БААБАРЫН ГЕОПОЛИТИК
2013/04/07 29 Comments
Монголчууд бүгдээрээ геополитикч юм. Пивоны ширээний ард суугаа монгол эрийн дэргэд НҮБ, АНУ, Орос, Хятад, Япон, Израилийн аналитик хийгээд тусгай албад бол юу ч биш, “нусгай хүүхдүүд” юм. Гэхдээ Монгол дотроо бол “хамгийн том” геополитикч нь Баабар юм шиг байгаа юм. Тэхээр ноён Баабарын “геополитик” гэж ямар юм байдгийг аваад үзвэл монголын геополитик тодорхой болно. Тийм биз дээ…
Саяхны геополитик
2003 оны 2 дугаар сарын 26 буюу ердөө л арван жилийн өмнө Баабар “геополитикийн” дараах дүгнэлтийг хийж байсан. Олон хүн санаж байгаа байх. Хэдийгээр тэр “америк судалгаа” гэж нэр өгсөн ч гэсэн түүний өөрийнх нь дүгнэлт байгаа юм. Тэр нь ийм:
“Олон улсын тавцан дээр Орос, Хятадаас өөр өөр газрын сонирхол татахуйц газар зүйн болоод геополитикийн байрлал үгүй, гадаадын хөрөнгөө оруулалт татахуйц эрдэс баялаг, зах зээл үгүй, төр засаг нь авилгалд идэгдсэн, төрийн бүтэц нь оновчтой биш, улс төрийн намуудын аль нь ч төлөвшөөгүй, байгаль цаг уурын сүйрлийн ирмэгт тулсан, уул уурхайн олигтой нөөц одоо болтол илрээгүй, дэндүү бага зах зээлтэй, тархины зугтаалт эрчимтэй болж байгаа (боловсролтой нь гадагш дүрвэж байна), улс даяар өрнөж буй нүүдлийг зохицуулсан бодлого үгүй, засаг захиргааны нэгжийн бүтэц оновчгүй учир маш үрэлгэн, хуулийн орчин бүрдээгүй, нийгмийн дотор хөрөнгийн хувьд баян ядуу, сэтгэлгээний хувьд хөгшин залуу, оюуны хувьд боловсролтой харанхуй, соёлын хувьд хот хөдөөний гэсэн ялгаа өдөр өнгөрөх тутам ялгаран холдсон, хүн амын дийлэнхи нь өнөөгийн даяаршиж буй бодит фактын эсрэг сэтгэлгээтэй, өөрөөр хэлбэл гадагш дайсагнасан, үл итгэсэн хандлагатай, хүмүүс нь бизнесийн сэтгэлгээгүй буюу дутмаг, итгэл даах илтгэлцүүр ядмаг, сэхээтэн болон мэргэжилтнийх нь ур чадвар, өрсөлдөх чадвар дорой гэх мэт гэх мэт…”
Америкууд хийсэн судалгаагаа Соросын сангийн шугамаар цөөхөн хувь тараасныг Баабар олж аваад “баяр бахдалтайгаар” ард түмэндээ хүргэж байгаа нь энэ л дээ.
Ингээд Баабар дараах “онолын” дүгнэлт хийсэн юм.
“Сүүлийн арав гаруйхан жилийн дотор Өрнийн орнууд энэ оронд бараг хоёр турбум доллараа зарцуулжээ. Тэгэхлээр цаашид утга учиргүйгээр ийм их мөнгө үрэх нь галзуу хэрэг…”
Харж байна уу, Баабар гадаадынханд Монголд мөнгө үрэх хэрэггүй гэж хэлж байна.
“…Монгол өөрийн ардчилж байгаагаар гайхуулж хоол олж идсэн богино зурвас үе ард хоцров. Нөгөө талаас энэ орон ойрын 20-25 жилдээ өөдлөх, хямралаас гарах ямар ч найдваргүй гэдгийг судалгаа баталжээ. Гэхдээ маш шургуу хөдөлмөрлөж байж 25 жилийн хойно “хүний зэрэгт” хүрнэ”.”
Монгол мөнгөгүй байсан ч, мөнгөтэй байсан ч ноён Баабарт хараалгуулж байх ёстой гэдгийг одоо ойлгосон гэж бодож байна. Тэр үеийн “ядуу” Монголд Баабар дараах геополитикийн “онолын гарцыг” санал болгосон юм:
“Өнөө үед бид илүү ойлгодог, илүү сэтгэлд ойр, илүү дотно Солонгостой улам дөтлөн даяаршиж болохгүй гэж үү ?…Солонгостой ойр дотно ах дүү (!!!) бололцсоны дараа үеийн монголчуудад энэхүү бүсчлэл, интеграцид багтан орж, хөгжлийн дээд эрэмбэ рүү тэмүүлэхэд илүү дөт, илүү амар байх болно”.
(Баабар. “Солонгос ахтай болбол ямар вэ ?” ӨС.2003.02.26. “Баабар ингэж өгүүлэв” түүврийн III дэвтэр, 230 дахь тал)
Ингээд Баабарын удирддаг Зүүн Хойт Азийн нийгэмлэг Монголыг Солонгостой АХ ДҮҮ болгох “геополитик” хэрэгжүүлэв. Үүнд АН, МАН-ын хамтран байгуулсан “Алтан гадас” байгууллага онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
“Монголын хөгжлийн 10 санаачлага” энэ тэр гэсэн хар мянган юмыг нь санах хүн олон л байгаа байх. Одоо энэ арвыг хэлэхэд л хүн ичиж үхнэ…
Эдний захиалгаар “Дорнод аймгийг Зүүн Хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцуулах боломж, арга замыг тодорхойлох” гэсэн дотроо 18 төсөл бүхий комплекс судалгааны ажил хийв. 300 мянга гаруй доллар зарцуулсан аварга төсөл болсон юм.
Сүүлдээ “Алтан гадас” Монголын улс төрийн хамгийн аймшигт байгууллага болж одоо болтол монголын улс төрийг чөтгөр шулам мэт хорлож байдаг юм. Энд би манлай хорчин Р.Гончигдорж, түүний гарын шавь С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг онцлон дурдаж байна.
Худлаа гэвэл хүн болгон “Алтан гадас” гэж ярьдаг мөртлөө чухам “Алтан гадас” гэж юу вэ гэдгийг тун цөөхөн хүн мэддэг юм.
Онолын “гаргалгаа”
“Ах дүү” бололцох “онол”-ыг их зальхай аргаар гаргаж ирсэн юм. Ингээд Баабарын “баталгааг” дагаад үзье. Эхлээд Зүүн хойт Азийн интеграци, Ази-номхон далайн интеграци гэсэн том малгай гаргаж ирэв. Үнэхээр ч энд эдийн засаг эрчимжиж, төрөл бүрийн байгууллага үүсч байгаа юм. Энд орно гэдэг буруу байхгүй, дэмжүүштэй асуудал.
Энэхүү Зүүн хойт Ази гэдэгт Солонгос, Япон хоёр бүтнээрээ, Оросын Алс Дорнодын хэсэг, Хятадын Манжуурын хэсэг, мөн Монголын Дорнод хэсэг ордог юм. Харин энд бол асуудал их түвэгтэй болно. Орос Алс Дорнодоо, Хятад Манжуураа хөгжүүлнэ гэдэг амархан, харин алдана гэж ёстой гонжгор. Харин Монгол Дорнодоо хөгжүүлэх хэцүү, алдах амархан. Энд зарчмын ихээхэн ялгаа байгаа…
Зүүн Хойт Азийн интеграци гэхээр Солонгос, Япон, Орос, Хятад, Монгол бүгдээрээ интеграцид орно гэсэн агуулга байгааг ямар ч хүн ойлгоно…
Гэтэл монгол “геополитикч” Баабар ингэж ойлгосонгүй. Шал өөрөөр “онол”-оо хөгжүүлэв.
Эхлээд тэр “интеграцаасаа” Оросыг хасав. Үүнийг нотлох шаардлага байхгүй. Ноён Баабарын амнаас гарсан хий болгон Оросыг түүх, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн байгууллаас нь эхлээд авах юмгүй болгодгийг хүн бүхэн мэднэ. Түүний “ачаар” Оросыг үзэн ядагч идэр дүү Дори нарын бүхэл бүтэн арми манайд бий болжээ.
Үүнтэй зэрэгцэн Хятадыг тэр “интеграцаасаа” хасав. Бас л үүнийг нотлох шаардлага байхгүй. Түүний “Хятадын коммунист намын сүүлчийн өдөр” өгүүлэл үүнийг хангалттай нотолно. Хятадад муу хандаж болно байх, гэхдээ бодит байдлыг гуйвуулж болохгүй. Хятад өдөр ирэх хүчирхэгжиж байгааг ямар ч хүн харж байгаа…
Ер нь бол Монгол хоёр том хөршөө хараагаад хол явахгүйг би биш, бүхий л бодит байдал, хандлага баттай харуулж байна.
Харин Японыг бол тун “сэмээрхэн” хассан юм. Баабарын дээр дурдсан өгүүллээс иш татъя: “Японы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь…Япон Монгол хоёр нь эдийн засгийн хамтарсан түншийн хувьд хэтэрхий ялгаатай тааршгүй талууд юм. Японы жижиг үйлдвэрлэлийн ч сонирхлыг Монголын зах зээл татахгүй, эргээд Японы зах зээлийн сонирхох ганц ч зүйл Монголд үгүй. Хамтрагчийн хувьд соёлын хэт ялгаатай, нэг үгээр хэлэхэд Монголын үйлдвэрлэгчдэд Япон хэтэрхий ахдана…”
Хоёр “адилхан капиталист” улсаас яагаад Японыг “хасч” байгаа ноён Баабарын “тайлбар” ердөө л энэ байна. Ингээд японууд “хасагдаж” байгаа юм, “азгүй хогнууд”…
Ноён Баабар Зүүн Хойт Азийн 5 орноос Орос, Хятад, Япон гурвыг “уйлуулж” байгаад “хасаад хаяж” байна. Энэ гурав Баабарын “онол”-оор “орох газаргүй” болов. Тэгээд Солонгос, Монгол “ах дүү” хоёр үлдэж байгаа юм…
Баабарын Зүүн Хойт Азийн интеграци гэсэн сүртэй “онол” ердөө л хоёр улсын асуудал болж байгааг бид харж байна. Гаргалгаа нь: Монгол-Солонгос хоёр “ах дүү” бололцохыг Зүүн Хойт Азийн интеграци гэнэ. Монголын геополитик, гадаад бодлогын “тэнцвэр” гэж энийг хэлдэг. Баабарын “онол” гэж ийм л хөгийн юм байдаг юм.
Энэ “онол” шинжлэх ухааны хүрээг хамран өргөжиж Хүн – Корёо хоёр нэг гаралтай гэдгийг “батлав”. Тун удахгүй Монголчууд Солонгосоос “үүссэн” гэдгийг “батална”, харж л байгаарай. Түүгээр ч үл барам энэ бузар булай “онол” улс төрийн хүрээнд нэвтэрч монголын удирдагчид дэлхийн янз бүрийн улсуудад очиж “Та нар манай хоёр дахь эх орон” (?!) гэж зарлах болов.
МОНГОЛД ХҮНД ГАНЦХАН ЭХ ОРОН БАЙДАГ !!! Ер нь ингэхэд энэ новшнуудад хэдэн “эх орон” хэрэгтэй юм ?!
“Төрөлхийн геополитикч” монголчууд Зүүн Хойт Ази гэсэн “том малгай”-г нь хараад Баабарын энэ утгагүй, арчаагүй заль мэхийг огт олж харахгүй олон жил “геополитикдэж” байна…
Хамгийн гол нь энэ “онолыг” МАН, АН олон жил баримталж, “Алтан гадас” мэтийг байгуулсан нь дэндүү шог. Баабарыг мундаг “онолч”, “геополитикч” гэж хөөрдөг, хөөргөдөг улсууд одоо Зүүн Хойт Азийн “баабарын онол”-оо яаж хамгаалахыг нь харж л байя. “Туслах геополитикчид” хийгээд монголдоо нэртэй улс төрчид толгойлсон бүтэн нийгэмлэг байдаг биз дээ. Тэдний онол монол гэж үхсэн баас л байхгүй юу…
Одоо яасан ?!
Баабар хэзээ ч, нэг ч онол мэдэж байгаагүйг би баттай хэлж чадна. Түүний “Зүүн Хойт Азийн онол” анхнаасаа улс төрийн ойлголт байсан юм. Би энэ талаар олон удаа хэлж сануулж байсан. Нотолгоо нь Солонгосын хойгийн өнөөгийн хямрал болно. Баабарын Зүүн Хойт Азийн “интеграци” одоо ямар байгааг олон улсын байдал надтай надгүй харуулж байна. Энийг яахав, “онолын алдаа” гэж бодъё.
Миний хувьд Солонгостой харилцахын төлөө бол хоёр гар байтугай, хоёр хөлөө өргөнө.
Харин зүүн хойт азийн бүх орныг хасчихаад дангаараа “ах дүү” бололцох бол арай биш…
Солонгос технологи, боловсрол гэвэл би за л гэнэ, үүний тулд заавал Муны шашин ав гэвэл би үгүй гэнэ. Солонгос хөрөнгө оруулалт ирнэ гэвэл би ура гэнэ, харин газар нутгаа зарна гэвэл би шууд л хуц гэнэ. Энэ чинь зарчим ш дээ…
Солонгосоос авах хэрэглэх туршлага үй түм байхад манайх хамаг муу муухайг нь авдаг газар болов. Солонгосын олигархууд авсан авилгаа гадаад банкинд биш, улс орондоо хадгалж эх орноо хөгжүүлэхэд зарцуулдаг нь тэдний хөгжлийн нэг түлхэц болсон гэдгийг олон улсад судлаад гаргачихсан байгаа. Ийм ахул тэднээс “авилгын туршлага” авсан ч яадгийм…
Гэтэл урвуугаар Монголын намууд хийгээд нэр бүхий улс төрчид сонгуулийнхаа мөнгийг Солонгосоос авдаг болов. Муны шашин хязгааргүй дэлгэрэв. 170.000 га газраа Солонгост зарав. Хойт солонгосын дүрвэгсдийн лагерь манайд байгуулав. Монгол хүүхнүүдийг чөлөөтэй зарах болов.
Бүтээн байгуулахаар амласан юм нь бараг бүтсэнгүй. Тэгээд уур нь хүрэв. Тэгээд ахиад геополитикийн лекц уншиж эхлэв. Бүтдэг, бүтээдэг юм шиг. Баабар хоёр Солонгосыг нэгтгэнэ гэж Хойт Солонгост нэг удаа очсон. Ёстой нэгтгэж харагдаач. Баабар, Н.Энхбаяр хоёрт өгч байдаг илүүдээ гарсан Нобелийн шагнал гэж байхгүй л дээ…
Тэгээд ч өөрөө шагнал авахын төлөө Монгол Улсаар тоглож болмооргүй л санагдана…
Богдын Засгийн Газрыг ганцхан Орос хүлээн зөвшөөрсөн. БНМАУ НҮБ-ын гишүүн болж, 100 гаруй оронтой дипломат харилцаатай байсан. Чухам энэ үед нийгмийн дэвшил хийсэн. Ганцхан улстай харьцдаг байсан улсыг энэнээс илүү яаж мандуулах юм. Харин энийг бол геополитикийн амжилт гэдэг юм…
Баабарын “геополитик” Монголд “мандаж” байх хооронд түүнд “гологдож хасагдсан” Оросын Алс Дорнод, Хятадын Манжуур суга хөгжив. Монгол Халх голд 170 мянган га газраа зараад хоосон үлдэв. Баабар 5 орноос 3-ыг нь “хасаагүй” бол ч…
Баабар одоо геополитикийн лекц уншиж байхаар байлдах гэж байгаа “ах дүү” нараа очиж “зогсоосон” нь Монголд арай хэрэгтэй байх.
Гэхдээ тэд нар нь “монголын геополитикч” Баабар “дүүгээ” таних эсэх, үгэнд нь орох эсэх их эргэлзээтэй…
Жич: Энэ бяцхан өгүүлэлд би ноён Баабарын “зүүн чиглэлийн онол” буюу “3үүн Хойт Азийн онол”-ыг товч авч үзсэн болно. Харин “баруун чиглэлийн онол”-ыг тусгайд нь авч үзнэ. Бүр ч илүү сонирхолтой байх нь мэдээжийн хэрэг…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 7.
Baabar er n uls toriin huvid baruuntan yumuu zuunten yumuu ? Social democrat namiig baiguulj baisan hun getel neolebarilsmiig tunhaglah bolson, Buddiin shashintai yumuu Muunii shashintai yumuu ?, esvel christ yumuu ?
Баабар нэг удаа “нас яваад ирсэн чинь буддын шашин их үнэн санагдаад сүсгэлдэг болоод бгаа” гэж ТВ гээр ярихдаа биширчихсэн хэлж бна билээ.
hehe, uul n ch baga zergiin tuilshraltai l bolohoos sanaa avahaar yum ch heldiin shw
1.”Бага зэргийн” гэдгээ тодорхой хэлээгүй, 2. “Санаа авах юм” гэдгээ тодорхой хэлээгүй цагт чи намайг шүүмжилж чадахгүй. Чамд үүнийг тодорхойлох сэтгэлгээний боломж байхгүй…
маш сонирхолтой болжээ. энд унших юм байна
Уучлаарай, Эрхэм ээ. Энэ асуудал Танд “сонирхолтой эсэх” нь одоо нэгэнт хамаагүй. Та нар яах гэж ингэж “Тэнгэрийн дүгнэлт” хийж байдаг юм ?!. Одоо бол өөр шийдвэр, өөр дүгнэлт хийж байна. Ингээд л чи тэнэг болж байна даа…Яагаад гэвэл гэвэл геополитикийн “тэнхлэг” аль хэдийн өөрчлөгдөөд байна…
Мөнгө л байхад бусад нь хамаагүй билээ
170000 мянган га газар уртааш 50 км өргөнөөр 34 км талбайтай хавтгай дөрвөлжин км газар буюу бараг Улаанбаатар хотын хэмжээний талбай байна Тэгээд энэ газрын өмчлөгч нь Солонгосууд юм уу? Энэ талаар газрын гэрчилгээний талаар үзэх боломж байна уу. Энэ наймааны талаар одоо болтол ойлголт муутай Манайхан түүнийг яагаад асуудал болгодоггүй юм бол?
Тэхээр Зүүн хойд Азийн онол гэж Солонгостой сүлжилдээд Монгол хожоогүй юм байна
Японыг Баабар үгүйсгэхийг бодоход японд угаасаа дургүй Солонгостой бүүр дуртай дургүйгээрээ энгэр заамаар бүүр наалдсан юм байна даа
Би “Эх нутгаа зарагсад эртхэн зайлаарай” гэсэн өгүүлэл 2011 оны 5 дугаар сарын 29-нд бичсэн. Одоо ч миний блогт байгаа. “Golomt.org” мэтийн цөөн зарим нь дэмжсэн, бусад нь над руу дайрсан ш дээ. Харин “бичиг баримтыг” бол төр засгаас нэхсэн нь дээр байх. Ийм л байна…
Ганхуяг гуайг бүрэн дэмжиж байна аа. Хэрэг дээрээ Зүүн Хойд Азийн интеграци гээд Баабар Бат-Үүл нарын сурталчилаад байгаа юмыг цаад Солонгосчууд зааж өгсөн юм ш дээ. Хараад байхад Японы эсрэг санаа ч явж байх юм. Ийм л хөгийн. Гэхдээ цааш нь хөөгөөд байвал Америк ах нар Солонгосын цаана нь байж магадгүй гэж бодогдсон шүү. Яагаад гэхээр одоо Солонгосын дайн болж магадгүй. Үүнд л Монголын газар нутаг хэрэгтэй. Олон мянган солонгосчууд Монголд орж ирнэ. Тэдэнд газар, хоол хэрэгтэй. Яаж ч бодсон манай Монгол Солонгосчуудаас хол байх хэрэгтэй. Хятадаас ч аюултай улс даа. эднийг сүүлийн үед залуус шинэ манж гэх болсон. Гэхдээ гарад угсаа нь Манж нараас өөр хүмүүс энэ Солонгос. Зүүн Өмнөд Азиас нүүж ирээд Хятадуутай холилдсон ард түмэн. Харин сүүлийн үед түүохийг гуйвуулж Со нар Монголтой ах дүүс гэх муухай бузар тархи угаалтыг Баабар тэргүүтэн явуулж байна.
Солонгос судлаач Баттөр гэдэг улаан христчин баагий бас байна. Өмнөд Солонгосчууд ингэж зааж өгч хэлсэн, одоо Монгол Улс Хойд Солонгосыг тэгэх хэрэгтэй гээд бурж өгч байсан. Монгол Улс Хойд Солонгостой яаж харицахаа Өмнөд Солонгосоор заалгаж болохгүй шүү дээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Монголд судлаач нэртэй Баабар, Баттөр мэтийн мэдэмхий нар арай л задгай болж байна. Яг мэргэч төлөгч, бөө шиг.
Монголчууд Солонгос хоёр гарал нэгтэй гэдгийг батлах галт тэрэг аль хэдэн жилийн өмнө эхэлсэн. Мөнгөөр түүхээ худалдсан манай Булган нутгийн доктор ах байнаа өмнөөс нь санаа зовох юм.
Тэр чинь хэн бэ? Нэг том доктор, акадмич уу? Солонгосууд манахй хэдэн хөгшин докторт мөнгө өгөөд Монголын түүхийг зүгээр л худалдаад авчихаж байгаа байхгүй юу? ГУТАМШИГ!
Сайн байна уу?
Танд мэдээлэл нь олдохоор бол МҮҮНий *шашин*.ы талаар дэлгэрэнгүй бичээч хор хөнөөл, бусад улс оронд яагаад хориглогдсон хориотой урсгал болох талаар мөн улс төрчид орооцолдсон, ерөнхийлөгч гээд л…
Таны нийтэлийг байнга уншдаг нэгэн
Баярлалаа
Энэ талаар 2012 оны 4 дүгээр сарын 8-нд бичсэн “Бодох юм” өгүүлэл энэ блогт байгаа. Муныг шашныг Европыг Холбоо, Орос, Киргиз хориглосон. Түрүүчийн хэлсэн юмыг мартчихаад дахиад нэхээд байх чинь л жаахаан тиймхэн…
ene deer nemj:zindaa.mn garsan”Helmegduuleltiin anatomi I” unshaad buur dotor muuhai bolloo, bugdeeree tamd unah um bna
нэг том улстөрч нэг удаа нэг хэсэг солонгосуудаас нэг том дэмжлэг авч байгаа тухай тв-ээр гаргаж байсан нь санагдчихлаа.
iim yum bolsiin bii wii zolig gj tag haranhui uwjee dvv n
elbegee chin solongost ochood handiw awaad bsan daa odoonii gemt heregten enhbayartai ursulduj baih uyed neg heseg ih garsan daa tv eer odoo ch barag bugdii ni olood ustgachaa bizde
http://batbayar.niitlelch.mn/content/4994.shtml
Deehne uyed elbegee nuguu odoogiin gemt heregten enhbayrtai yerunhiilugchid ana mana uzej baihad elbegdorj solongoschuudaas ochij baahan handiw awsan bichleg garad bdag bsan shdee odoo ch bugdii ni olood ustgachaa bizdee.
Хамтран байгуулсан “Алтан гадас” гэхээр МАНАН л юм шивдээ гэж ойлгож болох уу. Р.Гончигдоржийн талаар та тун бага юм бичдэг. Энэхүү эвслийн гол хүн манлай хорчин гэхээр Н.Энхбаяраас дутахааргүй нүгэлтэн мөн үү. Бас саяхны Баярцогтын офшоор дансны талаар та судалгаа бичих үү. “Нөхдүүд” 20000 хувьсагчийн эзэнг золигт гаргаад байх шиг, харин “гаднаас” уу “дотроосоо” юу?
1. Шинэчлэлийн Засгийн Газар яг Алтан гадас” биш, бас яг МАНАН биш, гэхдээ маш их, бараг салшгүй холбоотой. Энгийн хүн ялгахын аргагүй. Тэхээр “нэг” гээд ойлгочих…
2. Р.Гончигдоржийн тухай би хангалттай бичсэн. Манайхан “мартчихсан” байна.
3. Р.Гончигдорж манлай хорчин бөгөөд Н.Энхбаяраас илүү гарна уу гэхээс дутна гэж л байхгүй. Одоо ч хор найруулж байгаа…
4. С.Баярцогтын болон бусад дансны тухай мэдээж бичнэ. Би биш олон улсын байгууллагууд ил болгоно…
5. Ганц нэгийгээ золигт гаргаад олонхи нь үлддэг, эсвэл золигт гарсан нь бусдыгаа илчилдэг нь олигархийн зан. Жишээг нь Та бид бэлхнээ харж байгаа…
Ene ulsuudaas hamgiin huchin chadaliin huvid sul ni Solongos um. Mongoliig zalgih magadlal hamgiin baga gesen ug. Yagaad gevel busad tomchuud ni zovshoorohgui gesen ug um. Udahgui Oros Hyataduud manaid buren noloogoo togtoohiin tuld Solongosiig togloomoos shahaj gargah ni tsag hugatsaanii asuudal.
Орос, Хятад хоёр Солонгостой их сайн хамтран ажиллаж байгаа. Харин манайхыг алгасаад байгаа. Манай хэн нэгнээс болсон байх. Худлаа дүгнэлт хийж болохгүй л дээ…
Гоё гоё. Таалагдаж байна. Ялангуяа таны харааж загнах чинь маш гоч санагддаг. Муу нусан буу чацганууудыг гоё загнадаг.
ямар их бухимдал, ямар их уцаар вэ. хэнээс буруу эрээд хэнийг яллах вэ. энэ бүхэн нь тэгээд хэнд ашигтай юм?
Ямар ч бухимдал надад үгүй. Нийгмийн системийн шинжилгээ үзүүлээд байхад бухимдаж байвал чи тэнэг лалар…
Ганхуяг сайн бичжээ