ДЭЭРЭМЧДИЙН НАМ МАНДТУГАЙ…

Хэдхэн хоногийн өмнө Германы орон нутгийн сонгуульд Дээрэмчдийн Нам ихээхэн амжилт үзүүлэв. Тэд Берлин хотын ландстагийн 130 суудлын 15-ыг авсан нь нийт саналын 9 хувь болжээ. Манайд бол ч уртаашаа хоёрхон дээрэмчинтэй улс чинь юун яасан дээрэмчин нам хаанаасаа нэмээд гараад ирэв гээд л пөх пах болно байх. Уг нь Пиратын Нам гэдэг юм байна. Үүнийг монголоор далайн дээрэмчин гэж буулгадаг. Гэхдээ манайд далай байхгүй болохоор дээрэмчин гэхээс өөр арга алга. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү…
Дээрэмчдийн нам
Piratpartiet нэртэй ийм нам 2006 оны 1 дүгээр сарын 1-нд Швецэд оюуны өмч, патент, копирайт салбар дахь хууль тогтоомжийг өөрчлөх, зохиогчийн болон интернет сүлжээн дэх хувь хүний эрхийг хамгаалах чиглэлээр анх үүсчээ. Миний ойлгож байгаагаар энэ бол мэдээллийн зууны зөрчлийг шийдвэрлэх шинэ хандлага, чиглэл, эрэл хайгуул мөнөөс мөн.
Үүнээс өөр олон зорилго дэвшүүлдэггүй болохоор баруун, зүүн нь үл мэдэгдэх бөгөөд энэ нь ихээхэн таатай зүйл мөн. Анх үүсгэн байгуулагч Анна Троберг, Рикард Фальквинг нарын хэдэн залуу орон нутгийн сонгуульд оролцож үзье гэж санаад гарын үсэг цуглуулах оролдлого хийснээс энэ бүхэн эхэлжээ. Тэд намынхаа сайт нээгээд зарлаад үзсэн чинь сонгуульд оролцох эрхийн баталгаа 2000 гарын үсэг 24 цагийн дотор л цугласан байна.
Ингээд 2006 оны 1 дүгээр сард байгуулагдсан нам 5 дугаар сар гэхэд Шведийн эрчүүдийн 3,1 хувийн санал, 9 дүгээр сард парламентын сонгуульд оролцох хэмжээнд хүрсэн байна.
Тэд 2009 оны сонгуулиар Европарламентад 1 суудал, улмаар Европын Холбооны тохиролцооны үндсэн дээр дахин 1 суудал нэмж авсан байна. Энэ нь Amelia Andersdotter хэмээх 22 настай бүсгүй бөгөөд тэрбээр Европарламентын хамгийн залуу депутат аж.
Дээрэмчдийн намууд тэр дорхноо л эхлээд Европт, дараа дэлхийгээр нэг тархжээ. Одоо дэлхийн 33 оронд Дээрэмчдийн нам ажиллаж байна. Тэд асар хурдан зохион байгуулалтад орж, 2009 онд Бельгид ТББ нэрийн дор Дээрэмчин намуудын интернационал (Pirate Parties International буюу PPI) байгуулжээ.
Дээрэмчин намуудын зорилго нь зохиогчийн эрхийн болон патентын салбар дахь хууль тогтоомжийг өөрчлөх, хүний хувийн амьдрал, ялангуяа нет дэх эрхийг хамгаалах, хамгийн гол нь төрийн аппаратын “тунгалаг шинж”-ийг хангахын төлөө тэмцдэг юм байна.
Ингээд 2007 онд Дэлхийн дээрэмчид Вена хотноо цуглаж “Удаах алхмын улс төр” гэсэн том хурал хийжээ. Үүнд Венийн урлагийн академи болон “Эрх чөлөөг өөрчлөх” хүчирхэг хөдөлгөөн ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Дээрэмчдийн намууд энэ мэтээр ихээхэн амжилт олж асар хурдан өргөжиж байна. Одоо энэ Германыг харахгүй юу…
Харин манайд…
Дэлхийн олон орны залуучууд нийгмээ өөрчлөн шинэчлэх шинэ санаа, шинэ үйлдлийн төлөө ингэж тэмцэж байна. Ядахдаа эрэл хайгуул хийж байна. Харин манай олонхи залуус ихэнхи тохиолдолд эсвэл нам, төрийн “бууны нохой” болж, “юм” хэлсэн, “юм” мэдсэн хүн болгоныг дарамтлах сүлжээнд орж, эсвэл тэрхүү тэнэг сүлжээнээс айдаг болж байна.
Монголд бол дээр дурдсан зохиогчийн болон патентийн эрх, хувь хүний нетийн эрх чөлөө гэж авахын танаггүй болсон гэдгийг нотлох нь илүүц зүйл. Ухаандаа Амарлингийн гаргасан “golomt.org” сайтад бичсэн материалуудыг хүн болгон шахам тал талаас нь “мөлжиж” улс даяараа хэдэн сар “атомчин” болох жишээний…
Зориуд анхаараад үзэхэд Амарлингаас зүгээр хуулчихаж чадахгүй нэмээд тагнуул магнуул, тэрний энэний хүн гэж хочлох. Тэгээд яах гэж тагнуулаас “будаа идээд” байгаам, яагаад тагнуулын “юм” уншчихаад энд тэндгүй мэдэмхийрээд давхиад байгаам ?! Ийм арчаагүй байж бусдаас соёл, харилцааны соёл нэхэхээ мартанаа нэг байхгүй. Ийм “соёлын” өөдөөс би бол шууд л хуц, зайл гэж хэлнэ. Уг нь бол сурвалжаа хэлчих л эд л дээ…
Өөр дээрээ жишээ авахад л хэдэн мангар бацаан сүүлийн үед надтай тэмцээд жигтэйхэн. Би дарга биш, мөн ямар ч шийдвэр гаргадаггүй, худал хэлдэггүй, хулгай хийдэггүй. Ингэхэд ер нь надтай тэмцээд яахийм ?! Би энэ нам, төр, нийгмийг чинь жорлон шиг болгочихоо юу…
Би төр засгийн нууж буй мэдээлэл, хөшигний цаана болж буй хулгай дээрэм, бусармаг явдлыг илчилж, үйл явдалд мэргэжлийн системийн анализ хийдэг. Ухаандаа сүүлийн үед блогтоо тавьж буй зургууд бол монголчуудаас нууж буй төсөл, төлөвлөгөөний тун өчүүхэн хэсэг юм. Манайхан миний хэлж сануулсныг голдуу 3-8 жилийн дараа “ойлгодог” боловч би цаашдаа бичих л болно. Ингэснээрээ би ард түмнийхээ өмнө хүлээсэн судлаачийн үүргээ биелүүлж байгаа гэж хэний ч нотолж чадна.
Шууд хэлэхэд “Залуу судлаачдад өгөх зөвлөмж”, “Нийгэм-түүхийн онолууд” цуврал, системт анализийн өгүүллүүд, дэлхийн том сэтгэгчдийн бүтээлийн орчуулга зэргийг ямар ч үнэ үнэ төлбөргүй бэлнээр нь тавьдаг, чингэхдээ долоо хоног бүр 1-2 өгүүлэл тогтмол гаргадаг блог Монголд минийхээс өөр байхгүй. Юм үнэнээрээ сайхан байдаг. Энэ хар мянган академич, доктор, профессоруудаас хэн нь ард түмнээ гэгээрүүлэх, боловсруулах гэж анализ хийсэн, орчуулсан, хялбаршуулсан бүтээлүүдтэй сайт, блог хийсийм ?! Байвал нэрийг нь хэл л дээ…
Үүнийг би хийх юмаа олж ядсандаа биш, монголчуудын оюун сэтгэлгээ, бодол эрэгцүүлэлд тус нэмэр болох гэж хийдэг юм. Энэ нь миний хэлснийг үг дуугүй зөвшөөр, дагаад бай гэсэн хэрэг огт биш…
Гэтэл бодож эрэгцүүлж, харьцуулж, ухаж сэтгэхийн оронд миний монголчуудын цөөнхи өөдөөс нулимах, олонхи нь чимээгүй харах. Би магтуулах гээд байгаа юм биш, харин доромжлолыг үл тэвчинэ гэдгээ л хэлж байна…
Ихэнхи тохиолдолд өөрийгөө интернет технологийн гэж өргөмжилсөн мэдлэг мэдээлэл гэж авахын танаг байхгүй, сэтгэлгээний хомсдолтой, оюуны өмчийн хулгайчид намайг байнга занаж доромжлох. Ганц намайг биш л дээ, тэд илтэд гэмт хэргийн угшилтай олон сайт зэрэг зэрэг ажиллуулж, улс төрийн рэкет байнга хийх. Чингэхдээ дандаа хулгайч царайлж нэр хаягаа нууна. Сонгууль ойртсон биш тэд сүүлийн үед бүр гаарч байна.
Хамгийн шог нь надад технологоороо байнга “гайхуулна”. 50 гарсан хөгшин судлаачид гайхуулахаасаа ичнэ гэж даанч нэг байхгүй. Ядахдаа үе тэнгийнхэндээ гайхуулж болно оо доо. Би залуу байсан бол дэлхийд гайхуулна гэсэн зорилго ямар ч эргэлзээгүй тавих байсан…
Ийм арчаагүй тэнэгүүдэд би мэдээллийн технологи гэж юу байдгийг тун удахгүй үзүүлнэ. Би хэлсэндээ ямагт хүрдэг, харин хөгшин судлаачид баригдаж нүдний булай болов доо гэдгийг л сануулж байна…
Энэ намыг Монголд байгуул…
Одоо Дээрэмчдийн Нам байгуулж мэдлэг, мэргэжил, мэдээллээ өөрийн болон нийгмийн тус тулд зориулахыг Монголын нийт залууст уриалж байна. Интернет, мэдээллийн технологи, хэл ус мэддэг юм бол над мэттэй хэрэлдэж байснаас төр засгийн ард түмнээсээ нууж, далдуур хийж байгаа үй олон гэмт үйлдлийг илчилж, мэдээллийг ил тод болгож болох уу ?! Мэдээж болно.
Ухаандаа миний “америк хэлний” мэдлэгийг байн байн “шалгаж” солиорохынхоо оронд мэддэг мэддэг хэлээрээ, мэргэжил мэргэжлээрээ ард түмэндээ хэрэгтэй мэдээ материал орчуулж, шинжилж, судлаж бичиж болох уу ?! Мэдээж болно.
Ийм боломж асар их байгаа, манай цөөнгүй залуус ийм буянтай, ирээдүйтэй үйл хийгээд эхэллээ. Гэхдээ тэд мэдээллийн хөлгүй их далайд үнэхээр цөөдөөд байна. Мөн тэд голдуу салангид ажиллаж байгаагаас эрч хүч, мэдээлэл нь ихээхэн сарниж, үр нөлөө нь тун бага байна.
Хажууд нь манай залуусын ихэнхи нь нийгмийн хамгийн арчаагүй, идэвхигүй, үхээнц байр суурь баримталж байна. Ганцхан салбар “идэвхитэй” байдаг ба энэ нь зугаа цэнгэл болно. Үүнийг би уурандаа хэлээд байгаа юм биш, нэр хүндтэй судалгааны дүгнэлт юм.
Манай олон залуус шинжлэх ухааны бүтээл уншиж судлах хандлага бий болсонд би их баяртай байдаг. Тоо нь жил бүр нэмэгдээд байгаа боловч тэд маань бас л хэтэрхий цөөн байна. Номын дэлгүүрээс шинжлэх ухааны номын оронд “Хэрхэн, яаж, хурдан лаг баяжих вэ ?”, “Хэрхэн бусдыг удирдах, нөлөөлөх вэ?”, “Бөөгийн мэрэг төлөг” мэтийн ном авдаг залуус хэтэрхий олон байна. Монголын залуусын олонхи “Дарга болох”, “Баян болох” хоёрхон “ном” уншдаг гэж дүгнэхэд нэг их хэтрүүлэг болохгүй л байх. Өөр нэг жишээ авахад миний блогт буй “Монголын байлдан дагуулагч” эротик зургуудыг бараг 3000 хүн үзсэн байхад онолын болон аналитик өгүүллүүдийг 200-500 орчим хүн унших жишээний…
Энэ чинь залуус Та нарын байж байгаа царай биш гэж үү ?! Ийм арчаагүй байхад Та нарыг дээрэлхэж, дээрэмдэж, хулхидахгүй яадгийм ?! Би гашуун ч гэсэн үнэнийг хэлж байна. Одоо удахгүй нэг баагий гарч ирээд намайг ард түмнээ, бас залуусыг доромжиллоо гэж хаазлах нь гарцаагүй. Би өөрийгөө “ард түмэн”, бас “цорын ганц залуу” гэдэг ТЭР МАНГУУГ хэлж байна…
Хэчнээн залуу ч гэсэн нийгэмд идэвхитэй байр суурь эзэлж, өөрийнхөө болон нийгмийн эрх ашгийн төлөө тэмцэх, өөрийн гэсэн байр суурь, орон зай эзлэх боломж бүрэн байна ш дээ.
Надаас олон залуу одоо улс төрд “орох” орон зай байгаа юу гэж олонтаа асуудаг юм. Бүр санаа амар, эхлээд бэлэн “орон зай” хайдаг болж. Энэ тохиолдолд хүний гэрт орж, хүний хөнжилд орж, хүний хоолны шавхруу идэж, хүний хуучин хувцас өмсөх боолын хувилбараас өөр ямар ч гарц байхгүй. Тэгээд тун удахгүй хүний толгойгоор боддог болчихдог юм. Манай залуусын олонхи ийм замыг сонгодог болчихож…
Нөгөө нь өөрийн гэсэн орон байртай болж, өөрөө хоолоо олж, өөрөө идэж, өөрийнхөөрөө амьдрах нэгэн арга бий. Энэ бол хүнд хэцүү ч гэсэн хамгийн зөв бөгөөд ирээдүйтэй зам мөн. Энд л жинхэнэ орон зай байгаа бөгөөд түүнийг олох олон хэрэгслийн нэг нь Дээрэмчдийн Нам мөн.
Дээрэмчдийн намын хүчээр дээрэмчдийг зогсоох бүрэн боломжтой гэж би үзэж байна. Залуу байсан бол дарга нь болно гэж зүтгэх л байлаа. Одоо бол судалгаа, анализаа хийх минь. Гэхдээ үүнийг манай залуус хийж чадна гэдэгт эргэлзэх зүйл алга. Харин энэ нам чинь бүгдээрээ шахам дарга нь ч байдаг, цэрэг нь ч байдаг хамгийн орчин үеийн сүлжээний зохион байгуулалттай юм билээ. Интернетээр холбогдоод сүлжээгээ хийчихдэг их амархан юм байна лээ ш дээ…
Хамгаалахад хүртэл амархан. Ухаандаа сонгуулийн өмнө Германы цагдаа Дээрэмчдийн намын нэг серверийг хурааж авсан боловч “толгой” нь олдож өгөхгүй, “эд мөрийн баримтгүй” болоод буцаагаад өгчихсөн байна лээ. Энэ хооронд үлдсэн гишүүд нь нийгэм даяар бөөн шуугиан дэгдээсэн байна. Энд бие биенээ өмгөөлөх, хамгаалах тун чухал чанар илэрч байна. Манайд ийм чанар бий болгож, мөрдөх амин чухал шаардлага бий. Ингээд олуулаа нэгдээд ажиллахаар чинь төр мөр нь эрхбиш айдаг юм байгаа биз дээ…
Манайд бол нэр нь жаахан “муухай” юм даа. Гэхдээ монгол хэлний яндашгүй сангаас тохирох үг олдож л таараа. Дээрэмчин төртэй, тонуулчин намуудтай байснаас Дээрэмчний намтай байсан нь хамаагүй дээр л дээ.
Бэрхшээл их гарна аа. Ер нь бэрхшээлгүй юм гэж энэ хорвоод байхгүй л дээ. Манай хүчний байгууллагууд интернетийг хянах гэж илт оролдох болсон нь нууц биш. Хяналт тавих нь зүй ёсны хэрэг боловч манайд чинь хаа хаанаа хэмжээгээ хэтрүүлдэг зовлонтой ш дээ. Ямар ч гэсэн тэдний хяналт хуулиас хэтэрч, төр засаг, албан тушаалтнуудын гэмт хэрэг, гэмт үйлдлийг халхлан хаацайлах, иргэдийн суурь эрх, эрх чөлөөг хязгаарлах хэмжээнд хүрэх ёсгүй. Тэд хуулиас давсан эсэхийг өөдөөс нь хянах бүрэн боломжтой…
Бид ч гэсэн бүх асуудлыг хуулийн дагуу, зөв шударга, ил тод хийх, шийдвэрлэх эрхтэй бөгөөд үүрэгтэй. Тэмцлийн үндсэн арга нь олуулаа зэрэг зэрэг идэвхитэй ажиллах явдал юм билээ. Хэрэв нам байгуулбал эрх баригчид монгол зүй тогтлын дагуу тагнуул туршуул, өдөөн хатгагчид шургуулах нь гарцаагүй. Харин тэднийг илрүүлэх шиг амархан зүйл гэж үгүй бөлгөө…
Монголын интернет ертөнцийг ажиглаад байхад энэ намын бүх суурь нөхцлүүд бэлэн байна. Манай техник технологи дэлхийн түвшинд нэг их гологдохгүй. Гишүүд, боловсон хүчин дэндүү хангалттай, улам л нэмэгдэнэ үү гэхээс хасагдана л гэж лав байхгүй. Гишүүдийн мэдлэг, боловсролоор бол ёстой бахархмаар, дэргэд нь одоогийн УИХ бол ясли, цэцэрлэг л гэсэн үг. Үзэл суртал бол ерөнхийдөө байж л байна. Эхний удаад PPI-аас гол санаагаа аваад манай адгийн нөхцөл байдалтай холбож бодоод юу хийхээ жагсаахад гараад л ирнэ. Мөн орон зай, цаг хугацаанаас үл хамаарах тул үлэмж давуу талтай…
Сүүлийн үед манай залуус шууд зохион байгуулаагүй боловч амьдралын явцад идэвхитэй, сонирхлын бүлгүүд олноороо бий болсон нь илт харагдаж байгаа. Энийг зохион байгуулах л үлдэж байна даа, гэхдээ хэн нэг нь заавал дарга болж зохион байгуулах хуучны ёс өнгөрснийг анхаарах хэрэгтэй байх…
Иймээс мөдхөн байгуулагдах Монголын Дээрэмдийн нам мандтугай…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 10 дугаар сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to ДЭЭРЭМЧДИЙН НАМ МАНДТУГАЙ…

  1. Anonymous says:

    taij nariig duuraih geed hogloh n dee ki ki

  2. Anonymous says:

    Ganaa ahad amjilt huseye!

  3. Цолмон says:

    МАШ ЗӨВ. ҮНЭН ҮГЭНД ХҮН ДУРГҮЙ, ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ДУРГҮЙ.

  4. Alimaa says:

    Мандтугай. Энд тэнд салангид бухимдаж явахаар нийлээд бүтээлчээр бухимдацгаая.

  5. Anonymous says:

    deeremchin nam tanii huvid arail zaluudaad bh shig bna wikileaks nuuts zadruulagch nam baiguulval nasnii hyazgaargui yum shig sanagdlaa

  6. gankhuyag says:

    Ёстой янзтай…Байгуулагдаагүй намаас хагас өдөр ч бололгүй “хөөгдчихдөг” байна ш дээ. Тэгээд “дарга” нь болчихсон юм бол царайгаа гишүүддээ нэг харуулчих л даа…Би чинь байгуулагдаагүй байтугай байгуулаад 90 жил болсон намаас хөөгдөж сурсан хүн. Энэ дээр саналаа бичсэн Цолмон, Алимаа хоёрыг намаасаа “хасахаа” мартав аа, “дарга” аа. Харин би интернетэд огт тохирохгүй чам шиг дураакаас залуусаа хамгаалж, тэдэнд туслах л болно…

  7. Juzz says:

    Saihan sanaa baina. IT gaar sain sain yavj baigaa zaluuchuud maani negdeed zorilgoo saihan tohirood yavhad bolku yum alga (Ganaa ah shig hagas udurt l hasagdchihgui bol shude).
    Uuriinhu ajillaj baiga salbaraara damjuulj niigemdee sain saihniig buteeheer hicheej yavna. Uur olon olon zaluus baigaag bas medej baina. Zaluuchuud negdeh tsag bolson shuu. Tsaad “tomchuud” chine uursdiin “daraa uyiin tomchuudaa” beldeed barag bair suurind n tavih gej baina. Bid ih egzegtei uyed amidarch baigaag bugd mederch baigaa baih, ezen hicheevel zaya hicheeneshuu Mongol zaluusaa.
    Deeremchdiin nam Mandtugai!

  8. gankhuyag says:

    Баярлалаа. Энэ ажил үнэн зөв, шударга мэдээлэл олохоос эхлэх ёстой байх. Манай дарга нар гадаадад нэг юм ярьдаг, монголд шал өөр юм ярьдаг. Монголчуудад ямагт худал мэдээлэл өгдөг. Үүнийг манай залуус мэддэг мэддэг хэл, мэргэжил, салбараараа нийлээд хайвал үнэн зөв мэдээлэл олж болно. Би гэхэд л хайгаад л, олоод л байгаа боловч мэдээллийн массив нь хэтэрхий их болохоор дийлэхгүй ядаж байна. Манайд “угсаа залгамжлах ёс” ид сэргэж байна. Одоо бол мөнгөөр биш, мэдлэг, боловсрол, авъяас чадвараараа шударга өрсөлдөх ёстой. Үүний тулд залуус тэмцэх ёстой. Мөн IT салбарт хэд хэдэн хүнийг дарамталсан явдал нэг бус гарсан. Ганцаараа хүнийг яаж л бол яаж дарамтална, олуулаа бол яршиг л байна. Ер нь ийм тэнэг байж, байлгаж болохгүй ш дээ. Үүнийг олуулаа нийлж байж л зогсоож чадна. Ингээд хийх юм аяндаа гараад л ирнэ дээ. Тэгээд PPI-ын болон олон улсын намын дүрмийг үзээрэй. Тэнд манай намууд шиг батлах авч элсдэг, хөөдөг туудаг юм байхгүй л байсан даа. Ингээд бодоод бай даа, залуус аа…

  9. bayardub says:

    Garts garaad l irdeg um baina. Mongoliig suitgehed negdej bolood baidag. Tegbel Mongoliig hogjuulehed negdeh l bolj dee. Oorsdiinhoo yeiig oorsdee l bosgoh heregtei shuu.

  10. Soogii says:

    Sudlaach Tand bayarlalaa. Ih olon niitleliin tani tugsguld Tani garts baij l taaraa gedeg ni odoo hogoon gerleer haragdaj bainaa.Deeremchidiin Nam baiguulah sanaliig zaluuchuud,mun nasnaas ul hamaaran olon tumen talarhan huleej avah ni ergelzeegui.”Shuudaind hiisen uhriin ever” shig bailguigeer uzel bodol,oyun uhaan,zorilgooroo negdej chadval yug ch uurchluh huch uneheer baigaa.Olni huch olomgui dalai gedegdee.Sudlaachiig iim tiim gej goochilj baihiin orond ter hunii bidend olj hurgej baigaa medeelel,barimt notolgoo,unelelt dugnelt,zadlan shinjeliig avah ni l chuhal bus uu.Tegeed ch 10 huruu tegsh huniig haana hezee olj harsiin? Zarim neg hunii durguig hurgedeg zuil ni sudlaach maani uuriiguu unelj chaddagt l baih shigee.Baiguulagdah [baiguulagdana gej naidya] namin nernii huvid bol uneheer zaluuchuudiig deerem tonuuld urialah gelee geed shuud muiharaar mushgaad l ehlene dee Za yamar ch l baisan songuuli duhuud ireheer sudlaachiin maani zadlah ” Uutsend”.mash ih yum baigaa baihaa,uutsee zadlahiig tani olon tumen huleej baigaa gedegt itgye.Tand amjilt husye!

  11. gankhuyag says:

    Нам байгуулах гэж нэг их сүртэй сүйдтэй, хүнд сурталтай, хүндрэлтэй юм бодож болохгүй байх. Манай намууд МАН-ын жишгээр бүгдээрээ адилхан бөөн хүнд суртал байдаг. Орчин үеийн намууд чинь улам л хүний ажил амьдралд тустай, хөнгөн, амар болоод байхад манай намууд улам л хүнд саадтай, улам тэнэг, улам хүнд болчихоод байна. Ганц хоёр намыг төдийгүй намуудын энэ адгийн системийг эвдэх ёстой. Манай залуус орчин үеийн нам байгуулбал эвдэрч л таарна. Учир нь одоо бол XXI зуун…

  12. асуулт says:

    ЗАЛУУЧУУДАА НАМ ГЭЭД АЛЬ АМБАСЫН ЛЕНИНИЙ ҮЕИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БОДОХОО БОЛИЁОО. ТВИТЭРЧДИЙН НАМ, ФЭЙСБҮҮКИЙН НАМУУД АРАВЫН ОРНУУДАД ХУВЬСГАЛ ХИЙЧЛЭЭ ШТ. ЮУН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛЭХ МҮРТГҮҮЛЭХ ВЭ? ЮУН ҮНЭМЛЭХ БИЧИГ БАРИМТ ТАМГА ТЭМДЭГ ХУРАЛ ХУЙ ВЭ? ИНТЭРНЭЭТ БАЙХАД “НАМ БАЙГУУЛААД” КАДДАФИ МУБАРАКЫГ УНАГАЖ БОЛЖ Л БАЙГАА БИЗ ДЭЭ.

  13. gg says:

    tiimee ene pirate- namiin talaar orosiin site-uudad ali deer uees ehleed l bichij ehelsen um. Manaih orosiig bodvol denduu hunii bolon zohiogchiin erh gej soliordog neeh hiij chadahgui zuil hiichihsen um shig esvel original zuil buteesen um shig l avsan hogiin photo-goo hurtel tamgalj tenegtene, bichsen hun ch toohgui niitlelee huulbarlahiig horiglono ch gesen bh shig. Orost bol buh zuil neelttei ter ni ergeed tuhain salbaraa hurdan hugjihud bolon uurtuu shingeehed(experiment hiihed) ih tus boldog um. Bugd l haa saigui neelttei hiisen argaa, buteesen buteelee bichne, unshsan nomoo scandaad busdad torrent-r esvel DC++ programmuudaar share hiichihdeg, dunguj garsan kino 3 honood l set-d orood irdeg um. Iim bhad zaluus ni Oros orong jinhene turshiltiin talbai bolgolgui yahav?! Tegj medeelliig chuluutei tsatsaj baij rosphil wikileaks geh met siteuud unen mununiig ni humuust hurgej chadaj baigaa um. Ugaasaa shinjleh uhaan sonirhdog zaluus ali orond tsuun tootoi l bdag um. Hun amiin 5% hurehtei uguiteil bdag bh. Harin nom unshdag zaluus nemegdej bna geed bsan say mongold ochij nomiin delguuruudeer ni orson oligtoi nom l lav olj haraagui. Tiim bolhoor zaluus shinjleh uhaanii gegdeh german, oros heluudiig sain surah ter hel deer ni nomuudiig avch unshih heregtei! English bol service hel gegddeg shude.

  14. gg says:

    Er ni pirate-n hamgiin gol idea ni bol pirate argaar olj avsan zuilee (software, information, technology,…) hudaldaanii zorilgod l ashiglahgui bh, harin sudalgaa, surgalt geh meted chuluutei ashiglah bol bolno gej bgaa. Odoogiin baidlaar 41 orond iim nam baiguulagdsan buguud europarliament-d 7% sanal avsan gej duulsan(sweden). Hun er ni hezee ch Mendeleev shig neg ugluu sereed l um buteene(uuniig Mendeleeviin effect gene) gej bhgui tiim bolhoor ehleed busdiin hiisniig sudlah turshih, busdiin sanaa bodliig sonirhoh zailshgui hereg boldog harin uund copy right gej teneg um sadaa boldog um.
    Orost odoo Putingiin esreg Navalny geed sain duriin nuhur ih temtsej bna tuunii site ni rospil.info shu!Deer aldaj bichsen bna. Yag l wikileaks shig avilgaliin bolon mungu ugaaltiin tenderiin medee busdaas avch shuuhddeg um tegeed ard tumnees handiv guij orlogo, zarlagaa urgelj neelttei bailgadag. Elituudiin dund Navalny ni ih ner hundtei, harin bydlo(orosuud busdiigaa tegj duuddag polshoor malnuud gesen ug-hun amiin 40% gej Navalny helj bsan) nariinhaa dund Putin nertei. Orosiin politic-d bydlo nariin ezleh huvi her ih bna ter chineegeer udirdahad amar bna gej uzdeg. Harin france-d bugd mash sain bolovsroltoi um unshdag bolhoor udirdahad hezuu “500 uur turliin byaslag hiideg ulsiig udirdah amarguiee” gej udirdagchdiin neg ni helsen bdag um.

  15. gankhuyag says:

    Сайн уу Хэ хэ. Нэр чинь ч яахав gg болчихсон юм байж. Чи дандаа дараа нь мэдэмхийрнэ, дандаа гол сэдвээс хадуурна. “Аль дээр үеэс мэддэг” байсан юм бол аль дээр бичихгүй яасийм. Энэ чинь адгийн бэртэгчин зан. Сонссон дуулсан, мэдсэн мэдээллээсээ хүмүүстэй хуваалцаж, гэхдээ дараа нь биш, эхлээд хүнд “юм” өгч сураач…

  16. jhbj says:

    ОЮУ ТОЛГОЙН АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6 ТЭРБУМ ДОЛЛАР ГЭДЭГ ТОО ЧИНЬ ХУЛХИ ТОО ОЛОН УЛСЫН ЭКСПЕРТИЗ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АЙВЕНХОУ МАЙНЗ БОЛ ОФФШОР КОМПАНИ ТЭД ЗАРДЛАА АСАР ӨСГӨЖ АШГАА АСАР ДАРДАГ Энэ бол 3аас 5дахин өсгөсөн тоо ТЭГЭЭД ЭНЭ ОРУУЛСАН ГЭЭД БАЙГАА ХУЛХИ МӨНГӨНИЙ ТООГОО НЬ 2оос 4жилд бүрэн НӨХНӨ ГЭВЧ ЦААШ НЬ 26 ЖИЛ 66 ХУВИЙГ НЬ ЦӨЛМӨЖ БАЙХААР ШУНАЖ БАЙНА ХАРИН МОНГОЛЧУУД ШУУДАЙД ХИЙСЭН ЭРГҮҮ ЯМАААНЫ ЭРҮҮНҮҮД ЭВРҮҮД ШИГ БАЙНАМАНАЙ 20 ГИШҮҮН МАШ ЗӨВ АСУУДАЛ ТАВЬЖ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА ХАРИН ДАРАА НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДИТ ҮНЭЛГЭЭГ НЬ ХИЙЛГЭХ НҮБИЙН ШИНЖЭЭЧДИЙГ ТОМИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  17. jbkjbk says:

    Жижиг улсыг хүч түрэн дарамталдаг ардчиллын цаасан малгай өмсгөдөг гадаадын шуналт капиталистууд дарамтлаж байна Ерөнхий сайд Ерөнхийлөгч нарыг нь дуудаж аваачиж айлган дарамтлаж байна Хурцыг баривчлан шахалт дарамт үзүүлж байна Тэд дэлхийн бүх баялагийг нь үнэгүй авах ёстой гэнэ Монголыг харин бөмбөгдөж бол чадахгүй ээ хоёр хөрш маань салаавч үзүүлнэээ

  18. Anonymous says:

    Судлаач Ганхуяг ахаа та Facebook дээр өөрийн хуудсыг нээхгүй юм уу? Тэгвэл таны Blog дээрх нийтлэлүүдийг илүү олон хүн цаг тухайд нь үзнэ гэж бодож байна.

  19. delgermaa says:

    zov sanaa zaluuchuudad tavij ee, nam baiguulahdaa zaluuchuudaa/zaaval ganc zaluuchuud ch bish/ MAH bolon AN-s ulger duurial avj bolohgui shuu!!!!

  20. Khologoo says:

    Tanii ajild ulam ih amjilt husey. Bi tanii niitleluudiig onoodor l unshij uzej bna. Minii sonirholiig mash ih tataj baigaa bolohoor tsaashdaa unshij baih bolnoo.

  21. монгол says:

    ШУУД ДЭМЖИЖ БАЙНА. ОЛИГАРХИУДААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАЯ.

  22. tuvk says:

    Heree holoo holdoodog shig yum bolno doo.

  23. enkhbat says:

    Дээрэмчдийн нам гэж орчуулахаар манай ард иргэд буруугаар ойлгож магадгүй. Уул шугамандаа манайхаар бол “Сайн Эрсийн Нам” шүү дээ.

  24. gankhuyag says:

    Нээрээ тийм байх шүү. Би бодоод бодоод олохгүй байсан юм. Баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: