ХАЗААРАА ТАТ, БАЛАЙНУУД АА…

Өчигдөр Бум-Ялагч, Арслан, Гансүрэн (бас Мөнхбаяр ?) нар хазааруудын ах дүү болоод жигтэйхэн. Бүр давраад авчрах мавчрах ч болж байх шиг. Хуцваа л байна. Хазаар чинь монгол огт биш, маньд бараг патлий байхгүй. Хазаарыг Монгол гээд үхчих гээд байгаа юм бол Та нар өөрсдөө тэр Афган руугаа явж үхээрэй…
Энэ хэдийн балай өвчин хэрээс хэтэрч байна. Одоо монголын уншигчид дээр дурдсан хийх юмаа олж ядсан хэдэн балай, тэдний байгуулсан үй олон тэнэг байгууллагуудын ганц ч үгэнд итгэж болохгүй гэдгийг би судлаачийн хувьд онцлон сануулж байна.
Энэ бол өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн “Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг”, “Ногоон хөдөлгөөн”, “Ногоон эвсэл”, “Үндэсний үзэлтэй бүлгэмүүд”, “Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Монгол үндэсний сүлжээ”, “Монгол туургатны хуралдай”, “Монгол хас”, “Нэгдмэл Монгол”, “Талын цөөвөр чоно”, “Үндэстэн нэгдэл”, “Хамаг Монгол”, “Цагаан хас”, “Шударга иргэдийн фронт”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Эсгий туургатан” гэх хулхи ТББ-ууд болно.
Дэлхийн шинжлэх ухаан хазаарыг монгол гэж нотолж чадаагүй байхад энэ хэдэн балай батлах юм гэнэ. Их л сайндаа зарим эрдэмтэд Хүн гүрний нэг салаа гэдэг боловч энэ баримтлалыг нийтээр хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Надад хангалтай баримт байгаа. Гол нь Л.Н.Гумилевийн “Хазаарыг нээсэн нь” ном, асар олон өгүүлэл хүртэл байгаа. Би орчуулахаасаа залхуураад байна. Манай Монголд хаа хамаагүй юмыг орчуулж суух илүүдээ гарсан цаг зав байхгүй болоод тэр л дээ. Ямар энэ хэдэн тэнэгийг няцаах гэж бүхэл бүтэн ном орчуулж суултай нь биш…
Гэхдээ хүссэн хүн нетээс хазар гэсэн хайлт хийгээд шалгаад үзэж болно. Энэ дэлхийн аль ч лавлахаас хазар монгол хоёр нэг гаралтай гэсэн ямар ч нотолгоо гарахгүй…
Бум-Ялагчийг би гайгүй залуу гэж бодож байсан чинь юу вэ. Басандорж, Монгол гэсэн хэдэн таар шуудайтайгаа нийлж НН-ыг үймүүлж ханахгүй одоо Монголд хазааруудыг авчрах гэж үймүүлэх ч арай хэтэрнэ ээ. Бум-Ялагч европ, тэр тусмаа герман боловсролтой байж ингэж тэнэглэж болохгүй ш дээ…
Энэ балай бантанд “Ногоон хөдөлгөөн”, “Ногоон эвсэл” давхиад орчихож. Энэ чинь Басандоржийн “байгуулсан” хуурамч Ногоон Нам л байна ш дээ. Одоо мөдхөн Басандорж ч гэсэн хазааруудыг Монголд авчирна гэж балайрна, харж л байгаарай…
Арслан мөн л герман боловсролтой. Гэхдээ өөртөө нь нийлээд хоёрхон хүнтэй “Шударга иргэдийн фронт”-той хүн. Одоо “Афганы фронт” нээж байгаа юм биз дээ. Тэгвэл Монгол дахь “фронтоо” хааж байгаад “ах дүү” нар руугаа явна биз…
Хазаарын ард түмнийг өрөвдөж л байна. Тэдэнд туслаж дэмжиж болох л байх, бид оюутан моюутан сургаад туслаад л байгаа биз дээ…
Миний хувьд бол энэ хэдэн балайг “ухаантай”, “түүх мэддэгээ” харуулж монгол хазаар хоёр ахан дүүс гэсэн нотолгоогоо гаргаад ирэхийг нь хүлээж л сууя. Харин чадахгүй бол эд нар дуртайгаараа Афган руугаа явдаг юм байгаа биз. “Түүгээр явсан гайг үүгээр авчраагүй” дээрээ зайлсан нь дээр л дээ…
Хазаараа тат, балайнууд аа…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 10 дугаар сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

60 Responses to ХАЗААРАА ТАТ, БАЛАЙНУУД АА…

  1. Anonymous says:

    HE HE YAG UNEN SHTEE. BI MONHBAYART HALIMAG OVORMONGOL TORGUUD BURIADUUDAA TOOHGUI BAIJ YUN HAR ELGIIN HAZARA VE GEED ALUULAH DOHSON. INTERNETEES ZONDOO YUM HARUULAH GESEN CH SANAA N ERGETSEN BN LEE. PERS ZUGIIN AMITAD SHUU DEE

  2. Өчигдөр НН дээрээ линкийг нь тавиад ийм статус бичихэд ГАНЦХАН хүн “таалсан” байлаа. “Мөнгө босгох нэг арга олцгоож дээ, көөркөс. Өвөр монголчуудыг бэлчээрийнхээ төлөө алалцаж байхад, Үрүмчид уйгаруудыг хиаруулахад нэгдэхгүй яаваа?. Гэтэл манай энхийг сахиулагчид “байлдаж” байгаа Афганистанд байгаа хазаруудын төлөө тэмцэнэ гэнээ. Нэртэйгээр нь Австралийн аборигенуудын төлөө тэмцээч. Австрали хямралд хамгийн бага өртөж байгаа баян орон их мөнгө өгнө дөө.”

  3. Bi says:

    Ene Arslan gej nukhur facebook deer Chinggis Khaanii huudsiig huuran mehelj avchaad ingeed zavaarsan zavaarsan yum hiigeed yavaad bgaa yum. Bodvol songuulid uzeh geed l Chinggis Khaanaar PR.daj bgam blgui chaavaas.

  4. PATRIOT says:

    ОЮУ ТОЛГОЙН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6 ТЭРБУМ ДОЛЛАР ГЭДЭГ ТОО ЧИНЬ ХУЛХИ ТОО ОЛОН УЛСЫН ЭКСПЕРТИЗ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АЙВЕНХОУ МАЙНЗ БОЛ ОФФШОР КОМПАНИ ТЭД ЗАРДЛАА АСАР ӨСГӨЖ АШГАА АСАР ДАРДАГ Энэ бол 3аас 5дахин өсгөсөн тоо ТЭГЭЭД ЭНЭ ОРУУЛСАН ГЭЭД БАЙГАА ХУЛХИ МӨНГӨНИЙ ТООГОО НЬ 2оос 4жилд бүрэн НӨХНӨ ГЭВЧ ЦААШ НЬ 26 ЖИЛ 66 ХУВИЙГ НЬ ЦӨЛМӨЖ БАЙХААР ШУНАЖ БАЙНА ХАРИН МОНГОЛЧУУД ШУУДАЙД ХИЙСЭН ЭРГҮҮ ЯМАААНЫ ЭРҮҮНҮҮД ЭВРҮҮД ШИГ БАЙНАМАНАЙ 20 ГИШҮҮН МАШ ЗӨВ АСУУДАЛ ТАВЬЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА ХАРИН ДАРАА НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДИТ ҮНЭЛГЭЭГ НЬ ХИЙЛГЭХ НҮБИЙН ШИНЖЭЭЧДИЙГ ТОМИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

  5. josh says:

    за ёстой загатнасан газар маажлаа даа. хийх юмаа олж ядсан мангар бацаанууд одоо хаа холын лалуудыг өмөөрөөд сүйд. буриад, халимаг, өвөр монголоо татах тухай яривал бас яахав. ер нь монголыг хужаа орос 2 биш харин шашны мөргөлдөн мөхөөх байхоо. лалууд тасралтгуй өсч байна.

  6. Зочин says:

    Яаг үнэн. Хазарыг Монгол угсаатай гэсэн шинжлэх ухааны нэг ч баталгаа байхгүй. Үнэндээ бол Монголчууд биш Болгарууд хазаруудад санаа тавих ёстой. Монголын байлдан дагууллын өмнөхөн Хазарууд бутарч сарнисан, болгарууд цаашаа, хазарууд дорно зүгт шахагдсан. Коммунизмын үеийн “Хан Аспарух” гэдэг Болгар киног ядаж үзээгүй л байгаа байхгүй юу. Угсаатны зүй, түүхийн ямар ч мэдлэггүй манай үндсэрхэгчид цэнхэр хошноготой л бол Монгол гэдэг байснаа өнөөдөр дэлхий дахинаас Монгол байж магадгүй бүхнийг өөрт хамаатуулах гэж элийрдэг болж. Аягүй бол Хазар гэдэг нь Монголын хазаар гэсэн үг гэх байх. Үгийг дураараа тайлбарладаг бас нэг “мода” дэлгэрсэн энэ цагт.

  7. Uuniig unshij bui Mongolchuuddaa says:

    Gehdee humuusee Hazar Mongolchuudiin hoorond adil tostei zuil ih bdag shuudee jishee ni;1. Hazaragi helend yg mongol ug mash olon bdag barag 20 ni Mongol bur mongol bichgiin galigtai adil bdag.
    2.Ted bas Mongol gert amidardag baisan odoogoos 50 jiliin omno tuhain ueiin angli juulchni hiisen bichleg ch bdag6
    3.Ted mongold elegtei gadaad bga manaahand nileed tusalgdag gej olon humuus yrtsgaadag
    4.Tednii zus tsarai yg mongol hun tsarai gesen ug yg hudlaa gevel youtubees Hazara gej bicheed uzeldee.
    5.Olon erdemdet ted mongolchuud gej batlahiig husehgui oilgomjtoi gehdee zarim sudlaachid yah argagui Chingisiin ued uldzen ard tumen gej uzdeg.
    6. Herev Hazaaruud mongol bish gevel Hulegu, TSagaadain Hoich Dogolon Tomor, Ih Moguliig bguulagch Babur nariin mongolchuud haichsan baij taarah v e laliin shashni oor ursgaliig avch tsusaa hadgalaad uldsen odoogiin Hazaruud ym bishuu ted laliin sunnit ursgaliinh shuu dee busad ursgaliinhaa laluudtai suudaggui.
    7. Tedend helnees oor bidentei adil zuil baina ted eeten honshoortoi mongol gutal omstsgoodog harin hee ugalz bdaggui e.
    8. IX zuunii Kaspiin tengist bsan hazaruud orchin tsgiin hazar gej hen heljiina batalgaa bgaa ymuu
    8. Hoolon hurtel adil zuil bsaar bgaa jishee guriltai shol, Borts, aaruul zereg bh shisheetei.
    9. Gumilev Oros hun huuchin sots niigemiin ued orosuud Chingisiig muu meteer uzuulj mongolchuudiih huuchin uuh tuuhiig martuulah gej ymar ih hicheelee
    10. Ene D.Ganhuyg sudlaach mon ch ymu hen medlee tiim surhii ym ter nomoo uzeed hazaaruudiig hen bolohiig heleed ogoldoo.
    11. D.Ganhuyg gej nohor eron hujaa tsustai ym bishuu Mongolchuud hun amaa osgoj undes ugsaagaa hamgaalya gej bhad hen hamgiin ih durgui bh ve Hytaduud erliizuu shuu dee.
    12. Dashbalbar guai bsan bol Ganhuygaa chamaas sarmis unerteed l bna daa geh bsan bh daa.
    13. Zaaval yduu hazaruudiig bish USE bolon evropt bgaa mergejil medlegtei hazaruudiig uuguulshuulj bolno shuu dee ted magadgui manai orni hogjliig tureed ogoh ch ym biluu.

  8. deerh debild says:

    deerh debild. teneghen duu min dee, ehleed heduulee bogsoo sain archaad surya. omdoo oligtoi tataad surya. daraa n haa holiin haltruudiin tuhai yariltsya. geree oligtoi tseverlej uzeegui baij mod tarii, nogoon delhii melhii, mongol ulsaa hogjuulye ch geh shig erguutej ogoh yumaa.

  9. Anonymous says:

    Яана даа…Яана. Бөгсөө арчиж чадахгүй ийм л эргүүтсэн, хэт их мэдсэн, далбийсан, далжийсан нөхдүүд гарч ирээд, хүнийн хужаагаар нь дуудаж доромжлоод, хаа байсан хазаруудыг урьж авчирна ч гэх шиг, гинессийн номонд бүртгүүлж өв соёлоо хамгаална нь ч гэх шиг… Эсвэл ТББ, нам эвсэл, холбоо, зөвлөл, фронт, арми байгуулаад,

    Өө бүр зарим нь дарга даамал болчихсон, төрийн албанд өт хорхой мэт үүрэлчихсэн давхиад байхыг харахаар үнэхээр ой гутаж огиудас хүрэх юм.

  10. gan says:

    хазаараа тат гэж харин сайхан хэллээ дээ. Дээр нэг ТV хазаар монгол гээд хэдэн хүнийг харуулж л байна лээ. Ногоон нүдтэй монхор хамартай лалууд л харагдана билээ.

  11. gan says:

    Сайн явахад хамаатан садан, найз нөхөд олон байлаа гэдэг шиг газрын баялагын сурагаар хаа холын хазаар хүртэл ах дүү болох гээд байна уу үгүй юу. Хазааруудын оронд харин буриад халимаг зэрэг газраас иргэн урвуулбал амархан монголжино гээд биччихвэл яах бол.

  12. Цолмон says:

    БИД ОРОНДОО ХӨЛӨӨ ОЛОХГҮЙ БАЙЖ ГАДНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГЭДЭГ Ч ЁСТОЙ ХИЙРХЭЛ БАЙНА. ГАНХУЯГ УЛСТӨР СУДЛААЧТАЙ 100 ХУВЬ САНАЛ НЭГ БАЙНА.

  13. gankhuyag says:

    Сая зохион байгуулалттай хийж буй маш олон доромжлол устгалаа. Миний блог хазааруудад хаалттай. Нэг их удахгүй жинхэнэ амьд монгол-хазаарыг уншигчиддаа үзүүлнэ гэдгээ амлаж байна…

  14. warning!!!!!! says:

    ДЭЛХИЙН БАНК МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ ХАРИУЦДАГ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГДӨГ БОЛСОН КИМ БИН ГЭДЭГ ХАРИЙН НЭГ ЭМЭГТЭЙ БАЙНА ЛЭЭ МОНГОЛД ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙНА УУ ХАРИН МАНАЙХАН ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ ХАРИЙН ХҮМҮҮСИЙН ГАРТ ӨГЧИХӨӨД СУУЖ БАЙГААГ ХАРААСАЙ ОДОО ХҮҮХДИЙН СУРАХ БИЧГҮҮДИЙГ ДЭЛХИЙН БАНКНЫ ГРАНТ АВСАН ХҮМҮҮС ТЭДНИЙ ШУУД ЗААВРААР БИЧИЖ БАЙНА ОДОО БҮҮР КЕМБРИДЖЛЭХ ГЭДЭГ ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ ЭХЛЭЖ БАЙНА ДЭЛХИЙН БАНК АФРИКИЙГ ӨНӨӨДРИЙН ЯДУУ ХАР АФРИК БОЛГОСОН ГЭДГИЙГ МОНГОЛООС ӨӨР ДЭЛХИЙН ДАХИН МЭДДЭГ БОЛСОН Ш ДЭЭ 1993 ОНООС АХМАД БАГШ НАРЫГ ХЭН БОЛОВСРОЛЫН СИСТЕМД ЭРГЭН ОРОХГҮЙ ГЭДЭГ НӨХЦӨЛТЭЙ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХУУРЧ АЖЛААС НЬ БАРАГ ХӨӨН ГАРГАСАН БЭ ХЭН УРЬД ӨМНӨХ ХҮРСЭН БАЙСАН ТҮВШИНГ УНАГАХАД ХИЧЭЭНГҮЙЛЭН ЗҮТГЭСЭН БЭ

  15. gankhuyag says:

    The Khazars were semi-nomadic Turkic people who established one of the largest polities of medieval Eurasia, with the capital of Atil and territory comprising much of modern-day European Russia, western Kazakhstan, eastern Ukraine, Azerbaijan, large portions of the northern Caucasus (Circassia, Dagestan), parts of Georgia, the Crimea, and northeastern Turkey.A successor state of the Western Turks, Khazaria was a polyethnic state with a population of Turkic, Uralic, Slavic, and Palaeo-Caucasian peoples.Khazaria was the first feudal state to be established in Eastern Europe.

  16. ider says:

    ene angliar bichsen tailbriin eh survalj n yu ve? wikipedia l gej bitgii heleerei

  17. gankhuyag says:

    Яг wikipedia-аас авсан. Одоо өөрөө шалгаад үз. Та нарыг ингэнэ гэж мэдээд орчуулаагүй тавьсан юм. Одоо нэмээд орчуулуулмаар байгаа биз. За яахав, энэ байна…
    “Хазаарууд бол хагас нүүдэлчин түргүүд, дундад зууны Евроазийн хамгийн том төрийг тогтоосон ард түмэн бөгөөд Атилл нийслэлтэй, газар нутаг нь өнөөгийн Европын Орос, Баруун Казакстан, Дорнод Украйн, Азербайжан, Умард Кавказын ихээхэн хэсэг (Черкес, Дагестан), Гүржийн хэсэг, Зүүн Хойт Түрэгийг эзлэн оршиж байсан. Залгамжилсан улс нь Баруун Турк бөгөөд Хазар нь түрэг хэлтэй, Урал, Слав, Палео (эртний)-Кавказын ард түмнээс бүрдсэн холимог угсаатны улс мөн. Хазар нь Дорнод Европт бий болсон анхны феодалын улс байсан”

  18. ider says:

    orchuulah ugui n yah ve, zugeer wiki-d yag buren duuren itgej bolohgui l geh gesiin. hen durtai n yu durtaigaa nemj hasaj boldog shdee. wiki deer tegj bna lee gdg n yag l nuguu baldan guai tegj helj bsan gdgees uurtsgui l sonsogddog shd… gehdee goy goy niitleluud tani sonirholtoi l bdag yum

  19. gankhuyag says:

    Би бараг л чиний болон чамтай адил дураакуудын хүсэлтийг биелүүлж wiki-ээс авсан. Одоо Та нар шиг тэнэгүүдэд “итгүүлэх” гэж бүхэл бүтэн ном орчуулж суух зав даанч алга даа. Тэгээд ах дүү хазаарууд руугаа, биш ээ, Афган руугаа явахгүй юу. Шууд хэлэхэд Та нар шиг чацганууд надтай нийгмийн онол, түүх ярина гэж горьдсоны чинь гарз. Бусад уншигчид намайг уучлаарай, эд нар түрүүнээс хойш над руу 43 удаа доромжилсны хариуг нь өгч байна. Удахгүй энэ хазааруудыг “амьдаар” нь үзүүлнэ гэж амласныг мартаагүй гэж найдаж байна…

  20. Anonymous says:

    Yag zuv!

  21. delgermaa says:

    zov hariu ogjee ganaa haha 2,5 saya mongolchuud sain saihan amidardag bolchih um bol busad delhiin hun ardiig harj uzelgui yahav

  22. delgermaa says:

    neg sanal bna: yanz buriin front, TBB, san, tov, cuglaan, olsoglon zarlaad & hevleliin hural hiideg nohoid: naad ih cag zav, iluudeed baigaa huch chadlaa yadahnaa amidardag orchingoo cever cemcger bailgah, amidraltai zuild zoriuulah um bol bas ih nooc bna shuu,

  23. jacob says:

    ih hutsahiin bol bayan olgiin hasaguud bol naad hazara naraas chin oiriin torol baih shuu. БНМАУ-ын marshal Choibalsand algaduuldag Tuva nar hayand chin baina. Tuugeer ongorch baigaa gaig bitgii iishee duud

  24. Anonymous says:

    Ganaa chamd bayar hurge ene teneg undesnii uzel gej yarij bgaa nowshnyyd chini yg unendee vndesten yastanii hoorond how hytgaj vimvvldeg mongoliin tvvhiig medehgui soliotoi sizotoi salan tysgaarlagch ylsyyd mun hazaryydtaigaa nytagtana ochij saihan amidarah boltygai

  25. gankhuyag says:

    Хэдэн жилийн өмнө намайг дэмжсэн хүмүүсийг энэ новшууд их дарамталдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй. Миний блогт сэтгэгдлээ бичсэн хүний хаяг болон бусад мэдээллийг надаас өөр хэн ч үзэж чадахгүй, мөн Тэднийг дарамтлах ямар ч боломжгүй гэдгийг би зарлаж байна. Хэрэв интернетэд бичсэн сэтгэгдлээсээ болж ямар нэг дарамт амсаж байвал над руу хандахыг хүсч байна. Үүнийг бас л хэн ч үзэж чадахгүй. Одоо интернетийн гэмт хэрэгтнүүдийг устгах цаг болсон. Үүнд манай монголчуудын туслалцаа их хэрэгтэй байна. Тэднийг бүрэн устгасны дараа би хамгийн их соёлтой болно гэдгээ амлаж байна…

    • Болд says:

      Сайн уу Ганаа ах, одоо ч энэ интернетийн гэмтэнгүүд тролл мэт хувалз өтнүүд язганаж мутацид орсоор л бна доо кк.

  26. Таны блогоор аялж, орчуулсан, бичсэн нийтлэлүүдийг чинь нэлээд уншлаа.
    Таны ард түмнээ гэгээрүүлэх нөр их үйлсэд тань өндөр амжилт хүсье. Бичгэн тэмцлээ зоригтой өрнүүлээрэй!

  27. baagii says:

    Нээрээ энэ хэдэн балайнууд чинь лалын терроризмыг даллаад байгаагаа ойлгохгүй илжигнүүд

  28. gankhuyag says:

    Үгүй юм гэнэ лээ. “Ах дүү” нарыг нь муулсан, монголд авчруулсангүй гээд над руу л дайраад байна ш дээ. Саяхан Дээд Шүүхэд “бүртгүүлсэн” хулхи Ногоон Нам чинь тэр чигээрээ “хазаарууд” ш дээ. Тэдний араас талибууд ороод ирвэл хулхи Ногоон Намын Басандорж, Бум-Ялагч, Арслан, Маам, Батбаатар, өмгөөлөгч Баасанхүү нар болон түүнийг бүртгэсэн Дээд Шүүх хариуцлагыг нь хүлээнэ биз…

  29. Цолмон says:

    “МУУ ЭРД ХАЛДАГА ДАРАА “ГЭДГИЙГ ГАДНААС ГАЙ ДАЛЛААД БАЙГАА ЭХ ОРОНЧДОД САНУУЛАХ ЮМСАН.

  30. Anonymous says:

    jacob-д хандая.

    БНХАУ-ын коммунистууд салан тусгаарлах гэж нэг их ярьдаг юм. Хэн юунаас салан тусгаарлах гээд байгаа хэрэг вэ? Энэ хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй юу? Үзэл бодлоо илэрхийлэхээр чиний яриад байгаа салан тусгаарлах үзэл болчихоод байна уу? Чи хятадыг төлөөлж энд сэтгэгдэл бичээд хэрэггүй, танай хятадаас салаад байх зүйл байхгүй угаасаа тусдаа.

  31. Neguunee says:

    Gumilev bol Oros hun gedgiig sanah heregtei shdee. Gehdee nogoo 50 hursen huniig surgaj bolddoggui 5 nohoi tuuj boldoggui ulger ene dee. Ooriin kummunis uzleerei baahan hoorhii humuusiin tarhiig ugaagaal ene delhiin haanaas Hazaruudig mongol gej bichsen zuil bhgui ch geh shin ochnoon olon nom zohiol erdem shinjilgeenii oguulleguud deer bna shdee hudalchaa uzeegui baij.

  32. Anonymous says:

    Sain ym muugaarch ergej bolzoshgui Hazaruud mongol gdg ni barag l todorhoi asuudal gehdee Ganhuyg guiai arai oor ontsgoos harsan baij boloh ym. Tand handaj helehed Hazaruud mongol mon bishiig ni tuuhchid survalj sudalgaanii buteeleer notlood ogoh bha. Odoo bol ergelzeetei bga asuudal gehdee barag l mon taldaa oroh ged bgaa. Bid tuuhchid bish unshigchid uchraas Tedniig avchrahuu tusalhuu er n zov ymuu buruu ymuu odoo you hezee ve gesen asuudluud deer metgeltsej bolno shdee minii bodloor Ganhuyg guai tedniig mongol bish gesen bodoldoo het unemshsen bolovch Hazaruudiig hamaagui olnoor avchirval ymar hor urshig bolhiig heleh ged bh shig bna.Hervee Hazaruud orj ireed uumeen samuun bolvol yah ve Hasaguud ch bas tolgoinnii ovchin bolood bga gol zuil shashin shuu dee Uimeen bolvol omno orshij bdag tom Luun uls biden ruu tsergee oruulaad irvel yah bilee. Ted Mongol gedg buren batlagdsan tsagt olnoor bish todorhoi too hemjeegeer bolovsroltoi shashinaa changa sahidaggui humuusiig ni oruulj irj orduud deer ajilluulj boloh bolomjtoi bha.

  33. Anonymous says:

    odoo afgand baigaa manai heden daichid ruu haldlag garch heden saihan zaluus ami nasaa aldval gaihah yumgui bolloo doo. teneg yumnuud yaaj balairhaaraa iim medegdel hiideg novshnuud ve. hazar mongol garaltai uguig sain medehgui yum gehdee mongol hun l yum bol afgand uurgee bieluulj baigaa mongolchuudiinhaa ami nasand ayultai yum duugarahgui bval yaasan yum dee ene heden teneg TBBnuud.

  34. Гай дуудах хэрэг байна уу? says:

    Өө за за. Одоо бас лалын хэдэн зэрлэгүүдээр дутах болждээ. Хазара-чууд яах гээд өөрсдийгөө Монголтой холбох гээд байна аа. Энүүхэний ганц жишээ дурдахад л Баян-Өлгийд байдаг лалууд Монголчуудыг яаж хавчин гадуурхаж байдагыг мэдэх үү?
    Тэгээд хаа байсан шашин ондоотой Хазара-чуудыг энд авчирж гай дээрээ гай нэмэх гээд байна даа.
    Чингис хаан олон шашинг хүлээн зөшөөрөхдөө ганц лалын шашиныг хүлээн зөвшөөрөлгүй, мөргөл хийдэг сүмийг нь хүртэл шатааж байсан түүхтэй юм шүү. Ядаж энэ түүхийг хэзээ ч мартахгүй байвал сайнсан.

  35. Bayar says:

    Судлаач хүн үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн байж болно. Гэхдээ гол хэлэх гэсэн санааг нь зөв ойлгооч балайнуу даа.

  36. тошилоо says:

    Үнэн үг шар тос

  37. orgil says:

    Ganhuyag guain bichsen niitleluudees hamgiin olon setgegdeltei niitlel ni barag ene bh shig bna daa. Mongolchuud iimerhuu sedev deer idevhtei “medemhiirdeg” zangaa busad niitlel deer gargaasai daa. teguul hen hendee heregteisen

  38. Ganzorig says:

    Sudlaach ah bainga l heldeg shd. Nadtai margaldaj bolno gehdee yneslel barimttai yarina shyy!!!
    1. Hudlaa medemhiirj yavgan yariagaar pan pan hiideg zaluust zygeer l bolchih heregtei shd. Iimerhyy commentiig ustgahaas ushuu yahiin…,! uhaandaa aild orj irchiheed ehneriig muulna geh shig yum boljiino yajiina. Tiim l syrhii syrtei , Nertei, Turtei , Medlegtei, Medeeleltei yum bol eldev yumaa uursdiinhuu blog deer bicheh heregtei shd Pussy naraa:-)

  39. mongol says:

    Анхаар Анхаар Анхаар : Ерєнхийлагч Элбэгдорж Хорватад вакцины vйлдвэрт зочилж ХАМТРАН АЖИЛЛАНА гээд донгодож байна вакцины талаар Монгол хамтран ажиллана гэдэг нь ШАХААНД ВАКЦИН авч монголчуудын эрvvл мэнд удмын санг хvйс тэмтэрнэ гэсэн vг ш дээ интернетэд илчилсэн Маш Маш их мэдээллvvд байгаа шvv

  40. copy&paster says:

    ямар аймаар юм бэ мэдээлэл єгсєнд баярлалаа сэтгvvлчдээ энэ асуудлыг цааш нь судалж монголчуудаа сэрэмжvvлээч энэ cervarix вакцинаар монголын бvх єсвєр хєвгvvд залуучуудыг вакцинжуулна гэж байсан яасан балиар амьтад вэ интернетэд мэдээллvvд маш их байна. ямар заваан бодлого вээ хvмvvсээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

  41. copy&paster says:

    ЭХЛЭЭД ЛАМБАА УХНА ЯМАА ЦОЛМОНТОЙГОО ГАРДАСИЛ БА ЦЕРВАРИКС GARDASIL БА CERVARIX ВАКЦИНАА ЄЄРСЄДДЄЄ ТАРИАРАЙ БАТАЛГААТАЙ ИЙМ ТЭНЭГ ХЭНЭЭТНYYД ДАХИЖ ТЄРЄХГYЙ ЕР НЬ ИЙМ ТЭНЭГ ХУЛЧГАР ХYМYYС МОНГОЛД ДАХИН БYY ТЄРЄГ GARDASIL ЭСВЭЛ CERVARIX ОРОСООР ГАРСИЛ ЦЕРВАРИКС ГЭЭД ХАЙ УНШ СУДАЛ ЭНЭ БОЛ ТА НАРЫН ОХИН ЭГЧ ДYY ЭЭЖ, НАЙЗ ОХИДЫН ЧИНЬ ЭРYYЛ МЭНДИЙГ УСТГАЖ МЄНГЄ ХИЙЖ БАЙНА. НYДЭЭ НЭЭ ХYМYYС ЭЭ МОНГОЛ ХYМYYСИЙН YР УДАМ УЛС YНДЭСТЭН ОРШИХ ЭС ОРШИХ АСУУДАЛ ШYY

  42. copy&paster says:

    ЛАМБАА ГЭДЭГ БАГА АНГИЙН БАГШ БАЙСАН ОДОО АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭН ЭД МЄНГЄНИЙ ШУНАЛТ ЭТГЭЭД САЯ ГАДНААС НЭГ ХYНИЙ ДОЗ НЬ 300 ДОЛЛАРЫН ВАКЦИН ШАХААНД АВЧИРЧ МОНГОЛЫН БYХ ОХИД БYСГYЙЧYYД ЭХЧYYДИЙГ YРГYЙ УДАМГYЙ МОНГОЛЫГ ИРЭЭДYЙГYЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА. УМАЙН ХYЗYYНИЙ ХОРТ ХАВДАРААС СЭРГИЙЛЭХ ГЭДЭГ ХУЛХИ НЭРТЭЙ ЭНЭ ВАКЦИН СЭРГИЙЛДЭГГYЙ ХАРИН ЭМЭГТЭЙЧYYДИЙГ YРГYЙ УДАМГYЙ БОЛГОДОГ + ХАРИН Ч ЭЛДЭВ ХЄХНИЙ САВНЫ ГЭХ МЭТ ХАВДАРЫГ YYСЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙГААГ 2-3 ЖИЛ ГАДААДЫН ЭРДЭМТЭД СУДЛААЧИД БАТЛААД БАЙГАА. ИЙМ БАЙХАД ЯДУУ МОНГОЛД ИЙМ ВАКЦИН ШАХУУЛЖ БАЙДАГ ТЭНЭГ ДАРГА НАР, БУЦААЖ ЄГ ЭСВЭЛ ХОЛ ГАРГАЖ ХАЯ ГАРДИЛ ЦЕРВАРИКС ГЭЭД ГУУГЛДЭЭЭРЭЙ ХYМYYС ЭЭ САЯ САЯ АНГЛИ ОРОС ХЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ БИЙ
    жич: Бид 2 толгой алдах гээд байна гэж цэц булаалдаж байхад Бид өөрсдөө алга болох аюул нүүрлээд байна. Энэ бол үндэстний аюулгүй байдлын №1 асуудал ш дээ уг ньдэлхийд ийм л байдаг харин Монголд …………

  43. монголхүн says:

    ЭЛБЭГДОРЖ ОДОО ШАХААНЫ ВАКЦИН АВАХААР ЯВСАН ЭНЭ ХЭНЭЭТНҮҮДИЙН ГАЙГААР МОНГОЛ УЛС 1 ТЭРБУМЫН БОИНГ ШАХААНД АВСАН ОДОО МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД УНАГАЖ БАЙНА ДАРАА НЬ УУЛ УУРХАЙГАА ГАДНЫХАНД БАРАГ ҮНЭГҮЙ ӨГӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛГОДОГ АРГА Ш ДЭЭ ЭНЭ АРГЫГ АФРИК ХАВТГАЙ ХЭРЭГЛЭСЭН АРГА ХҮМҮҮС ХААГУУР ЮУ ХИЙГЭЭД ЯВААД БАЙНАА ГЭРИЙН БАРУУН ХАЯАНААС ТҮЙМЭР ЭХЭЛЧИХЭЭД БАЙНА

  44. PAIN says:

    Манай “сэтгүүлчдийг” дарга ямбатнууд татвар төлөгчдийн мөнгөөр гадуур доншуулчлахдаа өөрийгөө магтуулах гэж дагуулж явдаг моод гарсан Одоо нөгөө бүх талаараа эмзэг бүлгийн сэтгүүлч нэртэй хамар дороосоо өөр юм хардаггүй дарга нарынхаа унгахаас өөр юм сонсдоггүй ядуус нь завьжаараа хөөс сахруулан магтаж байна. ЭНЭ БОЛ УЛС ҮНДЭСТЭН МӨХӨЖ БАЙГААГИЙН ДОХИО БУС УУ

  45. TRUTH OF THE SITUATION says:

    ААНХАА Саяхан Баярцогт сайдтай хэдэн минут ярилцах завшаан тохиолдоход өөрөө хэлж байсан “УИХ –д тэнэг хүн сонгогддоггүй юмаа Харин сайн хүн муу хүн гэсэн хоёр төрөл л байдаг юм” гэж бичжээ САЯХАН БААБАР baabar mn САЙТНЫХАА шилдэг нийтлэлчид сэтгүүлч нэртэй ТАРХИНЫ ЭМЗЭГ БҮЛГИЙН ХЭСЭГ ХҮМҮҮСИЙГ ДАГУУЛЖ БАЯРЦОГТ САЙДАД БАРААЛХУУЛЖ ОЮУТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙН АСУУДЛААР БАРИХ БАЙР СУУРИЙГ НЬ ХЭЛЖ ӨГЧ ӨӨРӨӨР НЬ ТЭДЭНД ЛҮНДЭН БУУЛГУУЛЖЭЭ ТЭНД ОЧИЖ БУДААТАЙ ХУУРАГ 50 ГРАММ АРХИЙГ НЬ УУСАН НӨХДҮҮД БҮГД ЖА АЖ ЖА ЖА ГЭЖ ТОЛГОЙ ДОХИЖ АЛГА ТАШИН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН БАЙНА БИД ИЙМ Л БОЛЧИХООД БАЙНА ДАА юун хэвлэл мэдээллийн эрх чөлөө олон урьгалч үзэл за за больё бүр ой гутаж эмгэнэн гашуудаж байна ТЭД МОНГОЛ ИРГЭДЭЭС ХУРААСАН ТАТВАРААР АЛЬ НЭГ АЛБАН ТУШААЛТАН ГАДААДАД ДОНШУУЛЧЛАХАД НЬ БАГТ НЬ ШУРГАЛЖ ХҮМҮҮСИЙН МӨНГӨӨР ГАДААДАД ОЧИЖ ҮЗЭЖ ЮМ ҮЗЭХ ХОРХОЙТОЙ ИЙМ ХҮМҮҮС ХҮМҮҮСИЙГ УГЖИЖ БАЙНА

  46. gankhuyag says:

    Би ямар тоолж үзсэн биш, гэхдээ baabar.mn сайтад бичдэггүй цорын ганц нийтлэлч нь би л болов уу даа…

  47. Зочин says:

    За бүү мэд ээ, Баярцогт Баатархуяг хоёр хэрэлдээд ч байх шиг хэлэлцээд ч байх шиг эвгүй л харагдаж байсан, дараа нь Дашцэрэн Баярцогтод агсан тавиад байсан. Цэрэнжав бас л нэг юм лавлаад байсан. Лав Дашцэрэн өгсөн номыг нь авахгүй гэсэн. Доржготов ч юм юм л яриад байсан. Уулзсан гэхээр л хайртай болчихдоггүй байх аа. Их л халуухан юм болсон байх. Дараа нь Баатархуяг Засгийг нь хусаад л хаясан байна билээ.

  48. mon24 says:

    2 За бүү мэд ээ, тэнд байсан нэг Үл мэдэхүүдийн багийн нөхөр үүгээр бас төөрөөд ороод ирсэн бололтой 🙂

  49. Open your eyes, my Mongol brothers says:

    тэд вакцинжуулах аргаа индианчууд дээр туршиж үзсэн индианууд бараг устсан харин нутаг нь тэднийх болсон одоо амтшсан нөхдүүд бүх дэлхийг өөрийн болгох гэж байна

  50. Зочин says:

    Наад вакциныг чинь хийлгэсэн эмгэтэй байнгын жирэмсэн мэт байдалтай болчихдог юм байна. Тэгээд үр тогтох боломжгүй болох аюултай эд байна. Охидыг гэлтгүй хөвгүүдийг хамруулах гээд байдаг нь одоо ямар учиртай юм бэ? Энэ үндэстнээ мөхөөх бодлого биш үү? Ер нь вакцин бол ДЭМБ-ын хамгийн аюултай бизнес. Саяхан гахайн ханиадын вакцин баахныг буурай орнуудад шахсан, гэтэл тэр нь ямар ч үйлчилгээгүй эд байгаад бөөн хэл ам болсон, Ганаа судлаач бас бичиж байсан санагдах юм. Энэ ер нь юу болоод байна аа. Нөгөө баялгийн хараал гэдэг чинь жинхэнэ утгаараа энэ юм болов уу?

  51. Tushig says:

    Асуудлын гол нь сайн муу вакцин, эм тариа биш ээ. Тэдэнд биднийг эрүүл энх, бүрэн бүтэн, элэг бүтэн байлгах сонирхол нэг их байхгүй л болов уу даа. Бид цаг ямагт ямар нэг юмаар дутагдаж гачигдаж байж л тэднийг тэжээнэ. Ингэж байж л сая тэд биднийг захирч, биднийг сүрдүүлж чадна. Оруулсан мөнгөө маш хялбархан буцааж олж чадна. Бүр хэд дахин нугалаж шүү…
    Ps: Шинэ нийтлэл унших гэж орж ирээл баахан сэтгэгдэл уншдаг ажилтай боллоо доо би хэхэ…

  52. ulaka1 says:

    хөөе хүмүүсээ монглчуудаа 1 юм бодоочээ одоо бна аа Чингис хааны монголчууд сэрэх цаг ойртоод байгааг дэлхий бүгд мэдээд бна бид 21 зуунд бид нэгдэх нь гарцаагүй болсон хазаар өвөр монгол халимаг буриад туваагаа одооноос л бага багаар замыг нь засах нь буруу бишээ угаасаа цаг нь болчихоод бна жоохон дэмнээд л өгхөд аяндаа тэд өөрсдөө нэгдэе гээд тал талаасаа хүсээд ирнэ харин тэр үед ах монгол бид эдийн засаг сайн болсон байх учиртай Чингис хаан чинь өөрөө энд олон удаа бууж ирээд нэгдэнээ гээд хэлээд байгаа шүүдээ мэдэх хүн нь мэдэж л байгаа асуугаарай хүмүүсээ үнэн шүү

  53. Anonymous says:

    ehleed eersdee huchirhegjij baij l daraa ni yarih asuudal ch dee Ehleed Mongol ornoo uls chig uls bolgoe l doo eersdee chuudaiad hiisen uhriin ever met heruul oruulaasaa salaagui baij yaduurlaasaa garaagui baij gazraa uhaj agaar usgui bolj baij demiirch uls terjeed yahav ehleed l uls geree tohinuulahad l uls teree chiluuleh heregtei baina

  54. anxaa says:

    hiih yumaa olj yadsan yumnuud chin odoo haashiin afghans.tai negdeh geed bga yumuu..medrel muutai yum shig yum bolgoniig mongol mongol mongol geed odoo neg butehgui garuudiig hurtel ovortoo oruulah n l de..er n ter ard tumnii tarhi tolgoig erguuleed,hoorond n terselduuleh geed bgaa iluu dutuu eldviin hodolgoonuudiig boliulval taarna, tegeel neg taalagdahgui yum heleheer neg negnee “ene hujaa baih” gedeg erguu teneg yariagaa bolimoor yum. ter neg baahan hudlaa unen argument.uud devshuuleeg bgaa “hazar” mongol tiim ih niileh geed sanagalzaad bgaa yum bol ezen “Chinggis”-iin tedend uldeej onogduulsan gazar nutagt n ochij niilbel yasiin. “Halh” Mongoloos “Hazar” Mongol ruugaa yavna biz!!!

  55. Anonymous says:

    mash sain bn.eh oron gehgui shuud alagsaad hazaar udahgui naaduul chin neg heseg gazar tassdaj ugnu gene.

  56. Dalantsagaan says:

    1981 эсвэл 82 онд байсан байх. Би германд нэг хазар залуутай тааралдсан. Чи намайг хаанаас ирсэн гэж бодож байна гээд өнөөх чинь инээгээд байсан. Би монголчуудаа танина тэгэхлээр чи монгол биш казах байж болох юм гэсэн л дээ. гэтэл тэр АФганаас ирснээ ярьж байсан. тэнд хазар гээд монгол гаралтай хүмүүс байдаг, Чингисийн үеэс үлдэж хоцорсон, манай хэл перс хэлтэй холилдоод монгол нь ч перс нь ч ойлгохгүй зөвхөн бид л ойлгодог гэж байсан. Улаанбаатар, Сүхбаатар гээд мэдэж байсан. Бас зарим нэг монгол үг ч хэлж л байсан, царай нь бол яах аргагүй монгол харагдаад байсан. тэд биднийг харж л явдаг юм билээ. Олон зууны хугацаанд эрлийзжиж харьжсан тал бий л байх

  57. Болд says:

    Эртний энийг нь зарим хүмүүст сануулж үзүүлэх юмсоон кк, саяханы дүр төрх нь танигдахгүй өөрчлөгдсөн хүмүүс олон болжээ ккк.

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.