөрөөр хэлбэл боловсон хүчний тэнэглэлийн оргил үе болно.
Боловсон хүчний системд ямар өөрчлөлт оруулах вэ гэсэн суурь асуудал гарч байна.
4. “Бүтээн байгуулалт”
Бодсон төлөвлөсөн юмыг бүтээн байгуулалт гэдэг. Юу ч хамаагүй барих тухай ярихыг хэн ч бүтээн байгуулалт гэж хэлдэггүй. Манайд эхлээд гадаадаас мөнгө зээлж байна. Тэгээд түүнийгээ олигархуудад хувааж өгч байна. Тэд нь юу ч хамаагүй “бодож олж” байна. Үүнийг бүтээн байгуулалт гэж байна. Энэ бол зөрчил тэмцлээс өөр зүйл биш.
Жинхэнэ бүтээн байгуулалт бол эхлээд бодож төлөвлөдөг, улс орны нийгэм-соёлын бусад системтэй холбодог, үр дагаврыг нь тооцсоны үндсэн дээр хийдэг бүтээлч үйлс.
Юу ч бодохгүй ажил хийхийг тэнэглэл гэдэг. “Буцахдаа шороо тээнэ” гэдэг болох нь гарцаагүй. Тэгээд ч өөртөө ашиг унагаж, хулгай хийх сэтгэлгээгээр бүтээн байгуулна гэсэн ойлголт энэ дэлхийд байхгүй. Бодлогогүй “бүтээн байгуулалтын” маргаан зөрчил улс төрийн тэмцлийн хурц хэлбэрт гарцаагүй орно. Үүнээс болж засгийн газар унах хэмжээнд ч хүрнэ. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж мөнгө цацах бодлого бүрэн дампуурсан, одоо эдийн засгийн шинжлэх ухааны үндэстэй, алсыг харсан, зорилго чиглэлтэй огт өөр бодлого баримтлах ёстой. Үүнийг хэн ч хэлэхгүй байгаа.
“Бүтээн байгуулалт” буюу эдийн засгийн энэ үхээнц бодлогыг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуудал гарч байна.
5. Хойч үеийн соёл боловсрол
Энэ хүүхдийн хүмүүжил боловсрол арай хэтэрлээ. Бид тэдэнд “эрх чөлөөнөөс” өөр юу ч өгсөнгүй. Уг нь мэдлэг боловсрол, соёл, мэдээлэл өгөх ёстой. “Эрх чөлөө” өгсөөр байтал бид бараг “гэмт хэрэгтэн” бэлтгэж эхэллээ. Одоо бүр байчихаад бүх хүүхдийг адилхан сургана гэсэн “гүн ухаан” дэвшүүлж байна. Хүүхэд болгоны авъяас чадварыг хөгжүүлэх нөхцлийг бий болгохыг зорих ёстой мэт санагдана. Монгол Улс бүх зүйлээ хүүхдэд зориулах ёстой ба харин тэднээс ганц л зүйл бид шаардана. Энэ бол сурах гэсэн цорын ганц хөдөлмөрөө хий гэсэн албадлага юм. Албадлага шүү. Бид ингэх эрхтэй ба үүрэгтэй.
Манай сайд “мэдээллийг хүүхдэд хүчээр тулгаж байсан” гэж хуучин системийг шүүмжилж байна. Хуцваа л байна. Монголд Та нараас болж сайн дураараа сурдаг хүүхэд “өдрийн од” шиг болсон. Манай нийгэм бүх нийтийн залхуурал, зугаа цэнгэлийн нийгэм болсон байна. Шинжлэх ухааны нэр хүнд ач холбогдол буурч, харсаар байтал харанхуй мунхаг хойч үе өсч байна. Ийм нөхцөлд нэг хэсэгтээ мэдлэгийг “хүчээр тулгахаас” өөр зам байхгүй.
Тэгээд ч өөрсдөө өдөр болгон хулгай худлаар амьдарч байж хүүхдээ үнэнч шударга, шинжлэх ухаанд дуртай болгож хүмүүжүүлэх гэвэл бол утгагүй. Иймээс өөрсдөөсөө эхлэх ёстой нь мэдээж хэрэг.
Манай хүүхдүүдийн эх оронч хүмүүжил бараг тэгтэй тэнцүү байна. Бид даяарчлалын дэлхийн иргэд биш, Монгол Улсын иргэд бэлтгэж байгаа гэж санана.
Эндээс хүүхдийн боловсрол хүмүүжлийн талаар ямар систем бодож төлөвлөж байна гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Үүнийг харахын тулд ямар нэг гоц ухаан, тусгайлсан мэргэжил боловсрол хэрэггүй гэж санана. Хэрэв 3-4 жилийн цаадахыг “харахгүй” бол улс төрөөр оролдож үхснээ хийнэ. Гэхдээ би монголчуудыг 3-4 жилийг цаадахыг “хар” гэж хэлээгүй, ядахдаа 3-4 сарын цаадахыг төсөөлж болно биз дээ. Ямар ч хүн харсан дэндүү ойлгомжтой асуудлууд шүү дээ.
Эдгээр нь хоорондоо шүтэн барилдлагатай, нягт холбоотой амин асуудлууд бөгөөд эдгээрээс зайлсхийх, тойрох, бөөрөнхийлөх нь шууд утгаараа улс төрийн заль мэх мөн.
Аливаа заль мэх наад тал нь 3-6 сарын дараа, цаад зах нь 1-2 жилээс хэтрэхгүй мухарддаг гэдгийг бид ухаарах ёстой.
Хэрэв нэр дэвшигчид эдгээр асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаагүй бол Монгол орон, монгол үндэстний өмнө тусгамдсан бодит байдлаас зайлхийж цаг нөхцөөж байгаа хэрэг болох нь ямар ч эргэлзээгүй…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to СОНГУУЛИЙН ДАРААХ АСУУДЛУУД

  1. delgermaa says:

    Ta odoo Eronhiilogch Elbegdorjiig sonsoogui um uu? 1000(neg myangan!!!) jiliin daraahi zuiliig harj baigaa humuus gesen shuu dee, aimar shuu, getel Ta bodlogo, bolovsrol, ur huuhed, Mongol Uls geed “sonin””sonin” um bicheed sanaagaa zovoogood

    • Ганаа says:

      Өчигдөр 2 ширхэг ном хүлээн авч их баярласан шүү. Хэзээ нэгэн цагт дүүтэйгээ уулзана гэж найдаж байна…

    • Арилдий says:

      Монголын төлөө сэтгэл чилээн суугаа Ганхуяг ахыг өмөөрөөд өмнөөс нь хэдэн үг хэлчье. Маргаашаа харж чадахгүй Мянган жилийн цаадахыг мөрөөдөөд яахын. Дэлгэрмаа та Монголд амьдардаггүй бололтой. Миний амьдрал болоод бүтээд байвал бусдынх ямар хамаа байхав гэж амиа бодсон арчаагүй зан гаргаж бид болохгүй ээ. Болж бүтэхгүй байгаагаа хэлэлцэж ярилцаж засч залруулах хэрэгтэй бусуу. Өнөөгийн Монголын төрд, нийгэмд тулгамдаад буй хамгийн чухал сэдвүүд биш гэж үү. Хэн нэгнийг хийнэ гэж хүлээхээр өөрсдөө бид хийх хэрэгтэй сануулж байгаа бусуу. Хэрвээ энэ нийтлэлийг сонин сонин зүйл гээд дэмий юм бичиж цаг нөхцөөж байна гэж бодож байгаа бол Улаанбаатар хотын гудамжаар нэг өдөр л хөндлөн алхаад үзэлдээ. Бодлогогүй төрийн балаг хэрхэн бидний амьдралд нөлөөлж буйг харах бизээ. Тэр дундаа бидний хойчис болох хүүхэд залуус юу хийж юунд хамаг цаг, боломжоо үрж буйг олж хар.

    • Ганаа says:

      Арилдий чамтай санал нэг байвч нэг зүйл тайлбарлая. Энэ Дэлгэрмаа бол бидэнтэй үзэл бодол нэг хүн, энэ удаад эрх баригчдыг ёжилж хэлсэн юм…

  2. Od says:

    Ганаа ахын гайхамшигтай энэ үгэнд маш урам орлоо. Таны хэлсэн энэ үг бол Монгол улсын эрхэм зорилго болог, би сая FB найз нартаа илгээлээ. Эхнээсээ share хийж бна.

    “Монгол Улс бүх зүйлээ хүүхдэд зориулах ёстой ба харин тэднээс ганц л зүйл бид шаардана. Энэ бол сурах гэсэн цорын ганц хөдөлмөрөө хий гэсэн албадлага юм. Албадлага шүү. Бид ингэх эрхтэй ба үүрэгтэй. “

  3. smsr says:

    hoich ueiin bolovsrol gedeg mash chuhal amin sedev. tom tom yarihaas yaj HUN bolgoj humuujuuleh ve gedeg chuhal bna. hun chin ooriin uhaan bodoltoi, uurag tarhitai, uzel bodoltoi bh yostoi biz dee. ene niigmiig iim bolgood ireeduigee bas zoliond gargahaar ened uls ornii huvi zaya haashaa ergeh ni todorhoi sh dee.

  4. batbold says:

    Ene baidlaaraa yamar uymniih n 1000 jil. Ter ued Mongol yls gj baih uymyy? Ene yanzaaraa 10 jiliin daraa muhnu biz. Ene sedviig hundugch mash unen bichsen. Unuudur bolovsroliin system yamar aimshigtai baigaag bugd l harj baigaa.., Dynd syrgyylid oroin angi gej baij boldog uymyydaa?

    • Ганаа says:

      Үүнийг санаатай хийж байна л гэж би ойлгодог. Бид боловсролоор тоглодог явдлыг өөрчлөх цаг болсон…

  5. D. Tsedmaa says:

    сайн байна уу, рерихийн Рэгдэндагва зургийн талаар нэг зүйлйиг би судлаж байгаа юм. Сайхан материал орчуулжээ, баярлалаа. Рерихийн энэ зургийг түүний бүтээлийг орос каталогоос олохгүй байна. надад зургийн шинж байдлын талаар хэрэгтэй байгаа юм. Мөн И.И. Ломакинагийн бүтээлийн жагсаалтыг хайж байна.
    Д. Цэдмаа dtsedmaa@ymail.com

    • Ганаа says:

      Рэгдэндагвын зураг дангаараа байхгүй. Харин Шамбал зурагт байгаа. Энэхүү Шамбал зураг бол катологт байгаа. Чи ахиад сайн хай л даа. Эх зураг манай Дүрслэх Урлагийн музейд байх ёстой. Харин одоо байгаа эсэхийг мэдэхгүй. Алга болсон ч байж магадгүй. Шалгах хэрэгтэй…

  6. tushig says:

    Нам төр нь олигархижсан, бодлого нь буруу, хойч үеийн хүмүүжил, тэдний эх оронч үзэл гэж байхгүй болсон ийм хэцүү байдалтай байгааг ойлгож байгаа ч яаж энэ бүхнийг залруулах, тухайн нэг хүн юу хийвэл энэ байдал дээрдэхийг мэдэхгүй юм.

  7. Ганаа says:

    Эхлээд үнэнийг хэлсэн хүнийг ад үзэхээ болих хэрэгтэй л дээ. Үгүй ядаж шүүхээр шийтгүүлж байхад өмөөрөх ёстой байх…

  8. tushig says:

    Тэгээд үнэнийг хэлсэн хүнийг өмөөрөхөөр цуг аавынд орчихно биз дээ?

    • Ганаа says:

      Чи ямар үхээнц новш вэ ?! Чи бодохоосоо ч хүртэл айж байвал ямар үхснээ хийж нетээр олон долоо юм донгосдог юм. Бусад хүн чиний өмнөөс шоронд орох ёстой юу ?! Чи үнэхээр үхээнц, арчаагүй шаар юм. Чи энэ адгийн бэртэгчин зангаа нетээр сурталчлах хэрэггүй. Ёстой бөөлжис хутгачихлаа…
      Тэгээд чамайг худал хулгайгаа өмөөрөөд хэр хол явахыг чинь харъя л даа…

  9. bayar says:

    … юу ч болж болно…
    … Үүнийг зогсоох боломж байхгүй…
    …Үндсэн Хуулийг хэрхэн яаж өөрчлөх…
    …Төрийн албаны энэ ялзралыг зогсоох боломж байхгүй…
    …харсаар байтал харанхуй мунхаг хойч үе өсч байна…
    Uchiraa olohgui baisan sustemiin bolobsroltoi negen yeiinheniig (өөрсдөө өдөр болгон хулгай худлаар амьдарч) harj ene ye ondiisen um…
    End 20 jil zartsuulsan um.
    Odoo ( юу ч хамаагүй “бодож олж”)Yahaa yl medeh negen yeiinheniig harj bas negen ye ondiih bolno. Uund dahin 19,99 jil zarstuulah bolno…Harin ene yeiinhend tulgah negen zuil bii. …Энэ бол сурах гэсэн цорын ганц хөдөлмөрөө хий гэсэн албадлага юм. Албадлага шүү. Бид ингэх эрхтэй ба үүрэгтэй…
    …өөрсдөөсөө эхлэх…
    … Harin yaj…

    • Ганаа says:

      Би энэ утгагүй олигархи төрд боломж байхгүй гэж хэлсэн болохоос Монголчуудад байхгүй гэж хэлээгүй. Монголчууд бол энэ төр адгийн төр биш. Тиймээс адгийн шаарнуудтай тэмц, тэмцэхгүй бол дуугай бай. Юу ч ойлгоогүй байж нетээр худлаа цэцэрхээд хэрэггүй. Юу ч хийхгүй, юу ч хийж чадахгүй байж битгий нэг их “гүн ухаан” ярьж бай…

  10. Т.Төрболд says:

    Таны бичсэнтэй санал нийлж байна. Хүмүүс ардчилал социализм 2 эсрэг зүйл гэж хүлээн аваад социализмийг үгүйсгэж, тэр үеийнхээс яг эсрэгээр нь хийж байвал ардчилалыг бий болгож байна гэж боддог юм шиг байгаая Таний бичсэнийг би ойлгон авснаар зах зээлийн эдийн засгийг төлөвлөгөөт эдийн засагтай эсрэгцүүлээд төлөвлөгөөгүй мөнгө байвал үрээд л байхгүй бол зээлээд л. Тэгээд үндэстний эрх ашигаа дурдаагүй байж дэлхий гэж яриад л Монголийн нэр хунд гэж том яриад л. Өмнөх үеэсээ суралцана гэж байхгүй. Шинэ зүйл оруулах дуртай. Оруулахда хуучин юу буруу байсныг дурддаггүй. Дэлхийн жишиг гээд л хүчээр тулгадаг. Дэлхийн жишиг нь Европ, Америкийн жишиг. Монголийн соёл, сэтгэхүй тэднээс өөр гэдгийг боддог хүн цөөн…

  11. Арилдий says:

    Монголын нэр хүнд гэж яриад байдаг нөхөд ичээсэй. Аль хэдийн Монголынхоо нэр хүндийг уландаа гишгэсэн шүү дээ. Төрийн албаныханы талаар Ганхуяг ах зөндөө бичлээ. Харин би жирийн оюутан залуус хэрхэн их орныхоо нэрийг харийн гүрэнд уландаа гишгэж буйг хэлье.
    Хичээлээ байнга тасална. Архи ууна. Уусаныхаа дараа хоорондоо зодолдоно. Мэдэхгүй байж хэт цэцэрхэнэ. Хулгай хийнэ. Худлаа ярина. за тэгээд яриад байвал зөндөө…
    Тэгээд л нэг сүрхий Чингис, чингисийн Монгол гэнэ. Харь хэлтэнгүүд Монголын талаар монгол тухай төсөөлөлөө Монголын оюутан залуусаар төсөөлнө биз дээ.

    • Т.Төрболд says:

      Монгол оюутнуудын дийлэнх хэсэг нь өөрсдөдөө хяналт, шаардлага тавьж бүтэн улсын нүүр царай шүү гэдгээ ухамсарладаггүй. Эцэг эх нь материаллаг зүйл нь болж байвал болоо гээд орхичихдог. Яаж байгааг нь асуухад ирээд харахгүйгээс хойш амыг нь худлаа ярьж таглана. Бүх юм дууссан хойно л мэдэх боломжтой. Ирээдүйн боловсон хүчнээ бэлтгүүлж буй төр бол байгаа үгүйг нь тооно гэж байхгүй. Нэг удаа бол ам нь халаад буруу яриад зарим оюутны амиа зогоодог, зарим нэгнийх нь show-ддаг мөнгөнөөс нь салгахаа шахсан. Элчин төлөөлөгч нь юу хийгээд завгүй байдгийг нь мэдэхгүй нэг удаа л оюутнаар дамжуулж байгаа үгүйг нь албан бусаар бүртгэнэ. Оюутантай хамтран хийдэг ажил нь сагсан бөмбөгийн тэмцээн гэх мэт зүйлсийг дэмжиж улсын мөнгө өгнө. Дэмжүүлдэг оюутнууд нь show-чид. Эцэст хэлэхэд Монголд хяналт гэдэг зүйл алга байна.

  12. bayar says:

    … Юу ч хийхгүй, юу ч хийж чадахгүй байж битгий нэг их “гүн ухаан” ярьж бай…Uuniigee l tanij chadahgui ene orchind munginaj yabna daa …Uuniigee huleen zobshoorch chadahgui um chini ooreer yah be dee…negen yg negen baind tysjee dee yanz ni…system… Negen yeiinhen oorsdiinhee baigaa bodit baidalaa huleen zobsheerch chadahgui baina……өөрсдөөсөө эхлэх… harin yaj… Oorsdiigee huleen zobsheer… end сөргөлдөх нь gol bish…oilgoltsoh ni…negen zuil yzel sanaanii hyagtral haana yabagdaad baina…Төр бол масс биш…mass hodleh ahuid tor tanii husseneer baih bolno… harin hetsee…Oiriin ireedui baina uu…Buhimdal buhniig tsairuulah ni uy l bol…Юу ч ойлго-songui…Gehdee l bi ooriigee Mongol hemeen bodoh …

    • Ганаа says:

      Хүн өөрийгөө идэвхигүй, арчаагүй амьтан гэдгээс бусдаар яаж ч ойлгож болно байх. Би чиний “ойлгосонд” биш, харин идэвхигүй үхээнц байгаад чинь дургүй байна. Хүний мөн чанар бол аюулаас гарах гарцыг өөрөө хайж олдог, түүнийхээ төлөө тэмцдэг, бүтээдэг үйл байдаг. Харсаар суугаад үхнэ гэдэг бол амьтанд л байдаг араншин. Иймээс чиний идэвхигүй хөгийн бясалгал ямар ч “бай” онохгүй. Яагаад гэвэл чи ямар ч гүн ухаан мэдэхгүй…

  13. bayar says:

    Bi yamar negen um meddeg geegui… harin ta tiim esbel ygyi “мэт” haragduulj baina…bi byasalgaagui…бясалгалiin talaarh oilgolt maruu…Getel bi byasgal hiisen bolood baidag… tegeheer yamar ч “бай” онохгүй ni todorhoi l doo…Negentee bi iinhuu (идэвхигүй, арчаагүй амьтан) haragdaj bailaa geed had ochij morgehgui. Harin dooguur ni yaj yhah be l gej tanii onosholsonoor byasalgaj suuna. uunii buruu ni uy baina. dem bolohgui bol gem buu boloo gej…

    • Ганаа says:

      Тэгээд “бодож дуусчихаад” ярьж болдоггүй юм уу ?! Чиний бодох процесс хэнд юуны хамаатай. Гиеүрэхээ хүртэл олон түмэнтэй хуваалцах утгагүй…

  14. bayar says:

    hend ch hamaagui…iimiin ychir asuudal bolgon harah hereggui…”Гиеүрэхээ” хүртэл… bichih arga bolgon hubirgasan hun ni bi bolj taaraad baina uu… esbel… uund buruu zuil alga daa l geh gesen um. Юу ч бодохгүй ажил хийхийг тэнэглэл гэдэг. ene sanaa. ooree tanin baigaa…harin bi yls tor bodoogui…Harin tanii bicheed baigaa zuiliin undeslel ni shinjleh yhaan ch baidag ychir ynshih ni “гиеүрэхээ”c ooriig boduuldag um…tegeed ch ahuin asuudalaasaa heterehgui negen tiim medleg shaardsan zuiliin talaar ihiig bodoh ni “хэнд юуны хамаатай”. herbee bodoj duusgaj baigaa bol hiih zuiliinhee ihenhiig hiichdeg gesen ug haana ch bilee “гиеүрч” baihadaa harsan um baina. harin hybaaltsah eseh ni internet erh ajee…

    • Ганаа says:

      Чи тэгээд шалчигнаад байлгүй хэлэх юмаа хэлээч дээ. Чи гиеүрч болно, гэхдээ миний блогт бол болохгүй. Би чиний гиеүрэх эрхийг хориогүй. Миний блог нийгэмд хэрэгтэй санаа оноо авдаг газар болохоос хэн нэг “хийх юмаа олж ядсан” амьтдын уйтгар гунигаа гаргах газар биш…

  15. B says:

    Тухайн улсыг колоничлох хамгийн гадныхны хүчтэй зэвсэг нь соёл боловсрол. Манай улсын боловсролоор дэндүү тоглож байна даа. Арай дэндүү байна шүү. Одооны нөхдүүд. Дэлхийн иргэн болгоно ч гэх шиг.

  16. Galdan says:

    KK. Ooriin khar amia bodson umnuud , khudlaa sanaashragchid ikh bii. Bi boddog um. “Toriin toloo ogotono booj uhne gegcheer chi you ch v dee” neg iimerkhuu utgatai ugiin talaar. Ene magdgui manjiin darlaliin yed garsan baikh. (Tanii bichseneer toimlokhod “darlaliin” suul khavitcaa.) Mongolchuudiig temtekh hereggui gesen utgaar zoriud delgeruulsen baikh. Harin ch “Tor, ulsiinkhaa toloo booj ukhekh estoi” gej bi uzdeg. Bid odookhondoo neteer zuel bodol, sanaa sanaachlagaa khuvaaltcaj baina. Modkhon negden nygtarch khoich ye, ekh orniikhoo toloo “temtcekh” tcag irekh bizee. Lev Gumileviin khelseneer Ikh undesten sergen mandakh tcag hezee negen tcagt irdeg ni unen bol Mongol uls khogjin tceteglej, hooson ardchilagch nar, homhoi oligarkhuudaas salakh ni unen buizaa.

    • Ганаа says:

      Хараад суугаад байх цаг дууссан…

  17. Anonymous says:

    Tantai sanal neg baina. Bolovsrolyn said uuruu yostoi nuguu boovsrolyn said baina lee dee, hudlaa liberal tsarailsan, tegsen murtluu liberialismee ch medehgui.

    • Ганаа says:

      Боловсрол сөнөхөөр улс сөнөдөг юм. Тэхээр хэн улс сөнөөснийг эхэлж ярих ёстой. Өөрөөр хэлбэл боловсролын яамыг биш, монгол төрийн бодлогыг ярих ёстой…

  18. Nomio says:

    Жаахан байхад хичээлийн дэвтэр дээр муухай бичээд ангийн багшаараа дэвтэрээ уруулж байсан санагдаж байна. Одоо багш хүн тийм үйлдэл хийх юм бол шууд олон нийтийн хэрэгсэлээр зарлаад бөөн юм болно биз.. Бидний үед ч бас боловсрол одоо үеийнхэнтэй харьцуулбал арай барьцтай байж.. Одоо үнэхээр толгой эргэмээр болоод байна.. Хүүхдийг албадаж сургана гэж юу байсын гэж хүмүүс ярих л юм..Одооны хүүхдүүд чинь шал өөр гээд л… Бидний багынхаас боломж л ихтэй болохоос биш тийм “өөр” хүүхдүүд шиг харагдахгүй л байгаа юм даа..

  19. Aldar says:

    Манай боловсролын сул талыг мэддэг хөрөнгийн боломжтой хүмүүс чимээгүй л хүүхдүүддээ анхаарч гадагш нь сургадаг. Гадных Монголын боловсролын сул орчин дотроос зөв бодолтой эцэг эхийн чигээр сурч бэлтгэсэн хүүхдүүдийг өөрийн орондоо ажлын байраар уруу татдаг. Тэхээр Монгол орон хүүхдүүдээ нийтэд нь баллаад, сугараад гарсныг нь гадных аваад.. Монголдоо юм үлдэхгүй нь.

  20. enkhsaikhan says:

    “Манайд өмч хувьчлалын үеэр нийгмийн болон байгалийн байгалийн баялгийг завшсан олигархи давхраа (анги) засгийн эрхийг барьсаар олон жил болж байна. Тэд дандаа цэвэр ариун хөдөлмөрөөрөө баялаг олоогүй.
    Олигархууд эрх мэдэл, эд баялгийн хэт шуналаасаа болж өрсөлдөөн тэмцэлд орж Монгол Улсыг хөлдөө үрэх хэмжээнд хүрээд байна. Бид үүнийг зогсоох ёстой.”
    Тийм ээ, харин яаж… үүний тулд хамгийн түрүүнд “Бид үүнийг зогсоох ёстой” гэдгийг олон түмэнд ойлгуулмаар байна. Энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлгэ явуулбал хүмүүс идэвхтэй оролцох байх.

  21. Хүчирхэг үнэн үгс байна. Монголд маань бодитоор биежих болтугай. Онолын төдий, хэлбэрийн төдий ардчилал дуусах өдөр ирэх болноо.

  22. Д says:

    Яг үнэн.

  23. Itgel says:

    “Hoyor yum uu gurvan nuhur sanaa onoo niilbel …butne” l gesen baigaam, iim mayagaar yavbal “geometriin progress”-oor usuh gedeg yum bilee, olon tumnii demjleg neleen uureg guitsetgeh bolov uu?!

  24. Itgel says:

    Hudulguun usuj undiisuur …zohion baiguulaltand orj, tegj baij l urgun frontoor l uzeh baih daa?!

  25. OyunA says:

    Bichij bui zuilsuudtei buren sanaa niilj bna.

  26. дулмаа says:

    Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шудрага үнэний төлөө тууштай тэмцдэгт чин баярладаг шүү Одоо шудрага үнэн ялах цаг ирсэн шүү монголд худал бүхэн үнэн болж шудрага чадалтайчуудыг мохоодог зайлуудаг харийн бодлого явсаар 5рцувааны бодлого шүү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: