БҮГДЭЭРЭЭ НОВШНУУД…
2013/01/31 29 Comments
Монгол хүний геополитикийн төсөөлөл, дүгнэлт шиг “агуу юм” гэж энэ ертөнцөд байхгүйг би дэндүү сайн мэднэ л дээ. Миний мэдэх хэмжээнд л лав ийм аймшигтай мундаг сэтгэдэг хүн энэ дэлхийд байхгүй нь лавтай. Худлаа юу. Тэгвэл шалгая л даа…
Америк
Мөхөж сөнөж яваа иргэншил. Эдийн засгийн алуурчид. Ер нь бол бүх юмны алуурчид. Энд тэнд болж байгаа бүх дайныг тэд л хийдэг. Мөнгөний бөөн улаан шуналууд. Бүр түүхнээсээ тийм. Индианчуудаас эхлээд хөөрхий муу Садам Хуссейн, Каддафыг яалаа. Одоо Сирийн Асадыг яаж алж байна. Энэ дэлхийд тэднээс өөр дээрэмчин гэж байхгүй. Одоохондоо мөнгөтэй хүчтэй, зэвсэгтэй тулдаа л тэсэж байгаа. Хэдэн цаасан ногоон үйлдвэрлэж “амьд явах” насаа уртасгаж байгаа адгийн шаарууд. Нэг их удахгүй ээ…Сургууль нь хүртэл хүн буудаад зүгээр байхаа больсон заваан новшнууд…
Нөгөө талаасаа ямар ч гэсэн ардчилал, эрх чөлөөний цайз, либерализмын онолыг үхэн хатан хамгаалагч. Худлаа гэвэл Монголд зарим профессор нь ирж лекц уншсан, тэд Монголыг магтсан, гэхдээ л тэднийг нь дэлхийд огт тоодоггүй. Эдийн засаг нь сүйрч байгаа юм чинь. Гадаад өр гэж авахын танаг байхгүй…
Орос
Уг нь манай Монгол тэднийг их гүрэн болгосон юм. Манай сайхан нийгмийг устгаад 70 жил колоничилсон. Манайхныг коммунизмын талхинд олон жил тамласан. Биднийг адгийн үзэл суртлаараа хордуулсан. Манай бүх сэхээтнүүдийг яргалж хядсан. Хуарангийн социализм байгуулсан. Одоо өөрснөө задралд орж байна. Тэр Путин, Медведев хоёрыг нь харахгүй юу. Дагестан, Чечень, Дундад Ази энэ тэрийг нь хар. Бүтэж байгаа юм ганц ч алга. Ядахдаа Сердюков нь балраад л…
Манай Буриад, Тува, Халимаг, Алтайн хязгаар гээд Оростой ярих олон юм бий. Цаашаа бол Казань, Чечень гэвэл дуусахгүй юм болно. Их яривал Алтан Орд гэж ярина ш дээ. Би тулдаа энийг ярихгүй байгаа юм.
Одоо ч манайхыг дандаа боож хаадаг. Бензинээ ч зүгээр өгдөггүй, Цахилгаанаа ч зүгээр өгдөггүй. Төмөр замаа ч сэргээдэггүй. Эрдэнэтийг ч сэргээдэггүй. Шинжлэх ухаан нь аймаар хоцрогдсон. Орос боловсрол шиг хоцрогдсон юм гэж хорвоод байхгүй. Одоо Оросын бүх үлдэгдлүүдийг зайлуулъя. Бүх соёл, байшин, барилга, хөшөө дурсгал бүгдийг нь устгах хэрэгтэй. Ганцхан “барууны юм” л бидэнд хэрэгтэй. Лениний хөшөөнөөс эхлээд эхлээд оросуудын барьж өгсөн бүх юмыг устгацгаая. Оросууд биднийг дахин эзлэх гэж байна. Оросууд бол бүгдээрээ коммунистууд…
Хятад
Эд нар бол ёстой заяагүй. Хятадууд хүн болсон цагаасаа манайхыг эзлэх гэж 3000 жил бодсон. Манай Модун Шанью хаан ч захиж байсан, Чингис хаан ч гэсэн “Өглөө болгон надад сануулж бай” гэж захисан. Тэгсэн чинь Чингис хааныг минь хүртэл тэд булаах гэж байна, новшнууд. Хөөрхий муу Түвдүүдийг яаж байна. Шинжаан-Уйгарыг яаж алж байна. Өвөр Монголыг минь яаж сүйд хийж байна. Далай Ламыг маань яаж доромжилж байна. Хятадын Коммунист нам яг маргаашийн 9 цагт сөнөнө. Хятадын хүний эрхийг монголчууд бид хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм ?! Тэднийг их хуцвал хуучнаараа Дайду Бээжингээр нийслэлээ хийнэ ш дээ.
Одоо эрлийзүүд Монголын төрийг эзэлж гүйцлээ. Одоо бид хятадын “Чиналко”-г ёстой алаад хаяна. Дорнод болон Өмнөговио хятадуудаас чөлөөлье. Нүүрснийхээ үнийг өөрсдөө мэдэцгээе. Таван Толгойгоо хайрлацгаая. Урвагчдыг цээрлүүлье, тэднийг нэг ч ширхэгийг монголын төрд сонгохоо больё. Төмөр замынхаа царигийг хятадын цэрэг орж ирэхээс сэргийлж өргөн болгоё. Үндэсний үйлдвэрлэлээ хятадуудаас хамгаалъя. Маргаашаас эхлээд Эрээний төмс идэхээ зогсооё. Хөх толбоо хамгаалцгаая.
Афганы хазар, киргиз, шинжааны уйгар, солонгос зэрэг энд тэнд тарсан “хоёр дахь эх орны” монгол цусны хүмүүсээ агуу их либерал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалгийн дагуу Монголдоо урин цуглуулцгаая. Замын-Үүдээс хойш хятад шаахайн мөр гаргахгүйгээ тангараглая. Муусайн хятадын улаан коммунистууд…
Солонгос
Муу санаагаараа хоёр хятадтай тэнцэнэ. Заяагүй муусайн новшнууд. Хийсэн юм нь хаа байна ?! Муны шашин, гуанз, гольфын талбай, ямбий машин, дэлгүүр, кино, гоо сайхны бараанаас өөр юм алга. Баахан хүүхнүүдийг маань аваад алга боллоо, хэдэн зөнөг солонгос. Гэр бүл үймүүлэхээс өөр тэд юу хийсийм ?! Хэдийдээ энэ муусайнууд нэг их дайн майн хийгээд “ялж мялж” байсан юм. Үхсэн хойноо кинондоо л ялдаг юм байгаа биз…Одоо бүр ах дүүс, сүүлдээ монгол солонгосоос үүссэн болж таарах нь…Түүхийг маань эзлэхдээ тулж байна. Дорнодын газрыг зарсан нь “стратегийн” асуудал, Мун үхсэн нь тохиолдлын асуудал…
Хоёр Солонгосыг нэгтгэх 6 талт гэрээнд зуучлах гэсэн нь хувь хүний нөлөө. Солонгосууд манай “шинэ ах дүүс” учраас бид оршуулгын газраа хүртэл “ах дүүсдээ” харамгүй өгч байгаа. Энэ бол Баабарын үхэн хатан хамгаалдаг зарчмаар “хувийн өмчийн” болон “хөрөнгө оруулалтын” хэн ч халдашгүй дархан эрх. Иймээс Монголчууд бид ноён Баабарын “ах дүүсийн” хувийн халдашгүй өмч дээр үхэх эрх байхгүй…
Япон
Эд нар ёстой бүтэхгүй. Хамгийн их тусалсан энэ тэр гэдэг л юм. Худлаа даа худлаа. Газар хөдлөөд арал нь живэхээр манайд ирж суурьших гэж байгаа юм. Хүн ам нь хөгшин улс чинь өөр яахийм. Манайд нэг их сайндаа ч туслаад байгаа юм биш. Манай хэдэн сумочдыг эд нар яаж ад үзэж байна. Манай Дагвадорж аваргыг хар. Нарны зам, Шинэ гүүр энэ тэр нь сайхан ч хэт ёсорхуу хогнууд. “Өвсний үндэс”, “Буман нарын гэрэл” нэр тэрийг нь манай хулхи дарга нар л мэддэг юм байгаа биз. Хамаг юм нь цацраг идэвхит хордлогоос өөр юу ч биш. Тэнэг муусайн самурайнууд…
Европын Холбоо
Хүн харахад сайхан ч хөгширч задарч ирээдүйгүй болсон газар ш дээ. Европын Холбоо, НАТО энэ тэрийг харахгүй юу. Бүгдээрээ хөгшин, цагаачдаа дийлэхгүй байгаа юм чинь. Сөнөж байгаа иргэншил. Яахаа ч мэдэхээ байсан. Лалын иргэншилд алуулна даа, алуулна.
Саяын их бондын зээлийг зүгээр өгсөн гэж санаж байна уу, гайгүй байлгүй. Анжела Меркель энэ тэр бол бол яахав, зүгээр л нэг хөгшин авгай л байхгүй юу. Сөнөж байгаагаа мэдэхгүй нэг их том том төсөл мөсөл гэж давхина аа…
Энэ мэтчилэн монгол хүн “цээжнийхээ бангаар шаагаад байхад” нэг их болохгүй юм байхгүй гэж бодож болохгүй л дээ. Манайханд “сайн улс” гэж ганц ч үгүй. Гэвч ингэж тэнэгтэж байгаад “үхтлээ наалгуулдаг” л байхгүй юу …
Ер нь бол монгол хүн энэ дэлхийн дурын улсыг ингэж шүүмжилж чадна. Жишээлбэл Баабар гэхэд л хаа хамаагүй дэлхийн нөгөө талд байгаа Венесуэлийн Уго Чавесийг “алаад хаях” жишээний. Өөр дурын жишээ авч болно л доо…
Австрали: Энэ нэг балай улс үер, түймэр хоёроо ч дийлэхгүй хэвтэж наашаа Монголын хойт талд төмөр зам тавих гэсэн их санаатай. Канад: Энэ нэг балай улс…Аа тийм Вьетнам байна. Нэг мэдсэн чинь энэ шаарнууд хамаг авто засварыг маань эзэлчихсэн байдаг байна ш дээ. Ялааны хор цацчихмаар балиар новшнууд…
Ер нь ингэхэд бүгдээрээ НАТО-д элсэе (таг чиг), Шанхайн Хамтын Гэрээнд элсэе (таг чuг), Зүүн Хойд Азийн Гэрээнд элсэе (таг чиг), БРИКС-д элсэе (таг чиг), Төв Азийн Аюулгүй байдалд элсэе (таг чиг), Ази Номхон Далайн Гэрээнд элсэе (таг чиг)…
Хаа байгаагаа мэдэхгүй юм чинь аргагүй ш дээ. Баабар хаашаа бол бид тийшээ, Ураааа…
Гэхдээ энэ ер нь юу болж байгааг бодож эрэгцүүлдэг Монгол гэж байхгүй нь даанч нэг сайхан…
Ийм болохоор чинь би Та нарыг шоолдог юм. Би олон улсын мэдээллээс чадлынхаа хэрээр шүүж үзсэн боловч манайхыг “шүүмжилсэн” юм бараг алга, харин голдуу “магтсан” байна. Монголыг бүгдээрээ зэрэг зэрэг урихад их эвгүй л дээ. Хүүхнийг ч гэсэн дээ…
Энэ тохиолдолд өөрийгөө “хөөрхөн” гэж бодож болохгүй л дээ. Би л лав Ц.Элбэгдоржийн оронд байсан бол өөрийгөө “хөөрхөн” гэж яав ч бодохгүй. Мэдээж хүн болгон л “хөөрхөн” гэж таараа ш дээ…
Би бодохдоо тэнэг гэхэд тэнгэрээс ах байж болохгүй л гэж санана…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 1 дүгээр сарын 31.
Mongolchuud ugaasaa busdin tolgoi deerhi uvs biluu hyalgasiig hardag yum bish uu, tsusand n baidag baihaa. Busdiig l shuumjilsen uls. Harin haa ochij bi l lav end busdiin bie haa, umssun zuusen, idej hereglej baigaag mongolchuud shig shuuj muulsan gants ch huniig olj haraagui, tegeheer end amidrahad amar baidag yum. Harin nutag yavahaar bol hun muu helne gej bodogdood gutal huvtsas avah hereg gardag, ter n tegeed iluu zardal boldog.
Canadaas.
Хэхэ гоё бичжээ, яг ингэж бодож сэтгэдэг улс харин дээгүүрээ их шүү гэхээс доогуур, дундуураа танагтай байж болох? Чухам ийм бодол сэтгэхүйтэй байлгаж байх нь ашигтай байхаар нөхцөл хүчин зүйл бийг ч мартаж бас болохгүй л дээ. Уг ген, цусандаа бусдыг үгүйсгэж өөрсдийгөө өргөмжлөх донтой улс гэвэл бүүр хадуурах ба “хүн гэмээ – тэмээ гэдгэрээ мэдэхгүй, уулын мод урттай богинотой – олон хүн сайтай муутай, аяганы алаг-аас адууны алаг” гэх мэтчилэн сургааль номтой, эртний соёлт түмэн тул наана цаана нь юм бдаг бхоо.
Хоосон хийрхлээс цаашлахгүй болоод удаж байна. Одоо бид юм хийж бүтээх хэрэгтэй.
сайтууд дээр Энхсайханыг шүүмжилсэн сэтгэгдэл бичсэн чинь доромжлуулдаг бгаа даа
Содном гуайн Энхсайханыг дэмжсэн ярилцлагыг уншаад урам хугарсан Өргөн нарийн цариг хамаагүй ээ Иргэны хувьд хятадуудад итгэхгүй бна Хүчирхэг тагнуулын сүлжээтэй Хятад улс өөрийн гэсэн эдийн засгийн алуурчидыг бэлтгэсэн бэлтгэж бгаа ороноос Монголын тусгаар тогтнол эдийн засгийн аюулгүйн бдлын баталгааг шаардах эрхтэй гэж үзэж иргэны хувьд Женког дэмжсэн
Их гоё бичиж, гол дээдчүүл нь таны хэлэх гэсэн санааг чин сэтгэлээсэй ухаж ойлггосой билээ
Хатуу үнэнийг хэлдэг хүн шүү, гашуун юмдаа. Заримдаа ч “мэдэхгүй юмныхаа талаар хүмүүс илүү их ярьдаг” гэдэг үгтэй адилхан санагдаад байдаг юм. Манай ерөнхийлөгч ч арай илүү сурталчилгаа хийгээд байх шиг.
Битгий ингэж худлаа шаа л даа. Уншаад их дургүй хүрч байна шүү. Монголчуудаа нэг муулаадах даа. Эднийг бүгдийг нь нийлүүлснээс урт жагсаалт гарна. Худлааа өөрсдийгөө хөөргөж бусдыг муулдаг улсуудад би хувьдаа дургүй
Харин ийм төрлийн хоосон амласан монголчуудыг ЁЖИЛЖ бичсэн байгаа биз дээ? Уншсанаа зөв ойлгодог байхыг зөвлөе.
Сайхан сайхан. Яг үнэндээ ингэж л хэлнэ. Энэ нь ч бас оргүй биш байдаг нь гайхалтай. “Уур уцаар, бухимдалыг нь төрүүлэх үнэнийг, тэд хаанаас, яаж мэдэрдэг байнаа”… гэж бодох бүр мэдвэл зохихуйн нэг суваг монгол хүний зөн мэдрэмжтэй холбоотой шигээ… “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй…” гэх мэтийн хэллэгүүд нь дандаа үнэн байдаг. Одоо ч энэ төрийн тухай бүгдийг мэдэж байгаа хэрнээ л “Төрийн төлөө огтоно боож үхэх гэгчээр би яадаг юм бэ.Тэртээ тэргүй сөнөх юм чинь. Жамаараа л яваг…” гэж филсофдох ийм нэг заяаны хэнэггүйхэн гэхэд, бүгдийг гадарлах, “Гадарлах” гэхэд гаднаа байгаагаа хүнд алдаад тоохгүй байх, энэ үзэл бодрол “ертөнцийн хэмт зохилдлого уу!? Юу вэ! Энэ бүхний учир шалтгаан, ээдрээ, үнэн зөвийг таниж мэдэрхэд судлаачийн түгээж буй төрөл бүрийн мэдлэг, “Мэдвэл зохихуйн хураангуйлалтай, авиа, долгион, суваг таарах хэн ч бай… Их түүдгийн гал бадран цахилахад, малгайгаа барьсаар босож ирэхүйд “Төр сэрэх” нь ертөнцийн гэрлийн эрчим хүчинд тохирсон “сансарын хууль” болой. Иймд зохиомол төрийн сул, дорой заяа “Мянга түм хошгируулаад, хошгируулаад хоолой нь аргаж, нүд нь сийгэх” амуй… Судлаачийн үгүүлэх, арга билиг, хошигнолыг эрдэм болговоос “Арга нь” өөрөө тодорхойлогдох тэр цагт, та сэрсэн байх ажгуу…Энэ сайтийг уншигч бүхэнд талархан өөриймсөнө.
Хэ хэ бодит байдал дээр бид ердөө л өөрсдөө ЮУ Ч ХИЙХГҮЙ, хийж бүтээж буй бусдыг муулах, доромжлох, энэ яг ийм тийм санаатай ингээд байна гэж хоосон хардаж сэрдэж суух дуртай болчихсоныг л харуулж байна. Ийм байдлаар монголчууд сэргэн мандана гэж юу байхав. Зүгээр л юм хийцгээе ок.
Ганцхан “барууны юм” л бидэнд хэрэгтэй. гэнэ үү. Харин ганцхан Монголын юм хэрэгтэй байхаа андаа
Уншсан юмаа ойлгож уншаач
Би хэзээ ч ингэж ярьдаггүй. Юмыг “бүтнээр” нь уншчихаад дараа нь ярьж бай…
Ёжлол ойлгохгүй юм аа зарим хүмүүс.
Ah alah nee gesen chin shoolj bsan ym uu hehe
“төрийн төлөө оготно боож үхнэ…” ямар мал нь ч зохиогоод хэлчихсэн юм энэ нэг балай үгийг..ямар говьд мал дээр сууж байгаа биш, хамаг юм нь хотдоо төвлөрчихөөд байгаа одоо цагт гүй ээ мөн тохиромжгүй үг шүү. омголон, бардам байж болох, ирсэн болгоныг үзэн ядаад, илсэн болгоныг шүтээд байх нь ч хаашаа юм. ганц нийтлэл ч бүтэн унших тэвчээр байхгүй ийм л улс их байгаа болохоор тэнэглэл, үзэн ядалт, хоосон хийрхэл их байна даа нийгэмд. цөөхөн хэдүүлээ оршдог ч дэм дэмэндээ саруул ухаантай байвал гоё л доо манайх. гадаад хэвлэл мэдээллийн хуудсуудын сэтгэгдлүүдийг нэг уншаад үзээрэй, дараа нь манай мэдээний хэрэгслүүдийн доорхи хариунуудыг зэрэгцүүлж харвал ёоо бүр цочтол авч байгаа юм чинь. тэгээд өөрсдийгөө эх оронч гээд шааж өгнө ядаж байхад..чулуу бариад цөмийн бөмбөгний өөдөөс гүйх нь холгүй…ялахгүйн бол байлдаж яах юм, үхэхийн бол өрвөлзөж яадаг байна. Чингис хаан л би эх оронч гээд гүйж очоод жадлуулчихаагүй юм даг.
Ganaa ahaa urd horshid hunnu bol Mongolchuudiin ovog bish gesen tuuhiin barimtat kino garsan gesen ene talaar duulsan uu.
Энд нэг ийм юм дутагдаад байгааг харж байна. Нэгдүгээрт, монгол төр, уламжлалт төр гэж хүмүүс ойлгохоо больсон учраас монголчуудаа нийтэд нь хамруулж шүүмжлээд бгаа юм. Ихэнхи хүмүүс үйлчин бдаг гэдгийг : “Түмэн үйлчингээс төр ёс мэдэх нэг хүн дээр буй за” гэдэг үгээр илэрхийлсэн бдаг. Хэрэв зээ тэр ” нэг төр ёс мэддэг ” хүн дээшээ гарч чадвал уламжлалт төрөө сэргээгээд зөв зам руугаа орно. Даанч одоо дандаа үйлчин буюу жирийн нэгэн гараад бгаа учраас бүгдээрээ улс төр сонирхоод бгаам. Гэхдээ энэ бүх мэдээллүүд, бичлэгүүд тэр гарч ирэх нэг хүнийг хүмүүжүүлж байгаа гэдэгт итгэдэг ээ.
Уламжлалт төрөө сэргээнэ гэхээсээ илүү одоогоор хаана ч байхгүй шинэ, дэвшилтэт төрийг сэтгэн бүтээж чадваас жинхэнэ зөв зам тэр болно гэж үзэж байна.
Уг нь би нэг хүн “хүмүүжүүлэх” гэж бичээгүй л юмсан. Аль болох олон монгол хүний ухаан нэмэгдээсэй гэж л бодсон санаатай.
Танд баярлалаа.
boon uls orny toloo sanaa zovson baagiinuud yag amidral yu hiij goloo zogoodog uls badiag bol?
Энэ бол миний жирийн хүний л бодол. Миний бодлоор Монголчудаа, хүний шувуудын үүрэн доторхийг зэмлэж байхын оронд, өөрийн шувууны үүрийг хамгийн түрүүнд харах нь зүйтэй юм болов уу. Хөнжлийнхээ хэрээр хөлөө жии гэгчээр, хоер том хөрш улс гүрнээр хэл амаар ч гэсэн оролдох дэмий л юм. Үндэстэн болгоныг муулж байхын оронд төрийнхөө удирдлагуудад тусгай чангарсан хууль гаргаж, хариуцлага хүлээлгэсэн дээр юм шиг. Аль нэгэн хоер гүрний нэгний дургүйг нь хүргэж байгаад тэд нар манай оронруу дайрахад томчуул бүгд л онгоцоор зугтаж ард түмэн бид л нэрвэгдэх байх. Ер нь хоер хөршөө муулахгүй ч сайлахгүй ч явж мөрөөрөө явж болдоггүй юм уу. Миний хувьд бол оросууд илүү манай оронд элэгсэг, арай дотно юм шиг бдаг. Миний өвөө, эмээ нар ямар ч гэсэн манай улс оронг бөөс хуурсаас нь салгаж, эрдэм боловсрол олгосон анхны орон гэдэг юм бна лээ.
ухаантай хүн 1уншаад 2 ийг ойлгодог ухаангүй хүн 2 уншаад 1 ийг ойлгодог
Би бол 2 уншаад ойлгохгүй бол дуугай байдаг.
ta ganstaaraa ingej yriad yaahawdee mongolchuud negdeh bishdee
Намайг ганцаараа юу олуулаа юу гэдгийг дүгнээд чамд ямар ч хэрэг байхгүй. Харин миний бичсэн хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдгийг л бодож үзэхийг хичээ…
Чи Монгол биш бол дуугай бай, би хэдүүлээгээ чамд зарлах албагүй…
DN нөхөртэй санал нэг байна.
Мэдсээр байж, харсаар байж, ухаарсаар байж юу ч хийж чадахгүй яваа даа бухимдаж байна. Бие засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг манайхан өөрийгөө засах нь бүү хэл гэрээ ч засаагүй байж төрөө засах гэнэ, тэр байтугай харийн улсад заах гэнэ. Маргаашыг хүлээлгүй өнөөдрөөс энэ цаг мөчөөс өөрийгөө засцгаая. Ухаарч ойлгож, ухаанаа нэмэе. Бид нэг их том юм хийнэ гэж бодоод байдаг тийм биш шүү дээ. Өөрөөсөө эхлээд дараа нь хажуудахаа. Түмэн хүн урагш явахын тулд түмний нэг ургаш алхах ёстой. түмний нэг болсон та бид ургашаа алхая. Дэргэдэх чинь алхаж чадахгүй бол гараас нь хөтлөөд урагш алхана…
Тийм ээ, аливаа зорилгод хүрэх зам хүн бүр өөртэйгөө тулж ажиллахаас эхэлнэ гэж ойлгодог. Өөрийн гэсэн сахилга бат, зорилго үгүй бол хувь хүн, улс үндэстэн ер нь юу болох вэ. Амжилт хүсье. Олон хүний гараас хөтлөхийг хичээцгээе.